Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар – 4
Оруулсан admin on 2012-08-21 14:02:09 (1550 уншсан)

Намар яасан эмгэнэлтэй юм бэ?

Навчис уйлахдаа өөрөө дусалчихаж...

Намайг хүмүүс мартсан мэт аниргүйд танигдахгүйгээр автчихаж

Нар хамаг л гунигаа алтлаг өнгөөрөө түгээсэн мэт

Намуухан буй бүх юмс дотроо дуун хурдаар сэмэрч байна

Намар яасан ч уйтай юм дээ...

Нисэж байгаа шувууд моддын мөчрөөс тасарсан мэт

Нэг, нэгээрээ уйтгар минь хаа сайгүй шингэсэн мэт

Цэв хүйтэн бороо, тэнгэр нэгмөсөн түмэн хэсэг бутран асгарч буй мэт

Цэнхэртэж гандсан тэр гүүрэн дээр одоо гишгэнэ гэж бодохоос л сэтгэлд 

                                                                                              минь нурж байна

Чиний одсон зам ч одоо миний цээжинд салхиар хучигдаж байна

Намар яасан эмзэгхэн хөндүүр юм дээ?

Уулс, манан дунд хагдарахыг төсөөлсөөр цэцэгсийг итгүүлчихэж

Умраас өмнө рүү жигүүрийн хоосон чимээ шингэчихэж

Уртын урт аянд аниргүй бэлдсээр байгаагаа хэн нэгэн мэдэрчихэж

Усны мандал ч үхэл ийм тунгалаг болохыг харуулж байна

Намар яасан эмгэнэлтэй юм бэ?

Ай намар яасан... яасан... ч

 Н. Отгонцэрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар – 3
Оруулсан admin on 2012-08-21 14:01:13 (1502 уншсан)

Хэрээ хүртэл шарлан гандчихлаа шүү

Хэзээ энэ намар дуусах юм бол...

Хэрэв чи надаас ингэж удаан явсан бол

Хэлэх үгс минь навч л болох байлаа даа

Цагаахан үүлс хаашаа ч юм яаран нүүгээд

Тэнгэр моддыг л дуурайгаад байна даа

Царайнд чинь яагаад ч юм гуниг суучихаж

Буцаж буй шувуудын сүүдэр л дайрч дээ

Ээ, намраа...

Голоосоо царцах нулимс сэтгэлд минь хадгалагдана

Энэ гэзэг үс яг л зэгэс шиг хийсэж байна уу?

Гол усны чинь тунгалагт харц минь атаархана

Эрэг дээрх бургас яг л над шиг харагдана уу?

Хэлээч... ээ, намраа... 

                                                                    2011-07-31

 

Н. Отгонцэрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар - 2
Оруулсан admin on 2012-08-21 13:59:56 (1822 уншсан)

 

1

Намар ! модон хашаан доторх хуучин амьдрал, сэтгэл доторх хуучин

                              ертөнц, гол ус тунгалагшихыг мянган онд үзэж хөхөрсөн

                                                                                                  хуучин модон гүүр

Намар ! модон байшин доторх хуучин яриа, чиний орхисон хуучин дурсамж,

                  намайг мартсан чи эргэн санахдаа гэзгээрээ дэнлүү болох улирал

Намар ! модон саравчны ганцаардлаа орхих сүүлчийн ертөнц, хагдраагүй

                             өвс ногоо мэт миний доторх шинэ мэт хуучнаас хуучин

                                                                                              ертөнц чиний дүү юм

Намраа ! чамд уусан алдарсан энэ хачин дүнсгэр хуучин сууринг сая жил

                  зүлгэсэн өнгөт салхи чинь хэний амьсгалаасаа тасалж үлдээсэн  

                                                                                                          санаашрал вэ

Намраа ! шүлэгч Отчигоны шөнө мэт байшинд дөрвөн цагаас тусгаарлаж

                              авсан чамайг яаж гунигт шүлгэндээ шингээж зургаа дахь

                                                                                                     галавт дэлгэх вэ

2

Гэнэтхэн л аниргүй уйтгарт автдаг гэрийн минь урдуур үргэлж нааш цааш   

                                  урсах галт тэрэгний дуу огт өөрөөр хангинах нь намрыг

                                                                                              сатааруулж чадах уу

Гэрэл дундуур харанхуйн хамт зүүд мэт ирэх чимээгүй хашиграан, намрын

                             гэгэлгэн өдрүүдийг дотроос нь эмтлэх хэнийч ноотлоогүй

                                                                                                    ганганаан мөн үү

Хүйтэн бороо над дээр дусахдаа намрын зүүдтэй навчис мэт дотноссон

                            намайг цас болон будруулдаг чинь яагаад сэтгэлд нэвтрэх

                                                                                               тайтгарал болдог вэ  

Хөдөөд нуур эзгүйрүүлээд орхисон хоосон орон зайн сүүдрээр чинь хашаан

                        доторх хавирган өвснүүд минь намайг манан болгож зурах нь

                                                                                                        хувьсал мөн үү

Өдөржин шуугисан модод, дэргэдэх модон байшин хоёрын аль нь илүү

                  ганьхаралд автахыг тэнгэрээс гүн чагнаж суух минь намрыг таних

                                                                                                       гэгээрэл мөн үү

Өндрөөр буцсан шувууд чинь харц хайчлан нисэхэд, хуваагдсан харц минь      

                               үүлс болон одоод гэзгэн дээр чинь асгарахад яаж миний

                                                                                               нулимс гэж мэдэх вэ

 3

Намраа ! чиний залгисан эл хуль ертөнц, гудамжинд чинь уйлж буй бүсгүй

              хүн шиг сонсогдоод навчис дээр хэний гомдол бутрахыг төсөөлөх вэ

Намраа ! салхины сэрчигнэх хөлийн чимээнд чинь хууртан цонхны цаанаас 

                  анирдан зүрхний цохилт шиг санах нь хэний амьд буйгийн гэрч вэ

Намраа ! зэвэргэн оргих дан сууцанд минь хэзээнээс чи оршсон болоод  

                     намайг энэ ваартай цэцэг шиг гундааж чадалгүй зүрхийг минь

                                                                                             удвал мэт болгоно вэ

Намраа ! чи энэ зовлонт бөмбөрцөгийн хаанаас ирдэг юм бэ? буцах цагаар

                  чинь хамт одоод өвөл, хавар, зун болж дотуур чинь ирмээр байна

Намар ! модон довжоон дээрх гутлын хуучин мөр, цээжин гаднаас минь

               арилж буй чиний алганы илч, гэзгэнд чинь үлдсэн миний сүрчигний

                                                                                                             хуучин үнэр   

Намар ! модон дээвэр дээрх борооны шарласан мөр, хаалганы цаанаас

                                    гэрэлтэх ээжийн минь хуучин дээл, аавын тухай бичсэн          

                                                                                   анхны минь сонгодог шүлэг

Намар ! зүгээр л шүлэгчийн хуучин модон байшин...  

                                                                                    2010 оны 12 дугаар сар 23  

 

Н. Отгонцэрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Тэр цаг нь одоо
Оруулсан Dorjpagma on 2012-08-20 12:59:57 (1502 уншсан)

Анх чамайгаа хараад өөртөө итгээгүй ээ би чинь

Ахиад уулзах байх гэж бүтүүхэндээ мөрөөддөгсөн

Ардаа хариуцлагатайг чинь  мэдсээр байж

Айлгуйтан чамруу л харж суудаг би тэнэг байж ээ

Давхраагүй, зүрхнээсээ инээдэг борхон алаг нүдэнд чинь

Дарвуулт завь шиг хөвөөд живхийг хүснэм би

Дандаа хэлдэг тэр айхавтар хатуу үгэнд чинь хариу болгож

Дээшээ тэмүүлэх хүсэл зориг ундаран гардагаа нуухгүй ээ би

Аз жаргал, баяр гуниг, хардалтыг мэдрүүлсэн чи надад

Ахиад мэдрэхгүй гэсэндээ тэнгэрт нислээ битгий  хориорой хаалгыг минь нээгээч  

Амьдралд хоердогч болж чадахгүй гэнэхэн ухаандаа хашигдан

Алгуурхан чамаасаа хагацсанаа хэлье

 

Эргээд бодоход чамайгаа мартахгүй гэдгээ бардам хэлье

Эгэл хорвоогийн хуулийн дагуу нэгэн зүйлийг хэлэхийг хүснэм

Эхлэх амьдралаа чи өөрөө олсон харин дараа нь бурхан чамд  бэлэглэсэн

Ариухан ганцхан үгээ чамдаа л хэлье Хайртай

Баяртай тэр цаг нь одоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Пүрэвсүрэн : Би юу бэ
Оруулсан admin on 2012-08-14 15:08:36 (1613 уншсан)

          Би юу бэ  

Дурсамжын үүлнээс дурлалын бороо асгарах

            Тэнгэр бид хоёр адил аж..

Дур зоргоороо байхын учиг бодлын аргамжааг тайлах

            Салхи бид хоёр адил аж..

Хэнзхэн дурлал сэтгэлд ургаад буцаж хагдрах

            Мод бид хоёр адил аж..

Хэтэрхий бардам зан нулимс болж урсах үе байх

            Ус бид хоёр адил аж..

                        Би тэнгэр,салхи,мод, ус аж.

Басамжлах нэгний өмнө царай хүрэнтэж тэргүүн өргөн хүрлийх

            Уул бид хоёр адил аж..

Байх үгүй нь мэдэгдэхгүй юунд ч үл хүртэм санагдах

            Зэрэглээ бид хоёр адил аж..

Хэгжүүхэн зан минь хөдлөхөөр хэлэх үгээ залгиж хүйтэн төрх гаргах

            Мөс бид хоёр адил аж..

Хэнтэй ч уулзамгүй орь ганцаар сэтгэлээ эвхэн суух

            Чулуу бид хоёр адил аж..

                        Би уул,зэрэглээ,мөс,чулуу аж



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: 3.Улаанхүү : ХОНГОР БҮСГҮЙН ААШИНД
Оруулсан admin on 2012-08-05 20:51:26 (1532 уншсан)

Ардаг   тарган   хүлгийг
Арилжиж   худалдаж   аваад
Ацтай шонгоос  уячихаад
Айраг  сөгнөх  минь  дөхлөө
Хул дүүрэн  айраг аа
Хоёр  гардаж   бариад
Хонгор  бүсгүйн  аашинд
Талимаар ч  суух  минь  дөхлөө
Нар  хуриалсан  гэртээ
Наргиж  суух минь  дөхлөө
Намрын  дунд  сардаа
Найраа  хийх минь ч  ойртлоо

Хол   нутагаас  би чинь
Хоног  тоолон  яарах  юм
Хайртай  чамдаа  очихоор
Хангал  зүрхи минь  цохилно

2012  он 8 сарын    3.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Би хотод дуртай
Оруулсан admin on 2012-08-02 15:58:56 (1463 уншсан)

Би хотод хайртай амьдрах бол бүр ч дуртай

Баруун зүүн гээд л хүмүүс нь эелдэг бас ууртай

Гэсэн ч би Улаанбаатарыгаа үнэн сэтгэлээсээ хайрладаг

Ганцхан монгол бас энэ хот чинь азийн цээжинд байрладаг

Утаатай ч гэсэн хот минь утаагүй ч гэсэн хот минь

Унаган багадаа энд төрсөн үхэхээд ч бас эндээ үхнэ хот минь

Зарим хүмүүс дургуй байдаг яагаад гэхээр тэдний амьдрах ухаан хүрэхгүй

Залхуу биш замбраагүй ч биш энэ хот чинь биднийх бас монголынх

Гэхдээ би хээр тал хөдөөний сайхан нутагаа муулахгүй

Гэм хийсэн хүн шиг та нарт тал засаж дуулахгүй

Заримдаг гийгүүлэгч шиг залхуу хүмүүст хандаж хэлж байна

Зах нь үгүй хотыгоо битгий муу хэл гэж хэлэх гэж байна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар 1
Оруулсан admin on 2012-08-01 13:30:46 (1603 уншсан)

Хашаан дээгүүр өнгийх хар бүрхтэй хүн намайг харах нь бараан өдрүүд

                                                              өөрт минь хамаг нууцаа дэлгэх шиг

Хаана би чамаасаа хол оршном, хазаар өвснүүдийн дунд би орь

                                         ганцаар, энэ бүүдгэр намрын гэрэлт уйд ууснам

Чийгтэй агаар үл үзэгдэм давалгаан дотроо нэгэн зүйлийг тээнэм,

                                               чамдаа очихыг л хүснэ, бүгд бүрхэг хэвээрээ

Чичирсэн навч харин энд, хэн нэгний маань зүрх шиг л байсан даа…

Тэрэнд би баярланам, дахиад л үгүй хашаан дээгүүр өнгийх дүрийг чинь

                                 өнөөдөр гэж төсөөлнөм, энд уйтгар хүртэл уйтгартай

Тэндэхийн үдэд зөөлхөн салхи сэвэлзээд борооны дараах намар

                                 хуучин, дэргэдүүр чинь хэрхэн өнгөрөхийг зүүдлэдээ

Чамайгаа харвал мартамгүй ялдам, үс чинь хонгорхон, уруул дээрх

                             нэгэн тунгалаг дусал миний нулимс адил үзэгдэм бизээ

Намар дууссан ч, намар өөрт минь үлдлээ, хаана өөртэй минь цуг,

                                                               хаана бараан өдрүүд үргэлжилнэм

           

Н. Отгонцэрэн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Отгонцэрэн : А. Блок - д
Оруулсан admin on 2012-08-01 13:27:30 (1444 уншсан)

Шорон мэт ганцаардалд зүрх минь хоригджээ

Шороо болох хүмүүс бороон дунд бүртийнэ

Уйтгартай энэ гудамжууд хаа хүрэх нь илэрхий

Урьдаас бэлдсэн хувь тавиланд гарах гарц үгүй

Цаашдаа “шинэ амьдрал” үгүй хагацлын үр дүн...

Цаг хугацааны урт гар хаалгыг минь цоожилжээ

Гуниг-амьдрал, гуниг-дөчин нэгэн нас, гуниг-үхэл

Гутранги нээлт, дотор түгшүүр дээр цагирласан

Бодолд өнөө “шөнийн гудамж, дэнлүү, эмийн сан”

Боолчлогдсон зөн совин ч ад тамтай нөхцдөггүй

Блок өөрийгөө буудаагүй...

Би түүнийг буудсан юм



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Анхбаяр : Анд
Оруулсан admin on 2012-07-31 14:51:58 (1468 уншсан)

Хүний хамгийн сайн найз нь нохой
Хайрт ханиас чинь илүү
Хамгийн сайн андаас чинь илүү чамайг
Хайрлан хүндэтгэнэ
Чамаас бүгд нүүр буруулсан ч
Чиний хажууд нохой чинь л байна
Чиний нөхөд шиг
Чамаас тэр хэзээ ч урвахгүй
Тэрний өчүүхэн толгойд
Тоглоом наадгайнаас өөр зүйл тогтохгүй
Тогтсон нэг нь хоол
Тэгсэн ч тэр ойлгож байгаа
Тэр чиний шаналж буйг мэдэж байгаа
Тэр бодохгүй ч мэдэрч байгаа
Тэр уйлахггүй ч дотроо шаналж байгаа
Тэр чиний зовлонг чинь хугасалж
Толгойг чинь амраана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.ДАШНЯМ : НУЛИМС ЧИНЬ БИ БАЙНА !!!
Оруулсан Дашням on 2012-07-31 12:18:20 (1815 уншсан)

Арчаагүй хатаасан нулимс чинь байна

Арчуулаагүй хатсан нулимс би байна

Хацар дагасан нулимс чинь байна

Ханийн чинь гаргасан халуун нулимс би байна

Намайг бүү мартаарай !!!.

 

Бороотой хамт урссан

Бодлыг чинь дусал дуслаар зөөсөн

Сарны гэрэлд урссан

Сэтгэлийг чинь сэмлэн сэмлэн урссан

Нууцхан нулимс чинь би байна.

Намайг бүү мартаарай !!!

 

Баяр жаргалыг чинь сүлсэн

Бахдам амжилтыг чинь тэмдэглэсэн

Баярын өдөр уррсан

Балаг балгаар урссан

Баярын нулимс би байна.

Намайг бүү мартаарай !!!



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Чи юу хүснэ вэ?
Оруулсан admin on 2012-07-30 12:40:41 (1371 уншсан)

Чи надаас юуг ингэтлээ хүснэ вэ

Чиний хатуухан үг яагаад зүрхийг минь зүснэ вэ

Хайрласанд минь чи баярлаагүй ч юм уу

Харин чиний захиа надад хаяглаагүй ч юм уу

Гомдсон сэтгэлийг тэнгэрийн хур л угаана

Ганцхан чи л надад хэрэгтэй байсан юм уу

Уйлах дуулах хоёр адилхан байдаг юм уу

Ухаарах зүхэх хоёр бас адилхан байдаг юм уу

Зүрхийг минь надаас чи авчихаад

Зөндөө олон зүйлийг надаас хүсэх юм

Чи яг юуг хүснэ вэ?



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Эрдэмбилэг Салалт
Оруулсан admin on 2012-07-26 10:58:54 (1544 уншсан)

Баяртай гэхэд
Нэг эс үхнэ.
Эргэн харахад
Хоёр эс үхнэ.
Санаа алдахад
Гурван эс үхнэ…

Дэлбээлсэн цомирлог
Хумигдан,
Бүрхэг тэнгэр
Бүр барайн,
Бороо шаагих
Түргэсэн,
Гудамжны шуугиан
Улам чангаран,
Санаа алдах ч зайгүй
Бяцхан бүсгүй
Сүүдэрт уусна…

Наалинхай инээмсэглэл,
мөчийн дотор
бороонд цохиулан
замхарахад – алсад
бүгсэн, танихгүй
бүсгүй, сүүдрээс
тасран бүрэлдэнэ.
(хуурай нүдтэй,
цонхийсон царайтай,
ганцаардлыг тээсэн
халдвар тараагч)…

Баяртай гэхэд
Нэг эс үхнэ.
Эргэн харахад
Хоёр эс үхнэ.
Санаа алдахад
Гурван эс үхнэ…

2004.01.21-31
London



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т.Баярмаа : Өөрийн зохиосон хэдэн мөртүүдээс
Оруулсан Bayarmaa on 2012-07-26 06:22:08 (1402 уншсан)

Өөрийгөө дүрслэх 4 мөрт

Бие минь эмэгтэй
Бодол минь итгээд
Бодит амьдрал минь оньсого
Хариуг нь харин би мэдэхгүй
 
 
 
3 үсэгний нууцаас...
 
Хараад би өрөвдөх юм
Хааяа заримдаа өшөөрхөх юм
Хаалгыг нь хаагаад санаа алдах юм
Харин дотроо хайрлах юм
 
 
 
****
Сувдан гэг дэхь нулимс чи
Жинхэнэ сувд байсансан бол
Нойтон гунигаар хэлхэгдэх
Уртаас урт гэнж байх байлаа

    Т.Баярмаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: З.Улаанхүү: МАГТАН ДУУЛЪЯ
Оруулсан admin on 2012-07-25 19:56:34 (1536 уншсан)

Магтан дуулъя

хөг  нь  тохирсон морин  хуур  шиг
хэлэнд  урсах  яруухан  шүлгээр
хөдөө  нутагаа  магтан  дуулж
хөхүүртэй  айрагаа  истэл  магтъя

хултай айрагаа  амтлан  залгилаад
хувинтай  сүүгээ  цалигтал  магтъя
хуртай  зуны  алаг  солонгыг 
хоёр  мөрөн дээр  буутал  магтъя

сэтгэлд  хөглөгдсөн  ятга  шиг 
санаанд  буусан  шүлгийн  мөрөөр
саальчин  бүсгүйн  энгэрийн  товчыг
самарсан  сүүнд нь  унтал магтъя

молор  эрдэний  туурайн  чимээгээр
монголын  хөдөө  хөгжимддөг юм
малчин  ардынхаа  заяа  буяныг
мичид инээтэл  магтан  дуулъя

2012 7сарын 19 Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Хонины хээр
Оруулсан admin on 2012-07-24 17:55:18 (1599 уншсан)

Хөгшин хээр минь “хонины” хочтой

Хөл хүндтэй бодь адгуус

Хүүхэд хөгшдөд нэн өлзийтэй

Хайр татсан хатавчны унаа

 

Олны өмнө цоллуулж үзээгүй ч

Оногдсон ажилдаа бол үнэнч зүтгэнэ

Торгон жолоо өргүүлж чадаагүй ч

Тушаал биелүүлэхэд бэлэн зогсоно

 

Хөгшин хээр минь “хонины” хочтой

Хөл хүндтэй бодь амьтан

Хөөргөн залууст гэм халгаатай

Хал үзсэн хашир нэгэн

 

Айл айлын багачууд амарчилж номхчилно

Авгай хүүхнүүд аминчлилж өхөөрдөнө

Чүү гэхэээр худал цогиж намайгаа хуурна

Чөдөртэйгөө таргалж өөрийгөө болгоно

 

Хөгшин хээр минь хээгүй баазхан

Хөл хүндтэй бодь адуу

Хүн бүхний ивээлд багтсан

Хийгүй номхон хонины морь оо.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат:
Оруулсан admin on 2012-07-24 17:52:40 (1495 уншсан)

Аглаг хөвчийн гүнд арслан бартай тулахаас би айхгүй ээ

Арга заавал олдоно

Ангамал халуун цөлд явгарч ганцаардахаас би айхгүй ээ

Аз намайг ивээнэ

Аюулын харанга дэлдэж, аймшиг нүүрлэхээс би айхгүй ээ

Алс холоо... тэр чинь

Авир муутай согтуугийн агсам тавихаас би айхгүй ээ

Адилхан л хүн шүү дээ,...

 

Гарцаагүй чи юунаас айдаг вэ? Гэвэл

Ганцхан зүйлийг би хэлнэ,

Улс орноо худалдчихаад, зугатаж мэдэх

Увайгүй зантай урвагч түшмэд л аюултай !



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Эх орныхоо эзэн бүрт
Оруулсан admin on 2012-07-24 17:45:11 (1670 уншсан)

Өрөөлийн царайг харахааргүй амьдар гэж

Өвгөд дээдэс минь, бидэнд

Өргөн дэлхийн хэсгээс тасалж үлдээсэн юмаа

Өлсөхийн цагтаа хэрэглээрэй гэж 

Эх орон минь, бидэнд

Өв их эрдэнээ, өвчүүн дороо нууж үлдээсэн юмаа

 

Аргаль янгир ассан, Алтайн сүрлэг уулсаас

Асарлаж дүнхийх Хангайн, ноён сарьдаг оргилоос

Аглаг Хан Хэнтийн, хөглөгөр их нуруунаас

Алтан хээтэй манхны, нурлага шаргал элснээс

Эзэнт гүрний минь сүлд биднийгээ эрхшээж байдаг ч гэлээ

Энэлэл шаналал хоёртоо шатаж байгаадаа, өдийд !

 

Ботгон буйлаат говийн намхан бор толгодоос

Бодол бэлчин тэвээрэх дорнын уудам талаас

Бидэр татан мэлтэлзэх Буйрын цэнхэн мандлаас

Бойтгон мөрөнд илүүлсэн өвгийн хөх бууцнаас

Өндөр дээдсийн минь сүнс биднийгээ харж байдаг ч гэлээ

Өршөөл гэсгээл хоёроо ялгаж суугаа даа, тэд !



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Тархины бичлэг
Оруулсан admin on 2012-07-24 17:38:08 (1754 уншсан)

 

Бодол –         Зүүдний оршил

                      Зүрхний огшил

 

Бодол –         Ухааны зарц

                      Ухамсрын толь

 

Бодол -          Орон зайн дүүргэл

                      Он цагийн алслал

 

Бодол –         Үл дийлдэх хүчин

                      Үнэнд чадагдах орчин

 

Бодол –         Амьд явахын шалтаг

                      Хамт зовохын шалтгаан

 

Бодол –         Хөх тэнгэрээр ниснэ

                      Хөрст газраар хэснэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Өнгөний ялгарал
Оруулсан admin on 2012-07-24 17:29:35 (2298 уншсан)

Өчигдрийн сайхан инээд хаачив

Өөдрөг хүсэл тэмүүлэл хаачив

Өнгө тансаг цэцгүүд хаачив?

 

Саарал мэдээ сонсоод

Саарал хоол идээд

Саарал хувцас өмсөөд л

 

Саарал гудамжаар алхаад

Саарал хүмүүстэй уулзаад

Саарал хэлээр саарал юм яриад л



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-146.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2546

Должин : Зам зуур
zam-001.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3440

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-255.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2625


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn