Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: Залуу хайр
Оруулсан admin on 2013-07-23 13:34:41 (2428 уншсан)

Бүхнээ зориулж чадахаар тийм их хайрын хагацал

Бүтээсэн эзнээ хөнөөж байхыг нүдээрээ би харсан

Бүлээн зүрхээ хүйтэн сэтгэлтнээр хайр найргүй сийчүүлчихээд

Булшин дээр нь эр хүн хүртэл нулимс унагахыг үзсэн

Бодолгүй зүрхнийхээ зоргоороо тэлчлэхийг нь тэвчилгүй

Боломжгүй зүйлрүү хөл алдахдаа тэд ухаарсан болов уу

Бал бурам шиг амттай хайр гээчийн хачин их ховсонд

Бардам бөгөөд үзэсгэлэн гоо цусгүй нэгний харцанд

Бие хүн гэдгээ таг мартаад түүний л төлөө амьдарч

Биелэхгүй гэдгийг хожим ухаарсан ч итгэхийг хүсэхгүй явсан уу

Би биш ч чи л харин жаргалтай байвал гэчихээд

Битүүхэндээ горьдлого өвөртөлж ирэхийг нь хүлээж зогссон уу

Магадгүй чи дурлалдаа сохроод үнэний ертөнцөөс хальчихсан

Мартаач гэж зөвлөж хэлсэн хүний үгийг хаячихсан

Маргааш эсвэл нөгөөдөр тэр минь хүрээд ирэх болов уу гээд

Маш удаан хүлээлтийн жим мянган гуйлтаар зурчихсан

Хайр бүхэн хажууд чинь ирэхдээ хагацаж салшгүй мэт хэрнээ

Харин дараа нь эргэн санахдаа мартсан байснаа чи мэднээ

Халуухан бөгөөд залуухан насны чинь өмнөөс хармаснам

Хатуухан бөгөөд шулуухан хэлье чамайг би өрөвднөм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Харамсал
Оруулсан admin on 2013-07-23 13:31:59 (3233 уншсан)

Зузаан хэтэвчийг анзаарж хардаггүй охин насанд минь

Зугаацаж бус дурлаж ирсэн гэнэн үерхэлээ гээж

Зуурдынх биш үүрдийнх юм шиг эрхэлж хэвтсэн өврөөс

Зуны бялзуухай үүрээ орхих шиг нисэн одсон би

Хүний хүүгийн зүрхийг алттай дэнсэнд тавьчихаад

Хүсэл хязгааргүй шуналын хөлгүй нүхэнд унаж

Хуруундаа зүүсэн бөгжийг нь бус хувцасыг нь шинжиж явсан

Худал хуурмагийн манан дүүрэн хөөрхий залуу нас минь

Эргэж хэзээ ч ирэхгүйгээр орхин оджээ чи намайг

Эгцэлж харах нүүргүй элээж явжээ би чамайг

Ингэж явсанаа би ихэмсэг бардам гэж эндүүрээд

Эгэлгүй тансаг бүхнээ хямдхан тушаачихсан байж

Насны намар айлчилж ойлгож ухаарахын цагтаа

Наашаа гэх хэн ч үгүй хүйтэн хөндий харшид

Надад атаархагчдийн өмнө жаргалын баг өмсөөд

Наргүй үлдсэн хүйтэн сэтгэл дотогшоо уйлдаг болждээ

Тоомсоргүй хандсан бүхэндээ гэмшивч өнгөрснийг өөрчилж болох биш

Тоолж барамгүй их хөрөнгө байлаа ч хайрыг орлож чадах биш

Тооцоогүй цацсан цаг хугацаа эргээд намайг энд хорьлоо

Тоогоогүй үлдээсэн анхны хайр минь эргэж зүрхэнд нэг бодогдлоо

Бусдын зовлонгоор олсон бүхэн минь надад жаргал болсонгүй

Буцахын тавилангүй хатуу хорвоод харамсахын заяа тээлээ би



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Үхэл
Оруулсан admin on 2013-07-23 13:30:44 (2757 уншсан)

Зуун дамжсан зул шиг амьдралын төгсгөлийн цэгтэй эхлэл чи
Зуурдаар биш алгуураар эзэмдэх зугтах аргагүй үхэл чи
Үзээгүй бүгдээ үзэж туулсаар үзэх л үлдсэн үлдэц чи
Үнэгүй нууцаа өөртөө үлдээгээд үнэнтэй халих үйл явц чи
Өвдсөндөө чамайг хүснэ чи өрөвдсөндөө намайг үл орхино
Өвчнөө мартахад туслаж чадах өөр ертөнцийн үнэр энд холхино
Өнөөдөр эсвэл маргааш өглөө өдөр үгүй бол орой морилно
Өчигдөр юм шиг тодхон дурсамжинд өөрийгөө орхиод зовлонг цэглэнэ
Чийгтэй цагаан байшингийн мухарт чинийхтэй төстэй миний мутарт
Чирнээлгүй сав бас сэмэрхий хуудсанд чигжиж бичсэн шүлгийн мөртүүд
Үхэл гэдэг юу вэ? тухай өөрөөр хэлвэл чиний тухай
Үг бүр нь миний дуртай өөр ертөнцийн үнэний тухай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Саргүй шөнө одгүй тэнгэрийн дор
Оруулсан admin on 2013-07-23 13:28:26 (2638 уншсан)

Саргүй шөнө одгүй тэнгэрийн дор улаан даашинзтай бүсгүй

Санах дурсамж хөдлөх цогцос хөнгөн салхинд дүрсгүй

Айдас гэдгийг мэдрэхээ больсон хувхай царай нь гуниггүй

Аймшиг гэгч нь өөрөө болсон харанхуйн сүнс биегүй

Тэр өдөр хайрынхаа бэлэглэсэн улаан даашинзыг өмсөөд

Тэгтлээ их баярлаж мишээхдээ хувь тавилан байдгийг умартан

Түүний энгэрт эрхэлж наалдсан нь сүүлчийн удаа байсныг

Түнэр харанхуйн хүйтэн сүнс одоо даанч ухаарахгүй

Хоёр ертөнцийн заагийг умартан дурсан санагалзах амраг нь

Хоосон зүүдийг жаргалд эндүүрэн нулимстай сэрэх тоолондоо

Хос зүрхийг аргамжиж холбосон тангарагт утсыг таслалгүй

Хорвоогоос халих үүдийг нь хааж хоргодуулснаа ч мэдэхгүй

Хамаагүй их хайраасаа болж шаналаж өвдсөн эрийн сэтгэл

Хажуудаа түүнийг үгүйгээр үдэх хоногийн тоог элээлгүй гүйцээж

Халуун цустай залуу насаа өнгөрсний хойноос тушаагаад

Хариугүй зүрх нь амьдралаас хулжийж үхлийн өмнө зориглолоо

Саргүй шөнө одгүй тэнгэрийн дор улаан зангиатай залуу

Саяхан энд хэрхэн ирснээ ч санах дурсамжгүй сүнсэн бие



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцогт : Хүүдээ
Оруулсан admin on 2013-07-23 11:39:14 (3465 уншсан)

Хайрт хүү Э.Мөнхжиндөө зориулав

Алиахан үр минь, амьдралын алаг цоогыг хэмжих гэж
Арван хуруугаан арван зүгт сарвайлган тоолж сурав
Аягатай цай, таван боорцог, дөрвөн чихэр
Алган дээр нь нэмэгдэхүүн, хасагдахуун
Миний хүү тоолж сурав

Хэцэн дээр юм горьдох шувуу нисэн суухыг
Хэлгий дүлий хорвоо, хэлд орж, юм сонсохыг  
Хээрээр шархтай царцаа чулуу дамжин мөлхөхийг    
Хэнзхэн үр минь ядартлаан тоолж сурав

Талханд явсан хэн нэгнийг халамцуу ирэхийг үзэхгүй гэхдээн
Тавхан настай үр минь хорвоогын буруугаас хасаж мэдэв
Таанын үнэр, ээжийн энгэр, аавын өвөр
Таван настай үр минь, эрхлэхийн сайхныг нэмж сурав



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцогт : Тэрэг чирсэн жаалхүү
Оруулсан admin on 2013-07-23 11:33:53 (3250 уншсан)

Тэр худгаас дандаан ус зөөдөг
Газрын өөд нуруугаан бөгтийлгөн алхахад
Гарт нь хорвоо тэр чигээрээн чирэгддэг
 
Өглөөгөөр, үдшийн бүрийгээр
Өнөөх л жаалын тэрэгний мөрөөр
Халамцуу нэгэн харь гаригаас ирсэн мэт алхдаг
Хайр дурлалт залуу хосууд хөтлөлцдөг
 
Дагтаршсан цас, шалбааган дундуур
Дандаан тэр, ханзархай гуталтай алхдаг
Харц нь дулаахан, хацар нь улаахан
Хамаг бүгд  түүнд зохисон мэт л алхдаг
 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцогт : ГАНЦ МОДНЫ АНИР
Оруулсан admin on 2013-07-23 11:32:42 (3722 уншсан)


 
Миний ижийгийн гадаах овоолгоостой аргал шиг  
                                                                      уулан  дээр
Миний ижийгийн намайг харуулдсан нүд шиг 
                                                                      ганц мод байдаг
Болжмор шувуу мөчир дээрээс нь дэргэн нисэх нь
Бор гэрийн минь галтай тулганаас манан татах шиг
Нэг тийм зовхиноос төөрсөн сормуус мэт мод байдаг
 
Залуутын гол өгсөж нутгаасаан холдоход минь үдэх гэж
Зайлуул тэр мод их дээр ургасан
Залуутын гол уруудаж нутагтаан ирэхийг минь үзэх гэж
Зайлуул тэр мод намайг түшиж өвгөрсөн
 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцогт : Ижийдээ
Оруулсан admin on 2013-07-23 11:30:19 (3215 уншсан)



Булингартай энэ хорвоод, бурууг минь бусдаас нуух гэж
Будрах цастай хамт, ижий минь хорвоог гоёно
Нүүдэлтэй энэ хорвоод, нүглийн минь тоог цөөлөх гэж
Нөмгөн дээлтэй ижий минь, нүүрээн худалдаж өтлөнө

Амьд явахын тухайд нь, аргадахын төлөө төрсөн шиг
Алгаан дэлгэхийн тухайд нь, ганцаардахын төлөө төрүүлсэн шиг      
Сураг чагнахын тухайд нь, сульдах гэж харуулдсан шиг
Сунаж мөргөхийн тухайд нь, урагдахын төлөө аньсан шиг

Гэрэлтэй дулаан гэрт нь, өнжөөд буцах нь ховордоход
Гэсгээгдсэн ганц хөгшин, гэрээн тойрч горойлно
Хонхтой жижигхэн гэрт нь, багтахаан больтолоон томорход минь
Холын салхи дулаалж, энгэрээн цанттал хурайлна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Ч.Мөнхбаяр : Пингвин
Оруулсан admin on 2013-07-22 14:31:06 (3999 уншсан)

Цэцэг алаглаж өвс найгасан Монголын дорнын их тал нутагт нэгэн багахан уурхайчдын тосгон байх. Насаараа л мал дагаж өссөн монголчууд мориноосоо буугаад эх дэлхийгээ төнхөж амьжиргаагаа залгуулах болсон тэр жилүүдэд энэ үйл явдал болсон гэнэ.
Нутагтаа царайлаг төрх, намбалаг аалиараа нэрд гарсан Урангоо бүсгүйд ах дүү хоёр сэтгэл алдарч бүсгүй ч аль нэгийг нь сонгож эс түвдэн хөдөө эгэл зангаараа хэнийг нь ч цааш гэлгүй гурван оныг элээв.
Бүсгүй  заяаныхаа үрээр тэрээр нэг л өдөр хөл хүндтэй болж хөөр баяраар бялхаж удахгүй төрөх анхны үрээ бодож сэтгэл нялхамсана. Гэтэл тосгоны эмнэлгийн төрөх орон дээрээс тэнгэр алсарч, газар цөмрөм үг сонсох нь тэрээ. Эх баригч, сувилагчид дуу алдан зарим нь ухаан самууран хүн бус пингвин гэлдэх нь нэгэнтээ чихэнд сонсдоод бүсгүй ухаан балартсан бөлгөө.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : ХУУРАМЧ / эргэцүүлэл/
Оруулсан admin on 2013-07-07 20:34:27 (4988 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням : ХУУРАМЧ / эргэцүүлэл/

 “Хайр аа, би чамайг санаж үхэх нь ээ. Ядаж байхад яасан ч их түгжээтэй юм. Автобусанд бараг цаг бөглөрч байна. Чи минь юу хийж байна. Хайр нь одоохон очлоо. Үнсье, хайртай шүү. Bye.”

Дөнгөж сая ингэж ярьж байсан охиноос нүдэнд дулаахан өвөө суудал тавихыг хүсэв. Охин босох нь бослоо. Өвгөн “Баярлалаа хүүхээ” гээд суудалд сууж амжаагүй байхад харин миний чихийг “Зайлциймаа. Хөгширснөө юундаа гайхуулдийн...” гэж амандаа үглэх охины үг дэлсэв. Хөх хүрээ татсан нүд нь олзуурхан баярлаж суудал руу дөхсөнийг харсан хүний хувьд тэр өвөөг би ямар их өрөвдөв өө.

... Хайран чиг “хайр аа” гэдэг үг... Тийм эрхэм үг ингэж чиг үнэгүйдэх гэж дээ.

Уншигч тантай энэ удаа хэн хүний амнаас элбэг сонстох болсон энэ нандин үгийн жинхэнэ утгыг хайсан санаашралаараа дахин нэг уулзая.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : Үүлэн цэнхэр мэдээ /Шог найруулал /
Оруулсан admin on 2013-07-07 20:32:32 (4363 уншсан)

Бахархмаар ч юм шиг. Тэнгэрийн зурагтаар миний тухай гарч байна. Гяндангийн хаалга хахиран нээгдэх үед “ Одоо л намайг дуудах нь.” хэмээн зүрх рүү ёгхийн хатгадаг цаазын ялтны тухай шүү. Очиж очиж үхлийн ялтай над шиг амьтны тухай тэнгэрийн зурагтаар гараад байхдаа ч яахав дээ.

Зурагтаар гарах гэснээс нээрээ би гэдэг адгийн амьтан ухаан санаа нь дандаа хожуу шүү. Үгүй ядаж товч мовчхон олж залгиад бөөлжөөд нэг үздэг байж. Од болох ч нээрээ өрөвдмөөр амархан цаг болж дээ. Хувилгаанаар огиж, нүх сүв болгоноос нь эгээтэй л эрдэнийн чулуу гарсан гээгүй байгаа даа.  Нэг иймэрхүү кока кола шиг дэврүү мэдээ цацаад сууж байдаг газрын зурагтаар ч гараагүй байхад тэнгэрийн зурагтаар гарчихлаа гэж...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч.Өлзийням: “Бүтэн заяа”
Оруулсан admin on 2013-07-07 20:30:59 (4343 уншсан)

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Туулын бургасанд ээждээ хаягдсан тавхан хоногтой нярай хүүгийн бие ямар ч согоггүй эрүүл хүүхэд болох нь тогтоогджээ.” “Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд төрүүлсэн хүүхдээ хаяж зугтсан ээж баривчлагджээ.” “Усан сангийн гудамжинд цоо эрүүл нярай хүүхдээ гялгар уутанд амьдаар нь хийгээд амыг нь скочидсон байжээ.”  “Хүүхдээ 00-д хаясан эх олдсон байна.” “ Хүү нь наадмаар аавыгаа хөнөөжээ.” “ Ихэр хүүхдүүдээ нохойн хоол болгожээ.”

Энэ бидний хаанаас ч элбэг олоод уншчих бараан мэдээний нэгээхэн хэсэг.  Төрүүлсэн үрээ шавьжнаас дор үзэх жигшүүрт ээжүүд, төрсөн эцэг эхтээ араатнаас дор хандах үр хүүхэд...  Хүний дотор хэн байгааг мэдэхэд таашгүй ийм харгис ертөнцийн нэгээхэн өнцөгт дөрвөн мөчгүй төрсөн ч сэтгэл гэгч эрхтэнийхээ бүтэн заяагаар дундуур бүхнээ дүүргэж,  2012 оны 12 сарын 12 нд  хуримаа хийж, 2013 оны 2 сарын 13-нд хүүтэй болж бусдаас дутахгүй сайхан амьдарч яваа залуугийн амьдралаас уншигч танаа хуваалцъя.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : Солгой гарын зураг
Оруулсан admin on 2013-07-07 20:29:47 (4983 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням

Сониныхоо энэ булангаар уншигч таныг нэр, ажлаа нууцалсан ч сэтгэлээ огт нуугаагүй нэгэн залуутай уулзуулж байна.

Солгой гарын зураг

Эрүүл мэндийн төвийн үүдээр холхих олон хүмүүсээс нэгэн өндөр залуу нүдэнд тусав. Машинаасаа буулгүй би тэр залуугийн үйлдэл бүхнийг нь удаан харлаа. Ар араасаа тамхи татан хэнийг ч үл ажран гагцхүү сэтгэлийн гүнтэйгээ ярилцаж байна уу гэлтэй. Харцандаа нуусан гунигаа надаас нууж үл чадав. Тэрээр эмнэлгийн хаалгаар ороод тун удалгүй эргэж гарч ирээд машиндаа суув. Явах нь уу гэтэл явсангүй. Аз болоход түүний машин миний машины өөдөөс харсан байв. Хөдлөх нь үү гэтэл тэгсэнгүй суудлаа арагш болгоод хэвтээд өгөв. Тэгснээ удалгүй өндийж ярвайна. Дахиад л тамхи. Тамхиа татах зуур нь бараг миний хэзээ ч харж  байгаагүйгээр, тийм өр өвдөм дүр зургийг харах нь тэр. Өндөр хянга хамрынх нь хажуугаар чимээгүй урсах нулимс... үгээр хэлэхийн аргагүй бодлогширсон харц, нулимсаа эгшээх гэсэн юм шиг тамхиа шуналтай сорсон ч хамрыг нь даган урсах дусал татарсангүй. Тамхиа татаж дуусах үед нь цэвэрхэн горзгор бүсгүй түүнийг чиглэн очоод “ Ирээгүй байна аа” гэх нь надад сонстов. Тэр нулимсаа арчиж амжсан байна. Муухан инээгээд: “ Хүлээж л байхаас” гэв. Одоо харин надад бүсгүй сонин байлаа. Залууг бодвол нэлээн дүүмэд тэр бүсгүй бас л суудлаа хойшлуулаад хэвтээд өгөв. Тэд ямар нэг зүйлийг удаан хүлээсэн нь илт байв. Миний таамагласан зөв бол тэд эхнэр нөхөр биш дэг ээ. Залуу дахиад л тамхи асаав харин тэргэндээ татахыг хүсээгүй бололтой буув.  Эмнэлгийн хайсан дээр цааш харан суугаа түүнээс би харцаа салгасангүй. Одоо түүний нүүр биш шанаа хамар нь л хажуунаас нь харагдаж байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа...”
Оруулсан admin on 2013-07-07 20:25:07 (4295 уншсан)

Таван хэмжээст ертөнц

Ч. Өлзийням :  “Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа. . . ”

Уулын цас шиг ариухан, талын цэцэгс шиг хээнцэр гэгээхэн нас руугаа эргээд нэг очоодхооч, хүмүүс минь. Зөөлөн бороонд хамтдаа алхаж, гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурж, асаж агсаж явсан хорин хэдхэн нас. . . Анхны цас шиг  цав цагаан хүсэлдээ нисч явсан үе. . . Уншигч таны дотор одоо ямархан симфони эгшиглэж, ямархан романс хөвөрч байгааг таашгүй нь. . . Харин. . .

Монгол цус судсанд нь буцалж, Монголоо гэсэн ээнэгшил сэтгэлийг нь эзэмдэн таны, бас миний хүүтэй адил хэнд ч буруугүй нэгэн залуу нуурандаа хүрэлгүй жигүүрээ буудуулсан ангир мэт хүний нутагт ганганан байна.   Гэхдээ бидний Монголын зөв бодол, зөв сэтгэлээр дутаж байна. . .



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Монгол нутгийн тайтгарал
Оруулсан admin on 2013-07-05 01:23:46 (2801 уншсан)

Уйдсан унтсан бүхний атийсан мөч тэнийж

Уулс дамнан хөглөрөх униар тийрэн бүжэхүй

Унаганы хонхот аялгуу уралдах талдаа цуурайлсан

Урин цаг та Монгол нутгийн тайтгарал

 

Үүлэнд хувилаж хүлээсэн лусын танхил дагинас

Усны шувуудад дайгдан газар амилан цэцэглэхүй

Учралын намуун аялгуу ургасан талдаа цуурайлсан

Урин цаг та Монгол нутгийн тайтгарал

 

Хот дүүрэн тоглох хурга ишигний халиа

Хас тулганд дэвэрсэн уураг сүүний цалгиа

Хуурын эгшиг хөлөглөн наран зүг цуурайлсан

Хавар цаг та Монгол нутгийн тайтгарал

 

Холын газар суугаа хүүгийн санасан сэтгэл

Хоногийн урсгалд түрэгдэн нутгийн салхинд дэрвэхүй

Хайрын цагаан аялгуу зүрхэн талаар цуурайлсан

Хавар цаг та Монгол нутгийн тайтгарал

 

Элгэн халуун нутагтаа эргээд ирсэн бүхнээ

Эхийн хайраар угтдаг эх орон миний тайтгарал

Эрхсийн цулаас тасран орчлонгийн задгайд мордоход

Эргүүлж нэг нь залах бүсгүйчүүд миний тайтгарал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Би Монгол
Оруулсан admin on 2013-07-05 01:18:51 (2489 уншсан)

Тэнгэр эзний хөх тамгаа

Тэрлэг дээлний хормойд нуусан

Төрмөл дошгин чонон зангаа

Тэртээ уулын асганд нуусан

     Би Монгол

     Бэлийн чулуу шиг цөлх Монгол

     Би Монгол

     Битүүний сар шиг нууцхан Монгол

Солир задлам бяр чадлаа

Суран зангилаатай зодгонд нуусан

Сансар багадам задгай оюунаа

Судар бичгийн баринтагт нуусан

     Би Монгол

     Бэлийн чулуу шиг цөлх Монгол

     Би Монгол

     Битүүний сар шиг нууцхан Монгол

Хад чулуу шиг хатан зоригоо

Хуурын зөөлөн эгшгэнд нуусан

Хувирч хувилаагүй цуут удмаа

Хатан ээжийн зүрхэнд нуусан

     Би Монгол

     Бэлийн чулуу шиг цөлх Монгол

     Би Монгол

     Битүүний сар шиг нууцхан Монгол

Анир алсрах буйдхан нутгаа

Аргамагийн тоосоор сүлжиж нуусан

Айлын тулганд хоргодсон нарыг

Аргалын цэнхэр утаанд нуусан

     Би Монгол

     Бэлийн чулуу шиг цөлх Монгол

     Би Монгол

     Битүүний сар шиг нууцхан Монгол

Очир эрдэнийн хөрст газраа

Орчлонгийн шуурга элсэнд нуусан

Омог цөст бадрангуй төрхөө

Очтой харцны хөмсгөнд нуусан

     Би Монгол

     Бэлийн чулуу шиг цөлх Монгол

     Би Монгол

     Битүүний сар шиг нууцхан Монгол



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өөрөөсөө би үнэнийг асууна ...
Оруулсан admin on 2013-06-28 22:00:56 (2631 уншсан)

 Өөрөөсөө би үнэнийг асууна

Өөртөө худлаа хэлэхгүй байхыг шаардана

Өөртөө итгэхгүй ахин дахин лавлана

Өөрөөсөө айгаад

Өгөөгүй сэтгэлээ харамлаад 

Өөрт минь хайртай зүрхийг

Өөдгүй гомдоох арчаагүй даанч

Далавчтай юм шиг

Дүүлэн нисэх мөрөөдөлдөө

Дурлалыг дүүргээд гарсанч

Багтаж өгөхгүй цээжиндээ

Бараг л дэлбэрэх дөхсөн

Биздээ зүрх

Би бодолдоо захирагдаагүй

Бүх л насны минь турш

Хорин хэдэн жил

Хяналтанд байсан сэтгэл

Гутлын үдээс шиг

Гурав дөрвөөрөө хөврөх

Гарч өгөхгүй толгойд минь эргэлдэх

Буруу ч биш

Бас зөв ч биш

Би өөрөө ч мэдэхгүй байгаа үнэнийг

Битий асуу

Би чамайг чамайг бас чамайг

Гомдоохоос хэтрэхгүй

Бусармаг  



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ариунаа : Анхны хайр минь ...
Оруулсан admin on 2013-06-25 10:48:57 (3302 уншсан)

Анхнь хайр минь бүтэлгүйтэхэд

Ахиад давтагдахгүй гэж хэлж байсан зүрх чи даанч худалч шив

Надад ирээгүй тэр дурлалын араас

Найланхайтаж залуу нас чи зөндөө гүйсэн

Буруу харсан хартсныхаан тоогоор

Би гэдэг хүн чиний өмнө асаж унтарна,

Гэвч чи анзаарахгүй

Хайр даанч чи надаас хол нисэхийг яана.

Асгарлаа ч нулимс бороонд мэдэгдэхгүй гэж

Итгэж л байдаг сэтгэл минь чи даанч гэнэн шив

Аяархан гэгч нь дуу аялаж чамайг

Бас бодож шаналан

Зүрх сэтгэл гэдэг тархины заалтаар биш

Хайрын үелзлэлд захирагдаж

Чамайг бас энэ бороотой өдөр бодож л сууна гунигийн эзэн би...

Чи мартагддаггүй даанч мөнх оршиж байнаа.

2013



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ариунаа : Эрхэлж хоёулаа өдөржин тоглоод...
Оруулсан admin on 2013-06-20 10:30:59 (2786 уншсан)


Эрхэлж хоёулаа өдөржин тоглоод
Энгэртээ нэгнийгээ тэвэрч эрхлүүлээд
Хайрын харцаар хоёр биенээ ичээж
Халуухан хэдэн өдрийг
Жаргалдаа умбаж өнгөрүүлсэн
Үнэнч нууцхан сэтгэлээр
Араас нь энхрийлж хайрласан
Үлгэрт хүртэл гардаггүйгээр
Бие биенээ нандигнаж хайрласан
Үнсэхдээ хүртэл чамаасаа
Хүслээ нууж хайрласан
Хорин насны босго давсан дурлал минь ээ

2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Шинэ жил
Оруулсан admin on 2013-06-14 17:41:52 (2651 уншсан)

Цантай өвлийн жавар сөрөөд

Цагаан өвгөн чаргатай айсуй

Цасан ширхэг будран буугаад

Цагаахан инээдтэй шинэ он айсуй

 

Хүсэн хүлээсэн баяраа угтаад

Хүүхэд багачууд хэрдээ завгүй

Хуучин оноо бүтээлээр үдээд

Хүн бүрийн сэтгэл дэврүүн

 

Гацуур модод гоёлоо өмсөөд

Гадаа гэртгүй өнгө нэмнэ

Нүд гялбам гэрэл урсаад

Нэгэн үдэш баяраар бялхана

 

 

 

Цантай өвлийн жавар сөрөөд

Цагаан өвгөн чаргатай айсуй

Цасан ширхэг будран буугаад

Цагаахан инээдтэй шинэ он айсуй

 

Хүсэн хүлээсэн баяраа угтаад

Хүүхэд багачууд хэрдээ завгүй

Хуучин оноо бүтээлээр үдээд

Хүн бүрийн сэтгэл дэврүүн

 

Гацуур модод гоёлоо өмсөөд

Гадаа гэртгүй өнгө нэмнэ

Нүд гялбам гэрэл урсаад

Нэгэн үдэш баяраар бялхана

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 280 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-090.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3942

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-103.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3501

Тэрэлж
trlj-008.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3805


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn