Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Найздаа, маньдаа
Оруулсан admin on 2012-10-17 10:51:34 (1897 уншсан)

 Өчигдөр би бодлоо

Өнөөдөр ч бас бодсон

Маргааш харин байхгүй байгаасай гэж хҮсэв

Гадагшаа би гарлаа

Гэртээ эргээд орлоо

Амьдралын утгагүйг мэдэрлээ

Орой найзуудтайгаа гарлаа

Дотроо нэг халааж үзлээ

Нэг гоё жаргалийг мэдэрлээ

Хүнийг нэг хайрлаж үзлээ

Тэгээд юу болсон нь ойлгомжтой

Дотроос нэг юм тийчэллээ

Өөрийгөө завгүй байлгаж үзлээ

Өөрийгөө хуурж чадахгүйг ойлголоо

Тэгээд л тэр зүйл нуднээс гадагшлалаа

Худлаа инээж явлаа

Дотроо уйллаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ганцхан чамд
Оруулсан admin on 2012-10-16 13:49:22 (1600 уншсан)

Онгод хайрлаагүй хүнийг битүүхэндээ бүү хайрла

Сэтгэл дасахын нэмэр

Өөрөө ирээгүй жаргалыг өрсөж битгий ав

Заяа хэлтийхийн нэмэр



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Ерөнхий сайдын эсрэг хамтдаа 
Оруулсан erhesiqing on 2012-10-16 11:07:26 (1514 уншсан)

Нэг мэдэх нээ хөөрхий

Гутал ханзархай лааз өшиглөж явах юм

Нэг мэдэх нээ хөөрхий

Гуйлга гуйж дуулж суух юм

Нэг мэдэх нээ хөөрхий

Гудамжинд согтуу хэвтэж байх юм

Нэг мэдэх нээ хөөрхий

Гурингатаж үхэхэд хүрсэн байх юм

Тэгээд ингэж бодсон юм

Тэнгэр, тэнгэр биш гэдгийг мэдсэн юм

Тэрний наагуур нэг л юм байгааг

Тэр хүн, хүн биш гэдгийг мэдсэн юм

Түүн дотор өөр амьтан байгааг

Алдааны минь хоосон тэнэглэл

Авсанаа буцааж өгдөг гэж бодсоноос л боллоо

Аав ээжийн минь тэтгэвэрээ харамлах

Амласанаа биелүүлдэг гэж итгэсэнээс л боллоо

Ядуурлын эсрэг хамтдаа гэж

Ямар эргүү мал нь хэлсэн юм болоо

Чиний мөнгө тэрэнд л байгаа

Чи бидний баялаг тэдэнд л байгаа

Хямралын эсрэг хамтдаа байх хэрэггүй

Хятадын эсрэг л хамтдаа байх хэрэгтэй

Гамшигийн эсрэг хамтдаа байх хэрэггүй

Гадаадын эсрэг хамтдаа байх хэрэггүй

Хэн нэгний л эсрэг хамтдаа байх хэрэгтэй

Хэдхэн хүмүүсийн эсрэг хамтдаа хэрэгтэй

Ерөнхий сайдын л эсрэг хамтдаа байх хэрэгтэй

Ердөө үүнд л гол учир оршино ...

Н. Отгонцэрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Гэгэлзсэн үдшийн дурсамж
Оруулсан admin on 2012-10-16 11:03:38 (1613 уншсан)

Гэрэлт ертөнцөд гуних нь эртний анд минь танихгүй хүн шиг зөрчихөөд

                                             хэзээ хойно харуусан санахад нь уярал төрөх мэт

Гэгэлзсэн үдшийн алдуурал өнө хэвээр зүрх эзэмдээд урд буй харгуйдаа

                                              нэгээхэн ч учрал алдахгүйн төлөө удаан алханам

Борооны үнэр ханхийж, модод тунгалаг салхи сэвэлзүүлсэн тийм нэг үдэш

                                                өнгөрсөн бүгдийг дурсах нь цагаан атаархалтай

Болд–Эрдэнийн гэрэлт өдрүүд хаа байна, Уянгын гэрэлт өдрүүд,

                                                        Содномнамжилын гэрэлт өдрүүд хаа байна

Нямсүрэнгийн гэрэлт өдрүүд хаа байна, хөх Сартуулын Ууганбаярын,  

                                                   хөөрхий Баттогтохын гэрэлт өдрүүд хаа байна   

Нацагдорж, Нямдоржийн гэрэлт өдрүүд хаа байна, навс согтсон Чойном,

                                                          Цэдэндоржийн гэрэлт өдрүүд хаана байна

Өөр олон гайхам мөчүүд, өөр олон авьяас суутнуудын тохиол хаа байна,

              уйлж дуулсны нь гэрч урьдын гудамж талбай нь л эль хуль үзэгднэм

Өмнөөс тэд ирээд зөрөх нь үгүй, өнөөх дарстайгаа цуг алга, уйтгарт автсан

                 үдшийн суурин мэт дурсамжийг л модод намрын намарт сануулна

Энэ л намуухан үдшээр би яг л өнгөрсөн цагийн яруу найраг болж мартаж

                         буй хэн нэгний сэтгэл зүрхэнд шувуу шиг нисэхийг мөрөөснөм

Эндээс би хаа хүрэхээ мэдэхгүй намрын салхинд хагалбар үүсгэн зогсохдоо

                             Цэдэндоржийн цэцэрлэгт Болд-Эрдэнэ шиг хонохыг хүснэм 

Өр зүрх минь хов хоосон гэвч өнө хожмын нэгэн шүлэгч энд ганцаардан

                  суухдаа хөөрхий миний гэрэлт өдрүүд хаа байсныг асуух болов уу

Өдөр хоногууд эрх чөлөөгөөр алсарч өөрийн минь он жилүүдэд ямархан                  

                        аавын хүү дурсамжаар надтай шүлэг шиг нөхөрлөх юм болдоо

Өнөө танил нэгэн шүлэгч минь буцаад л яваасай танихгүй хүн шиг

              өнгөрөөхгүй юмсан, аль эсвэл 90-д онд очоод салам архидах юмсан  



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Авъяастны эх орон
Оруулсан admin on 2012-10-16 11:00:41 (1420 уншсан)

Сайхан эх орон минь, сарны гэрэлд дулаацсан халуун эх орон минь
                                 халамцуу Болд-Эрдэнийг минь гурван сар гадаа хоноход                           
                                                     дааруулаагүй эх орон минь, чамд баярлалаа
Саруул эх орон минь салхины урсгалаар тунгалагших гэрэлт эх орон минь
                                       халамцуу Содномнамжилыг минь цээж нүцгэн явахад           
                                             бүлээнээр үлээсэн эх орон минь, чамд баярлалаа
Санамсаргүй эх орон минь сахлаг өвсөөрөө нэг хатгаж, нэг таалсан
              санаандгүй эх орон минь халамцуу Уянгыг минь гуталгүй хөл нүцгэн
                                       суухад өргөсөө нуусан эх орон минь, чамд баярлалаа
Садан эх орон минь сар жилүүдийн давалгаанд ч, сайн муугаар хэлэгдсээр
                     байх хөөрхий найрагчдад минь үнэнч үлдэх дотно эх орон минь,  
                                                                                          дандаа чамд баярлана
Үүнээс хойш өөр олон зуу, зуун халамцуу шүлэгчдийг минь өнхөрч унахад  
                                                 зөөлхөн байгаарай, найрагчийн эх орон минь ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Эх нутгийн төлөөх солиотнуудын эсрэг дайн
Оруулсан admin on 2012-10-15 12:58:22 (1345 уншсан)

Дотоод хүмүүн яргах тусам амгаланг олж

Дорнын уулс намсах тусам зэвүүцэл төрнө

Ариун амьтан болж магтаалд долоолгох сайхан ч

Алдар нэр доройтвол цус нулимсан хариутай !!!

Сэрэл дэвэргэсэн зүрхээ үүрд хадгалахын тулд

Сэтгэлээ би өөртөө бус эх нутагтаа зориулья

Шалтгаангүй ургасан тачаалаа анхил цэцэг шиг санаж

Шатаж гийгүүлэх үүргээс зарим хүн дүрстүүд зугтавч

Ертөнц нэгтэйг хожим ухааран орон зайд баригдана

Ерөндөг нь дууссан эмгэгт тархиа хөгцөрүүлж төгсөнө

Өвгөд цөөрөх тусам толгод өндөрсдөг байтал

Өвөлжөөний минь арын уулс нурсан балгас шиг болжээ

Эрх чөлөөт иргэд тэгш нийгмийг бүтээдэг байтал

Идэш хайсан шаарнууд түмнээ цөлмөж орхижээ

Аалзны тор шиг хэрсэн тамын хотдоо шавааралдаж

Ард монголын ухамсарт доройтлын халдвар таржээ

Далан зургаан хэрээ шударгуудынхаа нүдийг тоншчихоод

Далбаа хийсгэсэн саарал бунхандаа гуаглан сууцгааж байна

Өвөр хэссэн золбин эмсээ хувааж эдлэн зугаацаж

Үр хойчоо бузартуулан удамшил цөвтөхийг мартжээ

Үхэр толгойтнууд өвс идэж, харь хэлээр мөөрч

Өндөр суудлын төлөө отны ноход шиг химлэлдэж байна

Өв уламжлал, гүн ухаан, ёс заншилаа өмнө зүгт алдаж

Өтгөн манант уулсаа нүцгэрэхийн зовлонд тушааж байна

Хар тамхинд донтуулж, сэтгэцийн өвчинд өртүүлж

Хамаг ард түмнээ амиа хорлоход хүргэх хэрэггүй

Тэнэгүүдийн зүрхний хөөрөл цэцдээ егүүтгэж дуусгаад

Тэнгэрийн зүгт тачааж, эрдэнэт шувуудыг буудан унагах уу

Уул толгодыг нүхэлж, ой модоороо галын наадам хийгээд

Ус мөрнийг ширгээж, тал хээрийг минь цөлжүүлж орхих уу

Есөн үеэр нь ч өөршөөмгүй нүгэл үйлдсэн түшмэдийн эсрэг

Ерийн бус шүлэгчид дайн үүсгэхгүй бол болохгүй нь ээ

Солиотнуудын дунд солиороогүй гэдгээ сануулж

Солиотой шүлэг нэгийг бичиж яруу найргаа сэвтээлээ

Үе үеийн гэгээн шүлэгчид минь хөөрхийс

Үүнээс үргэлж холуур явсаныг санаж авцгаа ... 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: П.Үүрийнтуяа : Шүлэг ...
Оруулсан Үүрийнтуяа on 2012-10-14 21:36:26 (1913 уншсан)

 Нарт энэ хорвоогийн
Найган ургах цэцэг би
Ганцаардан гунддаг ч
Газарт унахгүй
Тэмүүлэн өндийдөг ч
Тэнгэрт нисэхгүй
Алтан нар ариун хөрс шиг
Ачлалт аав ээж минь байхад
Ар нугаар ургасан
Арван ахан дүүс минь байхад
Амьдрал тэтгэх чадмань ус шиг
Амь нэгт андууд минь байхад
Өвөл зун аль нь боловч
Өөдөө ургаж чадна би



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Улаан дугуй
Оруулсан Үүрийнтуяа on 2012-10-14 21:34:51 (2967 уншсан)

 Модод уйлж, намрын нислэг эхлэх үесд шувуудтай адил бид ч бас хаа нэг тийшээ явна. Намрын нэгэн өдөр би цонхон дээрээ суугаад кино үзэж байгаа юм шиг гадаа талбайг тайван ажсаар...

Шарлан унаж буй навчис, дэлгүүрээс гарч ирэх бүсгүй, машинаас буух залуу, хааяа нэг байрны хажуугаар өнгөрөх машинууд. Энэ бүгд байдаг л нэг уйтгарт өдрүүдийн минь давталт. Гэнэт миний нүдэнд том хэдий ч гэрэлтэхээ нэгэнт байсан бүүдгэр саарал харц тусна. Машины зогсоол дээрх зэвэрч хоцорсон эзэнгүй дугуй дээр жилийн яг энэ л өдөр тэр л эмэгтэй цэцэг барин 3 дахь жилдээ зогсож байна. Яг 3 жилийн өмнөх явдал юнсан. Манай байрны баяр баясал болсон багачууд урьдийн адил орой нар жаргаж үдшийн бүрий болтол дөрвөн байрны дунд орших хэсэгхэн газарт бөмбөгөөр наадан, савлуур дээр савлана. Тэдэн дундаас хамгийн хөдөлгөөнтэй хийгээд хааяа даа бусдын эгдүүг хүргэдэг сэргэлэн цовоо нэгэн балчир хүү ээжийнхээ дөнгөж шинээр авч өгсөн улаан дугуйг чадамгай гэгч нь унахыг оролдоно. Долоохон настай тэр хүү ээжтэйгээ хоёулахнаа ч гэсэн бие биеэ дулаацуулах аз жаргал гэрт нь төөнөдөг байлаа. Тэр нэгэн өдөр энэ бүх жаргалтай мөчүүдийн төгсгөл болно гэж хэний ч санаанд буусангүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Үүрийнтуяа : Хүлээлт
Оруулсан Үүрийнтуяа on 2012-10-14 21:33:00 (3435 уншсан)

 Цаг хугацаа өнгөрсөөр түүнээс хойш 5 сар өнгөрч али хэдийн 2-р сар дундаа орж гэгээн валентиний өдөр ойртсоор...

Урьд нь хайртай охинтойгоо хамт шоколад иддэг байсан түүнд энэ нь үнэхээр муухай өдөр мэт санагдана. Арван жилийн сурагч байхийн хамгийн сүүлийн бөгөөд хариуцлагатай жил, нэг ангийн нэг ширээнд сууж, ижилдэн дассан хүү охин хоёр бие биедээ сэтгэлээ илчилж үерхээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. 9 сарын эхний 7 хоногоос эхлээд л өглөө нь хичээл, өдөр нь нэмэлт давтлага, уул мэт сүндэрлэсэн даалгаврыг оройжин хийж суух нь зуны нэг ч өдөр алгасалгүй уулздаг байсан хонгор танхил үерхэлдээ баясдаг байсан хос хоёрт тэдний замд тулгарсан нэгэн том шалгуур байлаа. Нэгэн өдөр охин хичээлийн дараа хүүтэй ярилцахыг хүсэв:

-Надад чамтай гадагш гарч уулзах цаг зав олдохгүй болохоор үерхэл маань үгүй болж байгаа юм шиг санагдаж үнэхээр хэцүү байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Дуламсүрэн : Чиний зураг
Оруулсан admin on 2012-10-14 15:50:24 (1784 уншсан)

Гэрэл зургын хальсанд үлдсэн

Гэнэн хонгор чиний минь дүр

Хэзээ ч билээ хамтдаа инээлдэн

Хэн хэнийгээ нууцхан хайрлаж

Хэлэлгүй зүрхэндээ хадгалсан дурлал

Хайрын бяцхан оч болон мартагджээ

Чамайг үргэлж харах гэж

Намайг бас харж санаж яваг гэж

Сольж дурсагсан бидний зураг

Хайрын шүлэгтэй дэвтрийн минь завсар

Хэзээ нээж харахыг хүлээх мэт хадгалаастай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Сайхан амьдрая
Оруулсан admin on 2012-10-12 14:01:13 (1670 уншсан)

Өглөө болгон гэрэл гэгээтэй байгаасай

Өдөр бүхэн аз жаргалыг хайгаасай

Өвчин зовлонгүй сайхан амьдраасай

Өнө мөнхөд хөх тэнгэр шигээ оршоосой

Буян нүглээ тэнцүүлж бурхан шиг амьдар

Бусдад атаархалгүй буруу биш зөв амьдар

Буурал дээдэсээ хүндэлж удам судраа судал

Бусдыг бас хайрлаж хайрыг нь дааж хүндэл

Ганцхан заяах эх орноо уул усаа дээдэл

Гарцаагүй ирэх зовлонг дааж нуграшгүй байж сур

Үнэн хэзээд ялна үлгэр шиг сайхан амьдар

Өөртөө харин итгэлтэй байж өнө мөнх нэрээ үлдээ

Үгээр хэлж барамгүй эцэг эхээ үүрд хайрла

Үзэсгэлэн гоог нь биширч байдаг үнэн ч ханиа дээдэл

Үхэвч бидний нэр үлдэнэ үр удам минь үлдэнэ

Үүрдийн үүрд сайхан амьдрая.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Хулан : Зүрхний улирал
Оруулсан Khulan on 2012-10-11 15:21:19 (1691 уншсан)

Дурлалын үг аялж байсан

Дуу чинь одоо  болжээ

Дуулим хорвоог хамт даа туулна гэсэн

Дуусдаггүй амлалт чинь алга болжээ 

 

Хайрын гэрлээр гялбаж явсан

Халуухан харц чинь хүйтэн болж

Халуунаар тэврэн дулаацуулж байсан

Халамжит энгэр чинь сэрүүхэн болж

 

Хаврын цэцэгсийг даган ирсэн хайр минь

Хүйтэн намрын салхинд навчистайгаа хамт хийслээ

Хайрын галаар төөнөж байсан зүрх чинь

Хагацлын мөсөөр хөлдөж хөшжээ

 

Эгнэшгүй энэ дэлхийд хавар намар ээлжилдэг шиг

Энэрэлгүй чиний минь зүрх бас ээлжлэх дөрвөн улиралтай юмсанж

Харанхуй шөнө намрын бороонд 

Хайртай намайгаа орхин явах даа

Хагацлын сүүдрээ орхин нисч буй

Харгис хэрээ лугаа адил байж дээ

 

Хоногшсон сэтгэлээ аргадан би

Хайрт чинийхээ нэрийг зүрхэндээ дуудан сууна

Хатсан зүрхээ норгох гэж би

Хагацал харууслын нулимс зүрхэндээ дуслуулан сууна. 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Би Монгол хүн
Оруулсан admin on 2012-10-10 15:30:38 (1741 уншсан)

                Талын хар салхийг
                Таана хөмүүлээр амталж залигласан
                Танхил бага наснаасаа
                Тахийн удамтай нөхрөлсөн
                Эр бор харцагыг
                Хэвлүүхэн гээч аялчихдаг
                Эгэл боргил амьдралын
                Эзэн нь би Монгол хүн
                                Хүлгийн сайныг унаж
                                Хүнд гайхуулах
                                Хөх тэнгэрт залбирч
                                Хамаг бүхнээ даатгах
                                Наран тамга дарж хана дугуйлан
                                Наян нэгэн униар цацал өргөх
                                Ижилгүй их хувь заяаны
                 Эзэн нь би Монгол хүн
                Өлгийн их уулсаас
                Хөвсгөлийн тайга хүртэл
                Дорнын их талаас
                Өмнийн цэнхэр говьд            
Авч гээхийн ухаанаараа
Азийн цээжинд дархлагдсан
Энгүй уудам талын
Эзэн нь Би Монгол хүн
Уул усныхаа савдгаар
Удам дамжин хамгаалуулж
Уургын үзүүр салхилуулан
Уудам талд мориор давхих
Хөх галын дөлөөр
Боривон дээр тамгалуулан төрөх
Хөдсөн дээлэн дотор
Босоо хиймортой  би Монгол хүн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Миний балчир нас
Оруулсан admin on 2012-10-10 14:28:52 (3139 уншсан)

Миний балчир нас ухаан орохын л Цаг уурын байрны гурван эгнээ хашаануудын дунд сайран гартай, эвэршиж хатуурсан хөлийн тавхайтай минь хамт үлдэждээ.

Одоо бодоход хүүхэд насаа дэндүү жаргалтай сайхан өнрүүлсэн юм шиг

Дулааны улиралд бол гутал гэж бараг өмсөхгүй хөл нүцгэн л явж байдаг сан аав, ээждээ загнаж зандчуулж байж өмссөн гутлаа хэзээний л тайлаад аль нэг хашааны буланд орхичихдог ингэсээр байгаад хөлийн ул хатуурч эвэршчихсэн зэл зангуу хатгах, чулуу нухах зэргийг барагтайд тоохоо байсан, өвөл бол даарахыг үл ажиран малгай, ороолт, бээлийг бол барагтайд  өмсдөггүй мөртлөө ханиад битгий хэл хамрын шуухниа ч бараг хүрдэггүй байж билээ.

Байрны ах нар үеийн бид нарыг онгироож хурдан морь болгон байр тойруулан уралдуулж хэрэндээ бид нараар хөөрхөн зугууцдаг байсан нь саяхан мэт нүдэнд харагдана.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Батжавхлан : Надаас хол яв
Оруулсан javkhaa on 2012-10-10 11:42:58 (1658 уншсан)

Мөнгөөр бүхнийг үнэлдэг

Мөнгө хархаараа эзнийх нь духыг нь үнэрлэдэг

Дарга нэртэй, эрх мэдэлтэй дайчин царайтай луйварчид бас байхын

Доороо байгаа хүмүүсээ дээрээс нь дардаг

Доошоо орчих вий гэхээс сүнс нь зайлдаг

Тойрон хүрээлсэн хүмүүсээ өөрийнхөө зуудаг нохой болгосон

Толгойгоороо биш бөгсөөрөө ажил хийдэг эмэгтэй дарга нар бас байнаа

Хувьдаа орон сууцтай хувьсгалд гай ч тарьдаггүй,

Гавъяа ч байгуулдаггүй хурган дарга нар гэж бас байнаа

Хогоо ч цэвэрлэж чадахгүй байж

Хотын тухай ярьдаг хорооны засаг дарга нар гэж байна

За даа энэ их дарга нарын алийг нь гэхэв 

Зам мөрөө хөөж

Даргаас хол явий.

Заяа минь огтолцох зааг дээр даргын суудалд залархад

Би Чамайг биш Чи намайг дагах болно

Тэр болтол НАДААС ХОЛ ЯВ.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хайртай болсон чинь алдаа байж дээ
Оруулсан admin on 2012-10-09 16:36:13 (1956 уншсан)

Нартад ганцхан заяах ээжийгээ гомдоосон чинь алдаа байж дээ

Насны ганцхан ханиараа намайг сонгосон чинь алдаа байж дээ

Найрагт ганцхан утга бийг ойлгоогүй чинь алдаа байж дээ

Надад ганцхан хайр заяасан юм ирээгүй чинь алдаа байж дээ

 

Халх нутгийн хүүхэнийг бэрээ болгож авахгүй гэж

Хан тэнгэрийн зарлиг аятай хадам ээж лүндэн буулгажээ

Үртэй хүн хадамд гарч болохгүй гэж

Үе тэнгийн найзууд нь эр нөхөрт минь шивнэжээ.

 

Үндэс мөчиртэй болохоороо л ургамал ногоо ургадаг байлгүй дээ

Үр хүүхэдтэй болохоороо л хүний заяа тэгширдэг байлгүй дээ

Даахин сэвлэгтэй үрийг минь дараас болно гэж голох хэрэггүй дээ

Даан чиг гэнэн намайгаа дараа ирнээ гэж хуурах хэрэггүй дээ

 

Хятад хэл мэдэхгүй гэж

Халхын бэрээ голоод байвал

Хамаг монголын минь заяа

Хазайх байлгүй дээ хадам ээж минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Эрдэнэбат : ААВ (дурсамжөгүүлэмж)
Оруулсан admin on 2012-10-09 11:47:12 (2778 уншсан)

Энэ амьдралд ямарч түших тулах хүнгүй ганцаардсан юм шиг сэтгэл минь хуурайлчихсан  идээний болор  таваг мэт хоосон,  ажил дээрээ хоносон энэ шөнө аавынхаа тухай ихийг бодож сууна. Балчир багад минь хатуухан өсгөсөн аав минь баргийн асуудалд хотойдоггүй Өндөр Хангайн уулс  шигээ "дүнжгэр" эр байсан. Аавыгаа дурсахаар хэдэн хүүхдүүдийнхээ төлөө ,ханийнхаа төлөө ,анд нөхдийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө эрхэлсэн ажилдаа эзэн болсон, эх нутаг шигээ түшигтэй хүн байжээ, товчхон хэлбэл бусдын төлөө өөрийгөө элээсэн хүн дээ гэж бодогддог. Ааваас минь айхгүй хүүхэд томчуул гэж манай Аварга тосонд үгүй, аавыг минь хүндлэхгүй хүн гэж монголд байдаггүй байсан даа.
Би яагаад ч юм хавирган сар дүүжигнэн хөдлөх үлгэрийн төсөөлөл шиг савлаж  тоглох дуртай хүүхэд  байж. Аав түүнд минь их дургүй ээ, хөдөөгийн сууринд ямар зориулалтын савлуур байх биш тогны бүрээстэй утас холбож хоёр шонгийн хооронд уяж аваад л савлаж гарна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэбат : Чоно
Оруулсан Эрдэнэбат on 2012-10-09 09:20:35 (1762 уншсан)

Би өөрийгөө чоно гэж бодном
Биедээ соёоны сорвитой
Бидэр татсан зүсэн саарал өнгөтэй
Бишгүй их уул усаар тэнүүчилнэм

Амьдрал надаас бүх зүйлээ харамлаж
Аз жаргалаар минь тоглож байхад
Амин голоо тасран тасартал
Авах л гэж зүтэгнэм би чоно

Үнэгний заль энэ тэрээс холуур
Үнэн хүчээр зовлогоо тэлж зүтгэнэм
Үрэл шиг асгарах сэтгэлийн хэлтэрхий бүхэнээ
Үзэм шиг амталнам би чоно

Маргааш юу зооглохоо мэдэхгүй ч
Магадгүй өлсөж үхэж ч болох ч
Цааш хурааж хоош тавихийг үл тэвчинэ
Цалгиж наргиж үрж орхидгоо би чоно

Од шүүрэх мөч хэзээ гэдгээ мэдэхгүй ч
Ондоо тэнгэрийн доор жаргаж үл чадна
Орчлон өөрөө эргэж л байна мөнхөд
Ороолон чонын жим тасарна гэж үгүй ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэбат : Ихэмсэг орчлонд
Оруулсан admin on 2012-10-08 11:56:11 (1521 уншсан)

Асгартал түрэх сэтгэлийн минь дуулал
Асман хөвгүүн шиг хүслийн минь тайлал
Агсамнан хангинах үзэл бодлын минь хууль
Агтлан анирдах мөрөөдлийн минь сааль
Орон зайн хязгаар миний сайрхал
Оргилуун бодлын  минь охь миний баясал
Оргож холдохгүй гунигийн минь сүү миний гаслал
Орчлон дэлхийн ихэмсэглэл харин миний хясал
Хаа байна өнөөх эгэл даруухан хайрууд
Хаа байна өнөөх эрхэмсэг даруулгагүй мөрөөдлүүд
Хаа байна өнөөх этгээд ухаалаг суутнууд
Хаа байна өнөөх эрх чөлөөт хүмүүс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнгөнхүү : Цаасан малгай
Оруулсан admin on 2012-10-05 17:14:25 (1990 уншсан)

/Алдар нэрэнд хүн болгон шатаар гардаг харин

буухдаа цахилгаан шатаар буудаг/

                Хачин сайн ажиллаж байна гэнэ

Хамт олон минь намайг магтана

                Бүгдийг чи хийж чаддаг гээд

                Бүүр дээр өргөж магтана

                                Харин би нэг удаа

                                Хамжааргагүй зан гаргаж

                                Хамаг ажиллаа баллаж

                                Хамт олноо гомдоосон чинь

                Хүн бүхэн намайг муулж

                Хүрч ирээд цохиод авна

                Зарим нь харин загнаж гарна

                Зайл хэмээн доромжилж хэлнэ

                                Олон зүйл дээр би

                                Онож шийдвэр гаргасан

                                Нэг л удаа алдахад

                                Нэмээд тэд муулах юм

                Цаасан малгай гэдгийг

                Цаадуул чинь надаа өмсгөж

                Би харин тэрэнд нь

                Биеэ тоон сагсуурсан байж



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 65 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-004.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2331

Зураач : Б.Хонгорзул
khongor011.jpg
Хэмжээс: 600x500 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3252

Зураач : Б.Хонгорзул
khongor061.jpg
Хэмжээс: 600x992 216k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3424


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn