Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Залуу нас
Оруулсан admin on 2013-08-24 10:46:13 (1142 уншсан)

Эгэл борхон амьдралтай

Эрчилсэн улаан зүрхтэй

Исгэлэн оргилуун сэтгэлтэй

Ид хавын жавхаатай

                  Инээмсэглэл дүүрэн залуу нас

Ариун тэнгэрийн заяатай

Алтан ургийн хийморьтой

Хаа ч хүрэх зоригтой

Халуу шатсан хайртай

                Хайрын золбоотой залуу нас

Өтгөс буурлын сургаалтай

Өнө холын сургамжтай

Үндэсний өв соёлтой

Үргэлжийн гэгээн соёрхолтой

               Үүлэн чөлөөний залуу нас

Энэ улсын иргэн

Эргэх цагийн эзэн

Эрдэж цойлон дүрэлзээд

Эх орондоо шингэх

               Эрээд олдохгүй залуу нас

 

Б.Эрдэнэцог          2012.07.05.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Ээждээ
Оруулсан admin on 2013-08-22 11:24:54 (1114 уншсан)

Зэвэргэн шөнийн жиндээг

Зөн билгээрээ амирлуулан

Бал уургаараа бялхуулан тэжээж

Бурман эгшгээр булхсан ээж тэнгэр минь

Усны мандал шиг долгионт амьдралд

Уран бэрийн үйлдлийн эзэн

Урагт амьдралын нандин хэлхээс

Удмын шүтээнд сайхны есөн шинж бүрдмэл ээж бурхан минь

Эргэж хариу нэхээгүй харамгүй өгсөн хайр чинь

Эрхэлж туних нялх занг минь туугаагүй шалтгаан

Том болж аав ээж болсон биднийгээ 

Томоогүй хүүхэд л гэж хардаг ээж нар минь.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Надад гуниг төрөөд байх юм
Оруулсан admin on 2013-08-19 18:03:21 (1324 уншсан)

Сэржмядагийн шүүдрийг мөнгөн жүнзэнд бялхаагаад

Салхи ганцхан ноолдог ноён сарьдгийг тулаад

Саран болоод ододтой давхар тулган

Сийчүүлсэн дэлхийгээ өмөөрч үгээ би хэлэх гэсэн юм

Надад гуниг төрөөд байна

Дэндүү гэмээр гоо охид минь цэцэгсээ өмөлзүүлж

Даашинзныхаа хормойгоор үүрд баяртай гэж ирэмчхээд

Харьд хадамлахаар одоход булингартсан цус нүдэнд минь тороод

Хатирч халиун мориндоо дуу исгэрэнхэн хатируулахад минь

Хатан дөрөө шүргэсэн өвсөн толгойн шүүдэр найман зүгтээ түгэн

Халгиж солонгорон цацардаг нь хаачид

Надад гуниг төрөөд байна

Нартайгаа тэнгэртэйгээ нанжид өргөн цэнгэдэг Монгол түмнээ баясгахаар

Наадмын цагирагт тэмцэлдсэн бөхчүүд минь эдийн хүсэлтэй дэвж

Салхитай шөргөөлөлцөн хурдалж ирсэн хурц хүлгийн

Садарч асгарах хөлснөөс нь адын бодис амтагдаад

Надад гуниг төрөөд байна

Эх болсон нутгаа өмгөөлөн босож чадахгүй байгаадаа

Эрхт төрийн түшмэд эх орноо бусдын нүдээр харж байгаад

Элдэв мууг ёрлодог шулмын үгс олширч

Эв амгаланг тогтоодог бэлгийн ерөөл мөхөж байгаад

Надад гуниг төрөөд байна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Сайхан бүхэнд татагдсаар
Оруулсан admin on 2013-08-19 17:52:35 (1069 уншсан)

Охидын гэгээнд татагдаад

Омголон бас дөлгөөн шүлгээ тэрлэсээр

Орчлонг би өнгөтөөр харсаар

Оломгүй амьдралд дурласаар дуулсаар явна

Далавчаа хумин хүслээ зогсоох

Даанч нэг хүсэл алга

Дотроосоо үргэлж шатдаг болохоор

Дэврүүн мөрөөдөл минь мөнх дэрвэдэг

Яагаад гэвэл яруу найрагчийн зүрх өтөлдөггүй

Яг үнэн дээ хорьж бломгүй халуун насандаа явдаг

Амьдралын толинд дүрээ харахад

Аатайхан хөвүүн өөдөөс ширтдэг юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Найрагчидаа өмөөрч бичсэн шүлэг
Оруулсан admin on 2013-08-19 17:26:40 (1101 уншсан)

Айж ичихгүй хэлдэг бичдэг гэж

Агсарсан урт үстэй 

Нанжид өргөн хөлчүүрхдэг

Насан турш дурладаг гэж

Сэтгэл нь жаахан хөөргөн 

Сарны дор шүлэг аялан адарч

Сэхүүн Давлиун аашилдаг

Савнаасаа үргэлж хальдаг

Хааяа ихээр гунигладаг

Хайлган гэнэн ааштай гэж

Гажууд гэмээр харагддаг

Ганцаардлыг заримдаа хүсдэг гэж

Билэг танхай сагсуу

Бэх үзэг дэвтрээ хөрөнгө хэмээн үнэлдэг гэж

Найрагчдыг маань хэн нэгэн муулж байна гэнэ

Нүдээ нээ! үгээ бод! андуураад байна та!

Тэрлэж аялан сарны дор дуулдаг тэд чинь

Тэнгэрийн үрс болоод л

Тэрсүүд харагддаг юм

Огшиж хөөрдөг ч олхиогүй мунхаг бишээ тэд чинь

Омголон давлиун ч олгиархаж нэр төрд шунаагүй

Тусгай даалгавартай учир айхгүй бичдэг юм

Түмний амьдрал эрээн бараан байгаад хааяа ганцаар гунигладаг

Торгон мэдрэмжтэй учир тунгалаг гоод дурладаг

Тэнгэр эцэгтэйгээ холбогдох л гэж ганцаардлыг хааяа хүсдэг юм

Бодлын үзүүр нь цагаан учир гэнэн байдаг

Буухиа хүслээ хүмүүнд хүргэх гэж хэрэглэдэг учир

Бэх үзэг дэвтрээ хөрөнгө гэж үздэг юм

Буцлах билэг авъяас үүрэг нь нэг боловч хүсэл болгон нь өөр өөр байдаг юм тэд чинь.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Би
Оруулсан admin on 2013-08-16 14:00:58 (1168 уншсан)

Эгцлэн харахыг хүсээгүй нэгэнд

Эвдэхэд хэцүү лацтай "сейф"

Сонирхож хальтхан өнгийвөл

Солиотой бүжгийн дэглэл

Шумбаж гүнзгий орвол

Шүүрний нүхээр замбараагүй асгарч,өөрөө уншигдах дэлгээтэй ном

Гэнэн бодолдоо хааяахан бүдэрдэг ч

Гэмшиж санаагаа хүндрүүлдэггүй

Өөрийн бодол галзуу хүслээ

Өврөөсөө салгахыг үл хүсдэг

Илүү ч юмтай,дутуу ч юмтай давтагдашгүй цогц бүтээл

Ихэмсэг бардам ,хэт зөөлөн араншингийн цуглуулага

Тэнгэрийн дээр тэрлэгдсэн үгсийг 

Тэрлэж мутарлан хүмүүнд хүргэхээр

Тивд ирсэн тэнгэрийн зарц

Тэрсүүд нэгэн бурханы эгэл бүтээл.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Өөрчлөлт /Эхлэл/
Оруулсан Үүрийнтуяа on 2013-08-15 20:41:04 (3291 уншсан)

Гэрлээ Дарханд суурьшаад удаагүй, энэ жил оюутан болж ирсэн тэр энэ хоттой төдийлөн танилцаж амжаагүй. Гэвч тэр нэг л зүйлийн төлөө энд суралцахаар ирсэн. Эмч болох зорилгоо биелүүлж, сайн эмч болж сайхан амьдрахын тулд өөрийн таньж мэдэхгүй мөн ганц ч хамаатан садан гэх хүнгүй энэ газар ирсэн. Гэсэн ч хар багаасаа айл гэр болж тоглож өссөн багын сайн найз Сайнаа нь энд хамтдаа суралцана гэсэн учир түүнийг л гэж энд итгэл дүүрэн инээмсэглэлтэйгээр ирсэн. Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч тэр хоёр яг л нэгэн эхийн эгч дүүс шиг эвтэй өсчээ. Хамтдаа дэггүйтэн тоглож байсан балчир охид одоо нэг өрөөнд хамт амьдарч байна. Сургууль соёл ч эхлэж аравдугаар сар эд дундаа орж өвлийн хүйтэн салхи үлээнэ. Нэгэн өдөр Гэрлээ сургуулиасаа иртэл Сайнаа байсангүй. Ширээн дээр "Гэрлээ найз нь нэг тийшээ явчихаад ирье.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Би итгэдэг
Оруулсан admin on 2013-08-15 12:42:30 (1245 уншсан)

Ар хөвчийн эх ууланд 

Азарган чоно улихад

Алтан соёмбын хос загас хөөрөн бүжиж

Аугаа Монголын минь сүлдэн сэргэдэг ээ гэдэгт би итгэдэг

Амрагийн дуунд уяран ухаажиж

Амьдрал цогцолдог гэдэгт би итгэдэг

Түүхийн нугчаанд бидэрсэн буурал шаштираас үнэн балардаггүй гэдэгт би итгэдэг

Туг шиг дэрвэсэн Монгол хүний ухааных нь золбоонд дэлхий сөгдсөн гэдэгт би итгэдэг

Надаас болж цохилт нь түргэсдэг зүрх байдаг гэдэгт би итгэдэг

Намирсан үүлсээ тэргүүндээ зангидчихдаг уулс минь 

Намайг сэтгэл гундуухан явахад салхиараа аргадна гэдэгт би итгэдэг

Найраг бичих гэгээн хүслийг минь тэнгэр хөглөдөг гэдэгт би итгэдэг

Билгүүн ухаант өвгөд минь дээрээс харж ивээдэг гэдэгт би итгэдэг

Бойтогны минь хонхон дуу муу бүхнийг зайлуулсан гэдэгт би итгэдэг

Буцах шувуудын гуниг будрах цасан болдог гэдэгт би итгэдэг

Бурханы илгээсэн билэг хүүхэд болон мэндэлдэг гэдэгт би итгэдэг

Шуранхайлан цахилах уртын дууны айзамд тал нутаг минь тайвширдаг гэдэгт би итгэдэг

Шуналын хар мананд хүн чанар төөрөн сульддаг гэдэгт би итгэдэг

Шүүдэр хундагалсан гоо цэцэгсийн зөөлөн шаргиа хайрын симфони эгшиглүүлдэг гэдэгт итгэдэг

Шимтэй жимсний охь үнэрийг дайсан салхи цэцэг болгонд түгээдэг гэдэгт итгэдэг

Амгайн чимээтэй талд минь наран хургаж,хөндөгдсөн хөрс нь эдгэрнэ гэдэгт би итгэдэг

Алтан ургийн хүчирхэг ариун цустангууд төрд цойлно гэдэгт би итгэдэг

Ард түмний минь дунд амар амгалан энхжин оршино гэдэгт би итгэдэг

Ахуй Монгол улс минь нэг л өдөр тулгын гурван ухаанаар сэргэн мандана гэдэгт би итгэдэг

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Хачин хурим
Оруулсан admin on 2013-08-14 16:51:56 (4082 уншсан)

Салхи сүнгэнэхээс өөр чимээгүй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хүнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.
Нэг үдэш олон гэрийн баруун захын том гэрт их хөл үймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлүүлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хүртэл намхан урт ширээ засаж дээгүүр нь тарган хонины бүхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай өрөм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хүн сууж байна.
Ширээний хойд голд хүрэн торгон дээлтэй, туранхай бор хүүхэн намхан ханзан дээр сандайлан сууж байна. Энэ бол Санжилын ганц охин Олзвой юм байна. Олзвой дунд сургууль төгссөний дараа багшийн түр курс хийж ирээд эндхийн бага сургуулийн багш болжээ. Түүнйи дэргэд гоёмсог костюм өмссөн хүрэн царайтай, гозгор залуу сууж байна. Энэ бол хүргэн хүү Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолоооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу, олон хүний ширтэн бай болж энд цомбойн суухын оронд гадаа гэрийн ард буюу байшингийн хажууд хоёулхнаа зогсож байгаасан бол хэчнээн их жаргалтай байх билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : ЧӨТГӨР II
Оруулсан admin on 2013-08-14 16:44:15 (3849 уншсан)

VI.

Тэгээд бид хоёр Даримаагийнд орлоо. Жаахан дөрвөн ханатай гэрт нэг хижээл хүүхэн сууж байна. Үрчийсэн нүүртэй, бууралтсан үстэй, бөгцийсөн нуруутай хүүхэн байна. "Өнөөх Даримаа нь эзгүй байна" гэж би бодлоо. Дугар намайг тэр хүүхэнд танилцуулж еглөө. Гэвч түүний нэрийг над хэлсэнгүй. Бид хоёрт цай идээ өглөө. Түүний үг хэлэхэд таарамж муутай хиймэл шүд нь ховхолзоно. Бидний аяга цай уух зуур тэр хүүхэн хоёр удаа санаа алдав.

Дугар ам нээж бидний тухай ярьж эхэллээ. "Гацууртай орох гэж яваад мотоциклээ эвдчихээд буцаад иржээ" гэв. Тэгэхэд хүүхэн асуув: "Таны нөгөө нөхөр явчих шив дээ", Дормэд гэхтэй зэрэг хүүхний царай барсхийгээд явчив. Би "Даримаа нь энэ хүүхэн байна" гэж сая мэдээд "Дөнгөж гуч хүрч байгаа энэ залуухан хүүхэн ийм хөгшин болчих гэж" гайхав. Миний зүрхэн дэзр бүдүүн хар чулуу ойчих шиг боллоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : ЧӨТГӨР I
Оруулсан admin on 2013-08-14 16:33:52 (2558 уншсан)

I.

Чөтгөрийн тухай яриа монгол оронд их байв. Настай хүмүүсийн дотор чөтгөр үзсэн хүн цөөнгүй гэдэг. Байгалийн ямар нэгэн хачин үзэгдлийн нарийн учрыг мэдэхгүй сүрдэн айснаас уламжлан чөтгөр шулам байна гэж итгэх явдал гарсан байх. Чөтгөр байхгүй гэж би бодовч чухам ямар шиг үзэгдлийг чөтгөр гэдэг бол? Чөтгер байна гэж хүнд санал төрүүлдэг тийм нэг юмыг үзэхсэн гэж би боддог байлаа. Шинжлэх ухаанд судлагдаагүй байгалийн хачин үзэгдэл байж магадгүй гэж хааяа санагдцаг байв. Тэгээд саяхан би чөтгөрийн тухай нэг сонин яриаг сонслоо. Би нэг сайн өдөр өглөөгүүр Улаанбаатарын нэг айлд очоод хашаанд нь ортол Мандах гуайн бор морь их хөлөрсөн зогсож байна. Өчигдөр Мандах гуай "Гацууртай орно" гээд мордсон юм. Мандах гуай сууж байна. "Та өчигдөр нэг их яараад мордоогүй билүү" Яагаад буцаад ирэв? гэрэнд "Яах юу байх вэ?" Бүр мунгинаад..." гэж хэлээд инээх гэснээ болиод гараа наманчлав. Нэг л гайтай явдал болж дээ гэж би бодоод сууж аар саар юм ярих гэтэл миний үгийг хайхрах янзгүй. Тэгэхээр нь би дуугүй сууж байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Сүлдэн бүсгүй
Оруулсан admin on 2013-08-13 10:27:46 (1108 уншсан)

 Уудам дэлхийн амийг адгуулсан

Увидаст хайрыг байлдан дагуулсан

Эр хүний сэтгэлийг тэтгэсэн

Энэрэл хайранд эрхэлж урссан

Дахилт

Хайрын хийморь хажууд туяарсан

 Ханхүүгийн сүйт сүлдэн бүсгүй

 

Алтан нарны амийг арвижуулсан

Амьдралын нугачаанд хажууд ивэлсэн

Эр хүний итгэлийг бадраасан

Энхрий хайранд эрхэлж ургасан

Дахилт

Эргэх дэлхийн хэмийг тэнцүүлсэн

Энэ ертөнцийн төгсгөлийг төөрүүлсэн

Эр хүний илдийг хатжуулсан

Энгүй их хайранд элэгдэж ухаажсан

Дахилт

Оюун ухааны охийг оргилуулсан

Орчлон замбуулингийн заяаг тэгшилсэн

Хүний сэтгэлийг хайраар халууцуулсан

Хүсэл хяслыг  өргөж мялаасан

Дахилт

Б.Эрдэнэцог.          2013.05.19.

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Босоо буусан морин шагай
Оруулсан admin on 2013-08-12 23:02:44 (1312 уншсан)

Борив тойгондоо байхдаа
Бонх боссон морин шагай
Болгож чанаад салгахад
Босоо буусан морин шагай

Айл гэрийн хойморт
Аз сорьдог дөрвөн шагай
Атгаж няслаад тоглоход
Атга дүүрсэн адуун шагай

Тойрч суугаад харвахад
Тойром дүүрэн цагаан шагай
Уухайлж хөглөж наадахад
Урам сэргэдэг унаган шагай

Хоймроо тараагаад толоход
Хормой дүүрсэн хондон шагай
Шэгшэн шившэн наадахад
Ширдэг дүүрэн шаргал шагай

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Нутгаа санаж байна
Оруулсан admin on 2013-08-10 15:48:26 (1187 уншсан)

 Аав ээж хоёр минь налайж суугаа

Алтайн нурууныхаа уулсаа санаж  байна

Амар сайн явж ирэв үү гээд угтах 

Ахан дүүс айл саахалтаа санаж байна

Насны сүүлд нутаг усаа санаж байна

Нар шиг ээдэг  ээжээ санаж байна 

Дурсамж  дүүрэн хүүхэд насаа санаж байна

Дутуугүй дүүрэн аавыгаа санаж байна

Ундаалж өссөн булаг шандаа санаж байна

Ууж суухад хөлс чийхэрдэг цайгаа санаж байна

Зориулж төхөөрдөг шүүс зоогоо санаж байна

Зочиндоо барьдаг сархад идээгээ санаж байна

Зусланд алагласан цэцгүүдээ санаж байна

Зугаатай өнгөрүүлсэн явдлуудаа санаж байна

Нутаг зоны ахуй амьдралаа санаж байна

Нууцхан өнгөрсөн цаг хугацааг санаж байна

Арц агь гангынхаа үнэрийг санаж байна

Агаарынхаа тунгалаг өнгийг санаж байна

Уянгат алтайнхаа хийморь лундааг санаж байна

Уужрах сэтгэлийн түлхүүр унаган нутгаа санаж байна

Ариун дагшин газар орноо санаж байна

Амин нутгынхаа лус савдгийг санаж байна

Өнгөрсөн өвгөдийнхөө нүдэнд дулаахан дүрийг санаж байна

Өтгөс дээдсийнхээ сүр сүлд сүнсийг санаж байна

Доголон нулимстай гуниад нутгаа санаж байна

Дүүрэн сэтгэлтэй жаргаад нутгаа санаж байна

Ширгэн хивсэн дээр татсан асар майхнаа санаж байна

Шинэ дээлээр гангарсан наадамчин түмнээ санаж байна

Ээжийг минь орлох эгч нараа санаж байна

Ээрмэг ээзгий хоормогоо санаж байна

Найрсаг сэтгэлийн яриа хүүрнэлээ санаж байна

Нар хур тэгширсэн тэнгэрт ойрхон нутгаа санаж байна

Эрхэсийн ивээлээр элэгдэж төлждөг нутгаа санаж байна

Эргэх мөчлөгтэй дөрвөн улиралын нутгаа санаж байна

Энэ биеийг минь өлгийдөж авсан нутгаа санаж байна

Эрэн зуун зуунд ээлтэй нутгаа санаж байна

                                 Нутгаа би санаж байна

Б.Эрдэнэцог                   2013.08,05



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Аргал түүсэн миний буурлууд
Оруулсан admin on 2013-08-08 22:12:13 (1558 уншсан)

Аргал түүсэн миний буурлууд

Айраг нуурынхаа хөвөө дагаад
Ар өврөөр нь тойрон гэлдэрч
Атан тэмээндээ араг тэгнэж
Аргал түүсэн минийл буурлууд

Алсын алсад хараа бэлчээх дээ
Алагхан үрсээ сэмхэн харуулдаж
Амар амгаланг ерөөн зальбирсаар
Арагаа үүрсээр бүртэлзэн алсрана

Удахгүй ээждээ ирнэ гээд
Умгархан гэртээ зулаа өргөж
Унших маанийхаа тоо барьж
Ум зандан эрхээ эргүүлсээр

Хүнийх минийх гэж ялгалгүй
Хүү минь хэмээн сэтгэл цагаан
Хөдөөний сайхан буурлууд минь
Хүний хорвоог элээж л явна

Хөрстийн жамыг яалтайч билээ
Хөгшөрч өтлах буруу биш дээ
Хөдсөн дээлэн дээ улам л багадаад
Хөөрхий дөө миний азай буурлууд

Тал шигээ уужам сэтгэлтэй
Та нөхдийнхөө ариун буяныг
Тамирдуулж ердөө ядраалгүй
Тасалдуулж хэзээч унтраалгүй

Төрсөн биендээ чандлан сахиж
Түмэн олонтйгоо хамтран зүтгэж
Улс монголоо өөд нь таталцаж
Удам угсааг тань залгаж явъя

Сэтгэл зүрхээ сэмрээлгүй
Сэрүүн нуураа тойрон эргэж
Сүрэг дүүрсэн төрсөн нутагтаа
Сүүгээ өргөсөөр тавтай жаргаарай

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Д.Сумъяа : Хүслийн биелэл
Оруулсан admin on 2013-08-08 14:38:55 (1945 уншсан)

Манай хот айлаас хүүхэд голдуу хэдэн хүн сулинд мордов. Жандантай ус, шуудай сав тэгнэсэн цагаан ингэний бурантгийг би ээжид өгөөд эргэхэд цагаан ингэ ботгоо дагуулан сэмбэн сэмбэн алхсаар одов. Сулчид гэгээ тасрахаас өмнө Хулгайн сүвээр элс давж Борхярын Цагаан толгой хүрч хоноод тэндээс маргааш нөгөөдөр суль түүж, нөгөөдөр оройдоо буцаж ирнэ. Бид тэдний араас жаал харж зогссоноо гэррүүгээ эргэн алхаж явахдаа гэнэтхэн аав ирэх ёстойг санав. Зургаан жил өнгөрсөн хойно шүү. Дотор хирдхийв. Гэвч яахав миний аав, миний хайртай аав юм шүү дээ. Бас одоо үхэр тугал, хурга ишиг миний толгой дээр үлдсэн болохоор тэдэнд хараа бэлчээв. Хэдэн ишиг салхи сөрөн гол захлан явна. Бодвол эхийгээ л эрж яваа биз. Ямаа, ишиг дуу дуугаа авч, бараагаа харах л юм бол хүчрэгдэхгүй гэж санаад урдуур нь гүйв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Б.Сэнгүн : Эцгийн гэрийн нар
Оруулсан admin on 2013-08-08 14:17:31 (1849 уншсан)

Ээжийн орны хөл тушаах хананы толгойд алга дарам нар оройжингоо л шаргалтан байдагсан. Нар над шиг л ээжид минь хоргоддог вий гэсэн сонин бодол надад төрнө. Цамхагны хээг хойморт мэгтэн өглөө эртлэн гэрт минь тусаж, өдөржингөө эрх ганц хүүтэй нь тэр айлыг гийгүүлж өнжөөд аав ээжийг малын бэлчээрээс цуглан ирмэгц тоононоос мултран тэртээ уулын араар хажуулсан мэт далд орно.

Удаан тогтсон нар унины углуурагнаас мултархад дотор бүүдийвч маргааш өглөө манай гэрт дахиад л тусна гэж бодмогц сэтгэл өегшинэ. Аймгийн сургуульд яваад ирэх замыг нь амдан “ Агаа ирлээ, агаа агаа ” гэж угтан гүйж хүрэхэд минь мэндийн ч үггүй давхиж одсон садангийн ахдаа гомдохдоо хоймрынхоо наран дээр нулимас дуслуулан хэвтэхэд ээж минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Аав
Оруулсан admin on 2013-08-08 14:11:18 (2569 уншсан)

Өгүүллэг: Аав /Б.Золбаяр/Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.

Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд зургаас үзсэн хилэнт бурхдын дүр тодорч, тэр гэхийн аргагүй дайсны тухай төсөөлөл бодол мөстүүлж байлаа. Сэтгэлийг минь аймшгаар бүрхүүлж орхисон авга эгч амгалан унтана. Аавыгаа дайсантай тааралдан айн сандарч яваа гэж бодохоос харанхуйд ч гэсэн гараад бүхнээс хайртай аавыгаа эрмээр санагдана. Одоохон ороод ирнэ дээ гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Аав ирлээ
Оруулсан admin on 2013-08-08 13:44:01 (2080 уншсан)

Хүү аавгүй өсчээ. Орой ажлаасаа ихэд ядарсан бололтой ирээд ангаахай адил өлбөлзөх хэдэн хүүхэддээ аяга хоол хийж өгөх гэж зуухны өмнө бүртэлзэх ижиигээ хараад хүү “Миний аав хаачсан юм бол доо” хэмээн бодолд автана.

Гэвч ээжээсээ асууж үл зүрхэлнэ. Асууж болохгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Айлын аавууд гэрийн хойморт ханхайн суухыг үзээд бяцхан гуниглана. Заримдаа өөрөө хойморт гарч, тэднийг дуурайж сууж үзнэ. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн бяцхан хүүгийн санааг хэн ч эс ойлгоно. Сургуульд ороогүй бяцхан хүүг тийм холын гүнзгий юм бодно гэж хэн санах билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Зөвлөгөө: Сайн аав болох 10 зөвлөмж
Оруулсан admin on 2013-08-08 13:41:18 (1864 уншсан)

young_father_with_babyСайн аав байхын тулд хүүхдээ хариу нэхэлгүй хайрлахад л хангалттай. Гэхдээ та доорх зөвлөмжийг анхаарвал илүү сайн аав байж чадна:

Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ, хүүхэд төрсний дараа түүнийг асрах, арчилах, хүмүүжүүлэх ажлууд нь ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. Тэгвэл аав ч гэсэн, хүүхдийнхээ амьдралд маш чухал бөгөөд том орон зайг эзэлдэг. Аав нь хүүхэдтэйгээ эрүүл, сайхан харилцаа тогтоож чадваас хүүхдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс аавууд юуны өмнө хүүхдээ “дотроо хайрлаж явахаа” болих цаг нь иржээ. Дараа нь аавын хийх ёстой зүйлсийн бүгдийг нь аав өөрөө сурч болно шүү дээ…

1- Тайван байх

Хүүхэд заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр аавынхаа үйлдэл бүрийг яг дуурайдаг. Сайн аав биеэ сайн барьж чаддаг байх ёстой бөгөөд хүүхдэдээ хэт их уурлахгүй, хашхирч гуугчихгүй, жаахан сахилгагүйтсэнийх нь төлөө томоохон шийтгэлийг оноохгүй байх хэрэгтэй. Хүүхэд тань ааваасаа яаж уурладгийг сураасай гэж та хүсэхгүй биз дээ?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Зөвлөгөө | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Очирбал	40х50, зотон тос
Сэрэл lll
Хэмжээс: 600x758 319k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2466


art_12.jpg
Хэмжээс: 600x430 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3309

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-140.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2954


Агуулга
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү
Лхагва, 2016.01.13
· Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Лхагва, 2016.01.06
· Б Эрдэнэцог : Өгий нуур
· Б Эрдэнэцог : Их хаад
Мягмар, 2016.01.05
· Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Баасан, 2015.12.25
· Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Даваа, 2015.12.14
· Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
· Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Лхагва, 2015.11.25
· Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Мягмар, 2015.11.17
· С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Даваа, 2015.11.16
· Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Ням, 2015.11.15
· Бүсгүй чи дурлал шиг
Бямба, 2015.11.14
· С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Лхагва, 2015.10.28
· Н.Уранчимэг : Би яана
· Н.Уранчимэг : Бүсгүй минь
Мягмар, 2015.10.27
· Өвгөн : Нууж амьдрах
· Өвгөн : Харанхуй харц
Мягмар, 2015.10.20
· Б.Батцэцэг : Өөрийгөө танихуй
· Б.Улаанхүү : Баруун аймгийн Батсуурь арслан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn