Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Ойлгохгүй нь
Оруулсан admin on 2012-02-14 07:53:19 (1413 уншсан)

Харж харж тогтсон

Харцаа би ойлгохүгүй нь 

Сайхан та минь гэж

Санаа алдан гунихаа ч ойлгохгүй нь

Зөрөг зам дээр эзэнгүй

Зөрүүдлэн тэнүүчлэх харцаа ч ойлгохгүй нь

Зүрх ухамсарын тэмцлийн

Зөв бурууг бүр ч ойлгохүгүй нь

Зүгээр нь хөөрч, төөрч явна уу даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Хайранд минь соёолж ургасан цэцэг билээ л чи ...
Оруулсан admin on 2012-02-10 23:20:38 (2000 уншсан)

Хайранд минь соёолж ургасан цэцэг билээ л чи
Хувирна чинээ санаагүй сэтгэл билээ л миний
Цэгцэрч нэгэнт дэлгэрсэн цэцгүүд билээ л бид
Сэвтэнэ чинээ зүүдлээгүй итгэл билээ л миний

... нуугаад уйлдаг нулимсыг чинь би үзээгүй, гэвч мэднэ
Нууцхан хайрладаг түүнийг чинь би хараагүй, гэвч танина
Нэгэнт шийдсэн харцнаас чинь дальдарч суугаад ч яах билээ
Намайг орхиод явна гэвэл чамайг би хорихгүй ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Тэмцэл
Оруулсан admin on 2012-02-10 23:02:27 (1719 уншсан)

Цасны цагаан шивнээ чонын улиантай шадарлаж
Цавчим өндөр халилнаа цуурай үүсгэн хангирсахад
Өлчир хөх уулсын дээгүүр өдөөн цацлан нисэх
Өвгөн бүргэдийн нүднээс хорслын оч манасхийв

Өдөлж дэрвэх насандаа өгөр сааралд үнгүүлж
Өрөөл татанхай болсны өшрөл улам лавсав
Ой тойнд нь бэтгэрсэн зовлонгийн шалтгаанаа санахаар
Олон жил шаналсан зовлогын шарх нь ч сэдрэв

Сэг шиншлэн шогших өлөн боохойн чанх дээрээс
Нэвсгэр бараан сүүдэр эн давхцах агшинд
Хийсэн хэргийн хариугаа амсах цаг нэгэн болсныг
Хөх чонын совин, хэнээр ч хэлүүлэлтгүй мэдрэв

Даль нь татуу бүргэд довтлох цэгээ онилов
Дэл нь боссон чоно ч давуу талаа тооцов...

Хоёр дүрс нэг болов...

...хэлбэр үгүй цэг болов

Газар тэнгэрийн хоёр их хүчтэний гунигт тулааны талбараас
Гүм аниргүйг эвдэж
Гурван хар хэрээ гуааг, гуааг хашгичлаа         
  
2008.11.17



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат : Амьдарч болмоор...
Оруулсан admin on 2012-02-10 22:48:17 (2469 уншсан)

Гудамжаар л нэг
Гунигласан, цухалдсан хүмүүс.
Гутал нь тоостой, зарим нь ханзархай

Хаа сайгүй
Халтар жаалууд, хачин дэгжин залуус.
Харцаараа халаас нэгжинэ

Ганган тансаг машинууд
Газар мундсан юм шиг
Ганцхан зам дээр гацаж түгжирнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ишиг
Оруулсан admin on 2012-02-10 14:33:30 (2110 уншсан)

Өнгө өнгийн алаг цэцэгс
Өнчин ишигний нүдэнд тусна
Олон цэцгэнд төөрсөн ишиг
Онгирон сагсуурч тоглон наадна

Томоогүй жаахан өнчин ишиг
Тоотогонож тоголсоор ядраад уналаа
Тоогдох амьтангүй хөөрхий ишиг
Томмолзсон нүдэндээ нулимстай хоцорлоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Д.Анхбаяр : Ээж
Оруулсан admin on 2012-02-09 13:59:35 (1572 уншсан)

Эжий гэх ариун алдартай  хүмүүн бүхнийг
Энэ орчлонгийн хүн бүхний
Сэтгэл зүрх дотроо нандигнан
Сайхнаас сайхан  дурсамж  болгоны илэрхийлэл болж байдаг

Төрсөн эжийгээсээ өөр үнэт эрдэнэ
Төрсөн цагаасаа хойш би үзсэнгүй
Том оо эр болчихоод ганцхан эжии таньдаа
Томоогүй бяцхан жаал мөнхөд байна

Д.Анхбаяр



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Р.Гэгээ : Миний хайр
Оруулсан admin on 2012-02-08 19:39:12 (2194 уншсан)

Хамгийн эхэнд чамайг санахыг
Хамгийн сүүлд чамайг дурсахыг
Хамгаас илүү чамайг хүсэхийг
Хамгаас өмнө чам руу тэмүүлэхийг
Миний хайр гэнэ
Хархан нүднээс нулимс эс унагахыг
Халуун сэтгэлийг нь үргэлж тэтгэхийг
Хачин их өрөвдөөд сэтгэл өмрөхийг
Хагацлаа гэхэд үл тэвчихийг
Миний хайр гэнэ
Тэнгэрийн охин тэвэрт минь эрхлэхийг
Тэмдэглэж хэлэхийн аргагүй сэтгэл догдлохыг
Хачин жигтэйхэн дотно санагдахыг
Харахаараа баярлаж, ярихаараа хөөрөхийг
Миний хайр гэнэ
Унтаж байхад нь аньсган дээр үнсэхийг
Удалгүй санаад эрхгүй инээмсэглэхийг
Аниргүй ширтээд алгуурхан тэврэхийг
Алхаагаа түргэсгэж чам руу яарахыг
Миний хайр гэнэ

Р.Гэгээ /Р.Мөнхдаваа/

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Танхил хонгор
Оруулсан admin on 2012-02-08 12:46:44 (1506 уншсан)

Ергөж хатирахыг нь харах юм бол
Ерөө, Хараа халгих шиг
Явдал давхилыг нь ажих юм бол
Янзага дүүлэн дэгдэх шиг

Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ

Үргэж бусгахыг нь жиших юм бол
Үнэгэн сүүл шарвах шиг
Ороолж зугтахыг нь үзэх юм бол
Оонын эвэр цахилах шиг

Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ

Уран галбирыг нь шинжих юм бол
Уулын бугын төрхтэй гэнэм
Анирдаж дуугий нь сонсох юм бол
Аялгуут хуурын татлага гэнэм

Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Эх орон
Оруулсан admin on 2012-02-06 22:25:43 (1750 уншсан)

Миний эх орон мандах нарны туяатай
Миний чиний сэтгэл зүрхэнд үүрд мөнх уяатай
Халхын уудам талд төрсөндөө би азтай
Хаана ч байхгүй эх орон минь азийн цээжинд бий
Дээд тэнгэрээс ивээгдсэн монгол гэдэг нэртэй
Дэлхийд ганцхан байдаг цагаан бүслүүрт гэртэй
Мянганд нэг л тохиох Чингис хаан шиг эртэй
Мөнхөд бадарч байх тулгандаа бид галтай
Зориг нь цээжиндээ багтахгүй баатар эрс байдаг
Золтой ард түмнээс минь адис авахаас айдаг
Зовлон жаргалыг тэнцүүлдэг бидний эх нутаг
Зоримог сайхан нутгаар минь дэлхий нэг дутаг
Манж дайчин улс хүчтэй л гэнэ монгол шиг босоо байгаагүй
Москвагаас биднийг удирддаг л гэнэ бид хэзээ ч айгаагүй
Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой монгол эрсийг харах уу
Нартад ховорхон тохиох хаан угсааг чи дарах уу
Энэ бол монгол



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Дөрвөн цаг
Оруулсан admin on 2012-02-06 21:20:50 (1471 уншсан)

Сар мэлтрээд
Салхи өртөөлөөд
Цаг наашлаад
Цас ханзраад
Яргуй дэлгэрээд
Ямаа цадаад
Ногоо ургаад
Нуур долгислоод
Дэлхий дэлэгнээд
Дэлэнт ивлээд
Нар холдоод
Навчис шарлаад
Хяруу унаад
Хазаар хийсээд
Өвс цантаад
Өвөлжөө санагдаад
Жамаа дагаад
Жавар тачигнаад
Саран мэлтрээд
Салхин өртөөлөөд

2007.11.24



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Өнгийн гэрэл урсаж ...
Оруулсан admin on 2012-02-06 21:10:30 (1545 уншсан)

Өнгийн гэрэл урсаж
Өвлийн шөнийг чимлээ
Мөнгөн одод чуулж
Хөнгөн хөгжим эгшиглэлээ
Модод бүгдийг чимэх гэж
Одод хүртэл энд унав
Будрах цасны хаялага бүхэн
Будганд уусаж солонго болов
Цагийн зүү давхцаж
Цадигийн хуудас эргэв
Он цагийн солбицох цэгээс
Онгоц хөөрөн нисэхүй..., орчлон нэг л гунигтай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Танхил хонгор
Оруулсан admin on 2012-02-06 20:10:17 (1617 уншсан)

 Танхил хонгор
Ергөж хатирахыг нь харах юм бол
Ерөө, Хараа халгих шиг
Явдал давхилыг нь ажих юм бол
Янзага дүүлэн дэгдэх шиг
Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ
Үргэж бусгахыг нь жиших юм бол
Үнэгэн сүүл шарвах шиг
Ороолж зугтахыг нь үзэх юм бол
Оонын эвэр цахилах шиг
Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ
Уран галбирыг нь шинжих юм бол
Уулын бугын төрхтэй гэнэм
Анирдаж дуугий нь сонсох юм бол
Аялгуут хуурын татлага гэнэм
Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ

                                             2009.05.23

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Энэ охид
Оруулсан admin on 2012-02-04 17:29:44 (1506 уншсан)

Энэ манай монголын охид нэг л биш болжээ

Эрдэнэ мэт биеэ хайрлахгүй мөнгөөр өөрийгөө олжээ

Цэвэр цусаа хадгалж үлдэж болохгүй байна уу

Цэнгэл жаргалын төлөө төрсөн мэт энэ охид яана

Охид цэвэр байвал төр түмэн чинь амгалан

Гэтэл тэр охидууд харийн өвөрт амгалан

Монгол бүсгүйн цэвэр төрхөө тэд мөнгөөр солино

Магадгүй маргааш тэд нар монгол нэрнээсээ болино

Эзэн хаан чингисийн бидэнд үлдээсэн цусыг

Энэ охидуудад зөндөө хэлээд хэзээ ч олохгүй тусыг

Чиний амьдрал бол бааранд сайхан харагдана

Чамд л гэж хэлсэн ээж аавын чинь арга барагдана

Насны зөрүү хамаагүй мөнгө л байхад болно

Нааш ир гэсэн болгоны өвөрт байхад л болно

Хэдэн жилийн дараа чи өөрийгөө ч танихгүй

Хэтэрхий амархан ч бас чи нүд анихгүй

Монгол генээ устгачихвал чамд сайхан байхуу

Маргааш гэж хэзээ ч байхгүй бол чи айх уу

Сэтгэл чинь чамд сайханыг л хэлж байгаа

Итгэл чинь мөн адил сайныг л хүсч байгаа

Тэгхээр чи бас чи монгол гэсэн сэтгэлтэй бай

Тийм ч учраас би хэлж байна ойлгосон гэдэгт итгэлтэй байна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: ЭХ АМЬТАН
Оруулсан Íàðàíöýöýã on 2012-02-01 20:17:47 (2887 уншсан)

Хотын нэгэн орон сууцны гурван өрөөний хамгийн жижиг тасалгааны  буланд цав цагаан сагсгар үстэй хав нохой их л гуниглангуй хэвтэнэ.
Жерри одоогоос 15 жилийн өмнө энэ айлд амар, амгалан амьдралын билэг тэмдэг болон ирж байсан бол эдүгээ өтөлж, өмнөх замаа ч харахгүй шахам харалган, нэг үгээр хэлбэл насны наран хэлбийсэн үүлгэр хөгшин нэгэн болжээ. Хоёр сар гарны өмнө гөлөглөж яг өөртэйгөө адилхан цорын ганц охин гөлөг төрүүлжээ. Үхэх нь дөхсөн эм нохой ганц гөлөг гаргадаг гэсэн яриа байх. Жерри бүх л амьдралынхаа туршид гурван удаа гөлөглөсөн бөгөөд хамгийн анх дутуу төрөн амьгүй дөрвөн гөлөг гаргах үедээ идэр залуу  байж. Амьгүй төрсөн тэдгээр бяцхан амьтдыг харж эх нь болсон хойно нулимсаа урсган урсган гашуудахад эзэд нь ихэд өрөвдөн түүнийг огт загнахаа больж билээ. Хаа очиж зан сайтай айл таарсных өлсөх цангах, загнаж зодуулахыг барагтай үзээгүй гэхэд болно. Балчир насандаа туршлагагүйтэж хэд хэдэн удаа гэр дотор жогорхойгоо гаргаснаас болж хэдэн удаа шавхуурдуулж түүнээс хойш гэрт болохгүй гадаа, цагтай нартай юм байна гэдгийг ухаарсан юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Надаас чи
Оруулсан admin on 2012-01-30 01:22:41 (1484 уншсан)

Гэрэлтэй гэгээтэй насны минь анхны хайр чи болж

Гэнэхэн хайрын тухай үргэлж бодож чамайг олж

Гэсэн ч нэг их удсангүй мөртлөө бас удсан

Гайхах хэрэггүй бүсгүй минь чамайг би бодсон

Чи одоо миний хажуугаар өөр хүнтэй зөрж болно

Чамайг гэсэн миний сэтгэл чиний хувьд хөрж болно

Сүүлчийн удаа чамайг би дурсая гэхдээ би уйлахгүй

Сүнс шиг өнгөрүүлсэн амьдралыг ахиж би дуулахгүй

Мэдээж анхных гэж би дотроо бодож гаднаа хөөрсөн

Мөнхөд хайрлаж байна гэж итгэсэн ч би төөрсөн

Чиний сэтгэл надад биш өөр хүнийг дандаа чи дурсана

Чиний нүднээс олж харсан болохоор зүрхэнд минь нулимс урсана

Тэнэг хүн шиг өнгөрүүлсэн тэр он жилүүдэд би

Тийм л их хайртай байсан юм бол чи

Надад хайраа харуулахын оронд өөрийг чи бодоод

Надтай биш тэрэнтэйгээ бодолдоо чи жаргал руу одоод

Бодолдоо бүсгүй минь худлаа ч гэсэн надруу харан инээ

Бусдад биш надад өгөх байсан юм охин минь ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Р.Гэгээ : Эцсийн удаа
Оруулсан admin on 2012-01-25 15:27:15 (2071 уншсан)

Эргэн уулзахад хүнийх болчих уруулыг
Эцсийн удаа энхрийлэн үнсье
Эрхлэн цорвойж, инээдгээрээ инээ
Ирээдүйд чи бидэн дахин ингэж инээхгүй
Харамласан ч, хайрласан ч
Хагацахын өмнөхөн чамайгаа нэг харья
Тэвчмээр, үлдмээр байвч
Тэвэрч ганцхан үнсчихээд одьё
Бороо, цасны алинд ч мөр чинь арилахгүй
Бодох, хүсэх л юм чамд сайн сайхныг
Дахиад уулзахад бидэн хүний хүн
Дассан зангаараа нэг л үнсье
Эргэж хичнээн харлаа ч зам эргэхгүй
Эрхэлж, мэлмэрсэн ч сэтгэлээ эрэхгүй
Өр өмөрсөн ч өмнөөс чинь алхахгүй
Өнөөдрөөс хойш чи минийх биш
Энгийн нэгэн уйтай өдөр
Эргээд ирэхгүй ч би дэргэд чинь бий
Эрхлэн, инээмсэглэж буй төрх чинь
Эргэлтгүй одлоо ч сэтгэлд минь бий
Р.Мөнхдаваа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Хүн бидэн хоёр
Оруулсан admin on 2012-01-24 19:51:32 (1623 уншсан)

Сэрүүн цагийн тэнгэр дор
Сэтгэл зорчих орчлон нэг
Сарны цагаан гэгээн дор
Сүүдэр бэлчих эрхэс нэг
    Хүн чи бидэн хоёрт
    Хүрэх газрын бариа нэг
Задгай цэнхэр орчлон дунд
Зайдан мордсон хүлэг нэг
Зуурдхан гэрэлтэх хүмүүн заяанд
Зул шиг асах тавилан нэг
     Хүн чи бидэн хоёрт
     Хүрэх замын тавил нэг
Мөнхийн ганц цаг хугацаанд
Мөлийж дуусах оромж нэг
Мөрөөдөн тэмтрэх зүс олон ч
Мээмний цагаан сүү нэг
     Хүн чи бидэн хоёрт
     Хүрэх замын тоос нэг
Зүүдний холоос эргэж буухад
Зулай үнэрлэх нар нэг
Зовлон жаргал хоёрын дундаас
Зугтахын зайнд тамир нэг
     Хүн чи бидэн хоёрт
     Хүрэх замын гэрэл нэг
Төрөх, үхэх үгийн дунд
Турж ,зоолох дүрс нэг
Тэнгэр, газар үгүйн дунд
Тэнэж сарних сүнс нэг
      Хүн чи бидэн хоёр
      Хүссэн,хүсээгүй ч амь нэг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Наранбаатар : Сарны доорх учрал
Оруулсан Naranbaatar on 2012-01-23 12:34:54 (1397 уншсан)

Сарны бүрэнхий туяанд бяцхан шувуухай наадна
Саахалтын холч газраас болзоот тэр минь айсуй
Сархадын мөнгөн жүнз шиг борооны болор дуслууд
Сансарын түмэн ододтой нүд гялбуулан гэрэлтэнэ

     Амраг хүүгийнхээ аялсан уртын сайхан дуунд
     Атгахан зүрх минь догдолж баярын нулимс огшиод
     Алман сарны гэрэл цагаан гэгээгээр замчилахад
     Ариухан дурлалын амтыг зөгнөн чамайг хүлээнэ

Үрээ мориных нь явдал ойртох тутам дотносож
Үнэнч нандин сэтгэлд минь орчлонгийн амьдрал мартагдахад
Үүлсийн дундаас үзэгдэх гүн хөх огторгуйд
Үүрмэглэгч хос одод дурлалын вальс эргэнэ.....

     Нандин ариун үгсээ шивнэн хоёул ярилцаж
     Нартын амьдралын сайхныг мөрөөдөж биесээ баясгахад
     Найман зовхисын салхи зөөлнөөр хосыг энхрийлж
     Намираа талын цэцэгсийн аялгуу бүхэн нь бүүвэйлнэ.

Холын тэртээд сүндэрлэх өндөр шовх уулс
Хосыг айлгахгүй гэх шиг оргилоо нууж бүдгэрнэ
Холбоо нуурын зэгсэнд шувуудын ганганаан намдаад
Хонгор залуусын шивнээг сонсох гэсэн шиг анирлана.....

     Энхрий зөөлөн салхинд бүсгүйн алчуур дэрвэхэд
     Эздээ хүлээсэн морьдын хулан чих нь сортолзож
     Ээвэр талд нойрсох бяцхан бүжин дэгдэж
     Энэхэн хорвоогийн учрыг олж ядан бүлтэлзэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Наранбаатар : Амьдрал
Оруулсан Naranbaatar on 2012-01-23 12:33:45 (1635 уншсан)

 Амьдрал
Бичигдээнэ үгүй нэгэн хууль
Биелээнэ үгүй сайхан мөрөөдөл 
Бийрлээнэ үгүй уран зураг 
Бидэртээнэ үгүй совин зүүд 
    Амьдрал 
Билэг оюунтанд нээгдсэн оньс
Биднээс бусдад хаагдсан ертөнц
Бэлгүй ядууд ниргэсэн аянга 
Бэлтэй томчуудад аргадсан уянга
    Амьдрал 
Төгсгөлгүй үргэлжлэх содон аяз 
Төөрүүлж орхидог сонин тавилан
Төмрийг ч уяраадаг өдөт замилан
Төрснийг ч дайсагнуулдаг өш хонзон 
     Амьдрал 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Наранбаатар : Шат
Оруулсан Naranbaatar on 2012-01-23 12:31:48 (1420 уншсан)

Гишгүүр бүхэн нь өөр шатаар бид алхана 
Гишгэсэн мөрөө харин эргэж харах дургүй
Гийгэх нарны гэрэлд нь бид баясаж алхана
Гилбэрт сарны туяанд нь бид бүдчиж алхана 
      Эхлэл нь болсон энэ гэгээн хорвоод бид 
      Энэ биеэрээ эхээс мэндэлж хөл тавьсан 
      Төгсгөл нь болоход энэ л шатны эцсийн гишгүүрийг 
      Төөрөг тавилангийн эрхээр цэглэж бид гишгэнэ
Хөл өргөх бүртээ бди өглөөг угтдаг 
Хөрсөн дээр нь гишгэхдээ бид үдшийг үздэг
Нэг гишгүүр нь хоёр алхамтай байх нь ховор ч 
Нэрэлхэлгүй хэлэхэд бид зүүдэндээ л түүнийг мэдэрдэг 
      Оргил нь үл харагдах энэ өндөр шатанд
      Оочерлож хүлээн зогссон хүмүүс их олон
      Очих эс очихоо мэдэхгүй тэд бүгдээрээ яарч 
      Оргилсон мөрөөдөл тээж арван сар хүлээдэг ээ
Амьдрал хэмээх энгүй энэхэн том шат 
Алгуурхан хүсэл тээсээр цаг хугацаанд аялана 
Олон гишгүүр дээр нь бид баярлан хөөрч 
Олон гишгүүр дээр нь бид уйтгар гуниг мэдэрнэ
      Эгц дээшээ өгсүүр бартаат гишгүүрт нь бид
      Эцэж цуцаж шантарч явсан үеүүд бий ч 
      Эвтэйхэн зөөлөн торгон гишгүүрт нь хааяа бид 
      Энэхэн хорвоогийн хамгийн сайхан жаргалыг мэдэрдэг.
Ээж аавынхаа нандин хайранд бөөцийлөгдөж
Эхнэр хүүхдийнхээ халамж хайранд жаргаад 
Элбэрэл хайрыг бусдаас амсаж ханаад 
Элэнц өвгөдийнхөө замаар бид замнана
      Эцсийн гишгүүрийг тэгэхэд бид гишгээд
      Эх орныхоо ариун шороонд шингэнэ 
      Эд эсээрээ шатны нэгэн хэсэг болж 
      Эхлэн ирэгсдэд очих газрыг нь гэрэлтүүлнэ ээ 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-012.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2576


Бяцхан ногоочин
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4230

Зураач : Б.Хонгорзул
khongor039.jpg
Хэмжээс: 600x454 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3262


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn