Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Ариунаа : Анхны хайр минь ...
Оруулсан admin on 2013-06-25 10:48:57 (1747 уншсан)

Анхнь хайр минь бүтэлгүйтэхэд

Ахиад давтагдахгүй гэж хэлж байсан зүрх чи даанч худалч шив

Надад ирээгүй тэр дурлалын араас

Найланхайтаж залуу нас чи зөндөө гүйсэн

Буруу харсан хартсныхаан тоогоор

Би гэдэг хүн чиний өмнө асаж унтарна,

Гэвч чи анзаарахгүй

Хайр даанч чи надаас хол нисэхийг яана.

Асгарлаа ч нулимс бороонд мэдэгдэхгүй гэж

Итгэж л байдаг сэтгэл минь чи даанч гэнэн шив

Аяархан гэгч нь дуу аялаж чамайг

Бас бодож шаналан

Зүрх сэтгэл гэдэг тархины заалтаар биш

Хайрын үелзлэлд захирагдаж

Чамайг бас энэ бороотой өдөр бодож л сууна гунигийн эзэн би...

Чи мартагддаггүй даанч мөнх оршиж байнаа.

2013



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ариунаа : Эрхэлж хоёулаа өдөржин тоглоод...
Оруулсан admin on 2013-06-20 10:30:59 (1746 уншсан)


Эрхэлж хоёулаа өдөржин тоглоод
Энгэртээ нэгнийгээ тэвэрч эрхлүүлээд
Хайрын харцаар хоёр биенээ ичээж
Халуухан хэдэн өдрийг
Жаргалдаа умбаж өнгөрүүлсэн
Үнэнч нууцхан сэтгэлээр
Араас нь энхрийлж хайрласан
Үлгэрт хүртэл гардаггүйгээр
Бие биенээ нандигнаж хайрласан
Үнсэхдээ хүртэл чамаасаа
Хүслээ нууж хайрласан
Хорин насны босго давсан дурлал минь ээ

2011 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Шинэ жил
Оруулсан admin on 2013-06-14 17:41:52 (1663 уншсан)

Цантай өвлийн жавар сөрөөд

Цагаан өвгөн чаргатай айсуй

Цасан ширхэг будран буугаад

Цагаахан инээдтэй шинэ он айсуй

 

Хүсэн хүлээсэн баяраа угтаад

Хүүхэд багачууд хэрдээ завгүй

Хуучин оноо бүтээлээр үдээд

Хүн бүрийн сэтгэл дэврүүн

 

Гацуур модод гоёлоо өмсөөд

Гадаа гэртгүй өнгө нэмнэ

Нүд гялбам гэрэл урсаад

Нэгэн үдэш баяраар бялхана

 

 

 

Цантай өвлийн жавар сөрөөд

Цагаан өвгөн чаргатай айсуй

Цасан ширхэг будран буугаад

Цагаахан инээдтэй шинэ он айсуй

 

Хүсэн хүлээсэн баяраа угтаад

Хүүхэд багачууд хэрдээ завгүй

Хуучин оноо бүтээлээр үдээд

Хүн бүрийн сэтгэл дэврүүн

 

Гацуур модод гоёлоо өмсөөд

Гадаа гэртгүй өнгө нэмнэ

Нүд гялбам гэрэл урсаад

Нэгэн үдэш баяраар бялхана

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Нүүрээ үрчилзүүлэн байж Нүгэлтэй шүдээрээ мах зулгаагсад ...
Оруулсан admin on 2013-06-14 17:39:08 (1518 уншсан)

Нүүрээ үрчилзүүлэн байж

Нүгэлтэй шүдээрээ мах зулгаагсад:

 

Өнөө жилийн өнөтэйг бахдан

Өвс ногооны шимтэйг шагшин

Зуны сайхан зургийг

Зусрын өнгөөр будаж гарав

 

Засаж бэлдсэн ширээн дээр нь

Зузаан өөхтэй хавирга

Зум чанасан толгой

Хурцалж ирлэсэн хутга

Хааны зурагтай сархад

Хаш чулуун жүнз ... тэргүүтэн

 

Мал мөн ч сайхан таргалж дээ гээд л

Малилзтал инээж харагдана

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Үхлээс би айхгүй
Оруулсан admin on 2013-06-14 17:33:44 (1604 уншсан)

Үхэл гэдэг:

 

Үүрдийн жаргал ч байж болох

Үүрдийн зовлон ч байж болох

Үүрдийн мөнхрөл ч байж болох

Үүрдийн мартагдал ч байж болох

Зуурдын амар амгалан ч байж мэдэх

Зуурдын айдас түгшүүр ч байж мэдэх

 

Үхэл гэдэг:    Эхлэл төгсгөлийн огтлолцол ч юм уу

                        Эжийдээ яарсан сэтгэл ч юм уу

 

Үхэл гэдэг:    Үнэн, эсвэл худал ч юм шиг

                        Үнс чандруу ч юм шиг

                        Үйл лайны үргэлжлэл ч юм шиг

                        Үерийн ус ч юм шиг

 

Үнэндээ би мэдэхгүй ээ

Үхлээс тэгэхдээ айхгүй ээ

 

 

 

Үхэл гэдэг:

 

Үүрдийн жаргал ч байж болох

Үүрдийн зовлон ч байж болох

Үүрдийн мөнхрөл ч байж болох

Үүрдийн мартагдал ч байж болох

Зуурдын амар амгалан ч байж мэдэх

Зуурдын айдас түгшүүр ч байж мэдэх

 

Үхэл гэдэг:    Эхлэл төгсгөлийн огтлолцол ч юм уу

                        Эжийдээ яарсан сэтгэл ч юм уу

 

Үхэл гэдэг:    Үнэн, эсвэл худал ч юм шиг

                        Үнс чандруу ч юм шиг

                        Үйл лайны үргэлжлэл ч юм шиг

                        Үерийн ус ч юм шиг

 

Үнэндээ би мэдэхгүй ээ

Үхлээс тэгэхдээ айхгүй ээ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Ус намайг бичнэ
Оруулсан admin on 2013-06-14 17:29:53 (1621 уншсан)

Ус намайг бичнэ

Би усыг уншина

Уншиж бичсээр байгаад

Ус бид хоёр

Ураг садан болчихож ...

 

                  Амьдрал яг ус шиг урсана

            Би яг өвс шиг хөвнө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Дуутай, хурдтай нутаг
Оруулсан admin on 2013-06-14 17:12:03 (1571 уншсан)

Гангын цагаан нууранд нь

Хунгийн сүрэг чуулсан

Ганганан гунганах айзамд нь

Хүний сэтгэл сэргэсэн

 

                  Жаахан шаргын уянгатай нутаг

                  Жанжин Сүхийн уугуул нутаг аа

 

Далай, Цээлийн усанд нь

Дуулан чуулаад шувууд амгалан

Хаан уулсынхаа хормойг түшин

Хотол олны минь заяа түвшин

 

                  Жижиг зээрдийн хурдтай нутаг

                  Жаргалтай түмний суугуул нутаг аа

 

Халзан, Шарга уулсынх нь бэлээс

Халхын цуутай хүлгүүд тодорсон

Ходоод, Тэгшийн говиос нь

Хорвоог уяраах дуучин төрсөн

 

                  Жилээс жилдээ хөгжин дэвших

                  Жавхлант шарга бидний нутаг аа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Олимпийн наадам
Оруулсан admin on 2013-06-11 08:23:32 (1643 уншсан)

 Орчлонгийн оройн дээд олимпийн наадам

Орь залуу насны онгод оргилсон тавцан

Юм үзээд нүд тайлсан хэнэггүй нэгэнд

Юухан ч байхав гэсэн чөлөөт наадам

Хурд хүч чадал тэсвэр хатуужлийн наадам

Хур буулгасан тамирчдын цэнгэлийн тавцан

Тал бүрийн жор нь таарсан хэн нэгэнд

Танигдах боломжоо харуулсан чөлөөт наадам

Чадал чансааны эрэмбэ шалгасан наадам

Чамбай нямбаа алдартнуудын чанар танигдсан наадам

Бие сэтгэлийн тэнхээгээ удирдах нэгэнд

Биелэхгүй гэх  газаргүй шилдэгүүдийн наадам

Авхаалж самбаа авьяас чадвар зоригийн наадам

Алтан онооны хийморь адтай агшны тавцан

Амьдралын тоглоом тохууны одтой нэгэнд

Азаа үзэн оргилд хүрэх олимпийн наадам

               Дээдийн заяатай дэлхийн хүн төрөлхтөний

               Дээвэр нэгтэний эв нэгдлийн наадам

Б.Эрдэнэцог                                      2012.08.05.

Б.Эрдэнэцог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Бат- Эрдэнэ : ХОЛЫН ХОЛД ТӨӨРСӨН
Оруулсан admin on 2013-06-07 18:27:40 (1687 уншсан)

\Хайку, гэхдээ эхлэл нь дөрвөн мөрт\

..Холын холд төөрсөн, бас цаг нь болохоор учирсан
Хос цэг байдаг гэнэм
Хожим нь тэд бие биенээ
Хэзээ ч мартдаггүй гэнэм...

Нууцхан би Наран нутгаан эргэж
Намайг анхлан хүлээж авсан
Наран нутгаан би нар зөв тойрлоо

Яалт ч үгүй
Намайг ятган
Чи намайг гороол доо л гэлээ

Намайг анхлан хүлээж авсан
Сануки экиний тэндэх
Шивнэж яриулж сургасан опатмэнтээ би эргэж чадсангүй ээ

Тэглээ гэгээд би гомдсонгүй
Тэнүүн их Наран нутагт
Тэгтлээ их дассанаа гэнэт мэдэрлээ

Тээр жил анхлан намайг хүлээж авсан
Тэр нэгэн Нарита \ Дассан\ экиг \Өртөөг\
Тэгтлээ би мартлаа гэж үү?

Тэр л нэг дассан гэхэд хэцүү
Тэр л нэг Нарита экинээс
Тэгээд л би нисэх минь, бас буцах минь ойртсоор л

Арлын боловч
Агуа энэ их Ниппон нутагт
Аргаггүй ихээр би их дасчээ

Тэгтлээ их дасчихаад
Тэгээд яагаад харих гэгээд
Тэвдэж, тэлчигнээд байгаа юм бэ гэж үү?

Тэвчлээ би, тэвчлээ
Тэвдэж сандарч гүйсэнгүй
Зүгээр л би тэвчлээ

Энэ цаг үесийн аясаар
Энгийнээр л хэлэхэд
Эх орондоо хайртай болохоор л би тэвчлээ!

Эхнэр болон хөвгүүддээ
Бүр амин зүрхнээсээ ч илүү хайртай болохоороо л
Би бүр тэвчихийн дээдээр, галзуурахаас ч наагуур би тэвчлээ!

Тэвчээрт хязгаар байдаг юм байнаа!
Тэр нь нэг өдөр тэсэрдэг юм байнаа!
Түүнийг нь бяцхан Жаахан Боорий тэслэгч нь болж хөгөллөө аавыгаа, бас дуудлаа даа

Энэ хавар нэг л тийм учир битүүлэг хирнээ
Эв эвэнд бүхий л юмыг дррун гэгээд
Эргүүлж байранд нь оруулсан, бас яаруулсан, дааруулсан нэг л этгээд хавар байлаа даа!

Сартуул Б.Бат- Эрдэнэ. Япон, Ивай 2013-06-04



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Богино өгү: Га. Мөнхцэцэг / мэдрэмж /
Оруулсан admin on 2013-06-07 17:50:34 (2118 уншсан)

Амраг минь тагтан дээр зогсоод тамхи татна. цаанаа л нэг санаашрангуй.

Амнаас нь гарах цэнхэр утаатай хамт ямар нэгэн зүйлийг ор мартахыг хүссэн шиг цаанаа л нэг тийм бодлогширонгуй. 

Арга ч үгүй дээ оройтон ирэх эр нөхрөө хүлээн хаалганы хонх чагнан  хэвтээ яг над шиг эхнэрээ бодоо байлгүй

Би өрөвдлөө гэхдээ өөрийгөө

Маргааш эр нөхрөө ингэж хүлээнэ дээ

Тэр минь  бас бусдын тагтан дээр......................

 

 

 



( Сэтгэгдэл [] | Богино өгү | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : 101 сарнай миний ээжий
Оруулсан admin on 2013-06-03 22:05:09 (1847 уншсан)

Зулзагаа эрхлүүлж санаа нь амардаг

Зулай үнэрлэж сэтгэл нь ханадаг

Зургаадай таяг тулах ерөөлтэй

Зуун нэгэн сарнай миний ээжий

        Тансаг сарнай миний ээжий

Ээжийн хайранд би ургасан

Нарны илчинд сарнай ургасан

Элэнц хуланцаас хүн заяатай

Намуун сарнай миний ээжий

        Тансаг сарнай миний ээжий

Халуун өлгийнд намайг өсгөсөн

Хайрын бурханд сарнайн цэцэг барья

Нэгмөсөн мөнхрөхийг бэлэгдэн

Нэг зуун нэгэн сарнайн багц тарья

       Тансаг сарнай миний ээжий

Б.Эрдэнэцог         2012.08.06.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Хайрын бурхан ижий минь
Оруулсан Батболд on 2013-06-01 21:08:08 (2001 уншсан)

Гэгээн хайрын Валинтин ч гэдэг юмуу
Гагцхүү хань минь чи миний
                           хайрын бурхан ч гэх юмуу
Гэрэлт орчлонд хүн бүр л хайрын тухай
Гоё гоё үг хэлэх гэж уралдацгаадаг байх

Хүрэн зүрхний зовлонг ойлгосондоо Валинтин
Хүн төрөлхтөний өмнө гавъяатан байж
Хажууд түшэн суух, нэг насны хань минь
Хайр сэтгэлийхээ өмнө гавъяа байгуулжээ
Би үгүйсгэхгүй
Гэхдээ
Хэлж, тоолж барагдахгүй
Хэчнээн олон хайруудын дундаас
Хэмжиж жишихийн аргагүй, нэгэн
Хайрыг би энд өгүүлэх гэсэн юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Хүүхдийн баярын дуу
Оруулсан Батболд on 2013-06-01 02:50:16 (2063 уншсан)

Цэцгийн баглаа тэвэрсэн хүүхдүүд инээж байна

Цэцгээ дагуулж хөтөлсөн ээжүүд баясаж байна

Цэцгийн дэлбээ цомирлогоо дэлгэн инээмсэглэж байна

Цэцэгт зуны гурван сар хүүхдийн баяраар эхлэж байна

Дуулам орчлонд дуулан бүжиглэ үрс минь

Дуулим ховоод дураар жарга хүүхдүүд минь

Энхийн тухай дуулал дэлхий дахинаа цуурайтаж байна

Энхрий бяцхан үрсийн минь дуу чихнээ цангинаж байна

Эрх чөлөөт хойч ирээдүй минь эх орондоо цэнгэж байна

Инээд цалгисан энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалж байна

Дуулам орчлонд дуулан бүжиглэ үрс минь

Дуулим хорвоод дураар жарга хүүхдүүд минь

Жаргалант ирээдүйн төлөө хүн бүр “за” гэж хэлэе

Жавхлант багачуул минь эх орондоо хайртай гэж хэлээрэй

Жаргалтайн дэлгэр хүүхэд насаа хэн бүхэн санацгаая

Жинхэнэ эрх чөлөөт ардчилсан ирээдүйг хамтдаа бүтээцгээе

Дуулам орчлонд дуулан бүжиглэ үрс минь

Дуулим хорвоод дураар жарга хүүхдүүд минь

2012-06\01нд.

Батболд.Х



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Цээжинд урагдах нь зүрх минь
Оруулсан Батболд on 2013-05-31 15:49:54 (1734 уншсан)

Цээжин дотор зүрх минь урагдах нь
Цэвэрхэн төрсөн бүсгүйн төлөө урагдах нь
Цэнгэл жаргалтай ирээдүйн төлөө урагдах нь
Цэцэг шиг гоёмсог учиралын төлөө урагдах нь

Бусдын сонсоогүй шүлгэн дээр урагдах нь
Буруу зөвийн ялгавар дээр урагдах нь
Буцааж болдоггүй алдаан дээр урагдах нь
Бултах аргагүй тавилан дээр урагдах нь ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Чингүнжавын хөшөө
Оруулсан admin on 2013-05-29 21:59:32 (1854 уншсан)

 Хөх их уст нутгийн дөрвөн ойродын тасархай

Хүндэт ноён Банди бээлийн гал цогтой хүүгийн

Хойчдоо олж ирсэн энх амгалангийн эрх чөлөөний хөшөө

Хотол олны бахархал хотгойдын баатрын морьтой хөшөө

Зовж зүдэрсэн түмэн зон олны тасархай

Тусгаар тогтнолоо олж тугаа мандуулсан монголчуудын

Зүрхний хилэнгийн үзүүрт тодорч цоройсон хөшөө

Түмэн олны бахархал тэмцлийн түүдэг бадраасан морьтой хөшөө

Ная насалсан эхийн намхан биенийх нь  тасархай

Наян нэгэн зоосны нүхээр амиа барсан хүүгийн

Намтар сийлсэн түүхийг наранд хүргэх хөшөө

Насан туршийн бахархал ван Чингүнжавын морьтой хөшөө

Өлзий заяа дүүрэн өр нимгэн ардын тасархай

Өвчүүгээ хадруулж толгойгоо таслуулсан хүүгийн

Өс хонзон хорслыг саранд хүргэх хөшөө

Өргөн олны тасархай өндөрт цойлсон морьтой хөшөө

            Жангас тайгад орогносон

            Жаргалын сүнстэй баатар минь ээ!

    Б.Эрдэнэцог   2013.02.15.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Тусгаар тогтнол
Оруулсан admin on 2013-05-29 20:54:36 (1445 уншсан)

Бурхан халдуун уулын ус шорооноос

Бүрэлдэж тогтсон тусгаар тогтнол

Буурай бага балчраасаа хатаагдсан

Болд гантай дүйцэхүйц тусгаар тогтнол

Онон мөрний эх бурхан уулнаас

Онгодоор төрсөн тусгаар тогтнол 

Орчлонгийн цэнхэр гараг дээр түүчээлсэн

Одоог хүртэл оршсон тусгаар тогтнол

Өвөг дээдсээс өвлөн уламжлагдсан тусгаар тогтнол

Өнө мөнхөд та бидний авч явах тусгаар тогтнол

Монгол омог омогшлоос оргилж довтолгосон тусгаар тогтнол

Мөнх тэнгэрийн доор мөнхжин бадарсан тусгаар тогтнол

Амиа алдан дайтан байж авч ирсэн тусгаар тогтнол

Амьдын хар нүгэл үйлдэн байж олж ирсэн тусгаар тогтнол

Хангал морины хурд мохошгүй зоригоор бугуйлдан байж олж ирсэн тусгаар тогтнол

Хаан хүч хатан уран ухаанаар аргамжин байж авч ирсэн тусгаар тогтнол

Навтартаж шарласан хуудаснаа тусгалаа бүрэн олсон тусгаар тогтнол

Намайг чамайг өдий зэрэгт хүргэсэн тусгаар тогтнол

Монголын нууц товчооноо дүүрэн өрнөсөн тусгаар тогтнол

Мөрөө зурсан дундад зуунд дэлхийг донсолгосон тусгаар тогтнол

Азийн зүрхнээс дүрэлзэж ассан тусгаар тогтнол

Алтай ханы ар доороос амилж тэнцсэн тусгаар тогтнол

Хөхөл дэлнээс хөх тэнгэрт мандсан тусгаар тогтнол

Хэнтий ханы өвөр энгэрээс харж байдаг тусгаар тогтнол

Хэрлэнгийн хөдөө арал долоон болдогоос

Хэдэн зуунд цуурайтаж ирсэн тусгаар тогтнол

Буянаар үдэж бунхалсан ариун онгоноос

Босон хурайлж  уухайлж байдаг тусгаар тогтнол

       Б.Эрдэнэцог                   2013.02.02.

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Э.Үржинханд : Өвөрмөц нэгэн дурлал
Оруулсан admin on 2013-05-28 19:12:05 (1760 уншсан)

Санаад л байгаа хэрнээ хэлж чаддаггүй

Сайхан тийм дурлал байх юм

Хайрлаад л байгаа мөртлөө халдаж чаддаггүй

Хачин гоё сэтгэл байх юм

Тэврээд л уйлмаар байж түлхээд л оддог

Тийм сонин араншин байх юм

Тэгээд юунд ингэтэл шаналаад буйгаа

Өөрөө хүртэл үл ойлгоно

Тийм өвөрмөцөөр чамдаа татагдах юм

“Үгүй” гэж хэлээд эргэж харахдаа

Үнэн голоосоо шимширсээр байх юм

Үүнээс  өөр аргагүйгээ бодохоор

Үрлэн нулимсаа сэмхэн арчих юм

Өр зөөлхөн  гунигаа тэврээд

Өвдөх адил шүүрс алдсаар үлдэх юм даа

             Э.Үржинханд

               2013.03.11



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Алдуул тэмээ
Оруулсан admin on 2013-05-23 18:28:55 (1783 уншсан)

Өндөр хүчдэлийн шонгууд шиг
Өндөр хэдэн тэмээ ус руу цувна
Өврөөсөө сунадаг дурангаа гаргаад
Өвөө тэднийг дурандана ...

Өлзийтийнх хэдэн “өндөрийгөө”
Өвөл алдчихсан юм
Өөрсдөө хүрээд ирчихэж гээд
Өвөө дотроо их л баяртай



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Ижий зүүдэн
Оруулсан admin on 2013-05-23 18:25:15 (1761 уншсан)

Манхайн цайх үүрийн гэгээнээр
“Муу” ижий минь зүүдэнд ирэх юм
Үнсэж амжилгүй явсан болохоор
Үрээ нэг эргэсэн юм болов уу

Манах л юм даа зүүдээ би
Магадгүй таныгаа л хүлээдэг байх
Сайн яваагаа хэлэх гээд
Санаан дотроо хардаг л байх даа

Саран мэлтрэх шөнийн цагаар
Сайхан ижий минь зүүдэнд ирэх юм
Дэндүү эрт орхисон хүүгээ
Дэргэдээс нь харахаар ирсэн юм болов уу



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Одод ганцхан миний л тухай хөөрөлдөхүйд ...
Оруулсан admin on 2013-05-23 18:23:05 (1717 уншсан)

Одод ганцхан миний л тухай хөөрөлдөхүйд
Од болж би гэрэлтэнэ
Модод ганцхан чиний л тухай хөөрөлдөхүйд
Мод болж чи ургана ...

Одны гэрэлд мод ургаж
Модны нөмөрт морь уяатай
Моринд од л тод харагдана
Мод харагдахгүй
Одонд морь, мод хоёулаа харагдана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 111 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
IT парк
Хэмжээс: 600x450 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2788

зотон тос 91.5х152 см
Нутгийн зах
Хэмжээс: 600x357 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2988

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-180.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2557


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn