Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Нутагтаан би очилгүй удсан юм байнаа
Оруулсан admin on 2012-12-16 17:32:36 (1567 уншсан)

Намар намрын шувууд ганганаад л буцах нь яалтай

Нутгийн минь нууранд тэд үдлээд л өнгөрөх нь лавтай

Намхан бор толгод минь санагдаад байх чинь яалтай

Нутагтаан би очилгүй удсан юм байнаа...

 

Арын нуурын зүлгэн дээр минь, өдийд

Адуу мал багширч л байгаа даа

           Баянборын говьд минь, өдийд

Бороотай л голдуу байдагсан

 

Оройтсон тэр бороонд нь

Наран уягдаж, намар уртасдагаа...

 

Ээж бурхан таны минь

Энх тунх үеийн

Эцсийн ариун мөр нь энэ л нутагт байдгийн учир

Хөрч амжаагүй тэр мөрөн дээр

Хүү нь гишгэж болохгүйн учир

Ирж зүрхлэхгүй би их л удсан юмаа

Ивэлсэн сүү нь одоо тамарсан байлгүй дээ

Хурмаст хөх тэнгэр хур нар хоёроороо

Хорин жил таалан юм чинь

Хайрт ижийн минь мөр одоо, эдгэсэн байлгүй дээ...

 

Ингэж бодоод намайг нутгаан зорьж очиход

Ихэр Тахилгын овоо минь ивэлж угтсан юмаа

Ижий аавын минь нутаг, надад

Их л дотно санагдсан юм аа.

 

Баян хошууныхаа орой дээр нартай уралдан гарахад

Багын цагаан дурсамж сэтгэл сүлэн хөвөрлөө

Боонгийн хоолойнхоо усанд ухаанаа дэвтээн суухуйд

Буянтай хоёр буурал минь дэргэд байх шиг санагдлаа

Борог цагаан дэрсэнд нь бодлоо бэлчээн зогсохуйд

Буурал дээдсийн минь захиас чихнээ намуун сонстох шиг боллоо...

 

Нүхэн, Тээгийн намаржаа минь нүдэнд дулаан санагдаад

Нутагтаан би ирэлгүй удсан юм байнаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Шөнө
Оруулсан admin on 2012-12-16 17:24:51 (1493 уншсан)

Долоо буудуулж хальсан азарган чонын сүнс

Дорнын хөх тэнгэрт царцаж хоносон шөнө

Дэнхэр цэнхэр дэлхий тэнхлэгээ тал эргэхэд

Дэнгийн цагаан эрвээхий шатаж үхсэн шөнө

 

Нүгэл буян хоёр зэрэгцэж оршсон шөнө

Нулимс цус хоёрт бялуурч хоносон шөнө

Ирэх буцах орчлонгийн үүдийн нээсэн шөнө

Исгэлэн дарсны амтанд согтож хоносон шөнө

 

Арван наймтай бүсгүйн амьдрал таньсан шөнө

Амраг хосын уруул бал амталсан шөнө

Харуулын цэрэг адуу хоёрын босоо хоносон шөнө

Хар дарсан зүүднээс минь алгадаж сэрээсэн шөнө

 

Хорин тавны сарыг үүл аргадсан шөнө

Хос дэрний ижил нь эзнээ хүлээсэн шөнө

Нар бурхан хоёроос дальдарч эдэлсэн жаргалыг

Нөмгөн харанхуйн дундаа нууж чадсан шөнө

 

Анир чимээгүй, айдас түгшүүртэй

Арван хоёр цаг

Амар амгалан, түнэр харанхуй

Арван хоёр цаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Дөрвөн мөрт
Оруулсан admin on 2012-12-16 17:12:32 (1671 уншсан)

Амьдрал гэдэг асар том уул юм

Би өөрөө бэлийн хөх чулуу нь юм 

***        ***         ***

Баян ядуу хоёрын хооронд

Бат цагаан гүүр бий

Тэр цагаан гүүрэн дээр

Төрийн олон цагдаа бий 

 ***        ***        ***

Наран голлоход сүүдэр богиносно

Богинохон тэр сүүдэр нь

                                 Банхар бид хоёрт хүрэлцэнэ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Зvрх мартахгvй
Оруулсан admin on 2012-12-14 22:46:16 (1406 уншсан)

Арван жил би чамайг бодлоо
Аяс намуун занг чинь
Алаг хоер нүдийг чинь 
Ариун цагаан сэтгэлийг чинь
Арван жил бодлоо.. Мартсангүй ээ...
Олон жил би чамайг бодлоо
Одтой залуу насыг чинь
Онгон тэнгэр шиг биеийг чинь
Оргилуун хурц ухааныг чинь 
Олон жил бодлоо .. Мартсангүй ээ... 
Их хотын нэгэн дүүргээс
Ирнэ хэмээн хүлээн сууснаа
Ид ажлын талбар дундаас 
Инээн баясан угтдаг байснаа
Зүүрлэшгүй их дөлгөөн хайраар 
Зөндөө их хайрладаг байснаа
Зөн билгийн их хүслээр
Зүүдэндээ чамтай учирдаг байснаа
Зүрх мартахгүй юм даа .. Зүрх минь..
Магадгүй чи олон жилийн уртад
Мартсан ч байж магадгүй
Харин миний сэтгэлээс гардаггүй нь 
Ханиа болгож аваагүйнх юмуу даа
Амархан олддоггүй юм бүхэн 
Асар үнэтэй байдаг шиг
Амьдралд олдоогүй хонгор чи минь
Аргагүй наддаа үнэтэй байжээ
Авгай чинь болж хайрыг чинь эдлэх 
Аз тавилан үгүй ч гэсэн
Ариун сэтгэлд чинь байр эзлэх
Атгахан зүрх надад бий



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Х.Т : Дайн эхэлжээ
Оруулсан HXT on 2012-12-12 06:57:27 (1643 уншсан)


Ярилцаж хамт хөгждөг
Явж ямагт үздэг
Хүнийх гэсэн өмчлөлд цогцлох
Хүйтэн ертөнцөд дайн эхэлжээ
Галт зэвсгээр бус
Хорт үгээр
Нэгнээ амандаа багтаах гэсэн
Нэгнээ хармаандаа байлгах гэсэн
Удирдаж урагшлах гэсэн
Урд хийсэн бүхнийг үгүйсгэх гэсэн
Үгэн бас үзэл бодлын
Үнэн дайн эхэлсэн байна
Энэ дайнд би хүссэн хүсээгүй
Энэ биеэ оролцуулна
Ялалт нь харин хэнд ирэхийг
Яагаад хэн нь ч мэдэхгүй байгаагийн
Учир шалтгааныг бид
Ухвар мөчид ойлгох биз дээ

Н.Х.Т 2010.08.16
www.khtuugii.blogspot.com



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Ариулсан усандаа амгалан болдог
Оруулсан admin on 2012-12-11 22:54:11 (1377 уншсан)

Алтайн уулсын мөсөн оргилоос

Амилаж  буусан тэнгэрийн луу

Ариухан савандаа багтсан бүхнийг

Асранхан угжсан газрын сүү

 

Урссан сүүгээр ундаалсан хүлэг

Улсын наадмаар шувуу шиг нисдэг

Уяхан түмнээс суларсан нулимс

Уянгын сахиустай бороо болдог

 

Сүүний энтэй усанд нь

Сүүдэр унахаас би айдаг

Сүрэг ангир толионд нь буухад

Сүү нь ивэлсэн ээж шиг тосдог

 

Хөвөөнд нь зусах нялх бүхэн

Хөлгөн судар шиг усанд нь ариусдаг

Хөнгөн саран боргио дамжин

Хөгжин цэнгэж шөнөжин бүждэг

 

Нарны бурхан наадаж ханаад

Намар буцахдаа мөсөөр хучдаг

Налайсан тунгалаг толион дээр нь

Надаар бичсэн найраг зурайдаг

 

Урсан, урсан өөрөө ариусдаг

Усны бурхан Боорждоо л очьё

Урсгал юугы нь сөрж үлдсэн

Унаган насаа эргэж очьё

 

Гэнэн насаан хараад босоход

Гэгэлгэн сэтгэлдээ хүүхэд болдог

Гэртээ хариад хоймор суухад

Гэрэл цацраасан бурхан болдог



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Та миний төрсөн нутаг
Оруулсан admin on 2012-12-10 14:20:57 (2238 уншсан)

Ээжээс унахад минь тоссон
Элстэй шороо та миний
Төрсөн нутаг
Ээрч чарлан мэндлэхэд
Цуурай болгон дамжуулсан
Та миний төрсөн нутаг

Өсч өндийх цагт минь
Өндөр хайраа хүртээсэн
Та миний төрсөн нутаг
Өнчөрч бэдэрч явхад минь
Өтгөн хайраар эвэлсэн
Та миний төрсөн нутаг

Хүний газар явахад минь
Хийморь сүлдийг минь тэгшэлсэн
Та миний төрсөн нутаг
Хэзээ ирэхийг минь тоссоор
Хичнээн ч жилийг үдэх
Та миний төрсөн нутаг

Амьдрал чамтай учирхад минь
Алгаа тосон хурайлсан
Та миний төрсөн нутаг
Арслан бар шиг аашилхад
Аргадаж шивнэн захьсан
Та миний төрсөн нутаг

Зүүд нойрон дунд минь
Мөнхийн юм шиг уяатай
Та миний төрсөн нутаг
Зулзган бага наснаасаа
Танийл хуудсанд бичигдсэн
Та миний төрсөн нутаг

Өвгөн болтлоо тэнэчихээд
Өвөр хоосон ирэхэд та
Өршөөж намайгаа уучилах

Өр нэмгэн миний өлгий
Та миний төрсөн нутаг

Б.Улаанхүү

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чамдаа би хайртай
Оруулсан admin on 2012-12-08 15:29:19 (1417 уншсан)

Чамайг хайрласан зүрхийг минь битгий гомдоогоорой

Чамд итгэсэн сэтгэлийг минь битгий буруутгаарай

Чамаас гуйсан хайрыг минь битгий харамлаарай

Чинад алсан одод ч мэднээ чамдаа би хайртай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: У.МӨНГӨНХҮҮ : СЭТГЭЛИЙН ХООСРОЛ
Оруулсан admin on 2012-12-04 15:26:52 (3676 уншсан)

Хотын төвийн энэ хэсэгт ёстой л нөгөө түмэн түчигнэж, бум бужигнаж байхад төмөр сараалжин хашааг налан ид сайхан залуу насаа навсгар куртик, уранхай өмд, цоорсон гутлаар даруулсан халтар царайтай нэгэн залуу тавин төгрөгний нимгэн гялгар уут урдаа тавин гуйлга гуйж суугаа нь хүн бүхний анхаарлыг татна.

Хөөрхийдөө зайлуул тахир дутуу юм болов уу гэж хүмүүс өрөвдөн зуун төгрөг, биелэгжүүхэн нэг нь бүр таван зуун төгрөг шидлэн өгнө.

Энэ байдлыг холоос ажиж зогссон өвгөн залуугийн хажууд очин хэдэн үг сольж мэнд мэдсэнээ  миний хүү групэд байдаг уу гэхэд

Залуу юу гэснээ нүдээ томсгон харсанаа үгүйдээ өвөө минь гэж муухан инээмсэглэх аядлаа

Тэгээд хүү минь юунд гуйлга гуйж суугаа юм бэ гэхэд

Өвөө минь би чинь хоосон ядуу хүн, эх эцэгээс өвлөж авсан хөрөнгөгүй, гуйлга гуйхаас өөр яаж амьдрах юм хэмээн бусдаас өрөө авч байгаа хүн аятай уцаарлангуй дуугарав.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Ааваа
Оруулсан admin on 2012-12-04 12:35:13 (1766 уншсан)

Ааваа хүү нь таныгаа.....

Алсын өндөр уулсын оройг

Бодлын гольтиргондоо ээдүүлэн

Урсгал усныхаа цалигааг

Ухаан санаандаа үерлүүлэн байж

Санан санан дурсаж сууна

Нутгийн бүлээн салхи чих шүргэн шивнэхдээ

Нөгөө ертөнцөд байгаа таны минь мэндтэй хамт

Ураг тэрлэн мэндчилэн

Удмаа захин хойчоо даатганам



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Чинбат. Гамлет жүжиг. / өгүүллэг/.
Оруулсан admin on 2012-12-02 11:42:53 (3561 уншсан)

Чимгээ өчигдөр үзсэн Гамлет жүжигээ өнөөдөр ч бодсоор... Ойрын үед Гамлет жүжиг театрт нээлтээ хийж байна, залуу жүжигчид сайн тоглосон байна гэж радио, телевизээр зөндөө л гарсан боловч Чимгээ өөрөө үзэж байж л үнэнхүү сайн жүжиг болжээ гэдгийг сэтгэл, зүрхэндээ мэдэж авчээ.

Чимгээд ойрд теарт очих, жүжиг үзэх боломж үнэндээ байсангүй, сүүлийн хоёр жил хоёр хүүхдээ хараад гэртээ таг ажилгүй суусан тул үнэндээ нөхөрөөсөө жижиг сажиг мөнгө асуухаас ч эмээдэг болжээ.

Анхандаа нөхөр нь эхнэрээ гэртээ хоёр охиноо харан суухад их олзуурхан баярлаж байсан боловч, ганцаараа ажил хийж, ганц хүний цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаад сүүлийн үед их бухимдаж, юм л хийвэл Чимгээд уурлах нь ихсэжээ.

Өчигдөр найз хүүхэн Нараа нь  Гамлет жүжгийн билет авчихлаа гэж дуудаад ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Х.Т : Дайн эхэлжээ
Оруулсан admin on 2012-11-28 18:34:05 (1496 уншсан)

Ярилцаж хамт хөгждөг
Явж ямагт үздэг
Хүнийх гэсэн өмчлөлд цогцлох
Хүйтэн ертөнцөд дайн эхэлжээ
Галт зэвсгээр бус
Хорт үгээр
Нэгнээ амандаа багтаах гэсэн
Нэгнээ хармаандаа байлгах гэсэн
Удирдаж урагшлах гэсэн
Урд хийсэн бүхнийг үгүйсгэх гэсэн
Үгэн бас үзэл бодлын
Үнэн дайн эхэлсэн байна
Энэ дайнд би хүссэн хүсээгүй
Энэ биеэ оролцуулна
Ялалт нь харин хэнд ирэхийг
Яагаад хэн нь ч мэдэхгүй байгаагийн
Учир шалтгааныг бид
Ухвар мөчид ойлгох биз дээ


Н.Х.Т 2010.08.16

www.khtuugii.blogspot.com



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өвгөдийн мэлмийгээр- өнөөгийн Монгол мину
Оруулсан admin on 2012-11-26 17:22:13 (1558 уншсан)

Яруу сайхан уртын дуугаар салхины жаврыг үргээсэн

Ялгуусан төгөлдөр билиг ухаанаар сар нарыг шинжсэн

Янгир аргалын хүчит цамнаа уул хадыг доргиосон

Яндаж баршгүй далай – Монгол эх орон минь      

             Эх нутгаа би зүрхэндээ багтааж ухаандаа сүсэлдэг

            Эзэнт төрийн түүхээ бодолдоо тунгааж тархиндаа шингээдэг

            Эрэмгий хүлэг баатруудаа оюун дах хязгааргүй тэнгэртээ мөнхөлдөг

            Энгүй баян огторгуй – Монгол эх орон минь

Шувуудын чуулган, шулганан жиргэх дэгдээхэй

Шиврээ бороон дуслаас ундаалах хулангийн сүрэг

Шөнийн тэнгэр доор адуугаа манан исгэрэх залуу уяач

Ширгэшгүй бүхний эхлэл – Монгол эх орон минь

            Мянга мянган жилийн нүүдэлчин ардын ухаан

            Мөнх цаст уулын бэл дэх эгэл малчин айл

            Манлай бүхний дээд болсон эрдэмтэн олон докторууд

            Мөнх тэнгэрийн зарлигт – Монгол эх орон минь

Сайн бүхэн муу талтай байдгын адилаар

Саар юмс ардаа сөрөг зүйлийг дагуулдаг болохоор

Дэлхийн дулааралтай зэрэгцэн монгол хүний мөс хайлав уу?

Дээдсийн ихэрхэлтэй мөр зэрэгцэн бидний хийморь харив уу?

            Хүний мөс гэгч нь хэдийд ч юм хайлсан

            Хайр гэдгийг хаана ч юм, хэзээ ч юм умартсан

            Ханашгүй сэтгэл, хүн хүнийхээ дээр гарах гэсэн өчүүхэн сэтгэлгээ

            Хоосон диплом хэрэггүй хийрхэл эх оронд минь хэрэггүй, ХАРИН

Эх оронд минь хэлдэг биш хийдэг хүн

Эх нутагт минь хэмлэдэг биш бүтээдэг иргэн

Төр засагт минь хумсалдаг биш шударга дээдэс

Түвшин Монголд минь харанхуй биш ГЭРЭЛТ ирээдүй хэрэгтэй

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Сахиусан тэнгэрийн хайр төгсдөггүй
Оруулсан admin on 2012-11-26 17:19:48 (1854 уншсан)

Өвөл өвлийн цасан ширхэгтэй бужигналдан ижиинхээ хэвлийд анх айлчилсан

Өнгөт орчлонд хүн болж мэндлэх хувь заяаны аялал минь тэгэхэд эхэлсэн

Намар намрын сэрчигнэх навчистай эргэлдэн ижиидээ би ирсэн

Нарт ертөнцөд хүн хэмээх нэрийг хүндтэй үүрч явах үүрэг тэгэхэд эхэлсэн

            Ээжиинхээ цэцэг шиг залуу насыг чимэх үр шим нь болсон охин үр нь

            Эгэл орчлонгийн хөрсөнд гундаж биш гялалзаж явах заяатай охин үр нь

            Эмзэг мэдрэмтгий хаврын анхны яргуй шиг энхийрлэгдэх  ёстой охин үр нь

            Эрхэмсэг энэ заяанд ээжийнхээ тэнгэрт наран болж мандсандаа охин үр нь

Таныхаа гэрэл цацарсан царайнд инээмсэглэл тодрохыг

Таныхаа ухаарал хайрласан төрхөнд мишээл цацрахыг

Тэнгэр мэт уужим сэтгэлийн тань хат ухаан юутай сүлэлдэхэд

Тэнүүн амьдралын бартаанд нугачиж бүдрээгүйд нь охин нь таниараа бахархдаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар:    Анхны болзоо 
Оруулсан admin on 2012-11-25 01:24:11 (2097 уншсан)

Будар будар сэвэлзсэн бүжин дэгдээ салхи

Бүрий үдшийн сүүдрийг зэлэн дээгүүр цацахад

Болзоо тээсэн туурайнд бутарч үсэрсэн чулууд

Бүсгүй  хангал зүрхэн дээр бөмбөрийн хэмээр асгарна

 

Үе,үехэн сэвэлзсэн үнэгэн шогшоо салхи

Үүрийн шаргал гэгээг өрхөн заагаар шидэхэд

Үрээ хээрийн товолзоо уяан дээрээс алсарч

Үсний мөнгөн хавчаар үнээний бөөрөнд солонгороно

 

Ятгын утаснаас алдуурсан янзган цогио салхи

Яруухан зуны цэцгийн үнэрт нь согтоод зүүрмэглэхэд

Янагийн цагаан дарсанд шартаж хоносон бүсгүй

Яарах,даарах хоёроо ялгаж ядан дэгэлзэнэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Нам гүм
Оруулсан admin on 2012-11-23 13:02:07 (1685 уншсан)

Нам гүм байна гэж би түүнд хэллээ
Найз минь тэгтэл нам гүмийн нам гүмд байна гэлээ
Тэрээр үхсэн хүн, хатсан ургамалаас ялгаа алга гэлээ
Тэгээд нөгөө л дассан намрын уй шаналал дундаа 
Нэг тийм цонхны цэцгийн танил амт, үнэр 
Нэр нь үл мэдэгдэх бүсгүй мэтийг үзэн ядсаар ч 
Чимээгүйхэн үгүйлэн санасаар байна гэж 
Чихэнд минь биш сэтгэлд минь аминчилж хэллээ
Ердөө л нам гүмхэн хийсэн юмгүй байвч тэрээр 
Ертөнцийг эзэлсэн ч багадам зөрчил дотроо хуралдуулсаар буй
Гэр, гэртээ надтай тэр нам гүмийн нам гүмд сууна
Гэвч бид хоёр ер нь амьд байна уу? үхсэн байна уу?
                                                                      2012-10-11



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Одоо би нам гүм амьдарна ...
Оруулсан admin on 2012-11-23 13:01:39 (1538 уншсан)

Одоо би нам гүм амьдарна 
Аниргүй, нам гүм дотор чив чимээгүй оршдог 
Би лав тэр биш шүү
Алсын алсад хуучин сууринд шүлэг бичиж 
Адуу усанд цувахаас илүү нэрд гарахыг хүснэ үү
Тийм биш шүү, үгүй шүү 
Нар өндөрт хөөрөхийг бүрэнхий байшин дотроос ажиж
Намайг мартсан хүмүүсийг улам ихээр хайрлаж 
Ийм байхыг хүсэвч би лав биш шүү
Энэ ердөө ч биш, магадгүй мөн
Одоо л би нам гүм амьдарна
Охидын нүцгэн шилбэ цагаан гэрэл шиг далласан ч 
Отчигинг оргилын хад чулуу болсон гэж итгээрэй
Олон жил танил хүмүүсээсээ хол суухад 
Онгод гэдэг ердөө л энгийн ганцаардлаас төрөх олонлог...
Орой үдэш өвсөн завсар гэрэлтэх сархадын лонхноос 
Онцгой нэгэн эрүүл бодол над руу тусахад
Наймдугаар сарын цас өврийн дэвтрийг минь хучдаг
Одоо би нам гүм гэдэг үгийг чимээтэй юмуу гэмээр сууна
Суудлынхаа чихарах чимээнд гэнэт цочиж 
Сунаж одсон амьдралынхаа өдрүүдийг шүлгэндээ хураана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Аавдаа
Оруулсан admin on 2012-11-23 13:00:40 (1756 уншсан)

Хайр, хал амилсан үг тань ааваа
Хэлтгий заяа тэгшлэх адис юм
Хос тулахтай орчлонгийн жамд
Хэлж ирдэггүй зовлон зөндөө олон

Намба ухаан хоёртоо тэнгэрийн адистай
Насны минь түшиг аав та

Хазайх цагтаа таныгаа түшихэд
Харц тань зүрхэнд ухаан заадаг
Гэнэн үг уриар дээжлээд
Гүн утга танаасаа л олдог

Намба ухаан хоёртоо тэнгэрийн адистай
Насны минь түшиг аав та

Үйл заяаны эгэл хорвоод
Үнэний хишигтэй буурлын адис
Үрийнхээ дотно сэтгэлд та
Үндэс урласан халуун амь

Намба ухаан хоёртоо тэнгэрийн адистай
Насны минь түшиг аав та



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Зөвхөн ээждээ
Оруулсан admin on 2012-11-23 12:58:34 (1861 уншсан)

Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрланам
Сүү, хайр эвлэсэн үгэнд тань
Сэтгэлийн гуниг чанаддаа ариусдаг юм
Сүслээд хөгжөөх маанийн зургаан үсэг шиг
Сургаал дээд хайр эрхэм ээж минь
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрлана
Ирэх буцах хоёрхон гарцтай орчлонд
Ижийгээ л хүмүүс минь хайрлацгаа
Зөвтэй, буруутай амьдралын алтан аргамж
Зөвхөн ээждээ өргөх дуу минь энэ буюу
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрланам



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Эмээ минь
Оруулсан admin on 2012-11-23 12:50:13 (2170 уншсан)

Наран эргэлттэй амьдралын харгуйд
Насан эргэлэгтэй төөргийн гүнд
Ачлал хайраа наддаа л гэсэн
Амьд тарни эмээ минь
 Арван сар тээж хүй холбоогүй ч
Ахуй гэнэн цагийн шүтээн минь
Нуугдахын эрхгүй хүүхэд үе минь
Нууруун дээр тань өнгөрсөн
Нэрээ ч хүртээгүй нялхад минь
Нойтон сормостой бүүвэй аялаагүй ч
Ниргэх аянгатай өсөхийн жаргалыг
Нүгэлээс хаасан бурхан эх минь
Арван сар тээж хүй холбоогүй ч
Ахуй гэнэн цагийн шүтээн минь
Нуугдахын эрхгүй хүүхэд үе минь
Нууруун дээр тань өнгөрсөн
Өлгийн дуу гоёхон настай
Өвс хазаарлам цагийн будан замхрав
Зүүдээ дэрлээд үс нь бууралтах эмээгээ
Зэл туших уяралаа эвлүүлж хайрлая
Арван сар тээж хүй холбоогүй ч
Ахуй гэнэн цагийн шүтээн минь
Нуугдахын эрхгүй хүүхэд үе минь
Нууруун дээр тань өнгөрсөн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 98 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-024.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2626

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-211.JPG
Хэмжээс: 600x450 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2578


flo-017.JPG
Хэмжээс: 600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2556


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn