Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Урсгал
Оруулсан admin on 2013-05-23 18:12:31 (1460 уншсан)

Нарнаас над руу
                  Гэрэл урсана
Надаас хариуд нь
                  Ерөөл урсана
Нүдний өмнүүр
                  Нүгэл урсана
Нүглийг давж
                  Буян урсана
Цэнхэр хөндийд
                  Цэцэг урсана
Цээжний гүнээс
                  Гуниг урсана ...

Цаг хугацаа
                  Алсран алсран урсахад
Цадиг түүх
                  Бүдгэрэн бүдгэрэн үлдэнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Санаанаас ундрах сайхан бүхнээ ...
Оруулсан admin on 2013-05-23 17:50:22 (1567 уншсан)

Санаанаас ундрах сайхан бүхнээ
Салхинд захиад саранд хүргэе

                  Саранд салхи очдог л байлгүй

Ухаанаас гарах урмын үгсээ
Усанд дайгаад үүлэнд илгээе

                  Үүлэнд ус хүрдэг л байлгүй

Сайхан сэтгэлийн минь хүчинд, сар
Цагаан зүүдтэй хонож гэнэ

                  Сар ямартай ч зүүдэлдэг байх нь

Урмын ганц үгийн минь хариуд, үүл
Усан тарнитай бороо оруулж

                  Үүл тэгэхээр үг сонсдог байх нь ээ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бороо орлоо
Оруулсан admin on 2013-05-19 16:48:27 (2215 уншсан)

Удаан хүлээсэн бороо орлоо
Урсах мөрнийг үерлүүлж орлоо
Ургах нарыг халхалж орлоо
Урдах замыг минь чийглэн байж орлооо
Хүсэл минь бөхөж сэтгэл минь гундахад орлоо
Хүлээлт минь цөхөрч хяслан болоход орлоо
Ганцаардлыг үргээн байж хацрыг минь зөөлөн үнслээ
Гарыг минь чийглэн байж намайг хөтөлж шивэрлээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гундсан сэтгэлийн үгс
Оруулсан admin on 2013-05-19 16:47:04 (1703 уншсан)

Хогтой гудмаар алхална
Хортой агаараар амьсгална
Хорь гарсан залуу атлаа
Хоёртой хүү шиг ээждээ цагдуулна
Хүний охинд сэтгэл алдарчихаад
Хүслээ тэвчин түүнд сайхныг ерөөнө
Зовлон дахин амсуулахгүй гэсэндээ
Зориг гарган өөрийгөө хазаарлана
Золоор учирсан ч зам нийлэхгүй
Зорилго байсан ч үйлдэл хийхгүй

Аавын хөвгүүд алдаа л биз дээ
Амьдрал агуу юм засах боломж гарч л таараа
Ээжийн охидууд эндээ л биз дээ
Эргэх орчлон ивээж л таараа

Хувь тавилан намайг хурцалсаар би илд болохын цагт
Хурын дусал болгоны тоогоор би чамайг энхрийлнээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Гантулга : Цаг хугацааны тусгал хэмээх цувралаас...
Оруулсан admin on 2013-05-16 22:52:41 (1977 уншсан)

"БОЛОР ЦОМ-30" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛТ Н.ГАНТУЛГА

I                                    

Дотоод эрчим хүчээ ал­сар­сан тэнгэрийн шана­л­лаар нөхөж

Дорнын уудам талд амга­лан зөөлний туйл болном

Бодлын хөндийгөөр бэлч­сэн хөх зогдорт тогоруудын нулимс

Босоо цэнхэр дэл хийсгэх салхины эрин зууны нууц болном

Үзэгдэх төдий мананд сар­ни­сан он жилүүдийн хуу­чин дурсгал уулс

Үзэсгэлэн төгөлдөр орон зайн шидэт дэнлүүний гэрэлд шив шинэхэн ертөнц болном

Үдшийн хөх бүрийг огтлон надаас холдсон бүсгүйн

хүйтэн инээмсэглэл

Үлгэр, зүүдний хөшгийг нээж сэтгэлийн халуун агаарт талстах солирын бороо болном

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржав : Реквием
Оруулсан admin on 2013-05-16 22:51:22 (2198 уншсан)

"БОЛОР ЦОМ-30" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ДЭД БАЙРЫН ШАГНАЛТ Б.МЯГМАРЖАВ

Хоёрдугаар шатанд уншсан "Реквием"


Баримжаа алдрах их талыг туулан харьж явна

Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана

Толгодын дээр нэгэн бараа тодорсоор

Тосоод угтдаг ижий минь биш байгаа

Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа

Талын толгойнхоо хүн чулууг мартан байж би ижийгээ үгүйлжээ

Зэгсэн толгой гудалзах намрын өглөө гаднаа буулаа

Зэлэн дундуур эргэж хотолсон сүргээ харлаа

Саадаг үнээнийх нь цаанаа ягаан алчуур цухуйна

Саальтай хормой нь дарайсаар босоод ирдэг юм биш байгаа

Өөрийн эрхгүй сэтгэл гүйн алдаад бүдэрлээ

Өвчилж төрсөн дүүгээ мартан байж би ижийгээ санажээ

Тоглож өссөн гэрийнхээ хаалгыг зүрх алдан байж татлаа

Тогоо дүүрэн сүү, сэтгэл дүүрэн гуниг мэлтэрнэ

Хүнгэнэн асах голомтоо тойрсон ахан дүүсийн дундаас

Хүүгээ үнсэх гээд босоод ирэх юм биш байгаа

Хүрд зүрдхэн эргэх хойморийн бор авдар дээр

Хүрэн торгон дээлтэй хөрөг болсныг тань мартан байж би ижийгээ санажээ

Маргашгүй үнэнийг учирлахдаа хорвоо та

Мандан жаргах нараараа өдөр болгон үглээд байхаар нь

Маргааш гэж бий гэж андуу эндүү ухаарчээ би

Ирэх буцахын жамыг учирлахдаа хорвоо та

Эргэх дөрвөн цагаараа он тоолон давтаад байхаар нь

Ирэх жил гэж бий гэж эндүү ташаа боджээ би

Мөнх бусын орчлонд ижийгээ амжиж хайрла гэж

Мөн л би хорвоо шиг үглэн давтан дуулах боллоо

Ятга шанзыг уйлуулж мянга дуулаад ч үгэнд ороогүй хүмүүнд

Яажшуухан дуулбал ижийгээ нэг амжиж хайрлах юм болоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: О.Цэнд-Аюуш : Миний түмэн мөн чанар
Оруулсан admin on 2013-05-16 22:49:47 (2348 уншсан)

"БОЛОР ЦОМ-30" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ГУТГААР БАЙРЫН ШАГНАЛТ О.ЦЭНД-АЮУШ

Миний түмэн мөн чанар

Өршөөл миний мөн чанар

Өршөөл миний үнэн чанар

Өвдөлт хийгээд зовлон дотор минь будда шиг оршиж

Өөрийгөө анагаах эрдэмд сургасан юм

Үзэн ядалт миний худал чанар

Үхэл миний хуурмаг чанар

Шаналан хийгээд ганьлан дотор минь бурхан багтаж

Шавийн ухаанд намайг сургасан юм

Үзэгдэх дүр минь миний хоосон чанар

Үзэгдэх дүр минь миний арилах чанар

Үүл хийгээд салхины оршил

Үүнийг надад хэлж өгсөн юм

Үйлдэл минь миний оргүй чанар

Үлдэх мөргүй чанар

Цаг хугацааг элээсэн хүмүүс надад

Цас хайлдаг тухай хэлж өгсөн юм

Үг миний эрхэм чанар

Үг миний үнэн чанар

Үүрд явж байгаа хүн эцсийн мөчдөө

Үүнийг надад ухааруулсан юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ай.Төмөр-Очир : Эсгий үнэг
Оруулсан admin on 2013-05-16 22:46:03 (3256 уншсан)

"БОЛОР ЦОМ-30" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТ АЙ.ТӨМӨР-ОЧИР

Манцуйтай үрсийн минь энгэрт эрхлэх

Мантгар хүүгийн минь өвөрт өнхчих

Аюул ослыг зайлуулах шидтэй

Алиахан үнэг элдэвлэж тоглоно

Бүтэн нойргүй шогшиж өнждөг

Бүүвэйн дуунд дугжирч унтдаг

Бүрий үдшээр айдас үргээдэг

Бүсний оосорт бөртийж шогшдог

Уртаа сүүлтэй эсгий үнэг

Ухааны хүүдий эсгүй үнэг

Хөдсөн өлгий дээр хөлбөрнө

Хөөрхөн үрсийг минь илбэднэ

Ээжийн сүүний үнэрт хөөрсөн

Эзнээ өвдвөл эргэцэж төөрсөн

Нялхсаа уйлахад ядартлаа цовхочсон

Нялуухан аалиар аргадаж цогисон

Уулын улаан үнэгний садан

Унгас биетэй гавар содон

Улс гүрэн маань ч өлгийтэй үр шиг

Уйлагнаж цочоод урвайх юм даа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Дурлахгүй гээд байхад чинь
Оруулсан Батболд on 2013-05-15 19:33:43 (1920 уншсан)

Дурлалын салхи зүрхэнд хургаад
Дууны дугараа шиг ахиад л эргээд
Дуусашгүй дурлал намайг зовоохоор
Давтамжтай юм шиг дахиад л дурлачихлаа би
Харах нүдээ хариулаад
Хормой хотоо хямгадаад
Хар толгойдоо нүгэл хураахгүй гээд
Хичээгээд байхад чинь ахиад л дурлачих юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Амьдрал гэж агуу юм
Оруулсан admin on 2013-05-14 21:22:11 (1638 уншсан)

Ая тунгий нь тааруулвал
Амтлаад баймаар санагдана
Алдаж гэнэдээд ирэхийн цагт
Аймаарч юм шиг бодогдоно

Аархаж хийрхээд байвал
Аавын хаалга ч датна
Архидаж согтуураад байвал
Амны хишиг ч зугтаана

Амьдрал гэж агуул юм
Ажлаа сайн хийвэл
Алтан гадас ч зүүчихнэ
Арчаагүй дорой явбал

Амьтан болгон л загнана
Арсалдаж уралцаад байвал
Ажлаас нь халаад хаячихна
Арын хаалганы нэг нь

Ашгүй дээ гээд л шургана
Ажилтай болгосон гээд л
Авсан хэдээсээ хугаслаад
Архи бариад л жирийнэ

Ай хөөрхий амьдрал гэж
Арвай буудай шиг соёоолж
Арцны үнэр шиг ариусаж
Агины үнэр шиг ханхийж

Атар тал шигээ тэнэгэр сайхан
Авлига гэдэг ээс холын хол
Аргамжсан юм шиг бөхлөгдөж
Аавын олон хүүхдүүдийг

Алаглаж ердөө ялгалгүй
Адил тэнцүүхэн амьдрах
Алтан боломж ирэх нь
Асар их удахгүй байхоо

Б,улаанхүү 2013 5сарын 14нд бичив



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Борооны өмнө
Оруулсан Батболд on 2013-05-13 15:10:29 (1644 уншсан)

Нуурын уснаа тэнгэрийн саран тольдож

Нууцхан шивнээ цэцгийн дэлбээ анирдаж

Нөмөрсөн харанхуй хөнжил мэт хучиж

Нургилан цохилох зүрхний хэмнэл түрэгсэвэй

Ертөнц тэрхэн зуур анир чимээгүй болоод

Ер бусын анхилам үнэр үе үехэн сэнгэнээд

Эр бие хүрэн зандан шиг хөвчрөн чилийгээд

Энхэрхэн цэцэг шүүдэрт норон чийгтээд

Үүл бороо хураа тогтоон бариж ядаад

Үйлийн эрхээр тэвчээр алдан яраглаад

Үүлэн хөшиг гэнэт ярагдан хүлээс тайлагдаад

Үлэмжхэн хоёр од гялсхийн бултайгаад

Ургаа одны мөчир шиг зүг зүгтээ жийгээд

Удвал цэцгийн дэлбээ хурыг хүсэн дэлгэрээд

Урд уулыг даван бөөн үүл нүүгээд

Усны догио гүвс гүвс жигдхэн долгиолоод

Зүүдний цэнхэр оготоргуйд дураар тэнүүчлээд

Зүйрлэшгүй яруу тансагт умбан уянгалаад

Зүсэр бороо юу юугүй асгачих гээд

Зүггүй салхи үе үехэн ширүүсээд

Завсар үгүй цохилох зүрх улам хүчтэй болоод

Зах хязгааргүй орон зайд бие сэтгэл тавираад

Зуны шөнийн хур бороо үүрээр бууж тайлагдаад

Зүлэг ногоон талыг шалба норгон умдаалвай.          

       2012-09\12нд. Батболд.Х



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Батболд : Жирэмсэн бүсгүй
Оруулсан Батболд on 2013-05-13 15:07:28 (1703 уншсан)

Түмэн холхисон хотын гудмаар

Төрөх дөхсөн жирэмсэн хүүхнүүд

Тээртэн түүртэн алхах бөгөөд

Тэдний зовлонг хэн ч анзаарахгүй

     Шинэ хүн, шинэ амьдралыг тээсэн

     Жирийн л нэг бүсгүйчүүд аж

       Гэхдээ ажаад байхад

     Жирэмсэн нь зохисон бүсгүй гэж байх юм

Алхах гишгэх нь ч дэгжин

Амарч зогсох нь ч донжтой

Өмссөн зүүсэн нь ч янзтай

Өнгө зүс нь ч сайхнаараа

     Хэзээнээсээ л жирэмсэн төрсөн юм шиг

     Хэзээ хэзээгүй төрөх дөхсөн мөртлөө

     Тээртэх ч үгүй түүртэх ч үгүй

     Донжтой дэгжин харагдах юм

                                 Хачин юм шүү   2010-07\18нд     Батболд.Х



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : НУУРЫН ЗАХ МИНЬ
Оруулсан admin on 2013-05-08 18:02:54 (1604 уншсан)

Сэрүү датсан нуурын захын
Сэвэлзэх зөөлөн салхинд нь
Сэвлэг даахиа хийсгэсэн
Сэргэлэн цовоо бага нас минь

Торго шиг ногоон зүлгэн дээр нь
Тоглож өссөн нуурын зах минь
Тором ботгоо нийлүүлчихээд
Ташуурдуулж байсан нуурын зах минь

Эрээн алаг цэцгэн дунд нь
Эрвээхэй хөөцөлдсөн балчир нас минь
Эмнэг даагаа сургахаар
Эмээл тохсон нуурын зах минь

Шувууд цугласан нуурынхаа захад
Шумууланд хатгуулсан олон шөнө
Сургасан даагатайгаа уралдаж
Сургуульдаа мордсон нуурын зах минь

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Миний бага нас
Оруулсан admin on 2013-05-08 17:51:28 (2883 уншсан)

Эрх багын танхил  нас минь
Ээжийн хайранд нялхаараа үлдсэн
Эрэмгий хурдан хүлгиййн
Шанхны үзүүрээс атгаатай үлдсэн

Эрдэм сурахаар сургуульд ирэхдээ
Ээжийгээ дагаж уйлж үлдсэн
Эргээд санахад миний бага нас
Эргэж ирэхгүй хол үлджээ

Арал бие минь гүйцэж
Амьдралын замаар аялах даа
Алдаа оноог хослуулан
Амьдрал хөтлөн зүтгэсээр

Аварга техник  жолоодож
Алтан  уурхайд  зүтгэсээр
Ахимаг  болоод ирэхийн үед
Сэтгэл нэг л  гонсойно

Үеийн нөхдаа харахад
Үсэнд нь буурал сор сууж
Үрчлээ духанд нь тодорч
Сэтгэл нэг л сэрүүсэнэ

Унаган багын найзууд минь
Үе үехэн бодогдож
Учиран золгомоор санагдаьч
Холын холд байх юм даа

Бяртай явсан үед минь
Барилдаж өссөн найзууд минь
Базаахгүйч юм шиг санагдаж
Бөх ярин  түхэлзэж

Бусдын инээдийг өдөөж
Бөөнл юм болдог байлаа
Бөх болж чадаагүйч
Олон удаа зодоглож дээ би 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Зарим нэгэн заримдагт
Оруулсан admin on 2013-05-07 18:10:12 (3002 уншсан)

Яадгийм би хүнийг шилж нөхөрлөдөг муу хүн
Яриа сэтгэл нийлээгүй хэнийг ч
Яарч өөрөөсөө түлхдэг хатуу хүн
Яагаад ч нэмэргүй ээ би засрахгүй хүн

Өнгө хөөсөн тэнэгүүдийн нэг би бишээ
Өмссөн зүүсэнтэй нь би нөхөрлөдөггүй
Өндөр зиндаатай андынхаа өлмий доороос
Өлийж өөдөө ширтэх би дургүй

Хөрөнгө харж найзалдаг хөөрхийсийн нэг бишээ
Хэтэвчтэй зузаан мөнгөний хир толбо биш
Халтар цаасаар үзэл санаагаа худалдаж
Хурууны үзүүрээр имрүүлэх би дургүй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Алтаншагай : Бурханы бүтээл
Оруулсан admin on 2013-05-07 17:54:27 (1898 уншсан)

Согтуу бурхан солгой гараараа зураг зурна
Сонин хачин дүрсийг судран дээрээ сарчина
Өрөөсөн нүдээ анин тамхи татаж 
Өнгийн будгаар амьдралыг бүтээнэ

Эрээчсэн хачин зураг нь дорхноо зүгширч
Эгэлхэн миний төөргийг заалаа
Алдрайхан бага насны минь жаргалтай мөчийг 
Алтан шаргал өнгөөр нямбайхан зурлаа

Мөнх бустай нүүр тулсан мөчийг минь 
Мөнгөлөг саарал өнгөөр гунигтайхан зурлаа
Алдаж эндэж явах цаг үеийг минь
Алаг өнгөөр доогтойхон зурлаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Цэнхэрийн голын ус
Оруулсан admin on 2013-05-07 15:02:20 (3485 уншсан)

МЗЭ-ийн шагналт зохиолч Баастын Золбаярын "Цэнхэрийн голын ус" өгүүллэгийг хүргэж байна. Уг бүтээл өнөө жилийн "Утгын чимэг" наадамд тусгай байрын шагнал хүртсэн билээ.

Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн, ухарч буцан дайваж хэсэг саатав.

Мөн чигээр зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг овгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш хүчтэй өхийн хөлөө орооцолдуулан таваргаж хаалга хүрээд, алдлан татаж цэлийтэл нээгээд гэр лүү орлоо.

Урд өдөр хүүгийнхээ хуримыг хийж, үдэшдээ үлэмжхэн балгасан гэмгүй номхон Зул гэрийнхээ зүүн хоймроос "Хэн ирэв" хэмээн нозоо нойрмог өндийж, багана шилбэдэн зогсоо Хөххүүг сая таниад босч суулаа. Хөххүү айлын баруунаас зүүн хүртэл гэр тойруулан харж, хүзүүндээ шигдсэн малгайн сагалдаргийг суллангаа,

-Би, би.., өөр хэн байх вэ, би л байна даа гэнгээ мөрөн дээрээс нь дарсан юм шиг налчгасхийтэл суув. Тэгээд өврөө тэмтчин хөөрөг гарган гэрийн эзэнтэй тамхиллаа.

-Энэ ч гэртээ хоноогүй хүн ээ дээ, янз нь. Хөххүү өө.., цай уу гэж Зулын эхнэрийг зэлгээн цай аягалаад хандуулбал, цаадах нь хөлчүү нүд сүүмэгнүүлэн "Намайг гэртээ хоноогүйг мэдчихдэг ямар гэгч шидтэй авгай вэ" хэмээн жуумалзан эрээгүй ширтэн гөлийхөд бүсгүй харц буруулан,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Баярсайхан : Нүгэл
Оруулсан admin on 2013-05-02 14:31:51 (2552 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Т.Баянсан : Хань
Оруулсан admin on 2013-05-02 14:29:56 (2416 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Батхуяг: Гинж
Оруулсан admin on 2013-05-02 14:28:37 (2096 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-007.JPG
Хэмжээс: 600x431 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3068

Өвөрхангай
ubr-009.JPG
Хэмжээс: 1280x960 579k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3494

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-102.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2644


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn