Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Азарган халиун ойлгуулж өглөө
Оруулсан admin on 2014-12-20 11:51:02 (1368 уншсан)


Аглаг өндөр уулын оньлож тогтсон хярд
Агсам халиун азарга үнэр аван унгалдаж
Араатан чонын дайралтаас сүргээ сахин хамгаалахаар
Адуун сүргээ тойрон түгшүүр зарлан давхина

Өндөр уулын онь дээр хоносон
Өнгө нь халиун омголон азарга
Өлөн сааралын үнэр авч
Өөрийн сүргээ тойрон үүрсэж

Өнчин унагаа харамлан дайрч
Өшиглөн тангарч чарлан цавчиж
Өлөн чонын ширүүн довтолгоог
Өөрийн хүчээр халхалан тулалдаж

Өгзөг гуяндаа шархадсан боловч
Өчүүхэн төдийч халирч ухралгүй
Өнжмөл дэлээ хийсгэн цамнаж
Өстөн араатнаа ухраан дайрсаар

Өтгөн ижлээ батлан хамгаалж
Босоо чихээ хулмайлган дайрч
Боривдож дайрсаныг нь тас тангарч
Шагай шиг хураасан ижлээ тойроод
Шанхны үсээ хийстэл давхиж
Унага даагаа дунд нь хурааж
Улангассан араатыг унатал цавчиж
Адуун сүргийн манлай нь байхад
Амтай болгон нь авдаггүй гэдгийг
Араатан чонын ясанд нь тултал
Азарган халиун ойлгуулж өгсөн хэхэхэ

2014 оны 12сарын 18-нд Б,Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа
Оруулсан admin on 2014-12-09 16:45:46 (1253 уншсан)

Хултай айргаа залигланхан инээгээд
Хувинтай сүүгээ цалиглуулан гунхаад
Хорол тоонотын өрхөөр даллан дуудаад
Хайрт амрагаа хүсэмжлэнхэн байна уу даа

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Үерийн ус шиг үелзэнхэн намирсан
Үс гэзгээ сул задгай тавин асгаруулаад л
Үзгэслэн гоо нь зүрх бүхнийг чичрүүлээд
Үеийн нөхдөө халирууланхан явна уу даа

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Сэргэлэн цовоо дуугаараа сэтгэл сэргэтэл инээж
Сэтгэл зүрх хоёрыг нь шимшрүүлэнхэн явна уу да
Сайхан төрсөн төрхөөрөө жигүүрлэнхэн явна уу да
Саахалт айлын хөвгүүдээ дальдарууланхан байна уу да

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

2014-оны 12 сарын-9нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Чиний зүгийн тэнгэрийг ширтээд
Оруулсан admin on 2014-12-07 10:27:22 (1586 уншсан)

 Отрын бууцнаас буцаж харихад чинь 
Шувуудын жиргээнд сэтгэл үймэрч 
Очсон зүгийн чинь тэнгэрийг ширтэн 
Өндөрт  зогсон бараалсан юм 
Манан хөшиглөсөн уулсын дээгүүр 
Аяархан нүүдэллэх үүлсийг ширтээд
Манайхан уруу чи минь ирэж байх гэмээн 
Чинь зүгийн тэнгэрт харцаа тогтоож байсан 
Үрээр шингэрэх одод шиг 
Дурдатгал нимгэрэхээс эмээж 
Үлгэрийн нэгэн баатар болгож 
Чамайг үргэлж санадаг юм үүлсийн хачин нүүдлээр бодлоо дэлгэн  илтгэхэд 
Өнө холын чинь зүгийн тэнгэрийг ширтээд 
Уяран догдолж суудаг юм 
Чинь зүгийн тэнгэр цэлмэг нь аргагүй 
Цэвэр агаар нь цээжийг минь ариусгаасай 
Аяны галуудын цөхрөлийг даган жинчилэх би дуртай 
Алс нутгийн тэнгэрийг ширтэн гэюүрэх би дуртай 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Билээ би
Оруулсан admin on 2014-11-25 22:43:14 (1448 уншсан)

Хөх тэнгэрийн хаяа билээ би

Хүрэн бор зүрхний титэм билээ би

Хавцаст уулын оргил билээ би

Хөхрөх тэнгэрийн үзүүрт 

Хөвөн урсан гэгээн билээ би

Хөврөх ууланд нуугдах нулимс билээ би

Хахиран цахилах тэнгэрийн сум билээ би

Цусан дуслах жадны ир билээ би

Налайх тал газрын мэлмийн билээ би

Налгар өвсний соёо билээ би

Жаргах нарны туяан билээ би

Аниргүйд орших бодол билээ би

Тэнгэрт ноёрхон орших ХАС билээ би

Амьдралыг тэтгэж амьсгалах заяаг бэлгэлэх

Амьдын УТГА УЧИР билээ би  

А.Шихихутуг 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Роман, тууж: Зургадугаар бүлэг Хүүрүүд буюу Эклобианчууд 1-р хэсэг
Оруулсан admin on 2014-11-07 15:56:52 (2064 уншсан)

Онгоцны хаалгыг түлхэн нээвэл дөрвөлжин том саарал хаалга нэг метрийн зайнд харагдав. Би нэг гараараа онгоцноос сайн зуураад нөгөө гараараа саарал хаалгыг татахдаа доошоо харав. Хөл дор маань ч гэсэн одод битүү харагдах ажээ. Хэрэв би унавал юу болох бол багны агаар дуусах хүртэл жингүйдэлд орж хөвсөөр үхнэ аль эсвэл өмнө нь хөлдөж үхнэ. Хэн ч намайг аврахгүй.

- Онгойх нь уу гэх Жинжийн дуунд ухаан оров. Хамаг хүчээрээ татахад хаалга цүл хийн хүчтэй онгойв. Би хүчинд нь эгээ л саяын бодсон уруугаа явчихсангүй бариулаас барьж үлдлээ.

- Алив ээ яваад байгаарай гэхэд хамгын эхэнд Зхало харийнханы харанхуй хөлөгт итгэл төгс үсрэн оров. Араас нь нэг нэгээрээ цуварсаар хамгийн сүүлд би орж онгоцны болон хөлгийн хаалгыг хаахад дотор тас харанхуй болж хэсэг шахалдсаны эцэст дараагийн халга онгойв. Хэн нэг нь ямар нэгэн юм тэмчиж үзсэний эцэст бууныхаа урд талд байх гэрлийг асаав. Автоматуудын урд бүгдэнд нь гэрэл байж. Бүгд амьсгалах багаа авахад шөнө гараад уушиг дүүрэн амьсгалдаг тийм агаар байгаагүй ч амьгалахад хангалттай байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Аав минь
Оруулсан admin on 2014-11-04 01:13:26 (1967 уншсан)

Аав минь надад амлахдаа
Харвасан одны хэлтэрхийг
Дэнгийн гэрлээр асааж өгнө гэж
Хав харанхуй шөнийг
Гэгээн нараар гийгүүлж өгнөө гэж
Бургастайн голд урсгасан нулимс бүрийг
Буцааж урсгаад цуглуулж өгнө гэж
Хүрэн сайрын минь чулуу болгоныг
Өндөг шиг өөлөөд тоглуулна гэж
Үлгэрт гардаг гүнжтэй
Өдөржин охиноо наадуулнаа гэж
Солонгын цацрагаар дээс хийж
Хайртай охиндоо бэлэглэнэ гэж
Аав минь надад амладаг
Аав минь надад захихдаа
Тахилтай уулсаас
Чулуу битгий хөндөөрэй гэж
Тамгатай төрийнхөө
Тугийг бүү унагаарай гэж
Унаган нутгийнхаа
Усыг нь хүртэл гамнаарай гэж
Унасан газрынхаа
Шороог нь хүртэл хайрла гэж
Буурал өвгөдийнхөө шастирыг
Элгэндээ тээж дархлаарай гэж
Буурчийн шаргал өдрүүдийг
Элээж бус ээрч амьдараа гэж
Хайрт ээжийнхээ үгнээс
Бүү зөрөөрэй гэж
Холоо аав нь явбал
Эргээд иртэл нь хүлээгээрэй гэж
Аав минь надад захьдаг байсан
Аав минь надад амладаг байсан
Удаа ч үгүй аав минь холоо явсан
Уйлалгүй би таныгаа хүлээж байна ааваа
Айлын аавууд охиноо
Өвөр дээрээ эрхлүүлэх л юм ааваа
Аав минь надад
Амласнаа биелүүлэхээр явсан юм чинь яахав..
Төрийнхөө тугийг газар унагалгүй
Таныхаа захисныг нэг ч марталгүй
Хүлээж байнаа охин чинь
Солонгын цацраг аваад
Та минь удахгүй ирнээ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Завхан сум миний нутаг
Оруулсан admin on 2014-10-31 10:12:51 (1532 уншсан)

Зогсоо  хайрхан  шүтээнтэй

Зөнч  Дарь эхийн удамтай

Зальбарч  мөргөсөн  түмэнтэй
Завхан  голоор  нэрлэгдсэн
Завхан  сумын  төвтөө
Зуунаас  зуунд  өртөөлсөн
Зөндөө  олон өрхүүдтэй
Зүсэн  зүйлийн  аялгатай
Зүйл бүрийн  ястантай

Зөөлөн шаргал элсэндээ

Засваргүй түүхээ  шингээсээр

Залуу  халуун шинэ  үедээ

Залгуулан  золгуулан  хүргэж байна
Зүүн хөдөө  нутгаараа
Зүрхэн  ягаан  уулнуудтай
Зүүн голынхон  нутагласан
Зүүдэнд  харагдсан  нутаг минь
Айраг  Хяргас  нуурандаа
Алтан  хайрст  хадрантай
Ангамал  хөдөө талдаа
Aлтан  харгана арвинтай
Алдарт  цагаан  түнгэн дээ
Алтан  шаргал  дэрстэй
Aр өврийн  шандаараа
Aрван  мянган тэмээтэй

Айраг  нуурынхаа хөвөөгөөр 

Адуун сүрэг нь багширсан

Адуучин Баатар төрсөн

Ачтай  хүчтэй нутаг минь

Хөдөө голын  завсарт  нь
Хүнгүй  гол  нь мяралзсан
Хүрэн  улаан  тэмээд  нь
Хөндий  дүүртэл  бэлчсэн
Хөмүүл  тааны  үнэр  нь
Хөөрүүлсэн  сүүнд  шингэсэн
Хүүхэд  багын насандаа
Хөөрч  баярлан  өссөн
Хүндэт  төрсөн  нутгаа
Хэлхэн  холбон  дурсаж  байна
Урд  хөдөө нутгаараа

Униар  татуулан  цэнхэртсэн
Уул  гүвээ олонтой
Ургийн урагт нутагласан

Удам  дамжсан  бууцтай

Уудам  шаргал талдаа

Уст  Хуурай  хэмээх
Учиртай  гүн  хонхоруудтай
Унаган  багаасаа  ижилдсэн
Урьхан  тал  нутаг  мину

Баруун  хөдөө  нутгаараа
Баяр наадмаар  уралдах
Бартаа  саадгүй  замтай
Барианы  газар  ойртход
Башгай  хэмээх  хонхортой
Бараа нь  алсаас торолзсон
Босоо хоёр  Хөхөн уултай
Уудам  цэнхэр  талдаа
Улаан  уул нь сүүмэлзэнэ
Урьдын  цагт юм гэсэн
Улаан  халтар  тахьнуудын
Унаган  бэлчээр  байсан  гэж
Удам  залгасан  өвгөдөөсөө
Сонсож  байсан  түүхтэй  билээ

Хойд  хөдөө нутгаараа
Хоёр  Гэлбэн  Тольбон  уултай

Хол  ойрынхон  цугласан

Хоргүй  могойт  рашаантай

Хяргас  нуураа  тойроод

Хэцүү  хадны  амралттай

Хоёр  нуураа холбосон

Хадан  хавцал  хоолойтой

Хараад  халайгаад  баймаар

Халх  дөрвөд  бидэн  бүхний

Хархан багаасаа  ижилдсэн

Халуун  элгэн  нутаг мину

Хаанаас ч байсан  таньдаа  очих

Халуун  ам бүл  бидэн  бүхний

Хамгаас  хайртай  нутаг  билээ

Дөрвөн зүг найман  зовьхистоо

Дархан  хилээ  тогтоон  суурьшсан

Дөрвөд  халх бидэн  бүгдийн

Дассан  төрсөн  төрхөм  нутаг

Дэгж  дэрвэсэн  нялх багаасаа

Дээр нь гишгэж хөлд  орсон

Дэлгэр сайхан  төрсөн нутгаа

Дурсан магтан  тэрлэж  сууна


2014-оны 10сарын 28 нд

Б,Улаанхүү гуай бичив

 

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Эх орон
Оруулсан admin on 2014-10-15 22:11:35 (1651 уншсан)

                                                Эх орон

Хан тэнгэрийн минь ивээлээр

Хүмүүн заяаг олж төрчихөөд

Хүсэл шуналын амтанд дурлаж

Хөрст дэлхийг нугчихад

Хөх талын чоно минь л сувдан нулимстай

                   Хайрлах гэж биш

                   Хөнөөх гэж төрдөг юм байна тэд!

                   Халин урсах гол мөрнөө харамлаж ирсэн бид

                   Харамсах гэж төрдөг юм байна.....

Мөнгөн сартай шөнөөр 

Мөрөөдлөө би шивнэдэг

Мөнхрөн хөх тэнгэртээ

Мөргөн байж би шивнэдэг

Мөнхөд оршоосой доо эх орон минь

Магад үр удам минь энгэртээ нааж элгэндээ тэврэх шороотой байгаасайдаа гэж..... А.Шихихутуг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Багшдаа зориулав
Оруулсан admin on 2014-10-02 21:16:45 (23979 уншсан)

Багшдаа зориулав
Таныхаа алтан сургаалийг судар болгон дээдэлсэн
Танхил хоёр шавиас нь өнөөдрийн мэндийг хүргэе!

Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья

Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Бусад )

Бусад 		 Шүлэг: П.Буян-Эрдэнэ : Намар
Оруулсан admin on 2014-08-27 20:18:39 (1832 уншсан)

Насаараа элдээд гүйцээгүй солонгын долоон өнгө
Надтай зүүдэнд учирч, сэтгэл гижигдэхийг намар гэнэ
Надаас урваагүй ээжийн минь хайр салхиар өртөөлж
Нар дагуулан хааяахан хацар илбэхийг намар гэнэ
Дутуу эдэлсэн жаргал цээжнээс гуниг үргээж
Дурлалын шархтай хамт уруулд минь эрхлэхийг намар гэнэ
Дандаа л ирдэг хүйтэн өвлийн цасанд анхны мөрөө гаргахад
Даарч бээрсэн сэтгэл халуу шатах тэр мэдрэмжийг намар гэнэ
Гурваар дарсан гэзгээ тас хайчлан задгайлж
Гуниг суугаагүй нүдээ тодоор будахыг намар гэнэ
Хааяа мэлмэртэл гуниглуулдаг хаврыг ор тас мартаад
Халаасандаа бээрсэн гараа дулаацуулах тэр агшныг намар гэнэ
Хайртай хэрнээ холдчихоод ирж чадахгүй хүлэгдсэн
Хүнийх болсон эрийг хүлээх тэр шаналлыг намар гэнэ
Миний үнсэлтийг намар гэнэ
Миний хайрыг намар гэнэ
Миний бүхнийг намар гэнэ
Миний бүхэн намар шиг, намар яг над шиг

П.Буян-Эрдэнэ 2014.08.27



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Л.Өлзийтөгс : ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ ЧАДАХ ЦОР ГАНЦ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2014-08-26 14:40:37 (3056 уншсан)

Ээж минь

Миний ээж

Ээж минь дээ

Ээж минь

Миний л ээж

Миний сайхан ээж

Сайхан ээж

Бурхан минь, хичнээн хайртай

Л.Өлзийтөгс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Мэдээ: Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Оруулсан admin on 2014-08-26 10:15:48 (6209 уншсан)

“Таг мартсан тангараг” шүлгийн номонд орсон шүлгүүд нь хүний амьдралын зорилго, мөн чанарыг нээн таниулсан өнгө аястай. 
Өнөөдөр хүмүүс материаллаг ашиг сонирхлыг амьдралынхаа уриа тунхгийг болгож байна. Тэгвэл энэ номын шүлгүүд амьдралын жинхэнэ утга учир юу болохыг танд сануулах болно.

Бадамсэдийн Болдсүх

Номыг Интерном, Аз хур номын дэлгүүрүүдээс болон 99287809 утсаар холбогдон авч болно.

 

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад

Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд

Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл

Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо.

Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж

Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана

Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт

Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана

Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж

Авралт ариун номыг амны цаас болгож

Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж

Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ

Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө

Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино

Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж

Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй

Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ

Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана

Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж

Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.



( Сэтгэгдэл [] | Мэдээ | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Хаан үр
Оруулсан admin on 2014-08-25 14:49:20 (1790 уншсан)

Эхийн дээлний хормой бараадан
Эрэгнэг сахин сүүн дээр мөлхөж
Эцгийн дээлний энгэрт багтан
Эрвэлзсэн хүлгийн дэлэн дээр цогиж
        Хөлд орж тэнцсэн
        Хөх Монголын хаан үр би
Хэцийн сартай хээр хоноглож
Хэрмэл чоноор цөсөөн цалгиаж
Хайрын зосоор хормой хээлэн
Хорвоогийн жаргалд өргөл нэмэн
        Дөрөө жийж боссон
        Домогт Монголын хаан үр би
Агсам хүлгийн амьд хийморийг
Алгандаа цацаглаж зүрхэндээ адислан
Алтай ханы зулай дээрээс
Айлчин нарыг сугадаж мордуулсаар
        Эрийн цээнд хүрсэн
        Их Монголын хаан үр би
Харь хэл тулсан хөлний
Хазгай мөрийг амиараа шүүрдэж
Хийсэж нүүсэн ширхэг элсэнд
Хэнхдэг цээжээрээ хана босгож
        Эх нутгаан өмөөрсөн
        Эрэлхэг Монголын хаан үр би
Эцгийн үгээр ханаа шийрлэж
Эхийн тусаар галаа ноцоож
Эрдэнийн чулуугаар ёсоо мануулж
Эвийн цулаар нүүдлээ хөтлүүлэн
         Ханийн тэнгэрт данслуулсан
         Хамаг Монголын хаан үр би
Ариун салхиар алчуур зангидсан
Амрагийн хайраар насаан дайлж
Атаа тэнгэр заяа сорлосон
Алаг үрс буян дүүргэж
        Дэлхий дэнсэлж амьдарсан
        Дэлгэр Монголын хаан үр би
Эцэг өвгөдийн ёс минь Монгол
Элгэнд эргэх цус минь Монгол
Элэгдэж өгөрших яс минь Монгол
Эргэж төрөхөд нутаг минь Монгол
        Морин дээр мөнхөрсөн
        Монгол эцгийн хаан үр би
Б.Сүхбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Шувуудын цуваа
Оруулсан admin on 2014-08-25 14:47:47 (1804 уншсан)

Намар, намрын нарыг дагаад
Нүүдлийн шувууд буцсаар л байх болно
Нэгийг нь ч зүслээгүй миний сэтгэл
Нийлсэн ганганаанд гунигласаар л байх болно

Хавар, хаврын нарыг тээгээд
Холын шувууд ирсээр л байх болно
Хонгор шаргал зүсээр нь танихгүй ч
Хошуулдсан цувааг угтсаар л байх болно

Ирж, буцах шувуудын цуваа
Энэхэн насыг зөөсөөр л байх болно
Ижилдэн дасаагүй миний эзгүйд ч
Ирж, буцан ганганалдсаар л байх болно
 Б.Сүхбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Бүх зүйл давтагддаг.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:18:42 (1616 уншсан)

 Бүх зүйл багаас эхэлдэг.

Яг л тэнгэр өөд тэмүүлэх мод
Нэг үрнээс үндэслэдэг шиг.
 
Бүх зүйл мөнхөд оршдоггүй.
Яг л өвөл орсон цас
Нарны элчинд хайлан урсдаг шиг.
 
Бүх зүйл давтагддаг.
Яг л нарыг тойрон эргэх дэлхийд
Дөрвөн улирал ээлжилдэг шиг.
 
Энэ түүх инээмсэглэлээр эхэлсэн.
Сэтгэлээ би цаас болгож,
Дурсамжаар үг хийж бичиж эхэлсэн. 
 
Өдөрт нэг үг сийлж,
Долоо хоногт нэг өгүүлбэр эвлүүлж,
Бичиж л байна, энэ түүхийг.
 
Утгаа алдаад удсан ч,
Эцсийн цэгийг тавилгүй,
Үргэлжлүүлэн бичсээр л.
 
Түүнд анх уншуулахад,
Сонирхолыг нь татсан уу яасан,
Тэр цуг бичиж эхэлсэн.
 
Тэгээд нэг л өдөр
Тэр цэг тавиад яваад өгсөн.
Тэр өдрөөс, түүх утгаа алдсан.
 
Баллаж цохолж бичсэн үг бүр
Болж өнгөрсөн үйл явдал бүгд
Сийлээстэй үлдсэн.
 
Надтай цуг бичилцэх хүн дахиж олдоогүй.
Тэд энэ түүхийг ойлгоогүй.
Хүн бүрт таалагдах бүтээл болоогүй.
 
Нэр чинь дурдагдсан түүх бүрийг уншихад
Бүгдэнд нь төгсгөл байсан.
Бичилцсэн бүх түүхээ чи төгсгөсөн байсан.
 
Чиний цаас цав цагаан.
Яг л цасанд хучигдсан тал шиг.
Хүний цаасаар ноорог хийж болохгүй гэж шүүмжилмээр санагдсан.
 
Гэхдээ би ойлгосон, сүүлд нь.
Чиний сэтгэл үргэлж хүйтэн учир нь, үргэлж цасан будрах учир нь,
Тэр хунгар цасан дор нуугдах төгсгөөгүй түүх чинь.
 
Бусдад харуулахгүй гэж,
Үргэлжийн цасанд дараастай байлгасныг,
Хаврыг хүсч байвч, айж байгааг чинь мэднэ.
 
Түүх бүр төгсөх учиртайг би ойлгосон.
Тэгээд би цэг тавилаа.
Тиймээс чи ч гэсэн өөрийн түүхээ дуусга.
 
Шинээр эхлэх түүхийг цуг бичээч.
Гарчигаас нь цуг эхлэе.
Гэхдээ энэ удаа цаг хугацаа төгсгөлийг нь тавиг.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Алхана тэд, бороон дор.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:17:10 (1405 уншсан)

Бороо орохтой зэрэгцэн

Зөрөн өнгөрөх хүн бүрийн толгой гудайна.
Эргэж ирэхгүй хэн нэгэнд
Эмгэнэл илэрхийлнэ.
Бороо дусална.
Дусал бүр хэн нэгний хацар дээр бууна.
Бороо асгарна.
Хүн бүр өвдөг дээрээ сууна.
Хийсэн биш хийгээгүй зүйлдээ тэд харамсана.
Хийх гэсэн ч чадаагүйдээ, бусдыг бус өөрсдийгөө, тэд зэмлэнэ. 
Хувь тавиланг бус бодит байдлыг тэд үзэн ядна.
Хацар даган урсах бороон дусал
Хацар даган урсах дусал нулимс
Ялгаа байхгүй. Халгаа байхгүй.
Алхана тэд, бороон дор.
Залхана тэд, шаналал дор амьдрахаас.
Гэхдээ тэд салах ёс хийгээгүй л байна.
Утгагүй, учиргүй, урилгагүй тохиолдох бүхэнг
Анзаарахгүй алхана.
Болно гэж итгэдэг, тэд бүгд, гайхамшигт.
Бүтээгүй мөрөөдөл биелэнэ гэж найдан,
Бүтэлгүй ч тэд амьдарна,
Борооны дараах солонго харахын тулд.
Гэхдээ тэртээд орших нар гийгээгүй л байна.
Тэд үнэндээ нарыг хэзээ ч хараагүй.
Гэхдээ тэд мэднэ, байдаг гэдгийг нь.
Учир нь шөнийн туршид сар гэрэлтэнэ.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Битгий.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:15:24 (1487 уншсан)

Чи хар цагаанаар хардаг уу?

Сайн муугаар цэгнэдэг үү?
Жаргал зовлонгоор хэмждэг үү?
Алдаа оноогоор дүгнэдэг үү?
Өнгөрсөн ирээдүйгээр заагладаг уу?
 
Битгий.
Алаг хорвоо шиг хүн бүрийн дотор өнгийнх. Ажигла. 
Гомдсон, гомдоосны ялгаа юу байна. Уучлал гуй бас уучил. Гэхдээ бүү март.
Нэг саванд байх хойно хичнээн тоолоод нийлбэр нь ижил. Орж гарч л байг.
Баруун зүүнээ мэдэхгүй төөрөх үе бий. Загнах биш замчил.
Өнгөрсөн бол түүх. Түүх гагцхүү цаасан дээр оршдог юм. Шатаа.
Ирээдүй бол үлгэр. Унтахдаа сонсдог юм. Хүлээ. Жшшшшшш.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Яасан ч чи ганцаараа.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:14:16 (1494 уншсан)

Хайрласан нь чиний гэмт хэрэг.

Хоригдол байх уу?
Орогдол болох уу?
Чиний сонголт.
 
Торон доторх шувуу шиг
Тоосон нэг нь ирж хооллохыг хүлээх.
Аяган доторх шавхруу долойж
Онгорхой үүд хайж, тэнүүчлэн явах.
 
Яасан ч чи ганцаараа
Ялгаа алга.
Хар цагаан, сайн муу гэж
Алагчилж, ангилах хэрэг алга.
 
---------------------------------------------------
 
Барьсан загасаа чи алдаа юу?
Байдаг л эд байсан даг, усанд түм бумаараа бий гэж хэн нэгэн мэдэмхийрээ юү?
Алдсан чинь үнэн, хараад мэдэж байна. Харцийг.
Байдаг нь үнэн, хараад бас мэдэж байна. Далайг.
 
/Гарнаас мултрана гэж чи зүүдлээчгүй биз.
Анхны алдаа, магадгүй бас эцсийнх болох биз./
 
Бий, бий. Олноороо бий.
Дэгээнд зоогдох нь бас хэд бол.
Гэмгүй, ихэнх нь.
Гэхдээ барьж идэх нь бас хэд бол.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Хүний амьдрал.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:13:22 (1510 уншсан)

Хязгааргүй олон цасан ширхэг
Хүйтэн өвлийн тэнгэрт бүрэлдэнэ,
Жиндээ дийлдэн удаан гэх чинь унана,
Салхи заримыг нь самарч хаяна,
Эцэст нь хайрга чулуу, хөрс шороон дээр бууна,
Төд удалгүй хайлна - хүний амьдрал.

 

 

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Амьдрал - үхэл.
Оруулсан Dorjnyam on 2014-08-18 00:11:08 (1471 уншсан)

Хааяа нэгхэн, би гүн худгийн ёроолд хэвтэхийг хүснэ

Харанхуй, хүйтэн, хүнгүй диваажин.
Хэзээ нэгхэн, би хормын төдий амьдралыг хүснэ
Харуусал, хайр, хэнийг ч, юуг ч мэдэлгүй дуусна - аврал.
Хэд хэдэн удаа, би ангалын ирмэг дээр зогссон - үсрэхийг хүссэн хэрнээ айсан
Хүрч ирээд түлхэж туслах хүн хүлээж ядаад буцсан.
Хоосон сэтгэл минь тэрүүхэндээ хүрч ирээд хөтлөөд явах хүн харзанасан.
Аль нь ч ирээгүй ээ. Аль нь ч ирэхгүй.
Гэнэт ирдэг зүйлс. Гэнэт явдаг зүйлс.
Амьдрал - үхэл.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 172 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-23.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2196


erd-021.JPG
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3086

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-184.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2410


Агуулга
Баасан, 2016.10.07
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил
· Ц.Эрдэнэбаатар : СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Лхагва, 2016.02.03
· Б.Улаанхүү : БИ ЦЭНХЭР ТАМГААРАА БАТЛАСАН ХАЛХ МОНГОЛ ЭР ХҮН
Баасан, 2016.01.22
· Б.Батцэцэг : Сэтгэл салхи биш шуурга шиг
· Б.Батцэцэг: Хайрын наран аавдаа
· Б.Батцэцэг : Би эх орны хүү
Лхагва, 2016.01.13
· Б. Дэлгэрсайхан: Элбэрэл
Лхагва, 2016.01.06
· Б Эрдэнэцог : Өгий нуур
· Б Эрдэнэцог : Их хаад
Мягмар, 2016.01.05
· Б,Улаанхүү : ОМОГШИЖ БАРДАМНАН ШҮЛЭГЛЭЖ БАЙНА
Баасан, 2015.12.25
· Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Даваа, 2015.12.14
· Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
· Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Лхагва, 2015.11.25
· Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Мягмар, 2015.11.17
· С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Даваа, 2015.11.16
· Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn