Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Би талын хөх чоно
Оруулсан admin on 2013-09-16 08:55:24 (1907 уншсан)

I extend myself at full length
and exert myself at full vigour
and cross an open plain
with my four fleet feet.

In chase of me swift horses are exhausted all.
But it whets hunters’ appetite in chase of me
A pack of hounds are fatigued in file.
I vie with death at every moment.
I am a grey wolf of the steppe.
A killer in the motor car speedes over a prostrate plain
and threatens me with hungry gun.
He wants to flay my skin.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: "Ээтэн Монгол гутал"
Оруулсан admin on 2013-09-06 14:05:03 (2837 уншсан)

Эрхсийн оронд тухалсан өвгөдийн минь түүхийн гэрч

Эртнээс эдүгээ хүртэл Монголоор овоглосон ээтэн гутал

Эгшиж урсах он цагийн хэдэр салхинд үл мөхөж

Эрээн угалзаар чимэглүүлэн дээлний хормойгоор илбүүлсэн чамин эд

Эв нинжин сэтгэлийн билэгдэл ерөөлтэй

Эх дэлхийнхээ ганц өвсийг ч үл хугалан

Эрдэнэт хөрсөө энхрийлэн өчүүхэн шавьжийг ч гэмтээхгүй гэсэн ухааныг

Ээтэн хоншоорт гутлаар тунхагласан өвгөдийн минь бодлын тамир

Эрин зуунд ч дүрээ солихгүй оймс,хараагаар гангарч 

Элдэвтэй амьдралын их далайг

Эрмэг ухаанаар сүлсэн аугаа түүхт хүмүүсийн гүн сэтгэмж

Ээтэн Монгол гутал мин ээ.

 

С.Чонохүлэгч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б. Чинбат. Үдэлтийн цайллага. /өгүүллэг /
Оруулсан admin on 2013-09-04 09:29:27 (3307 уншсан)


Болд ажил нь дуусаж өгдөггүй жаахан оройтож ирлээ. Цайллага гаднаас нь харахад тун сайхан болж байлаа. Ширээг П үсэг хэлбэртэй зассан бөгөөд дүүрэн архи дарс, пиво, жимс, чихэр өржээ. Цайллага эхлээд нэг цаг болсон бөгөөд хүмүүс аль хэдийн халаж , түрүүчээсээ дуу шуу нь жаахан өндөрсөж, зарим нь бүүр улаа бутарсан харагдана. Нэг өрөөний хэд нь тэрүүхэндээ бие биеэ бараадан суусан харагдана. Үйлчлэгч нар хоосорсон дарс, пиво, архийг зогсоо зайгүй шинээр сольж авчирна. Хойморын ширээний голд үдэлтийн эзэн болох байгууллагын дарга Дүгэржав сууж, хоёр хажуу талд нь түүний талын хүмүүс болох Чимэд, Баатар нар суужээ. Харин шадар хүмүүс болох Доржоо, нарийн бичиг хүүхэн болох Чимгээ хоёр харагдсангүй. Уг нь тэр хоёр л өнөөдөр даргадаа хамжаа болон ирсэн хүмүүст үйлчлэх гол ажлыг удирдах ёстой байсан биз дээ гэж Болд бодож байлаа. Болдыг дээш нь суулга гэж хүмүүс хэлсээр нэг мэдэхэд ширээний дээд буланд очихлоо.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Алтайн захчин
Оруулсан admin on 2013-09-01 17:30:57 (1813 уншсан)

Манай орны баруун хязгаар

Монгол алтайн өвөр энгэр

Заяа хийморь тэнгэр лундаатай

Захчин гүний хошуу нутаг

Мал хэл хил гурваа

Манаж ирсэн захчин хошуу

Майдар бурхан намхайжамц гэгээнтэнийг

Магнайдаа дээдэлсэн захчин хошуу

Алтайн нурууг хөндлөн давуулж

Алс ирээдүйн харгуйг нээсэн

Хойч үеийн хөгжлийг авч ирэх

Холч мэргэн үйлс бүтээсэн

Ард түмний хөдөлмөр хоршин

Алтайн оргил нэгдэл байгуулсан

Алдар гавьяаны манлай эзэд

Ааш ялдам ажилч шаламгай

Алтайн захчингууд аялгуут хэллэгтэй

Айраг ундаа нь чигээн нэртэй

Адуу тэмээ нь дэгэрээ тамгатай

Ахар мал нь ганзага имтэй.

 

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Б.Эрдэнэцог : Улиастын гол
Оруулсан admin on 2013-09-01 17:06:34 (2052 уншсан)

Улиас бургас хавцал дундуур

Уртын замаа цуцахгүй туулсан

Хад чулуун хясаан дундуур

Харгиатан шуугисан хангал голоо

Уулс дундуур тахирлан мяралзсан

Улиастын голын тунгалаг ус

Унаган багаасаа ундаалж өссөн

Урт наслахын ариун усаа

Мөнх цасртай сэрүүн шилээс

Мянган жил сувдран ундарсан

Зон олны амьдралыг тэтгэсэн

Зохиолд ороогүй улиастын гол

Дахилт Зовлонгоо нууж жаргалаар мэлмэрсэн

                  Замвуулин хорвоогийн жижигхэн голоо.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Миний хүүхдүүд
Оруулсан admin on 2013-09-01 16:05:24 (1639 уншсан)

Аавын хайртай хүү минь

Алтан удмын залгаа минь

Амин хайртай үрэн минь

Ариун ургийн холбоо минь

Миний дэлгэрсэн заяа минь

Манайд ирсэн жаргал минь

Бурханаас илгээсэн бэлэг минь

Буянаар ирсэн үрс минь

Ивэлсэн хайрын хур минь

Ирээдүй цагийн эзэд минь

Ихэр сэтгэлийн наран минь

Илүү хишигтэй үрс минь

Сүүн далайн дусал минь

Сүүдэргүй цагаан сэтгэлтэн минь

Эзэн тэнгэрийн элч минь

Эцэгтээ эрхлэх үрс минь

Аз жаргалын эрлийн эхлэл минь

Атгахан улаан зүрх минь

Миний сэтгэлийн баясал минь

Манай монголын үрс минь

 

Э.Мандухай, Э.Марал, Э.Мичид нартаа

Б.Эрдэнэцог.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
Оруулсан admin on 2013-09-01 15:20:20 (1793 уншсан)

Цэргийн дүрэмт хувцастай

Цэх шулуухан жагсаалтай

Алдаж эндсэн хүнийг

Асарч хүмүүжүүлэх албатай

Түмэн олон ардын

Эрх чөлөөг дээдэлж

Төрт улсын хуулийг

Эртнээс нааш сахиулсан

Эрхэмийн амрыг эрье гэсэн

Элэгсэг дотно мэндтэй

Мэдлээ гүйцэтгэе гэсэн

Мэргэшлийн өндөр итгэлтэй

Ахлах цолтоноо хүндэтгэн

Алсаас харан есолдог

Үүрэг болгосон даалгаврыг

Үг дууггүй биелүүлдэг

Шүүхээс гаргасан шийдвэрийг

Шууд гүйцэтгэдэг алба

Төрт есны залгамжлагч

Төрийн тусгай алба.

Төрийн сүлдэндээ золбоожсон

Төгс итгэлийн галтай

Мөрдөст хувцасандаа жавхаажсан

Мөрөөдөлөө биелүүлэх зүтгэлтэй

Өргөсөн тангарагтаа хатуужсан

Өөрийнхөө үйлсд зоригжсон

Шудрага  есны зарчимтай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : МОНГОЛ
Оруулсан admin on 2013-09-01 15:03:55 (1619 уншсан)

Мал таван эрдэнийн орон

Орчлонгийн төрхт өргөөтэй орон

Номин тэнгэрийн тамгатай орон

Гучин гурван говьтой орон

Омогшил төрөх түүхтэй орон

Лус отголсон дагшин орон.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Алтан дурлал
Оруулсан admin on 2013-09-01 14:31:00 (1505 уншсан)

Дуулим хорвоод төрсөн бол

Дурлалын тэнгэрт аялж үзнэ

Нас бие чинь ургаж гүйцвэл

Наад зүрх чинь булгилж эхлэнэ

Алдхан бие минь жаргаж явах

Амьдралын жигүүр алтан дурлал

Аавын хүүхдүүдтэй хөл нийлүүлэх

Авхаалжтай үеийн алтан дурлал

Анхны дурлал алтан байгаасаи

Алиахан бүсгүй даруу байгаасай

Эхний дурлал алтан байгаасай

Энхрий бүсгүй ялдам байгаасай

Дурласан сэтгэл уужим байдаг

Дуулах хоолой цээл байдаг

Харах нүдэндээ галтай байдаг

Халуун нүүрэндээ жавхаатай байдаг

Дурлалаа би амьдрал болгоно

Дуулсанаа би эрдэм болгоно

Аялгуут дуугаа чуулал болгоно

Алтан дурлалаа чулуу болгоно.

Б.Эрдэнэцог.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: Тэнгэр өнгөт чоно
Оруулсан admin on 2013-08-30 14:03:52 (1612 уншсан)

Шөнийн саран дор хээрийн чоно улихуй

Шүлэгчийн яруу онгод дуудагдан сэргэнэ

Балар хөвчид барын саварт өртсөн гөрөөсний айсан нүд

Балмад дүрслэлийн гэрч үзэн ядалтаар дүүрсэн цэцэгс дальдчина

Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх байгаль бидний мөнхийн хууль гэх шиг

"Хадат цохио" сүрлэг дүрээр дуугүй дүнсийнэ

Үүрийн таван жингээр хүйтэн" ноёрхох" агшинд

Үүрнээсээ боссон азарган чоно сур шиг сунан сунайчхаад

Будран гялалзах цасны мандалд

Хөрвөөн шилгээж сор илчээ сэргээгээд

Барьж зооглох андаа салхитай ханьсан гарч

Хүчирхэг андынхаа дуудлагыг сонордон

Давхартаа дарангуйллаа тогтоон хиймориор амьсгалцгааж

Даль жигүүртний хаан бүргэдийн зоогийг давхар бэлдэн

Ододтой хамт ичээрүүгээ хульжихдаа

Омоглон хийморио тээгээд буцна

Цусаар мялаагдсан хэнхдэг цээжнийхээ зогдорыг

Цацрагт нарны улбар ягаан туяанд уусган

Тэнгэр өнгөт тэр тэнгэрлэг амьтан

Тас ханьсдаг сарьдаг хярлан огторгуйд он дамжин аялсаар.

С.Чонохүлэгч



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: Шүлэгс минь
Оруулсан admin on 2013-08-29 13:00:36 (1577 уншсан)

Ардын дууны Сүнжидмааг аргаданхан аялсан

Арилжаа шаргынхаа ганган явдлыг галигууланхан

Амьд бурхан ижийгээ санагалзан гэгэлзэж

Ангир уурагтай танхилхан үгсээр эрхлэнхэн буулгасан шүлэгс минь

Хайтан ягаан цэцэгсийн тунгалаг мөнгөн шүүдрийг 

Хамж савлан ижий нарт илгээх хүсэлтэй

Хайрандаа шатсан хүүгийн дэврүүн гэгэлхэн мөрөөдөлтэй нь

Хайлган бодлых нь хань болж ханз дэрэнд нь хамт хонох заяатай шүлэгс минь

Салхи ноолсон талын чимэг байсан шаргачин хөхүүл зээрний гуниг тээсэн сүнстэй

Сүр үзүүлсэн аянгат үүлсийн айдас цочирдуулсан нүргээнтэй

Санаа сайтай өвгөдийн минь цусаараа бичсэн гэрээстэй

Салж холдсон сэтгэлийн сэм сэмхэн гунигтай шүлэгс минь

Нутгийн дээс алхан харьд одсон охиддоо харамсанхан халаглаж

Нууцхан бодлоо ээдүүлсэн гүн хөндүүр харамтай

Найранд тухалсан эцгийн минь уртын дууны цалгиатай

Наадам хэмээх цэнгэлээрээ дэлхийд гайхуулсан огшилттой шүлэгс минь

Хөглөгөр их уулсдаа залбирч мөргөсөн сүншигтэй

Хайртай нутгаа хамгаалсан эр зоригийн дуулалтай

Хонгор бүсгүйд тэмүүлсэн жолоогүй хүслийн жигүүртэй

Хан тэнгэрээс буулгасан утга уянгын мөрүүдтэй шүлэгс минь

Сул асгарсан сарны

Сувдан цагаан гэгээтэй

Сургаал билгийн ерөөлийн

Сугсарсан арвин сацалтай шүлэгс минь.

С.Чонохүлэгч

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Есүүлээ . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:24:12 (1710 уншсан)

Хорнун шингэж буй нарны туяаг атгаж авах гэж буй мэт гараараа сарвалзан хэвтэж байсанаа гэнэт Найбөхрүү эргэн 

- Найбөх ахаа. Булхан гуай мэдвэл яана гэв. Найбөх огт тоосон шинжгүй мэт байвч нүдэнд нь нэг л гэм хийсэн хүн адил эргэлзээ хургах аж. 

- Ахын дүү юу ч мэдээгүй л юм шиг бай учир нь олдох байлгүй. Тэгээд ч Меруерт л сүүлийн хэд хоног бидэнд өл залгууллаа шүү дээ гэхэд нь Хорнун толгой дохив. Сүбээдэйн толгойн сэргийлэх Зуутын есөн эр эг мэггүй аянга цахилгаан нижигнүүлэн гэнэт асгарсан ширүүн мөндөрөн борооноор тарж яваад хүний газар төөрчээ. Тэр шөнийн харанхуй гэж үнэхээр гараач харж боломгүй түнэр байж. Шөнөжин бороонд салам нүдүүлэж хоноод үүр хаяараад харвал ёстой хаана байгаач мэдэж боломгүй өндөр өндөр цохион дунд л буйгаа мэдсэн ажээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Хайрын хайр . /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:16:14 (2418 уншсан)

Их зүйлийг ярихыг хүсээд ирхээр дотор минь байгаа үг бүхэн холилдоод чухам хаанаас нь эхлэхээ мэдхээ болих юм.Тэгхээр би эхлээд бага зэрэг тайвширах хэрэгтэй юм байна шүү...Чин үнэнээ хэлхэд энэ бүгдийг бичих надад хүнд байнаа.Юу нь хүнд байгаад байгаа юм гэхээр хайрын хайр,хайран доторхи хайрыг бичих гээд сууж буй минь,үүнийг би бичиж чадах боловуу гэсэн эргэлзээ төрөөд огт болох юм биш.

Хосбаярынх хоёр хөөрхөн дэрсхэн охинтой айл,эхнэр нь Зулаа гэх өндөр царайлаг хүүхэн.Хүүхэд байхад нь “Хөөрхөн” Зулаа гэж дууддаг,ярьдаг байсныг би мэднэ.Зулаа шүдний эмч харин Хосбаяр монгол хэл,уран зохиолийн багш.Хот,хөдөөгөөс гийчин тасархаа байсан элбэг дэлбэг ёстой л сайхан гэр бүлдээ.Зүс царайгаар сайхан эр биш ч гэсэн ухаалаг,даруу төлөв Хосбаярыг “хөөрхөн” Зулаагын нөхөр болж ирсэнийг аймгаараа нэг ярьсаар бүгд мэддэг болжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Соёлт.Баярсайхан. Эргэлт. /өгүүллэг/
Оруулсан admin on 2013-08-27 19:08:03 (2693 уншсан)

 Хотоос зайдуухан зусланд цөөхөн хэдхээн айл өвөлжинө. Зундаа бол хөл хөдөлгөөн маш ихтэй битүү айл болно харин өвөл нам гүмхэн болж хүн амьтан тэр бүр үзэгдхээ байна. Хүйтэний эрч нэмэгдэх тусам утаа нь өтгөрөн дарах их хотын угаар униараас зугтсан амьдралын түвшин өндөр, унаа унштай айл иймэрхүү байдалтай өвлийг өнгөрөөх нь жилээс жилд нэмэгдэх ажээ. Төрийн өндөр биш ч бас ч гэж жижиг биш зөөлөн сандалтай аятайхаан ажлыг хэл амгүйхэн залгуулах залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ төрхийг хүлээн, цэвэр агаартай эл нам гүмхэн хөндийд амьдрах ажээ. Бие тулгар үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охин хоёртойгоо дутах гачих нэгээхэн ч зүйлгүй сайхан амьдрах ажээ. Гэтэл гэв гэнэт сүүлийн сар гарангын өмнөөс тэдний гэрийн гадуур нэг залуу үргэлж хог ухаж харагдах болсоныг баян эр яагаад ч юм харах тоолондоо хар аяндаа л уур нь хүрч дургүй нь хүрээд явдаг болов. Уул нь ядуу цөлх залуу түүнд гай удаад ая тухыг нь алдуулаад байхгүй ч түүнийг харагдмагц л ”Новш чинь үхсэнээ шиншлээд энүүгээр яваад байгаа юм бэ” гэх бодол орж ирмэгц ойрхон байвал “Эндээс зайлаач” гэх эсхүл “Үүгээр битгий эргэлдээд бай хулгайчаа” хэмээн бүүр нэг хийх юм, хэлэх үгээ олж ядсан амьтаны аяг гаргана. Уул нь мань эр ч тэр мөрөөрөө, ядуу эр ч замаараа л хэн хэндээ халгүй явцгааж байвал барав баймаар. Ядуу хүнд ноён олон гэдэг шиг юм уу даа. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонлохүлэгч: Хацар гоо охид минь
Оруулсан admin on 2013-08-27 17:06:23 (1766 уншсан)

Зоргоор орчлонг өнгөөрөө, инээдээрээ гоёж яв бүсгүйчүүд минь

Зүг заагч алтангадас од атгасан мэт хайраа дээдэлж яв

Заяаж ирэх нандин учралаа

Зөрөөд өнгөрөх вий гэж бүү ай

Зөв сэтгэлийн цучлаар мөнхөд асаасан дэнлүүгээ

Зүрхэндээ бадамлуулж яваа бол

Заавал харна ганцхан чамайг хайж яваа юм чинь

Замбуулинд эр хүсэлд цаламдуулж , хайрласных нь төлөө хайрлах гэж

Зогсох учиргүй амьдралын давалгаанд

Зээрэн зүсээрээ гайхуулан,улсынхаа,эр хүний гоёо нь болох л гэж

Зүйрлэшгүй тунгалаг өнгөнд төрсөн бүсгүйчүүд минь

Зүс буруу харийнхны өлөн харцанд зэргэлээ бай

Зүр авлагч эрчүүдийнхээ өмчирхөг харцанд дагинас бай

Зуун дамжсан ч гавъяа нь бүдгэрдэггүй гуа хатдынхаа 

Залгамж нь бай ХАЦАР ГОО ОХИД минь ээ .



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч: Монгол боксчдын дуу
Оруулсан admin on 2013-08-26 14:52:56 (1187 уншсан)

Нүдэндээ мөнхийн цогтой

Нударгандаа шуурган галтай

Зүрхэндээ арслангийн зоригтой

Зорилгодоо бүргэдийн жигүүртэй

Д/т :Тэсвэрийн туйл нударгачид

        Тэмцлийн манлай боксчид

Дэвжээн дээрээ догшин барс ч

Дэндүү даруу эгэл зантай

Тулаан бүхэнд нь эрсдэл ойрхон ч 

Тугалган жад шиг шантарч үзээгүй

Д/т

Уулсаа тээж тоглохоор гарахад

Уухайн түрлэг Монгол байдаг

Алтан соёмбоо тэнгэрт мандуулаад

Амгалан болж нулмистай инээдэг.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Монгол жудочидийн дуу
Оруулсан admin on 2013-08-26 14:33:51 (1324 уншсан)

 С.Чонохүлэгч:                                        "Монгол жудочидийн дуу"

Аадар сагах аянгат үүлс шиг

Ааг хүчтэйгээр ялахаар гарлаа

Шүглийн дохиогоор оч үсэргэн

Шүрших гал шиг ноцон барина

Бид Монгол жүдочид

Бид Монголын хүчитнүүд

Сэнсэн эргүүлэг шиг жудо мэхийг

Совхи нь өөдөө Монголчууд эзэмшин

Дэлхий даяар алдраа дуурсгасан

Дээшээ хийморьт эгэл хүчтэнүүд

Д/т

Цагаан өмсгөлт баатрууд минь

Цалгих хүслээрээ жигүүр хийн

Цохилох зүрхээ улсынхаа төлөө асааж

Цацрах гавъяагаа мөнхийн дуулал болгоорой.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : С.Чонохүлэгч
Оруулсан admin on 2013-08-26 14:14:37 (1395 уншсан)

Шүлэг: С.Чонохүлэгч            

Ая: С.Мягмаржав

Хонхны аниртай нас                                                                                        

Хөгжмийн аниртай дальт наснаасаа

Хонхон дуутай сурагч үеэсээ

Хором хормоор холдон одохдоо

Хоргодох сэтгэлээ орхиод л гар даа

Д/х: Дууч цагаан шувуухайд шиг

        Дэврүүн гэгэлхэн мөрөөдөлтэйгөө

        Дэрвэн дэгдэн нисээрэй

        Дэлгэрэх эрдмийг зориорой

Гэгээн мөртэй сургуулиа дурсаарай

Гэнэн ухааныг тэлсэн багшаа хайрлаарай

Эрвээхэй насаа эндээ л үлдээ дээ

Эрвэлзэх хүслээрээ жигүүрээ дэлгэ дээ

Д/х

Шохоорхсон харцаа зүрхэндээ нуугаарай

Шуугиантай үеэ сэтгэлдээ тээгээрэй

Шилдэг бүхний дээд нь яваарай

Шижир насны цацраг нь байгаарай.

                                                                                                                                                                                                 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Залуу нас
Оруулсан admin on 2013-08-24 10:46:13 (1643 уншсан)

Эгэл борхон амьдралтай

Эрчилсэн улаан зүрхтэй

Исгэлэн оргилуун сэтгэлтэй

Ид хавын жавхаатай

                  Инээмсэглэл дүүрэн залуу нас

Ариун тэнгэрийн заяатай

Алтан ургийн хийморьтой

Хаа ч хүрэх зоригтой

Халуу шатсан хайртай

                Хайрын золбоотой залуу нас

Өтгөс буурлын сургаалтай

Өнө холын сургамжтай

Үндэсний өв соёлтой

Үргэлжийн гэгээн соёрхолтой

               Үүлэн чөлөөний залуу нас

Энэ улсын иргэн

Эргэх цагийн эзэн

Эрдэж цойлон дүрэлзээд

Эх орондоо шингэх

               Эрээд олдохгүй залуу нас

 

Б.Эрдэнэцог          2012.07.05.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Чонохүлэгч : Ээждээ
Оруулсан admin on 2013-08-22 11:24:54 (1484 уншсан)

Зэвэргэн шөнийн жиндээг

Зөн билгээрээ амирлуулан

Бал уургаараа бялхуулан тэжээж

Бурман эгшгээр булхсан ээж тэнгэр минь

Усны мандал шиг долгионт амьдралд

Уран бэрийн үйлдлийн эзэн

Урагт амьдралын нандин хэлхээс

Удмын шүтээнд сайхны есөн шинж бүрдмэл ээж бурхан минь

Эргэж хариу нэхээгүй харамгүй өгсөн хайр чинь

Эрхэлж туних нялх занг минь туугаагүй шалтгаан

Том болж аав ээж болсон биднийгээ 

Томоогүй хүүхэд л гэж хардаг ээж нар минь.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-097.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3103

Ёл хад
YolHad_02.JPG
Хэмжээс: 700x525 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 774882


B3-007.JPG
Хэмжээс: 600x431 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3068


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn