Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Сарнаас ниссэн цайвар зүг
Оруулсан jirgal on 2013-01-08 12:04:10 (1393 уншсан)

Сарнаас ниссэн цайвар зүг
Навчны судлыг өртөөлөхөд
Шинэ байсан гоё өдрүүд
Зүсээ сольж бударна
Бидэргээт бясалгал цаг элэрт одоход
Бишдийн элээгээгүй орон зай тэмтрэгдэнэ
Үүлс зожигросон цагаар
Нимгэн совин хийсэхэд
Урьд эртийн явдал
Бүгээн зөрөгт тэмдэгрэнэ
Урт холын удмаа
Гарагсын туяанд үзэх мэт
Учир төөргийн биелсэн хүсэл
Тэнгэрийн заригт хэсүүчлэнэ
Хэтэрхий түгэх анхилан
Хэрмэл зоргыг үүдэхэд
Анир зүүдэлсэн цэцэг
Хийсвэр салхинаа цомирлоно
Будрах гэрлийн тусгал
Ариун санаашралыг оноход
Шүүдэр цуцрах шүлгийн уулнаа
Шөнийн өвс ганирна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Алсын хязгаар
Оруулсан jirgal on 2013-01-08 12:03:26 (1362 уншсан)

Өнө хол гүн шүүрс алдах мэт

Нэргүй дарс бодолд нэвтрэнэ

Өндрийн туйлаас хясал мөлөхөд

Найдвар долгисч ирнэ

Өвсний бөхөг дүр анир залгилан тайтгарахад

Өөр зүгийн салхи аялгуу тарааж сэврэнэ

Тунсаг гэрлийн цаана солонгоны нурлага дуулдана

Тув тунгалаг сэрэхүй ирээгүйгээс нааш зүглэнэ

Төгөлдөр цагаан ааль нь

Цас болоод навчсын баясгаланг удирдана

Төгс үзэмжит бардамлаар нь

Тийм гэж өөлөмгүй цаг хугацаа зүүдлэнэ

Өнө хожим болоод гэрэлт шинэ тийн эхлэнэ

Өнгө таашгүй хэмжээс мөнх буй үргэлжилнэ

Өчнөөн он мэдэхгүйн төөрөгт өтгөрөхөд

Өрлөг ертөнцийн гэгээ хамгийн хуучин гоёл болно

Тэнгэрийн цахилах, тэнгисийн цалгих

Тэнд, хамаагүй хожимдол санагдана

Тэнэмэл зэлүүдийн дунд нялх гоо анхилна

Өөр хаана ч биш харин хэзээ

Зөвхөн орших, ба эс орших

Тийм чанарын тухай үнэний

Төгсөөгүй, эхлээгүй энд ноёлно

Мөнхөд цоглог байдаг сар л харин

Зууван болтлоо гандчихсан

Миний намрын шалтгааныг эрэх гэж

Зуун жилийн тайлалд бэдэрнэ

Гоё дурдан шиг сэтгэлийн асарт зусдаг

Зүрхний цагаан шувуудтай минь

Гойд эрхэмсэг нэг дууг

Зүсрээ манангаар дамжуулна

Эрэг хавиарын бараг, бусад

Түрэмгий болоод нүүрэмгий ч

Этгээд зөрүүд тийм содонг

Түрүүчийнх шигээ давтахгүй

Өөр хаана ч биш харин хэзээ

Зөвхөн орших ба эс орших

Төдий цагийн тухай явдлын

Төгсөөгүй, эхлээгүй учрыг

Тэр шувуудын зааснаар

Өглөө мэт том шүүдэр хагачин ирэгч

Нүв нүцгэн шилбэт бороо л

Өөртөө шингээсний уламд

Нөмрөхөд хэцүү, нөгөө л

Сарны даашинзыг нэвтэлснээр

Нилэх орон зай цаглашгүйд сэлүүрнэ

Нүгэлгүйн сэхээвч ярагдсны цаана

Намайг үймүүлэн он цагаас тусгаарласан

Нэгэн гоо эрх танхилыг үзүүлэн

Дув дуугүй гайхах мэт ширтсэн нь

Миний эрсэн алсын хязгаар байлаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б. Чинбат: Тэр охин. /Өгүүллэг/.
Оруулсан jirgal on 2013-01-07 23:12:51 (3156 уншсан)

Манай хот том ч биш, жижиг ч биш. Хотод юу байдаг вэ. Тэд цөм бий. Шуудан, холбоо, театр, соёлын ордон, кино театр, спортын ордон, зам, төв талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа, автобус, вокзал, төмөр зам, банк, ахуйн үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ, гутал засвар, зурагчин, үйлчилгээний газрууд, гуанз, ресторан, үсчин, номын сан, номын дэлгүүр, хүнсний болон барааны дэлгүүр гээд бичээд барагдахгүй нь ...

Энэ хотод миний хүүхэд нас өнгөрсөн. Хавар, зун, намар, өвөл...цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль...хавар, зун, намар, өвөл...цаг хугацааны урсгал, жилийн дөрвөн улиралууд...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: H.Х.Т : Гуа сайханд
Оруулсан HXT on 2013-01-04 07:29:23 (1565 уншсан)

Нүд булаан шүд хугалам
Нүүр дүүрэн зовлон чирсэн
Гоо сайхан чи эмэгтэй хүнд
Ганцаардал зовлон бэлэглэдэг юм уу?
Эр бүхэн хүзүүгээ хугалах шахаж
Эргэж харж шүлсээ залгилсан
Эм хүний гоо сайхан чи
Эрчүүдийг шаналгагч зовлон мөн үү?
Харц дээгүүр толгой өндөр
Харцуулын хоёр нүдний өмнүүр
Хаанаас нисч бас хүсэж ирсэн
Хараал идсэн гоо сайхан бэ чи?
Гоё сайханыг харахад л болно
Голж шилж ярихад л гоёхон
Гарцаагүй минийх байна гэж
Гараа сунгавал зовлон хожино
Гадаад бус дотоод гоо сайхан
Ганцхан надад хань болно
Ганцаардаж би гуниглахад
Гарт минь бус сэтгэлд минь бадамлана
Төгс байх гэж охид минь
Төмрөөр биеэ бүү эрэмдэглэ
Төрсөн бие махбодиороо байх шиг
Төгс гоо сайхан хаана ч байдаггүй юм шүү
Эр сүвтний нүдийг унагалаа гээд
Ээж чинь мөнх наслахгүй шүү дээ
Эрчүүдийн дунд дургиж өтлөхөд
Эрвээхий хоч л чамд үлдэнэ дээ
Цэвэр цэмцгэр, гоо сайхан хоёр
Цэн алт, атга шороотой адил
Эрс тэс ялгаатай гэдгийг
Ээжүүд минь, эмэгтэйчүүд минь ойлгооч
Харагдах байдал нь хичнээн муухай ч
Хань нөхөргүй бүсгүй байдаг гэж үү?
Хагацал зовлон нартад байхдаа
Харагдах гоо сайхныг орхидог юм уу?

H.Х.Т 2009.11.23
www.khtuugii.blogspot.com



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Бороо
Оруулсан admin on 2013-01-01 16:24:02 (1317 уншсан)

Сэмжин цагаан үүл
Санаа алдан нүүгээд
Сэтгэлд байсан гуниг
Сэмхэн намайг орхив

Бөөн саарал үүл
Бодол болон дүнсийгээд
Баруун уулын оройгоор
Бороо цайрч харагдав

Хурын бараан үүл
Хурдан хурдан нүүгээд
Хонуут орсон бороо
Хором хормоор холдов

Үүл нүүж тэнгэр цэлмээд
Үзэмж гоо солонго татав
Үндэстэй бүхэн амилан сэргээд
Үлгэрийн юм шиг орой болов



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Бухимдал
Оруулсан admin on 2013-01-01 16:20:45 (1458 уншсан)

Бухимдлын урт цуваа
Будан дундуур хөвөрнө
Буруу зөвий нь мэдэхгүй
Бүгд л тэнд намирна
Цухлын үгс цуурай хадаж
Цонх хагарна
Цучлын төдий гал авалцаж
Цөс хөөрнө
Шатаа !, “шатаа” гэж
Шулмас шивнэнэ
Шидсэн чулууд
Шувуу шиг ниснэ
Барь !, хорь гэж
Бүдүүн дарга зарлигдана
Буун дуу тасхийж
Бүлээн амь тасарна
Айсан тэд
Амь мэдэн зугатна
Хөөсөн чөтгөрүүд
Хараал тавин галлана
Эргээд харахад
Энд тэнд
Шатсан байшин
Шархтсан хүмүүс ...

Эмнэлгийн цонхоор
Эрлэг шагайна
Шоронгийн үүдээр
Шумуул нисэлдэнэ
Тамын тогоонд
            Ус буцална



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Цаг хугацааны цагаан морин
Оруулсан admin on 2013-01-01 16:13:18 (1341 уншсан)

Цаг хугацааны цагаан морин
Цулбуур жолоогүй давхина
Цас бороо, халуун хүйтнийг ч ажрахгүй
Цацалсан их тоостой давхина

Омголон цагаан морин
Очих цэгээ мэдэхгүй давхина
Орон зайн хязгааргүй алсад
Олом ч үгүй эмээл ч үгүй давхина

Эрэмгий цагаан морин
Эцэж цуцахгүй  давхина
Эгэл амьдралын хөгийг тааруулан
Эх дэлхийгээ нар зөв бүсэлж давхина

Хангал цагаан морин
Хазаар ч үгүй ногт ч үгүй давхина
Хан буурал хорвоогийн түүхийг
Хатир дундаа бичнэ

Зуугуул  цагаан морин
Зуузай холбох ижил ч үгүй
Зуусан өвс амгай ч үгүй
Зуун зууныг өртөөлж
Зогсолтгүй урагш давхисаар ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Гурван Төрөнгийн нутаг
Оруулсан admin on 2013-01-01 16:08:54 (1353 уншсан)

Амсаад мордоход амьсгал ариусах
Аман шанд минь рашаан устай
Аргалийн сүрэг асаж дүүлсэн
Аринги, Тогоот аавын минь нутаг аа

            Дэрвэж явахад салхи нь аргадсан
            Дээдсийн тахилгатай Дэлгэрхаан уул минь
            Дэгдэж гүйхэд цацаг нь алгадсан
            Дэрсэн шугуйт Булгийн гол минь ээ

Хувилгаан шидтэй өвгөдийн минь
Хууч домогт мөнхөрсөн нутаг
Хэдэн үеэрээ идээшин дассан
Хадан гоёлтой борхон толгод оо

            Удмаа дуурсгах аавын минь үг
            Ухаан тэлж урмаар тэтгэнэ
            Гурван  Төрөнгийн нутаг минь
            Гуниг сарниулж, сэтгэл сэргээнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Ижийдээ заавал очоорой
Оруулсан admin on 2013-01-01 15:55:51 (1549 уншсан)

Өгсөж мандаж явахдаа ч
Өндөр заяат ижийгээ л шүтээрэй
Өлмийд нь сөгдөөд мөргөж байваас
Өмөг түшиг нь үрээ л нөмөрлөдөг юм шүү

Зав л гарвал ижийдээ очоорой
Зөнгөөрөө таныг хүлээж л суугаа

Буруудаж уруудаж явсан ч
Бурхан ижийдээ залбираарай
Бодол санаандаа сүслэж чадваас
Буян заяа нь хүүдээ л хурдаг юм шүү

Сэтгэл гаргаад ижийдээ очоорой
Сэмхэн таныг харуулдаж л суугаа

Үглэж зэмлэж байсан ч
Үргэлж ижийгээ баярлуулаарай
Үнэн зүрхэндээ хайрлаж явбаас
Үйлс тань дандаа бүтдэг юм шүү

Цаг л гарвал ижийдээ очоорой
Цаанаа таныг мөрөөдөж л суугаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Улаанхүү : Бага ангийн багшдаа
Оруулсан admin on 2012-12-31 20:26:10 (3948 уншсан)

Балчирхан насны минь ариухан дурсамж
Бага ангийн минь багш тань даа
Барих нэгэн бэлэг гэвэл
Буруугаа хүлээж хүлцэл өчъе

Анх та надад а үсэг заахаар
Атгахан гараас минь хөтлөж
Ангийн  хаалгаар оруулж ирээд
Анд нөхөдтөө минь танилцуулж

Ангийн дарга чинь энэ хүү гээд
Аядуухан дуугаар танилцуулж билээ
Заасан эрдмийг чинь тогтоож авчихаад
Захаас худалдаж авсан юм шиг л

Зандарч хааяахан зэмлэхэд чинь
Зэвүүцэж ирээд л бухимддаг байсан
Хэрэг тарьж хичээл тасалчихаад
Хичээлийн  эрхлэгч танийг загнахад

Тэгжил байх ёстой юм шиг
Тэнэгхэн ухаандаа сэтгэж байлаа
Дүрсгүй болоод дэггүй шавь чинь
Дэрвэж явсаар өдий хүрчээ 

Уйлж байгаад л сургаж байхад чинь
Ухаарч би чадсангүй ээ багшаа
Уужам саруул сэгэлийг чинь бахдаж
Уучлаарай гэж хүлцэл өчлөө багшаа

Б.Улаанхүү          2012 оны 12 сарын31нд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: H.Х.Т : Харьд байгаа . . .
Оруулсан HXT on 2012-12-26 17:02:53 (1502 уншсан)

Тээр тэнд байх нутагтаа би
Тэгтлээ их хорогдож байгаагүйн учир юунд бэ?
Бүүр тэнд байх хүний нутаг руу
Бүхнээ зориулан ирсэний минь учир юунд бэ?
Их л танил дотно мөртүүд
Эндээс бус их холоос, тэндээс
Эх нутгаасаа элгэн саднаасаа хол
Эх дэлхий доторх өөр нэгэн өнцгөөс цуурайтна
Янз нь тэд Монголдоо байхгүй байгаа юм байна
Ядрахаа байг гэхэд ямартаа ч задралгүй яваа юм байна
Төрсөн нутгаа, эх орноо үгүйлж л суугаа юм байна
Төрөл садан, элэг нэгтнүүд минь юм байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г. Нармандах : Би Монгол
Оруулсан admin on 2012-12-25 16:37:09 (1659 уншсан)

Би хөх тэнгэрийн доорх уудмаас уудам монголдоо
Биеэ барагдтал зүтгэх гэж өвгөдөө залгаж төрсөн
Борхон нэгэн зүрх ээ.
Чарласаар чарласаар хүн болж төрөхөд
Чармай шалдан бие минь Монгол байсан
Чарлах дуунаар минь сэрж мандсан
Чилгэр улаан нарны туяа ч Монгол байсан.
Би хөрстийн дээрх эрхэмсэг нэгэн Монголдоо
Биеэ барагдтал зүтгэх гэж өвгөдөө залгаж төрсөн
Борхон нэгэн зүрх ээ.
Борвио тэнийлгэж хөлд ороход
Босч гишгэсэн шороо минь Монгол байсан
Босоо ятганаас ч уянгалаг нэгэн аястай
Бойтгон хонхны минь яруу жингэнээ ч Монгол байсан.
Би Азийн цээжинд дархлагдсан ариухан заяат Монголдоо
Биеэ барагдтал зүтгэх гэж өвгөдөө залгаж төрсөн
Борхон нэгэн зүрх ээ.
Шулганасаар шулганасаар хэлд ороход
Чихнээ яруу сонсголонт хэл минь Монгол байсан
Шуранхай хадаан уянгалах уртын сайхан дууны минь
Чимэг болсон аялгуу ч Монгол байсан.
Би тэнгэрийн зарлигтай дархан Монголдоо
Биеэ барагдтал зүтгэх гэж өвгөдөө залгаж төрсөн
Борхон нэгэн зүрх ээ.
Боршсон шаргал цайгаа балган балган хөөрөлдөх
Буурал толгойт өвгөд минь Монгол байсан
Байсхийгээд л надад сургаж айлдсан
Барласан судраас ч үнэтэй үгс нь хүртэл Монгол байсан.
Би жаргалын орон Монголдоо
Биеэ барагдтал зүтгэх гэж өвгөдөө залгаж төрсөн
Борхон нэгэн зүрх ээ.
Жаалхан бага миний зүрхийг булааж зовоосон
Жавхаалаг тэр нэгэн охин ч Монгол байсан
Жавартай шөнө түүндээ очихдоо тохож унасан
Жигүүрт ажнай хүлэг минь ч Монгол байсан.
Эгэл биений минь эхлэл Монгол байсан
Энэ цагт ч би Монгол
Ээлжлэх цаг хугацаагч ажрахгүй, би Монгол
Эргэж ирэхгүй одсон ч, би Монгол.
Би хөх тэнгэрийн доорх уудмаас уудам монголдоо
Биеэ барагдтал зүтгэх гэж өвгөдөө залгаж төрсөн
Борхон нэгэн зүрх ээ.

2011 оны 12 сарын 26. Өглөө олж байгаа байх.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Г. Нармандах : Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл
Оруулсан admin on 2012-12-25 16:36:18 (1379 уншсан)

Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Мэддэг хэдэн харь үгээ мунхаглаж битгий гайхуул
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Эртний их мэргэд элгээрээ сольж хамгаалсан юм
Эдүгээ чамд хөнөөлгөх гэж энэ цагт авчраагүй юм
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Номын их мэргэд нойроон умартан тэтгэсэн юм
Найман үеэрээ нандигнан нүдээ цавчилгүй манасан юм
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Харь гадаад үг хаа сайгүй тэнэдэг
Харин түүнээс эх хэлээ хамгаалж үлдэх нь үүрэг
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Хожмын өдөр өвгөрөөд чи
Хаана төрснөө мартуузай
Түүнээс урьтаж өнөөдөр
Төрөлх хэлээ эрхэмлэ
Түүхээ нэг сөхөөд үз ухаан чинь ургана
Түүнийг тэгээд дээдлэ, түүчээлж чи залгамжилна
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!

2012-12-10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Болор-Эрдэнэ : Санах л юм
Оруулсан Bolor-Erdene on 2012-12-25 16:22:42 (1479 уншсан)

Чинийхээ зургийг чимэг зүүлтгүйгээр хараад  л

Чамайг ч бас санаад л байна гэх

Зураг чинь зөөлөн шивнэх шиг

Мөрөөр чинь би тэврэх шиг

 

Газар хол сэтгэл ойрхон хорвоо гээд л

Ганцаараа өөрөөн өөртэйгээн яриад л

Чиний харц хэвээрээ ч намайг дооглох шиг

Чамайг хариуд нь хувцасгүйгээр төсөөлөөл

 

Энэ хэдэн мөч сэтгэл хөдлөл дундуур туучаа л

Эргээд санахад сайхан дурсамж

Бодол минь тэр хавар шиг

Бас энэ хавар шиг гэгэлзээд л

 

2012,05 сар

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Оруулсан admin on 2012-12-25 13:41:47 (1391 уншсан)

Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Хэн хэнийгээ танихгүй олон
Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа
Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч
Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ
Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад
Нэн ч аялагхан бөгөөд мэдэхгүй цэцгийн үнэр
Нэгэнтээ анхилж хоёронтоо холдон
Хэрлэнгийн хөвөө хавиар л зүүдэнд шингэдэг дээ
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Од мөндөр мэт үзэсгэлэнт төвөөр
Олон л орж ирж буцлаа даа
Ойн цоорхойд зогсох гөрөөс шигээ сониучирхан
Орчлон энтээхийг гайхаж л явлаа
Хөл болоод бэлхүүс бие нь зөв
Хөөрхөн хүүхнүүдий нь модны цаанаас харж л явлаа
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Энэ л яваа насандаа тэр сайхан газар
Эхнэр хүүхэдтэйгээ нэг суурьшмаар бодогдоно
Тэнгэрийн салхиар дутам өдөр ирэх л биз ээ
Тэгвэл би цонхоо цэлийтэл нээчихнэ...
Хань нөхөд минь манай руу тэгээд
Хаврын урь шиг ирцгээнэ ээ
Хаалга үүдээ тогшицгоодоггүй хөдөөний тэд
Ханагар ханагар эрчүүл ороод ороод ирнэ
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Орон хот газраар зөндөө л их явлаа
Онгодоо сэргээж хүлэг морьдоо унасан юм шиг
Урт урт улаан автобусаар нь
Урагшаа хойшоо бишгүй л давхилаа
Яарсан олных нь урсгалд Дарьгангаасаа нийлж
Нацагдоржийнхоо хөшөө рүү шүлгийн номтой догдолж явлаа
Ялигүй нэг гуниг гэвч зүрхэнд сууж
Яруу найрагт минь үлдсэн юм даа
Оньстой хаалганы гадна талд би зогсож
Одоо цагийн хонхны товчийг шогширтол дарсан
Дон дон гэдэг хүүхдийн тоглоомын дуу гарч
Дотроос нь улавчтай хөлний удах чимээг хүлээсэн
Босгоныхоо дэргэд тэд ирж шилэн хараавчаар
Буудах гэж байгаа юм шиг намайг шагайсан
Алах алахгүй ангаа л ингэж
Анчин хүн дуранддагсан даа
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ
Үнэхээр сайхан цэнгэж дуу дууллаа энд би
Үнсүүлж хайрлуулж үзүүлж үзлээ
Догдолж хөөрсөн сэтгэл довжоо алгасахад
Дотор талын хаалганд цүү хангинаж
Хөл минь торсон юм даа
Ялигүй нэг гуниг зүрхэнд үлдэх нь яамай даа
Яруу найраг минь харин сүүдэргүй байг даа
Яарсан олныхоо урсгалд Дарьгангаасаа би нийлж
Нацагдоржийнхоо хөшөө рүү дахиад нэг очъё доо
Аглагхан талаасаа хотод орж ирэхэд
Аятайхан л юм шиг байдаг даа
Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж
Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Саруулхан шөнө гадаа үүдэнд ...
Оруулсан admin on 2012-12-25 13:40:47 (1433 уншсан)

Саруулхан шөнө гадаа үүдэнд
хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уух
Сайхан байхдаа гэж
Санагдсан.
Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад
Цан хийсэн
Царгиа гарч
Цагаан бүгээн
Жаахан жороо морь
Чамайг хүлээн гол дотор
цулбуураа дүрэн зогсов доо гэж...


Үдшийн жүнзэнд
Сар тусахад
Өнөө чулуун дээр
Лаа асаасан мэт болоод
Өвс
Цаана нь зүүдэлсэн өдөр шиг
гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж...
Бөрт цагаан дэрсэнд
Бөднө шувуу бөөрөхөд
Бүрий барайд
Хучлага засах шиг
Нэг юм шурхийн хөдлөөд
Бүсгүй хүний үнэр
нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Би цас болно
Оруулсан admin on 2012-12-25 13:24:47 (1323 уншсан)

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Сайхан бүсгүйн сууж байсан газар...
Оруулсан admin on 2012-12-25 13:22:45 (1476 уншсан)

Сайхан бүсгүйн сууж байсан газар
Саруул талын ногоо ургадаг байх
Энгэр хөндийн тэрээхэн хөндийд
Эрвээхэй цэцгийн тоосонд шанддаг байх.

Сайхан бүсгүйн босоод явсан газар
Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
Эм хүний шүргээд өнгөрөх хормой
Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх.

Бүсгүй хүн сууж гэр барьсан газар
Бүстэй хүн үзээгүй мод цэцэглэдэг байх
Бөрт цагаан сар хээр хоносон шөнө
Бүхний түрүүнд марал тэнд хужирладаг байх.

Амьтан ургамалын жамыг дагаад
Агаар тэнгэрийн нар сарны эргэлт болдог байх
Арын нугын шар цэцэгэнд одоо ч очихдоо би
Алтанцэцэг, нохойгоо хорь! гэж хэлдэг.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Янаг цагаан үүл
Оруулсан admin on 2012-12-25 13:21:06 (1861 уншсан)

Хүүшлээд нүүдэг үүлс нь
Хүүгийн минь нутагт саатна даа
Хүрээд ирдэггүй амраг минь
Хүнийх болоод явсан даа

Пр:
Янаг цагаан үүлс нь
Яргаж бороошоод байна даа
Ятгын зөөлөн эгшиг нь
Ялдамхан болоод уяхан даа

Алаглаад нүүдэг үүлс нь
Амрагийн минь нутагт саатна даа
Аяндаа  явсан тэр минь
Айлын гэргий болсон доо

Дахилт:

Урагшаа нүүдэг үүлс нь
Уулынхаа оройд гогцоорно
Уяхан сэтгэлт амраг минь
Уяан дээрээс мордсон доо

Дахилт:

Хадган цагаан үүлс нь
Халхын нутаг дамжина даа
Хайрлаж явсан тэр минь
Хадмын хаяа түшсэн дээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Цэнд : Андууддаа…
Оруулсан admin on 2012-12-25 11:11:51 (1564 уншсан)

Эмзэглэх юм их байна энэ орчлонд
Эмээлийн оломцог тасрах шиг сэтгэл минь хөндүүр байна
Эрхлүүлж жаргах үртэй болохоор тайтгараад байна.
Усан бороонд шалба нормоор уйтай байна сэтгэл минь
Уйлаад очих андуудтай болохоор тайтгараад байна.

Гомдох юм их байна энэ орчлонд
Гол ус цөнгөө түрж догшрох шиг би хачин жигтэй эмзэг байна
Гоёл зүүсгэлээ өмсөх охинтой болохоор тайтгараад байна
Дугариг сарны доор цээж дүүрэн хөндүүрлээд байна
Дуулаад очих нөхөдтэй болохоор тайтгараад байна

Гэгэлзэх юм их байна энэ орчлонд
Гэрийн чагтага тасрах шиг сэтгэлийн утас дэрвээд байна
Гэр дүүрэн инээх хүүтэй болохоор тайтгараад байна
Зоргоороо зад наргимаар сэтгэл баахан хөндүүр байна
Зовлон жаргалаа яриад очдог нөхөдтэй болохоор омогшоод байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 102 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-085.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3064

Их Монголын шүтээн зураг
b-009.jpg
Хэмжээс: 300x404 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4199

Б. Мөнхцэцэг 1973
Хот
Хэмжээс: 600x660 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3856


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn