Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад


Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : Буянтай ээж
Оруулсан admin on 2011-11-04 10:10:13 (3462 уншсан)


Аяыг Ж.Батсуурь \СТА\

Бүжин цочоосон бүрэнхийг 
Бүүвэйн дуугаар сүлээд 
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ
Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор 
Ээлжлэн сугадуулж дуулья аа
Сэвлэг үсэнд шингэтэл 
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ
\Дахилт\
Гэргий заяагаа дархалж 
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
\Дахилт\

2004 он               Ж.Раднаадаргиа



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : >Адууны тоостой алгуу  
Оруулсан admin on 2011-11-04 10:08:50 (3322 уншсан)


               Аяыг Ж Батсуурь СТА Гийнгоо цангинаатай уяагаа ариулж 
Гурийн дуудлагатай морьдоо уяадаг 
Зуны намираатай нийлүүлэн тарлаж 
Нумын нийцтэй хүлгээ сойдог
Удмын хурдтай 
Уяач тандаа
Айргийн морьдын 
Алтан тоостой
Азарганы үүрсээтэй 
Аялгуу барья аа
Наран бөмбөрөөтэй хөлс амталж
Найргийн аялгуутай давхил хөглөдөг 
Толин зуузайтай хазаар дэрлүүлж
Торгон иртэй ажнайгаа зүүдлүүлдэг
дахилт 
Шүүдрэн шимтэй ногоо хазуулж 
Шөнийн одтой морьдоо тоглуулдаг 
Тарлан гэгээтэй уул шинжиж 
Тахийн шандастай хүлгээ мордуулдаг
дахилт
Ж Раднаадаргиа 2003 он


( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : Засаг төрийн зандан ширээ
Оруулсан admin on 2011-11-04 10:07:30 (3174 уншсан)


                Аяыг Д.Жамсран \СТА\
Зууны манлай наадмйн манлай 
Зандан ширээ Түмэн эх-ийн
Туурайн эрчинд агаар шуугина аа
Тураг зооноос сугарна аа
Ай хө 
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө 
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зуны манлай хуурын шуранхай
Зандан ширээ-зээрд ажнайн
Босоо тоосыг уулс нөмөрнө өө
Торойх барааг түмэн танина аа
Ай хө 
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө 
Төрийн сүлдтэй наадам мину зээ
Зууны манлай дууны аялгуу 
Зандан ширээ хурдан хүлгийн 
Сувдан хөлсийг цэцэг шимнэ ээ
Суран жолоог соёмбо өргөнө өө
Ай хө 
Эрийн хийморьтой хүлэг мину зээ
Зээ хө 
Төрийн сүлдтэй наадам мину зээ
2004 он                     Ж.Раднаадаргиа
                                                                                           Улсын нэрт уяач Ж.Шийтэрийн дурсгалд


( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууны үг: Ж.Раднаадаргиа : Буянтай ээж
Оруулсан admin on 2011-11-04 09:49:54 (3130 уншсан)

 

                   Аяыг Ж.Батсуурь \СТА\

Бүжин цочоосон бүрэнхийг 
Бүүвэйн дуугаар сүлээд 
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ

Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор 
Ээлжлэн сугадуулж дуулья аа

Сэвлэг үсэнд шингэтэл 
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ

\Дахилт\

Гэргий заяагаа дархалж 
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
\Дахилт\

2004 он               Ж.Раднаадаргиа


( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Дууль: Ж.Раднаадаргиа : Өвгөн зээрд
Оруулсан admin on 2011-11-04 09:40:21 (5454 уншсан)

Дууль
Хавсарга нүдсэн хөх жавар 
Хавирга зургар Өвгөн зээрд
Ижил сүргээ орхин уяаруугаа шогшлоо
Эвий дээ Өвгөн зээрд мину 
Гурван унаганыхаа хойноос 
Гурван эх дагалаа 
Гурван гүүнийхээ араас
Гучаад адуу дагалаа
Өвгөн зээрдийн араас 
Өнөр сүрэг дагалаа
Өнөр сүргийнхээ араас 
Өргөн тал дагалаа
Их Монголын наадамд уралдах
Дааганы нүдэнд нулимс цийлэв 
Эрчит дөрвөн туурайнд нь хотолздог
Дуулим талд ангир гаслав 
Хүлгийн тоос нэг тасарч
Хүүхдийн гийнгоо нэг зангирч
Ахин дахин цангинав аа
Уулс хошууртал унгалдсанаа
Агтын хашааг хийгүй харайж 
Уургын арваад морь сульдаасан 
Адуучин Батбуянгийн зээрд үрээ
Тал сунган торойход 
Тэгнээ тэр  гэж Банзрагч дуу алдав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууль | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Хошин яриа
Оруулсан admin on 2011-11-04 09:18:17 (3788 уншсан)

Хоёр танил тааралдаж гэнэ их л дотно янзтай

Хоёр биенээсээ ганц юм асууж гэнэ их л тэвдсэн янзтай

Ганц юмны ард гарах уу найзаа гэж нэгнээсээ асуув

Гайхах хэрэггүй та нар тэр хоёрыг чадахгүй гэж басвуу

Нэг юмаа аа ууж дуусаад их л додигор алхана

Нэмж уух гэхээр мөнгө байхгүй зоос хайна гэхээс залхана

Гэхдээ дуртай болохоор мөнгөний эрэлд гарлаа

Гэм хийсэн хүн шиг ийш тийшээ зэхийсэн нүдээр харлаа

Явсан нохой яс зууна гэдэг шиг хэдэн төгрөгний бараа харлаа

Яг үнэн хэрэг дээрээ гэрийнхээ эд зүйлийг зарлаа

Ахиж уугаад тэр хоёр нилээн халаад

Амандаа орсон үг бүхнээ худлаа залаад

Найз нь урьд нь тоймгүй баян байлаа

Нарт хорвоод миний дээр гарах хүн байхгүй байлаа

Одоо найз нь архинд бүр нэвт орсон

Орчлонг гэгээтэй биш бүрхэгээр хардаг болсон

Гэж ярьж байтал нөгөө найз нь үгийн тасалж

Гэрэлтэй гэрэлгүй ч яахав урдахаа нэг татчих

Тэгвэл би урьд нь сайхан залуу байсан юм

Тэр энэ бүсгүйчүүд намайг бүгд хайсан юм

Мөнгөтэй ч явлаа өнгөтэй ч явлаа

Мөн ч их зүйлийг хүссэнээрээ авлаа

Гэж ирээд л том том ярьж гэнэ

Гэтэл нөгөөдөх нь нээх том нүдээр харж гэнэ

Чи битгий залаад бай чамайг бодвол би хүн шиг байсым

Чам шиг юм хэзээ ч сайхан байгаагүй хэн нь чамайг хайсым

Бүр сүүлдээ хэрүүл болж зодоон болох дөхөв

Бие биенээсээ дээр гарах гэж нэгнээ цохив

Ингэж найзуудын уулзалт дуусчээ

Эргээд хэзээ ч уулзахгүйгээр харанхуй руу уусчээ

Энэ бол хошин ч гэсэн үнэн байдал нь

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Найраглал: Ж.Раднаадаргиа : Элдүүрчин
Оруулсан admin on 2011-11-04 08:55:56 (6136 уншсан)

Найраглал
Хөх толгодын саравчны дэргэдэх
Хөөрхөн бор гэрийг
Хүн бүхэн мэднэ
Эмээл уулынхан тэр аяараа
Эцэг гэж хүндэлдэг
Эдлүүрчин Аюуш гуайнх
Холоос харахад
Хонь хотлоотой юм шиг 
Хашаа нь цайрч харагдана
дөхөөд очиход 
дөч тавиар гандсан нэхий
дэлгээд тавьчихсан байна 
Хаалгыг татахад
Хавтгай цагаан нэхий хөглөрч 
Хар модон торхнуудаас ган сэнхийнэ
Өдөр шөнөгүй 
Өвөл зунгүй 
Үргэлж ийм байдаг айл 
Мөнгөн товчтой 
Мөр ханзархай ямбуу цамцтай өвгөн 
Модон орныхоо хөндийгөөс нэхий гаргана
Эдлүүрчин Аюуш гуайг харахад
Эр хонины нэхийг 
Ээ дээ сунгаж дөнгөх болов уу Гэмээр
Суугаад босоход өвдгөөр нь 
Суун тусгал хатгаж
дуу алдуулна
Шууных нь арьс сул унжиж
Судас бүхэн нь ил харагдана
Шувуун цээжний хэнхдэг хүрэнтэж
Нүдний шилнийхээ дээгүүр харсхийн 
Нүцгэн хөлөөрөө год хийж 
Нэхийгээ өрөөлдөн хэд хэд татлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Эвлэрэл
Оруулсан admin on 2011-11-02 03:50:00 (3564 уншсан)

Сүүлийн удаа чамаас уучлал гуйгаад эвлэрэе

Сүүлчийн бадаг шүлгээ тэрлээд ч хамаагүй үнэнийг эрэе

Төрийн хэдэн түшээдтэй буруу харж гар барин эвлэрэе

Түмэн олонтойгоо харин инээн байж эвлэрэе

Газар шороог минь үлдээ гэж орилоё

Ганцхан чинийх биш бүгдийх гэж чарлая

Ухсан нутаг уух усгүй болоогүй байгаа дээрээ эвлэрэе

Унтаж босоод зүүд байгаасаа гэж эвлэрэе

Уудам нутаг үлдээсэн өвгөдөөсөө уучлал гуйж эвлэрэе

Ухаангүй тэнэг ч байсан аргадаж эвлэрэе

Тэнгэр нурчаагүй байгаа болохоор чамтай эвлэрэе

Тийм ч учраас тэнэгэр сайхан монголоосоо уучлал эрэе



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: У.Мөнхбаатар : Бодол
Оруулсан admin on 2011-11-01 14:12:00 (3336 уншсан)

Бодлын минь харгуйд нэгэн зүйл байна

Бодлогширч байсаар алга болох нь байна

Энэхэн амьдралд бид яах гэж төрсөн юм бэ

Ийм л тавилантай байх гэж төрсөн юм уу

Үгүй бид сайхан амьдрах гэж төрсөн юмаа

Үнэн гэж байдаг бол одоо л үнэнээ хэлэх цаг

Өвгөд минь бидэнд уудам их газар үлдээж

Өөрсдөө бид ухаж үр хойчдоо нүх үлдээх гэж үү

Энэ амьдралд худалч бялдуучаар дүүрч

Энэ амьдралд бид зөвхөн зовлон л үүрч

Ард бидэнд худал үг хуурамч зан хэрэггүй

Үнэн хэрэгтэй

Халбага хоолоор ард түмнээ мэхэлж байна

Харанхуй нүхрүү биднийг түлхэж эхэлж байна

Энэ газар чинь эзэнтэй эргэж тойрох хүнтэй

Эртний сайхан домогтой одоо харин хэнтэй

Алхах газаргүй болчихоод бид ухаарлаа гээд суухуу

Алхах газартай байгаа дээрээ алд газраа нуухуу

Төрийн толгойд суусан төмөр царайтай хэсэг нөхдүүд

Төр засаг биднээ бодохгүй өөрсдөө бүхнийг авсан нохдууд

Монгол гэдэг тал дүүрэн малтай таваг дүүрэн идээтэй

Монгол гэдэг таван идээний дээжээ сэржим өргөж хайрхандаа мөргөж

Ийм л сайхан заншилтай байлаа энэ улс чинь

Одоо тэгтэл ухсан нүх уруудсан ардтай л хоцорлоо

Ээ хөөрхий бодол минь бодол минь................



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чам руу
Оруулсан admin on 2011-11-01 05:26:37 (3416 уншсан)

Өглөө сэрээд харлаа чи явчлаа

Өөрийн гэсэн зүрх бүхнийг авчлаа

Гэсэн ч миний сэтгэл ганцхан чам руу

Гэрэлтэй биш харанхуй газар там руу

Яагаад явсанаа чи хэлээгүй би ч мэдээгүй

Ямар хүнийг би тэгээд хайрлахыг чи хэлээгүй

Чи зөвхөн хувиа бодоод явсан тиймүү

Чамд сэтгэл гэж байхгүй тиймүү

Зөвхөн эд хөрөнгө байхад чи жаргалтай

Зөв ч бай буруу ч бай чамтай байхад би жаргалтай

Санасан сэтгэлээ би тэгээд яах юм бэ хэлээч

Санахгүй гэж бодоод явж болно гэхдээ хэцүү гэлээч

Надаас болсон бол би чамд боломж олгоё

Насан туршийн хайраа чамайг болгоё

Эцэс төгсгөлгүй амьдралын эргүүлгийг чи тэссэнгүй

Ингэж явахад чинь миний буруу байхгүй гэсэнгүй

Чи мэдээж өөр өөрийгөө мэдэж байгаа

Чиний дараагийн хайранд чинь тавьж өгье зайгаа

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ноён Хутагт Данзанравжаан сургаалаас
Оруулсан admin on 2008-08-14 16:33:00 (13633 уншсан)

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав

Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 88/19 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хайку
Оруулсан admin on 0000-00-00 00:00:00 (4655 уншсан)

цасан доор

гүн нойрноос сэрсэн яргуй

гайхширна...

 

адууны туриглаанд

өвсний толгой бөхөлзөх

намрын зураглал...

 

ганцаардал

уулын хөх өвсний

ганхах чимээ...

 

 

солонго татсан

уулын энгэрт дүүрэн сувд

асгараа болов уу...

 

том том цас

ямар их ганцаардлыг

сэдрээсэн бол...

 

уулын горхинд

сар урсаж тоглохуй

намар зог тусна...

 

тэнгэрийн өнгөтэй

голын урсгал хөлөө дүрэх ч

хайран...

 

өглөөний манан

дүүжин гүүрэн дээгүүр

нар хөлөглөн айсуй...

 

цэцэгст бялуурсан

намарт буцахгүй хорогдоод

өглөө хяруу ч үгүй...

 

харсаар байтал

өмнө минь модод нүцгэрэх

зөндөөн гуниг...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 81 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-012.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4109

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-145.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4114

Должин : Зам зуур
zam-096.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5356


Агуулга
Tuesday, 2019.03.12
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
Thursday, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Friday, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Monday, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Wednesday, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Thursday, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Saturday, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Tuesday, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
Wednesday, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Friday, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой
· Т.Мандир : СҮБЭЭДЭЙ БААТАР
Saturday, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Thursday, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Monday, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Tuesday, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Friday, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn