Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

М Цэемаа


Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : 4-мөртүүд
Оруулсан admin on 2012-10-22 20:22:03 (1771 уншсан)

 Сайхан нэртэй муухай хүүхний тухай дурсана уу

Сайхан байсан нь эрчүүдийн л хэрэг биз

                                                      Надад юуны хамаа вэ

Сайхан нэртэй муухайчуудын тухай бодсноос

Муухай нэртэй сайханы тухай дуулах минь дээ               ай амрагхан минь

 Ххх                                    ххх                            ххх

Хөл хөлийн гишгэлт ондоо

Хөг хөгийн ая дан бүр ч ондоо

Хөгшин хийгээд хөгшдийн тухай бүр ч ондоо

Хөөргөн хөөргөн бодолд минь өнөөгийн  дүрүүд бүр ондоо...харамсмаараа...

Ххх                                                   ххх                            ххх

Шуугилдан бужигнах навчсын дуун гуниг хэлхэн зүрхэнд шүлгийн шад урина.

Шулганалдан босон суун жиргэх болжмор шувууд бор борхон заяагаа хүлхэн уярал төрүүлнэ.

Шунахай хорвоогийн бүгээн тавилан туучин явахуй түмэнтээ сөхрөвч,мөрлөн өндийнэ

Шуурган улаан гал шиг тавилангаа зөрж бус сөрж өнгөрнөө

Ххх                                  ххх                               ххх

Уйлан ганцаардсан шөнө зүрхэнд зуун жилийн гуниг унагав

Уймран шуугилдах навчсын дуун зөн түрэн зүрх халигиав

Уйтан сар өрхний завсраар харамсан дуулж өнгөрөв

Ув улаан гунигийн дуун час улаан болж цуурайтав

Ххх                             ххх                                   ххх

Зүйдэл үгүй тэнгэрт буцах шувуудын ганганаа зүйр,бүр үг шиг ханарна

Зүр гурын дуун эгшиг номин хөвчдөө биесээ хайн зуларна

Зүг чиггүйхэн зүрх гомдлын симфони эгшиглүүлэн цомнол бүжиж нойргүйхэн

Зүүдэн дунд амьдрал хэмээх бадаггүй дуу хүвэрнэ.

Ххх                         хххх                        ххх

Аргалын утаа саахалтын газраас үнэртэж

Агсагадаж ядарсан бие минь цангаа тайлах шиг болов

Арал өндөр амьдралд нуруу намдаад болохгүй нь

Аяа... бор зүрхний амьдрал... бор борхон минь дээ

Ххх                    ххх                       ххх

Цэнхэр талын салхин таанын толгой сэрмээд

Цэцэн цэлмэг оюуны охь манлай цуцам

Цэвэр цагаан сэтгэлийг ямх хараар будахад л

Цэнгийн дайтай амьдрал хумхийн тоос боллоо



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
Оруулсан admin on 2012-10-22 20:19:46 (1836 уншсан)

Бүлтийсэн болорхон дусал үүрийг санан цэнхэр

Борхон толгодын хаяа залган гүрвэлзэх зэрэглээ яргуй дуурайн цэнхэр

Ботгон цагаан тэшээт агийн үнэрт талын салхин энхэр болоод цэнхэр

Бор борхон хоног хоногийн хангир янгир алхаа зүүдэн үүдэн цэнхэр

 

Наргиантай дүрсгүйхэн уулын горхины харгиатан урсах урсгал гялгар цэнхэр

Нарийнхан хөмсгөн шинэдийн саран уран гоёор сэмээрхэн цэнхэр

Навчислах моддын нялххан нахиа зөөлөн бүүвэйлэг цэнхэр

Найрсан уясах хаврын урин баясгалантай яа цэнхэр

Үүрийг үргээн жиргэх бяцхан шувуухайд дуулалданхан уянгын цэнхэр

Үйрмэгхэн тэргүүнээ өргөх бутсын нахиа салхинд хийсмэглэнхэн цэнхэр

Үндэс түрэн хавраар гоёх амьд байгалийн түмэн аялгуу өнгө өнгөөрхөн үү цэнхэр

ҮҮл болоод одоор гоёх дээрхийн ноён цэнхэр огторгуй эрхэмсэгхэн цэнхэр

Цэнхэр цэнхэр бодгалиуд

Цэнхэр цэнхэр бодлоос нисэн эгээрэх цэнхэр бодол

Цэнхэр цэнхэр орчлонгоор цэнхэр цэнхэр аялгуу ниснэ

Цэв цэнхэр сэтгэлээр уянгыг би тэрлэмүй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
Оруулсан admin on 2012-10-22 20:18:27 (1912 уншсан)

Ягаан ягаан бодол уруулд эрхлэм үү чих халуу оргив

Янаг дуун зүрхэнд ороолдон орчлонг огооров

Яраглан гинших эрхлэнгүйн дор диваажинг эрэн тэмтчиж

Ялгуун ялгуун зүрхний хослол нэгэн биендээ цогцолно

Сарны туяа тооноор сэмхэн шагаймагтаад

Сайвар цагаан гэгээ нь унины углуурганд өлгөгдөн займчина

Сарнайн дэлбээнд уруул хүргэм..алдрахуй яа

Сархадын жаргаланд орчлон бялуурч авай

Янагшуун яраглал ягаан уруул бүрийд тэмтчинэ

Ялгуун орчилд харанхуй нэлдээ гэгээрнэ

Хаяанд салхи зөөлөн гийнахад

Мэдрэхүй доргимуй... гайхмаараа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Шүлэг ...
Оруулсан admin on 2012-10-22 20:16:43 (1852 уншсан)

Шаргалхан сэвлэгээ дохилзон бүжих урангоо цэцэгсийн чуулган уянгын дуутай

Шаргалхан шилбээ гялалзуулан давхилдах зээрийн сүрэг давхил дундаа салхин дуутай

Шаргалхан туяа долгиондоо сүлжих уулын боргиот горхин эрх хэлгий дуутай

Шаргалхан гэгээтэй үүрийн тэнгэр дорно хээлэндээ түмэн дуутай

 

Мөнгөнхөн саран хөнгөнхөн сэвхээ нуумархан уу зөөлөн уянгатай

Мөнгөнхөн долгиот нуурын мандал амар жимэрхэн үү зөөлөн уянгатай

Мөнгөнхөн оройт уулсын зулай дотно  сэтгэлд танимгайхан уу зөөлөн уянгатай

Мөнгөнхөн хөнгөнхөн цагаан-уул цэцгийн тэргүүн энэхэрхэн үү зөөлөн уянгатай

 

Цаганхан цасан сормууснаа будархул амьсгал хүргэм хиртэмсээд жигтэйеэ энхэр

Цагаанхан хэлтэст багваахай цэцгийн тэргүүн зөөлөн амьтайсаад жигтэйеэ энхэр

Цагаанхан хурган үүлсийн торгон сиймхийгээр цэнхэр тэнгэр мэлтэсхийгээд нүдэнд жигтэйеэ энхэр

Цагаанхан гэгээ цэцгийн дэлбээн дэх бумбагар шүүдэрт уусахуй шөнө гэрэлтэсхийгээд сэтгэлд ойрсуу жигтэй энхэр

 

Гэгээ будамшаад үүрийн тал нам гүмхэн зөөлөн уянгасаад дэндүү найрсуу тайван

Гэгээ олойртоод шөнийн тэнгэртээ шар замын одод садансан ирмэлцээд дэндүү аниргүй тайван

Гэгээ оройлоод уулсын чанадаас саран шагаймагтаад үзэсгэлэн еэ чимээгүй тайван

Гэгээ цацлах цагаан цасан бүрий шингээн наадангуй яа санаа тайван

 

Зөөлөнхөн хөнгөнхөн хонгорзул цэцгийн тэргүүн агийн үнэртэй салхиар нааданхан мишэлзэнхэн хайрламаар аяа

Зөөлөнхөн янаг уруулаас үгийн бал нисэн эргэхүй дотор сэтгэл нялхраад хайрламаар аяа

Зөөлөнхөн ялдамхан хар нүдэнд гэнэнхэн харцаар талимаарах нь  хайрламаар аяа

Зөөлөнхөн хонгорхон дуугаар жаргалан,зовлонгоо солонгоруулан дуулалдах нь хайрламаар аа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Уйлган шарын домог
Оруулсан admin on 2012-10-22 20:14:54 (1851 уншсан)

Уймарсан шар намрын салхин дор найган найган гандахад

Уйлган шарын домог талын энгээр шуранхайлна

Уйлсан нулимсны минь дусал шингээч үгүй л байна даа

Уймарсан шар намрын салхин дор найган найган гандана.

Зөөлхөн эгшиг уянгалж домгийн дүр амилмаараа

Зөндөө уясавч хорвоо гэмээ нь эгээрэх биш дээ

Зөрж өнгөрсөн тавилан гэдэг аяа

Зөөлхөн эгшиг уянгалж домгийн дүр амилна

Зөөлхөн эгшиг уянгалж домгийн дүр амилмаараа

Намрын оготор шар наранд найган найган гандлаа даа

Насны энэ л намтар нь үүлэн чөлөөний нар шигээ

Намтар арвин орчлонд дуулан гуниж явахад

Намрын оготор шар наранд найган найган гандлаа даа

Домгийн буурал талаар "уйлган шар"-аар жонжино

Дотор сэтгэлийн гуниг сэр сэрхийн төрнө

Долоон оготор оддын дор домог хайлах сэтгэлийн буян энэ

Домгийн буурал нутгаар уйлган шараар жонжино.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Тогоруу буцна
Оруулсан admin on 2012-10-22 13:39:05 (2169 уншсан)

Намрын уйлганасан сэрүүн бороо хоёр хоног орж хөдөөнийхөн түлш алдаж аргал нойтондоод , оготор шар нараа үгүйлэн зутруудуу.Хэдэн  жил "...ирээчээ..." хэмээн арайтай л шувуугаар хэл дайлгүй ирсэн очсон уулзсан учирсан хүн хараар төдийгүй байсхийгээд л утсанд нь огт танихгүй дугаараас залгаж олон жилийн өмнө өөд болсон Ожгоо шиг нь дуугарах түүнийгээ Одгэрэл хэдэнтээ "өөртөө" ад үзсэсхийн?...яасан сайхан завтай улс вэ...хэмээн түвшээн "илүү үзсэн" сэн дээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
Оруулсан admin on 2012-10-20 19:26:31 (2034 уншсан)

                     МИНИЙ ОРЧЛОН-ЭМЗЭГЛЭХҮЙ\

Сар тооно хомнон унаад гэгээ будамшихад

Санчигний үснээ одод  гялтайн чийг татуулж шингэнэ

Саваагүйтэн үг чагнах шиг аниргүй дүүрээд

Саахалтын чимээ хаяанд ойрхон сонсогдоно

Тоонын дааган дээр хөлбөрөх задгай цагаан гэгээ

Тогоо дүүрэн сүүний дусал бүр дээр хугачина

Томоогүй еэ алагхан хорвоо

Тогоотой сүүнд уначих вий дээ... Цагаан сар

                    Аяа Миний орчлон гэж...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
Оруулсан admin on 2012-10-20 19:25:22 (1855 уншсан)

Моддын дор голын хөвөөнд бодолд уяатай хонохуй

Молцгон шүүдэр дээлийн товчинд бурзайн чийг татуулна

Монгол нутгийн зуны шөнө булгийн усанд унаад

Морьдын үүрсээ харанхуйг зүсэн орчлонг цалгиан туулайчилна

Сэмжин цагаан үүлс мөнгөн хаялбар татлаад

Сэрвэн хаддын оройд гэрэл хальтчуулан цайвалзана

Сэтгэлийн эмзэглэл нэгнээ хөглөгдөн нууцын симфони тоглохуйяа

Сүүн гэгээт дорнын шөнө бүүвэйн дуу аялмаар

Амьсгал тэгшрэн бараа бүүдийх хорвоогийн амсхийлтнээр

Аясхан салхи зөөлөн зөөлөн үлээж илбэдэнэ

Адайр заяаны өмнө бүс нөмгөлөн чичирэхэд

Аюулхайд бяцхан эмзэглэж цагаан шөнө мэгшинэ

                                                       М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Бүрхэг өдөр
Оруулсан admin on 2012-10-20 19:22:14 (1803 уншсан)

Барагшин замаар товших хөлийн чимээ ойртоно,холдоно

Байшин савны цонх уйтан дүнсийгээд халтар

Балиар нэгэн бодол хааш нь ч гаргахгүй ээрэхүй

Багтаж ядсан орчлонгоос нэг нь ч гэлээ тонилмоороо

                      Бүүр уйдчихлаа ... хөөрхий...аяа..яа

                                       М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Манжуурын толгод
Оруулсан admin on 2012-10-20 19:19:37 (2429 уншсан)

Будраад л

Манараад л...

Шувууд эргэлдэн хөх униараар амьсгалах толгодод

Шунал үхэл хоёул салхи хайчлан зэвүүцэм хяхтнана

Нар ширхэгт нь унан тусан бүдчих сормуусан хөшиж

Навчисаа зунаараа гүвсэн голт борын гол шиг сэрийнэ

Хорсол хайраар хээлэн мэлтрэх цэв цэнхэр нүд

Хорвоог сүүлчийн бичлэгээр  зураглан тунарна

Айдаст хэрчигдсэн агаар нэлмийн сормуус дээр унаад

Аяз татах салхитай ороолдон үсэнд нь бүжинэ

Уул талаар зөөлөн эгшиг нулимс унагалан ханарна

 Уудам Оросын дээгүүр гашуудлын цуваанд шувууд нэгдэнэ

Уулзан учрахын түмэн туйл ярагдан тэнийж,сүнс эргэхэд

Унтаа толгод чив чимээгүй мэгшиж улаан хар гивлүүр нөмөрнө

Уйлж буй гуа бүсгүйн мөр шиг хонхон цэцэгс чичрээд

Улаарч хүрэнтсэн шороон дунд гэмтэн адил бөхийнэ

Салхи тоосоор манарах орчлонгийн дайдад төлжих эзгүй толгод

Сайхан цэнхэр нүдний гүнд хорвоогийн түмэн аясыг шаглана

Эх нутгийнх нь эс нэг нэгээр түрхрэн цуурай татуулж

Ижийнх нь уураг сүүгээр зангиран эмгэнэл ширнэ

Мяралзах зэрэглээ ороогитоход толгод нулимсанд цайлалзаад

Мянган бээрийн тэртээ рүү "Манжуурын толгод" эмзэглэн эгшиглэсээр

                                              Эгшиглэн

                                                           Эгшиглэсээр...

                                                                               М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Оруулсан admin on 2012-09-06 09:03:56 (1830 уншсан)

  Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг

Цадиг их он цагийн хойноос эргэн харж нэхэн санахуй

Цангинатал инээн гүйж одох хүүхэд хонгор нас нүднээ зүрхний охиор амилж

Цав цагаан гэрлийн чинад халгиж,шүлгийн мөрүүдэд он цагийн тоос будраастай

Цагаас урьтан буцсан андын минь тухай зүрхэнд шивнэж

Царцаан дуутай намраар нутгаадаа би гүйлээ

Нарны алтан хүрээт гал шаргал намраар хүлгийн жолоо эвхэж

                      2012  он     Цэемаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Оруулсан admin on 2012-09-05 23:00:45 (3122 уншсан)

                           

Олон жилийн өмнө  Талын толгойн баруугаар нутагладаг дэнхэр Цэгмэд гэдэг өвгөнийх байдаг сан.Нэгдэлийн тэмээчин тэрээр морь уянаа.Тэднийх хурдан зээрд морьтой тэр нь сумандаа бол “дархан аварга” л гэсэн үг.Ойр хавийн хэдэн сумдын гарын таван хуруунд багтах уяачид Цэгмэд гуайнхыг сурахаасаа зээрдийг л асуух .Энэ жил мал гайгүй царигтай орлоо хэмээн билэг дэмбэрэлтэй үгс хэлэлцэхийн ялдамд  ирэх наадмын тухай цухасхандаа  Цэгмэд гуайн “аварга зээрд”-ийг асуухгүй өнгөрнө гэж үгүй.Бараг эзнээсээ илүү нэр цууд гарсан энэ хүлгийг  дааганаас нь л “жороо” Жанцангийн бага хүү  Орлом унах л даа.Цэгмэд гуай Орломоос өөр хүүхдээр мориныхоо ажлыг ч хийлгэхгүй.Хаа байгаа өртөө илүү газраас л хатсан хавраас эхлэн сурагласаар хөтөлгөө морьтой очиж Орломыг авна.Орлом ч сургуулийн амралтаа эхлэв үү үгүй юу гэрээдээ биш Цэгмэд гуайнх руу л явчихна.Цэгмэд гуайнх олоон олон ач зээтэй хирнээ “төөрч төрсөн “ гэгчээр Орломын хойноос сүйд болно.Нэг удаа том ач хүү нь Орломтой барилдаж байгаад  унаачийнх нь цамцыг урж орхитол өвгөн сүрхий уурлаж уургын хуйв буулган морин дээрээс ороолгон хөөж авчрахад бэр Янжин нь ил хэлэхгүй ч дотроо хүүгээ өмөөрч “ их гийгүүлж дээ.Яйжгий Жанцангийн  хүүгээс миний хүү дор л байж гэнэ” хэмээн ундууцсан удаатай.”Үгүй энэ нэг юм ер зүгээр суух ч үгүй шүү дандаа дэггүйтэж,зүггүйрхэж байх юм хэмээн эмгэн Ханд үглэхэд Цэгмэд гуай “чихгүй” шиг л суух.Ач нар нь уйлалдаж майлалдаж энэв тэрэв гэвэл хамгийн түрүүнд л “Орломыг яачихав,ийчихэв” хэмээн дуугарч арай л өөрийнхөө хүүхд үүдэд  “ад “ болохгүй шиг л байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
Оруулсан admin on 2012-09-05 13:17:38 (1766 уншсан)

Будармал тэнгэрээр буцах шувуудын дуун бутарч

Буцалмал цагаан тоосоор амирлах шар намрын өглөө

Нутгийн булгийн уснаа үрээнхэн морио хантайрч

Нуугдан  үлдэж хоцорсон гэгээн насаа үгүйлэхүй

Хавирган сар чимээгүйхэн мэлмэрэх  үүр зулзагалах цагаар

Хавтай залуу нас минь хаашаа чи одов оо

Сайхан цагийн тухай,ээжийнхээ тухай,андаа ,цэл залуухан дүүгээ дурсахад

Цээжний мах урагдаж сэтгэлийн тэн шархирна

                      2012  он     Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
Оруулсан admin on 2012-09-05 13:16:07 (1816 уншсан)

Нимгэн даавуу цамцаа дэрвүүлж дааганд томдож,даавуунд арвидсан 16- хан настай хөвгүүд

Арван тавын малгай духдуулж, ажлын харын түрий эргүүлжээ гангараад

Ар булгийн “завод” дээр эмнэг сургаж,охид эргүүлжээ, явах “хэвлүүхэн” тэднийг дурсахул

Цээжнээ гэгээн цэлмэг уянга ундарч болор нулимс  ивлэн зүрх норгом

Өвөр булагийн завод өнөө хир байхгүй ч

Өнгө төрх нь янзаараа хөдөө минь налайж л байгаа

Өр өмрөн өнгөрснийг эргэн эргэн дурсахул

                              Ээжийгээ,

                                             Андаа,

                                                  Цэл залуухан дүүгээ

Дурсагдах бүхнийг үгээр хэлхэн зурж үлдээе гэхнээ

Молхи толхи ухааны зулай үл хүрнэм үү                                  2012 он  ТөВ аймаг

                      2012  он     Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Оруулсан admin on 2012-09-05 13:14:31 (1780 уншсан)

Сар хээрлэн мэлтийж   шар замын  одод гэгээрээд зуны тэнгэр намхан

Санчиганд үүрийн бүлээхэн зөөлхөн салхи нэгийг сэм шивнэн намуухан

Санаанд үлгэрийн өгүүллийг хэлхээд аяс намууханд  зүрх баярлангуй

Сүүн  гэгээ дорноос будамшахуй,  бумбагархан шүүдэр үсчүүлэн дэггүйтмээр үү...

Үүлсийн дорно ягаан хээлэнд оддын гэрэл нойрмогоор  сүүмийн шингэнэ

Үлгэрийн орны ягаан ягаан нил ягаан цэцэгс  бур бурхан салхинаа хийсмэглэнэ

Үүдэн хоймрын дайдаар гэгээн гэнэн дурсамж сормуусны үзүүрт гүймэгтээд

Үгээр хэлхэхийн ялдард  сэтгэлийн зөөлөн хур буумагтахуй  зүрх норно.

                                      Санахуйн буман хэлхээнээс алдуурмуй

Олон олон хоногийн жолоог эвхэн эвхэн би харьж явна

Одсны тухай бус ирсний тухай бодож явна

Харгуй бүдгэртэл хэн нэгний тухай бодож явна

Харж явсан олон олон өдрүүдийг эвхэн эвхэн харьж явна

Наадмын өдрүүд нартай л болдог доо бодож явна

Наашаа гартлаа “яасан ч их удсан юм бэ дээ” нутгийн өвс шивнэнэ

Наран доогуур төрсөн нутаг минь униаратаж л харагданаа

Надад “хөөрхөөс” өөр юм алга даа...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
Оруулсан admin on 2012-08-24 15:50:26 (1814 уншсан)

Будармал тэнгэрээр буцах шувуудын дуун бутарч

Буцалмал цагаан тоосоор амирлах шар намрын өглөө

Нутгийн булгийн уснаа үрээнхэн морио хантайрч

Нуугдан  үлдэж хоцорсон гэгээн насаа үгүйлэхүй

Хавирган сар чимээгүйхэн мэлмэрэх  үүр зулзагалах цагаар

Хавтай залуу нас минь хаашаа чи одов оо

Сайхан цагийн тухай,ээжийнхээ тухай,андаа ,цэл залуухан дүүгээ дурсахад

Цээжний мах урагдаж сэтгэлийн тэн шархирна

 2012  он     Цэемаа

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
Оруулсан admin on 2012-08-24 15:45:55 (1835 уншсан)

Нимгэн даавуу цамцаа дэрвүүлж дааганд томдож,даавуунд арвидсан 16- хан настай хөвгүүд

Арван тавын малгай духдуулж, ажлын харын түрий эргүүлжээ гангараад

Ар булгийн “завод” дээр эмнэг сургаж,охид эргүүлжээ, явах “хэвлүүхэн” тэднийг дурсахул

Цээжнээ гэгээн цэлмэг уянга ундарч болор нулимс  ивлэн зүрх норгом

Өвөр булагийн завод өнөө хир байхгүй ч

Өнгө төрх нь янзаараа хөдөө минь налайж л байгаа

Өр өмрөн өнгөрснийг эргэн эргэн дурсахул

                              Ээжийгээ,

                                             Андаа,

                                                  Цэл залуухан дүүгээ

Дурсагдах бүхнийг үгээр хэлхэн зурж үлдээе гэхнээ

Молхи толхи ухааны зулай үл хүрнэм үү                                  2012 он  Төв аймаг Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Оруулсан admin on 2012-08-24 15:42:58 (1837 уншсан)

Сар хээрлэн мэлтийж   шар замын  одод гэгээрээд зуны тэнгэр намхан

Санчиганд үүрийн бүлээхэн зөөлхөн салхи нэгийг сэм шивнэн намуухан

Санаанд үлгэрийн өгүүллийг хэлхээд аяс намууханд  зүрх баярлангуй

Сүүн  гэгээ дорноос будамшахуй,  бумбагархан шүүдэр үсчүүлэн дэггүйтмээр үү...

Үүлсийн дорно ягаан хээлэнд оддын гэрэл нойрмогоор  сүүмийн шингэнэ

Үлгэрийн орны ягаан ягаан нил ягаан цэцэгс  бур бурхан салхинаа хийсмэглэнэ

Үүдэн хоймрын дайдаар гэгээн гэнэн дурсамж сормуусны үзүүрт гүймэгтээд

Үгээр хэлхэхийн ялдард  сэтгэлийн зөөлөн хур буумагтахуй  зүрх норно.

                                      Санахуйн буман хэлхээнээс алдуурмуй

Олон олон хоногийн жолоог эвхэн эвхэн би харьж явна

Одсны тухай бус ирсний тухай бодож явна

Харгуй бүдгэртэл хэн нэгний тухай бодож явна

Харж явсан олон олон өдрүүдийг эвхэн эвхэн харьж явна

Наадмын өдрүүд нартай л болдог доо бодож явна

Наашаа гартлаа “яасан ч их удсан юм бэ дээ” нутгийн өвс шивнэнэ

Наран доогуур төрсөн нутаг минь униаратаж л харагданаа

Надад “хөөрхөөс” өөр юм алга даа...

Сар хоногууд  удаан удаан байлаа ч

Сарниж бүдгэрдэггүй нь хир   олон юм бэ дээ

Саравчлах урт холын тэртээгээс ээ

Санаанаас ердөө ч арилахгүй “ ЧИ  МИНЬ” даанч ганцхан юм аа

 

Ххх                                       ххх                               ххх

 

Тэртээ уулсын ташлан улайрч  хүрэнтээд  тун чиг сүрлэг дээ

Тэмээн жингийн цуваад шиг цувраа борхон толгод  бөмбийж л харагдана

Үүлсийн сүүдэр дайрч бараантан харагдах нь их талын энд хэсэгхэн

Угтаж сэрвэлзэх талын богинохон салхин таана үнэртээд  яруухан

Хаваржаа,намаржаа,өвөлжөөний газрууд бараатан бараатай  харагдана

Хавтай сайхан нутаг минь урины зэрэглээнд  урамтайхан  харагдана

Сэтгэлийн тэн тэнчээдүү  мартаж санахын заагаар хазаар даран тэлгэж

Сэмхэн сэмхэн будрах  сэмхэн сэмхэн нулимсыг сэмхэн сэмхэн залгилна

 

                                                                                                2012  он     Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Наадмаар морь манахад
Оруулсан admin on 2012-08-13 14:24:47 (1808 уншсан)

 ЦАХИЛАНГУЙ ТОД

Тод баярын магнайд од харвах шиг  гялсхийж

Тоос захлан  өдрийн од цахилна

Торгон  ирэндээ бяралхах

Тод цагаан магнай тоосны сэмрэх  үзүүрээс цахилж яваа харагдана.

Гурий гурий гурий

Баярын магнайд хурмастын тоос хальтчиж

Бахадлын цээжинд  баярын нулимс ивлээд ирлээ

Холын тоосноос сугаран гарах Тод цагаан ажнай

Хорол улаан нарнаас оч таслан цахилж яваа харагдана

Гурий гурий гурий

Уйлган шарын домгоор ухаажиж  өссөн балчир нас минь ардаа хоцорч

Хуйлран бургилах хүлгийн тоосны үзүүрт самсаа шархирам аа

Омог минь сэргэж домог минь шивших шиг омголон цагаан ажнай тоос зүсэн тодорлоо

Орчлон дээдийн  наран бүтэн дугираглаж эргэлдээд баярын нулимс зовхинд харваана

 ТОД ЦАГААН МАГНАЙ  ТООСНЫ ҮЗҮҮРЭЭС СУГАРЧ ХАРАГДАНАА

ГУРИЙ ГУРИЙ ГУРИЙ

                                                              2012 ОН  ЦАГААН ДАВААНД



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
Оруулсан admin on 2012-08-04 01:01:20 (1705 уншсан)

 Эвшээлгэж татсан нум шиг тэнгэрийн шар заадас нумарч

Эерүү оройн амьсгал агиар гангарч амьсгална

Эрдүү цээл хоолойгоор “эр борхон харцага нь жигүүрхэндээ хүчтэй” еэ

Эрдэнэт хүлгийн тоос уулын ташланд амарна

Төгрөг саран  мэлтийж  талын бор агь зүүрмэглэнэ

Төвөргөөний чимээ намдаж шөнийн шүүдэр амирлана

Уудам тал  морьдын тургилаанд сэрүүн сэрвэлзэж хононо

Ухаан тэсвэр хоёр цээжнээ буудал суудал булаалдана.

Чавхны чулуу шиг гараатай Билгүүн ногоон ажнай

Чимээ чагнах шиг босоо зүүрмэглэж харагдана

Чадал бяр тэгширсэн соёолон Тод цагаан эвшээж

Чухал баярын зарыг урин ирэх шиг санагдахуй...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 37 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-069.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3288

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-125.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3147

Должин : Зам зуур
zam-084.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3367


Агуулга
Даваа, 2012.10.22
· М.Цэемаа : 4-мөртүүд
· М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
· М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
· М.Цэемаа : Шүлэг ...
· М.Цэемаа : Уйлган шарын домог
· М.Цэемаа : Тогоруу буцна
Бямба, 2012.10.20
· М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
· М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
· М.Цэемаа : Бүрхэг өдөр
· М.Цэемаа : Манжуурын толгод
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Баасан, 2012.08.24
· М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Даваа, 2012.08.13
· М.Цэемаа : Наадмаар морь манахад
Бямба, 2012.08.04
· М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
· М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
· М.Цэемаа : Эрэл
Пүрэв, 2012.07.26
· М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Пүрэв, 2012.09.06
· М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ЭРЭМГИЙ
· М.Цэемаа: Эрэл
Ням, 2012.06.03
· М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
· М.Цэемаа : Гомдоогүй ээ
Лхагва, 2012.05.23
· М.Цэемаа : ЦАСХАН
Даваа, 2012.05.21
· М.Цэемаа : Дуу
Даваа, 2012.04.23
· М.Цэемаа : Шагай
Бямба, 2012.04.21
· М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Бямба, 2012.04.07
· М.Цэемаа : Үдэш
Пүрэв, 2012.03.15
· М.Цэемаа : Хонины ээлж
Пүрэв, 2012.03.01
· М.Цэемаа : Илүүдэл хүн
· М.Цэемаа : Эгч
Даваа, 2012.02.06
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
Бямба, 2012.02.04
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Гуниглан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn