Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Би хөдөөний хүүхэд
Оруулсан admin on 2015-03-31 14:10:25 (4067 уншсан)

Тольдож өссөн булгийн минь ус
Хацрын минь улааныг тодруулсан
Тоглож эрхэлсэн аавын  эмээл
Хөлийн минь майгыг хэтрүүлсэн
    Би хөдөөний хүүхэд
Нүүдлийн цувааны  арганд үнэгчлэн
Нүдэн нуурынхаа усанд шумбаж
Ширмэл ширдэг шиг ногоон дэнж дээр
Шилбүүр унаж уралдаж өссөн
     Би хөдөөний хүүхэд
Цэцгийн саруул талдаа
Цэнхэр чулуун гэртэй
Цээлийн хадат хаваржаандаа
Хүйгээ дарсан чулуутай
        Би хөдөөний хүүхэд
Наадаж өссөн голын минь хүүхдүүд
Надтай хамт сургуульд орсон
Саруулхан дэнжээ битүүхэн зүүдэлж
Санаа алдан уулсаа зурдаг
          Би хөдөөний хүүхэд

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Би чам руу нүүдэг
Оруулсан admin on 2015-03-31 14:09:39 (2833 уншсан)

Би чам руу нүүдэг
Бичиж буй шүлгээрээ
Биеэрээ бас сэтгэлээрэ
Би чам руу нүүдэг
Яг элс шиг нүүдэг
Янз бүрийн хэлбэр дүрсээр
Янаг хонгор сэтгэлээр
Яг элс шиг нүүдэг
Үүлс шиг хөвөн нүүдэг
Үнэнч зангаар жигүүрлэн
Үнэн үгээ шүлэг болгон
Үүлс шиг би нүүдэгээ чамруу
 Жингийн цуваа шиг нүүдэг
Жил жилийн хавраар нүүдэг
Жинхэнэ ертөнцийн жамаар
Жингийн цуваа шиг нүүдэг
 Би чам руу нүүдэг
Бидэрт мөнгөн сарны туяанд
Биелэгдэшгүй мөрөөдлөөр
Би чам руу нүүдэг
Улирал болгон нүүдэг
Ухаан санаандаа нүүдэг
Уул үүлийг нийлүүлэн нүүдэг
Урам зоригоор жигүүрлэн нүүдэг
Хэзээ ч зогсохгүйгээр нүүдэг
Хэн гэдгийг нь мэдэхгүй нүүдэг
Яг шүлэг чамруу
Яахын аргагүй би нүүдэг

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Хуртай зун
Оруулсан admin on 2015-03-31 14:07:33 (2850 уншсан)

Цэргээс ирсэн ах нараас
Үзэмжит наран ичингүйрч
Цэцгийн гурван сар
Үүлэн цаагуур нуугдаж
   Аргал багадаж гал алдмаар
  Ааруул ихдэж гэр дүүрмээр
  Үүл хөглөрсөн  усан луу жилийн
   Үертэй бороотой зуны өдрүүд
Дарсан газраас булаг оргилмоор
Даарсан ямаанд дарс өгмөөр
   Хүнхээ булаалдан горхи уралдаж
   Хүрээгээ булаалдан мөөг ургасан
   Хуртай устай усан луу жилийн
   Хувцас нойтон зуны сарууд гэж

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Багийн нүүдэл
Оруулсан admin on 2015-03-31 14:05:50 (2910 уншсан)

 Оддын гүн огторгуйн зайд
 Орчлон ертөнц оршин байна
 Тэнгэрийн эрхэстэй нар булаалдан
 Тэнхлэг эргэн дэлхий тогтооно
     Газрын хэвлийд буудал сэлгэж
     Ганцхан миний нутаг агсарна
    Замбуулингийн наран талын хаяанаас
    Загссан өрөм шиг дүүрэн мандахад
 Таван тэмээ холыг зориж
 Тайван алхаа хорвоог битэрнэ,
     Аавын татсан татлага
     Сулрана гэж үгүй
     Атан тэмээний алхаа
     Сульдана гэж үгүй
Холын цэнхэр ууланд
Хоногтоо нүүгээд бууна
Хомтой тэмээний бөхөнд
Хонгор нас минь үнэгчлнэ
    Ширээ бөхтэй атны
    Шилгээх нь хүртэл зөөлөн
    Шинэхэн сэгсрүүргэн дээлний
    Шилбэ товч нь бариухан
Ээжийн гарын ааруул
Тос даагаад сайхан
Эмжиж хийсэн лоовууз
Толгой хөлөргөөд дулаахан
      Сариу явдалтай атны
      Бөхнөөс нь зүүсэн арагт
      Сальжир дөнгүүр алхаанд нь
      Бүүвэйлэгдэн  зүүрмэглэх зуур
Холын холд буух буудалд
Хормын төдий л очсон байдаг
Хомтой тэмээний алхаа удаан ч
Хоёр хөлийнх нь зай хол
     Хонгор багийн минь их нүүдэл
     Ховорхон заяах монгол нүүдэл

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал :Намарт хэлэх үг
Оруулсан admin on 2015-03-31 14:04:21 (2717 уншсан)

Хөл доор хөглөрөх навчис хэн нэгнийг бодогдуулж
Хөгшин том улиас чихэнд нэр шивнэж
Хөөвөн цагаан уулс манан дагуулах мөчид
Хөх өнгийн дурлал зүрх эзлэн зовооход
            Улаан шар өнгө зүрхэнд хурах мөчид
            Ухаан зарсан шүлэг дэвтэрт буух агшинд
            Намарын тухай бодол чамтай хамт ирдэг
            Найдлага тавьсан дурлал сэтгэлд нэг хургадаг.

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш.Энхжаргал : Өөртөө зориулсан үгс
Оруулсан admin on 2015-03-31 14:01:21 (3070 уншсан)

Булаг шиг оргилож амьдрахсан би
Будан дундаас харагдах Алтай шигээ байхсан
Буцдаагүй шувуу шиг хоргодож амьдрахсан би
Буйраа орхидоггүй өвгөд шигээ ухаан суухсан

Гал шиг асаж амьдрахсан би
Ганцхан чиний хайранд шатаж амьдрахсан би
Ганцаардахгүйн тулд шүлэглэж явахсан
Ганс нэрсэн өвгөд шигээ уужуу бодохсон

Ширэндэвийн Энхжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ӨВГӨН БУУРАЛ ХАЙРХАН ЗОГСОО МИНЬ
Оруулсан admin on 2015-03-29 15:14:38 (2874 уншсан)

Өглөө  болгон  дээжээ  өргөдөг

Өөлд  дөрвөд  сартуул  биднийхээ

Өвгөн  буурал  хайрхан  Зогсоо  минь

Өндөлзөн  байж  даллаад  тосдог  доо

 

Өлгийтэй  байхаас  минь  өхөөрдөж   өсгөсөн

Өлзий буянтай  хайрхан  Зогсоо  минь

Өөрөөч   мэдэлгүй   гэндэж   будилвал

Өмөөрч л  өндийдөг   хайрхан  уул минь

 

Өтлөж   гундаж   буцахын   цагт   минь

Өндөр  тэнгэрт  нь  хүргэж   өгчихөөд

Өршөөл   гуйж   өмнөөс  минь  учирлаад

Өнгөт  хорвоод  нь  буцаагаад   төрүүлэх

 

 

Өвгөн  буурал   хайрхан  Зогсоо  тань  даа

Өвдөг  сөгдөн   мөргөн  зальбиръя  даа

Өчүүхэн   миний  сэтгэлийн   өргөлийг

Өндөр  овоондоо   шивнэн  соёрхоорой

 

Өргөн  уудам  нутгийн  чинь  хүүхдүүд

Өв  залган  цааш  нь  залгуулсаар

Өр  зүрхэндээ  сүслэн  зальбирсаар

Өөрийн  чинь  нэрээр  овоглон  явнам

 

Буцсан  шувууд  эргээд  ирдэг  шиг

Буурал  хайрхан  танийхаа   хажууд

Буян   хайрласан  нутгийнхаа   хойморт

Буйраа   эргэн  хүрээд  л  очно доо

2015 оны  3сарын  29нд

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Би
Оруулсан admin on 2015-03-25 11:37:08 (3010 уншсан)

Зүрхийг нь шахаж
Зүүдийг нь тийрч
Ижий дотор
Эрхэсийн гадна байхад

Зарга мэдүүлэх хэлгүй болоод
Заяа тавилангаа шилж чадаагүй
Зоосны үнэр аваагүй болоод
Зангаа хувирган буцаж чадаагүй

Элгийг нь эмтэлж
Эрхийг нь хасаж
Ижийнхээ гадна
Эрхэсийн дотор ороход

Үйлийн үр үүрсэн болоод
Өндөр тэнгэрт нисэж чадаагүй
Өвчүүн цаанаа араатан болохоор
Өвс,ногоо идэж чадаагүй

Б.Сүхбаатар

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Од бид хоёр
Оруулсан admin on 2015-03-25 11:37:07 (2651 уншсан)

Одод дохилцсоор
Орчлонд тодроход
Орондоо би ордог
Орондоо сэрэн
Орчлонг би тольдоход
Одод буцдаг
Од,бид хоёр
Орж гаран
Орчлонг манадаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Оймандах : Хөлчүүрхэн дүнсийх хөг эгшиг ...
Оруулсан admin on 2015-03-23 20:19:56 (3216 уншсан)

Хөлчүүрхэн дүнсийх хөг эгшиг
Хөндүүрлэх зүрхний гүнд уянгална
Хөхрөн сааралтах тамхины утаа
Хөлгүй уудам бодолд баагина

Дуниартах атлаа дуулим хорвоогийн
Дуутай гунигтай саарал өдрүүд шиг
Дутуу дулимагхан үлээх салхийг
Дундуур бүлээн сэтгэл гэж
Хээв нэг хэнэггүйхэн
Нэрлэж болохсон болов уу...

/Ц.Оймандах/
 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Эмнэг хангал хүлгүүдийг
Оруулсан admin on 2015-03-19 14:02:34 (3420 уншсан)

Эмнэг хангал хүлгүүдийн
Онгон дагшин нуруунд
Эмээл тохон булигуулж
Эзгэнэж эдлэж явлаа би

Эвхдэг суран бугуйлаар
Эмнэг ороог бугуйлдаж
Эрийн чадлаараа гайхуулж
Энгэр задгайлж ханхалзаад

Эсгий гэрийнхээ бүслүүрээс
Эрчилсэн хуувьтай уургаа
Эгэцхэн босгож хавчуулаад
Эсгэл гүйцсэн айрагнаасаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Хүн ургамал л байхсан
Оруулсан admin on 2015-03-18 14:01:37 (2725 уншсан)

Хайр нь ундраад сэтгэл нь ивлэхээрээ
Хамгаас үзэсгэлэнтэй нь хүн-ургамал юм байна
Хатуурхал нь ихсээд атаархал нь нөмрөхөөр
Хачирхалтай нь тэр хүн-араатан болдог юм байна

Хүн хүнээ хайраар зөөллөж, халамжаар бөөцийлөхийг нь харахад
Халуун зүрхтэй тэнгэрийн элч гэлтэй
Хахир үгээр нэгнээ сөгдүүлж, харааж зүхэхийг нь үзэхэд
Халагламаар хатуу чулуун зүрхтэй тамын элч гэлтэй

Бэл бэнчингээрээ бусдыг далайлгалгүй
Бие биедээ урам хайрлаж, бэтгэрсэн нэгнээ түшээд босгодог
Буцааж нэхэхгүй сүүн сэтгэлтэй, гэгээн бодолтой
Бэсрэгхэн талын хүн-ургамал л байхсан

Ижилхэн нөхдийнхөө зовлонгоор жаргал хийсэн
Эрээвэр хурааварт даган баяссан
Өрөвдөх, энэрэхийг үл мэдэгч
Өчүүхэн бодолтой хүн-араатан л болчихгүй юмсан даа

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Хос ном мэндэллээ
Оруулсан admin on 2015-03-11 14:03:32 (16054 уншсан)

Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Энхбаатарын Үржинхандын ”Алсын гэрлийн хэлтэрхий” нэртэй шүлгийн түүвэр, ”Хэзээ ч оройтохгүй” нэртэй гурамсан туужийн ”Хос ном”-ын нээлт Улаанбаатар хотноо “Интерном” номын их дэлгүүрт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

“Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийн ном
        Тэрээр сүүлийн 2 жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”, “Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа эмхтгэн анхны гурамсан туужийн номоо гаргажээ. Энэхүү номыг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, түүний багш Бавуугийн Лхагвасүрэн ариутган шүүсэн байна. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Өөрийг минь надад сануулаарай
Оруулсан admin on 2015-03-06 16:46:34 (5065 уншсан)

Өөрөөрөө байхгүйд минь
Өөрийг минь надад сануулаарай
Өрөөлийн нөлөөнд автаж
Өөрийгөө л умартах тэр үед
Өөрийг минь надад нэг сануулаарай

Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд
Дахин төрсөн мэт санагдавч
Дасал болж энэ хийсвэр орчлонд
Дандаа би-гүй орших болчихвий

Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй
Хүмүүс нь хувирдаг цагт
Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ
Харин тэгвэл намайг бүү мартаарай
Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Бүсгүй цэцэгст
Оруулсан admin on 2015-03-06 16:44:38 (4132 уншсан)

Бүсгүй таныг мишээхэд
Бүүдгэр саран ч тодордог юм гэнэ лээ
Бүсгүй таныг цэнгэн бүжихэд
Бүрхэг тэнгэр ч цэлмэдэг юм гэнэ лээ

Жаргал гэрэлтсэн харцны чинь талимаанд
Жавхлант эрс ч сөхөрдөг юм гэсэн
Инээмсэглэл тодруулсан чиний царай
Энэ орчлонг гэрэлтүүлдэг юм гэсэн

Амь амьдралынхаа Дарь эх болсон
Азтай, одтой бүсгүй цэцэг минь
Алаг хорвоог цоморлогоо нээтэл
Алив сайхнаар инээмсэглэ

Гэр гийгүүлэгч тэнгэрийн дагина минь
Гадаах уулсыг өндөлзтөл
Ганган эрвээхийг атаархтал
Гайхам сайхнаар дуу аяланхан бүж

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Би...
Оруулсан admin on 2015-03-06 16:40:05 (4459 уншсан)

Би бүүдгэрхэн тэнгэрийн бүдэгхээн од
Би бараантсан талын багахаан ерхөг
Би зэрэглээтсэн говийн жижигхээн элс
Би сүүдэртсэн хангайн бяцхан толгод

Тийм ээ, би бүдэгхээн од юм
Тэнгэрийн оддоос хамгийн бүдэг нь
Тэнд байгааг минь хэн ч анзаарахгүй
Тэрүүхэндээ гэрэлтэж байгааг минь хэн ч ажихгүй

Тэгсэн ч би бүдэгхээн нэрэндээ хайртай
Тодоос тод гэрэлтэх
Тэртээх алсын одод шиг
Тасарч ганцаардалд унамааргүй байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Б.Баярмаа : ӨНДӨР ӨВӨӨ
Оруулсан admin on 2015-02-25 15:02:37 (5933 уншсан)

Бид өндөр настай азай буурлуудаа өндөр өвөө, өндөр эмээ гэж авгайлан дууддаг. Та ч уншаад тэгэж ойлгох байх. Харин би тэр утгаар бус өвөө минь бага насны дурсамжинд хамгаас өндөрт залардаг, өөрөө ч өндөөр хүн байсан болохоор шууд утгаар нь хэлсэн гэхэд болох юм. Өмнө нь өвөөгийнхөө тухай дотроо л өдөр бүр боддог байсанаас хэнд ч энэ тухайгаа уудалж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд тодоос тодоор өвөө бид хоёрынх л байх ёстой гэж бодон өөрөөсөө ч нуучихсан байдаг дурсамжаасаа хуваалцъя. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Адуу шиг уул
Оруулсан admin on 2015-02-25 11:26:53 (3454 уншсан)

Азарга шилгээж байгаа юм шиг

                                       салхитай уул

Адуу янцгааж байгаа юм шиг

                                    цууриатай уул

Унагаа дагуулсан гүү шиг

                                  толгод дагуулсан уул

Усанд адуу цувж байгаа юм шиг

                                    урт хөх уул

Хангал адуу булгиж байгаа юм шиг

                                   зэрэглээт хөх уулс

Хантайрсан морь эргэцэж байгаа юм шиг

                                                сүртэй хөх уул

Уургалсан морь зүтгэж байгаа юм шиг

                                                урагш тэмүүлсэн уул

Усанд адуу шумбаж байгаа юм шиг

                                                нойтон хөх уул


Борлог морь хатирч байгаа юм шиг

                                           тоостой хөх уул

Борооны дараа адуу шивхэрч байгаа юм шиг

                                               нойтон хөх уул

Зул задарсан морьд шиг таруу хэдэн

                                                      хөх уул

Зуны үдшээр морь тургиж байгаа юм шиг

                                              чимээтэй хөхуул

Хаанаас нь ч харсан адуу шиг уул

Хажууд нь очсон ч хийморийн уул



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржав : ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Оруулсан admin on 2015-02-19 21:44:31 (5299 уншсан)

“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, 32 дахь удаагийн найргийн наадамд яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн юм. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан билээ.

"Болор цом-32" наадмын тэргүүн шагнал хүртсэн, яруу найрагч Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ


Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржа : Реквием
Оруулсан admin on 2015-02-19 21:43:10 (5037 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрэн зохион байгуулдаг “Болор Цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймагт болж,  32 дахь удаагийн “Болор Цом”-ын эзнээс яруу найрагч Б.Мягмаржав тодорсон билээ. Түүний “Болор цом-32” наадамд уншсан “Реквием” шүлгийг хүргэж байна. 

Реквием

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна
Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана
Толгодын дээр нэгэн бараа тодорсоор
Тосоод угтдаг ижий минь биш байгаа
Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 141 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-042.JPG
Хэмжээс: 600x451 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5087


khuv5-049.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4914

зотон тос 61х91.5 см
Нам гүм
Хэмжээс: 600x390 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5299


Агуулга
Tuesday, 2019.03.12
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Thursday, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Friday, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Monday, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Wednesday, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Thursday, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Saturday, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Tuesday, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Wednesday, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Friday, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Saturday, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Thursday, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Monday, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Tuesday, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Friday, 2018.03.30
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn