Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Эмнэг хангал хүлгүүдийг
Оруулсан admin on 2015-03-19 14:02:34 (996 уншсан)

Эмнэг хангал хүлгүүдийн
Онгон дагшин нуруунд
Эмээл тохон булигуулж
Эзгэнэж эдлэж явлаа би

Эвхдэг суран бугуйлаар
Эмнэг ороог бугуйлдаж
Эрийн чадлаараа гайхуулж
Энгэр задгайлж ханхалзаад

Эсгий гэрийнхээ бүслүүрээс
Эрчилсэн хуувьтай уургаа
Эгэцхэн босгож хавчуулаад
Эсгэл гүйцсэн айрагнаасаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Хүн ургамал л байхсан
Оруулсан admin on 2015-03-18 14:01:37 (1016 уншсан)

Хайр нь ундраад сэтгэл нь ивлэхээрээ
Хамгаас үзэсгэлэнтэй нь хүн-ургамал юм байна
Хатуурхал нь ихсээд атаархал нь нөмрөхөөр
Хачирхалтай нь тэр хүн-араатан болдог юм байна

Хүн хүнээ хайраар зөөллөж, халамжаар бөөцийлөхийг нь харахад
Халуун зүрхтэй тэнгэрийн элч гэлтэй
Хахир үгээр нэгнээ сөгдүүлж, харааж зүхэхийг нь үзэхэд
Халагламаар хатуу чулуун зүрхтэй тамын элч гэлтэй

Бэл бэнчингээрээ бусдыг далайлгалгүй
Бие биедээ урам хайрлаж, бэтгэрсэн нэгнээ түшээд босгодог
Буцааж нэхэхгүй сүүн сэтгэлтэй, гэгээн бодолтой
Бэсрэгхэн талын хүн-ургамал л байхсан

Ижилхэн нөхдийнхөө зовлонгоор жаргал хийсэн
Эрээвэр хурааварт даган баяссан
Өрөвдөх, энэрэхийг үл мэдэгч
Өчүүхэн бодолтой хүн-араатан л болчихгүй юмсан даа

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Хос ном мэндэллээ
Оруулсан admin on 2015-03-11 14:03:32 (4818 уншсан)

Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Энхбаатарын Үржинхандын ”Алсын гэрлийн хэлтэрхий” нэртэй шүлгийн түүвэр, ”Хэзээ ч оройтохгүй” нэртэй гурамсан туужийн ”Хос ном”-ын нээлт Улаанбаатар хотноо “Интерном” номын их дэлгүүрт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

“Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийн ном
        Тэрээр сүүлийн 2 жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”, “Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа эмхтгэн анхны гурамсан туужийн номоо гаргажээ. Энэхүү номыг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, түүний багш Бавуугийн Лхагвасүрэн ариутган шүүсэн байна. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Өөрийг минь надад сануулаарай
Оруулсан admin on 2015-03-06 16:46:34 (1619 уншсан)

Өөрөөрөө байхгүйд минь
Өөрийг минь надад сануулаарай
Өрөөлийн нөлөөнд автаж
Өөрийгөө л умартах тэр үед
Өөрийг минь надад нэг сануулаарай

Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд
Дахин төрсөн мэт санагдавч
Дасал болж энэ хийсвэр орчлонд
Дандаа би-гүй орших болчихвий

Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй
Хүмүүс нь хувирдаг цагт
Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ
Харин тэгвэл намайг бүү мартаарай
Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Бүсгүй цэцэгст
Оруулсан admin on 2015-03-06 16:44:38 (1101 уншсан)

Бүсгүй таныг мишээхэд
Бүүдгэр саран ч тодордог юм гэнэ лээ
Бүсгүй таныг цэнгэн бүжихэд
Бүрхэг тэнгэр ч цэлмэдэг юм гэнэ лээ

Жаргал гэрэлтсэн харцны чинь талимаанд
Жавхлант эрс ч сөхөрдөг юм гэсэн
Инээмсэглэл тодруулсан чиний царай
Энэ орчлонг гэрэлтүүлдэг юм гэсэн

Амь амьдралынхаа Дарь эх болсон
Азтай, одтой бүсгүй цэцэг минь
Алаг хорвоог цоморлогоо нээтэл
Алив сайхнаар инээмсэглэ

Гэр гийгүүлэгч тэнгэрийн дагина минь
Гадаах уулсыг өндөлзтөл
Ганган эрвээхийг атаархтал
Гайхам сайхнаар дуу аяланхан бүж

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Би...
Оруулсан admin on 2015-03-06 16:40:05 (1284 уншсан)

Би бүүдгэрхэн тэнгэрийн бүдэгхээн од
Би бараантсан талын багахаан ерхөг
Би зэрэглээтсэн говийн жижигхээн элс
Би сүүдэртсэн хангайн бяцхан толгод

Тийм ээ, би бүдэгхээн од юм
Тэнгэрийн оддоос хамгийн бүдэг нь
Тэнд байгааг минь хэн ч анзаарахгүй
Тэрүүхэндээ гэрэлтэж байгааг минь хэн ч ажихгүй

Тэгсэн ч би бүдэгхээн нэрэндээ хайртай
Тодоос тод гэрэлтэх
Тэртээх алсын одод шиг
Тасарч ганцаардалд унамааргүй байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Б.Баярмаа : ӨНДӨР ӨВӨӨ
Оруулсан admin on 2015-02-25 15:02:37 (2519 уншсан)

Бид өндөр настай азай буурлуудаа өндөр өвөө, өндөр эмээ гэж авгайлан дууддаг. Та ч уншаад тэгэж ойлгох байх. Харин би тэр утгаар бус өвөө минь бага насны дурсамжинд хамгаас өндөрт залардаг, өөрөө ч өндөөр хүн байсан болохоор шууд утгаар нь хэлсэн гэхэд болох юм. Өмнө нь өвөөгийнхөө тухай дотроо л өдөр бүр боддог байсанаас хэнд ч энэ тухайгаа уудалж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд тодоос тодоор өвөө бид хоёрынх л байх ёстой гэж бодон өөрөөсөө ч нуучихсан байдаг дурсамжаасаа хуваалцъя. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Адуу шиг уул
Оруулсан admin on 2015-02-25 11:26:53 (1126 уншсан)

Азарга шилгээж байгаа юм шиг

                                       салхитай уул

Адуу янцгааж байгаа юм шиг

                                    цууриатай уул

Унагаа дагуулсан гүү шиг

                                  толгод дагуулсан уул

Усанд адуу цувж байгаа юм шиг

                                    урт хөх уул

Хангал адуу булгиж байгаа юм шиг

                                   зэрэглээт хөх уулс

Хантайрсан морь эргэцэж байгаа юм шиг

                                                сүртэй хөх уул

Уургалсан морь зүтгэж байгаа юм шиг

                                                урагш тэмүүлсэн уул

Усанд адуу шумбаж байгаа юм шиг

                                                нойтон хөх уул


Борлог морь хатирч байгаа юм шиг

                                           тоостой хөх уул

Борооны дараа адуу шивхэрч байгаа юм шиг

                                               нойтон хөх уул

Зул задарсан морьд шиг таруу хэдэн

                                                      хөх уул

Зуны үдшээр морь тургиж байгаа юм шиг

                                              чимээтэй хөхуул

Хаанаас нь ч харсан адуу шиг уул

Хажууд нь очсон ч хийморийн уул



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржав : ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Оруулсан admin on 2015-02-19 21:44:31 (1796 уншсан)

“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, 32 дахь удаагийн найргийн наадамд яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн юм. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан билээ.

"Болор цом-32" наадмын тэргүүн шагнал хүртсэн, яруу найрагч Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ


Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржа : Реквием
Оруулсан admin on 2015-02-19 21:43:10 (1417 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрэн зохион байгуулдаг “Болор Цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймагт болж,  32 дахь удаагийн “Болор Цом”-ын эзнээс яруу найрагч Б.Мягмаржав тодорсон билээ. Түүний “Болор цом-32” наадамд уншсан “Реквием” шүлгийг хүргэж байна. 

Реквием

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна
Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана
Толгодын дээр нэгэн бараа тодорсоор
Тосоод угтдаг ижий минь биш байгаа
Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Шүлэг: Эр хүн
Оруулсан admin on 2015-02-16 20:35:38 (1034 уншсан)

Бүсгүй чамаас асууя
Эр хүн гэж хэн бэ
Эрдүү баргил хоолойтой
Эрмэг шонхор шиг зоригтой
Эмээл тохож морь л унадаг бол
Эр хүн гэж та бодож байна уу...
Эрчүүд та нараасаа асууя
Эр хүн гэж хэн бэ
Эрхтэн унжуулж сархад сөгнөж
Эхнэр, хүүхний хормой ширтэх
Эцээхэн хатуу үг ч даахгүй
Эв хавгүй солонгос стелл үү
Эр хүн гэж яг хэн бэ...
Харцага шонхор шиг зоригтой байх албагүй ч
Хайртай бүхнээ амиараа ч хамгаалах СЭТГЭЛтэй
Ханхар өргөн цээжтэй байх албагүй ч
Хажуудах хань (анд)-даа УУЛ шиг нөмөртэй
Хамт суугаад сархад сөгнөж болох ч
Харагхай эмтэрхийгүй нэг л ЗАНгаараа
Морь унаж мал гаргахдаа биш
Монгол гэртээ хойморт дүүрэн мишээх
Дурлалт бүсгүйдээ ҮНЭНЧ нэгэн зүрх
Дундуур амьдралд оч нэмэх ЦОГ
Эцэг нэртэй эхнэр хүүхдийн зовлон биш
Эр хүн шиг ААВ хүн шиг...
Наадмын дэвжээнээ туг тойрох албагүй ч
Намба төгөлдөр цэх ШУДАРГА мөртэй
Намын нэрээр улсаа засаглаж мандаагүй ч
Насаараа амьдрах МОНГОЛОО хайрлах сэтгэхүйтэй... байж чадвал
Намхан бүдүүн өндөр өргөн туранхай хар шар бор халх дөрвөд баяд
хамаагүй бүгдээрэй эр хүн



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Шихихутуг : Албин
Оруулсан admin on 2015-02-13 18:18:18 (990 уншсан)

Бүхэл зүрх минь

Мөс болохын цагтаа

Буурал хөндий талд

Булшин дээр минь ирээрэй

Зэвхий хүйтэн нөмөрсөн

Зэврүүн бүрий цагаар

Хад цусаар уйлж

Хагацалын тэргэл сар мандахын цагт

Булшин дээр минь ирээрэй

        Дүнхийн найгах өвсний үзүүрээр

Дүйвэлзэн хөвөх манан дундуур

Сүнс минь чамайг танин даллана

Сэвэлзэх салхины аясаар

Сүүдэр минь чамайг даган байж баярлана          А. Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Баянаа : Хайртдаа дурласан тэр л өдөр
Оруулсан admin on 2015-01-30 11:19:30 (1324 уншсан)

Хайртдаа дурласан тэр л өдөр
Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Борооны дуслуудаас
Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
Биенээсээ ууршиж гараад
Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
Бүх юм жингүйдсэн
Хачнаас хачин өдөр байсан
Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй
Чамд дурласан тэр өдөр
Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
Санаа алдахад минь цээжнээс
Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хүүхэд настайгаа эргэж уулзаад
Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
Хөндий цээж ямархан нэгээр
Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
Хачин өдөр байсан
Хагарсан нүд
Хайлсан бодлынхоо гүнд
Мэдээ алдсан
Алдатлаа түргэссэн
Амьсгалтай
Хачин өдөр байсан
Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
Амьд гэдгийг мэдэрдэг болсон.

Бичсэн ( Баянаа баянаа 2015 01.03



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Бүддорж : Говь шанхийн хүлэг
Оруулсан admin on 2015-01-11 17:08:18 (1283 уншсан)

Гэсэр гэлэнгийн хулийн домогтой
Говь шанхийн нутаг миний нутаг
Шавагтайн хонхорт босоо төрсөн унага
Шанхайн энгэрт босоо төрүүлсэн хүлэг
Шар бор хонгорыг нар зөв эргэсэн ажнай
Шандастай хурдан байдаг юмаа
Өрнө дорно хоёрыг өмнө хойно нь холбож
Өртөө газар тарлах өмнийн говийн хүлгүүд хурдан юмаа.
Энгэр цагаан хайрханы энгэрт нь хөлсөлж
Ихэр жаргалантийн ард нь тарлаж
Элгэн задгайн рашаан хүртсэн
Энэ хүлэг ижилгүй хурдан юмаа.
Уралдаж яваад тасарч ирдэг
Унаган шанхайн ёс юм.
Улсад нэртэй нутаг юм
Их шанхай нутаг минь
Ижилгүй хурдан юмаа
Өнө мөнхөд хурдлах
Өөдлөхийн Пүрэвийн хурдан саарал
Хурдан морьт Баваа содномийн
Хулгар хонгорийн домогт хүлгүүд  минь ээ
Төосөн болгон нь уяач болдог
Унасан болгон нь хурдан байдаг.
Уралдаж  яваад тасарч ирдэг
Унаган шанхайн ёс юм
Улсад нэртэй нутаг юмаа.
Улсад түрүүлсэн түүх байхад
Урдаа тоос гаргахгүй ээ
Унаган шанхай уул минь байхад
Ухаа хонгор зүс тодорноо
Хүлэг нь хүртэл босоо ирдэг
Хүүхдийн гийнгоонд тасарч ирдэг  ажнай минь ээ
Сугандаа нар зөв эргүүлэгтэй төрдөг
Говь шанхийн хүлэг
Суман цэргийн жагсаал шиг
Энэ говь шанхийн хэц
Шанхийн хүлэг хурдан байлгүй яаадгийм
Шавагтайн хонхор дүүрэн байлгүй яаадгийм
Хурай хурай хурай
ИХ ШАНХЧУУД МИНЬ ЭЭ

2012 оны 10 дугаар сар 15



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Өөртөө л итгээрэй
Оруулсан admin on 2015-01-07 23:16:00 (1121 уншсан)

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй

2014.12.26



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Баянаа : Үнэн худлыг мэдэхгүй ч өөрт чинь би итгэсэн ....
Оруулсан admin on 2015-01-07 22:52:25 (1054 уншсан)

Үнэн худлыг мэдэхгүй ч өөрт чинь би итгэсэн
Үхлээс өөр юу ч салгахгүй гэж өөрөө би гараа өгсөн
Хааяа хааяахан санахдаа халуун нулимсаа урсгадаг
Хаа холоос чамайг хажуудаа байгаагаар төсөөлдөг

Шаргал нарны туяа намайг элчээрээ төөнөхөд чиний дулаан мэдрэгддэг
Шаналсан сэтгэлийг чинь гунигласан харцнаас чинь би мэдэрдэг
Хардах сэтгэлээ харамлах гэж би цайруулдаг
Хаашаа ч явалгүй миний дэргэд байхыг чинь л хүсдэг

Дэлхийгээр дүүрэн хайртай гэж орилмоор
Дэндүү их хайрандаа үүрд хамтдаа шатмаар
Санасан сэтгэлээ чамаараа л ганцхан тайтгаруулмаар
Сайхан энэ хайрыг мөнхөд чамтайгаа л мэдэрмээр..

Номио до зориулаж бичлээ Баянаа-аас нь 2015.01,07. 07.00

Зүрхэндээ зассан модон дээр минь насаараа сууж дуулаарай дууч шувуухай минь
Зүүдэндээ мөрөөдсөн хайрыг минь сэрээлгүй манаж хоноорой амьдралын гол дүр минь
Сэтгэлийн минь нууранд мөнхөд умбан цэнгээрэй үнэнч хун шувуу минь
Сэвгүй хайрласан хайрыг минь үргэлж гэрэлтүүлж яваарай миний бяцхан од минь.

Чамдаа хайртай хайрт Номио до Баянаа аас зориулав



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: С.Мөнхбаатар : Хөлийн чимээ ноттой
Оруулсан admin on 2014-12-24 00:40:11 (3186 уншсан)

 Хав харанхуй өчүүхэн энэ хорвоо ертөнцийг гүн нөмөрсөн байлаа. Гадаа зэврүүн тэсэмгүй хүйтэн цасаар шуурч, чихний хажуугаар салхиний хүйтэн исгэрээ жихүүдэс хүргэм сонстоно. Дэргэдүүр нь өнгөрөх байшингийн орцны хаалга салхинд саван чихран дуугарах нь бүр ч их жихүүдэс хүргэнэ. Цахилгаан тасарч байрнуудын цонх, гудамж гээд л пад харанхуй сар байтугай одны ч цагаан туяа үл харагдана. Гудамж талбай хов хоосон цасанд дарагдсан хэдэн машин дээгүүр нисэх ганц хоёр гялгар уут л арай ядан харагдана гэхээс ер амьд амьтан алга. Энэ бүхнийг ажин гайхал төрсөөр гэрийн зүг сайхан зүйл бодохыг хичээн алхана. Гэсэн ч ер сайхан зүйл бодогдох сөхөөгүй ар нуруунаас хүйт даагаад явдлыг минь улам түргэсгэнэ. Гартаа барьсан батерей нь бараг дуусах дөхсөн асаагуурны чийдэнгийн тусгалруу нүдээ салгалгүй харсаар түргэн түргэн алхана. Цасан дээр алхах миний хөлийн чимээ... хөлийн чимээ... ахиад нэг хөлийн чимээ... Гайхан зогстол өнөөх чимээ хоёр гурван удаа дуугаран миний ард тулан ирэх шиг болсноо чив чимээгүй болчихлоо... Дотор пал хийгээд л нэг л тавгүй болоод явчих нь тэр. Салхиний исгэрээнд буруу сонссон байх хэмээн тайвшран алхах мөртлөө ахин өнөөх хөлийн чимээ сонстох нь уу? гэсэн шиг цасан дээр аажуухан гишгэлсээр цааш явна. Өнөө хөлийн чимээ сонстохгүй болохоор цээжийг хүчтэй балбаж байсан зүрх сая нэг зөөлөрч чөлөөтэйхэн хөлөө тавин алхсаар даарсан хоёр гараа амныхаа халуун ууранд жоохон дулаацуулах шиг болон халаасандаа хийв. Гэрлүүгээ яарсаар...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Азарган халиун ойлгуулж өглөө
Оруулсан admin on 2014-12-20 11:51:02 (1336 уншсан)


Аглаг өндөр уулын оньлож тогтсон хярд
Агсам халиун азарга үнэр аван унгалдаж
Араатан чонын дайралтаас сүргээ сахин хамгаалахаар
Адуун сүргээ тойрон түгшүүр зарлан давхина

Өндөр уулын онь дээр хоносон
Өнгө нь халиун омголон азарга
Өлөн сааралын үнэр авч
Өөрийн сүргээ тойрон үүрсэж

Өнчин унагаа харамлан дайрч
Өшиглөн тангарч чарлан цавчиж
Өлөн чонын ширүүн довтолгоог
Өөрийн хүчээр халхалан тулалдаж

Өгзөг гуяндаа шархадсан боловч
Өчүүхэн төдийч халирч ухралгүй
Өнжмөл дэлээ хийсгэн цамнаж
Өстөн араатнаа ухраан дайрсаар

Өтгөн ижлээ батлан хамгаалж
Босоо чихээ хулмайлган дайрч
Боривдож дайрсаныг нь тас тангарч
Шагай шиг хураасан ижлээ тойроод
Шанхны үсээ хийстэл давхиж
Унага даагаа дунд нь хурааж
Улангассан араатыг унатал цавчиж
Адуун сүргийн манлай нь байхад
Амтай болгон нь авдаггүй гэдгийг
Араатан чонын ясанд нь тултал
Азарган халиун ойлгуулж өгсөн хэхэхэ

2014 оны 12сарын 18-нд Б,Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа
Оруулсан admin on 2014-12-09 16:45:46 (1208 уншсан)

Хултай айргаа залигланхан инээгээд
Хувинтай сүүгээ цалиглуулан гунхаад
Хорол тоонотын өрхөөр даллан дуудаад
Хайрт амрагаа хүсэмжлэнхэн байна уу даа

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Үерийн ус шиг үелзэнхэн намирсан
Үс гэзгээ сул задгай тавин асгаруулаад л
Үзгэслэн гоо нь зүрх бүхнийг чичрүүлээд
Үеийн нөхдөө халирууланхан явна уу даа

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Сэргэлэн цовоо дуугаараа сэтгэл сэргэтэл инээж
Сэтгэл зүрх хоёрыг нь шимшрүүлэнхэн явна уу да
Сайхан төрсөн төрхөөрөө жигүүрлэнхэн явна уу да
Саахалт айлын хөвгүүдээ дальдарууланхан байна уу да

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

2014-оны 12 сарын-9нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чиний зүгийн тэнгэрийг ширтээд
Оруулсан admin on 2014-12-07 10:27:22 (1534 уншсан)

 Отрын бууцнаас буцаж харихад чинь 
Шувуудын жиргээнд сэтгэл үймэрч 
Очсон зүгийн чинь тэнгэрийг ширтэн 
Өндөрт  зогсон бараалсан юм 
Манан хөшиглөсөн уулсын дээгүүр 
Аяархан нүүдэллэх үүлсийг ширтээд
Манайхан уруу чи минь ирэж байх гэмээн 
Чинь зүгийн тэнгэрт харцаа тогтоож байсан 
Үрээр шингэрэх одод шиг 
Дурдатгал нимгэрэхээс эмээж 
Үлгэрийн нэгэн баатар болгож 
Чамайг үргэлж санадаг юм үүлсийн хачин нүүдлээр бодлоо дэлгэн  илтгэхэд 
Өнө холын чинь зүгийн тэнгэрийг ширтээд 
Уяран догдолж суудаг юм 
Чинь зүгийн тэнгэр цэлмэг нь аргагүй 
Цэвэр агаар нь цээжийг минь ариусгаасай 
Аяны галуудын цөхрөлийг даган жинчилэх би дуртай 
Алс нутгийн тэнгэрийг ширтэн гэюүрэх би дуртай 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 101 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-27.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2825

П. Долгорсүрэн 1977	100х70, арьс
Уянгат ертөнц
Хэмжээс: 600x443 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3283


B3-023.JPG
Хэмжээс: 600x466 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3731


Агуулга
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү
Лхагва, 2016.01.13
· Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Лхагва, 2016.01.06
· Б Эрдэнэцог : Өгий нуур
· Б Эрдэнэцог : Их хаад
Мягмар, 2016.01.05
· Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Баасан, 2015.12.25
· Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Даваа, 2015.12.14
· Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
· Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Лхагва, 2015.11.25
· Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Мягмар, 2015.11.17
· С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Даваа, 2015.11.16
· Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Ням, 2015.11.15
· Бүсгүй чи дурлал шиг
Бямба, 2015.11.14
· С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Лхагва, 2015.10.28
· Н.Уранчимэг : Би яана

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn