Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Өгүүллэг: Сүүлчийн амьсгал ( өгүүллэг )
Оруулсан admin on 2013-10-04 11:36:16 (3254 уншсан)

Хүний амьдралд юу ч тохиолддог. Жаргах цаг нэг байхад зовох цаг ч бас байдаг. Жаргал зовлон хосолсон хүний хорвоод хүн гэдэг нэрийг хайрлаж хамгаалж явна гэдэг бол хүн болж төрсөний эрхэм дээд заяа буюу. Амьдралын түмэн нугачаан дунд бүдэрч хальтирч явсан ч амьдралын чин үнэнийг ойлгоод засаж хүмүүжсэн нэгэн байхад золигт гарсанаараа дуусъя гээд өөртөө зовлон хурааж, зорилго хүсэлгүй насаа өнгөрүүлэх хүн нэрнээс цаашгүй хүн ч байдаг ажээ.

  Энд нэг зовлон үзэж яваа хадам аавын тухай яръя гэж бодлоо. Цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эрийн хугархай байсан юм. Тонгорог шиг иртэй залуу явахдаа эгдүүгий нь хөдөлгөвөл хадмуудаа ч аваад “шидчихэж” мэдэх энэ ширүүн эр орчлонгийн жамаар эрийг нас уулыг цас дарсан хойноо “хэнз хүргэн-”тэй болж, хүссэн юм хүзүүгээр татна гэдэг шиг хүргэнийхээ “захиргаа”-нд оржээ. Ид залуу насандаа галзуу барын ам руу гараа хийхээс буцахгүй галтай түймэртэй явсан өвгөн явж явж таарсан шинэ хүргэндээ хэдэн дориун үг хэлсэнийхээ төлөө гар чанга, зүрх чулуу танхай хүргэнийхээ хорхойтой араанд “зуулгасан” аж.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Э.Эрдэнэцэцэг : Манай банхар /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-10-04 11:30:55 (3054 уншсан)

Анх Банхартай их хүйтэн шөнө танилцаж билээ. Эгч бид хоёр аймгийн төвд очиж уран уншлагын “уран жиргээ” наадамд оролцоод гэртээ ирсэн юмдаг.

Шөнө дунд болчихсон манайхан бүгд унтчихсан байлаа. Гадаа машин ирэх дуунаар ээж сэрж лаа барьсаар биднийг угтсан. Ээжийг гал түлж хоол цай халаах хооронд гэрээсээ хол гурав хоногт тохиолдсон адал явдал, тэмцээнд гаргасан амжилтаа шулагнаж гарлаа. Гэнэт бидний яриан дундуур огт танихгүй нэгэн дуу орж ирсэн юм. Нялх амьтаны дуу гэдэг нь тодорхой. Тэр зүг харахнээ панеран хайрцагаас бяцхан үстэй хошуу цухуйж байв.

“Энэ юу вэ ээжээ?

Банхар.

Банхар аа. Манайх гөлөг тэжээж байгаа юм уу? Даанч гэрээс нээх сонин муухай үнэр үнэртээд байсан юм аа.

Харамсалтай нь гадаадын зарим кинон дээр бяцхан гөлөг хараад хүүхдүүд баярлан хөөрдөг шиг мэдрэмж надад төрөөгүй. Нэг тийм үстэй, жигтэйхэн ховдог, жижигхэн нохой манай гэрийн үүд хавийн эзэн болж бүхнийг эрхшээлдээ оруулна гэж тэр үед лав бодоогүй. Гэртээ ирсэн тэр шөнө Банхар гийнаад модон хайрцаг самардаж дугаргаад унтуулсангүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Ч. Өлзийням : Цэврүү /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-10-01 14:24:09 (2867 уншсан)

-Такси яачив аа. Хн. яарахаар зогсдоггүй байна шүү. Ингэхэд би яагаад сандраад байна аа. Туул үнэндээ сэтгэл нь юунд тэгтлээ яарч, юунд тэгтлээ сандраад байгаагаа мэдэж байлаа.
Туул дээд сургууль төгссөнөөс хойш өөрийгөө их л том хүн болсон шиг санан баярын өдрүүдэд ганцаараа явахаасаа санаа зовж, хосоор алхах залууст атаархаад ч байх шиг нэг тиймэрхүү ,энд тэнд ганц нэгээрээ явж байгаа залуусыг нууцхан харуулддаг болчоод байсан тэр нэгэн навчис хөглөрсөн намар анхны нөхөртэйгөө танилцаж байж. Амьдрал яг л тэр намар шиг нь төдийлөн удалгүй жихүүн жавар хургасан зэврүүн болсны учрыг тэрээр өөрөө ч сайн мэддэггүй байсан байх.  Хамаг бүхнээ сурахад зориулан бүхнийг хойш тавин номын сан гэр сургууль гэсэн гуравхан жимээр л алхан оюутан насаа өнгөрүүлсэн түүнд яараад, хүсэн хүлээгээд байсан амьдрал нь төдийлөн сэтгэлийн жаргал авчирсангүй.
Оюутан ахуй цагийн баяр цэнгүүнийг хэтрүүлэлгүй өөрийгөө цэгнэж, хэн нэгэн залуусын болзоонд яггүй хаширлаж, нэг ёсондоо биеэ тоож явсан түүний хэнээс харамлаж хэнд тавиад байсан нь мэдэгдэхгүй охин танхил бие нь нэгэнтээ тэр намрын навчис шиг үнэгүйдэнэ чинээ санаагүй тэрээр ганцхан өдөр л бүхнийг орхин Америк явах хүртлээ чамгүй зовсон билээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Ч. Өлзийням : Суран тэлээ /Өгүүллэг /
Оруулсан admin on 2013-10-01 14:21:56 (2820 уншсан)

Би тэр хүүг үзэн ядсаар ирсэн.  Аав аа ээж ээ гэж дуудах бүр нь намайг тавлаж байгаа мэт санагдан тэр дуу гарсан зүг рүү хөмхий зуун хардаг байлаа. Саная ч гэсэн санаанд орох юу ч үгүй төрөлхийн л энэ газрын төмөр тавагтай хоолноос өөр зүйлд баярлах юмгүй өссөн над шиг хүнд хүйтэн өвлийн жаварнаас илүү хайрдаг үг бол “Ээж ээ, аав аа” гэх үг байлаа.  Асрамжийн газрын юм бүхэн намайг бачимдуулна. Гадаа тоглох хүүхдүүд бүгдээрээ аав ээж гэж дууддаггүй байсан бол, эхнээсээ л би ийм үгийг ч мэдэхгүй байсан бол асрамжийн газрын юунд ч тэгтлээ уурлахгүй байх байсан.  “Өнчин хүүхдийн төв” гэдэг нэрний учрыг олдог болсноос хойш энэ газрын юм бүхэнд уур хүрэх болсон юм. “ За хоолондоо ороорой” гэх багшийн үг, хаанаас ч юм ирэх тусламжийн цүнх, хичээлийн хэрэгсэл, хэн нэгний нас барахад өгдөг буяны юм гээд авах дуртай үгүйг минь ч асуухгүй цэрэг шиг жагсааж байгаад өгдөг элдэв өглөг бүрт би зэвүү хүрдэг байлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Ш.Цогтбаяр : СЭТГЭЛ
Оруулсан admin on 2013-09-26 12:50:55 (2692 уншсан)

…Жаажаа гуай сургуулийн дотуур байрны гал тогооны тогооч нараас нь гуйж байж хэдэн далбагар байцааны навч, харлаж муудсан төмс, хөгцтэй жижиг лууван зэргийг хийсэн шуудайгаа үүрч, хажуудаа ач хүүгээ хөтлөн майжиганан алхах зуураа үе үесхэн зогсож мөрөө амраан ёх хэмээн ташаа тулан нуруугаа тэнийлгэн хэдэнтээ амран явсаар сая л нэг юм гэрийнхээ үүдэнд ирлээ. Түүний бараанаар хашааны булан тохой, байшингийн суурин доор гээд л  энд тэндээс хэдэн туулайнууд гүйлдэн ирж гар хуруу, үүрсэн шуудайтай зүйлийг үнэрлэхэд эмгэн үл  мэдэг инээмсэглэн авчирсан зүйлээ тэнцүү хувааж өгөөд үлдсэнийг нь маргааш өгөхөөр өөртөө нь нас чацуу умгар хар амбаартаа хадгалаад намрын налгар наранд  гадаа хэсэг суув.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ш.Цогтбаяр : Цагийн зүү зогсохгүй
Оруулсан admin on 2013-09-20 13:04:11 (2795 уншсан)

...Хн. Чамдаа л таарсан цаг байна даг. Хаанаас олсон юм бол доо. Бас тэгээд болоогүй ээ энийгээ хүзүүндээ зүүдэг цаг гэж өргөмжлөөд байгаа юм даа. Ийм ч хүзүүндээ зүүдэг цаг гэж байдаггүй байхаа. Наад  хөсрийн юмаа цааш нь хий. Битгий хичээл үймүүлээд бай, суу! гэж багшийн  зандархад хүүгийн нүдэнд нь нулимс мэлтэлзэж нусаа татан чимээгүйхэн эргээд ширээ рүүгээ явлаа. Ангийх нь хөвгүүд  инээлдэж, охидууд нь хоорондоо нудралцахад   ичсэндээ өнөөх багшийн хөсрийн гэж нэрлэсэн цагаа цамцныхаа энгэр лүү чимээгүйхэн шургуулчихаад шал ширтэн суув.

            Хүүд аав гэж үгүй. Гэхдээ аавыгаа ямархуу хүн байсныг  бүүр түүрхэн санадаг юм. Нэгэнтээ ээж аавтайгаа Онон гол руу очсонсон. Аав нь  тэгэхэд бүдүүн гэгчийн дархи мод  тэврэн  голын нөгөө зах хүрэхээр хөвөхөд нь бяцхан хүүгийн нүдэнд аав нь алс хол явчихаж байгаа мэт санагдаж “Ааваа буцаад ирээ, ээж бид хоёрыг битгий орхиорой, эргээд ир” хэмээн сандран дуудаж голын эрэг даган хайрга чулуунд хөлөө шалбалан догонцон гүйж билээ. Аав нь голын цаад эргэнд хүрээд удалгүй сурмаг гэгч нь даллан сэлсээр эргэн ирж хүүг  хүзүүн дээрээ унуулаад “Аав нь юу гэж түнтгэр хүүгээ ээжтэй нь орхиж явдаг юм, Үргэлж л хамтдаа байна шүү дээ, миний хүү ч том эр болоод байгаа юм. Алив хөлөө сайн хавчаад гараа сайн холбоорой, буурал морь булгилаа шүү” гээд морь болон янцгаан цовхрон гүйхэд нь учиргүй баясаж голын шугуй цуурайтуулан инээж байснаа санадаг байлаа. Тэгэхэд Онон мөрний дөлгөөн урсгал наранд алтран гялалзахад хүүгийн нүд гялбаж аавыгаа хүзүүгээр нь чанга тэврэн нүдээ аньж билээ. Гэвч цэцэгс өнгө өнгөөрөө алагласан тэр дэлгэр сайхан зун Онон мөрөн аавыг нь хэзээч эргэж ирэхгүйгээр урсгалдаа шингээж орхисныг яалтай билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би талын хөх чоно
Оруулсан admin on 2013-09-16 08:55:24 (1409 уншсан)

I extend myself at full length
and exert myself at full vigour
and cross an open plain
with my four fleet feet.

In chase of me swift horses are exhausted all.
But it whets hunters’ appetite in chase of me
A pack of hounds are fatigued in file.
I vie with death at every moment.
I am a grey wolf of the steppe.
A killer in the motor car speedes over a prostrate plain
and threatens me with hungry gun.
He wants to flay my skin.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: "Ээтэн Монгол гутал"
Оруулсан admin on 2013-09-06 14:05:03 (2063 уншсан)

Эрхсийн оронд тухалсан өвгөдийн минь түүхийн гэрч

Эртнээс эдүгээ хүртэл Монголоор овоглосон ээтэн гутал

Эгшиж урсах он цагийн хэдэр салхинд үл мөхөж

Эрээн угалзаар чимэглүүлэн дээлний хормойгоор илбүүлсэн чамин эд

Эв нинжин сэтгэлийн билэгдэл ерөөлтэй

Эх дэлхийнхээ ганц өвсийг ч үл хугалан

Эрдэнэт хөрсөө энхрийлэн өчүүхэн шавьжийг ч гэмтээхгүй гэсэн ухааныг

Ээтэн хоншоорт гутлаар тунхагласан өвгөдийн минь бодлын тамир

Эрин зуунд ч дүрээ солихгүй оймс,хараагаар гангарч 

Элдэвтэй амьдралын их далайг

Эрмэг ухаанаар сүлсэн аугаа түүхт хүмүүсийн гүн сэтгэмж

Ээтэн Монгол гутал мин ээ.

 

С.Чонохүлэгч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б. Чинбат. Үдэлтийн цайллага. /өгүүллэг /
Оруулсан admin on 2013-09-04 09:29:27 (2811 уншсан)


Болд ажил нь дуусаж өгдөггүй жаахан оройтож ирлээ. Цайллага гаднаас нь харахад тун сайхан болж байлаа. Ширээг П үсэг хэлбэртэй зассан бөгөөд дүүрэн архи дарс, пиво, жимс, чихэр өржээ. Цайллага эхлээд нэг цаг болсон бөгөөд хүмүүс аль хэдийн халаж , түрүүчээсээ дуу шуу нь жаахан өндөрсөж, зарим нь бүүр улаа бутарсан харагдана. Нэг өрөөний хэд нь тэрүүхэндээ бие биеэ бараадан суусан харагдана. Үйлчлэгч нар хоосорсон дарс, пиво, архийг зогсоо зайгүй шинээр сольж авчирна. Хойморын ширээний голд үдэлтийн эзэн болох байгууллагын дарга Дүгэржав сууж, хоёр хажуу талд нь түүний талын хүмүүс болох Чимэд, Баатар нар суужээ. Харин шадар хүмүүс болох Доржоо, нарийн бичиг хүүхэн болох Чимгээ хоёр харагдсангүй. Уг нь тэр хоёр л өнөөдөр даргадаа хамжаа болон ирсэн хүмүүст үйлчлэх гол ажлыг удирдах ёстой байсан биз дээ гэж Болд бодож байлаа. Болдыг дээш нь суулга гэж хүмүүс хэлсээр нэг мэдэхэд ширээний дээд буланд очихлоо.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Алтайн захчин
Оруулсан admin on 2013-09-01 17:30:57 (1311 уншсан)

Манай орны баруун хязгаар

Монгол алтайн өвөр энгэр

Заяа хийморь тэнгэр лундаатай

Захчин гүний хошуу нутаг

Мал хэл хил гурваа

Манаж ирсэн захчин хошуу

Майдар бурхан намхайжамц гэгээнтэнийг

Магнайдаа дээдэлсэн захчин хошуу

Алтайн нурууг хөндлөн давуулж

Алс ирээдүйн харгуйг нээсэн

Хойч үеийн хөгжлийг авч ирэх

Холч мэргэн үйлс бүтээсэн

Ард түмний хөдөлмөр хоршин

Алтайн оргил нэгдэл байгуулсан

Алдар гавьяаны манлай эзэд

Ааш ялдам ажилч шаламгай

Алтайн захчингууд аялгуут хэллэгтэй

Айраг ундаа нь чигээн нэртэй

Адуу тэмээ нь дэгэрээ тамгатай

Ахар мал нь ганзага имтэй.

 

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Улиастын гол
Оруулсан admin on 2013-09-01 17:06:34 (1458 уншсан)

Улиас бургас хавцал дундуур

Уртын замаа цуцахгүй туулсан

Хад чулуун хясаан дундуур

Харгиатан шуугисан хангал голоо

Уулс дундуур тахирлан мяралзсан

Улиастын голын тунгалаг ус

Унаган багаасаа ундаалж өссөн

Урт наслахын ариун усаа

Мөнх цасртай сэрүүн шилээс

Мянган жил сувдран ундарсан

Зон олны амьдралыг тэтгэсэн

Зохиолд ороогүй улиастын гол

Дахилт Зовлонгоо нууж жаргалаар мэлмэрсэн

                  Замвуулин хорвоогийн жижигхэн голоо.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Миний хүүхдүүд
Оруулсан admin on 2013-09-01 16:05:24 (1266 уншсан)

Аавын хайртай хүү минь

Алтан удмын залгаа минь

Амин хайртай үрэн минь

Ариун ургийн холбоо минь

Миний дэлгэрсэн заяа минь

Манайд ирсэн жаргал минь

Бурханаас илгээсэн бэлэг минь

Буянаар ирсэн үрс минь

Ивэлсэн хайрын хур минь

Ирээдүй цагийн эзэд минь

Ихэр сэтгэлийн наран минь

Илүү хишигтэй үрс минь

Сүүн далайн дусал минь

Сүүдэргүй цагаан сэтгэлтэн минь

Эзэн тэнгэрийн элч минь

Эцэгтээ эрхлэх үрс минь

Аз жаргалын эрлийн эхлэл минь

Атгахан улаан зүрх минь

Миний сэтгэлийн баясал минь

Манай монголын үрс минь

 

Э.Мандухай, Э.Марал, Э.Мичид нартаа

Б.Эрдэнэцог.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
Оруулсан admin on 2013-09-01 15:20:20 (1338 уншсан)

Цэргийн дүрэмт хувцастай

Цэх шулуухан жагсаалтай

Алдаж эндсэн хүнийг

Асарч хүмүүжүүлэх албатай

Түмэн олон ардын

Эрх чөлөөг дээдэлж

Төрт улсын хуулийг

Эртнээс нааш сахиулсан

Эрхэмийн амрыг эрье гэсэн

Элэгсэг дотно мэндтэй

Мэдлээ гүйцэтгэе гэсэн

Мэргэшлийн өндөр итгэлтэй

Ахлах цолтоноо хүндэтгэн

Алсаас харан есолдог

Үүрэг болгосон даалгаврыг

Үг дууггүй биелүүлдэг

Шүүхээс гаргасан шийдвэрийг

Шууд гүйцэтгэдэг алба

Төрт есны залгамжлагч

Төрийн тусгай алба.

Төрийн сүлдэндээ золбоожсон

Төгс итгэлийн галтай

Мөрдөст хувцасандаа жавхаажсан

Мөрөөдөлөө биелүүлэх зүтгэлтэй

Өргөсөн тангарагтаа хатуужсан

Өөрийнхөө үйлсд зоригжсон

Шудрага  есны зарчимтай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : МОНГОЛ
Оруулсан admin on 2013-09-01 15:03:55 (1257 уншсан)

Мал таван эрдэнийн орон

Орчлонгийн төрхт өргөөтэй орон

Номин тэнгэрийн тамгатай орон

Гучин гурван говьтой орон

Омогшил төрөх түүхтэй орон

Лус отголсон дагшин орон.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Алтан дурлал
Оруулсан admin on 2013-09-01 14:31:00 (1211 уншсан)

Дуулим хорвоод төрсөн бол

Дурлалын тэнгэрт аялж үзнэ

Нас бие чинь ургаж гүйцвэл

Наад зүрх чинь булгилж эхлэнэ

Алдхан бие минь жаргаж явах

Амьдралын жигүүр алтан дурлал

Аавын хүүхдүүдтэй хөл нийлүүлэх

Авхаалжтай үеийн алтан дурлал

Анхны дурлал алтан байгаасаи

Алиахан бүсгүй даруу байгаасай

Эхний дурлал алтан байгаасай

Энхрий бүсгүй ялдам байгаасай

Дурласан сэтгэл уужим байдаг

Дуулах хоолой цээл байдаг

Харах нүдэндээ галтай байдаг

Халуун нүүрэндээ жавхаатай байдаг

Дурлалаа би амьдрал болгоно

Дуулсанаа би эрдэм болгоно

Аялгуут дуугаа чуулал болгоно

Алтан дурлалаа чулуу болгоно.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: Тэнгэр өнгөт чоно
Оруулсан admin on 2013-08-30 14:03:52 (1241 уншсан)

Шөнийн саран дор хээрийн чоно улихуй

Шүлэгчийн яруу онгод дуудагдан сэргэнэ

Балар хөвчид барын саварт өртсөн гөрөөсний айсан нүд

Балмад дүрслэлийн гэрч үзэн ядалтаар дүүрсэн цэцэгс дальдчина

Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх байгаль бидний мөнхийн хууль гэх шиг

"Хадат цохио" сүрлэг дүрээр дуугүй дүнсийнэ

Үүрийн таван жингээр хүйтэн" ноёрхох" агшинд

Үүрнээсээ боссон азарган чоно сур шиг сунан сунайчхаад

Будран гялалзах цасны мандалд

Хөрвөөн шилгээж сор илчээ сэргээгээд

Барьж зооглох андаа салхитай ханьсан гарч

Хүчирхэг андынхаа дуудлагыг сонордон

Давхартаа дарангуйллаа тогтоон хиймориор амьсгалцгааж

Даль жигүүртний хаан бүргэдийн зоогийг давхар бэлдэн

Ододтой хамт ичээрүүгээ хульжихдаа

Омоглон хийморио тээгээд буцна

Цусаар мялаагдсан хэнхдэг цээжнийхээ зогдорыг

Цацрагт нарны улбар ягаан туяанд уусган

Тэнгэр өнгөт тэр тэнгэрлэг амьтан

Тас ханьсдаг сарьдаг хярлан огторгуйд он дамжин аялсаар.

С.Чонохүлэгч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: Шүлэгс минь
Оруулсан admin on 2013-08-29 13:00:36 (1241 уншсан)

Ардын дууны Сүнжидмааг аргаданхан аялсан

Арилжаа шаргынхаа ганган явдлыг галигууланхан

Амьд бурхан ижийгээ санагалзан гэгэлзэж

Ангир уурагтай танхилхан үгсээр эрхлэнхэн буулгасан шүлэгс минь

Хайтан ягаан цэцэгсийн тунгалаг мөнгөн шүүдрийг 

Хамж савлан ижий нарт илгээх хүсэлтэй

Хайрандаа шатсан хүүгийн дэврүүн гэгэлхэн мөрөөдөлтэй нь

Хайлган бодлых нь хань болж ханз дэрэнд нь хамт хонох заяатай шүлэгс минь

Салхи ноолсон талын чимэг байсан шаргачин хөхүүл зээрний гуниг тээсэн сүнстэй

Сүр үзүүлсэн аянгат үүлсийн айдас цочирдуулсан нүргээнтэй

Санаа сайтай өвгөдийн минь цусаараа бичсэн гэрээстэй

Салж холдсон сэтгэлийн сэм сэмхэн гунигтай шүлэгс минь

Нутгийн дээс алхан харьд одсон охиддоо харамсанхан халаглаж

Нууцхан бодлоо ээдүүлсэн гүн хөндүүр харамтай

Найранд тухалсан эцгийн минь уртын дууны цалгиатай

Наадам хэмээх цэнгэлээрээ дэлхийд гайхуулсан огшилттой шүлэгс минь

Хөглөгөр их уулсдаа залбирч мөргөсөн сүншигтэй

Хайртай нутгаа хамгаалсан эр зоригийн дуулалтай

Хонгор бүсгүйд тэмүүлсэн жолоогүй хүслийн жигүүртэй

Хан тэнгэрээс буулгасан утга уянгын мөрүүдтэй шүлэгс минь

Сул асгарсан сарны

Сувдан цагаан гэгээтэй

Сургаал билгийн ерөөлийн

Сугсарсан арвин сацалтай шүлэгс минь.

С.Чонохүлэгч

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Есүүлээ . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:24:12 (1132 уншсан)

Хорнун шингэж буй нарны туяаг атгаж авах гэж буй мэт гараараа сарвалзан хэвтэж байсанаа гэнэт Найбөхрүү эргэн 

- Найбөх ахаа. Булхан гуай мэдвэл яана гэв. Найбөх огт тоосон шинжгүй мэт байвч нүдэнд нь нэг л гэм хийсэн хүн адил эргэлзээ хургах аж. 

- Ахын дүү юу ч мэдээгүй л юм шиг бай учир нь олдох байлгүй. Тэгээд ч Меруерт л сүүлийн хэд хоног бидэнд өл залгууллаа шүү дээ гэхэд нь Хорнун толгой дохив. Сүбээдэйн толгойн сэргийлэх Зуутын есөн эр эг мэггүй аянга цахилгаан нижигнүүлэн гэнэт асгарсан ширүүн мөндөрөн борооноор тарж яваад хүний газар төөрчээ. Тэр шөнийн харанхуй гэж үнэхээр гараач харж боломгүй түнэр байж. Шөнөжин бороонд салам нүдүүлэж хоноод үүр хаяараад харвал ёстой хаана байгаач мэдэж боломгүй өндөр өндөр цохион дунд л буйгаа мэдсэн ажээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Хайрын хайр . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:16:14 (1728 уншсан)

Их зүйлийг ярихыг хүсээд ирхээр дотор минь байгаа үг бүхэн холилдоод чухам хаанаас нь эхлэхээ мэдхээ болих юм.Тэгхээр би эхлээд бага зэрэг тайвширах хэрэгтэй юм байна шүү...Чин үнэнээ хэлхэд энэ бүгдийг бичих надад хүнд байнаа.Юу нь хүнд байгаад байгаа юм гэхээр хайрын хайр,хайран доторхи хайрыг бичих гээд сууж буй минь,үүнийг би бичиж чадах боловуу гэсэн эргэлзээ төрөөд огт болох юм биш.

Хосбаярынх хоёр хөөрхөн дэрсхэн охинтой айл,эхнэр нь Зулаа гэх өндөр царайлаг хүүхэн.Хүүхэд байхад нь “Хөөрхөн” Зулаа гэж дууддаг,ярьдаг байсныг би мэднэ.Зулаа шүдний эмч харин Хосбаяр монгол хэл,уран зохиолийн багш.Хот,хөдөөгөөс гийчин тасархаа байсан элбэг дэлбэг ёстой л сайхан гэр бүлдээ.Зүс царайгаар сайхан эр биш ч гэсэн ухаалаг,даруу төлөв Хосбаярыг “хөөрхөн” Зулаагын нөхөр болж ирсэнийг аймгаараа нэг ярьсаар бүгд мэддэг болжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Эргэлт. /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:08:03 (1511 уншсан)

 Хотоос зайдуухан зусланд цөөхөн хэдхээн айл өвөлжинө. Зундаа бол хөл хөдөлгөөн маш ихтэй битүү айл болно харин өвөл нам гүмхэн болж хүн амьтан тэр бүр үзэгдхээ байна. Хүйтэний эрч нэмэгдэх тусам утаа нь өтгөрөн дарах их хотын угаар униараас зугтсан амьдралын түвшин өндөр, унаа унштай айл иймэрхүү байдалтай өвлийг өнгөрөөх нь жилээс жилд нэмэгдэх ажээ. Төрийн өндөр биш ч бас ч гэж жижиг биш зөөлөн сандалтай аятайхаан ажлыг хэл амгүйхэн залгуулах залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ төрхийг хүлээн, цэвэр агаартай эл нам гүмхэн хөндийд амьдрах ажээ. Бие тулгар үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охин хоёртойгоо дутах гачих нэгээхэн ч зүйлгүй сайхан амьдрах ажээ. Гэтэл гэв гэнэт сүүлийн сар гарангын өмнөөс тэдний гэрийн гадуур нэг залуу үргэлж хог ухаж харагдах болсоныг баян эр яагаад ч юм харах тоолондоо хар аяндаа л уур нь хүрч дургүй нь хүрээд явдаг болов. Уул нь ядуу цөлх залуу түүнд гай удаад ая тухыг нь алдуулаад байхгүй ч түүнийг харагдмагц л ”Новш чинь үхсэнээ шиншлээд энүүгээр яваад байгаа юм бэ” гэх бодол орж ирмэгц ойрхон байвал “Эндээс зайлаач” гэх эсхүл “Үүгээр битгий эргэлдээд бай хулгайчаа” хэмээн бүүр нэг хийх юм, хэлэх үгээ олж ядсан амьтаны аяг гаргана. Уул нь мань эр ч тэр мөрөөрөө, ядуу эр ч замаараа л хэн хэндээ халгүй явцгааж байвал барав баймаар. Ядуу хүнд ноён олон гэдэг шиг юм уу даа. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 167 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_33.JPG
Хэмжээс: 700x525 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2668


orkh-013.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4759

Хүрэлтогоот
khureltogoot-14.jpg
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3167


Агуулга
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү
Лхагва, 2016.01.13
· Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Лхагва, 2016.01.06
· Б Эрдэнэцог : Өгий нуур
· Б Эрдэнэцог : Их хаад
Мягмар, 2016.01.05
· Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Баасан, 2015.12.25
· Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Даваа, 2015.12.14
· Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
· Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Лхагва, 2015.11.25
· Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Мягмар, 2015.11.17
· С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Даваа, 2015.11.16
· Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Ням, 2015.11.15
· Бүсгүй чи дурлал шиг
Бямба, 2015.11.14
· С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Лхагва, 2015.10.28
· Н.Уранчимэг : Би яана
· Н.Уранчимэг : Бүсгүй минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn