Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хүнгий голын хүрэнүүд
Оруулсан admin on 2015-05-19 20:08:40 (3447 уншсан)

Хяргас  нуурын  хөвөөн  дээр
Хүйгээ  салгасан  унага  минь
Хүн  байгаль  хоёртойгоо
Хүж  барьсан   хүлэг  минь

Хэцүү  хадныхаа  энгэр  бэлд
Хөхөндөө  цадсан  унага  минь
Хүнгий  голын  хүрэнүүдийн
Хүлгэн  хурднуудын  залгаа  минь

Хүнгий  голын  домог  болсон
Хүрэн  зээрдийн  удмууд  минь
Хяргас  нуурын  уснаас  уусан
Хүнгий  голын  хүрэнүүд  билээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Чи бас би
Оруулсан admin on 2015-05-12 17:34:14 (3355 уншсан)


Тэртээх тэнгэрт, саран авхайн дэргэд гялалзах
Тодоос тод гэрэлтэх од юм чи
Бүүр бүүрхэн намайг илбэх
Бүлээн салхины амьсгал юм чи

Хавар эртийн яргуй шиг дэлбээлж
Хачин ихээр баярлуулах догдлол юм чи
Хааяахан намайг төөнөх
Хатан зоригт галын дөл юм чи

Үүр цүүрээр сэтгэлийг минь ариусгах
Үүрээр анивчих цолмон юм чи
Үзтэл удаанаар намайг ширтэх
Үүрдийн жаргалант нар юм чи

Салхи татуулсан аргамаг хүлгийн
Шанханд нь зүүгдсэн хийморь юм чи
Долгио урласан тунгалаг мөрний
Тохиол бүрдсэн дусал юм чи

Чи надад ивээлээр ирсэн
Чин зүрхний тольт юм
Чи надад дууч шувуудтай нисэн ирсэн
Чандын гэгээн хүслэн юм

Би чамдаа эрдэнэ шигтгэсэн илд байж чадахгүй ч
Бүүдгэр орчлонг хамтдаа илээх түшиг тань байя
Би чамдаа үнэт чулуун хөөрөг байж чадахгүй ч
Бие сэтгэлээрээ цагаан уул цэцэг тань байя



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Тэнгэр лүү хараад л
Оруулсан admin on 2015-05-08 16:48:19 (3074 уншсан)

Тэнгэр лүү харах бүрт тийм сайхан болдгийг

Шувуудад атаархдгийг,

Нүдэнтээ ч итгэхгүй баярлаж, нүүгээд явчихмаар санагддагийг

Уртаас урт гараа алдлаад уулийн салхи, хүйтэн бороо, горхины хэмнэлээр нэвт амьсгалдгийг

Ор мөргүй алга болох бүрт нь гунигт зүрхээ эрэн хайдгийг

Одоо нэгэнт хамаагүй болсон хором бүрийн түгшүүрт мэдрэмжээ суллаж орхидгийг

Нэг л өдөр хамгийн сонирхолтой аялалд гарч

Хаврын тэнгэрийн нэгээхэн хэсэг болдгийг

Тэнгэр лүү хараад л тийм сайхан болдгийг

Тэнүүчилж оргоод хаа нэгтээ алга болдгийг

Бөх гэгч нь унтаж, хэзээ ч сэрэхгүй гэж тангарагладгийг

Бүр зүүдэлсэн зүүдээ хүртэл нойрсуулж орхидгийг

Хаанаас ч хамаагүй ирчихээд тэгээд л яваад өгдгийг

Хавар, салхи, жаргалтай нарны гэрэлд дулаацаж орхидгийг

Төсөөлөл, мэдрэмж, түүж цуглуулах энгийн ахуйгаа тогтоож яддагийг

Өнөөдөр маргааш, өнгөрсөн цаг хугацаануудаас хэн ч ирэхгүй бас явахгүй

Өмнөө зөвхөн дэлгээстэй өвч сэтгэлээ бариад нисэж сурдгийг

Далавчаараа шувуудтай төстэй болж, эрх чөлөөгөө эрж олдгийг

Дассан, хэтэрхий автсан бүхэн зүгээр л амьдрал болдгийг

Тэнгэр лүү харахад л тийм сайхан болдгийг...

2015 оны 5 дугаар сар 8



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : УЯНГАЛАГ САЙХАН БУЙЛААТАЙ
Оруулсан admin on 2015-04-19 09:22:06 (3595 уншсан)

Уянгалаг  сайхан  буйлаа  нь
Уртын  дууны  айзимтай
Урт сайхан  хүзүү  чинь
Угалзан  хээний  гаргалтай

Урд  хойноо  сагсайсан 
Урт  хялгасан  зогдортой
Угсраа  хоёр  бөхөн дөө
Уул  толгодын  зөгнөлтэй

Уужим   сайхан  нуруун  даа
Уртын   жингийн  сорвитой
Тамиртай  дөрвөн  мөчиндөө
Төгс  дүүрэн  тэшээтэй
Таана  хөмлийн  амтанд
Таргалж   тэвээрэн  ширээлэж
Ташуу дөрвөлжин  ташаан даа
Тамганы  ормон  тэмдэгтэй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: П.Бадарч : Эх орон бодол
Оруулсан admin on 2015-04-08 15:23:20 (4967 уншсан)

Чамаасаа хагацахаас л бусдыг үзлээ эх орон минь
Чанх дээр чинь долоон бурхан од байдаг гэж би итгэдэг
Аав, ээж, багш ах цөмөөс нь хагацсан хэрнээ би
Амьд мэнд, аз хийморьтой яваад л байх юм
Энэ лав таны буян хишигээ
Эх орон минь

Намрын чинь нуурын дугараг дугараг бидэрийг
Шувууны унагасан нулимсных гэж хэн ч билээ надад хэлсэн
Намтар цадигийн чинь зузаан хуудасны шаргал шаргал толбыг
Нэл цусны толбо гэж хэн ч билээ надад бас хэлсэн
Энэ бас үэнэ байх
Эх орон минь

Цаст уулс нь цагаан салхитай
Цайдам тал нь цэнхэр салхитай
Эгц эгцхэн байц хад нь хар салхитай
Ээрэм их говь нь алтан салхитай гэж
Эрдэнэ баавай миний багш хэлсэн
Энэ бас үнэн байх
Эх орон минь

Түймрийн галан хэл өвс ороон мод таслан тамлаж байна
Түйтгэрт энэ гай гамшгийг хэн тарив, бид л тарьсан
Цөмөөрөө хайртай гэж цээж дэлдэн хашгиралдавч
Цөөхөн нь хувинтай ус барин түймэр лүү гүйж харагдана.
Эх орон минь
Сулинхээрийн тухай урьд би шүлэг бичсэн сэн
Сул хурд тэр морины тухай домогт нутагсан
Өнөө хүний нутгаас тал нь өндөлзөж
Өчүүхэн сүйнд худалдагдсан
Өрөвдөлт бэрийн нүдээр
Өргөст торны цаанаас
Өндөлзөж байна
Өгсөний буруу болохоос
Авсаных нь буруу биш ээ эх орон минь

Адуу янцгаахыг сонсоогүй
Азгүйтэн олширч
Хуур хүнгэнэхийг дуулаагүй
Хувьгүйхэн ихэсч
Аалзны шүлс шиг атгаг сэтгэл
Авах шулахын донтон бид чинь
Амин зуулгын хүйтэн дайнд
Алалцаж байхад
Ариутгалын цасан шуургаар
Уйлан шуурч байна. Та
Зөв өө. Эх орон минь
Эрэл хурд – Дамчаа - Эмошны гүнжүүд
Ээрэм тал, уул, ус задгай цагаанд уярч байхад
Эрэг доорхон нь төмөр мангасууд
Элс хайрга, чулуу идэн эвшээж
Эгнэгт та нурсаар л хорсоор л байна
Энэ надад хамаагүй гэж үү
Эх орон минь

Аргал түүж яваад ээж минь газар тэмтрэхдээ
Ариуссан тэнгэрийн хүрэл сум атган тэсэж гэртээ ирсэн гэдэг юм
Алдхан бие бас нэгэн цагт ёолон унах нь жам агаад
Адлахгүй, сэжиглэхгүй тэврэх нь хэн билээ. Эх орон минь . Та
Ад шидийн хорвоод би
Амьд сарнай гоо бүсгүйд сөхөрч
Арчаагүй намайг тэр тоосны алчуур шиг сэгсрэхэд
Ахиад олонтой учирна бос гэж
Алтанзул, цээнэ, сэржмядагаараа
Аргадаж босгосон нь та билээ
Эх орон минь
Эгнэгт бурханаас заяасан
Yйлийн үрт эх минь ээ.

Сураг холын харь орноос ч төмөр гав таслан
Сул хатираар хүлэг морь нь гүйж ирдэг эх орон минь
Сувдан сондор шиг их л ганган цуваандаа уйлалданхан
Сугаа улайтал шувууд нь нисч, хүсч ирдэг эх орон минь

Хэлхэн бадаг шүлгэндээ
Чамайгаа яахан багтаана эх орон минь
Хэрүүл, хараал, зүхэл занал
Аллага дээрмээс залхаж гүйцлээ
Хэлд орохдоо хүүхэд хүртэл
Хараалын үгээр амлаж байна
Хэн буруутайг нь залхаан цээрлүүлж аль эх орон минь
Хэвтэж шингэхийн цагт ганц алд газраа хайрла.
Эх орон минь.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Ш.Сундуйжав : Үүр цайж байна /ном тайлбар/
Оруулсан admin on 2015-04-08 12:20:56 (17510 уншсан)

Өмнөх үг - Үүр цайж байна

Уран зохиолд өөрийн зам мөрийг гаргах амаргүй, тэр хэрээр сайн сайхан, саруул гэгээн бүхэнд ойртож байдаг. Тэгээд ч уран зохиол хэмээгч өөрөө аугаа ертөнц болох тул хүссэн бүхэн хөл тавиад байдаггүй.
Миний бие Ш.Сундуйжавын богино өгүүллэгүүдийг уншаад их замд нэгэн сайн хүүтэй дөрөө харшив хэмэээн баярлав.
Өнөөдөр манай уран зохиолд богино хэлбэрийн хүүрнэл зохиол ховор бөгөөд тэр хэрээр хэрэгцээ өндөр байдаг. Тэгвэл Сундуйжав ур ухааны чансаа шалгасан энэ төрөлд чармайсан нь нэн сайшаалтай. Энэ цөөн өгүүллэгүүд дотор анхны хайр, гэнэн атлаа өрөвдөлтэй хагацал, эцэг эхийн элбэрэл, мунхаг үрээ нулимсаа царцтал хүлээсэн хөөрхий эх, хүн чанарын үлэмж цагааан сэтгэл гэрэлтсэн, нэг үгээр амьдралд байдаг юмсыг өөрийн ухааны шүүлтүүрээр шүүн тунгаасан бүтээл орсон нь анхаарал татав.
Ш.Сундуйжав Морин жилдээ аргамаг сайн хүлгийн дөрөө таваглав. Унасан эзэн нь хийморьтой, унаа хүлэг нь холч байхын ерөөлийг эрхэм дүүд өргөн барив.
Энэ номонд "Үүр цайж байна" гэсэн гэрэл гэгээ гийсэн нэртэй бичил таталбар бий.
Миний бие энэ үгээр өмнөтгөл үгээ нэрлэв. Сундуйжавын уран бүтээлийн үүрийг эндээс уншигч та бэлхэнээ анзаарах буйзаа.
Сайхан бүхэн өмнө байдаг. Тиймээс зорьсон хэрэгцээ сэтгэл шулуун, сайн хүү, сайхан зохиолч яваарай гэсэн чин сэтгэлийн үгээ эрхэм дүүд дайв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Санжийн Пүрэв

Та уг номыг уншихыг хүсвэл Интер ном, Аз хур номын дэлгүүрүүдээр зарагдаж байна. Утас : 91164574

Ш.Сундуйжав : Эргэн дурсахад /богино өгүүллэг/

Ш.Сундуйжав : Чоно /богино өгүүллэг/



( Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Сундуйжав : Эргэн дурсахад
Оруулсан admin on 2015-04-08 12:11:00 (5966 уншсан)

Тэгэхэд би найзындаа оччихоод буцаж явсан юм. Нилээд ч орой болсон байлаа. Нарны халуун элч буурч байшин барилгын сүүдэрт хүүхэд багачуул шуугилдан, өвгөд хөгшид хуучлан суух зуны адаг сарын налгар сайхан орой автобус ч мөд ирэх шинжгүй. Уг нь товчлоод алхчихдаг дөт зам бий л дээ. Алхах дутам сэтгэл догдолж арваад жил энэ хавиар яваагүй гэхэд яг л хэвээрээ байшин барилгууд, гудамж талбай, барилгуудын ханан дээр биччихсэн үгс, үлээж буй зөөлөн салхи нь хүртэл нэг л дотно гадаа тоглох хүүхдүүд, орцны үүдэнд ярилцан зогсох охид залуус, нялх хөөрхөн дүүгээ салхинд гаргаж яваа бяцхан охин, нарлан суугаа хөгшчүүл, сэтгэлдээ нэг л юмыг үгүйлэн, дотроо чимээгүй дуу алдан алхална. Алхах дутам өнгөрөн одсон гэнэн бага нас руугаа алхам алхамаар, аажим аажмаар очиж явна уу? гэмээр. Энэ замаар бороонд норохдоо норж, нартай өдөр нь сүүдэр бараадан, үдэш орой намуухан сайханд нь автаж мөн ч олон алхсан даа. Энүүхэн булан тойроод нэг модон сандал байдагсан. Дор нь цементийг нь гүйцэд хатаагүй байхад сийлчихсэн инээмсэглэж буй нарны зураг байдагсан. Одоо ч элэгдээд үгүй болоо биздээ хэмээн бодоод булан тойроод хартал нөгөө сандал маань яг л байрандаа. Харин нар бороонд гандаж өнгө нь бүүдийжээ. Цементэн дээрх нарны сийлбэр яг л хэвээрээ. Инээмсэглэн төгсөх жил хичээлийн жил дуусах дөхөж хаврын шалгалтандаа бэлдэж байсан үе. Давтлага тараад найзтайгаа автобус хүлээн зогсож байв. Автобусны буудал дээр хүн ихтэй. Автобус ч мөд ирэх шинжгүй. Тэр үед хүн бүхэн ажилтай. Автобус ч өглөө оройдоо ховордчихдог байсансан. Буудал дээр формын хувцсан дээгүүрээ нимгэн ноосон цамц өмсчихсэн цэвэрхэн охин зогсоно.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Сундуйжав : Чоно
Оруулсан admin on 2015-04-08 12:09:17 (6466 уншсан)

Хөх чоно хөөрхий чоно

Хөх түүхийн минь Бөртэ чи л мину

Хаврын дунд сарын сэрүүвтэр өглөө.Би Улиастай хотоос (Завхан аймгийн төв) Эрдэнэт хот орох дизель түлш зөөдөг Зил-130 машинд сууж хөдлөв. Улиастай хот дизелийн цахилгаан станцтай бөгөөд түлш зөөдөг сестерн Эрдэнэт-Улиастай хоёрын хооронд байнга явдаг байж билээ. Хэдэн зууны тэртээ Манжийн ноёрхолын үед баруун хязгаарыг захиран товхинуулж байсан сүр дуулиан ихтэй Улиастайн манж амбаны шавар хэрэм жилээс жилд улам л намхан болж, элэн улирах цагын салхинд, өвөлдөө цасанд даруулж, хавартаа цастай хамт хайлан урсаж, улам л жижгэрсээр онцлон анхаарч хаана байна? гэж сонирхвол юу юм бэ? Гэхээс хүний нүдэнд бараг өртөхөөргүй болжээ. Хариас ирэн монголын ард олныг басамжлан дорд үзэж байсан амбан захирагч нарынхаа адилаар орчлон хорвоогийн улиран өнгөрөх жамын дагуу улам л жижгэрсээр... Аймгийн төвөөс чанх хойш гараад алдарт Загастайн давааг зугуухан өгсөж эхэлнэ. Олон зууны тэртээ яг л энэ даваагаар эзэн Чингис хааны алтан ургын ханхүүг манжуудаас зугтаалган эх нутагт нь авчирч байсан гэлцдэг бөгөөд нэхэн хөөж явсан манж цэргүүдийг яг л энэ даваан дээр гүйцэж байх үед нь гэнэт аянга цахилгаан нүргэлж, аадар бороо цасан шамарга холилдон нүүр нүдгүй, шууран манжийн онцгой бэлтгэлтэй шигшмэл цэргүүдийг бүгдийг нь энэ орчлонгоос тонилгон, бэлээр нь урсах догшин урсгалт Чигэстэйн голд амь сүнсээ гээсэн цогцос юугий нь тушаачихсан гэлцдэг бөгөөд Загастайн даваанд ам гарч болохгүй, догшин савдаг сахиусыг нь хилэгнүүлчих вий? Хэмээн жолооч нар гэлтгүй давааг давж яваа хүн болгон эмээн наминчилдаг билээ!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Чи бас би
Оруулсан admin on 2015-04-06 17:12:24 (3320 уншсан)

Тэртээх тэнгэрт, саран авхайн дэргэд гялалзах
Тодоос тод гэрэлтэх од юм чи
Бүүр бүүрхэн намайг илбэх
Бүлээн салхины амьсгал юм чи

Хавар эртийн яргуй шиг дэлбээлж
Хачин ихээр баярлуулах догдлол юм чи
Хааяахан намайг төөнөх
Хатан зоригт галын дөл юм чи

Үүр цүүрээр сэтгэлийг минь ариусгах
Үүрээр анивчих цолмон юм чи
Үзтэл удаанаар намайг ширтэх
Үүрдийн жаргалант нар юм чи

Салхи татуулсан аргамаг хүлгийн
Шанханд нь зүүгдсэн хийморь юм чи
Долгио урласан тунгалаг мөрний
Тохиол бүрдсэн дусал юм чи

Чи надад ивээлээр ирсэн
Чин зүрхний тольт юм
Чи надад дууч шувуудтай нисэн ирсэн
Чандын гэгээн хүслэн юм

Би чамдаа эрдэнэ шигтгэсэн илд байж чадахгүй ч
Бүүдгэр орчлонг хамтдаа илээх түшиг тань байя
Би чамдаа үнэт чулуун хөөрөг байж чадахгүй ч
Бие сэтгэлээрээ цагаан уул цэцэг тань байя

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Аминчлан хэлье дүү нартаа
Оруулсан admin on 2015-04-06 17:10:59 (2996 уншсан)

Эх гэдэг хүн энэ орчлонгийн дарь эх
Эцэг гэдэг хүн энэ ертөнцөд заларсан тэнгэрийн элч
Ээдээ тэднийг гомдоож л болохгүй
Энүүхэндээ гэхэд тэд чамайг амирлуулагч мөнхийн рашаан

Нам гүмхэн шөнөөр нойрыг нь хугаслаж
Манцуйндаа эрхлэнхэн чи жаргалтай байсан
Магад чи одоо хөлчүүрхэн агсамнаж цурам ч хийлгээгүйнхээ гэмийг
Нэг л өдөр хүртээд шаналж суух вий, сайтар тунгаа

Хөлд орох гээд бүдчиж явахад чинь тэд чамайг түшиж
Хар муу бүхнээс чамайг л өмгөөлж өмөлздөг байсныг сана
Харин одоо чиний шидэлсэн хараалын үгс
Хөөрхий тэдний зүрхийг сийчиж дууссан, сайн аж

Болчимгүй явдалд чинь тэд буруу өгч чаддаггүй
Бурхан шүү дээ тэд, чамд жаргал ерөөж л сууна
Томоогүй занд чинь гомдож туних бодолгүй
Тэнгэрээс буусан эрдэнэ шүү дээ тэд, чамайг энхрийлж л сууна

Шүүдрийн усаар цай чанадаггүй юм аа гэхэд
Шөнө дөлөөр сэтгэлийг нь бүү үймрээ
Нуруундаа үүрээд дэлхийг тойрдоггүй юм аа гэхэд
Нулимсыг нь нэрж л бүү зовоо

Аав, ээжийн чинь чам руу сэтгэлээ чилээж
Аньсага чийгтэй хоносон хоногийн тоогоор
Ад зэтгэр чамд шүглэчих вий дээ
Ай даа, сайн л бодож үз

Мөнх дэргэд чинь байх юм гэж
Мунхаглаагүй биз, нөхөр минь
Мөдхөн яваад өгнө гэж юу байхав гээд
Мэдэмхийрээгүй биз, залуу минь

Ухаанаараа зэвсэг хийж амжиж баярлуулахгүй  бол
Унтаад сэрэхэд чинь урт холын замд яваад өгөх
Үүлийн чөлөөний хоорондох
Үзэгдээд өнгөрөх наран ч байж мэднэ

Ижий аав хэмээх амьд бурхадаа
Эрлэгт явчихаас нь өмнө л хайрласан шиг хайрла
Аав ээж хэмээх энэ л хоёр үгийг
Амин зүрхний тольтноо тодоос тод бичиглэ

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Амины хэдэн найз нартаа
Оруулсан admin on 2015-04-06 17:09:25 (4336 уншсан)

Хөлд орохоос найзлан үерхэж
Хөдөө талд шувуудтай шулганан тоглож өссөн
Хүүхэд насны минь гэнэхэн дурсамж
Хар багын хэдэн нөхөдтэй билээ би

Модон ширээнд тохой нийлүүлэн сууж
Магтаал, зэмлэл хамтдаа хүртсэн
Алдрай насны минь даль жигүүр
Арван жилийн хэдэн андтай билээ би

Их сургуулийн танхимд ижилдэн дасаж
Инээж уйлсан ч цугтаа л байсан
Ирмүүн насны минь мөнхийн дуулал
Ижилгүй хэдэн найзтай билээ би

Тийм ээ, та нар минь намайг алдаж унахын цагт
Тэнхээ хайрлах тэнгэрлэг хүмүүс
Тийм ээ, та нар минь намайг хөл алдахын цагт
Түшээд авах тийм л хүмүүс

Амьдралд минь гэгээ татуулан нөхөрлөсөн
Атгасан шагай шиг та нар минь байхад
Атаат зовлон хүртэл надаас
Айж бэргэх шиг санагддаг юм

Нэг л тохиох хүмүүн заяанд инээд халгиан найзалсан
Найрамдал нөхөрлөлийн алтан бичээс та нар минь байхад
Нухчин дарлах шаналан хүртэл надаас
Нүүр буруулан зугтах шиг санагддаг юм

Өөдөсхөн жаахнаас өсөх идэр үе хүртэлх
Өмөг түшиг найзууддаа баярлалаа
Эрх танхил наснаас минь өдийг хүртэлх
Эрхэм олон андууддаа баярлалаа

Өрөөл бусдын өмнө би та нараараа
Өөриймсөн байж бардамнадгийм
Он удаан жил нөхөрлөлийн гинжинд бэхлэгдэж
Онож алдсанаа дэнслэн суунам гэж боддогийм

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Ангамал говийн ажнай хүлгүүд
Оруулсан admin on 2015-04-06 13:45:11 (3025 уншсан)

Унаган   сүрэг  нь удмын  хурдтай

Уямал   хүлгүүд  нь  айраг  түрүүтэй

Унасан  морьд нь  хурдан  жороотой

Уудам  говь  нь хөмүүл  хялгантай 

 

Адуун  сүрэг  нь айргийн  үнэртэй

Алтан  говь нь  нарны  өнгөтэй

Азаргаар    адуу   нь  алтнаас  үнэтэй

Аргамаг   хүлгүүд нь  аатай   хурдан

Арилжаа   наймаанд  өндөр  ханштай

Авсан  өгсөндөө   өлзий  дэмбэрэлтэй

Аавын   хүүгийн  хийморь  сэргээх

Ангамал  говийн   ажнай  хүлгүүд

 

Хурдан   хүлгүүд нь  хулангийн  угшилтай

Хуурай  говь доо  босоо  тоостой

Халуун  говьд  нь  хагсрааж   сойход

Харвааны  сум  шиг  нарийсаад  ирдэг

 

Хатмал   хуурай   зөөлөн  хөрсийг нь

Хагартал   уралдаж   сунгаа   хийхэд

Хавирган  сар  шиг   матмал  хавирга  нь

Ханамал  уяандаа   тодрон  зурайдаг

 

Сул   асгарах   сувдан  хөлсийг нь

Сийлбэрт  хусуураар   жигдхэн  хусахад

Суусарын  сор  шиг  гялтганан  байж

Сойлго нь ханаж  чивхэрч  хөнгөрдөг

Өргөн  говийн  өндгөн  хүлгүүд

Өөрөөсөө  төрмөл  хурдан  буянууд

ӨВсний  аагтайг  амтлаж  өссөн

Өөгүй  тэгшхэн  сайхан  хүлгүүд

Өгвгөдөөс  үлдээсэн  өтгөн  сүрэг

Өнжмөл  хуртай  тарган  адгуус

Өргөн   түмнээ  айргаар   мялаасан

Өөрийн  говийн   торгон  хүлгүүд

Төрийн  наадамд  тогтмол  айрагтай

Торгон  жолоо  сулруулж  үзээгүй

Тогтоож   оршоосон  сайхан  буянтай

Торолзсон  говийн  босоо  хүлгүүд

ЭЭрэм  говийн   элсэн  манханд

Эхээсээ  төрхдөө  босоо  буусан

ЭГлгүй  хурдан  ажнай  хүлгүүд

Элстэй говиосоо  тодорсоор  байна  аа

 

2015 он 4 сарын 6нд  14 цаг 20 минут Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Шохоорхол
Оруулсан admin on 2015-04-05 21:38:41 (3287 уншсан)

Хэзээч билээ нэгэн өдөр

Хэн ч билээ нэгэн бүсгүйд

Шохоорхолын харц сэмхэн чулуудаад

Шүүрс алдан инээвхийлээд зөрж өнгөрсөн учирал

Сул хархан гэзэгний салхинд намирах үзүүрээс

Сүрчигийн үнэр сэвэлзэн сэтгэл юуг минь гижигдээд

Даашинзных нь хормойг дэрвүүлэх хөнгөн салхинд атаархаж

Далдын далд бодолдоо битүүхэн мөрөөдсөн учирал

 

Шохоорхол дүүрэн ширтсэн хоёр нүдний минь өмнөөс

Ширэв татаж өнгөрөлгүй бүдэгхэн мишээл тодруулсан

Ганцхан мөчид өнгөрсөн тэрхэн учирлын төгсгөлд

Горидлогын бүлээн бодол зүрхэн талруу урсгалаа

Хэзээч билээ нэгэн өдөр

Хэн ч билээ нэгэн бүсгүйд

Шохоорхолын харц сэмхэн чулуудаад

Шаналж хоцорсон тэрхэн учирал

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Намхан бор аавдаа зориулав.
Оруулсан admin on 2015-03-31 14:17:26 (3249 уншсан)

Бумбатын ууландаа очлоо доо ааваа
Будан татсаар угтлаа даа
Нутгийн ууландаа очлоо доо ааваа
Нулимс минь тогтохгүй мэлмэрлээ
Намхан бор аавын минь санагдуулсан
Намхан толгой хэвээрээ байна
Намайг эрхлүүлж өсгөсөн
Нандин дурсамж сэтгэлд минь байна
Зүс адилхан нутгийн ах нар
Зүг бүрээс ирлээдээ
Зүггүй хонгор насыг минь
Зүрхэнд минь дахин шингээлээ
Намхан бор аавын минь санагдуулсан
Намхан толгой хэвээрээ байна
Намайг эрхлүүлж өсгөсөн
Нандин дурсамж сэтгэлд минь байна
Аавын минь үнэр нутаг минь үлджээ
Алсаас охин нь залбирлаадаа
Амин хайрыг үргэжлүүлсээр
Ахин золгож үнсүүлнэ дээ
Намхан бор аавын минь санагдуулсан
Намхан толгой хэвээрээ байна
Намайг эрхлүүлж өсгөсөн
Нандин дурсамж сэтгэлд минь байна

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Чулуун наадгай
Оруулсан admin on 2015-03-31 14:16:43 (3087 уншсан)

Нарны даллагатай уужим нутагтаа
Намрын эхэн сараар очлоо
Насан багийн дурсамж дүүрэн
Наадгай чулуун гэрээ эргэлээ
   Цэлгэрхэн дэнжээсээ адуугаа хайж
   Цээлхэн булгаасаа авдараа эрэн
   Айлын жаахан хүүтэй
   Айл гэр болж тоглодогсон
Тугалын бэлчээрт үдэш хүртэл
Тулга тулж айл болсон гэр минь
Буцаад ирэхэд тэр л хэвээрээ
Буурь сэлгэлгүй нутагтаа байна
  Эргээд чамайг ирнэ гэж
  Идээ тавагаа сэлбэж тавилаа
  Санаанаас гардаггүй жаалхан хүүгийн
  Сайхан зээрд адуундаа байна
Зусланд удсан найман ханатаа
Зурамтын намаржаанд нүүлгэж барилаа
Алдаад олоогүй таван тэмээгээ
Алаг толгойн шилээс оллоо
  Уурга сунгалгүй удсан болохоор
  Унааны морьд маань догширсон байлаа
  Орхиод явсан азарга адуунаасаа
  Ороо сааралаа унаад явлаа
Өрх татаж бэр болсон ч
Өндөр дэнждээ зундаа очно
Энхрий багадаа тоглож өссөн
Эрээн чулуун гэрээ тордоноо

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Манайх сайхан айл
Оруулсан admin on 2015-03-31 14:15:32 (3094 уншсан)

Үүрийн гэгээнээр ээжийн цай үнэртэж
Үг намуухан аавын тогтуун дуунаар сэрж
Олуулаа бужигнан нэгийгээ тордож
Олс шиг дэмэндээ байдаг манайх сайхан айл        
        Эгч дүү бид хөтөлцөн сургууль зүглэн
         Ээж аав хоёул сугадалцан ажилдаа яарч
         Эвсэг дотно зургаан бүлтэй
         Элэгсэг дулаахан манайх сайхан айл
   Тэнгэр ухаантай аав минь
   Төрийн хар хүн
   Тэнүүн сайхан ээж минь
   Түмний хүүхдийн хүүхдийн багш
             Ухаанаа тэд минь олондоо зориулж
             Улсыхаа төлөө санааа нь нэгдсэн
              Уужуу амгалан биднийг амьдрал
              Урагшилаж яваа манайх сайхан айл
          Дэвэх даль шиг 2 хүүтэй
          Дэмнэж түших 2 охинтой
          Дээрээ хүндлэх ийжий аавтай
          Дэлхийд ховорхон  манайх гэж
          Дэндүү сайхнаас сайхан айл

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Өвөө овоо хоёр
Оруулсан admin on 2015-03-31 14:15:29 (3318 уншсан)

Борхон толгойн оройд өвөө минь гараад
Боодолтой дурангаа задлан суудаг
Мойног хуруундаа барьсан дурангаараа
Монгол талаа тольдон хардаг аа

Алсаас бараатай тэр толгойн оройд
Аргын чинээхэн овоо байдаг
Зэрэглээн дунд өвөө, овоо хоёр
Зэрвэсхэн харахад адилхан харагддаг
Сар хоногоор санчиг нь бууралдсан өвөө
Саалийн дээжинд орой нь цайрсан овоо хоёрт
Осор бүчгүй энэ орчлонд
Ондоо зүйл ганхан байдаг

Аяны хүн чулуу нэмсээр
Ааргийн овоо томроод байх юм
Аяс цагийн жамыг даагад
Азай буурал минь жижгэрээд байдаг
Дэндүү шудрага шаргал хорвоогийн
Дэнс дэнчин болсон хэмжээс минь та
Өвөө овоо хоёрыг минь адилхан байлгаж хайрлаач
Өвстэй толгойн оройдоо бараа харан сууг ээ

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Алдхан биеэр минь
Оруулсан admin on 2015-03-31 14:14:33 (2998 уншсан)

Алдхан биеэр минь
Монгол цус  гүйдгийм
Амсаж хөлчүүрэхсэн шумуул
Бүргэд болон нисдгийм
Хөлчүүхэн тэр шумуул
Арсланг хазаж догширдгийм
Хөх монголын үрс
Азийн цээжинд омогшдгийм

 

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал :Сэмхэн ирдэг намарт би дуртай
Оруулсан admin on 2015-03-31 14:13:48 (3136 уншсан)

Сэмхэн ирдэг намарт би дуртай
Сэтгэлд чи бодогдоод байдаг юм
Улаахан навчис газраар хөглөрөх нь
Уйтахан зүрхтэй минь адилхан байдаг аа
Аяндаа ирдэг өвөлд би дуртай
Амраг чи минь бодогдоод байдаг юм
Аяархан мэлмэрч харз урсах нь
Алаг нүдний минь нулимстай адилхан байдаг аа
Хэлээд ирдэг хаварт би дуртай
Хэн нэгнийг бодоод байдаг юм
Хэнзхэн цэнхэр яргуй ургах нь
Хэлж чадаагүй үгтэй минь адилхан байдаг аа
Гэнэт ирдэг зунд би дуртай
Гэнэтхэн уулзах юм шиг гэрэвшээд байдаг юм
Алаглан ганхаж цэцгэс ургах нь
Анхны минь хайртай адилхан байдаг аа
Эргэх дөрвөн улиралд би дуртай
Энхрий чи минь бодогдоод байдаг юм
Сайхан бүхэн чамайг бодогдуулж
Санаанд дандаа гуниг хураад байдаг аа
Чимээгүй хөврөх он цагт би дуртай
Чиний тухай бодолоор дүүрэн байдаг
Дураараа буцдаг он цагт би дуртай
Дурлалын минь эзэн чи бодогдоод байдаг юм

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Би айлын том охин
Оруулсан admin on 2015-03-31 14:11:01 (4194 уншсан)

Би айлын том охин
Би жижиг ч томоос том охин
Нарнаар аавдаа цай аягалах
Намраар ээжийнхээ хөлийг хучих
Ахын цамцны товч хатаж
Алдрай дүүгийнхээ үсийг самнах
Аавын гэрийн гэрэл болсон
Айлын би томоос том охин

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 174 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-016.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 22190882

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-195.JPG
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3965


erd-002.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5165


Агуулга
Tuesday, 2019.03.12
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Thursday, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Friday, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Monday, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Wednesday, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Thursday, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Saturday, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Tuesday, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Wednesday, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Friday, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Saturday, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Thursday, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Monday, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Tuesday, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Friday, 2018.03.30
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn