Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Доржпалам Сумъяа


Сумъяа 	Доржпалам	 Шүлэг: Д.Сумъяа : ХОЛБООНЫ ДАН ЦАГААН БАЙШИН
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:16:28 (2761 уншсан)

Сумын төвийн барилга бүхэн дан цагаан
Шуудангийн байшин шоо шиг жижигхэн

Захиргаа сургууль үүдэндээ цөөхөн модтой
Зайдуу баригдсан уурын зуух эрээн яндантай.

Өнжөөд буух онгоц бүхэнд содон ч
Өдөр бүхэн би холбоогоор эргэнэ.

Сургуулиа төгсгөөд сэтгэлдээ тээж ирсэн хайр
Сумынхаа төвөөс чамайгаа бүр их бодох юм.

Суухлаар босмоор, босохлоор суумаар болж
Сураг чагнан гадаа гарах юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Шүлэг: Д.Сумъяа : АЛТАН МОГОЙ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:09:58 (2475 уншсан)

Өвөр дээр чинь задалдаг ичингүйрлээ
 
Өдрийн нар, олны нүднээс нууж


Бүсгүй биедээ сарны гэрэл нөмрөн

Би цайртай толины өмнө зогсоно
 
Амьдрал дундаа би зүүдэлж
Анир чагнан хааяа хааяа сэрнэ
 
Зүүдэн дундаа бас амьдарч
Зүрхээ тэврэн зүгээ тэмтэрнэ
 
Сарны гэрэл цонхоор асгаран
Саатай панс шиг сэтгэл намирч
 
Үүлэн шатаар шүхэрлэн өгсөхөд
Үлгэрийн гүнж шиг ариусна.
 
 
                                    Цагаан өнгө цагаандаа уусах шиг
                                    Цавчих аньсганд чинь шингэлээ гэхэд
 
                                    Эргүүлэгт амьдралд хөл алдуулалгүй
                                    Эрчүүдийн нүдний хороос нууж
 
                                    Цалгиа сэтгэлий минь тогтоож
                                    Царгиа ухааны минь хөглөөрэй.
 
                                    Хатан биеий минь зовоолгүй
                                    Халгиа ааший минь аргамжаарай.
 
                                    Бие сэтгэлээ та тэгшлэхгүй бол
                                    Би чинь бийбаа хөгжим биш болно оо
 
                                    Өврөөс чинь эгшиглэх ая дуу биш
                                    Өвөлжин ичих алтан могой болно.
                                                       1994


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Шүлэг: Д.Сумъяа : ОД
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:06:31 (2402 уншсан)

 

                                                          
                                                                 ОД
                                                   Од одноосоо таталцан
                                                   Оосоргүй тэнгэрт тогтоно
 
                                                   Од одныхоо гэгээнд гийж
                                                   Огторгуйн уудмыг гэрэлтүүлнэ
 
                                                    Өөрийн нутагт суухад
                                                    Холын хүн содон байх юм
 
                                                    Гүний хошуунд явахад
                                                    Нутгийн хүн дотно санагдах юм
 
                                                    Таних танихгүй олон хүмүүс
                                                    Татаж намайг хүн болгосон юм
 
                                                    Таталцан эргэх эрхисийн
                                                    Тасрахгүй нэг эрч нь болсон юм.
                                                              


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дурсамж: Д.Сумъяа : НОМЫН ДАЛАЙД ХӨТӨЛСӨН БАГШ НАР МИНЬ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:01:49 (4989 уншсан)

Их сургууль төгссөний дараахан намайг МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд ажиллаж байх тэр үед манайх уран зохиолын тэнхимтэй түр нэгдсэн юм. Нэг өдөр С.Дулам багш орж ирээд “Багш уулзаатах аа” гэж байна гэв. Би ухасхийж Чой.Лувсанжав багш дээр очвол “Би, Хэл зохиолын хүрээлэнгийн Нэвтэрхий толийн секторын эрхлэгчээр хавсран ажиллах болсон. Чамд хүрээлэнд ажиллах санаа байна уу. Би чамайг сектортоо авч ажиллуулах бодолтой байна” гэв. Би угаас эрдэм шинжилгээний ажилтан болохыг хүсч байсан болохоор “Тэгье, тэгэлгүй яахав” гэлээ. Удалгүй Лувсанжав багш Хорлоо захиралд танилцуулж би Нэвтэрхий толийн секторт ажиллах болов. Ингэж анх Хэл зохиолын хүрээлэнгийн хаалгаар орж ирсэн юм.
Төвд судлалын тасгийн эрхлэгч доктор профессор Л.Хүрэлбаатар,
ЭША Р.Отгонбаатар нарын хамт
 

Дараа нь 1993 онд Монголын нэвтэрхий толь зохиох ажил дууслаа гээд цөөн редактор үлдэж бусад нь өөр тасгуудад шилжин ажиллах болов. Л.Хүрэлбаатар багш “Лувсанжав багш, шавийг таньдаг хүн. Лу багшийн шавь нар юм хийдэг юм” гээд найдаж, их сургуульд төвд хэлний хичээл зааж байхын чамайг мэднэ хэмээгээд Төвд судлалын тасагтаа шилжүүлэн авч ажиллуулсан юм. Тэр үед бас Ланжоугийн газартай хамтран Төвд-монгол толь бичиг хийх асуудал байсан юм шигээ. Тэгээд намайг энцеклопеди дээр ажиллаж байсан толь бичиг хийх арга зүйтэй гэж давхар бодолцсон байх. Гэтэл төсөв хөрөнгө нь болсонгүй юу, толь бичгийн асуудал чимээ намжив. Тэгсгээд байтал Д.Цэрэнсодном, Л.Хүрэлбаатар багш нар хоорондоо ярилцаад Дара эх гэсэн сэдвээр судалгааны ажил хий, ер нь буддын утга зохиолын төрөл зүйлийн судалгаа руу орох нь зүйтэй гэж зөвлөлдөж чиглэл өгч, сэдэв зааж өгсөн юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дурсамж: Д.Сумъяа : ЭЖИЙ МИНЬ ЖАРГАСАН УУ, ЗОВСОН УУ ГЭЖ АХИН ДАХИН СЭТГЭЛД УРГАДАГ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:52:52 (4600 уншсан)

Эжий минь жаргасан уу, зовсон уу гэж ахин дахин сэтгэлд ургадаг. Ааваас минь хойш энэ хорин жилд бүх хүүхдээ айл орон болгож, амьдрал ахуйтай нь хүний зэрэгтэй залгуулжээ. Тэгэхлээр хүн ёсны үүргээ сайн гүйцэтгэсэн хүнд ийм асуулт тавих нь илүү хэрэг.

            Зуны зун нутагтаа очих сайхаан. Аав ээжийнхээ гэр, өсч төрсөн нутгаа монгол хүн юугаар солих билээ. Нутагтаа очиж, эжийтэйгээ сар болоход бие тайтгарч, сэтгэл нялхран ухаан уужрах шиг болдог. Эжий минь ертөнцийн ёсыг үзүүлээд жил тойрон болжээ. Одоо л харин эжий минь үнэхээр харагдах бараа, хайх мөргүй болжээ гэдгийг урьд урьдаас илүү мэдэрч, шөнийн хоногоор илүү их өрөвдөн үгүйлж, байн байн нүдэнд нулимс хургаж, сэтгэлд ургах боллоо. Түүнээс биш нутагтаа, муу гэртээ л сууж байгаа юм шиг санагдаж, нутгаас хүн ирсэн дуулдвал хэрэг болгон очиж уулзан эжийгээ асуумаар, нутаг явж байгаа хүнээр эжийдээ чихэр боов даймаар болдог байлаа. Дэлгүүр хоршоогоор явж эжийдээ тохирох зөөлөн, аятайхан амттайг шилж сонгон, түүнийгээ боож эжийдээ өгч явуулж байсан үед хорвоо дүв дүүрэн, ямар их жаргалтай байгаа вэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : АРВАН ГУРВАН ААШ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:35:14 (2609 уншсан)

Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
 
Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугүй л баймаар байна
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дурсамж: Д.Сумъяа : ЯВУУ ӨӨРӨӨ ЯРУУ НАЙРАГ ШИГ ХҮН БАЙСАН
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:33:49 (4144 уншсан)

Утга зохиол хэмээх дагшин тэнгэрлэг гэр бүлтэй хувь заяагаа үүрд холбосон минь дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулантай салшгүй холбоотой. Хүмүүс бидэн амьдрал хэмээх мөнхийн галын түлээ нь болж ассаар насаа элээдэг. Гэвч галын дөл бүхэн өөр өөр өнгө аяс, утга учиртай. Хэрэв Сумъяа гэсэн өөрийн өнгө гэрэл гэгээ болж чадсан бол миний гал байхын утгыг, учиртайхан зэрэглэж асаасан Явуу багшийн ач юм. Яруу найрагч Явуухулантай хувь тавилан ивээж тааралдаагүй бол би гэдэг хүн хэн нь үл мэдэгдэх, хэн ч үл мэдэх нэгэн байсаар Их Монголын их элсэн дунд өчүүхэн бие гүрвэлийн жамаар элэх байсан биз ээ.
            1978 оны сүүлчээр Явуухулан гуай Завхан аймагт очсон юм. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Самдан багш нэг өдөр утасдаж
            -Явуухулан гуай ирсэн, зочид буудалд байгаа. Чи очиж шүлгээ унш гэлээ. Би харандаагаар бичсэн хоёр шүлэг аваад очив. Өтгөн хөмсөг, өндөрдүү хамартай, өргөн шанаатай, давхраатай хөнхөрдүү том нүдтэй, бодлогоширонгуй мэлмэрээ харцтай, хотынх
гэхэд хүрэн улаандуу царайтай, туранхай янхигар хүн байлаа. Шүлэг сонсоод миний шүлгийн тухай юу ч хэлсэнгүй. Харин уран бүтээлч хүн чинь бүтээлдээ үр хүүхэд шигээ л хайртай байдаг юм шүү дээ. Чи өөрөө арван хурууны бичээч хүн, гараар, тэр тусмаа харандаагаар бичсэн энэ шүлгээ машиндаад харвал арай өөр харагдана даа гэж билээ. Тэгээд надад хэлэв. Шүлэг, хүнд бичсэн захиа, тэмдэглэлийн дэвтэр байвал аваад ир. Хэзээ авчрах вэ? гэв.
        


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дурсамж: Д.Сумъяа : ЭЖИЙ ААВ ХОЁРЫГ ЭНХ БАЙХАД ЭНЭ ХОРВОО БҮТЭН БАЙДАГ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:31:03 (4332 уншсан)

Нутагтаа очиж, эжийдээ золгоод ирлээ. Талын Гурван улаан, Хүнгий голоор минь охин бид хоёрыг очсоноос хойш хоёр ч удаа халуун бороо хонон өнжин орж, чийг ханасан, нар тэгш говь маань ахин дахин нялхран сайхан зун боллоо. Урьд нь энд тэнд ганц нэгхэн гэр зэрэглээн дунд цайвалзан байдагсан бол одоо голоо даган айлууд хаяа хаяагаа даран буужээ. Сүрэг мал ч тэгш өсч. Сайн ямаатай нутгийн маань хишиг юм байх, айл айлын гадаа машин, мотоцикль сойлттой.

            Ертөнцөд эжийнхээ ачийг хариулсан нь хэн билээ. Эх хүн гэдэг үрээ хүний зэрэгтэй явахад нэг баярладаг. Хүрээд очиход нь бүүр их баярладаг. Эцэг эхийн ачийг хариулж бардаггүй юм аа гэхэд ядахдаа он онд нэг золгож, элгийг нь дэвтээж баймаар юмсанж.
            Эжий минь ноднингоосоо, уржнангаасаа илүү өтөлжээ. Дал гараад ирэхлээр нь л сая анзаарч, дав давхийн өрөвдөн эмзэглэх маань ихсэх боллоо. Амьдралын олон он жилд өөрийнхөө л бор хоногийн мөрийг хөөж явахдаа хөөрхий ээжийгээ үнэндээ олонтаа мартаж явжээ, би. Эхийн санаа үрд, үрийн санаа холд гэдэг энэ юм биз дээ.
Их хайрхан, Хүнгий гол
            Аавын минь үлдээгээд явсан тэр л нутаг, буурь бууцан дээр аавын минь барьж байсан, бидний өсч өдөлсөн том гэрийг хасасхийгээд барьж, зүг зүгт тараад явчихсан арван үрийнхээ эргэж ирэхийг харуулдан суугаа эжий минь хорвоогийн олон олон өглөө, үдшийг хэнтэйгээ ярьж, яаж барж байсан юм бол оо!
            Эжийгээрээ гучаад намар үдүүллээ... Ганц удаад нь ч болов алсын морины дөрөөг амраан, аяныхаа богцыг буцаан задалж, таныхаа дэргэд үлдэж, хөлийг чинь хучин, нэгэн намар өвлийн урт урт шөнийг баралцъя даа гэж хэлээгүй л байх юм.
            Эжий минь инээсээр үнсэж үдэвч, анзаарвал нулимс нь бөмбөрч байдаг юм. Түүнийг нь харахгүйн тулд би хурдхан эргэдэг. Үр минь олны дунд хүний зэрэгтэй яваасай гэхдээ явахын цагт

            Эжий минь
            Эрхийн чинээ үрийг минь харж яваарай гэж
            Идээнийхээ дээжийг өргөн
            Эх нутгийнхаа уул толгодод захиж
ааруул борцоо боож хөл хөөр болдог. Тэгтэл бас өнөөх үрээ сайн яваагий нь сонсвол баярлаж хөөрөхөөсөө илүү айдсаа нуун, ханцуйндаа залбирдаг, Эжий гэдэг энэ.
          


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : АРВАН ГУРВАН ААШ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:27:43 (2305 уншсан)

Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй байна
Усны жараахай шиг дуугүй л баймаар байна
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
 
Инээх, уурлах дур хүрэхгүй байна
Илүү дутуу үг унагамааргүй байна
Яриа хөөрөө дууссан юм шиг байна
Явах, ирэх хүмүүс яршигтай байна.
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
 
Намайг магтсан үг сонсмооргүй
Наадаж инээх найз надад хэрэггүй
Намайг муулсан үг сонсмооргүй байна
Наргиан цэнгээн ч үгүйлэхгүй байна
 
            Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
            Арван гурван аашаа би нуумааргүй байна
            Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
 
                        1992 он.
“Хурд” хамтлаг аялгуу зохиож дуулсан.


 



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )

Сумъяа 	Доржпалам	 Дууны үг: Д.Сумъяа : НУТАГ АМЬТАЙ ААВ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:11:32 (3639 уншсан)


                                           Талын Гурван Улаан минь


                                           Тарж нэг, хурж нэг тослоо доо


                                           Тамхиа нэрээд аав минь


                                           Таниад чиг, хүлээгээд чиг суух шиг ээ



                                            Газрын эмжээр Хүнгий минь


                                           Галгиж нэг, цалгиж нэг угтлаа даа


                                           Гандуу дээлтэй аав минь


                                           Гаднаа чиг, гэртээ чиг байх шиг ээ


 


                                          Жирмийн сүлжээ харгуй минь


                                          Жиндээ нэг, аяндаа нэг хөтлөө юү


                                          Жирвий саарлаараа аав минь


                                          Жилдээ нэг, сардаа нэг ирэх шиг ээ


 


                                          Нүүдлийн олон шувууд минь


                                          Нуураа нэг, тойрмоо нэг эргэлээ дээ


                                          Нутгийн хэдэн буурлаасаа би


                                          Нуугдаж нэг, зүүгдэж нэг уйллаа даа.


                


                                                                     1992


                                                              СТА.  Н.Цолмон аялгууг зохиосон


                                                              МУГЖ Х.Болормаа дуулсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-198.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3441

Л. Саранхөхөө	200х150, зотон тос
Алун Гуа
Хэмжээс: 600x361 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4976

Хөвсгөл
kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3536


Агуулга
Баасан, 2012.01.13
· Д.Сумъяа : ХОЛБООНЫ ДАН ЦАГААН БАЙШИН
· Д.Сумъяа : АЛТАН МОГОЙ
· Д.Сумъяа : ОД
· Д.Сумъяа : НОМЫН ДАЛАЙД ХӨТӨЛСӨН БАГШ НАР МИНЬ
· Д.Сумъяа : ЭЖИЙ МИНЬ ЖАРГАСАН УУ, ЗОВСОН УУ ГЭЖ АХИН ДАХИН СЭТГЭЛД УРГАДАГ
· Д.Сумъяа : АРВАН ГУРВАН ААШ
· Д.Сумъяа : ЯВУУ ӨӨРӨӨ ЯРУУ НАЙРАГ ШИГ ХҮН БАЙСАН
· Д.Сумъяа : ЭЖИЙ ААВ ХОЁРЫГ ЭНХ БАЙХАД ЭНЭ ХОРВОО БҮТЭН БАЙДАГ
· Д.Сумъяа : АРВАН ГУРВАН ААШ
· Д.Сумъяа : НУТАГ АМЬТАЙ ААВ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn