Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Н Базардэрэг


Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Зөвхөн ээждээ
Оруулсан admin on 2012-11-16 13:36:23 (8119 уншсан)

Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрланам
Сүү, хайр эвлэсэн үгэнд тань
Сэтгэлийн гуниг чанаддаа ариусдаг юм
Сүслээд хөгжөөх маанийн зургаан үсэг шиг
Сургаал дээд хайр эрхэм ээж минь
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрлана
Ирэх буцах хоёрхон гарцтай орчлонд
Ижийгээ л хүмүүс минь хайрлацгаа
Зөвтэй, буруутай амьдралын алтан аргамж
Зөвхөн ээждээ өргөх дуу минь энэ буюу
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрланам

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Хайку
Оруулсан admin on 2012-02-06 13:42:54 (8756 уншсан)

Хүүгээ санасан эхийн
Хүсэл, хясал тэнцэнэ
Хайр буруугүй орчлон

Гал хайртай бүсгүй
Гомдохдоо нулимас унагана
Зүрх минь норно

Халуун янаг хонгор
Хардахдаа сэтгэлээ умартана
Хайрын утас тасарна

Хамт байх учиг
Холын од руу харвана
Хонины ээлжтэй амьдрал

Хонгор хайртай энхрий
Харамлахдаа өөрийгөө мартана
Хос наран мандана

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Чанадын сэтгэл
Оруулсан admin on 2012-02-02 15:01:17 (8362 уншсан)

Хун цагаан сэтгэл минь нууран дундаа чуулж
Хурмастын хөх тэнгэрт хайрын од харвалаа ч 
Хором, хормоор урсах он цагийн эргэлтэд
Хожимдож ухаарсан бодол минь сэтгэл дундуур зурах юм
            Амьдралын бартаат замд зовлон хурах үес
            Алс цэнхэр хязгаарт хүсэл минь замхран одлоо ч
            Омголон явсан сэтгэл минь харин
            Орогшиж яс чанартаа үлдэхүй
Амь эрэн тэнцсэн ертөнцийн буурал тоонот дахь
Алдааг минь шүүн хэлтрүүлээч
Онгодтой эргэсэн энэ замбуулингаас
Одож алслахын зуураа би
Одтой явсан насаа аваад буцахад
            Амьдралын тойрогт гортиглоогүй
            Аяа, миний гэгээн сэтгэл л үлдэнэ.
Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Зөвхөн ээждээ
Оруулсан admin on 2012-02-02 14:58:20 (8198 уншсан)

Үхэл, амьдралын учрал тохиол
Үүр шөнийн заагаар хагацахуй
 Үүргэлсэн талын амгаланг цочоон
Үр нь болон ээждээ заяагаад
            Сарны мөнгөн утас сүвлээд өнгөрөх жилүүдэд
            Санчиг буурал ээжийгээ би
            Сэтгэлийн гүнээс хайрланам
Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
            Сүү, хайр эвлэсэн үгэнд тань
            Сэтгэлийн гуниг чанаддаа ариусдаг юм
            Сүслээд хөгжөөх маанийн зургаан үсэг шиг
            Сургаал дээд хайр эрхэм ээж минь
Нулимс амтлах цагаан гуниг
Нар бөхөх жаргалын төгсгөл рүү
Нэг насыг нь аван зэллэхэд
Нялх хэнз сэтгэлд минь харин
Найргийн дугараа тодхон үлдэнэ
            Ирэх буцах хоёрхон гарцтай орчлонд
            Ижийгээ л хүмүүс минь хайрлацгаа
            Зөвтэй, буруутай амьдралын алтан аргамж
            Зөвхөн ээждээ дуулах шүлэг минь энэ буюу

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Аавдаа
Оруулсан admin on 2012-02-02 14:58:03 (8585 уншсан)

Хайр, хал амилсан үг тань ааваа
Хэлтгий заяа тэгшлэх адис юм
Хос тулахтай орчлонгийн жамд
Хэлж ирдэггүй зовлон зөндөө олон
Хазайх цагтаа таныгаа түшихэд
Харц тань зүрхэнд ухаан заадаг
Гэнэн үг уриар дээжлээд
Гүн утга танаасаа л олдог
Нар ороолдсон цагийн цонхоор
Би таныгаа ширтнэм
Нас хорголох саарал өдрүүд
Зүүдэнд зэллэнэм
Намрын салхийг алгаараа
Илбээд нэг дундлахуй
Намайг гэж биеэ умартдаг
Аавыгаа илүү ойлгоном би
Алтан бумбалтай рашаан хүртээгээгүй ч
Агар салхины хээлэнд нар хүлхүүлж жаргаагаагүй ч
Асга шаширын хойморт ар хэцэлж өнжүүлээгүй ч
Арга холбох шар гэгээнд аав тандаа л хайртай

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Арван зургаан нас минь
Оруулсан admin on 2012-02-02 14:57:54 (8494 уншсан)

Мөрөөдлийн цагаан, гэнэн нас минь
Монгол гэрийн тооноор замхарч
Морин төвөргөөн шувуудын дуутай
Мөнх тэнгэрт халгин оджээ
            Амьдрал ухаарлын алтан цогц
            Арван зургаан нас минь
            Хүрдэн эргүүлэгтэй насны хоймороос
            Хайрын совин тээсээр ирлээ
Нарыг ч бөхөөх залуу насанд
Найргийн хур шиврэн орж
Гэнэн сэтгэлийн үгэн цэцгийг
Ган болтол хатаан ширээхүйд
            Алтан гуутай мянган бурхан
            Аашаа эвдэн бархиравч
            Хүслийн чанад дахь гэгээн насыг
            Харин үл салгаж чадна тэд надаас
Зонхов олон бурхадын
Зүрхийг татсан нас минь
Орчлон хорвоод оч болон цахилаад
Оройтсон их ухаарлыг аянга болон ниргэхүй
            Учрал хүссэн зуурдын бие минь
            Уудам ахуйд сэтгэлээ дагаад арилна
            Арван зургаан нас минь ээ

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Эмээ минь
Оруулсан admin on 2012-02-02 14:57:44 (25680 уншсан)

Наран эргэлттэй амьдралын харгуйд
Насан эргэлттэй төөргийн гүнд
Ачлал хайраа наддаа л гэсэн
Амьд тарни эмээ минь
Арван сар амь тээж хүй холбоогүй ч
Ахуй гэнэн цагийн шүтээн минь
Нуугдахын эрхгүй хүүхэд үе минь
Нуруун дээр тань өнгөрсөн
Дөрвөн цаглашгүйд үүрд санах
Дурсамж бүхэн таны сургаалаа
Нэрээ ч хүртээгүй нялхад минь
Нойтон сормостой бүүвэй аялаагүй ч
Ниргэх аянгатай өсөхийн жаргалыг
Нүглээс хаасан бурхан эх минь
( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Базардэрэг Н | )


Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Чанадын сэтгэл
Оруулсан admin on 2012-02-02 14:57:31 (8052 уншсан)

Хун цагаан сэтгэл минь нууран дундаа чуулж
Хурмастын хөх тэнгэрт хайрын од харвалаа ч 
Хором, хормоор урсах он цагийн эргэлтэд
Хожимдож ухаарсан бодол минь сэтгэл дундуур зурах юм
            Амьдралын бартаат замд зовлон хурах үес
            Алс цэнхэр хязгаарт хүсэл минь замхран одлоо ч
            Омголон явсан сэтгэл минь харин
            Орогшиж яс чанартаа үлдэхүй
Амь эрэн тэнцсэн ертөнцийн буурал тоонот дахь
Алдааг минь шүүн хэлтрүүлээч
Онгодтой эргэсэн энэ замбуулингаас
Одож алслахын зуураа би
Одтой явсан насаа аваад буцахад
            Амьдралын тойрогт гортиглоогүй
            Аяа, миний гэгээн сэтгэл л үлдэнэ.
Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Төрсөн нутаг
Оруулсан admin on 2012-02-01 19:16:05 (10061 уншсан)

Үүлс хөлөглөх шившээ салхи
Үзүүр бэлд нь сульдаж амардаг
Үзэсгэлэн гоогийн хосгүй сайханд нь
Үймэрсэн сэтгэл татагдан сэргэсэн
Цэцэн буурлын дух шиг атираатай
Чингэлт ууландаа би хайртай
            Унаган хүлгийн жороо
            Урсгалд нь дэрвэж өнждөг
            Элбэрэл эхийн бүүвэй
            Эрэгт нь амилж ярууссан
            Улиран мяралзах долгиотой
            Угаасан Тамиртаа би хайртай
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )


Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Би чамайгаа хайрланам
Оруулсан admin on 2012-01-15 15:15:13 (8392 уншсан)

Он цагийн хүлгээр хазаар дарж дүүлээд
Орох хурын мэлмэрээнд дусал болж буунам
Хайрлаж дурлахын учрал болж залархуйяа
Хүйтэн хөлстэй сэтгэл минь хөрж үл бөхнө
Би чамайгаа хайрланам
Янагийн шивнээнд зүрхэн хөшиг ярагдахуйяа
Яруу эгшиглэнт янжинлхам эх хүртэл
Төв үзэл оршоосон амирлангуйгаа эвдэж
Тэнгэр сүлдэлсэн найргийнхаа онгодыг мартдаг
 Би чамайгаа хайрланам
Бодолд нуугдсан хясал санааны хязгаараас мултарч
Бидэн хоёрт цаг, зайн алслал огт үгүй болно
Зүүдэн хэмээр нялхарах татах хүчин хумин эргүүлж
Зүрхний гүн урсгал хайраас чинь өөрийг мэдэрхээ болино
Би чамайгаа хайрланам
Сайхан хайр зүрх анирлан ирэх юм
Салахын үест сэтгэл хөмрөх юм
Санааны гүнд харц чинь тодороод
Сэм сэмхэн уярал хагаслах юм
Би чамайгаа хайрланам

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Чанад оршихуй
Оруулсан admin on 2012-01-09 15:01:04 (8396 уншсан)

Булшны минь бичээс хатаагүй одохуйн хязгаарт
Бүрхэг дурсамж сүнсээ зулбаж сэрүүн гуниглана
Сэрлийн таван мэдэрхүй ус зүүдлэх шиг эрчилхэд
Сэлүүн цагаан шөнө сэтгэлийн эргүүлэг алдарна
Санаагаа танидаггүй хүний амьдрал заяа бишийн учрал
Сүүдэр сүвлэх насныхаа эцэст өөрөөрөө би оршино
Зайгаа орхиод арилдаг биет ертөнцийн сэрэхүйд
Зүймэг нүгэл хэлхсэн гэмээ ухаарах миний ахуй
Утга үнэний савсалгад хэлгүй анирыг таниж
Унаж босох төөргийн мөн чанартаа оршихуй
Оюун далд төв үзлийн авах гээхийн нийлэмжээр
Орчлонгийн тамгатай төрсөн хүн урсгалын үргэлжлэл
Хоног минь эцэслэж үйл нь ирвэл
Хорвоогоос би юу ч гуйхгүй буцна
Оршихуй минь угаас чанад төрхтэйн учир
Очих газар минь харин тэнгэрийн орон болно

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Гүн огторгуй
Оруулсан admin on 2012-01-08 14:22:12 (9850 уншсан)

Эрхэс сансрын аргамжнаас дэлхийг хайж олсон
Ээвэр халтар заяаны усыг амилуулж төрсөн
Татах хүч суларах үзэгдлийн их орноос
Талын жавар уяраах омогшлыг олж төрсөн би

Сэтгэлийн хаа нэгтээ өнчин гөрөөс янзаглаж
Сэржим тэнгэрийн хаяа руу тунгалаг нүд алсарна
Элэнц хуланцын сүнс бор тархи эзгүйчилж
Ээзгий шаргал найргийн санаа зүрхэнд түлхэнэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Өгүүллэг: Н.Базардэрэг : Зөн тийш
Оруулсан admin on 2012-01-08 13:52:21 (9945 уншсан)

Сэтгэлийн үзүүр илж гилсэн адуу шиг цаг хугацаа урсана. Сүүдрийн амь нирваан дүрд хувираад гэрэл харанхуйг томолдуулан үлэмжийн чанарт уусан замхархад эгэл ихэмсэгийн тухай бодол задгай нулимас амилах шиг газарт шурган алдаржээ. Нэг л мэдэхэ намрын навчистай хорин жилийн өнгө үдэж өнөөх оршихуйн тухай бодолтойгоо хамт гээгдсэн байх юм. Яахав нэхэн ирэх дууны уянга бадгандаа намайг хавчуулж янагийн цэнхэр шөнөөр гэгээн зүгтээ чандалвал би баярлах. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Базардэрэг Н | )


Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Амьдрал
Оруулсан admin on 2012-01-04 14:53:30 (8481 уншсан)

Зовлон жаргал дэнсэлж урсах
Зөрүү амьдралын минь их мөрөн
Зүүдэн заллага хүслийн тэнгэрт цутгахуй
Урсгалд нь элэгдсэн хорвоогийн шаргал өдөрүүд
Учрал мөнхийн амьдралд сүүдэрээ унагаж замхарна.
Цаг зуурын хийсвэр бодол минь
Цагаан шөнийн тэнгэрт од болон харвахад
Орших эс оршихын билэг тохиол
Орчлонгийн төгсгөлд хувь заяаны бичээс болон тодордог
Оюун санаа хормын энэ ертөнцөд
Орчихуйн цэнхэр хязгаарт сүүн зам заадлахуй
Гуниг баяр үлдээсэн үнэний бүдэг харгуйгаас
Ган болтол хатаагдсан сэтгэлийн үүд нээгдэнэ
Төрөх, одохын завсар хүмүүн заяа сүлдэлж
Тэнгэр газрын нийлэмжид үйлийн холбоос бэдэрхүй
Гэрэлт зам татуулсан гүн жаргалын чанад руу
Гэгээн мэдрэмжээ даган хүний амьдрал үргэлжилнэ

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Намтар: Эрхэс овогт Нарантуяагийн Базардэрэг
Оруулсан admin on 2012-01-04 12:14:30 (9623 уншсан)

1986 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Үхэр жилтэй. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
1.Бүтээл:
Ш  2004 онд “Чанадын сэтгэл” яруу найргийн түүвэр
Ш  2005 онд “Гэгээн зүг”  яруу найргийн ном
Ш  2006 онд “Гүн огторгуй” яруу найргийн номоо хэвлүүлсэн 
2.Амжилт 
Ш  “Болор Цом-2004” наадмын шагналт
Ш  Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг-Сэтгэлийн жигүүр” наадмын 2004 оны авяаслаг яруу найрагч Мөнгөн медаль, 2005 оны шилдэг яруу найрагч Алтан медаль, 2006 оны шилдэг яруу найрагч Алтан медаль
Ш  Архангай аймгийн хүүхдийн “Хүрэл тулга” наадмын 2001, 2003 оны тусгай байрын шагналтай
Ш  “Авилгагүй төр-Хөгжлийн түлхүүр” улсын уралдааны шүлгийн төрөлд тэргүүн байр
Ш  “Хангайн Цом” “Гал Онгод” наадамуудад амжилттай оролцож байсанжилийн
Ш  Их Засаг их сургуулийн Алдарын од, Их засаг алт, 10 жилийн ойн болон тэргүүний оюутан алтан медальтай
Ш  Архангай аймгийн 2006 оны шилдэг оюутан 
3.Ажилласан байдал 
Ш  2007-2009 онд Их засаг их сургуульд багш
Ш  2010 оноос одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна. 
Харилцах утас: 88002776 

( Дэлгэрэнгүй... | 4 | Намтар | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Орчил
Оруулсан admin on 2012-01-04 12:13:31 (8138 уншсан)

Төрөх, одохын савслага
              Ганцхан гарцтай
                             Нүгэлээр мөрлөнөм
Түүчээ өнгөрүүлсэн амьдрал
             Гунигийн хээтэй
                             Хураар зүсэрнэм
Зөрж эвлэхийн завсар
              Хүйтэн сүүдэртэй
                             Бодол урагднам
Зөнгөө дагахад харин
               Үхлийн нулимастай
                                Зул дэвэлзнэм. 

Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Миний хайрын гэгээ
Оруулсан admin on 2012-01-04 12:03:36 (8386 уншсан)

Хаврын үзэмж гоёж амьдрал зохиомоор
Хаяа алдрах сэтгэлийн их байгальд
Хос цэцгийн үндэс мэтгэж учирсан
Хонгор минь чи миний хайрын гэгээ
      Санах өдөр байлаа ч нэгнээ үгүйлж явъя
      Салах заяа байхгүй биенээ хайрлаж амьдрая
Зуны наран дагаж санаагаа гоёмоор
Зүйлийн совинтой ухаарлын алтан сударт
Элбэг жаргал тэрлэж зайгүй учирсан
Энхрий минь чи миний хайрын гэгээ
      Санах өдөр байлаа ч нэгнээ үгүйлж явъя
      Салах заяа байхгүй биенээ хайрлаж амьдрая
Намрын өнгө гэгээлж зүүдээ урламаар
Намуун салхитай зүрхний минь тольтод
Янз торгон итгэлийн сүү дусаасан
Янаг минь чи миний хайрын гэгээ
      Санах өдөр байлаа ч нэгнээ үгүйлж явъя
      Салах заяа байхгүй биенээ хайрлаж амьдрая
 
Нарантуяагийн Базардэрэг

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Би он цаг
Оруулсан admin on 2011-12-26 12:32:36 (9969 уншсан)

                            Би он цаг
Ахар нулимас ханы толгой эргэж сүүдэр дамжина
Ааш минь бүсээ  бүсээ нэвчтэл дотогш гуутай сэмрэв
Амьсгал ертөнцийн гадаа тасраад таг дуугүй
Аних нүдний зовхинд хүүхэд үнэгчлээд дуу төрнөм
                            Би он цаг
Хэтийн гал талын саранд бүүвэй аялана
Хэсэг бусаг чимээ өвс тасдаад зүүдэнд цэнхэртэв
Хэрэг болгож бүдэгхэн наран газарт шийрлэхүй
Хасагдаж урсдаггүй цаг хугацаа хувцасаа тайчнам
                            Би он цаг
Нарийн улаан зураас тэнгэрт татаад судас цөглөнөм
Нүцгэн модод үет өвсөөр эвүүлж ургаад далдрав
Нөмгөх цэцэгс үрээ түрэх нь сохор уйлалдаан
Нисэх шувууд хөлсөө унагаж дусаал шивэгнэв

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Базардэрэг Н | )

Базардэрэг 	Н	 Шүлэг: Н.Базардэрэг : Хайку
Оруулсан admin on 2011-12-25 12:25:24 (10069 уншсан)

Гэнэрхэл           
Одох төрөх ёс
Ончоо олохгүй зууралдхад
Орчлон хуурмаг гэнэм

Сэрэхүй
Нуруу тайгаараа өндөрсөж
Нутагт цасан будархад
Нууцхан хүйт даав

Инээд
Айсан зугтсан хоёр
Ар араасаа хөөцөлдөхнь
Амьдрал тоглоом байнам

Үнэн
Хазайхад гэмд унах
Хүрэл хаалга савлахнь
Хэм тэгш амьсгал

 

Оршихуй
Хясал эргэсэн ганцаардал
Хязгаар чанаддаа орчих нь
Хувь “би”-гийноршихуй

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Базардэрэг Н | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 113 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


art_06.jpg
600x422 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5782

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-067.JPG
600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4317

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-156.JPG
600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4330


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn