Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

М Цэемаа


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
Оруулсан admin on 2020-09-24 17:28:36 (4223 уншсан)

Наран намиатсан тунгалагхан зуны өдөр Чингэс хаан нисэх онгоцны буудалд Туркийн 512-р нислэгийн онгоц газардлаа.Энэ онгоцонд Гульсара ирж байгаа аж.Монголдоо ирэлгүй 18 жил болсон боловч энд амьдарч байгаа хүн шиг өдөр бүр өрнөх амьдрал хаана ямар байшин барилга баригдаж хэн юу хийсэн хэлсэн,үймээн будлиан,улстөрийнхний хэрүүл шуугианыг хүртэл андаж эндэхгүй нь цахим орчны гайхамшгаар уйгагүй аялдагийнх биз.Оюунтунгалагийг фс-ээс олж авснаасаа хойш тэр хоёр байнга хэлхээ холбоотой тэр байтугай Оюунтунгалагийн охин дүүг Францад Гуль өөр дээр авч хамт амьдарч байгаа билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Оруулсан admin on 2020-09-24 17:27:21 (4025 уншсан)

Загварын том шоу зохиогдох болоод дизайнерууд толгой өндийх завгүй ажиллаж байх үеэр мөнхийн дагуул болсон охиныхоо тухай бодлоос хагас хугас сэргэн өндийж сууснаа Гульсара өрнийн богинохон өдөр дуусч бүрий болж буйг анзаарав.Ажлаа дуусгаад харина орой шөнө болох гэдэг айдас ч шиг айхавтар гиюүрэл гэлтэй.Тохилог дулаахан чамин тансаг өнгө гэрэл солонгорсон гэр нь алдарт цамхагийн ойролцоо болохоор гэрлээ асаахгүй байсан ч ном уншиж болохоор гэгээтэй.

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Маарамба
Оруулсан admin on 2018-11-27 10:59:20 (5115 уншсан)

Тоонын дааган дээр суусан болжмор үүрэглэм нам гүмд гуа гүргэмийн үнэр сэнгэнэхүй енгэнэтэл санаа алдах өтөл насны лам гэрийн хоймор дахь бурхан тахилынхаа өмнө тахим бохирон сөхрөн суугаад нүдээ анин залбирч намбархана.Олон жилийн утаа исэнд бартагтаж бүүдийсэн Манал бурханы дүр шилэн хоргон дундаас дүрлийж,өмнүүр нь өрөөтэй гуулин том цөгцөн дэх усан өргөлд тунарч толидоод аниргүй амирлангуй.Зуны дунд сар шувтрах өнгөндөө орчихоод байдаг хүү маань ирдэггүй юм байхдаа.Батхаан хайрханаад манхагаа үүрээд мачийж хүрээд бумбан ягаандайгаа түүж эмээ базаах сан.Яг өдийд л эмийн ид нь бүрдээд бундайж байгаа даа 2 л хоног хэтэрчихвэл хэргээ барна гэдгийг мэдэх өвгөн маарамбын сэтгэл бачууран яаравч төдийлэн өндөлзөөд байсангүй залбиралдаа намбайж сууна.Өвгөн жилийн жилд л хавчиг үүрэг үүрсэн бадарчин гэгчээр даянчлан одсоор.Нэг хоёр сар хиртэй явган яваад ирэхдээ өмссөн хувцас нь жаахан гундснаас өөрөөр нүд нь гялалзаад олзтой мишээсээр зүдэрсэн шинжгүй ирдэг сэн.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа: Намар хаашаа...
Оруулсан admin on 2018-01-31 18:44:12 (3426 уншсан)

Намар оройн жихүүн салхи сүнгэнэтэл үлээж яндан хонгиноод дээвэр цаваг хөвхөлзөж тэртээ холоос мөөрөх сарман үнээний дуу салхинд туугдан тасалдаж сонсогдоно. Дан дээвэртэй зуны гэрийн эсгий дээврийг хөвхөлзүүлэн хаяа хамраар хүйтэн сэнгэнэж гардаа гэртгүй шуухитнаж хүн бүл муутайдаа яарч санганасан хүмүүс дуугарах ч сөхөөгүй өөр өөрийн ажилдаа түүртэн тун чиг завгүй. Гэрийн баруун хаяанд хэвтэж асан банхар босон эвхсэн биеэ тэнийлгэн суниаж амаа томоос том ангайлган эвшээх мэт аягласнаа хэл амаа долоолж ийш тийш харснаа сүүл өргөн чимээлсээр хотны баруун урд руу давхиж одов. Бүгд л жихүүцэж ядаж байхад халтар банхар л нэвсийж ноолорсон амьтан хонгор шар цавь хондлой гарган сүржигнээд давхин одохыг харвал түүн шиг “халуун” амьтан энэ хотонд лав алга шиг.

Гар угаагуурын данхаа цоргон дээрээс нь татан өөртөө ойртуулаад тонгойлгон гарын алгаа норгож зүүн багананаасаа уясан эрээн дээсээ эрчлэн алгадаж суугаа Жамаа уртаар санаа алдан тооно өөдөө харснаа ...хай хөөрхий энэ жил ч эрт цас дарж мэдэх л дэг ээ. Муу сайн тугалын ногт гэж авах юм алга шил хамардайгаараа тасарч ногт ч биш хүзүүвч ч биш юм болцгоожээ ер. Зунжингаа л хөөрхийсийг гуд саахаа л мэдэхээс омруу хүзүү нь тасархайтаж цахлайтаад яршиж байгааг нь мэдэх хүн ч алга. Хэдэн хөсрий догь толгойтой үнээнүүд чинь хээр хоноод ирэхээ болив гэж.Бөмбөг муу лүд л үхэр дагуулж хээр хонож байгаа юм хэмээн ганцаараа үнээнүүдээ хүнчлэн ярьсаар хийж тавьсан цайгаа зэлгээнштэл эргэнэг зуух хоёрынхоо завсар бөндөгнөнө. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: Мөнх-Очирын Цэемаа : Маарамба
Оруулсан admin on 2017-12-27 09:52:10 (3175 уншсан)

Зохиолч: Мөнх-Очирын Цэемаа

Тоонын дааган дээр суусан болжмор үүрэглэх шиг нам гүмд гуа гүргэмийн үнэр сэнгэнэхүй енгэнэтэл санаа алдах өтөл насны ламхай гэрийн хоймор дахь бурхан тахилынхаа өмнө тахим бохирон сөхрөн суугаад нүдээ анин залбирч намбархана. Олон жилийн утаа исэнд бартагтаж бүүдийсэн Манал бурханы дүр шилэн хоргон дундаас дүрлийж, өмнүүр нь өрөөтэй гуулин том цөгцөн дэх усан өргөлд тунарч толидоод аниргүй амирлангуй.

Зуны дунд сар шувтрах өнгөндөө орчихоод байдаг хүү маань ирдэггүй юм байх даа. Батхаан хайрханаад манхагаа үүрээд мачийж хүрээд бумбан ягаандайгаа түүж эмээ базаах сан.Яг өдийд л эмийн ид нь бүрдээд бундайж байгаа даа 2 л хоног хэтэрчихвэл хэргээ барна гэдгийг мэдэх өвгөн маарамбын сэтгэл бачууран яаравч төдийлэн өндөлзөөд байсангүй залбиралдаа намбайж сууна.Өвгөн жилийн жилд л хавчиг үүрэг үүрсэн бадарчин гэгчээр даянчлан одсоор.Нэг хоёр сар хиртэй явган яваад ирэхдээ өмссөн хувцас нь жаахан гундснаас өөрөөр нүд нь гялалзаад олзтой мишээсээр зүдэрсэн шинжгүй ирдэг сэн.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЦЭНГҮҮН
Оруулсан admin on 2013-10-29 16:26:11 (6262 уншсан)

 Өвөр энгэрийнх нь цас тарлантсан Аргалын уулын  бараа үдшийн бүрий дундуур өндөлзөж бөмбөлзөж айсуй.

Аргалын утаа үнэртэхэд агсагдаж ядарсан Цэнгүүний буларсан биеийнх нь цангаа тайлагдах шиг.Сэнгэнэсэн цэнгэг агаар жавар бусгаан үнэртэхүй аргалын утаан хөгшиг сэмбийлцэн Алаг хайрханы зүүн сугаас нохойн дуу чимээлж Цэнгүүний зорьсон айл ойрхон буйг илтгэнэ.Цэнгүүний авга ах Дөш  эхээс унахын л энэ хөндлөн хар уулынхаа энэтээх сугаас ер холдсон нь үгүй.Тавиад оны дундуур цэргийн албыг говьд хааснаас өөрөөр  уулаасаа Дөш холдоогүй.Уул ч цагийн мөнх мөнхийн харуулдаа ертөнцийн энэ л нам гүмхэн хязгаартаа хэв хэвээрээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хүсэл
Оруулсан admin on 2013-10-22 13:45:29 (6013 уншсан)

Энхэрхэн дэлбээг тань таллан хааж

Эхийн хайраар чамайг ургуулсан юм... намбалаг агаад уяруу хоолой радиогоор эгшиглэж...сайхан дуулдаг хүн шүү хэмээмүй.Зурагтаар гараасай лавтай “хөөрхөн эгч” байгаадаа хэмээх саваагүй нэгэн бодол цээжинд төрнө.Дарханы ойн баярын концерт телевизээр гарах зарыг “Үнэн” сонин дээрээс харснаас хойш,сэтгэлд хоногштол дуулдаг “түүнийг” цэнхэр дэлгэцээр ч болов харах нь гэхээс цагийн товыг хүлээн байж ядах. Зузаан шилэн нүүртэй хагас дугуй цаг руу байн байн хялалзах...Цагийн зүү гацсан юм шиг удаан аажуухан нэг хоёроор хүндээр амьсгалан зугуухан...нэг л газраа хөдөлж ядаад л...Тув тунгалаг цэлмэг сайхан орой суурины гудамжаар хүүхдүүд тоос манарган черта,дээс,бөмбөг тоглож,настайчууд хашааны гадна энэ тэрхнийг хүүрнэлдэн хоёр гурваараа жижиг бидон барин сууцгааж,гудамжны зүүн төгсгөл дээр байх цагаан идээний мухлагийн худалдагч Цэрмааг харуулдацгаана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Дуучин
Оруулсан admin on 2013-10-08 10:22:10 (6285 уншсан)

Гэгэлзэж гиншигнээд байвал жаргал үздэггүй гэдэг гээд Ожгоо муухай харав.

Нансалын хоолой дээр ямар нэгэн тээглээд уйлмаар болно.Хоёр салаа гэзгийг нь чанга сүлжснээс болж нүд нь жартайсан Цэцэг гайхаж хөшсөн мэт зогсоно.Цэцэг Дадийн том охины гэртээ орхиж гарсан тэднийхний “гал дээрх гал зээ” амин сүнс нь болсон охин. Алаг хайрханы өврийн хөндлөн хөх жалганд  хүний мөрөөсөл болсон гурван бүсгүй хүн хатуу  өвлийг давж,хахир хавартай золгоод байгаа нь энэ.Гэр малын ажилдаа дарагдаад бие биетэйгээ дуугарах ч сөхөөгүй шахам өнжих тэдэнд дуу аялах нь гэрэл зэргээр болмоор санагдахчихуй хэрхэн нүгэлтэй болохыг Цэцэг багахан биеийн ухаанаар бодоод олохгүй хэн.Дээр нь Ожгоо үргэлж “бүсгүй хүн бүтээд үхчихгүй л бол дуугүй нь дээр,эр хүн галзуурчихгүй л бол дуутай шуутай нь дээр “гэх.Нэг бодохноо зөв ч шиг нөгөө бодохноо “шал тэрсүүд” шиг.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Цасан цомог
Оруулсан admin on 2013-10-08 10:18:36 (5710 уншсан)

Цасан шамрага үе үе харанхуйлахад гудамжны үзүүрийн мод нь энд тэндээсээ алга болж, яйжийж бараг нурахаа шахсан эзэнгүй хашааны гадна энгэрээ хумин барьж даарсан шинжтэй дагжин зогсох дөч дөхүү насны ядранги шарангуй царайтай халамцуу байрын хар хүн ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг гунигтай ширтэн зогсоно.

Өвлийн оройн намуухны дунд хааяа,хаа нэгтээ нохой хуцахаас өөр чимээ ч үгүй

Сарны бүүдгэр гэгээ цасны цагаахан илтсүүдэд уусан бүрхэг өдрөөс ч цайруу.Цас чихруулан нааш цааш холхих Галхүү хаашаа явах,хэнийх рүү очихсон.Аймгийн төвийн цөөн  хэдэн хүмүүс бүгд л түүнээс нүүр буруулна.Үнэндээ ч тэр тэднийг хашраахын дээдээр хашраасан даа....Бүүр түүрхэн будантуулан санагалзах...

Өнгөрч одсон он жилүүдийг санах гээд оролдоод ,оролдоод ядна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Шүлэг
Оруулсан admin on 2013-03-04 22:49:03 (3441 уншсан)

Зовж гунисан сэтгэлийг минь хэн аргадах юм бэ дээ
Зоргоороо эрхлэх салхи минь ээ чи хэлээч
Зөнгөөрөө учирсан сэтгэл минь дээ чи уйлаач
Зөвхөн  өөрийгөө өрөвдсөөр энэ хүрсэн үү
Залуу сайхан явлаа гээд энэ бие минь жаргасан уу
Замаараа  алхаад л байхад хүрч болдоггүй аз жаргал минь ээ
Заяа төөрөг минь чи хаана байна даа
Замдаа хол яагаад төөрч одсон юм бэ дээ чи минь ээ
Холхи оддын гэгээ яасан гэрэлтэй байна вэ
Хорьдын цагаан саран дүүрэн гунигтай  харагданаа
Холын гэгээн  сайхны  тухай цөхөртлөө би бодсон
Хорвоогийн алаг  нугачаанд төөрсөөр л  явтал
                                                                         энэ нас минь хүрэхгүй нь ээ
           ххх                                            ххх                              ххх

Гуниглан мэлмэрэх  саран  өрөвдөөд уйлмаар уйтай
Гутамшигт хорвоогийн түмэн явдал дэндүү хуурмаг уйтай
Гурван гурвын ерэн есөн шинж нь бүрдсэн там диваажны алиныг үл ялгана уйтай
Гучин гуравтай харчууд зүсээ хувиргаж хорвоог хуурахыг санаархана...аяа түмэн уйтан...   

2013 он М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Алаг нүдэн бөмбүүлэй
Оруулсан admin on 2013-03-04 22:47:12 (3842 уншсан)

  
 АЛАГ НҮДЭН БӨМБҮҮЛЭЙ
Алаг нүдний нулимсаа арчаад арчаад ч болохгүй нь ээ
Авралын тэнгэр ижийгээ дуудаад дуудаад ч ирэхгүй нь ээ
Аргадан нийгүүлсэх сэтгэлтэнээр энэ хорвоо дутжээ
Амьдралын асгат энгэрт бүдэрч бүүр унаж явнаа ...аяа...алдрай хан минь ээ
Аньсага чийгтэн нулимс ивлэнэмээ адайр тавилангийн гэсгээл нь ээ
Аргадан аргадан мэлмэрэх бүлээн бүлээхэн нулимс энгэр цээжинд эгшинээ
Алаг нүдэн бөмбүүлэй хүний алдрай жаахан үр минь ээ
Арын халх нутагтаа дуулан жиргэж явсан юм аа ай хөөрхий алдрайхан минь ээ
Аяар аяархан мэлмэрэх мөнгөн хөнгөн нулимс нь ээ
Авир аашны муугаас ч болоо юм уу аяа
 Аялам сайхан дууны нугалаа бүртээ бүдэрч ээ
Аюулхай цээжний энэтээ ян янхийн өвдөх нь ээ
 Аргаар аргаар эсхэн амьдралыг сөрж  туулсаар барна даа  
                   Хүний жаахан үр минь дээ
                   Эгэмнээс татаж эрийн цээнд
                   Хүзүүнээс нь татаж хүний дайд
                   Хүргэсэн дүүдээ  

   М.Цэемаа          



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Ижий таньдаа
Оруулсан admin on 2013-03-04 22:35:49 (5240 уншсан)

           Ижий минь тандаа

Тэртээ дээр нирваан дүртэй залрах арван тавны төгрөг тэргэлхэн саран минь ээ.Намар оройн жихүүн хар хөх тэнгэртээ жиндсэн шиг цонхигортон харагдах чинь.

Олон жилийн сэтгэлийн ганцаардал  намайг бүчин авахад  цонхны шилэн дээр тусах сарны гэрэл ичилгүй хүйтэн.  Сэтгэл доторхи ганцаардлын хашгираан бүхэл биеэр лугшим.

Энгийн юм бүхэн энгийнээрээ хичнээн сайхан гэлээ ч ижий минь таньдаа би өр зүрхнийхээ энгүүн захидлыг сэтгэлийнхээ  торгон утсаар шаглан бичиж хүргүүлэх  гэсэн буй заа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ...ЦЭНХЭР ДУРДАМ АЛЧУУР...
Оруулсан admin on 2013-02-24 20:26:28 (6182 уншсан)

Гантай зуны ган тайлагдаж хэд хоногоор зүсрэн орсон бороо холдож,оройн нарны туяа үүлсийн завсраар шагаймагтаад амьсгал нэгнээ зөөлөрч Тойрмын голоор нэг аяс намуун.Төхөмийн дэрсэнд ганц нэгээрээ цөмцөгнөн алхлах хар зогдорт хөх тогоруухайд нарийн шилбэт хөлөө сэм сэм өргөнхөн нааш цааш,хойш урагшаа алхална.

Аяс намууханы дундуур...энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс ч илүү сайхан болох дог оо...Ожгоо амныхаа билэгдлээр барааныг таягдан хаяж маргаашийн сайхны тухай цээж дүүрэн хүүрнэнгээ том төмөр хайрцагтай улаан тамхиа  орон дороосоо татан гаргаж ирээд холын эрэлд яваа хүн зам зуурын сураг тавих лугаа ...Сандагжавынхан энэ жил хаагуур нутаглаж байгаа бол гэж хэнээс ч юм асуухад Цэнгэл тоомжиргүйхэн ойрд “адууныхан” энүүгээр үзэгдэхгүй байхыг бодоход лав ойргүй шүү.Аягүйдвэл Зэгстийн дээд эхээд буугаа биз хэмээн ихээ том хүн шиг хэвлүүхэн сууна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ҮҮР
Оруулсан admin on 2013-02-23 21:35:58 (3260 уншсан)

Бүдэг гэгээ тасалданги унах үүрийн үнэгэн харанхуй дундуур алхалахуй

Бүртийхүй бутсын орой дахь үүрэглээ шувуухайд нойроо хүлхэн нам гүмийн тайван

Бүгээн зурвасхан гэгээ сормууснаа наалдан хацар дээгүүр өнхөрөхөд...амьсгалаа чагнамаархан

Сарны улаан буурал хөх ягаан туяаг сүлжиж энгэртээ торгоод

Салхины зөөлөн бүүвэйлэг аязаар лимбэдэхийн  ялдамд аальгүйхэн шид сэргэнэм ээ...

Садансангуйрч цагаан хяруу бөмбөртөл унагалахад ...нүдэнд гуниг ханарнам уу                                                

                                   2013 оны хаврын тэргүүн сарын шинэд

                                                                     М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : СОНЕТ...
Оруулсан admin on 2013-02-23 21:35:10 (3671 уншсан)

                

  ҮДЭШ

Зуны намхан тэнгэрийн хаяа гэгээрээд...

                                                                    бүртийлцэм сүүдэр үргэм

Зул шиг сүүмийлцэнгүй одод өнгөлөгөө...

                             хөнгөнхөн мөнгөнхөн жингэнэлдэхийн... сэмээрхэн

Зургаан сарын саран тэргэлхэн зугаат үдшээр өвсний шүүдэр цавцайн цайгаад зөөлхөн бүүвэйлэгхэн аяз хүлхэм

Салхины яруусал алсаас усны үнэр тээн ирж... анхилах нь ээ

Салаа салаа замын голд зогсоод... энгэр цээжийг дэлдэн алсаад одуулах ину

Саруулхан үдшийн цадиг бүгээн гэгээн тийш алчуураар даллах мэт ээ...

Уянгалаг аяз зүрхнээс нисэн эгээрхүйн дор...

Талын агьт борог салхин хацарт бөмбөрнө.

                        



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Цасны шивнээ
Оруулсан admin on 2013-02-23 21:33:01 (3656 уншсан)

Нам гүмийн орчил сэлүүхэн...сэм доргихын зууртаа

Цас чимээгүй лавсан орох нь

Нартын бүүвэйлэг алтан агшин...бодол нярайлахын зуураа

 

Гэгээн цагаан гэрлийн бүдэг жимээр бодлоо ...тийн ялахын төд

Одохуй... чинагшил доргимуй

Гэрэл янагших ертөнцийн хээлнээ

Уярангуйх саран тэргэлтсхийгээд,

Түмэн амгалангийн бодь зэрэг оршин буй...

Энхэрлэг илтэс нисэлдэн эргэлдэхийн дор...сүүдэр сүлэгдэн цайрангуйсаад...

Бүртийх гэрлийн чинагшхи долгис зүрхний алтан аргамжийг доргиом

Идэрмэгхэн аалинд ээнэгшин буунгитах илбийн илтсүүд нисэн дуулалдах нь

Ичилгүй жаврын торгон үзүүрийг уяраан цагийн цагаан манан...дундуурлан...

             ОРЧЛОНГООР УРСАНАМ УУ

                      АЙ ЗАМЛИН ХОРВООН ДУУ  БУЮУ...УУ... 

                                                                   2006 он      М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : БОРООТОЙ ОРОЙН СОНЕТ
Оруулсан admin on 2013-02-23 21:29:12 (3369 уншсан)

Удаан шиврэх борооны дуслууд уйтгар товшин дээвэрт унахад

Борог үдшийн зүүдэн дундуур нам гүмийн дуу сэмхэн гулсана

Бодлын хүй таслан чимээгүйгээс сэтгэлийн манан  замхарахуй

Удахын бүдэг харгуйгаар усархаг оройн дууль чимээгүй лугшина

Чийг туулам зуны оройн нойтон бор хөрсөн дээгүүрхэн ээ

Чиг зүгийг алслалгүйхэн алхалахад

Цээж цэлмээх зөөлөн эерүү амьсгалдаа  дулаацаж

Чиний тухай бүдэгхэн  дурсамж зүрхэнд сэмээ  амилана

Саран тэргэлхэн зуны оройн аяс намуухан...

Саарч торомгүй сэтгэлийн түмэн амирлал оршим оо...

                                                      2000 он       М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ӨВДӨХҮЙ
Оруулсан admin on 2013-02-23 21:24:46 (3858 уншсан)

Нарнаа тэргэлтэх тэнгэрийн дорно хаяа ширтэнхэн зогсохуй яа

 Сэтгэлийн чинагшхи цэнгэлтэй еэ амирланам аа

Насны холоод явахын харгуй бүдгэрч бараантахуй

Сэрлийн мянган бидэрлэл горхины зовлонт урсгал юугаа тэмтэрнэм ээ

Яснаас янгинах шүдний зовиурлалтай он жилүүдийн мөрийг үзэж

Ялдамханаа инээмсэрэн өнгөрөх залуу насны шиднээ нэг хууртам

Чинагшхи цагийн аалинаа аль хэдийн цагаан азрганаа дөрөө жийж

Цагийн цагаан манан. дундуур  төөрч будилсаар одох ч шиг ээ...

                                                                 2004 он

 

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : САЛХИЛАХ НЬ
Оруулсан admin on 2012-11-12 19:50:43 (5980 уншсан)

Сумын төв ороод буцаж явсан Ганаа замдаа айл хэсмээр санагдаад Ар хонхрын урд дээр ирэнгүүтээ морио чүү...үү хэмээн давирахад  салхинд др...дрхийх гөлөмний чимээнд үргэн  хэд хэд пад падхийн урамгүйхэн хүнд хөлөө чирэн дэгэнцэн шогшмоор  болох  хонгор морио бөхийж байгаад л бахтай нь аргагүй давирч,ташуурдаж хойш урагшаа тонголзож гэдэлзэн өөрөө өмнөөс нь давхих нь уу гэлтэй эмээл дээрээ тонгочив.

Иш..ш энэ бид хоёрын байж байгааг дээ.Урагшаа гишгэхгүй унхиагүй хог...хэмээн сүр үзүүлэн цулбууртай гараа дээш  өргөн хариугүй савах нь уу гэмээр болж ирснээ ийш тийшээ харж...ува алтаар урс ...хашин Ганаа галзуурчихаж мориныхоо толгой руу буруу зөвгүй саваад л улаан тоос амьтан явна гэж Тойрмын голоор нэг ярих вий дээ хэмээн нэг муу юм нэрэлхэхчээ болов.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Одон
Оруулсан admin on 2012-11-09 19:24:21 (5590 уншсан)

Харуйгүй харуй бүрий  болж их хотын дээгүүр үүлэн хэвнэг нөмрөөстэйхөн.

Гудамжнуудын гэрэл сүүмийлцээд,  олон давхар гоёмсог харшийн  цэлгэр цонхоор хотын гудамжны   улаан цагаан,бас цэнхэр гэрлүүдийг ажихуй, хэнд ч үл анзаарагдах  сиймхий торгон гуниг  Одноогийн уушиг цээжийг нь аажуу аажуухан бүчиж бүгчимдүүлж ,бачимдуулж зовооно.Мөрөн дээрээс нь  гулсах  нимгэн гоёсог алчуураа сэмхэн гулган буухыг ч анзааралгүй өглөөхөн засуулсан хөөрхөн хөмсгөө солбиулан хөдөлгөж, хамрын  үзүүр хацрыг тэр аяар нь бүрхэн буух өтгөн сормуусныхаа сүүдрийг гуниг  шилгээх алаг нүднийхээ үзүүрээр ширвэн ширвээтэнгүй хараад толгойгоо үл ялиг гилжийлгэн  чимээ анирлана.Шатны хонгилд хэн нэгний цовоолог дуу хадаж,тор торхийн алхлах хөнгөн хөлийн чимээ холдлоо.Цахилгаан шатны бүгтхэн  чимээ түсхийхүй,жигдхэн хүнд хүнд хөлийн чимээ гарч төд удалгүй нам гүмийн айдас нөмөрнө.

     Эрдэнэ тэр хоёр өнөөдөр л уулзах ёстой...өнөөдөр л эс бол хэзээ ч уулзахгүй юм шиг санагдсаар байсныг Одноо тэвчин сууж үл ядав.Өглөөнөөс хойш  Эрдэнийн утас руу хэд хэд залгасан ч  тасалдсан өнгөөр дийд дийд гэх авиа гараад тасарч орхино.Арга барагдаад Эрдэнийн утсанд  тунималдуу  гомдлын цөөвтөр үгтэй захидал хоёрын зэргийг шидээд амжлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 90 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Баярсайхан 1975	24х26х11, холимог техник
Домог
Хэмжээс: 600x449 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4261

Б. Энхбат 1981	18.5х16, модон бар
Бурхдын орон
Хэмжээс: 600x524 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4107

зотон тос 61х72 см
Алтан зул цэцэг
Хэмжээс: 503x600 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5782


Агуулга
Wednesday, 2012.10.24
· М.Цэемаа : Шар Дэрсний хонгор намар
· М.Цэемаа : Тогоруу буцна
Tuesday, 2012.10.23
· У.Мөнгөнхүү : Хатсан навч
Monday, 2012.10.22
· М.Цэемаа : 4-мөртүүд
· М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
· М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
· М.Цэемаа : Шүлэг ...
· М.Цэемаа : Уйлган шарын домог
· М.Цэемаа : Тогоруу буцна
Saturday, 2012.10.20
· М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
· М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
· М.Цэемаа : Бүрхэг өдөр
· М.Цэемаа : Манжуурын толгод
Wednesday, 2012.09.05
· М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Friday, 2012.08.24
· М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Monday, 2012.08.13
· М.Цэемаа : Наадмаар морь манахад
Saturday, 2012.08.04
· М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
· М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
· М.Цэемаа : Эрэл
Thursday, 2012.07.26
· М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Thursday, 2012.09.06
· М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Wednesday, 2012.07.25
· М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Wednesday, 2012.09.05
· М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Wednesday, 2012.07.25
· М.Цэемаа : ЭРЭМГИЙ
· М.Цэемаа: Эрэл
Sunday, 2012.06.03
· М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
· М.Цэемаа : Гомдоогүй ээ
Wednesday, 2012.05.23
· М.Цэемаа : ЦАСХАН
Monday, 2012.05.21
· М.Цэемаа : Дуу
Monday, 2012.04.23
· М.Цэемаа : Шагай
Saturday, 2012.04.21
· М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Saturday, 2012.04.07
· М.Цэемаа : Үдэш
Thursday, 2012.03.15
· М.Цэемаа : Хонины ээлж
Thursday, 2012.03.01
· М.Цэемаа : Илүүдэл хүн
· М.Цэемаа : Эгч
Monday, 2012.02.06
· М.Цэемаа : Нэргүй шүлэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn