Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Навчин сүнсний үг
Оруулсан admin on 2012-11-15 18:20:25 (3162 уншсан)

Царс модон ширээний ардах

Нарс модон сандал дээр

Найрагт дуртай би

Намба түшин суугаад

Цус шиг улаан шүлэг бичихээр

Цас шиг цагаан цаас авлаа.

 

Хэн ч ойлгохгүй шүлгийн

Хэдэн мөр цоохорлотол...

 

Ойворгон салхинд туугдаад

Онгож хатсан ганц навч

Онгорхой цонхны завсраар

Орж ирээд хэлж байнаа:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Санаж үгүйлэх ижий
Оруулсан admin on 2012-11-15 18:17:18 (3222 уншсан)

Үгүйлж байна даа би ижийгээн үгүйлж байна

Үлгэр ярьж унтуулдаг байсан үдшүүдийг нь үгүйлж байна

Үүрийн цолмонтой уралдаж босдог, өглөө бүрийг нь үгүйлж байна

Үг бүр нь үнэн байдаг их хайрыг тань үгүйлж байна

 

Үгүйллээ гээд би ижийгээн өргөөд босгох ч биш дээ

Үүрийн шаргал туяаг үзүүлж нэг чадах биш

Үрийнхээ төлөө хийсэн үйлс бүрийн тань төлөө

Үүрээд ч дэлхийг тойрох үнэн л үлдэж дээ хүүд нь.

 

Санаж байна даа би ижийгээн санаж байна

Сүүний үнэр шингэсэн энгэр юугий нь санаж байна

Сүүдрээс хүртэл харамлах сэтгэлийг нь санаж байна

Сайхан бүхний цогц гэгээн дүрийг тань санаж байна.

 

 Саналаа гээд таныгаа сэрээж яахан болохов дээ

Сүлдэлж тахьдаг овоонд нь мөргүүлж ямар чадах биш

Сүүдэр хүүшилсэн ч гэгээ нь сүлэх амьдралын минь замыг

Сүүгээрээн та минь зассан болохоор

Сартай, нартай тэнгэрийн доор

Санаа төвшин амьдаръя даа хүү нь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Мөнхбат: Гурвал холбоо
Оруулсан admin on 2012-11-15 16:28:17 (2785 уншсан)

Монголын төр гурвалжин

Монголын голомт гурвалжин

Монголын ёс гурвалжин

 

Алтан соёмбоны гал гурвалжин

Алсын уулын орой гурвалжин

Аавын суудал завилгаа гурвалжин

 

Гуниг тээсэн бодол толгой эргүүлэээд, тархи гурвалжин

Гурван хөлтэй чөтгөр нүгэл ёрлоод, там гурвалжин

Гуйлгачин хүүгийн нүдэнд айдас тодроод, ташуур гурвалжин

 

Тооноор тусах нар гурвалжин

Тэрсүү өвгөдийн ухаан гурвалжин

Тэнцэж ядсан ботгонд дэлхий гурвалжин

 

Хэтрүүлж уусан эрээс архи үнэртээд дарс гурвалжин

Хоногийн бор хоолноос шорвог амтагдаад давс гурвалжин

Хэнд ч хэрэггүй нэгэн үхэл зүүдлээд авс гурвалжин

 

Өлөн чонын нүд гурвалжин

Өсөх өтлөхийн хооронд амьдрал гурвалжин

Өнгий нь олохгүй орчлонд өөрсдөө бид гурвалжин

 

Гурав...

                        Гурвал...

                                                Гурвалжин...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Дурлал
Оруулсан HXT on 2012-11-14 22:35:09 (3543 уншсан)

Аагтай омогтой залуу нас

Алдаагаар дүүрэн байх

Амьдрал ганц тохиох учир

Аз жаргалын эрэлд хатах

Хожим харин эргэж харахад

Ховор мөчүүдийг хөсөр хаяж

Хохимой толгойгоо ганзаглаад

Хормын жаргалд сатаарсан байх

Ганцаараа элээдэг хорвоо үгүйн учир

Ганцаардалд биеэ тушаах гэж яарахын учир юу вэ

Галд шатаж мөс болон хөлдөж чадмаар бодогдовч

Ганцхан амь гэж үл хөдлөх

Хөсөр биеийн хөнгөн зөнд хөтлөгдөн

Хөөс адил хөөрөн дүүлмээр

Хий хоосон зөн совин

Хийсвэр сэтгэхүй хэн нэгний эрэлд гарах

Шалгуур тавьж шаналж суух нь ч бий

Шантарч ухарч нуух нь ч бий

Шалиг үсэгтэй үгэн дарцаг хийсгээд

Шалиглаж цалиглаж гүйх нь бий

Агаар тэнгэрт дэгдсэн олон бодол

Ав адилхан байх нь үгүй

Азаар байна уу эзээр байна уу

Авцалдаж нийлэх нь харин бий

Гудмаар хөтлөлцөн алхан гүйнэ

Гунхаж ганхана залхана гуйна

Гуйвна цувна хааяа уярана

Гудиггүй цадиггүй дурла – ал өрнөнө

Хэн ч хэлээгүй сайхныг хэлэх гэж

Хэлээ хурцалж зүрхээ чангална

Хэн ч хийгээгүй бүхнийг хийх гэж

Хэвтэнэ шунана унана бас дахин босно

Үнэт эрдэнэ гарандаа шигтгээд

Үнэт үгийг зүрхэндээ шивнээд

Үнэт эрдэнийг хажуудаа суулгаад

Үнэт амьдралд үнэгүй зочилно

Хоёр өөр сэтгэл нэгэн орон зайд

Хоёр өөр махбод нэгэн орон зайд

Хоёр өөр хоёр өөр хоёр өөр

Хожим нэг болж нэгдэх хоёр өөр

 

Н.Х.Т 2011.05.31



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Түвшинбаяр : Чи мэдэх үү
Оруулсан HXT on 2012-11-13 22:38:37 (3307 уншсан)

Хүн байхын хүсэлтэй хамт

Хүүр болохын хясал оршиж

Хайрлах сэтгэлийн мөн чанартай

Хагацал, харалган хамт хоршиж

Дуу дуугаа нилүүлэн

Дуулимд урагш зүтгэнэм

Эв хавийг үзүүлэн

Энэ дэлхийд оршном

Хүмүүн байхын мөчид ухаан

Хөрөнгө мөнгөтэй цогцолж

Хүмүүнээс айхын ужид ухаан

Хүйтэн мэс, үгтэй ноцож

Өөрөө бүтээсэн үл мэдэхийн өмнө

Өвдөг сөгдөн их мэдэж

Өөрийн хүссэн үл олдохын ард

Өөр нэгнийг буруутган зүхэж

Бүтээсэн гэж өөрт тань үл байх атал

Бүтээлээ гэж бусдыг үл зөвшөөрч

Бүтээнэ гэх сэтгэл өөрт тань үгүй атал

Бүтээлийг харин үл мэдэн атаархах

Атгаг санаа албин бодол

Амьд ахуйн учир мөн үү



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Балжинням : Дурласандаа
Оруулсан admin on 2012-11-13 18:09:37 (2839 уншсан)

Дэндүү ариухан бас эмзэг

Дөлгөөхөн аалинд чинь би дасчихаад

Догдлон байж чам дээр би очдогийг

Даанч чи анзаарахгүй

Дурласан хүн ямар байдгийг

Дуурайж би үзүүлэх ёстой гэж үү

Догдлол, дурлал хоёроо

Дотроо би хадгалах ёстой гэж үү

Хийсэн үйлдлийг минь

Хэзээ ч үл ойшоох

Хүйтэн сэтгэлтэй хүнийг

Хайрлахын учир юу вэ

Хөдлөж байгаа сэтгэлийг

Хэзээ ч үл анзаарах

Харанхуй дотортой хүнийг

Харамлах сэтгэл юусан билээ

Хэзээ нэгэн өдөр

Ханилж суугаад түүнтэй

Хамтдаа үүрд байна гэж

Хүсэхийн шалтгаан юу юм бэ

Т.Балжинням



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би Монгол
Оруулсан HXT on 2012-11-13 05:22:15 (3254 уншсан)

Эмнэг хангалын зоон дээр дэрвэж
Эрмэг зоригоор номхруулсан
Эрийн хүлэг адгуусны эзэн
Эрэмгий түрэмгий би адуучин Монгол
Шавар дагзанд шигдэж суугаагүй
Шахуу бетонд амьсгалж сураагүй
Талдаа тааваараа нутагласан
Тал нутгийн эзэн би нүүдэлчин Монгол
Өвгөдөөсөө шулганаж яриагүй
Өндөр дуугаар тушааж ирсэн
Өөдөө ч уруугаа ч хашгичсан
Өнөөдөр би догшин Монгол

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Аав нь хүүгээ алгадъя
Оруулсан HXT on 2012-11-13 05:20:57 (3169 уншсан)

Дэггүйхэн цэрэг эрээ
Дэврэх вий гэж аав нь алгадъя
Зүггүйхэн бяцхан баатраа
Зөрүүдлэх вий гэж аав нь алгадъя
Инээж тоглон гүйх үрээ
Ирмэг мөргөх вий гэж аав нь алгадъя
Идэж уулгүй зөрүүдлэх жаалаа
Эвий минь өлсөх вий гэж аав нь алгадъя
Амьдралын тухай хүүдээ үлдээх
Алгахан сургаал аавд нь алга
Таньж амжаагүй энэ амьдралыг
Тааж хэлэх арга алга
Өөрийн мэдэхийг харин харамгүйгээр
Үрдээ хэлж заах болно
Нас нь балчир ч миний хүү
Нартыг таньж мэдэх ёстой
Хэлсэн бүхэн үнэн биш шүү
Хэнийг тахиж шүтэх хэрэггүй ээ
Харин хүндлэх хэрэгтэй
Болох болохгүйг мэдэхгүй хүүгээ
Болгоомжлуулж аав нь алгадъя
Зөв бурууг мэдэхгүй хүүдээ
Зөвлөж аав нь алгадъя
Алгадъя даа аав нь хүүгээ
Хайрлаж, харамлаж, харамсаж
Алгадъя даа аав нь хүүгээ
Хамгаалж, хаширлаж, хахирлаж
Амьдрал хүүг минь алгадах вий
Аав нь өрсөж Алгадъя
Өвтгөж хүүг минь зовоох вий
Өөрөө өрсөж Алгадъя
Алганд багтах бяцхан хондлой дээр нь
Аав нь алгадъя

Н.Х.Т 2011.08.25



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Миний хань Монгол бүсгүй
Оруулсан HXT on 2012-11-13 05:19:03 (3731 уншсан)

Халх нутгийн олон эрсээс намайг сонгосон
Ханийнхаа тухай энд би тэрлэх гэж байна
Гэхдээ би чамайгаа хамгийн дээдтэй дүйцүүлэхгүй ээ
Гэр гийгүүлсэн Монгол гэргий л гэж хэлэх гэсэн юм аа
Чинийхээ тухай хамгийн сайхнаар бичих гэлээ
Чимэг болох сайхан үгс үл хүрэлцэж байна
Атгахан санаандаа орсон бүхнийг
Алдаа мадагтай нь хамт энд буулгая
Гэрэлт энэ хорвоод төгс гэж байхгүйн адил
Гэргий хүн ч гэсэн төгс биш биз ээ
Хэрвээ хэт их төгс төгөлдөр байх аваас
Хэн түүнтэй дүйцэж ханилан сууж чадахав дээ
Хосоороо амьдрах учиртай хорвоод
Хоёр бие хүсэж дурласан нь энэ биз ээ
Зүрхэнд минь асах бяцхан галд цучил нэмэн
Зүүдэлгүй хорвоог хамт гэрэлтүүлэх нь хувь биз ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Үүлс эвшээж байдгийг уулс суниаж байдгийг үзсэн үү ...
Оруулсан admin on 2012-11-12 19:52:28 (2437 уншсан)

 үүлс эвшээж байдгийг уулс суниаж байдгийг үзсэн үү

нар шархирч байхыг навчис маргалдаж байхыг сонссон уу

сар эвхэрч байгааг салхи үсэрч байгааг харсан уу

чулууд шуугилдаж байлгаа шувууд чуулалдаж суудгаа сонордсон уу

цэцэгс бас хөхрөлддөгийн 

цэлгэр тал цочдогийн

цэнхэртэх гол хөрвөөдгийн

цэлэлзэх элс цовхролддогийн

     ТЭД ХАЙРЛАГДАХ АМЬТАЙ

         эвлэрэхэд хэцүү

     БИД ХАРДАГГҮЙ НЬ АЗТАЙ

         эвдэлэхэд амар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Гүрбазар : Эргэцүүлэлдээ мөнхөд амьдарчихна
Оруулсан admin on 2012-11-11 20:44:22 (2943 уншсан)

Намрын цагаан үдэш цонхон дээгүүр тогтож ядан
Надад уйтгар төрүүлчихээд чимээгүйхэн холдох
Үүлс шиг амьдралын давалгаант зураглал
Үхэл тийш дур зоргоороо хөвөрсөөр...

Сэлүүхэн орчлонгийн бачимдаж ганцаардсан мэдрэмжүүдэд
Сэхээ авах шиг гэнэтхэн зогтусах ашгинд
Цаг хугацааны бяцхан бүжин дэргэдээс минь дэгдчихээд
Залуу нас удахгүй гэгээ таславч өмнөх амьдрал буцаад ирэх шиг.

Залхуу хормууд аажуухан эргэж ханын цаганд минь тушааж
Зах хязгааргүй урагшилсаар ойр төрлийнхөн минь ч удахгүй алга болно.
Бяцхан жаал гудамж тийш хурдхан гэгч нь гүйж одох шиг
Би харин залуу наснаасаа өмнөхийг эргэж туулна.

Үлдэж хоцрох тухай энэ амьдрал дахь миний эргэцүүлэлд
Үнэндээ юу ч үлдэхгүй бүгд л замхарч одно.
Ганцхан намар эсвэл ганцхан хавар надад хэрэгтэй юм шиг
Гарцаагүй тэгэвч би бусдын замын дэргэд нам гүмхэн суучихна.

Хүмүүсийн байшингуудийн дэргэдэх урт настай модны мөчир дээр
Бялзуухайгаа зуугаад нисээд л буучихна.
Хэнд ч анзаарагдахгүй чимээгүйхэн үүрээ засаад
Хэлгүй юм шиг л жихүүн салхитай ханилчихна.

Цаг хугацаа, танил ахуйг чинь хуучин авдартаа хураачихаад
Чамд шүлгээр дамжуулж үргэлж шивнэчихээд
Бодол сэтгэлээ энэ л орчлонгоос тасалж аваад
Болдогсон бол дур зоргоороо гартаа атгаад чулуудчихна.

Энэ орчлонд хэзээ ч байхгүй юм шиг
Эргэж харалгүй өөр нэгний замын дэргэд суучихаад
Их уулын бэлд нимгэн хүрмээ тайлаад
Эргэцүүлэлдээ мөнхөд амьдарчихна.

2012.10.17



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Монгол бүсгүйн гайхам шиг
Оруулсан admin on 2012-11-11 16:31:35 (2593 уншсан)

Хөдсөн  дээлтэй монголын
Хөөрхөн  төрсөн  бүсгүй минь
Хүслэн хяслан хоёртой
Хүч үзсэн бүсгүй  минь 

Хөх тамгатай монголын
Хөдөө төрсөн  бүсгүй минь
Хэцүү бүхнээс  шантралгүй
Хэлсэн хийсэн ээ  гүйцээж 

Амьдрал  чамтай уулзаж
Авах  өгөхөө тохироогүйч
Алдхан биенийхээ хүчээр
Ассан гал шиг дүрэлзэх нь 

Монгол  бүсгүйн гайхам шиг
Морин  дээр өссөн  бүсгүй
Манцуйнд боолгосон  охин
Миний  хайртай  бүсгүй мөн

 Улаанхүү   2012 11  сарын 10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Мөнхчулуун : Сүнсэндээ хандаж биений минь хэлэх үг
Оруулсан Mony on 2012-11-09 13:39:17 (4116 уншсан)

Шинээр төрөхсөн дөө хоёулаа. Нас минь дөнгөж хорь гучийн дунд яваа хирнээ сэтгэл минь хөгшин хүнээс бяд муутай юм. Дурлаж хаягдахын пянг даахгүй болтлоо тэнхэл алдарч сэтгэл алдуурч солиорох шахах юм.

Чөлөөлөгдөхийг хүсч байгааг чинь мэдэж байгаа хирнээ дахиад ганцхан удаа ч болов хайрын балыг амталчихмаар, хайртай гэдэг үгийг махан чихэндээ сонсоод мансууран согтож үзмээр л байх юм.

Магадгүй чи урьдны биендээ хэтэрхий их жаргал өгчихсөн болохоор ядарсандаа надаас түүнийгээ харамлаад байгаа юм боловуу. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Эсрэг хариулт
Оруулсан admin on 2012-11-06 14:32:44 (3042 уншсан)

Чи ганцаарддаггүй юу ? Би ч гэсэн ганцаарддаг…
Чи гунигладаггүй юу ?  Би ч гэсэн гунигладаг…
Чи өвддөггүй юу ?  Би ч гэсэн өвддөг…
Чи шаналдаггүй юу?  Би ч гэсэн шаналдаг…
Чи уйтгарладаггүй юу? Би ч гэсэн уйтгарладаг…
Асуусан, асуугаагүй амьдрал хүн бүхэнд заавал
Аз жаргалаас бусдыг хүчээр бэлэглэдэг юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Чинбат : Долоо хоногийн өдрүүд
Оруулсан admin on 2012-11-04 18:47:39 (4503 уншсан)

1.
Тэр долоо хоногийг Даваа гаригаар төсөөлөж бодох болсонор уджээ. Даваа гаригт бие сэтгэл, бодол санаа ямар байна, яг тэр хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгаа нь түүнд анзаарагджээ.
Нас дөч хол гараад ирэхээр цаг хугацааг ч, аливаа юмыг үнэлэх нь ч хорин хэдтэй байснаас тэс өөр болдог ажээ.
Хорин хэдтэйд нь долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гариг бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөр үйл явдалтай байсан санагдана. Даваад очоод бусад өдрүүдээс арай илүү овоорсон бичиг цааснуудаа эмхэлж, цэгцэлсээр байтал өдөр хурдан өнгөрдөгсөн. Мягмарт өмнөх өдрийн дутуугаа үргэлжлүүлэх, өөр шинэ юм хийнэ. Лхагвад л шинэ долоо хоногийн ажил жинхэнээсээ эхэлдэг мэдрэмж түүнд төрдөгсөн.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Өгүүллэг
Оруулсан admin on 2012-10-30 17:30:26 (4466 уншсан)

Намрын налгар өдрийн өглөөний наран гэрийн тооноор өнгийн, ахимаг насны үрчгэр нүүрэн дээр тусахад,

Арай үд болтол унтчихсан юм биш байгаа хэмээн өөрийгөө гайхан өндийн боссон Эрдэнэ өвгөн орны толгойд өлгөөтэй байсан гаансаа авч тамхи нэрж асаан цэнхэр утааг сорон хамрын нүхээр гарган суунаглуулах зуураа элдвийг бодлоо

За хө өнөөдөр чинь зах гарч жаал зугаа хүнсний зүйл цуглуулдаг юм билүү гэж, хоймрын эрээн авдарлуу нүд ширвүүлэн хартал баадан алчуур дотор боодолтой байгаа хэдэн төгрөг нүднийх нь өмнүүр дараалан гүйхэд өөрөөрөө бахархсан байртай тийм шүү 12700 төгрөг байгаа хэ хэ гэж өөртөө байтугай өрөөлд дулдахаар хэлчих нь тэрээ.

Тэгсэнээ санаа зовон гэр дотуур тойруулан харж унтаж байгаа хэдэн ач, зээ нараа харсанаа бөх нойртой хүүхдүүд шүү гэж шивнэн авдарын дээр байгаа Бид ялав медалийг ширтэж намайг бурхан болсон хойно хүүхдүүд минь бахархаж дурсан зүйл бас бишүү гэж бодон тэртээ он жилүүдийг сүүтэлзэн эдүүллээ

Эх орны дархан хил, газар шороо, эрх чөлөөгөө хамгаалан эр зориг гарган харийн дайсантай тулалдаж явахад хичнээн сайхан анд нөхөд нүдний минь өмнө амь эрсдсэн билээ гэж шүүрс алдахад, нулимс өөрийн эрхгүй урсаж эхэлснийг мэдсэнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Ташаарсан сонголт
Оруулсан admin on 2012-10-30 09:48:05 (3394 уншсан)

Ардын армид мөр зэрэгцэж

Амгалан энхийг сахийлаагүй

Аавын хүү нартай жагсаж

Ая дуу гаргаагүй

Цэргийн хуаранд хонож

Цэцэн буу бариагүй хүн

Батлан хамгаалахын Сайд

Байж болох уу та минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бид хоёр
Оруулсан admin on 2012-10-29 18:50:52 (2428 уншсан)

Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Балчир  дэлхий
Будлихгүй эргэж байдаг юм  хайраа
Цалгилах их далайн дэргэд чамтай хамт суугаад
Цангаж үзмээр байна нүдэн минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Огтор цагаан шөнөтэй
Орчлон урт насалдаг юм хайраа
Цаг хугацааны цаанаас эргэх
Цайрах бороонд үнэгчлэж үзмээр байна сэтгэл минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Уулсруу санаа алдсан 
Удган модны мөчир нахиалдаг юм хайраа
Тэнгэрийн бодол унших
Тэнэмэл салхинд хашгирмаар байна хорвоо минь
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Надад цагаан тунирхсан 
Нарны сэвх арилдаг юм хайраа
Аз жаргалын үзүүрээс атгаж
Аархахдаа тэнгис дээгүүр харайж үзмээр байна  совин минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд
Тогоруун дуугаар үдүүлсэн 
Төөрөлдсөн он жилүүдийн ааш нялхардаг юм хайраа
Танил биш хувь заяагаа
Тэвдэж зогсохыг хармааргүй байна өчигдөр минь 
Бид хоёрын
Бие биендээ хэлдэг хайрын үгэнд

Т Эрдэнэбаатар    2012 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Ярилцлага: Японы хайку судлаач Хасегава Кайтай хийсэн ярилцлага
Оруулсан admin on 2012-10-26 11:31:56 (5604 уншсан)

 Хасегава Кай Японы Токай Их сургуулийн профессор, утга зохиол соёлын шүүмжлэгч, Асахи сонины Хайку булангийн эксперт, Хайку Шүлгийн Холбооны гишүүн, Хайку шүлгийн Коши сэтгүүлийг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн. Профессор Хасегава Кай нь хайкун шүүмлэлийн 20 гаруй ном бичсэн бөгөөд тэргүүн шагналтай яруу найрагч юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Ярилцлага | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Хайку, хайц шүлэгчдийн
Оруулсан admin on 2012-10-26 00:06:00 (5013 уншсан)

Хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлэг 2010 онд байгуулагдсан. А. Содхүү, Б. Бүрэнбилэг,                   П. Надалсүрэн, Г. Дарьням, Н. Идо, Г. Баярцэцэг, Л. Таванбаяр, М. Даваасүрэн Н. Төвшинзаяа нарын 9 гишүүнтэй. 2011 онд "Цагаахан нам гүм" анхны хайкун түүврээ хэвлүүлсэн. Одоо хоёр дах түүврээ монгол англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байна. Манай бүлгийн зөвлөхөөр Япон улсын Дарума музейн ажилтан, доктор Габи Грийв ажилладаг. Тэрээр дэлхийн киго /байгаль улирлыг илэрхийлэх үг/, түлхүүр үгийн сан – дата баазыг (kigopedia) үүсгэн, хөтлөдөг бөгөөд манай бүлгийн гишүүдийн нэлээн хэдэн хайку тус санд бүртгэгдсэн.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 265 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_01.JPG
Хэмжээс: 700x525 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3647

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-212.JPG
Хэмжээс: 600x450 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 9937

Ц.Батболд Зотон, тос 90x110
Халх эхнэр
Хэмжээс: 537x600 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5786


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn