Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Зүрхэн дээр
Оруулсан admin on 2011-11-29 14:23:25 (1384 уншсан)

Хүмүүс 
Ханан дээр
Хадан дээр
Модон дээр
Халуун зүрхэн дээр ч 
Хайр найргүй сийлж үлдээдэг
Би ч хэн нэгний
Чи ч миний, бас түүний зүрхнээ
Бийрээр ч тэмтэрч
Битгий гэхэд нь ч хадаасаар татсан буй
Бие бус сэтгэл өвдөөд
Гүн зурсаныг нь мартаж чадахгүй
Хүн гэхдээ инээж явдаг юм.

2011.03.27



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Миний сэтгэлийн Чимээ
Оруулсан admin on 2011-11-29 14:22:00 (1825 уншсан)

Борооны шаагих
Болжморийн жиргэх
Ботгоны гунганах
Миний сэтгэлийн чимээ

Нуурын харгих
Хуурын хүнгэнэх
Нууцхан шивнэх
Миний сэтгэлийн чимээ

Адууны тургих
Адуучны исгэрэх
Алсын төвөргөөн
Миний сэтгэлийн чимээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Миний хүү уйлчихаа юу даа
Оруулсан admin on 2011-11-29 14:20:52 (1676 уншсан)

Миний хүү уйлчихаа юу даа

Мэлтийх хөөрхөн нүд нь хэлээд байх чинь
Мичидийн гялбаа унаа юм болов уу
Мэгшин дуудах сэтгэл нь  сэвэлзээ юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

Шүлэг цэлмээх харц нь өгүүлээд байх чинь
Шүүдрийн дусал тунаа юм болов уу
Шөнөжин зүүдлэх итгэл нь хугараа юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

Цэцэгс ганхаах сормуус нь шивнээд байх чинь
Цэвдэг цасны ширхэг тогтоо юм болов уу
Цээжиндээ хадгалах бодол нь үргээ юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

Дүрлэгэр хархан харц нь аргадаад байх чинь
Дүүлэх шувууны жигүүрт атаархаа юм болов уу 
Дүүрэн оргилох хайр нь цөхрөө юм болов уу

Миний хүү уйлчихаа юу даа

2008-08-07



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Шүлэг
Оруулсан Altanzaya on 2011-11-29 00:33:43 (1396 уншсан)

Өгөвч цаддаггүй нь бирдийн зовлон

Өгүүлэх хэлгүй нь адгуусны зовлон

Өөрийгөө дээдлэх нь хүний зовлон

Үхлийг ухааруулах нь бурханы зовлон.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ж.Хүрэлбаатар : Би оршдог
Оруулсан Hurelbaatar on 2011-11-29 00:16:25 (1937 уншсан)

Нутгийнхаа ширхэг чулуунд би оршдог
Нулимсныхаа ганцхан дусалд би оршдог
Нуурын өнчин хунгийн харцанд би оршдог
Хуурын хоёр чавхдасны аялгуунд би оршдог

Төрсөн хүүхдийн уйлсан дуунд би оршдог
Төвөргөн давхих хүлгийн туурайд би оршдог
Төрийн алтан соёмбоны өнцөгт би оршдог
Төрөлх босоо бичгийнхээ шүдэнд би оршдог

Үүрийн тунгалаг болор шүүдэрт би оршдог
Үнэний тунхаг болсон хүүхдэд би оршдог
Үйлийн наран гэмээр шүлгэнд би оршдог
Үүрдийн дуулал ардын дуунд би оршдог

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Шүлэг
Оруулсан Altanzaya on 2011-11-27 17:14:12 (1631 уншсан)

        Зөн билэгтээ найдаад
        Зөнд нь хаясан бодлууд
        Зөндөө удаан зууралдсан
        Зүгээр л хүн...
Зүүний сүвэгч шиг нүхээр
Зүггүй хүсэл уугина
Зүрхэнд шунал шуугина
Зүйргүй жаргал нуугдана
        Залхмаар бодлууд зодно
        Зайлуулах шаардлага зовооно
        Заяанд нь даатгаад зогсооно
        Зам зуурынх гэж золиослоно.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Хайрлаж яваарай
Оруулсан admin on 2011-11-26 18:20:47 (1523 уншсан)

Бороонд зутраад зүрх сэтгэл чинь хөрлөө ч гэсэн

Бодолын харгуйд цаг хугацаанд дарагдан зовлоо ч гэсэн

Борхон биений жаргалыг хөөн өдөр шөнөөр хэслээ ч гэсэн

Болзоог минь умартан хаяж одсон хайртыг минь хайрлаж яваарай

-Цас дараад халуун дурлал чинь хөрлөө ч гэсэн

Цалин багадаад амьдрал ахуй чинь гутлаа ч гэсэн

Цаг заванд амжуулах хувийн мөрөөдөлдөө тэмүүллээ ч гэсэн

Цуг гэж үгүй хэмээгээд хаяж одсон хайртыг минь хайрлаж яваарай

-Тэнгэр дээрээс нураад газарт ирж хагарлаа ч гэсэн

Тэнгис тэлэн үерлэж усан далайд автлаа ч гэсэн

Тэнүүн сэтгэл чинь хоосорч шантран хоцорч уйллаа ч гэсэн

Тэнэгэр бодлоо зөв гээд орхиж одсон хайртыг минь хайрлаж яваарай

Дх:Хагацалд автсан зүрхийг минь чи ойлгоод

Хагацалд унаган одсон түүнийг минь хайрлаж яваарай

Харцаа түүнээс салгаж чаддаггүй хүслийг минь чи хүндлээд

Хүнийх гээд бусгаж одсон түүнийг минь л хайрлаж яваарай

Хайртыг минь хайрлаж яваарай...2011.06.06



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Чансаа
Оруулсан admin on 2011-11-26 18:18:46 (1534 уншсан)

Над шиг амьтны дурлал бүтдэггүй юм гэнэ

Надаас илүү нь бүр бүтээж чадаагүй юм гэнэ

Нарт Ертөнц  дээрх бүтээшгүй бүтээмж юм гэнэ

Надад учир нь Мөнгө үгүй байгаа юм гэнэ

-Хөөрхий над шиг амьтанд гоёддог юм гэнэ

Хөрөнгөтэй мөнгөтэй чадалтай нь булаалддаг юм гэнэ

Хөөрхийс миний жижигхэн хөөрүү бодол юм гэнэ

Хөдөөний мангар бацан хол одох юм гэнэ

-Чансаа хардаг нэгэн Хорвоод би мэндэлжээ

Чадалгүй одоо яаж сэтгэлийн үүргийг гүйцэтгэнэ дээ

Чансаа харан авирлах Халхын хэдэн охиддоо

Чадалгүй мань мэт нь яаж тоогдон амьдрана даа

-Царайны сайхнаар цай сүлэхгүй

Цайны ааганд Алт хэрэггүй ээ...

                                                2011.05.27                                         



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Чамдаа  л
Оруулсан admin on 2011-11-26 18:14:15 (1486 уншсан)

Халуухан уруулын чинь баланд согтох гэж би

Хагацах уруулаа чамруу л тэмүүлүүлнэ

Хамтдаа л байхын жаргалд умбах гэж би

Хамаг бүхнээ чамдаа л зориулна

-Хархан нүдний чинь толионд тусах гэж би

Хайран бүхнээ ч би хамаагүй зарцуулна

Хайранд чинь умбаж жаргал эдлэх гэж би

Хамаагүй ээ би бүгдийг туулна

-Үнэнч зүрхний чинь үнэнд нялхрах гэж би

Үүрдийн үнэнчээр сэтгэлээ өгнө

Үерхэн дасаж чамдаа л харуулах гэж би

Үнэн төрхөө л би үргэлж харуулна

Дх:Чамайг л би өөрийн болгомоор байна

Чин зүрхэндээ тээгээд үүрд хадгалмаар байна

Чамайг л би хайраа болгомоор байна

Чамд л тэгээд би амьдарлаа зориулмаар байна...              

                                                                 2011.06.18



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ц.Анхбаяр : Янхан
Оруулсан Ankhbayar on 2011-11-25 21:45:55 (1744 уншсан)

Янжуур зуусан гарт яагаад ч юм дурлсийм

Ямагт түүнийг үгүйлж үхэн хатан зүтгэсийм

Даанч тэр минь тамхи шигээ ялгуухан амьтан байсийм

Ямар харамсалтай гээч тэр одоо Янхан

Янхан гэгдэж нэрлэгдээд шүлэгэнд минь тэрлэгдэх энэ бүсгүй

Ямар төгс төгөлдөр үзэлсгэлэн гуа гэж санана

Яахын аргагүй харцанд минь өртөгдөж сэтгэл алдруулхаар

Яасан сайхан өгзөгтэй амьтан гэж бодно

Янжуур чимхсэн уран хурууных нь уян хатан

Яахын аргагүй эрийн сэтгэлийн чөдөрийг эвдэнэ

Ямар ч бүсгүйтэй байсан энэ л бүсгүйг хүсүүлж

Яг л тэр дор нь сэксийн талаар бодогдуулна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Далд уянга
Оруулсан admin on 2011-11-25 19:26:04 (2133 уншсан)

Тал газрын салхи хааяаа нэг сэвэлзэнэ

Тансаг агаад бүлээхэн үлээнэ

Гэрэвших бүрийд сэтгэл гэгэлзэнэ

Гэнэ гэнэхэн санаа алдана

Давчуухан зүрхний минь тольтод

Далдын уянга намайг сэрээнэ...

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Энгүүн : Миний эмээ
Оруулсан Tugsuu on 2011-11-24 15:55:47 (3820 уншсан)

Сүү нэвчсэн дээлний тань энгэрт

Сураг хол ч тоглож өссөн үрсээ

Сүмийх алсын бараанаас саравчлан ширтээсээр

Сэвхийтэл ороод ирхийм шиг хичнээн хүлээгээ бол

Умгар гэрийнхээ чөлөөнд

Урт хожидын бодолдоо ээнэгшин

Галын нөмөрт хорогдон борхироод

Борхон, шаргал цайгаа дээжлээд төчнөөн суугаа бол

Сэтгэлийн дулаанаараа өөрийгөө бүлээцүүлэж

Сэнгэнэтэл санаа алдаад дуугаа аялахдаа

Тэртээх он жилүүдэд жавхаалаг нэгэн байсанаа

Бүүр түүрхэн мэт бодолдоо өнжүүлэн аядуухан дуулаа бол

Үрийн үрсээ хэмээн өмөөрөхдөө

Үйл, аалийг хослуулан ухаан шаглаж

Өмгөр хошуугаа дэвсэн аргадахдаа

Өөрөөсөө илүүтэй биднийгээ хэмээн ямархан сэмрээ бол



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Дутахын жаргалтай залуу нас
Оруулсан sukhbaatar on 2011-11-23 18:32:09 (1877 уншсан)

Дутахын жаргалтай залуу нас 

Нарнаас нуугдан намайг дагаж

Навсайж ядарсан сүүдрээн амраахад

Нойр таслан ээжийг  дуудахад

Нүдэнд хургах зүүд дутуу

 

Төлжихийн зөн өлмий гижигдэн

Тогтохын аргагүй өдөж хатгаад

Толгойн тэжээл ном сурахад

Тоглохын зайнд цаг дутуу

 

Тэнгэрийн дагинас газар бууж

Тойрон солонгорч харц төөрүүлээд

Тэнд,энд дурлаж бүдэрсэн

Томоогүй зүрхэнд хайр дутуу



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Т. Гүрбазар : Сүүлчийн зориулалт
Оруулсан admin on 2011-11-20 23:56:39 (1825 уншсан)

Чи холдож явах мөч хүртлээ

Чимээ аниргүй унагах нулимсаа залгих мөртлөө

Чихэнд минь хайртай гэж шивнэх үгэнд

Чин үнэндээ илчилсэн хайр чинь сарниж үгүйрлээ.

Холдон одох чиний араас харцаа хацраа дагуулан алдаж зогсоход

Хором хугацааны утга жилийн тэртээд алдагдаж

Хүнийх болсон чиний төлөө минийх юм шиг сэтгэл тарчилж

Хүсэл мөрөөдөл далавчаа хумиж харанхуй буланд нь нуугдлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өр
Оруулсан gurbazar on 2011-11-20 16:31:01 (2001 уншсан)

                                     “Өр”

Нэг л мэдэхэд амьдрал надаас өрөө нэхнэ

Нэг ч хором үлдээлгүй туулж өнгөрүүлсэн цаг хугацааг нэхнэ

Хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоныг цэгнэж

Хэн нэгэнд өгсөн дурлалыг минь хүртэл нэхнэ

Саяхан инээмсэглэж байсан залуу насыг минь

Сайхан бүсгүйн тунгалаг нүдтэй  нэхнэ

Санаашрал гуниг гутрал зовлонт хүслэнг

Сарнаас зээлж шүлэг тэрлэсэн шөнөтэй хамт нэхнэ

Урьд нь хэнд ч хэлээгүй миний л нууцыг

Уудалж илчилсэн бүсгүйн зүрхтэй хамт нэхнэ

Урт амьдралын эхэнд бодлогшрон зогсоо

Ухаангүй төрхөт гэнэн залууг алдаатай нь нэхнэ

Нэг л мэдэхэд амьдрал надаас өрөө нэхнэ

Нэг ч хором үлдээлгүй туулж өнгөрүүлсэн цаг хугацааг нэхнэ ээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: 4 мөрт
Оруулсан gurbazar on 2011-11-20 02:12:30 (1579 уншсан)

Газрын магнайнаас хөлөрч урсдаг сэлэнгийн салаа тохой дээр

Ганц намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суухад

Ганц дуу чамд зохиулан дуулж  түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зорхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Тодорхойгүй
Оруулсан admin on 2011-11-19 18:20:53 (1447 уншсан)

Тодорхойгүй цаг хугацааны дараад

Төгсгөл . , тэгээд эхлэл, өрнөл... дахиад цаг хугацаа, үйл явц нь тодорхойгүй

Тодорхойгүй орон зайн алсад

Тэнүүчлэл . , тэгээд тэмцэл, ялалт... дахиад л орон зай, үргэлжлэл нь бас

тодорхойгүй

Тодорхойгүй эрлийн үзүүрт

Тарамдал . , тэгээд зүтгэл, цөхрөл... дахиад эрэл, олдоц нь тодорхойгүй

Тодорхойгүй нууцын хаалганд

Тайлал . , тэгээд бүтээл, хүртээл ... дахиад л нууц, тайлал нь бас л

тодорхойгүй

Тодорхойгүй язгуур, тодорхойгүй тоо

Тодорхойгүй дүрс, тодорхойгүй гаргалгаа

Тодорхойгүй бүгдийг тодорхойлох томъёо нь:

 (танин мэдэхүй +мэдрэхүй) х сэтгэхүй= тодорхой



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Мөнхбат: Санамсаргүй
Оруулсан admin on 2011-11-19 18:12:34 (1537 уншсан)

Санамсаргүй

Санамсаргүй төрсөн бодол

Сардаа эс ч жилдээ биелэх нь

Санамсаргүй.

Санамсаргүй хөндсөн чулууны ормыг

Сар таалах нь

Санамсаргүй.

Санамсаргүй танилцсан хүн

Сайн нөхөр болох нь

Санамсаргүй.

Санамсаргүй үхлийн сүнс

Сатааралгүй гэрэлтэх нь

Санамсаргүй.

Санамсаргүй унагачихсан үг

Сэтгэл самардах нь

Санамсаргүй.

Санамсаргүй зүүдний оршил

Совин байдаг нь

Санамсаргүй.

Санамсаргүй учрал, санамсаргүй хагацал

Санамсаргүй баяр, санамсаргүй гуниг,

Санамсаргүй бүхэнэй цаг ямагт нүүр тулах нь

Санамсаргүй...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Бурхны Хишиг
Оруулсан Цэемаа on 2011-11-19 10:25:23 (2972 уншсан)

     Цасан шамрага цардмал зам дээгүүр үнэгэн хорхой лугаа мурилзан мушигран хийснэ.Хойд энгэрээс уруудан орж ирэх замыг тосон зогсоо Цээнэ байн байн бугуйн цагаа хялам хяламхийн харж хүйтэн жаварт хайрагдан улайсан гараа амандаа ойртуулж үлээн бүлээцүүлнэ.Хавар намрын нимгэн ултай хар өнгийн гутлынх нь ул царцан тог тогхийн хөлдүү сонсогдоход тоосон шинжгүй хөлөө хооронд нь хавсарсан болоод л зогссоор....Үдшийн гялаан од тодрон,орчныг харанхуй нэл бүчин авч идэр есийн жавар тачигнан нүүр ам хамрыг чимхэж тавиад  байх шиг час часхийхийг үл ажран зогссон газраасаа ч холдсонгүй.

     Суурины гол гудамжны гэрлүүд үдшийн бүрий,цасан шамраганд бүүдийж харагдах.Хол ойроос нохдын хуцалдах,хааяа нэг согтуу хүний сөөнгө хоолойгоор хашгирахыг эс тооцвол энэ суурины үдэш гайхмаар нам гүм.Тэнгэрт алмааз эрдэнийн одод түгэж,харанхуйг цоочин тодроод,хүйтний эрч улам чангаран өвлийн шөнийн үзэсгэлэн үзэх нүдний үзүүрт эргэлдэн нисэлдэн буух цасан ширхэгүүд.Цас чихруулан нааш цааш алхлан гараа амандаа ойртуулан бүлээцүүлж,хөлөө хавсран дороо дэвхцэх аядан өнөөх л замаа харуулдан зогсоо Цээнэгийн толгойн хэсэг нь нэлэнхүйдээ цан хүүрэг татаад холоос харвал цагаан толгойтой  хээрийн хүрэн бүргэд шиг харагдана.Сормуус нь хоорондоо наалдаад,ороолтных нь урд хэсэг  амьсгалд дарайж хөлдөөд  хацар хамар уруулыг нь хүйт  оргиулан хайрна.Ирнэ гэсэн юм чинь ирэх байх хэмээн өөртэйгөө ярин цас чихруулан  холхиж нэлээд хугацаа өнгөрүүллээ.Хот хөтлөөр бага оврын автобус мөлхөх мэт удаан наашилсаар зогсоолын талбай хүрч зогслоо.Хаалгаар нь хувцаснаас нь уур савссан хүмүүс цувран бууцгааж,хоср гурваараа ханилан ачаа бараагаа өргөх нь өргөж,сугавчлах нь сугавчилсаар,дамжилсаар харанхуйд уусан одоцгоов.Автобуснаас буугсадын дунд хүүгээ байхгүйд урам нь хугарсан Цээнэ даарснаа сая л мэдэрч толгой гудайлган гэр рүүгээ алхаллаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Баярмаа : Эх орон
Оруулсан bayrmaa on 2011-11-18 15:52:41 (2060 уншсан)

Нохойн гөлөг шиг амьдрлаа ч

Тэнэх эрхтэй эх орон минь

Новшийн тэнэг төрлөө чиг

Магтах учиртай эх орон минь

Ноорхой гуйлгачин явлаа чиг

Амьдрах хувьтай эх орон минь

Ноцсон араатан лугаа

Өмөөрөх ёстой эх орон минь

Судалт газрын гагнаас

Шижир алт ч монголынх

Сул хийсэж одох

Ширхэг элс ч монголынх

Морин толгойн чинээ

Молор эрдэнэ ч монголынх

Молцог шаргал говийн

Балга ус ч монголынх

Эх орон минь элсээр ч дутна алтаар ч дутна

Өвгөдийн сүнс тэнгэрт мандсан ч

Өт хорхой болсон ч нутгаа сахина

Өнөөдөр бид харьд одож

Хаан суусан ч нутгаа санана

Цул хар нүгэлтэй

Шуналт ноёд ч монгол

Цусан гавъяаны одонтой

Хөлгүй өвгөн ч монгол

Газар шороогоо тамгалсан

Эзэн бид ч монгол

Галзуурсан арслан лугаа

Тэмцэх ёстой эх орон минь

 

Эх орон минь надаар ч дутна чамаар ч дутна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 146 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Жүжиг
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4264

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
Хэмжээс: 600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3672


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3018


Агуулга
Мягмар, 2019.03.12
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Мягмар, 2018.05.22
· ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn