Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Чиний мэдээгүй хайр
Оруулсан admin on 2011-11-29 16:15:21 (1591 уншсан)

Гадаа чинь асгарсан борооны
Нулимсан ганц дусал нь байлаа, чи мэдээгүй
Ганганаад буцсан шувуудын 
Дунд нь дэвээд нисэж байлаа, чи хараагүй
Ганхирсан цагаан сарны
Газар асгарсан гэгээ байлаа, чи таниагүй
Ганхсан залуу улиасны
Сүүлчийн хатсан навч нь байлаа, чи анзаараагүй
Найранд өргөсөн дууны
Намирсан цэнхэр аялгуу байлаа, чи сонсоогүй
Намхан голгодын дундах
Эзгүй чулуун гэр байлаа, чи санаагүй
Чиний мэдээгүй хайрыг
Чимэг болгож энгэртээ зүүхгүй, сэтгэл гомдоно 
Чимээгүй мэдээгүй хайрыг гэвч
Чимээгүй үлдээж болохгүй болохоор нь шүлэг бичлээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Хараалч эмгэний зөнтэй зүүд
Оруулсан admin on 2011-11-29 15:40:30 (1672 уншсан)

Харанхуй гудамжинд явж байлаа
Хартал…, сайн харлаа
Харин тэгтэл надаас холгүй
Хар сүүдэр…,
Хахир айдас нөмөрч
Харжигнасан хоолойгоор
Хавийн хүмүүсээс тусламж гуйлаа
Хаалга үүдээ хаагаад 
Харин ч нэмэр алга, өөрөөс минь зугтаж байна
Харвах шиг хурдаараа гүйлээ
Хаашаа ч харсан мухар гудамжнууд
Хамгийн сүүлд гарц оллоо…, гэтэл
Хавцал байлаа
Хагацас шиг унах цаг иржээ гэдгээ
Хайч барьсан сүүдгэр дүрсийг дөхөх бүр
Харамсалтайгаар ойлгож байлаа
Хазгар, 
Хатангир,
Хачин түүнийг ойртоход
Хамарт өмхий үнэр сэнхийлээ
Хавирга нь сэрийж
Хадуур бас тулжээ
Хан тэнгэрийн бүх бурхдыг дуудаад
Хайлан уйлав
Хаанаас ч юм нэгэн дуу гарч
Хараалаа идсэн чи бурхныг бүү дууд
Халуун цус чамд зохихгүй 
Хайр дурлал, баяр баясгалан бүр хэрэггүй
Хайр найргүй үхэж далд ор гэж
Хайхрамжгүй, заналтай хэлээд инээв

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Тэр зүг чимээгүй
Оруулсан admin on 2011-11-29 15:00:28 (1278 уншсан)

Тэр зүг чимээгүй
Тэнгэрийн салхи тийш одож алдарна
Тэн тэнгийн ачаа шиг харууслын
Тэвэр тэвэр санаа алдалт дэнслэж
Тэр зүг чимээгүй
Бороот үүлний наагуур
Бодол шиг шувууд ганц нэгээрээ
Болгоомжгүй үгийн минь арын цэг таслал шиг
Борог бараан дүрс болон сүүмэлзэнэ
Бараг биеэ гээн сэтгэл минь сүүдэлзэнэ
Сая жилийн тэртээх шиг дуу хоолойгоор
Сая унасан навч намайг аваач гэх шиг
Шаржигнан дуугарч эргэлдсээр
Шархирах шиг…, чимээгүйд уусна


2007-03-13



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Д.Нацагдорж
Оруулсан admin on 2011-11-29 14:59:06 (1410 уншсан)

Уран уран найраг нь
Тэлмэн жороо морь шиг
Утга утгын гүн нь
Тэнгэр газрын хаяа шиг

Аяс аясын үгс нь
Алиман сарны туяа шиг
Алс алсын санаа нь
Аливаа явдлын зөн шиг

Сэтгэл сэтгэлийн ая нь
Чулууг элээх салхин шиг
Сэргэн сэргэн туурвих нь
Мунхагийг гийх дөл шиг

Хайр хайрын явдал нь
Амттай болоод гашуун шиг
Хайлан хайлан бүтээх нь
Гашуун болоод амттай шиг

Нас насны залуу нь
Зуны халуун нар шиг
Цаг цагийн байдал нь
Зуурын хар үүл шиг

Үхэл үхлийн тохиол нь
Үнэн болоод худлаа шиг 
Үйл үйлийн заяа нь
Богино болоод агуу юмаа

2007-11-18




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Ширхэг шүдэнз
Оруулсан admin on 2011-11-29 14:56:50 (1298 уншсан)

Ганцхан зураад хаяхад
Гавьяа чинь тэр билээ
Үүнээс илүү
Үүрэг чамд үгүй

Үзэхэд нарийн мод
Үлдэхийн бус асахын тулд хийгдсэн
Үрэгдэж өөрөө шатаад үнс болох үнэнтэй
Үзүүртээ дарьтай үнэгүй алдар чинийх

Хүн галыг ашиглаж амьдралыг бадраасан нь
Хүйтэн жавар, түүхий идшийг ялж эхэлсэн нь
Хүнгүй сансарт хөлөг хөөргөх хэрийн нээлт байлаа
Хүчлэн үргэлжлүүлэх энэ хүндтэй үйлийг чи тасдаагүй ээ

Гэрэвшүү даруу чиний
Гэрэл болоод илчийг чинь бодож
Цоллон дуудъя хэмээвэл
Цолмон од ч атаархана

Ердөө л чи ширхэг шүдэнз гэлээ ч
Ерөөл хараалын аль нь ч чамд зохихгүй гэлээ ч
Ертөнцийн илч нарны дүү
Ер энгийн чамайг л гэлтэй 

1995-05-22



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Бодол
Оруулсан admin on 2011-11-29 14:55:52 (1651 уншсан)

Хэн нэгэн явж байжээ
Хэнд ч юм гомдоод шувуу болохоор шийджээ
Хэрэггүй гэж өөрийгөө үзээд
Хэрдээ л үнэн гэж бодсондоо хүрэхээр болжээ

Хэн нэгэн явж байжээ
Хэн ч тоодоггүй ганц модноос унжсан
Хэрэггүй болсон хүнийг олжээ
Хэрдээ л харамсан бусдад дуулгажээ

Бодоод л байж,
Борхон зүрхээ өвтгөн байж боджээ
Босоо заяа, болдоггүй тавилан хоёрын
Босгон дээр гишгэж боджээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Бодол
Оруулсан admin on 2011-11-29 14:25:14 (1328 уншсан)

Хэн нэгэн явж байжээ
Хэнд ч юм гомдоод шувуу болохоор шийджээ
Хэрэггүй гэж өөрийгөө үзээд
Хэрдээ л үнэн гэж бодсондоо хүрэхээр болжээ

Хэн нэгэн явж байжээ
Хэн ч тоодоггүй ганц модноос унжсан
Хэрэггүй болсон хүнийг олжээ
Хэрдээ л харамсан бусдад дуулгажээ

Бодоод л байж,
Борхон зүрхээ өвтгөн байж боджээ
Босоо заяа, болдоггүй тавилан хоёрын
Босгон дээр гишгэж боджээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Би
Оруулсан admin on 2011-11-29 14:24:34 (1313 уншсан)

    Би

Нуурын өмнөөс шувууд ирэхийг 
Эрэгийн өмнөөс ус гэсэхийг зүүдлэнэ

    Би

Цэцэгсийн өмнөөс эрвээхий эргэлдэхийг
Мододын өмнөөс навчис ургахыг зүүдлэнэ

    Би 

Уулсын өмнөөс шувууд жиргэхийг 
Газрын өмнөөс өвс ногоорхыг зүүдлэнэ

    Би

Чулууны өмнөөс хүүхэд тоглохыг 
Тэнгэрийн өмнөөс наран ургахыг зүүдлэнэ

    Би

Нугынхаа өмнөөс хавар болохыг
Хаврын өмнөөс охид гунхахыг зүүдлэнэ

    Би

Зүүдлэнэ
Зүрх минь зүүдлэнэ

2010-01-13



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Зүрхэн дээр
Оруулсан admin on 2011-11-29 14:23:25 (1170 уншсан)

Хүмүүс 
Ханан дээр
Хадан дээр
Модон дээр
Халуун зүрхэн дээр ч 
Хайр найргүй сийлж үлдээдэг
Би ч хэн нэгний
Чи ч миний, бас түүний зүрхнээ
Бийрээр ч тэмтэрч
Битгий гэхэд нь ч хадаасаар татсан буй
Бие бус сэтгэл өвдөөд
Гүн зурсаныг нь мартаж чадахгүй
Хүн гэхдээ инээж явдаг юм.

2011.03.27



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Миний сэтгэлийн Чимээ
Оруулсан admin on 2011-11-29 14:22:00 (1518 уншсан)

Борооны шаагих
Болжморийн жиргэх
Ботгоны гунганах
Миний сэтгэлийн чимээ

Нуурын харгих
Хуурын хүнгэнэх
Нууцхан шивнэх
Миний сэтгэлийн чимээ

Адууны тургих
Адуучны исгэрэх
Алсын төвөргөөн
Миний сэтгэлийн чимээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Миний хүү уйлчихаа юу даа
Оруулсан admin on 2011-11-29 14:20:52 (1412 уншсан)

Миний хүү уйлчихаа юу даа

Мэлтийх хөөрхөн нүд нь хэлээд байх чинь
Мичидийн гялбаа унаа юм болов уу
Мэгшин дуудах сэтгэл нь  сэвэлзээ юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

Шүлэг цэлмээх харц нь өгүүлээд байх чинь
Шүүдрийн дусал тунаа юм болов уу
Шөнөжин зүүдлэх итгэл нь хугараа юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

Цэцэгс ганхаах сормуус нь шивнээд байх чинь
Цэвдэг цасны ширхэг тогтоо юм болов уу
Цээжиндээ хадгалах бодол нь үргээ юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

Дүрлэгэр хархан харц нь аргадаад байх чинь
Дүүлэх шувууны жигүүрт атаархаа юм болов уу 
Дүүрэн оргилох хайр нь цөхрөө юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

2008-08-07



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Шүлэг
Оруулсан Altanzaya on 2011-11-29 00:33:43 (1243 уншсан)

Өгөвч цаддаггүй нь бирдийн зовлон

Өгүүлэх хэлгүй нь адгуусны зовлон

Өөрийгөө дээдлэх нь хүний зовлон

Үхлийг ухааруулах нь бурханы зовлон.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Би оршдог
Оруулсан Hurelbaatar on 2011-11-29 00:16:25 (1659 уншсан)

Нутгийнхаа ширхэг чулуунд би оршдог
Нулимсныхаа ганцхан дусалд би оршдог
Нуурын өнчин хунгийн харцанд би оршдог
Хуурын хоёр чавхдасны аялгуунд би оршдог

Төрсөн хүүхдийн уйлсан дуунд би оршдог
Төвөргөн давхих хүлгийн туурайд би оршдог
Төрийн алтан соёмбоны өнцөгт би оршдог
Төрөлх босоо бичгийнхээ шүдэнд би оршдог

Үүрийн тунгалаг болор шүүдэрт би оршдог
Үнэний тунхаг болсон хүүхдэд би оршдог
Үйлийн наран гэмээр шүлгэнд би оршдог
Үүрдийн дуулал ардын дуунд би оршдог

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Шүлэг
Оруулсан Altanzaya on 2011-11-27 17:14:12 (1392 уншсан)

        Зөн билэгтээ найдаад
        Зөнд нь хаясан бодлууд
        Зөндөө удаан зууралдсан
        Зүгээр л хүн...
Зүүний сүвэгч шиг нүхээр
Зүггүй хүсэл уугина
Зүрхэнд шунал шуугина
Зүйргүй жаргал нуугдана
        Залхмаар бодлууд зодно
        Зайлуулах шаардлага зовооно
        Заяанд нь даатгаад зогсооно
        Зам зуурынх гэж золиослоно.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Хайрлаж яваарай
Оруулсан admin on 2011-11-26 18:20:47 (1312 уншсан)

Бороонд зутраад зүрх сэтгэл чинь хөрлөө ч гэсэн

Бодолын харгуйд цаг хугацаанд дарагдан зовлоо ч гэсэн

Борхон биений жаргалыг хөөн өдөр шөнөөр хэслээ ч гэсэн

Болзоог минь умартан хаяж одсон хайртыг минь хайрлаж яваарай

-Цас дараад халуун дурлал чинь хөрлөө ч гэсэн

Цалин багадаад амьдрал ахуй чинь гутлаа ч гэсэн

Цаг заванд амжуулах хувийн мөрөөдөлдөө тэмүүллээ ч гэсэн

Цуг гэж үгүй хэмээгээд хаяж одсон хайртыг минь хайрлаж яваарай

-Тэнгэр дээрээс нураад газарт ирж хагарлаа ч гэсэн

Тэнгис тэлэн үерлэж усан далайд автлаа ч гэсэн

Тэнүүн сэтгэл чинь хоосорч шантран хоцорч уйллаа ч гэсэн

Тэнэгэр бодлоо зөв гээд орхиж одсон хайртыг минь хайрлаж яваарай

Дх:Хагацалд автсан зүрхийг минь чи ойлгоод

Хагацалд унаган одсон түүнийг минь хайрлаж яваарай

Харцаа түүнээс салгаж чаддаггүй хүслийг минь чи хүндлээд

Хүнийх гээд бусгаж одсон түүнийг минь л хайрлаж яваарай

Хайртыг минь хайрлаж яваарай...2011.06.06



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Чансаа
Оруулсан admin on 2011-11-26 18:18:46 (1319 уншсан)

Над шиг амьтны дурлал бүтдэггүй юм гэнэ

Надаас илүү нь бүр бүтээж чадаагүй юм гэнэ

Нарт Ертөнц  дээрх бүтээшгүй бүтээмж юм гэнэ

Надад учир нь Мөнгө үгүй байгаа юм гэнэ

-Хөөрхий над шиг амьтанд гоёддог юм гэнэ

Хөрөнгөтэй мөнгөтэй чадалтай нь булаалддаг юм гэнэ

Хөөрхийс миний жижигхэн хөөрүү бодол юм гэнэ

Хөдөөний мангар бацан хол одох юм гэнэ

-Чансаа хардаг нэгэн Хорвоод би мэндэлжээ

Чадалгүй одоо яаж сэтгэлийн үүргийг гүйцэтгэнэ дээ

Чансаа харан авирлах Халхын хэдэн охиддоо

Чадалгүй мань мэт нь яаж тоогдон амьдрана даа

-Царайны сайхнаар цай сүлэхгүй

Цайны ааганд Алт хэрэггүй ээ...

                                                2011.05.27                                         



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Чамдаа  л
Оруулсан admin on 2011-11-26 18:14:15 (1321 уншсан)

Халуухан уруулын чинь баланд согтох гэж би

Хагацах уруулаа чамруу л тэмүүлүүлнэ

Хамтдаа л байхын жаргалд умбах гэж би

Хамаг бүхнээ чамдаа л зориулна

-Хархан нүдний чинь толионд тусах гэж би

Хайран бүхнээ ч би хамаагүй зарцуулна

Хайранд чинь умбаж жаргал эдлэх гэж би

Хамаагүй ээ би бүгдийг туулна

-Үнэнч зүрхний чинь үнэнд нялхрах гэж би

Үүрдийн үнэнчээр сэтгэлээ өгнө

Үерхэн дасаж чамдаа л харуулах гэж би

Үнэн төрхөө л би үргэлж харуулна

Дх:Чамайг л би өөрийн болгомоор байна

Чин зүрхэндээ тээгээд үүрд хадгалмаар байна

Чамайг л би хайраа болгомоор байна

Чамд л тэгээд би амьдарлаа зориулмаар байна...              

                                                                 2011.06.18



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Янхан
Оруулсан Ankhbayar on 2011-11-25 21:45:55 (1443 уншсан)

Янжуур зуусан гарт яагаад ч юм дурлсийм

Ямагт түүнийг үгүйлж үхэн хатан зүтгэсийм

Даанч тэр минь тамхи шигээ ялгуухан амьтан байсийм

Ямар харамсалтай гээч тэр одоо Янхан

Янхан гэгдэж нэрлэгдээд шүлэгэнд минь тэрлэгдэх энэ бүсгүй

Ямар төгс төгөлдөр үзэлсгэлэн гуа гэж санана

Яахын аргагүй харцанд минь өртөгдөж сэтгэл алдруулхаар

Яасан сайхан өгзөгтэй амьтан гэж бодно

Янжуур чимхсэн уран хурууных нь уян хатан

Яахын аргагүй эрийн сэтгэлийн чөдөрийг эвдэнэ

Ямар ч бүсгүйтэй байсан энэ л бүсгүйг хүсүүлж

Яг л тэр дор нь сэксийн талаар бодогдуулна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Далд уянга
Оруулсан admin on 2011-11-25 19:26:04 (1757 уншсан)

Тал газрын салхи хааяаа нэг сэвэлзэнэ

Тансаг агаад бүлээхэн үлээнэ

Гэрэвших бүрийд сэтгэл гэгэлзэнэ

Гэнэ гэнэхэн санаа алдана

Давчуухан зүрхний минь тольтод

Далдын уянга намайг сэрээнэ...

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Энгүүн : Миний эмээ
Оруулсан Tugsuu on 2011-11-24 15:55:47 (3221 уншсан)

Сүү нэвчсэн дээлний тань энгэрт

Сураг хол ч тоглож өссөн үрсээ

Сүмийх алсын бараанаас саравчлан ширтээсээр

Сэвхийтэл ороод ирхийм шиг хичнээн хүлээгээ бол

Умгар гэрийнхээ чөлөөнд

Урт хожидын бодолдоо ээнэгшин

Галын нөмөрт хорогдон борхироод

Борхон, шаргал цайгаа дээжлээд төчнөөн суугаа бол

Сэтгэлийн дулаанаараа өөрийгөө бүлээцүүлэж

Сэнгэнэтэл санаа алдаад дуугаа аялахдаа

Тэртээх он жилүүдэд жавхаалаг нэгэн байсанаа

Бүүр түүрхэн мэт бодолдоо өнжүүлэн аядуухан дуулаа бол

Үрийн үрсээ хэмээн өмөөрөхдөө

Үйл, аалийг хослуулан ухаан шаглаж

Өмгөр хошуугаа дэвсэн аргадахдаа

Өөрөөсөө илүүтэй биднийгээ хэмээн ямархан сэмрээ бол



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 21 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-035.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3177

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-034.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2427

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
Хэмжээс: 600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3663


Агуулга
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn