Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хөх монголын хөх дуулгатай цэргүүд
Оруулсан admin on 2012-06-06 10:38:03 (1503 уншсан)

Бид эзэн чингис хааны монгол цустай цэргүүд
Бид эсгий гэрт төрсөн ээтэн гуталтай цэргүүд
Бид элийтийн хороонд нэгдсэн эр зоригт цэргүүд
Бид энхийн төлөө бат зогсох эх орныхоо цэргүүд

Бид эрэлхэг монголын хөх тамгатай цэргүүд
Бид энхийг сахиулах хөх дуулгатай цэргүүд
Бид эзэн хааныхаа мөрөөр энд ирсэн цэргүүд
Бид эвэр нумных нь эсгэрээг энд дуурсгах цэргүүд

Бид их монголын цуурайг дэлхийд дахин хадааж
Бид их хаанаас дамжуулсан ил захидалыг сонордуулж
Бид их монгол сэрлээ гэж элсэн цөлд нь хаяглсан
Бид их гүрний баатруудын элчээр ирсэн цэргүүд

Бид хар сүлдэндээ мөргөж харийг зорьсон цэргүүд
Бид хатан дэлхийг доргиосон хааны үлдээсэн цэргүүд
Бид хангинах элдээ харшхад
Taтaaр mongol: халуун цус нь хөөрдөг
Бид халх нутгаас ирсэн хар сүлдтэй монгол цэргүүд

2012 6сарын 7нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Цав цагаахан зүүдэн дээгүүр минь хөл нүцгэлэн алхлах
Оруулсан admin on 2012-06-02 14:04:04 (1362 уншсан)

          \...\

          Цав цагаахан зүүдэн дээгүүр минь хөл нүцгэлэн алхлах

          Цаг хугацааг гартаа атгаад тоомжиргүйхэн инээмсэглэх

          Цэл залуухан үзэсгэлэнт сэтгэлийн  илэрхийлэл

          Цэнхэр нүд, дусалхан нулимс, гэрэвшсэн харц

Уртхан өдрүүдийн битүүхэн горьдлого

Улаан  даашинз, ягаахан хацар

Миний - дурлалын  зураглал...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Зүрхний эрэл
Оруулсан admin on 2012-06-02 14:02:56 (1827 уншсан)

Огт танихгүй миний л амраг

Алс замын төгсгөлд инээмсэглэх шиг

Ондоо нэг тийм л мэдрэмж чамайгаа олоогүй байх үеийнх

          Зүүд шиг бүдэг бадагхан тархинд зурсхийх

          Зөрүүд амьдралын өмнөх хүслэнт насных

Алдаж болдоггүй ч гэнэдэж туулах амьдралын зөрлөг дээр

Хун шувуу ижлээн дагуулан алсад одоход

Хувирч элэгдэх сэтгэлийн жолоогоо барьж ядан

Тэнүүл зүрхний өнө олон шохойрхолоос

Таньж ядан чамайгаа эрэх зовлон аз жаргал байсансан.

          Цуу алдар нь бадарсан хувь заяаны хаалгаар

          Цуварч үзэгдэх амьтсын хөлөөс зайлж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ирээдүйгээс буцах замд
Оруулсан admin on 2012-06-02 14:02:01 (1910 уншсан)

“Ирээдүйгээс  буцах замд”

Хүүхэд төрж, хөгшид үхэл рүү хөлхсөн

Хүмүүний их мөрний дундуур

Би ирээдүйгээс буцаж  явна.

          Үй олон амьтас     

          Үнэн худал, үхэл амьдралтайгаа жирэлзэх

          Тоостой, шороотой, урагдаж ханзарсан улаан шаахайтай

          Тоогүй олон хөлийн урсгалыг сөрж би ирээдүйгээс уруудаж явна.

Зовлонгоо үүрч зол жаргалын эрэлд гарсан

Зон олны сэтгэлийн хат дээгүүр

Зуун дамнан зурайх гунигын мананг зүсэж

Зуурдаас үүрд рүү гэлдэрч явна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Тавилангийн зогсоолоос
Оруулсан admin on 2012-06-02 14:00:09 (1657 уншсан)

Уужим буурал орчлонгийн

                             Гэрэл сүүдрийг тэнцүүлэнхэн

Амьдралын их мөрний  урсгал дундуур

Сэлүүрдэнхэн яваа...

Уянгын сэвлэг хийссэн ялдам хонгорын гэзэгнээс

Алхам даган эргэлдэж зүүгдэнхэн яваа...

Арван наймтай залуухан хүүг

                             Амьдрал эцгийн алга хичнээн ширүүн алгадна вэ?

Хөл тавьсан ч нүд нээгээгүй – хувь тавилангийн зогсоол дээр

Хүний үр аз жаргалын эрэлд гүн их зовлонгийн эргээс хөдөлж

Үл таних нэгний хөлгийн жолоог атгалцан

Үүр тэмтрэгдэх шиг л бүүр түүрхэн ирээдүйн зүг рүү

Өчигдрөөрөө маргаашлаж алслан одоход

Хувь тавилангийн зогсоол хүйтнээр инээмсэглэж

Эсэргэн намрын салхи, навчсын чимээтэй хамт

Үлдэж хоцорно.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Бид амь нэгтэй нутгийнхан
Оруулсан admin on 2012-06-01 20:55:42 (1603 уншсан)

Бид уйлж дуулж өссөн нэгэн нутгийн хүүхдүүд
Бид унтаж үнэгчилж өссөн нэг нутгийн дэгдээхэй
Бид унагасан үүр нэгтэй нэг нутгийн өндөгнүүд
Бид угаасан рашаан нэгтэй нэг нутгийн нярайнууд

Бид удмаа залгаж явах завхан нутгийн үр сад
Бид ууж идэж цугалсан нэг нутгийн ардууд
Бид уртын дуугаа дуулах нэг нутгийн дуучид
Бид ухаант өвгөдөө дээдлэх нэг нутгийн багачууд

Бид эргээд очих нутагтай нэг нутгийн ахан дүүс
Бид эрхлээд үнсүүлэх ээжтэй нэг нутгийн үрсүүд
Бид эндүүрэх аргаггүй үнэн нэг нутгийн хүмүүс
Бид эхлэл төгсгөл хамт орших нэг нутгийн  жаалууд

Бид алс хүлд яваач алтан нутгаа санагалздаг
Бид ариун дагшин байгаасай гэж чин зүрхэндээ хүснэм
Бид алхам газраач хамгаалах амь нэгтэй нутгийнхан
Бид ачтай буянтай нутагтаа азтай төрсөн алдрайнууд

        2012 он5сарын 30нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Бусад: Эх үрсийн баярын мэнд хүргэе.
Оруулсан admin on 2012-06-01 00:37:57 (2319 уншсан)

Хүмүүн заяаг хайрласан ээжийгээ та баярлуулаарай.
Амьдрал салаалж нахиалсан үрээ та баярлуулаарай.
Эх хэмээх эрхэм алдрын эзэн танд
Эх үрсийн баярын мэнд хүргэе.


( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: 25 нас
Оруулсан admin on 2012-05-31 13:50:59 (1619 уншсан)

 Үе тэнгийнхэнтэйгээ сэтгэлээ хуваалцаж, халамцуухан явахад минь намайг архичин гэдэг
  Үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдарч шүлэг бичихэд минь томоогүй гэдэг
  Адал бэртэгчинтэй эвлэрч чадалгүй үнэнийг хэлэхэд минь онгироо гэдэг
  Авъяасандаа шатаж, бусдын төлөө дарь шиг явахад минь сагсуу гэдэг

  Аяа 25 нас минь чи юунд хүнд илүү үзэгднэв.

Ард Аюушийн зоригт эрчүүд заргын бичгэндээ багтаасан насыг минь
  Амарсанаа вангийн торгон цэргүүд эгнээн дундаасаа голоогүй насыг минь
  Жанжин Сүхийн журамт цэргүүдтэй ялалтын уухай өргөлцсөн насыг минь
  Жанчхүүгийн даваан дээр баатар Аюуштай үхлийн өмнө цөхрөөгүй насыг минь

  Хүмүүс та нар юунд голж хүүхэд хэмээн яах гэж баснав.

  Буурал кавказад Лермонтовын өмнөөс бэртэгчиний суманд оногдох л байсан
Бакугийн комиссаруудтай цуг туркмены элсэнд буудуулж би чадах л байсан
  Маргид тосгонд дайсны пулёмотыг цээжээрээ таглаад унах л байсан
  Москвагийн босгон дээр дайсны танкан доогуур гранат тэврээд орох байсан

  Аяа 25 нас 25 намар залуу нас минь ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : Аз жаргалын уран дархан
Оруулсан admin on 2012-05-31 00:42:05 (2307 уншсан)

Аз жаргалын уран дархан уу
Ассан дурлалын яруу найрагч уу
Аугаа үнэний гүн ухаантан уу
Адис хүртээх ариун гэгээнтэн үү
Амилсан бүтээлийн алдарт зураач уу
Араасаа дагуулсан ардын баатар уу
Ардчилсан улсын шинэ ерөнхийлөгч үү
Аль эрт нөгчсөн мянганы хүн үү
Амраглаж болно гэвэл амьд байгаль уу
Алсын уулс ус гол мөрөн үү
Амьтан ургамал Ачаа бараа юу
Агаар мандал түмэн бодис уу
Хамаагүй ээ, хамаагүй 

Аль нь ч болчихож би болно 
Ариун биеэ надад зориулаач дээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : Шинэ жил дурлал
Оруулсан admin on 2012-05-31 00:39:54 (2103 уншсан)

Чамайг хэн гэдгийг
Зүүдэндээ ч би хэлнэ
Чамд үнэн дурласнаа
Зүрх хөндүүрлэн мэдэрнэ

Уул яах гэж ургасныг
Улс амьтан мэддэг
Урсгал усаа ундаргах
Урин цагийг хүлээдэг
Ус яах гэж оршидгийг
Мөс хайлахаар ойлгодог
Улаан хоолойн цангааг
Урсан ороод чийглэдэг
Хоолой хааяа зангирдгийг
Хожим хойно ойлгодог
Хосын баяр гуниг
Холдуулж ойртуулж тохуурхдаг
Баяр яах гэж болдгийг
Тэмдэглэн суухдаа мэдэрдэг
Багаасаа хүн бүхэн
Шинэ жил гээд л хүлээдэг


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : НYД
Оруулсан admin on 2012-05-31 00:38:39 (2097 уншсан)

Би харж байна …
Би харж байна …

Дотоод нүдтэй
Дотны анд минь
Доголон нулимстай гэнэтхэн бархирав
Yндэстэй юм шиг салдаггүй сандлаасаа
Yсрэн босоод ойчлон гүйв
Дээш харан гараа алдлаад
Тэнгэр цэнхэр хэмээн хашгирна
Дэргэдэх намайг онцлон ширтээд
Тэсэхүйеэ бэрхээр урсган уйлна
Хорин таван жилийн харанхуй
Хорвоогийн амьд бүхнээр дүүрсэн юм байж
Олон он хураасан гомдол нь
Орхоны хүрхрээ мэт урссан юм байж

Уйлаг, миний найз уйлаг
Ухаан орох цагаасаа гэрэл үзээгүй юм зайлуул
Ухаант ижийнхээ царайг ч харж байгаагүй юм хөөрхий
Хоосон дүүрэн
Хол ойрын ялгааг ч мэдэхгүй
Хойноос урдаас
Зүүнээс баруунаас зүгээ ч олохгүй
Ивий дээ, ивий муу найз минь
Яагаад би хардаггүй юм бэ гэж
Яг хорин таван он намайг шалгаасийм
Ямар үйлийн үрээр энэ вэ гэж
Яг хорин таван он өөрийгөө ялласийм

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : Ээжээ хүүхдүүдээ өршөөгөөрэй!!!
Оруулсан admin on 2012-05-31 00:23:00 (1998 уншсан)

Ээжээ хүүхдүүдээ өршөөгөөрэй!!! гэж
Эх үрсийн баяраар таньдаа заавал хэлэх юм сан
Эхийгээ хайрлаагүй хүн өөр юуг ч хайрладаггүй юм гэж
Эцгийн минь хэлсэн үг одоо орой руу орж байна
Ээжээ хүүхдүүдээ өршөөгөөрэй!!!
Ээ мөн ч тэнэг хүүхдүүд юм даа бид
Эцгээс минь хойш та бүр биеэ мартаад
Эрүүл саруул ер явсангүй гэж хүмүүс муу хэлдэг юм байна
Дэргэдэх хүнээ зовж байхыг олж хардаггүй
Тэр хүн нь төрүүлсэн ээж нь гэдгийг ухаардаггүй
Тэнэг хүүхдүүд орчлонгоор дүүрэн гэлцдэг юм билээ
Тэдний нэг нь яах аргагүй бид байж таарна
Явж дийлэхгүй өвдөг хөлөө базлангаа
Ярьж ч чадахгүй өвчин хуучиндаа шаналж суухыг тань
Явуулын хүн хүртэл тэвчиж чадахгүй гадуур ярьж явахад
Яг дэргэд чинь байгаа бид нар нүдэн балай байж байдаг
Гомдсон байхаа та минь үнэхээр гомдсон байх
Голдоо ортол гомдсон ч хэлдэггүй байсан байх
Гоё сайхан явсан цаг таньд минь олон олон байсан ч
Гоёлын хувцасыг тань өмсгөөгүй ямар ч их удсан юм бэ ээжээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : Нэгэн шөнийн зүүд
Оруулсан admin on 2012-05-31 00:22:53 (1952 уншсан)

Харанхуйн аниргүйг гэнэтхэн цочроож
Хүйтэн хөлсөөрөө хөнжлөөн чийглэж
Хар дарж тэлчилэн орилосоор
Хайрт ижийгээ би сэрээж орхилоо
Гол нь яаж тэсээ юм бол доо муу ээж минь
Гомдолтой нь аргагүй нулимс бөмбөрүүлж
Манцуйтайд минь бүүвэйлдэг шигээ зөөлхөн
Миний хүү сэрээ, миний хүү сэр гэж мэгшинэ

Харах нүдгүй сохор заяатай
Халаас хоосон тэнүүлч тавилантай
Халтар царайтай халзан толгойтой
Хачин туранхай бас шарх сорвитой
Гуйлгачин би хүйтэн шалан дээр
Гудайн сууж уутаа тэмтрээд
Аль байдаг сайхан үгээрээ
Амьдрал гуйн царайчлан сууна

Нүдгүй дүүдээ мөнгө хайрла
Нүдгүй дүүдээ мөнгө хайрла
Арав ч аравдахгүй
Тав ч тавдахгүй
Нүдгүй дүүдээ мөнгө хайрла
Нүдгүй дүүдээ мөнгө хайрла


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Эрдэнэсайхан : МИНИЙ АРАНШИН
Оруулсан erhesiqing on 2012-05-31 00:22:51 (2083 уншсан)

Үлэмж гоо тансаг үгс бодон шаналалгүй
Утга төгөлдөр уншсан бүхэн магтан гайхахааргүй
Эгэл шүлэг бичээд зүрхэндээ уянгалуулах гэж
Энэхэн хоромд би ганцаараа гиеүрэн сууна
Аялгуут дуу мэт чихнээ сонсголгүй байвч
Анзааралгүй орхиж үзээгүй юм шүлгээ
Энэ нь л жаахан тааруухан болж гэж
Эргэж сэтгэлдээ гонсойж байгаагүй юм
Эгшин бүрийн минь догдлол шингэсэн 
Энэ шүлгэндээ би дуртай
Илч гэрлээрээ намайг л төөнөх
Илбийн увидаст нь би хайртай

Сэтгэл уйгаар үерлэн буй 
Давалгаат амьдралын нугачаанд
Итгэл зэвээр элэгдэн буй 
Шаналгаат өдрүүдийн тоогоор
Эс тоогдох дурсамж бүхнээ 
Ганцаараа л би бөөцийлж 
Үл мартагдах гуниг бүрээ
Урлан хэлхэн сууна
Аз жаргалыг шүлгэндээ 
Хачир нэмэлгүй оруулъя
Амсаж үүрсэн зовлонгоо 
Давсалж хэтрүүлэлгүй шургуулъя
Алдаж онох амьдралын хуулийг 
Чин үнэнээр  нь эрээчье
Алсад тохиох эрээн барааныг
Зусардаж булзалгүй сараачъя
Ур дахь зам шулуун л байвал 
Амьдрал юу ч биш
Угалзарч мушгиран зовоож л байвал
Жинхэнэ утга учиртай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Зүрхний эрэл
Оруулсан admin on 2012-05-28 19:51:36 (1703 уншсан)

“Зүрхний эрэл”     

Огт танихгүй миний л амраг

Алс замын төгсгөлд инээмсэглэх шиг

Ондоо нэг тийм л мэдрэмж чамайгаа олоогүй байх үеийнх

          Зүүд шиг бүдэг бадагхан тархинд зурсхийх

          Зөрүүд амьдралын өмнөх хүслэнт насных

Алдаж болдоггүй ч гэнэдэж туулах амьдралын зөрлөг дээр

Хун шувуу ижлээн дагуулан алсад одоход

Хувирч элэгдэх сэтгэлийн жолоогоо барьж ядан

Тэнүүл зүрхний өнө олон шохойрхолоос

Таньж ядан чамайгаа эрэх зовлон аз жаргал байсансан.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Тэмээ гэдэг сайхан амьтан
Оруулсан admin on 2012-05-25 13:26:09 (2985 уншсан)

Тэнгэрийн зарилгаар говийг  гоёж  ирэхдээ
Тэнэгэр говийн зэргэлээн дунд төрчихөөд
Тэнцэж босоод тонгочиж тоглох нь
Томготой буурын догшон ботго та юм байна

Тэнгийн ачаа даахтай болохоор чинь
Туулай хамарт чинь буйл хатгачихаад
Туглсан бөхнийх нь дунд тухалчихаад
Туйлуулж  байх минь тунч гоёхон доо

Тохомны ором нуруундаа тогтоочихоод
Тойром бүрдийнхээ зэгсэн дотор сүлжээд л
Таний мэдэлд оржээ гэх шиг тоосон шинжгүй
Тормойж зогсох нь ташуур хүргэмгүй сайхан 
амьтан

Урт холын замд уналга эдэлгээнд зохицсон
Улаан томготой буурын удам залгасан тэмээ минь
Урт хүзүүгээ сунгаад урагшаа тиших нь урамтай
Унасан эзэндээ урам төрүүлж унаар даах нь гайхалтай

Таван хошуу малнаасаа тэмээ гэдэг манлай амьтан
Таана хөмүүлээр таргалж ташаа хондлоо нь дүүрч
Тамирдаж ядрахыг мэдэхгүй ташуур ер хүргүүлэхгүй
Товолсон газар нь цагт нь хүргэж талархал магтаалд
Ташуурахгүй таний төлөө хүчээ өргөсөөр
Тачирхан говийнхоо шимтэй бэлчээрт  тааваараа байж
жаргах болно

2012 он 5 сарын 25нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Н.Мөнх-Очир : Эх хэл
Оруулсан admin on 2012-05-16 12:16:35 (2027 уншсан)

Н. Мөнх-очир / 12 настай/

Монгол эх нутагт төрсөн бид

Монголоо хөгжүүлэх үүрэгтэй бид

Эх хэлээ дээдлэх ёстой

Эрдэм номд шамдах ёстой

Эх хэлээ мартвал буруу

Эндүүрч битгий холь

Энд тэндээс харахад

Их хотын хаяг самбарууд

Ихэнх хувь нь англи үг

За тэгээд яах вэ

Эх хэлээ мартаагүй биз

Ирсэн жуулчдад барих гээ биз

За одоо яахав дээ

Хуулж авах боломж байхын биш

Хуучилж та нарт өгүүлэхэд

Эх орноо мартавдаа

Эрх биш дээ мэднэ биз дээ

Чихний чимэг болсон

Аялгуу сайхан Монгол хэлээ дээдлье



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар Эх орноо чи хайрла
Оруулсан admin on 2012-05-11 17:31:07 (2070 уншсан)

Эх орноо чи хайрла

Эргээд олдохгүй болохоор хайрла

Ээжийн чинь хэвлийг малтаад дуусаж байна

Эх орон чинь харийн оронд уусаж байна

Эрх биш нэгийг бодох цаг нь болсон биздээ

Энэ улс чинь юу болоод байгааг чи ойлгосон биздээ

Чи одоо л эх орноо харамлахгүй юм бол

Чамд харамсаж суух цаг хугацаа байтугай уйлах тавилан ч олдохгүй

Чиний миний бидний эх орныг чамд надад бидэнд үлдээх гэж

Чингис хааны үеэс харамлаж хайрлаж ирсэн ч чи сүйтгэх гэж

Зоосны нүхээр битгий хараач

Зоригтойхон шиг үгүй гэж хэлээч

Чиний өвөг дээдэс энд амьдарсан

Чи бас энд л амьдарсан

Харин чиний хүүхэд энд амьдрахгүй

Хойшдоо ч бас амьдрахгүй

Учир нь гэвэл чи нутгаа зарж байгаа

Уул гол чинь ширгэж байгааг харж байгаа

Яагаад гэвэл чи өөрөө үхнэ

Ядарсан үр хойч чинь чамайг хараан зүхнэ

Чамд боломж байна одоо л чи тэмц

Чиний төлөө бүхнээ зориулсан ардаа бодоод тэнц

Бидний урд монгол байгаа

Бидний ард монгол байгаа

Энэ бол зөвхөн монголын тэмцэл



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.УЛААНХҮҮ : САРТУУЛ ХҮНИЙ УДАМ БИ
Оруулсан ulaanhuu on 2012-05-10 19:02:48 (2167 уншсан)


САРТ ХАЙРХАН УУЛЫНХАА ЖАЛГАНЫ ЦАСААР УНДААЛСАН
САРТУУЛ УДАМЫНХАА ХҮРДИЙГ ЭРГҮҮЛЖ ЯВАХ УЧИРТАЙ
САДАН ТӨРЛИЙНХЭЭ ХЭЛХЭЭГ ЗАЛГАЖ ЯВАХ ТАВИЛАНТАЙ
САРТУУЛ ЭЭЖЭЭС ТӨРСӨН САЛАА МӨЧРИЙН СУДАЛ  НЬ БИ

ЗАВХАН ЦАГААН БУЛАНДАА ТОГЛОЖ ӨССӨН ХҮҮХЭД НЬ БИ
ЗАВХАН ГОЛЫНХОО УРСГАЛД ШУМБАЖ ӨССӨН ЖАРААХАЙ БИ
ӨНДӨР ӨНДӨР ЭРЭГНЭЭС НЬ ӨНХӨРЧ ТОГОЛСОН ХҮҮХЭЛДЭЙ
ӨВГӨН БУУРАЛ ДЭНЗЭНГИЙН ЦУСААР ДАМЖСАН ТУСАЛ НЬ БИ

ЦАГААН УСНЫХАА ХӨМӨГ ДООР ЦАХИЛАЖ ӨССӨН ТУУЛАЙ БИ
ЦАТГАЛАН ХҮЛГЭЭ УНАЧИХААД УУРГА ДАЛАЛСАН САРТУУЛ БИ
ДАШ ДОНДОВЫН ОВООГ ТОЙРЧ НУТГАЛСАН ӨВӨГДИЙНХӨӨ
ДАРХАЛЖ ҮЛДЭЭСЭН БУУЦНИЙХ НЬ ҮНЭРИЙГ МЭДЭРСЭН УДАМ БИ

ИХ БАГА БУУРАЛЫНХАА ЭНГЭРИЙН ЧУЛУУГААР ГЭР БАРЬЖ
ИШГЭН ДЭЭЛЭНД ӨССӨН САРТУУЛ  ХҮМҮҮНИЙ ХҮҮХЭД БИ
ЭЭЖИЙНХЭЭ ТӨРСӨН НУТГИЙН САРТУУЛ УДМИЙГ ДУРСХАД
ЭЛЭР БАЛАРЫН УДМУУД МИНЬ ХАЖУУД ИРЭХ САНАГДАХ ЮМ


2012 ОН 5САРЫН 10НД Б,УЛААНХҮҮ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Дашням : Зуршил
Оруулсан Дашням on 2012-05-09 20:10:17 (1755 уншсан)

 Сайн муу  хоёр зуршил

Саатуулж нөгөө нь зулгаана

Сайн муу хоёр зуршил

Сайрхаж нөгөө нь харамсана

 

Сайн муу хоёр зуршил

Сарыг харж нарыг үгүйлнэ

Сайн муу хоёр зуршил

Сарыг харж нарыг муулна

 

Сайн муу хоёр зуршил

Бохь тамхинд уруу татагдана

Сайн муу хоёр зуршил

Бор дарсанд уусан нийлнэ

 

Нийлмэл нэгэн зуршил

Нэрийг чинь эхлээд хөөднө

Нийлмэл нэгэн зуршил

Насыг чинь хэмжиж огтолно

 

Нийлмэл нэгэн зуршил

Нэрлэхүү занг завчиж

Нийтийн өмнө шидээд

Нийгмийн ероолд чамайг хаяна

 

Алдар нэр 2 хугарсан нуруу шиг байнга бөхтийж

Алтан нар дайсны царай шиг байнга шагайж

Амралт - амьдралд ажил шиг уртсаж

Ажил амьдрал амралт шиг богинсоод

Амьдрал чамайг удаанаар хөнөөнө.

 

Ойртхийн аргагүй үнэр чинь чамайг түмнээс тусгаарлаж

Олиггүй олон үгс чинь чамайг ижлээс чинь тусгаарлавч

Амьдралд санасан, үзсэн муу бүхэн чинь үхэн үхтэл чинь

Амыг чинь үл хамхиулна,  харин ч үглэсээр зүхсээр..........

                             гэрэлт орчлонг гээн одно.

D of B 2012-05-09                            9:06 PM

 


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_11.jpg
Хэмжээс: 600x356 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3747


erd-025.JPG
Хэмжээс: 600x800 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2632

С. Төгс-Оюун	90х115, акрильк
Гэр хороолол
Хэмжээс: 600x768 267k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4422


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn