Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Говь
Оруулсан admin on 2013-02-16 17:55:27 (1619 уншсан)

Хулан хавтгайн сүрэг
Хуйларч давхих нь “гоё”
Хайлаас тооройн төглүүд
Хөглөрч ургах нь “говь”

Байгалийн сонин тогтоц
Баян бүрд нь “зураг”
Бөртөн бөртөн зэрэглээ
Бүтэн говийн “хөрөг”

Хөмөл таана хоёр нь
Хэдэн малдаа “чихэр”
Ховор зүйлийн амьтад нь
Хонгор говьдоо “чимэг”

Өмнийн шаргал говь минь
Өнгө тансагийн “мандал”
Гучин гурван говь минь
Гоо сайхны “хэмжил”

Ингэн тэмээний буйлаа нь
Мартахын аргагүй “эгшиг”
Ийм сайхан говио
Магтахгүй бол “ичиг”



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Бор борхон талд минь ...
Оруулсан admin on 2013-02-16 17:53:51 (1380 уншсан)

Бор борхон талд минь
Бороо зүсрээд татраагүй
Бодлын цагаан ууланд минь
Будан татаад удаагүй

Өвлийн шөнийн уртад
Үлгэр сонсоод ундаагүй
Өвсөн дундаас цэцэг
Үндсээ олж ургаагүй

Баруун уулын шилд
Наран тусаад тогтоогүй
Багын гэнэн сэтгэлд минь
Бараан толбо байгаагүй ээ ...

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Дэглий цэнхэр дэлхийнхээ
Оруулсан admin on 2013-02-16 17:51:30 (1513 уншсан)

Дэглий цэнхэр дэлхийнхээ
Дээлий нь бүсэлж өгчихөөд
Дэлгэр нутгийнхаа хэвлийд
Дэлүү нь болон шингэмээр бодогдоод ...

Ганцхан балга усаар
Гундсан биеэ ариулаад
Гучин гурван говийнхоо нэгэнд
Гүрвэл, эсвэл тэмээ болмоор санагдаад ...

Тамтагаа алдсан бодол минь
Тархин дотроо буцалж байна
Торго шиг зөөлөн сэтгэл минь
Тогтож өгөхгүй дэнсэлж байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Өвгөн мод
Оруулсан admin on 2013-02-16 17:48:37 (1623 уншсан)

 
Өрөөлийн навчис дэлгэрэхийг үзээд
Өвгөн мод бодолд дарагдана
Бодлынхоо гүнд үүр засаад
Бор шувуу өндөглүүлнэ

Өмхөрсөн биеий нь нууж чадахгүйдээ
Өгөр мөчрүүд нь гуниг тээнэ
Тээсэн гунигий нь нимгэлж барахгүйдээ
Тэр мод толгой гудайна

Өвгөн мод насгүй болжээ
Өт тэжээх ч биегүй болжээ
Түрж ургах үндэсгүй болжээ
Тоншуул хүртэл тойрдог болжээ

Өөр моддын өнгөлөгт атаархан
Өвгөн мод санаа алдана
Санаан дотроо самар ургуулаад
Сагсгар сүүлтэй хэрэм тэжээнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Жарга
Оруулсан admin on 2013-02-16 17:40:57 (1298 уншсан)

Жаргая гэвэл жарга

Жаран дамнан жарга

Одтой ханьсан жарга

Олноо түшин жарга

Зовлонг умартан жарга

Зоос нөмрөн жарга

Аашаа эвдэлгүй жарга

Амьдралд ойрхон жарга



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бууж өг
Оруулсан admin on 2013-02-15 23:42:48 (1504 уншсан)

Хамаг биеэ сул тавиад тайвшир
Хамгийн сүүлд хэзээ гуниснаа март
Хашгираад ч чамайг тэр сонсохгүй хол байна
Харцаараа ойлголцхоор ойрхон болсон ч үл сонсоно тэр.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц. Галбадрах : Монгол банхар
Оруулсан admin on 2013-02-15 23:26:40 (5561 уншсан)

Нүүдэл саахалтын тэртээгээс
Чимээ анир анддаггүй
Хоточ банхар

Нүдгүй явган шуурганаар
Чигээ алдаж төөрдөггүй
Хөтөч банхар

Буян бодож монгол нохойд
Бурхан багш хэлээ өгсөн юм гэнэ лээ
Шан горилоогүй монгол нохой 
тэр цагаас
Шархаа долоож 
эдгээдэг болсон юм гэнэ лээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баярмагнай : Би шинэ рүү...
Оруулсан admin on 2013-02-15 23:23:44 (1523 уншсан)

Би шинэ рүү явлаа 
Билэг оюун минь хуучиндаа хорогдсоор 
Бүр мөсөн хөгзөрхөөс нь өмнө явлаа
Би шинэ рүү явлаа
Болохгүй юм болдгүйг ойлгож
Бууж өглөө, цөхөрсөөр явлаа
Би шинэ рүү явлаа
Мэдэх зүйл минь хэрэггүй болж
Миний гэх зүйл бусдых болж
Мэрийх тусам бүтхээ больж 
Мэндлэх тусам ууртай болж байна
Би шинэрүү явлаа.... 
Харсан зүйлээ таалхаа больж
Харанхуй шөнөөр ч айхаа больж
Хамаг бие минь ч ядрахаа больж
Халуун хүйтнийг ч ялгахаа больж
Харц нүднээс чинь нуугдан байж
Харь холруу явлаа... Би шинэ рүү явлаа...
Б.Баярмагнай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баярмагнай : Тэрэнд сонсгохуй....
Оруулсан admin on 2013-02-15 23:12:19 (1432 уншсан)

Нарны гэрэлд
Нүд минь гялбадгийгч мартаж орхиж
Намайг зөвхөн харанхуй тэжээдэг
Уугаад давхарлаад
Татаад тариад ч тайвширхаа больжээ
Уг нь би ийм хүн байгаагүй л юмсан

Үүрээр орсон бороо намайг сэрхийг хүлээхгүй зогсож
Үүлэн дундаас цухуйсан нар наддээр тусахгүй бүдгэрч
Урьд шөний муухай зүүд намайг унтаад сэрхэд
Урд минь үзэгдэх замыг манангаар дүүргэн үргэлжилнэ

Инээд, уур хоёр минь алга болоод удаж байна
Ингээд би энгийн л нэг амьд биет болсон
Нүүрэнд минь тодрох тэр гунигт төрх
Нүүр тулсан амьдралын минь надад өгсөн бэлэг

Одоо надад ямарч  буцах зам үлдсэнгүй
Орчлонгийн тоосийг биеэсээ сэгсрээд
Орилсон чигтээ эндээс явлаа

Боллоо надад буух шат олдсонгүй
Бодолдоо нэгэнт шувуу болсон болхоор
Бодох зүйлгүй  би тэнгэрлүү нислээ

Ханлаа надад гарах гарц олдсонгүй
Хамгийн сайхан замаар алхсаар
Харанхуйд шингээд алга боллоо..........

 Б.Баярмагнай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Баярмагнай : Би ганцаараа
Оруулсан admin on 2013-02-15 22:58:44 (1469 уншсан)

Би ганцаараа гэртэй чив чимээгүй суух дуртай
Биенээс минь гарах ганцаардлын чимээг сонсож
Нүднээс минь асгарах гунигын усан сувдыг
Нүүрээрэй илбэн байж тоглох би дуртай

Газарт унсан усан сувдууд минь өнхөрсөөр
Гайхалтай цэцэгийн цагаахан дэлбээн дээр аялсаар
Дэлгэр зуны усан бороон дээр хөвсөөр
Дэгжин чиний хүзүүнд зүүгддэг гэж би төсөөлдөг

Харин би чинь чамайг ганцаардуулахгүй гэсэндээ
Хамгийн сайхан өдрийн  бороон дуслууд болоод
Халиурсан гэзэгээр чинь урсаад хүзүүгээр чинь дамжин
Хамаг биеийг чинь  нь норгодгыг чи минь даанч мэдэхгүйээ

 Б.Баярмагнай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Бороо - хайрын өгүүллэг
Оруулсан admin on 2013-02-14 13:52:43 (3907 уншсан)

Манайх хотод ирээд 2 сар гаруй хугацаа өнгөрчихөж.8-р сарын нэгэн өдөр гайхалтай сайхан бороо орлоо. Зөөлөн, намуухан, шиврээ бороо. яагаад ч юм бороонд алхмаар санагдаад хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Гудамжаар элдвийг сонирхон алхаж явтал бороо ширүүсч эхлэв. Би нөмөртэй газар бараадан нэг дэлгүүрийн үүдэнд очиж зогслоо. Гэнэт даарах шиг болж дотор арзасхийгээд явчихав. Даарсандаа шатаар байн байн өгсөж уруудан өөрийгөө тэрүүхэндээ л дулаацуулж байлаа. Гэтэл нэгэн хөвгүүн миний дулаацах санаатай шатаар нэг хоёр, нэг хоёр гээд гүйж байхыг хараад инээгээд зогсож байв. Би түүнээс санаа зовсон ч гэж жигтэйхэн. Хүмүүс шүхрээ барьчхаад гудамжаар жаргалтай нь аргагүй алхалж байлаа. Би бороо намдмагц харихаар явж байтал:
“ Хөөе, охион түрийвч чинь уначихаж” хэмээн нөгөө хөвгүүн надад авчирч өгөв. Намайг “ баярлалаа” гэж хэлэхэд: “ зүгээр ээ, за баяртай” гэж хэлчхээд яваад өгөв. Би гэртээ орж ирэн хоолоо идэхсанаатай сууж байтал гэнэт тэр хөвгүүний тухай бодол толгой дотор эргэлдэв. Түүний төрх нүдний өмнө зурайлаа. өндөр, туранхай, жижиг нүдтэй, нүдээрээ инээдэг…



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: НЭГЭН ХАЙР (ӨГҮҮЛЛЭГ)
Оруулсан admin on 2013-02-14 13:24:40 (3776 уншсан)

Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд  очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзээ ч хагацахгүй төрсөн ах дүү гэдэг шиг л "төрсөн найзууд" юм. Төгөлдөр, Уламбаяр 2-той уулзахыг Бэк тэсч ядан, эх нутаг, гэрийнхэн, найзуудынхаа тухай элдвийг бодож явлаа. Бэкийн сууж явсан онгоц бол нэмэлт нислэг байсан бөгөөд тасалбаргүй байсан түүний хувьд олдсон сайхан боломж байсан боловч онгоц нь Бээжинд хэдэн цаг саатах болсон юм. Тэгээд сууж байгаа нь энэ билээ.

Ийн элдвийг бодон хэсэг суусны эцэст хэсэг Япончууд нөгөө л заншил ёсоороо уучлал гуйсаар орж ирцгээлээ. Байдаг л нэг хэдэн амьдарч дуусаад байгаа хөгшин япон гэж амандаа үглээд мушийн инээмсэглэв. Тэр аялж яваа хөгшин япончуудыг хараад эд нар ч нэлээд хэдэн жил мөнгө, гэр орон гээд амрах ч үгүй ажиллаад гэнэт л үхэх дөхөж буйгаа санаад аялж эхэлдэг байх даа, ер нь тэгээд ч Япон ийм болохоор л хөгжөөд байдаг юм болов уу гэх зэргийг бодож суулаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Сумбаа : Хайрын цас
Оруулсан admin on 2013-02-14 13:22:32 (3015 уншсан)

Би сургуулийнхаа царайлаг хөвгүүдийн тоонд ордог.

Биеэ тоосон, царайлаг гэсэн утгаараа ч охидын сэтгэлээр тоглох эрдэм аргыг гаргууд дээд зэргээр эзэмшсэн нэгэн байсан. Миний энэ өөрийгөө зугаацуулж, найз нартайгаа марзан яриа өрнүүлж, түүгээр ч үл барам охидын нулимсаар бахаа ханган түүнээсээ таашаал авч амьдардаг амьдралыг минь хүний нүдэнд тэр болгон өртчихгүй энгийн даруухан мөртлөө ухаалаг нэгэн охин уг үндсээр нь сугалж орхисон юм.

Нэг өдөр би хичээлээ тарчихаад байрны гадаа сууж байтал толгой дээр нэг юм уначихдаг байгаа ууртай гэгч нь дээшээ хартал нэгэн охин:

- Би очлоо байж байгаарай гээд цааш гүйв. Удсан ч үгүй орцноос гүйсээр нэг охин гарч ирлээ.

- Намайг уучлаарай би номоо норгочихоод хатаах санаатай тагтан дээр гарч ирсэн боловч хатааж чадалгүй унагачихлаа. Хүн цохичихно гэж бодсонгүй Уучлаарай би номоо аваад орж болох уу гэж хэлээд орчихсон билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Роман, тууж: Б.ДОГМИД : Цамхгийн цагаан салхи
Оруулсан admin on 2013-02-14 12:43:52 (3348 уншсан)

Монгол улсын  Төрийн соёрхолт зохиолч,

Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын ДОГМИД

ЦАМХГИЙН ЦАГААН САЛХИ

(Тууж)

Наран саран хоёрын хооронд зундаа улайсч өвөлдөө царцдаг бидэрт хонгор манхны элс, бодол адил аниргүйхэн нүүдэллэдэг өмнийн хөлгөн их говьд Цагаан элс хэмээх нэртэй цайдам их хөндий бий. Хужир, мараа  ургасан их их шал тойром, сүм дуганын хана, хэрэмтэй андуурам салхи бороонд идэгдэн элэгдсэн нүцгэн улаан цав, элс манхан, бут шаваг үргэлжилсэн цагаан элс хэмээх тэр их цайдам хөндийд үзээгүй хүний ой тойнд багтамгүй, дор нь очоод өлийн харж гэмээнэ малгай унан, толгой эргэмээр өрмийн хэдэн өндөр цамхаг байдаг. Хялганын саадаг хөндөх салхи савиргүй дулаахан өдөр ч гэсэн тэр цамхгуудын оройд жавар, салхи орогнон сэрүү татаж байдгийг түүний дээр гарч үзээгүй хүн яахан мэдэхсэн билээ. Эргэн очихгүйгээр үхэж болохгүй газар шороо гэж хүнд байдагсан бол Халтархүүгийн хувьд тэр газар нь мөнөөхөн Цагаан элсний хөндий мөнөөсөө мөн билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: T.Гүрбазар : Хаврын бүсгүй
Оруулсан admin on 2013-02-14 12:07:25 (1430 уншсан)

Хамаг л үнэтэй мөчүүдийг минь
Нүдэн дээр тохож орхиод
Хаврыг гартаа хөтөлсөн бүсгүй
Зүрхэн дундуур туучаад өнгөрөхөд
Цаг хугацаа гэнэтхэн амьсгалаан түгжиж
Бугуйн цаган дах явган зүүнүүд чагтнахаан больж
Чиний зүг хөгшин намартай хамт дэмий л ширтэнэ.

            Навчис чиний л төлөө дахин гөлөглөж
            Нам гүмхэнээр модод чиний тухай шивнэлдэнэ.

Бяцхан горхи эвшээлгэж, нойрноосоо сэрж
Ганцаар алхах замын чинь дэргэдүүр өнгөрч одно.

            Чи даруухан харц, цэл залуухан инээмсэглэлээрээ
            Чимээ аниргүй орчлонг шувуудтай хамт үргээж

Хуучирч улирсан цагаан цасан дээгүүр
Чийхартал алхна. Өвлийг наранд тэврүүлчих шиг л.
Миний зүрхэнд одоо л шуурга дэгдэхээн больж
Дагжсан сэтгэлээ ил гарган
Хамаг л үнэтэй мөчүүдээн гартаа атгасаар
Хаврын бүсгүйн зүг ухасхийн алхалаа.

            Намрын хүрмээ туяхан бургасанд тохож орхиод
            Эргэж харалгүйгээр одоо цаг руу замхарч одлоо.

 2013 оны 2 дугаар сар 14.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Хайр
Оруулсан admin on 2013-02-14 09:58:19 (1310 уншсан)

Ижилдэж дассан дотно энхрийлэл

Ивэлж лугшсан зүрхний цохилт

Ихэрлэж үерлэсэн ариун сэтгэл

Ивээлээр сүлэгдсэн хоёр сэтгэл

 

Сэтгэл зүрхний амин холбоо

Сэмхэн түгэх зүрхний долгион

Алдхан биеийн хоёр сэтгэл

Арга билгийн нэг бие

 

Бусдад өргөсөн сүүн цацал

Буруу санаагүй сэтгэлийн цацал

Шимж амталсан жаргалын сархад

Шилж сонгосон нандин заяа

 

Б.Эрдэнэцог

Гэгээн хосууддаа эрүүл энхийг бэлэглэе



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Та сар шинэдээ сайхан шинэлээрэй
Оруулсан admin on 2013-02-10 12:57:53 (1958 уншсан)

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь луу жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн могой жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан Монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай.

Та сар шинэдээ сайхан шинэлээрэй



( Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Эрхэмбаяр : Хуваагдсан зүрх. Валентины өдөр 15 жилийн дараа (Өгүүллэг)
Оруулсан admin on 2013-02-09 22:15:45 (3200 уншсан)

Валентины өдөр болоод өнгөрлөө. Миний хувьд хайртай хүнээсээ хол жаахан уйтгартай Валентин боллоо. Бэлэг ч авсангүй. Хэхэхэ. Та бүхэндээ нэгэн шинэ өгүүллэгээ хүргүүлж байна. Эхний хувилбар буюу "Шархалсан зүрх. Анхны Валентин" гэдэг богино өгүүллэгээ нэлээн дээр үед бичиж байсан юм. Дараа блогтоо оруулнаа. Харин уншигчиддаа дахин сануулахад энэ зүгээр л хийсвэр зохиол миний амьдралтай ямар ч хамаагүй шүү. Хэхэхэ. Байнга сануулдаг уу. Аймаар хаширсан хүн шиг. Яагаад гэхээр заримдаа бүр ойр дотны найзууд маань хүртэл миний бичсэн уран сайхны аргаар хийсвэрлэсэн зүйлийг чи тэгж бодоод тэгсэн үү гээд ямар нэгэн байдлаар надтай холбох гээд байдаг юм. Хэхэхэ. Бүгдээрэнд нь Гэгээн хайрын Валетины өдрийн мэнд хүргэе. 

Хуваагдсан зүрх. Валентины өдөр 15 жилийн дараа (Өгүүллэг) 

Өнөөдөр Валентины өдөр. Дурлалт хосын баярын өдөр. Гадаа хаврын урь орж нар ээн цас хайлмагтаж эхэлжээ. Амралтын өдөр болоод ч тэрүү хэдий баярын өдөр ч гудамжинд хөл хөдөлгөөн багатай. Нэлээн өндөр орон сууцны шинэхэн байрнаас залуухан гуалиг бүсгүй гарч зам дагуу аажуухан алхална. Тэрээр гуалиг биед нь яв цав таарсан бэлхүүсээрээ бариу богиновтор шаргал пальто өмсөж өнгө хосолсон зузаан ноолууран ороолт мөрөн дээгүүрээ ороосон нь тун дэгжин харагдана. Бүсгүйн царай туйлын тайван дөлгөөн.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Оруулсан admin on 2013-02-09 14:26:19 (1960 уншсан)

Хан хурмастын ээлжлэх улирлын эхэн

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн

Хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр

Хүн бүхний магнай тэнийсэн өдөр

 

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлсэн

Ээж аав ард олондоо хүндлэгдсэн

Идэр залуу малчны эрхэмсэг өргөөнд

Их монголын төрийн түшээд заларсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Цүнхэнд хайлсан шоколад
Оруулсан Үүрийнтуяа on 2013-02-09 00:29:25 (3904 уншсан)

 Ангийнхаа нэгэн хөвгүүнд сайн болоод хоёр гурван жил юу ч хэлэлгүй явж байхдаа би өөрийгөө ямар их аймхай байснаа мэдсэн юм. 'Би чамд сайн' гэж зүрх гарган хэлвэл тэр маань намайгаа шоолон инээх байхдаа хэмээн бодсоноос ч тэрүү надад сэтгэлээ илчлэх зориг үргэлж дутдаг байлаа. Тэр минь хөгжилтэй, ухаантай,найрсаг, уриалгахан яриатай, царайлаг нэг ёсондоо сургуульдаа үнэхээр алдартай хөвгүүн байсан болохоор сайн муу гэлтгүй бүх л хүүхдүүд түүнийг хүрээлж байсансан. тийм учраас миний хайр надад яг л тэнгэрийн од газрын өвсний хэзээ ч учирч чадахааргүй хувь тавилан мэт бодогдоно. Өдөр хоног өнгөрсөөл... Хүний зүрх сэтгэл хүлээлтэнд тэсэлгүй цаг цагаар хөрдөг бол харин миний дотор эсрэгээрээ халуу түүгэж эхлэсэн юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 123 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_34.JPG
Хэмжээс: 700x525 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2333

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-251.JPG
Хэмжээс: 600x450 47k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3116


B2-012.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2796


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn