Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Өгүүллэг: Н.Уранчимэг : Зураач болгов
Оруулсан admin on 2012-09-19 10:45:18 (3311 уншсан)

Нэгэн дунд сургуулийн эргэн тойронд иргэдийн бизнес хийх газрыг хамаагүй өгсөний учир хөөрхий сургууль тэдний дунд хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг л болсон байлаа. Хаашаа л харна наймаа хийж буй хүмүүсийн уцаартай уцааргүй дүр төрх тэдний нааш цааш чихэлдэн явахыг холоос харвал нэгэн цэнхэр биетийг  булаацалдан бужигнаж нөгөө цэнхэр биет газрын хүчнээс хамаг чадлаараа зүүгдэн аврал эрэх мэт. За энэ ч яахав би бас л тэнд очин удахгүй хил гарах бэлтгэлээ базаан гайгүй сайн шаахай олчих санаатай ийш тийш зүтгэн бараагаа сурталчилан орилж буй наймаачидын зүг арай ядан толгойгоо эргүүлэн харж явлаа. Уг нь жаахан заагтай байх сургуулийн газар руу наймаачид хэдийнээ орж иргэд ч мөн адил сургуулийн байшингийн сүүдэр бараадан бяцхан жаалууд тэдний чөлөөг харж сургуулийн зүг тэмүүлнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Зөв харсан юм бүхэн сайхан
Оруулсан admin on 2012-09-19 10:02:02 (1680 уншсан)

Аадарын бараан үүлс нарыг надаас нуугаад

Усан бороо өдөржин шаагих сайхан

Алтан туураа элтэл нутаг гүйсэн хүлэг

Уугуул усаа амсаад тэнгэр гижигдэн хөрвөөх сайхан

Зөв харсан юм бүхэн сайхан

 

Ахуй нутгаа санан яарсаар холоос ирээд

Униарт талынхаа хээлэнд нулимс унагах сайхан

Аавын гэрийн босгыг гэнэтхэн алхаад ороход

Уулга алдаад өлдөлзөх хоёр буурал минь сайхан

Зөв харсан юм бүхэн сайхан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Эгчмэд бүсгүй
Оруулсан admin on 2012-09-10 11:59:07 (1706 уншсан)

Нэгэн нүдэнд дулаахан эгчмэд бүсгүйг хараад

Намайг тоох болов уу гэж бодолд дарагдаад

Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгүй

Үл таних эгчээс холдохыг үнэхээр хүсэхгүй

Галзууртлаа дурласан намайг бодооч

Ганц үнсэлтийг чинь хүсэж байна одооч

Хүнийх битгий байгаасай гэж хүснэ

Хамтдаа байхыг улам ихээр хүснэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Бодож үзээрэй жаал минь
Оруулсан admin on 2012-09-09 19:09:33 (1432 уншсан)

Б.Улаанхүү : Бодож   үзээрэй    жаал  минь

Холбосон  үг ойлгоогүй бол
Холхон  бай жаал  минь
Хонины  бэлчээрт  үүрэглээд
Хурууд  хүлхээд  явж  бай

Залгаа  үг ойлгохгүй бол
Загасны  уурга  барьчихаад
Зад  хөлдсөн  иөсөн  дээр
Загас  барина гээд тэнэглэж яв

Хүнээс илүү болоогүй байж
Хөөрч  баясаад  хэрэггүйл байх
Хөдөөнөөс  саяхан  ирсэн  байж
Хүний  оргилд  хүрээгүйл байх

Бодолтойхон  явахгүй  бол жаалаа
Болжморын  чинээнд хүрэхгүй шүү
Босох  газраа  хага даруулбал
Борив чинь дахиад  тэнийхгүй шүү


2012 Б,Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Миний нутгийн дүү нар
Оруулсан admin on 2012-09-09 19:07:23 (1362 уншсан)

Миний  нутгийн дүү  нар
Мөнгөн сор шиг гялалзаж
Монголын  хийморийг сэргээх
Мяндагтан  болж  явцгаа

Алтан  нутгийн  минь дүү нар
Алтан  соёмбо  шиг гялалзаж
Ахуй төрөө амаржуулах
Андгайтан  болж  өсцгөө

Нутаг  нутгийн  дүү  нар
Нууц  товчоогоо  сөхөж
Найман  зууны  тэртээх
Нэгдсэн монголоо  сэргээ
Ирээдүй болсон  дүү  нар
Их  монголийг байгуулж
Элэг  нэгтнээ  баярлуулж
Энхийн  ерөөлтөө жаргацгаа

2012 он 9сарын 9нд  Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Миний нутгийн дүү нар
Оруулсан admin on 2012-09-09 10:56:28 (1432 уншсан)

Миний  нутгийн дүү  нар
Мөнгөн сор шиг гялалзаж
Монголын  хийморийг сэргээх
Мяндагтан  болж  явцгаа

Алтан  нутгийн  минь дүү нар
Алтан  соёмбо  шиг гялалзаж
Ахуй төрөө амаржуулах
Андгайтан  болж  өсцгөө

Нутаг  нутгийн  дүү  нар
Нууц  товчоогоо  сөхөж
Найман  зууны  тэртээх
Нэгдсэн монголоо  сэргээ
Ирээдүй болсон  дүү  нар
Их  монголийг байгуулж
Элэг  нэгтнээ  баярлуулж
Энхийн  ерөөлтөө жаргацгаа

2012 он 9сарын 9нд  Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: М.Болдбаатар : Эргэх амьдрал
Оруулсан admin on 2012-09-08 23:37:34 (1541 уншсан)

Жаргал зовлон хоёр маанийн эрх шиг цуварч

Жаргаж мандах наран үрчлээн тоогоор жирийж 

Хүний орчлонгийн баяр гунигт амьдрал

Хөндийн цэцэгс шиг дэлбээлж гандан ээлжилнэ

Өнөөдөр зовж маргааш жаргана

Маргааш жаргаж нөгөөдөр зовно

Маргаашийн цаана

Мянган маргааш бий

Магад би тэнд үгүй ч байж мэднэ

Үрийн минь зулайд миний  үнэр шингэж

Үүлэн чөлөөнөөр миний шүлэг эгшиглэж

Нэр минь түүхийн хуудаснаа үлдэж

Нэг л төрөх бие минь тоос болон замхарна

Мойлт овогт Болдбаатарын ТУУЛ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Намрын ухаарал
Оруулсан admin on 2012-09-06 18:22:02 (1641 уншсан)

Намрын бараан үүлс Богд уулын оройг шүргэж ядан манарна

Надад аав минь хачин их үгүйлэгдээд уйлмаар л санагдана

Гадаа сэрүүн ороод бүлээн сэтгэлд буцахын даардас хүргэнэ

Гаслангуй өвс ногоо шувуудын доогуур хөгжмийн удирдаач шиг үзэгдэнэ

Энэ л гунигт ахуйг эзэмдэхээр зүрх минь дотроо найрслаа

Эмгэнэлийн симфони эгшиглүүлж тайлан тавихаар шийдлээ

Дураар салхи эгшигт автаж хаа сайгүй улбар шараар будаж эхэллээ

Дурсамжаа би үгүйлэхийн хөндүүртэй айсуй он жилүүд рүүгээ тээлээ

Ай хөөрхий ингээд л намар болчихлоо гэж үү...                                   

Ай хөөрхий ингээд л аавгүй болчихлоо гэж үү...

Хатан Туул шиг нулимс урсган шаналлаа ч

Аяа энэ намар болдогоороо л болно

Хаан Чингис шиг дэлхийн талыг эзэллээ ч

Аавыгаа би олохгүй...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Миний бүтээсэн байшин
Оруулсан admin on 2012-09-05 15:53:08 (1574 уншсан)

Өөрийнхөө бүх юмаар эвлүүлж барьсан байшинд минь

Өдөржин санааширч өөр залууг мөрөөсөх хэрэггүй хайрт минь  

Зөвхөн чинийхээ төлөө би энэ байшингуудыг барьсан

Зөрөн өнгөрөхийн төлөө л энэ замуудыг тавьсан юм шүү

Зүрх сэтгэл хэмээх суурин дээрээ итгэл гэдэг тоосгоороо

Зөндөөн их хичээж, өрж босгосоныг

Зүгээр л нэг мартаж болохгүй хайрт минь...

Зөөлөн тунгалаг харцаараа хүртэл цонхуудыг бүтээсэн юм шүү 

Сэвэлзүүр салхинд чамайгаа дааруулахгүй гэсэндээ

Сэмхэн нүдээ аниж хамгаалдаг юм шүү

Чамайгаа би цангаахгүй гэсэндээ инээмсэглэхдээ хүртэл уйлж

Чанга гишгэх үед чинь шал болсон цээж минь баярладаг шүү

Арьсаараа хүртэл дээврийг нь бүрхэн хучиж

Аниргүй ханануудыг алгаараа босгосон юм шүү

Хаалгыг нь би мэдрэмжээрээ хийж үгээрээ цоожилсон юм шүү

Харин түлхүүрийг нь I LOVE YOU гэж нэрлэсэн шүү

Битгий мартаарай...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Хувирахгүй сэтгэл
Оруулсан admin on 2012-09-05 15:37:05 (2012 уншсан)

      Сэрүүн намрын бороо болрын өнгөөр солонгорч
      Сэтгэлийн толгодод өнчин ботго тэшээд
      Моддын навчис ганц нэгээр унахуйяа
      Мөн ч их санаж байна даа чамайгаа
Хасын өнгөт цасан хацар õàéðàí жиндээж
Хорвоогын урт өдрийг зүрхний хэмээр тоолоод
Тэнгэрийн ододтой цасны гялбаа цахиллахуйяа
Тэврэлдэн чамтайгаа жаргасан хором бүхнээ үгүйлнэ
      Энгэр газрын яргуй салхины аясаар ганхаж
      Эвий хонгор сэтгэл аяны харгуйг хараачилаад
      Ирэх шувуудын дуунд сэтгэл уяран уясахуйяа
      Энхрий хонгор чамайгаа ирнэ гэж хүлээлээ
Зүйлийн цэцгийн өнгө харцны сайханыг татаж
Зүрхний угаас хүслийн оч харваад
Зуны үдшийн агаар амрагын болзоонд согтохуйяа
Зул шиг хайраа хадгалж зүүдээ манаж хонолоо
      Намар намрын бороо сэтгэл дотор зүсэрч
      Нас нэмсэн жилүүд ухаарлын учгыг сүвлээд
      Нандин хайрын дурсамж хайрлахын жаргал авчирахуйяа
      Намайг чамтай учруулсан бодол бүхэн минь жаргалтай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Уйлах...
Оруулсан admin on 2012-09-05 13:08:58 (1459 уншсан)

Инээхээсээ түрүүлж уйлахыг би сурсан

Энэ хорвоод ирээд анхны минь сурсан зүйл бол уйлах юм

Бүрэлдсэн махбодын минь ихэнх хувийг нулимс хэмээгч эзэлнэ

Бүр эхнээсээ би эх хүний дотогшоо мэгшсэн цурхиралтаас

                            эр хүний нууж унагасан нулимснаас үүдсэн юм

Гуниж баярлахын алинд ч уйлах минь зэрэг явдаг юм

Гургалдайн хоолойгоор дуулсан ч тал нь уйлах минь л байдаг

Уйлахгүйгээр би энэ чулуун амьдралд дунд чинь амьсгалж чадахгүй

Урсах нулимс минь миний амьд буйн гашуун гэрч юм шүү

Хамгийн сүүлд буцахдаа би инээмсэглэлийг л төгс сурна

Халуун нулимсаа харин намайг торойтол үдэх хүмүүст үлдээнээ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Миний дотор үргэлж...
Оруулсан admin on 2012-09-05 13:07:38 (1598 уншсан)

Миний дотор үргэлж миний үзээгүй эмээ өвөө зүрхийг минь хонх болгон

                                   хангинуулдаг, тэр танил гар аавын минь л мутар байдаг

Миний дотор үргэлж нарны үнэртэй нулимс харанхуйг зүсэж уйлуулдаг,                

                                   инээмсэглэл минь бороо шиг асгарахад харц минь

                                                                                                  хачин их цангадаг

Миний дотор үргэлж хүн болж чадаагүй дүү минь надаас аав ээжийнхээ

                                   тухай асуудаг, би яахаа мэдэхгүй байдаг, тэр асуулт

                                                        надад долоо дахь мэдрэхүй болж шингэдэг

Миний дотор үргэлж нэгэн Будда завилаад ааш муутай мэлмийгээрээ

                                   намайг хоёр хувааж орхидог, би тэр үед цөлийн

                                   дарвуулт зэрэглээ далай шиг хүйтэн болохыг анзаардаг

Миний дотор үргэлж манайхыг хөдөө нүүхэд сумын төв дээр үлдсэн банхар

                                   минь хүн хэлээр надаас “сэтгэл” нэхдэг, би өөрийгөө

                                                                 хичнээн алгадавч зүүдлээгүй л байдаг

Миний дотор үргэлж нөхөрт гарсан зовлонт бүсгүйчүүд арван тавтай онгон

                                   охины дүрээр ирдэг, тэд над руу живж буй хөлөг

                                                         онгоцны ахмадын харцаар харсаар байдаг

Миний дотор үргэлж талын морьтон эрс сарыг уургалж татахад устай

                                   харших ган дөрөөний цул анир нуур царцтал

                                                                                                              цуурайлдаг

Миний дотор үргэлж хийдэд нисэх мэт үзэгдэх хандмаа нар аниргүйтэй

                                   нөхцөх шиг..., хананд тусах сүүдрийг нь үнсэхэд

                                                    харанхуйн цацраг холцоруутах шиг санагддаг

Миний дотор үргэлж Фредди Меркури гүн нойрссоор байдаг, яг л амьд мэт

                                   санагддаг, булшнаас нь одоо ч дуулаагүй дуунуудынх

                                                                            нь амьсгал сонсогдсоор байдаг

Миний дотор үргэлж чиний есдүгээр сард засаж будсан өрөө надтай хамт

                                   байдаг, цонхоор нь цас будрахыг харахад намайг

                                   дааруулсан халуун төрх чинь замтай адил хов хоосонд

                                                                                                                дарагддаг

Миний дотор үргэлж дөрвөн цагийн солигдох хувьсал миний бага насны

                                   дурсамжийг авчирдаг, энэ үед би өнгөрсөн он

                                             жилүүдийнхээ төлөө амьдарч яваа шиг бодогддог

Миний дотор үргэлж гудамж ганцаараа, гудамжинд хашаа минь ганцаараа,

                                   хашаанд байшин минь ганцаараа, байшинд би

                                   ганцаараа миний дотор ганцаардал, олон давхар              

                                                                            хувцастайгаа нуугдсаар байдаг

Миний дотор үргэлж тэнгэрээр нил хар утаа татуулан сөнөж буй онгоцноос

                                   нэгэн захидал ирдэг, тэр зурваст амьдрал ямар урт

                                                                                       болохыг өгүүлсэн байдаг

Миний дотор үргэлж хүмүүсийн үзэн ядалт шиг миний хайранд гоо сайхан ч

                                   атаархсаар байдаг, атаархал ч ертөнцийг аварч

                                                                             болохыг би энэ үед л ухаардаг

Дотор минь дэлхийн бүх үхсэн хүмүүс гүйцээгээгүй амьдралаа зохиогоод л...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Тав дахь улирлын гүнд...
Оруулсан admin on 2012-09-05 13:06:27 (1636 уншсан)

Чиний амьдардаг байсан хуучин гудамжинд би очих дуртай, тэнд тав дахь

                                                                                                        улирал байдаг

Чимээ аниргүйд автсан эзгүй хашааны чинь гадаа нь гарч ирдэггийг чинь

                                                                               төсөөлөн удаан зогсох дуртай 

Салхи тэнд үл мэдэгдэм байдаг, чамайг үгүйлэхээр л тэндэхийн санаа алдах

                                                               цээжин дотуур минь зөөлхөн сэвэлздэг

Сартай үдшээр тэнд бүрхэг байдаг, тэнгэр лүү харах гэхээр харц руу үүлс

                                                           шургаад би борооны зовлонг нь мэдэрдэг

Өвөл тэнд цасгүй дулаахан байдаг, өвгөрсөн моддынх нь дээгүүр өрөөсөн

                                                 дальтай болжморууд нулимсаа нууж нисэлддэг

Өөрийн мэдэлгүй цас болмоор хүсэл энд л төрдөг, өвөл ер нь энд болдоггүй

                                                                          нь өвс ногоонд ч гунигтай байдаг

Хавар ч тэр, намраар ч тэр хачин дүнсгэр байдаг, хаа сайгүй манан дунд нь

                                                                   хаа сайгүй “чи” л байх шиг санагддаг

Хагдарсан цэцэгс ч тэнд хаалганы цаадах аниргүйгээс уйдахдаа хэн нэгний 

                                                                танил хөлийн чимээнд нисэхийг хүсдэг

Тэнд инээмсэглэл минь уйтгар болж хувирдаг, тэнгэр нь ойрхон мэт

                                                        санагдавч урсгал нь хацар шүргэхгүй уйтай

Тэвчээрийг би тэнд хагараагүй цонхнууд, хашгираагүй модод, халцраагүй

                                         хагнаас нь олж харахдаа цонхнууд юмуу модод

                                                                         аль эсвэл хаг болохыг мөрөөддөг

Чиний минь хувцсаа тохож хатаадаг байсан нарийхан хэц тасраагүй л

                                       байдаг, түүнийг би амьсгалаараа хөгжимдөхийг хүснэ

Тэгээд цав цагаан тоос болон бутрахыг нь харж найм дахь аялгуу, арван

                                                                        гурав дахь өнгийг зурмаар байдаг

Чилтлээ хүлээсэн өдрүүд энд ганцаардаж дэргэдүүр нь урсах цаг хугацаагаа

                                             огт өөр даашинзтай бүсгүй зөрөх шиг харж суудаг

Яруухан гуниглалтай чиний эзгүй доторх нууцлаг мэт энэ ертөнц хүлээлэлт

                                                                         болсоор хэнд ч үзэгдэхгүй үүсдэг 

Яг л шүлэгчийн сэтгэл шиг тэр хуучин хашаанд, тэр хуучин гудамжинд чиний

                                                               үзээгүй тав дахь улирал байсаар байна

Тэнд л би орь ганцаар очоод одоо бүхнээсээ ангижран урьдын

                                                                  дурсамжаараа удаан амьдрах дуртай

Тэгээд л би дөрвөн цагаас алгуурхан алсарч шүлэгчийн зүрх сэтгэл ч тав

                                                    дахь улирал мөн болохыг мэдэрсээр л байдаг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Архины гай
Оруулсан admin on 2012-09-05 11:28:57 (1540 уншсан)

Өнөө өглөө ажил дээрээ очлоо надаас нил архи

Өдөржин шөнөжин уусан юмуу гэж асуулаа задарсан тархи

Ийм байдалтай дахиж ирвэл ажлаас хална гэсэн

Ингэж надад хэлэхэд нь би уурандаа ална гэсэн

Дуртай болохоор ганц шилийг балгалсан

Даанч маргааш нь яах гэж ууваа гэж халгалсан

Ажил амьдралаа алдаж ингэж уух нь миний буруу

Ам ууж элэг шүүж сэржим өргөдөг нь миний хуруу

Архийг уух гэж төрсөн бишдээ дахиж чамайг амсмааргүй байна

Алтан нар шиг ганцхан амьдралаа үрж би харамсмааргүй байна

Залуу насандаа бүхнийг бүтээж зоригтой урагшаа алхмаар байна

Занга болсон энэ архинаас залуус бид залхмаар байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Хувирахгүй сэтгэл
Оруулсан admin on 2012-08-31 12:18:16 (1663 уншсан)

      Сэрүүн намрын бороо болрын өнгөөр солонгорч
      Сэтгэлийн толгодод өнчин ботго тэшээд
      Моддын навчис ганц нэгээр унахуйяа
      Мөн ч их санаж байна даа чамайгаа
Хасын өнгөт цасан хацар õàéðàí жиндээж
Хорвоогын урт өдрийг зүрхний хэмээр тоолоод
Тэнгэрийн ододтой цасны гялбаа цахиллахуйяа
Тэврэлдэн чамтайгаа жаргасан хором бүхнээ үгүйлнэ
      Энгэр газрын яргуй салхины аясаар ганхаж
      Эвий хонгор сэтгэл аяны харгуйг хараачилаад
      Ирэх шувуудын дуунд сэтгэл уяран уясахуйяа
      Энхрий хонгор чамайгаа ирнэ гэж хүлээлээ
Зүйлийн цэцгийн өнгө харцны сайханыг татаж
Зүрхний угаас хүслийн оч харваад
Зуны үдшийн агаар амрагын болзоонд согтохуйяа
Зул шиг хайраа хадгалж зүүдээ манаж хонолоо
      Намар намрын бороо сэтгэл дотор зүсэрч
      Нас нэмсэн жилүүд ухаарлын учгыг сүвлээд
      Нандин хайрын дурсамж хайрлахын жаргал авчирахуйяа
      Намайг чамтай учруулсан бодол бүхэн минь жаргалтай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Уранчимэг : Хүлээсэн сэтгэл минь
Оруулсан admin on 2012-08-31 12:12:33 (1871 уншсан)

            Энгүүн агаад эрхэмсэг чамайгаа
            Их олон жил сэтгэлдээ тээлээ дээ
            Элсэн цөлд цэцэг ургатал бодож
            Ээрэм талд нуур тогттол санаж дээ
Хавар хаврын шувууд надаас дөлж гунганаад л
Зун зуны цэцэгүүд надаас нуугдаж ургаад л
Намар намрын навчис надаас зугтаж хийсээд л
Өвөл өвлийн цас намайг тойрч хаялаад л
           Он цаг бидэн хоёр чамайг яасан их хүлээв дээ
           Одоо би чамайг санахгүй ээ
           Огтхон ч бас дурсахгүй ээ
           Онхи сэтгэлдээ ч бас тээхгүй ээ
Дөлж гунганах шувууд нутгаа санаад буцаж байна
Нуугдаж ургасан цэцгүүд ишэн дээрээ хагдарч байна
Зугтаж хийссэн навчисны төгөлд би сууж байна
Тойрч хаялах цасан одоо над дээр унаж байна
           Яалаа гэж дээ хонгор минь
           Яг одоо би чамайгаа санаж байна
           Урсаж л байгдээ энэ он цаг
           Удаан хүлээж л байг дээ энэ сэтгэл
Элсэн цөлд цэцэг ургуулаад яах юм бэ
Ээрэм талд нуур тогтоогоод ч бас яах юм бэ
Яруунхан дууг чинь л сэтгэлдээ тээе
Ялдамхан төрхийг чинь л зүрхэндээ хадгалая
         Буурал суусан навчисны судал бүхэн гунигтай ч
         Буурал орох насны хоног бүхэн тоотой ч
         Хүлээсэн сэтгэлийн гүнд хүсэл бүхэн минь
                                                              шинэ байг ээ
         Хүслийн цагаан бодолоос нь нь хайр
                                               дандаа амтагдаж байг ээ

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Хайр
Оруулсан Н.Уранчимэг on 2012-08-23 15:16:14 (2266 уншсан)


Сарнайхан цэцэг дэлбээгээ нээсэн байхад
Саатаж юунд харахгүйсэн билээ
Санааны гүнд хайрлагдаад байхад
Сэтгэлээ юунд өгөхгүй билээ

Дэлбээгээ нээсэн цэцгийг
Тасдаж яахин болох билээ
Дэндүү дассан сэтгэлийг
Хорьж яахин болох билээ

Анхилхан цэцэг үнэрээ гээгээгүй байхад
Агаарт юунд анхилахгүйсэн билээ
Алдрайхан сэтгэл нялхраад байхад
Амраглаж юунд болохгүй билээ

Дэлбээгээ нээсэн цэцгийг
Тасдаж яахин болох билээ
Дэндүү дассан сэтгэлийг
Хорьж яахин болох билээ

Хонгорхон цэцэг ургаж гүйцсэн байхад
Хорвоог юунд чимэхгүйсэн билээ
Хүсэн хүсээд хайрлагдаад байхад
Ханьсахгүй юунд жаргах ч билээ

Дэлбээгээ нээсэн цэцгийг
Тасдаж яахин болох билээ
Дэндүү дассан сэтгэлийг
Хорьж яахин болох билээ

Хүсэлээ дагасан хайрыг
Хүнийрхэж юунд болох билээ
Хөөрөөд байгаа зүрхийг
Дарж яахин болох билээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Үүлэн хойморт
Оруулсан Н.Уранчимэг on 2012-08-23 15:00:53 (2318 уншсан)

Цав цагаан үүлэн хойморт

Час улаан дарс чамтайгаа хүртээд

Сэргэлэн алаг нүдний чинь чанадад

Цэв цэнхэр ганцхан од байхыг харлаа

        Амталж хүртсэн дарсны аагинд аархаж

        Алиман сартай шөнийн намуунд уясч

        Гав ганцхан одны түүхийг

        Гайхаж би тэгэхэд асуусангүй

Цэнгэлийн жаргалыг нэгэн амьсгалаар залгиж

Цэвэрхэн чинийхээ цээжийг тэврэхдээ

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Уранчимэг : Хоргодоод ч яахав дээ
Оруулсан Н.Уранчимэг on 2012-08-23 12:29:33 (2068 уншсан)

Санаандгүй учирсан чамаасаа

Салахдаа хоргодоод ч яахав дээ

Салгуу тавиланг аргадаж

Хайр амлаад ч яахав дээ

       Зөнгөөрөө учирсан учиралаа

       Бусдад гайхуулаад ч яахав дээ

       Зөрөөд болоогүй сэтгэлийг

       Тогтоох гээд ч яахав дээ

Зуурдхан учирсан учиралаа

Зүрхэндээ хадгалаад ч яахав дээ

Зөрөг замын төгсгөлд

Нулимс унагаад ч яахав дээ

                 Чи минь

Чи минь: Удаан ганцаардсан намайг

                  Ундаалж шивэрсэн бороо байлаа

                  Уруул сэтгэл хоёрт минь

                  Удтал шингэсэн амт байлаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Отгонцэрэн : Намар – 5
Оруулсан admin on 2012-08-21 14:04:16 (1662 уншсан)

   

Намар яагаад болдог юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Газар доор байгаа хүн ярьж чаддаг юм уу?

 

Навчнууд яагаад шарлаад байгаа юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Тэнгэрт буй хүнтэй яаж ярих юм бэ?

 

Шувууд, хаашаа нисээд байгаа юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Агаар болчихсон хүн сонсдог юм уу?

 

Бороо яагаад дааруулаад байгаа юм бэ? Ээжээ

Ааваасаа асуу!

Үүлэн дээр гарчихсан хүн дуулдаг юм уу?

 

Аав минь тэгээд хэзээ эргэж ирэх юм бэ? Ээжээ

Ирэхгүй дээ хүү минь!

Аан, тэгвэл хоёулаа очих юм уу?

 

Намар зурагийг ч гэсэн уйлуулдаг юм уу? Ээжээ

Яаж байна!

Аавын зураг норчихсон байна...

(Аав байхгүй болохоор надад гунигтай байна

Асуулт бүхэн минь хариултгүй)

Ай намар ийм гунигтай гэж үү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 69 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-019.JPG
Хэмжээс: 600x373 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5601


khuv5-028.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2634

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-008.JPG
Хэмжээс: 600x450 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2697


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn