Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд - ЯВУУГИЙН ДӨРВӨН МӨНГӨН ХУНДАГА
Оруулсан admin on 2014-02-18 13:53:02 (1156 уншсан)

Хүний мөс - Дамбын Ганболд

ЯВУУГИЙН ДӨРВӨН МӨНГӨН ХУНДАГА

Дөрвөн мөнгөн хундаганд чинь

Арслангийн омогт сархад сөгнөв

Дөрвөн далайн эрдэнэт усыг

Амссан мэт сэтгэл баясав

Алаг нүд чинь ирмэх мэт

Ихэр хоёр сарны дор

Амсаж өссөн Богдын голын чинь

Эрэг дээр нь удтал сууж

Яруу утгын сувдыг зөөж ирдэг

Яруугийн голын бүрэг ичимхий охинд

Явуу найрагч сэтгэлийн жолоо алдан

Явуу цагаан сарны дор гуниглаж суусан гэнэм

Дөрвөн мөнгөн хундаганд чинь

Арслангийн омогт сархад сөгнөв

Дөрвөн далайн эрдэнэт усыг

Амссан мэт сэтгэл баяслаа, Явуу найрагч минь ээ

 

Улиастай 1998 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд - Зүүн говь нутаг
Оруулсан admin on 2014-02-18 13:51:26 (1164 уншсан)

Хүний мөс - Дамбын Ганболд

ГУРВАН ТӨРӨЛДӨӨ БИ

Урд төрөлдөө би чамд хайртай байсан

Гоо сайхны чинь төлөө улс үндэстэн мөхөж

Гоё харцны чинь төлөө хот балгад сүйдэж

Гоолиг чиний төлөө баатар эрс үрэгдэж байхад

Ирүүл тулааны талбарт эрсдэс унасан

Урд төрөлдөө би чиний л төлөө амьдарсан

Энэ төрөлдөө би чамд элгэмсүү хэвээрээ

Эхээс төрсөн цагаас чамайг хайж олоод

Эхнэрээ болгож аваад өдий хүртэл хайрласан

Эцсийн амьсгал таттал чамайгаа магтаж дуулна

Энэ насаа би чиний л төлөө зольж явна

Хойт төрөлдөө би чамд хайртай болно

Хорвоогийн хүнээс ийм сэтгэл гардаг

Хожим нь чинийхээ төлөө тэнгэр бурхадтай заргалдаж

Хойт төрөлдөө би чинийхээ төлөө амьдарна

Гурван төрөлдөө би чиний хайрын боол байна

Өнгөрсөн одоо ирээдүй минь бүгд чинийх

Надад дурласан бүсгүй бүхнийг чамд үнэнч байх гэж

Голд нь ортол гомдоож байсны гэсгээл

Гурван төрөлдөө би чиний хайрын боол байна

Төв аймаг 2005 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд - Ханьдаа
Оруулсан admin on 2014-02-18 13:46:31 (1063 уншсан)

Хүний мөс  - Дамбын Ганболд

ХАНЬДАА

Айсуу мэт харагддаг нь Алтайн цэнхэр уул аа

Аяга цайгаа хуваадаг нь захчин нутгийн бүсгүй

Аадар аадар бороо нь намар ирэхийн шинж ээ

Амьдралыг хамт туулсан нь миний ганцхан гэргий

Аяар шиврэх бороонд өвсний сөл тасрана

Алиа бардам түүнийгээ цагийн аясаар санана

Агсал цагаан салхинд цэцгийн дэлбээ хагдарна

Аяархан хэлсэн үгэнд нь зүрхний шарх эдгэнэ

Алтан сормууст цэцгийн дохиур юундаа гандаа вэ

Амраг хонгор түүнийгээ хичнээн удаа гомдоов доо

Оосор бүчгүй сэтгэлийн өрх юундаа дэрвэнэ вэ

Огших цагаан гунигаа уучилж нэг үлдээе дээ

Ховд 2005 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Хурд
Оруулсан admin on 2014-02-13 17:20:55 (1032 уншсан)

Хүчнээс шууд хамааралтай

Хувьсах араншинтай хуй салхи

Эрдэмтэн Ньютоны баталсан

Энэ гарагийн гайхамшигтай зүй тогтол

Хурд чи хувиран өөрчлөгдсөн цаг хугацаа юм

Хурд чи яарч тэвдсэн хугацаа юм

Хурд чи яарч догдолсон сэтгэл юм

Хурд чи хөгжил өөд хөтөлсөн хөтөч юм

Хурд чи холыг ойртуулсан хувьсгал юм

Хурд чи хурмаст өөрчлөгдөх цаг хугацаа юм

Хурд чи удааныг дамшигласан хугацаа юм

Хурд чи урагшаа тэмүүлсэн хүсэл юм

Хурд чи дэвшилд хүрсэн харгуй юм

Хурд чи дээшээ оргилд мацсан шат юм

Хурд чи хоосролд хүрэх хонгил юм

Хамгийг тараах хар шуурга

Хамт орших хар гай

Тэнхлэгээ тойрсон тайван хэмнэл

Тэг утганы түр зогсолт

Хурд чи хорвоогоос тасрах харууслын халил юм

       Б Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Батсүхийн Ганзориг : Хатан Монгол бүсгүй
Оруулсан admin on 2014-02-04 14:26:24 (1622 уншсан)

Хүсэл хайрын минь дээд Хатан Монгол бүсгүй!

Халамж энэрэлийн минь дээд Хан Монгол бүсгүй!

Урсах амьдралын их нухчаанд Уярал баяраараа мишээсэн...

Учиралт тавьлан ивээсэн Уяхан монгол бүсгүй !

Булиглах зүрхний гүнд бадамлан асах хайраараа

Бүрхэг ертөнцийн аясыг бүүвэйн дуугаар хайлуулах

Бие хүслийг минь эзэмдсэн бардам монгол бүсгүй чамд
Бургилж цалгилах их хайраар бэлэг барин эгшэе!

Санаж хүссэн итгэл мөрөөдлөө сэмхэн чамтай холбож!

Сартай шөнө нартай өдөрийг ээлжилэн ээлжилэн санамшрая!
Шилгээн урсах горхи мэт шилбээ дарсан гэзэгтэй чинь

Шүлэг найргын охинд согтон шөнө өдөргүй мэлмэрэе!

Хавсрага шуурганд нөмөр болж хайраа чамдаа барьж

Хүйтэн жаварт тэрлэг дэлгэсэн хүсэл юуг аргадая

Хөнгөн эгшигт уяхан хоолой хоёр алаг нүдний өмнө

 
Хүний охин чамтай илээх хэдэн жарныг ерөөе!

B.GANZORIG



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гал шиг хайр
Оруулсан admin on 2014-02-04 10:50:42 (1417 уншсан)

Гэнэт учирсан хайр нь ээ хөө

Ганцаардан хатсан сэтгэл зүрхийг минь тэвтээсийм

Аз хийморь алга болсон наддаа хөө

Аз жаргалыг амтлуулсийм

 

Бодол санаа нь нийлсэн хайр нь ээ хөө

Бидний мөрөөдлийг биелүүлсийм

Бие сэтгэлээрээ тэр минь

Бэсрэгхэн хоёр хүүг минь төрүүлэн өсгөсийм

 

Дэндүү их хайранд чинь ээ хөө

Даварч дэвэрч явлаа даа

Дэгэлзэн үймрсэн сэтгэлийг чинь

Дэндүү орой анзаарлаа даа би чинь

 

Халамжит сайхан хайр нь ээ хөө

Хямрсан сэтгэлээр солигдоход

Хожимдсон ухаарал халамж минь

Хайртад минь тус болсонгүй еэ

 

Хэзээ ч дахин олдохгүй хайр нь ээ хөө

Хоёр хүүг минь хайрлаад холын холд хальсийм

Хоног бүр санагалзах сэтгэл минь

Хэзээ болихийг би мэдэхгүй еэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дамбын Ганболд : Зүүн говь нутаг
Оруулсан admin on 2014-02-03 16:39:50 (1125 уншсан)

Униар будан хүүшлээд сэмрээд л байна

Урьхан наран мишээгээд ивээгээд л байна

Гэрийн буйр шиг нуур нь цэлийгээд

Гэгээн хүсэл тээгээд буудаг даа

Буман уулын нугачаанд

Бураатын хөндий үзэгдэнэ ээ

Буугаад суухын үед нь

Бороошоод л байна

Дааган бор морь нь халгиж ганхаад л байна

Далдын сэтгэлийн өнгө нь улам тодроод л байна

Бөөргийн улаан элс нь нураад буухад

Бүстэй хөвгүүн нь аавын дэргэд суудалтай

Дотор сэтгэлийн чанхад

Дэндүү ойрхон Зүүнговьд

Шанаган дүрстэй одод нь

Анивчаад л байна

Бөөр нь алаг туулай үсчиж наадаад л байна

Бараа нь тасархай хөндий шижир туяатай л байна

Бойтогны хонхтой насаа үлдээсэн болохоор

Баян хайрхан ууландаа бишрээд л байна

Цагийн сайхан салхи

Зүүнговь нутгаар дайрахад

Цангасан сэтгэл тайтгарч

Ариусаад л байна

 

Улаанбаатар 2009 он

Аялгууг Магсаржав зохиожээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Ганболд : МОНГОЛ ХЭЛ, ТУСГААР ТОГТНОЛ
Оруулсан admin on 2014-02-02 11:33:44 (1781 уншсан)

Түмэн оны намтартай миний монгол хэлийг
Мянган жилийн настай босоо бичгээр дархалж
Зуун зууны түүхэн дэх ээдрээ бүхнийг туулан
Хуурын чавхдаст хөглөн та бидэнд авчирчээ

Яс махнаас тасрах ирээдүй хойчийн та нар
Ямархан тавилан үүрэхийг өнөө зөгнөж мэдэхгүй ч
Монгол хүн болж хорвоод төрсний учир
Морин сахиустай тусгаар тогтнолоо хамгаалаарай

Хамгаас илүү нандигнаж үр та нарт үлдээсэн
Халдашгүй дархан орноо нүдний цэцгий мэт хайрлаарай
Мэргэн өвөг, баатар эрсийн цор ганцхан хүсэл
Миний эх орны тусгаар тогтнол юм шүү

Хэлэх үг чинь монгол байж
Бичих үсэг чинь монгол байвал
Амиараа хайрлах эх орон чинь
Ашид мөнх бүтэн болно оо

Хан Хэнтий 2005 он     Дамбын Ганболд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Цагаан сар
Оруулсан admin on 2014-01-22 13:42:48 (1182 уншсан)

Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар

Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар

Нас буян нэмсэн хийморийн хишиг сар

Цас мөс  ханзарсан монголын цагаан сар

Орчлонгийн хатууг давж онд мэнд орсоны баяр

Од мичдийн тохиолыг давж цаг наашилсаны баяр

Удам угсаагаа мэдэн олон ам бүлээрээ цувж цугларсаны баяр

Урмын үг хэлж ураг төрлөөрөө орж гардаг баяр

Жаргалаараа зовлонгоо нууж бэлэгшээдэг

Жам ёсоо дагаж жудгаа дээдэлдэг

Ямар байгаагаа ойндоо нэг саначихдаг

Яах ийхээ өөрийнхөө ухаанд  нэг сануулчихдаг

Морин дээр суусан дэлхийн эзэн таны

Мөрөө гаргасан дундад зууны эцэг таны

Цадиг түүх ёс заншил нь урсан хөврөх

Цахиур хагалж явсан монголчууд бидний

Цайлж ундлах сар билгийн цагаан сар

 

Б. Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Чонын өчил
Оруулсан admin on 2014-01-20 18:53:54 (1085 уншсан)

Хохьмой толгойт хүн та нар
Хоттой хонинд чинь хүрээгүй байхад
Холуур тойрон өнгөрч байхад
Хашгарч гууглан намайг хөөдөг

Адуун сүрэгт чинь ойртоогүй байхад
Арын ууланд чинь гөрөөлж байхад
Алсаас харчихаад намнахыг завдаж
Анчин нохдоо дагуулж хөөдөг

Сэг зэмийг чинь цэвэрлэж байхад
Сэрүүн хангайг чинь чимж явахад
Саадаг буугаа барьсаар л чи
Салхин дороос гэтсээр л ирдэг

Өөдгүй муу хүмүүс та нар
Өлссөн чоноор даажин хийж
Өнчин ишгээр өгөөш тавьж
Өрөвдөх сэтгэлгүй биднийг агнадаг

Залхуу муу хүмүүс та нар
Замилангын жамыг мэдэхгүй
Зав л гарвал отоонд сууж
Занга тавьж биднийг хөнөөдөг

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Цонхоор хараад төрсөн бодол №1
Оруулсан admin on 2014-01-15 19:37:14 (2051 уншсан)

Мод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь нялх ногооны өнгөтэй. Наранд гялтганана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Булигаад буцдаг залуу нас
Оруулсан admin on 2014-01-15 17:23:16 (1129 уншсан)

Үүрийн ганц цолмон шиг
Үнэгчилээд буцах залуу нас
Үнэн худлын хоорондуур
Үсрээд гарах залуу нас

Буурал хорвоогын үүдэн дээр
Булигаад буцах залуу нас
Бундан зүрхний хайраас нь
Базлаад буцах залуу нас

Саарал хорвоогын алган дээр
Саатаад буцах залуу нас
Соёолон морьны хурд шиг
Салхилаад буцдаг залуу нас

Багахан давчуу хугацаанд нь
Барьж болдоггүй залуу нас
Бадам лянхуан цэцэг шиг
Дэлгэрээд буцдаг залуу насаа гэж

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Хадбаатар: Хайртай бүсгүйдээ
Оруулсан admin on 2014-01-10 18:45:51 (1357 уншсан)

Малгайн дээр чинь цас тогтчихож битгий унагаарай
Манай нутаг санагдаад байна
Нөмөрт чинь жаал хоргодож
Оргилыг нь зүүдлэх гэсэн юм

Google Image Result for http://cdnimg.visualizeus.com/thumbs/9f/83/girl,winter,forest,forrest,snow-9f83fe866f853ae6d2ea32a1df41e720_h.jpg



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Нуурын зах минь
Оруулсан admin on 2014-01-08 20:28:37 (1073 уншсан)

Сэрүү датсан нуурын захын
Сэвэлзэх зөөлөн салхинд нь
Сэвлэг даахиа хийсгэсэн
Сэргэлэн цовоо бага нас минь

 

Торго шиг ногоон зүлгэн дээр нь
Тоглож өссөн нуурын зах минь
Тором ботгоо нийлүүлчихээд
Ташуурдуулж байсан нуурын зах минь

 

Эрээн алаг цэцгэн дунд нь
Эрвээхэй хөөцөлдсөн балчир нас минь
Эмнэг даагаа сургахаар
Эмээл тохсон нуурын зах минь

 

Шувууд цугласан нуурынхаа захад
Шумууланд хатгуулсан олон шөнө
Сургасан даагатайгаа уралдаж
Сургуульдаа мордсон нуурын зах минь

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бүсгүй хүн гэдэг ...
Оруулсан admin on 2014-01-07 16:32:16 (1866 уншсан)

Бүсгүй хүн гэдэг цоо шинэ нээлт юм.
Бүх л ертөнцийн чихэнд бурханы шивнэсэн нууц юм
Бүсгүй хүн гэдэг хүмүүсийн зүрхэнд үүрд нисэж буух
Бүлээхэн амьсгалт өдөр болгоны дурлал юм.
Бүсгүй хүн гэдэг цоо шинэ нээлт юм.
Бүсгүй хүн солиотой юм шиг дурлуулах
Бүгээн хөшигний цаадтайх нимгэн амьсгал, тасалгааны ургамал юм.
Бүсгүй хүн чив чимээгүй, нүдээ аних мэдрэмж юм
Бүрэлгэх амь, төрөх шалтгаан, амьдрахуйн утгаас илүү
Бүсгүй хүн гэдэг өөртөө бясалгах шалтгаан юм.
Бүсгүй хүн гэдэг утга юм
Бүсгүй хүн гэдэг шүлэг юм.
Бүсгүй хүн гэдэг сэтгэлд юүлэн орж ирэх мянга мянган мэдрэмж агуулагч
Бүсэлхийгээр нь тэвэрч зогсоо сонгодог хөгжим юм.
Бүсгүй хүн бол урлаг юм.
Тайзан дээрх төсөөлөл, уусан орсон дүрүүд юм
Бүсгүй хүн бол урт нарийхан бийрийн үзүүлж чичигнэх
Уран зураг, түүнийг ойлгохуй юм.
Бүсгүй хүн бол сонгодог мэдрэмж, түүнийг урлахуй юм.
Бүсгүй хүн бол хувирал юм
Бүсгүй хүн бол хавар юм, намар юм
Бас өвөл юм. Зун юм.
Хөвөгч үүлс, долгисогч гол, гэрэлцэгч наран юм
Бүсгүй хүн бол одоог хүртэл утга нь үл тайлагдах
Бүх л ертөнцийн чихэнд бурханы шивнэсэн нууц юм.
Бүсгүй хүн гэдэг...


 
2014 оны 1 дүгээр сар 7



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Яагаад түүнд хайртай юм гэж ...
Оруулсан admin on 2014-01-06 14:56:24 (1141 уншсан)

 Яагаад түүнд хайртай юм гэж

Янаг амраг минь надаас асуулаа

Ямар сонин хорвоо юм бэ?

Яагаад заавал шалтгаан хэрэгтэй юм?

Хайрласан л болохоос би

Хүний эд зүйлийг шүүрч аваагүй

Харамласан л болохоос би

Хуурмаг зангаар түүнд хандаагүй

Хэрэг хийсэн гэмтэн л

Хүний өмнө шалтгаан өчдөг

Хайрласан намайг хэрэгтэн гэвэл

Хамаг орчлонгийн өмнө сөхөрч би хэлье

Даруухан зан чинь чамайг чимжээ

Даварч би чамайг хайрлах гэжээ

Дассан цаг хугацаа чамайг ойртуулжээ

Даарч би энгэрт чинь эрхлэх гэжээ

Нулимстай хорвоог нууж явахад минь

Нэг л мэдэхнээ өмнө гарч ирчихээд

Нэг ч зүйл асуулгүй арчиж өгсөн болохоор чинь

Нандин сэтгэл минь уяарчихсан юм уу даа

Олон хүнд байхгүй сайхан сэтгэл чинь

Онцолж миний хайрыг татсан байх

Одоо ч гэсэн дэргэд минь байх чинь

Оддоос илүү сэтгэлийг минь татсан байх

Зүгээр л байгаагаараа байх чинь

Зүснээс чинь илүү харагдсан

Зүггүй хөгжилдөн инээмсэглэх чинь

Зүгээр л миний дурлах шалтгаан байсан

Үүнээс илүү шалтгаан надад алга

Үг хүртэл дурлалын гэрч гэдгийг би мэдсэнгүй

Үнэн сэтгэлээс өөр зүйл надад алга

Үүрд чамайг хайрлана гэдгээ би мэдсэнгүй.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Богино өгү: Дурсамж
Оруулсан admin on 2014-01-05 18:24:00 (2862 уншсан)

Урнаа намрын сэрүүн татсан сайхан агаараар цээж дүүрэн амьсгалаад “Дэнжийн” хэмээх тодотголтой гэр хороолол руу алхаж явна. Хориод жилийн өмнө энэ замаар цаашаа наашаа мөн ч их явсандаа. Дэнжийн айлууд элсний нүүдлээс дайжиж нүүцгээгээд хамгийн урд шахуу байсан гудамж арынх нь болжээ. Айлууд нь энэ тэндээс өм цөм нүүцгээж нэг гудамжинд ганц хоёр айл үлдсэн харагдана. Урнаа хэзээний танил хашааныхаа дэргэд очоод явган хаалган дээгүүр нь өнгийн жижиг цагаан байшинг харлаа. Хаалга нь цоожтой. Тэрээр гараа явуулан сурмаг гэгч нь түгжээг мулталлаа. Бүх юм бүгд л хуучин янзаараа. . Хориод жилийн өмнө Урнаагийн тарьсан мод өндөр ургажээ. Энэ модныхоо сүүдэрт суугаад гэр бүлээрээ цайлна гэж тэрээр хичнээн их мөрөөдддөг байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Богино өгү | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг
Оруулсан admin on 2014-01-04 20:32:55 (1784 уншсан)

Мод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь нялх ногооны өнгөтэй. Наранд гялтганана. Бүгд шинэхэн, нялххан. Наранд гялтганах навчсыг харахаар

Арын гурван хайлаас

Алтнаас илүү гялалзана

гэсэн ардын дууны үг санаанд дандаа ордог. Анги хүний үр яагаад ааваас илүү санагддаг юм бол доо гэсэн гэнэхэн бодлынхоо учгийг тайлаагүй л явна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Номын дэлгүүрт танилцсан бүсгүй
Оруулсан admin on 2014-01-02 17:23:40 (1246 уншсан)

Намайг чи уяруулж хөглөж

Намуун дуугаараа сэтгэл гижэгдэж

Нууцхан ч гэлээ өчүүхэн хугацаанд

Нүүрэмгий хөхүүн цагийг үдлээ

Үгсийн зөрүүгүй сэтгэл ханьсаж

Үдшийн чөлөөг баясаж өнгөрөөлөө

Хаврын үдшийн хайлган гэгээнд

Ханьсан алхаж чамайг түшихэд

Хаа холын мөрөөдөл биелэж

Хайрлах сэтгал намайг эзэмдэнэ

Гандуу зуны аагим халуунд

Ганцхан эгшинд бороо шаагисан шиг

Гундсан морины эмээлийг авч

Гурван өдөр сулд нь орхисон шиг

Энэхэн өдрүүдэд сэтгэл баясаж

Эгэлхэн амьдралд цэцэг ургалаа

Эрдэнэ олсон шиг хүсэл уужирч

Эр зүрх уярч гэгэлзлээ

Миний мэдэхгүй цаг хугацаа

Чиний өмнөөс тосон авна

Мишээж хөгжих энэхэн дүрээрээ

Чи зүрхний гүнд ургана

Цаг хугацааны зогсолтгүй урсгалд

Цал буурал бодол тосно

Цэл залуухан дүрээрээ чи

Цэн тогорууд ирэхэд мөнхөрнө

Сэнгэнэсэн агаар хаврын цас

Сэргэлэн дүрийг чинь үл мартуулна

Сэтгэл гэдэг хязгааргүй ертөнцөд

Сэртэл минь чи зугаалдаа хонгор минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Ерөөл магтаал: С.Чонохүлэгч : Шинэ жилийн мэндийн мөртүүд
Оруулсан admin on 2013-12-19 13:51:09 (1748 уншсан)

1.Гарч буй шинэ жилдээ 

Гэрэлт наран шиг тунгалаг

Гэгээн саран шиг өнгөлөг

Гаргуун амжилт дүүрэн байг.

2.Тэмүүлэх сэтгэлд чинь юм бүхэн шинэ

Тэнгэрт түгэх ододын мөнгөн гэрэл шинэ

Зүүд нойрны ертөнц шинэ

Зүрх сэтгэлийн мөрөөдөл шинэ

Над дээр тусах харц шинэ

Намайг уяраах цасан гоо охидын инээд шинэ.

3.Угтан ирэх он жилүүд

Ууч сэтгэлийг дэвэргэнэ

Өглөө босоход бүх зүйл байдгаараа байвч

Өнгөлөг шинэ бүхэн  хүмүүний сэтгэлд байх.

4.Хийморийн хүлгээ гараа сайтай байг гээд

Хотол олон салхин шивсээ сойж

Бурхад ертөнцөд шивнэн

Бадрангуй хүслээ илгээмүй.2013 он

 

 

 

 

 



( Сэтгэгдэл [] | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-097.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2794

Хөвсгөл
kho-007.JPG
Хэмжээс: 600x450 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3710

Должин : Зам зуур
Хоточ банхар
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4418


Агуулга
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү
Лхагва, 2016.01.13
· Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Лхагва, 2016.01.06
· Б Эрдэнэцог : Өгий нуур
· Б Эрдэнэцог : Их хаад
Мягмар, 2016.01.05
· Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Баасан, 2015.12.25
· Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Даваа, 2015.12.14
· Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
· Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Лхагва, 2015.11.25
· Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Мягмар, 2015.11.17
· С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Даваа, 2015.11.16
· Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Ням, 2015.11.15
· Бүсгүй чи дурлал шиг
Бямба, 2015.11.14
· С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Лхагва, 2015.10.28
· Н.Уранчимэг : Би яана
· Н.Уранчимэг : Бүсгүй минь
Мягмар, 2015.10.27
· Өвгөн : Нууж амьдрах
· Өвгөн : Харанхуй харц
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Өөрийгөө танихуй
· Б.Улаанхүү : Баруун аймгийн Батсуурь арслан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn