Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

М Цэемаа


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ШООВДОР
Оруулсан admin on 2012-01-26 12:09:33 (2996 уншсан)

      Наран мандмал сайхан тунгалаг өглөө худаг дээрээс модон боошиг авчирахаар явсан Цэлмэг алга болчихоод ирэхгүйд бухимдсан Чанцал гүйн хар алхаагаар явсаар худгийн наад довцог дээр гарвал зүүн дээр нь байх боошиг  байрандаа тавиатай хэвээрээ нэлээд зайдуу Цэлмэг ганцаар суухыг харсан түүний уур оволзож...хөөе муу барам минь наад боошиг аваад ир гэсэн үү ...гээд хашгирч орхитол худгийн цементэн хашааны цаанаас хоёр багавтар хүүхэд босоод цааш цувралдан гүйлдэж одов.Үснээс нь гулгаж буусан алчуураа ч авах сөхөөгүй боошиг руу биш Цэлмэг рүү гүйн хүрч, барьж явсан нарийн олсон оосроороо ...муу гуйлгачин минь чамайг боошиг аваад ир гэж явуулсан болохоос айлын балчир хүүхдүүдтэй арзганатал тоглоод үд өнгөөрөө гэсэн үү...хэмээн хашгичин зодож гарав.Нарийнхан олсон оосрыг хэд давхарлан ороолгоход өвдсөндөө ярвайн уйлах Цэлмэг..үгүй эгчээ энэ хүүхдүүд худгийн асгарын шавраар цацаад намайг ойртуулахгүй байсан ш дээ ...хэмээн уйлан хэлбэл Чанцал огт тоохгүй үсдэж аваад чирэн одлоо.Цэлмэг ,Чанцалын ганц эгчийн гэртээ гаргаж орхисон охин нь юм.Өвгөн хөгшин хоёр нартыг элээх хүртлээ “гал дээр гарсан ганц зээ минь” хэмээн амттаныг идүүлж,өнгөтнийг өмсгөхийг чармайж нартай өдрийн нарнаас бороотой өдрийн борооноос хаацайлан чухам л шүдгүй шүлстэй амандаа зуухаа шахан байж өсгөж өндийлгөсөн сөн.Өвгөн Палам өнгөрсөн жилийн цагаан сарын дараахнаас бие нь өөдлөхгүй байсаар нар ногоо ирэхийн багцаанд нартаас бүрмөсөн явсан.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Учрал
Оруулсан admin on 2012-01-25 18:56:32 (3168 уншсан)

Тэртээ баруун руу нүдний хараа хүрэх төдий  холд холбоо цэнхэр уулс усан зэрэглээнд өндөлзөж харагдах.Мэдээ орсон цагаасаа л орон хотод сууж,хуучин зах,хужаа зуун айлаар нутаглаж явсан тэрээр насны нар хэвийхийн үедээ “суудлаа солив” гэгчээр чөлөөндөө гарсан нөхрөө дагуулан хөдөөг зорьжээ.
     Арваннаймхан настай хоёр салаа уртаа хар гэзэгтэй,хонгор шаргал зүстэй тэрээр “армийн холбоо”-нд ажилд орж  “холбоочин болсон түүхтэй.Төрсөн аав ээж,нутаг ус гэгчийг дүрсэлж бодоод ч мэдэхгүй.Их зудны жилийн өвлийн шинэдээр төрсөн түүнийг “улаан цурав”-т нь “дэлдэн” Цагааны хүүхэд хүүхэн Балбармаа “ өргөж” аваад хотыг зорьжээ.
Нэг хэсэг хүрээ гангачуул баян хятадтай хөл хэрээтэй,хөнжил нийлээтэй,торго дурдамд умбаж,”өмд баатар”-уудыг аашлан загнаж өмнөө бөхөлзүүлж,савхаар будаа идэж,шанхаа сувдаар гоёж асан хорь гучаад оныхоны “нэртэй зартай” хүүхнүүдийн  нэлээдхэний явсан замаар хатирч орсон Балбармаа хүүхэн “тэжээвэр ганц”-аа юугаар ч дутаагаагүй,ажил ч сургаагүй өсгөсөн нь үнэнтэй.Мөнгөрмаа охин хоол хийх,хувцас угаах,тэр ч бүү хэл ус авах,түлээ мод хагалахыг “буянтай ээжийн”-хээ буянаар үзнэ үгүй өсч хүний зэрэгт хүрч яваа  “гангар шаазан” шиг эрхэмсэгхэн.Ээжийнх нь сайных юу байх вэ?Ээжтэй нь дэр нэгтгэж,гэр гэрлэсэн “хужаа” Цагаан,”өмд” Бороо нарын л хийсэн үйл.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Намар
Оруулсан admin on 2012-01-25 18:55:07 (2648 уншсан)

      Цэлмэг хөх тэнгэрт татсан цагаан цагаан зурааснуудыг өлийн харж зогссоноо наран сөрөг хяламхийн харж цаг баримжаалаад хоёр нүднийхээ дуранг өврөөсөө гаргаж Жавхлант хайрханы наад биеэд шимтэнгүй дурандлаа.Цагаан нуурын эрэг хавиар ганц нэгхэн бяруу тугалаас өөр бараа туруу алга.Зунжингаа нуугилдан шулганалдсан хун галуу ангир аль аль нь эртээ халуун орноо зорин оджээ.Эргэн тойрон нам гүм.Нарны гэрэл ч цаанаа л нэг цаашилж байгаагаа хэлээд байх шиг.Тойрмын голоос хэдэн бараан адуу ус уугаад гарч яваа харагдана.Цаана  нь Рэгзэн гуайнхан гэрээ буулгасан нь нүүж байгаа бололтой.Хоёр гурваараа найгалдан хэлхэлдсэн  морьтой хүүхдүүд айл хэсэж байгаа шиг явцгаах,гүүгээ бэлчээрээс хураахаар давхиж яваа саахалтын охин,ялаархан оодогнох үхрүүдийн бараа ч алга.Нэлмийсэн цэлийсэн шар тал...Уйтгар төрөөд... зогсож байгаа газраасаа ч хөдөлмөөргүй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Цагаан Азарга
Оруулсан admin on 2012-01-22 20:17:56 (2300 уншсан)

Нүүгэлтсэн их үүлс гарч яах ийхийн зуургүй нарыг халхлаад борооны сургаар сэрүүсэж,Зэгстийн хэдэн бор толгодын хавьд шороо босч харагдана.Ожгоо гэрийн гаднаа тавилсан элдэв юмсаа цуглуулж,бараагаа тэнчээлээд гэртээ орж “дөчийн бидонтой усаар” чагтагаа даруулж хаяа хамраа бөхлөөд том том дусалтай борооны түрүүч дээвэр цаваг пад падхийн цохилж эхлэхэд гуулин гэртэй “хүрд”-ээ барьж аван гэрийнхээ зүүн хатавч тогооны том эрэгнэгийнхээ өмнө залбиран сөгдөөд сууна.Тэрээр тэнгэр дуугарахаас “нүгэлтэй их айдаг сан”.
Борооны түрүүчтэй хамт дан цамц нь норж биед наалдсан сөөсгөр шар халимаг үснээс нь борооны ус дусалсан жаахан хүү “хүүе гэхийн завдалгүй онгорхой хаалганы босгон дээгүүр сэвхийн үсрээд ороод ирэв....Моньд цаашаа ...Ожгоо сандран уулга алдснаа шүдгүй улаан буйлаа гарган инээж...аа ашгүй дээ муу Далхаа минь ирж хань болох нь юун сайн хэрэг вэ хэмээн хүрдээ бариатайгаа аяганыхаа өр рүү мөлхөж “миний хүү халуун цай уу.Сүрхий ширүүн бороо орох дог оо.Ашгүй амжиж ирлээ дээ хэмээн бүтээлэгтэй өрх рүүгээ,онгорхой үүд рүүгээ харж “ханьтай болсон доо” сэтгэл амарч нүд нь гэрэлтээд олзтой.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.ЦЭЕМАА : Содон
Оруулсан admin on 2012-01-06 01:51:31 (2908 уншсан)

      Ов товхон сорвитой туранхай зууван зэвхий царай,ухархайдаа шигдсэн хөх хүрээтэй жижигхэн саарал нүдтэй,бэртэнги тахир дутуу түүнийг Зэгстийн хонхорт “хувилгаан” гэхээсээ “гөлөөг” ч гэх амьтан олдохгүй.Эцэнхий хатингар гарынхаа ядам хуруунд цэнгийн алтан бөгж зүүсэн нь нүүрэн дээрээ шавах ялааг үргээхээр ханцуйгаа хөдөлгөхөд  л гялсхийн “адын” өнгөөр харагдаад өнгөрнө.Дал мөрөө давж  гандаад өнгө нь мэдэгдэхээ байсан хуучин муу тэрлэг дээл нь “нялх баривчны” бүчтэй.Саяхан түүнийг авга ах нь хотоос олж ирсээр, тэдний охин Нямтай саахны хурга зөрүүлэхээр үдийн наранд хот айлын бараа харуулдан хөгшин хүрэн морины омруун дор сүүдэрлэх аядаад сууж байгаа нь энэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Охиндоо
Оруулсан admin on 2012-01-02 16:57:45 (1590 уншсан)

ОХИН  ҮРИЙНХЭЭ САНЧИГАНД  УЯВ...

Санах санааны үзүүрт ухаантай даа миний охин үр

Санчиганд нь уяж,ижий нь хэдэн үг орхилоо

Саруулхан нэг л өглөө налгархан энгэрт ижий  тань үлдэж хоцорноо

Санах сэтгэлдээ санчигаа харлатал саналаа ч эргэж  ирэхгүй одноо

Уйлж суухад нь нутгийн салхи аргадан санчигт нь гаслах вий...

Ухаантай даа миний охин ухаараад өндийн босноо ижий нь мэднэ

Нулимсаа гадагш нь бус дотогш нь нэрж ухаажаарай

Нутаг амьтай ижийгээ санаж, ХАТ суугаарай миний ОХИОН 

                                                                                     2000 он М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Үр минь 
Оруулсан admin on 2012-01-02 16:41:30 (2626 уншсан)

Жирвийсэн хөмсөгтэй жимсэн улаан хацартай  миний  алдрай жаахан үр минь

Жимс нь боловсорсон намрын наран  тэргэл өдөр шиг тэвэр дүүрэн энхрийлэлд жаргаа

Жирмийн цагаан нуур нь дандаа цөнгөө түрнээ тэр ижийнх нь сэтгэл юм шүү охин минь ээ

Жил сарын олоон эргэлтэнд жимсний тансаг төгөл шигээ

                                                            Тансагхан яваасай охин үр минь

Хорьдын саран тэртээ дээр хөөрөхүй үлгэр чамдаа ярьдаг сан аа миний

                                                                          Жаахан охин минь

Холбоо цагаан нууртаа жилдээ нэг очихдоо жижгэрснийг нь дандаа гайхнаа

                                                                                            Жам юм аа

Хонгор жаахан чамайгаа жаргаах зүрхний минь дуулал бүүвэй,бүүвэй

Хорвоод охин минь,энхрий минь хорьдын цагаан саран дандаа мөнх мэлтэлзэнээ

Эрхий дарам энхэр хацрын хонхорхойд нь жаргал хурган хурган тогтог ээ

Эрхэлж туних нулимсны нь дуслууд,энхэр хайр болж шингэнээ эвий минь

Эгээрэх,эргэх энэхэн орчлонд миний лээ бяцхан охин минь,эрвэлзэн инээж,дэрвэдзэн гүйж яв даа үр минь

Ижийнх нь хайр энгэрт чинь урсаж,хайрын эгшиг болж шингэнээ миний алдрайхан ОХИН үр минь         

                                                                                1999 он М.Цэемаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЭГШИГ
Оруулсан admin on 2012-01-02 16:23:38 (2938 уншсан)

Автобусны адрын хөндлөн бариулаас арайхийн зүүгдэж явах Тогтохын нуруу аюулхайд ямар нэгэн зүйл хүрч тээглэн,зарим нэг нь тохойгоороо ууртай ёврох нь хүн танихгүй,газар мэдэхгүй энэ их хотод сонин ч,тээртэй ч шиг.Өглөө эртлэн Дамбадаржаад байх ээжийнхээ холын садангийн айлаас гарсаар хүмүүсийн амьсгалд битүү цантсан автобусны цонхоор  буух газрынхаа баримжааг алдаж  явсаар нэгэн зогсоол дээр ирэхэд онгорхой хаалганы завсраар  шагайн  харвал өндөр өндөр байшингууд харагдах,өглөө ажилдаа яарсан хүмүүс  битүү чихэлдсээр,бие биеэ түлхэлцсээр орж ирэн   хаалга хаагдан хөдлөөд яваад өгөв....За баларсаан хичээлээсээ хоцроод...замын эсрэг талд зогсох автобуснаас үсрэн буусан Тогтох зам хөндлөн  гарч, хичээлийнхээ байр руу гүйн оров.Шат руу өгсөн гүйсээр гурван давхарт гартал...Эгшигээ...хөөе Эгшигээ...дуун... ном барьсан,цүнх сугавчилсан гурван охин зөрсөөр өөр хэн ч хавьд харагдахгүйг бодвол бүгд хичээлдээ  орсон бололтой.

Хөдөөнөөс хоёр өдөрчийн газар  “Зил” машины дэвшин дээр суун явж ирсэн Тогтоход хотын бүхэл зүйлс сонин,содон.Гэрэл гэгээтэй,ном журамтай,хөгжил хөдөлгөөнтэйхэн,хажууд нь Тогтох өөрөө арай л нэрэлхмээр “балчирхан”.Заримдаа энэ бүхэнд би дасах болов уу гэж өөрөөсөө айна.Өөртөө ташуур өгч “эр хүн зоригтой бол чоно юу яана гэдэг дээ”.Зоригтой байгаа нь энэ гээд “түүх”-ийн ангийн Зоригоо шиг охидыг барьж авч марзагналтай биш дээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Хэн болох...
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:18:03 (1348 уншсан)

Бүдэг гэгээ орж орчлон гиймэгтээд

Бүлээхэн амьсгал жигдэрч орчлонг сэрээв

Гилбэрийн хатан шиг саран авхай зүүдлэнгүй

Гилгэр шилэн нүдээр орчныг цоо татан ширвэв

Янагшуун дуун тэртээ холоод бүдгэрэн сонсогдох чинь ээ

Яасан уртын урт шөнө вэ дээ зайлуул  олон Лхамаа даръяа

Янжинлхамын ивээл нигүүлсэхгүй нь үү,ниргэх нь үү нүгэл чиг байгаа

Ямхын зайгүй бүрий барай хар орчлонд....хэн гээч болж төрий дөө байз

М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Үүрийн үнэн
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:11:16 (1681 уншсан)

Үнэгчлэн мишээх үрийн минь хацрын хөөрхөн хонхорхойд

Үнэгэнд хууртсан гоморхол хоргодоод байна уу даа яав

Үүр хаяарч гэрэл өртөөлөн төлжиж байнаа

Үйзэн цэнхэр орчлон үйлийн хураар дэвтэж хонолоо.

Шөнөдөө нойргүй хоносон миний сүүдэр унаж

Шинэ өглөөний туяа цонхонд гэгээгээ чагталжээ

Үр минь ахиад л инээлээ,инээлээ,өмөлзлөө

Үнэндээ үнэг л сүүлээр хуурсан байгаасай

Гэрэлд тавиран дэлбээгээ дэлгэх хумбан ягаан цэцэгс

Гэрт илч нэмэх ч шиг санаа дагаа юу яав

Гэнэтхэн л ороод ирэх юм шиг сэтгэлийн жолоо алдууран

Гил хархан шөнөөр чамайгаа хүлээн үдлээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Ягаан бодол
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:05:30 (1726 уншсан)

Яв ягаан бодол уруулд эрхлэм үү чих халуун оргив.

Янаг дуун зүрхэнд ороолдон орчлонг огооров

Яраглан гиншихэд эрхлэнгүйн дор диваажин амирламуй

Ялгуун тод зүрхний хослонги нэгэн хэмд цогцолно.

Сарны туяа тооноор сэмхээн өнгийж

Сайвар цагаан гэгээ нь унины углуургаар савчина

Сарнайн дэлбээнд чинагш уруул хүргэн алдмаархан

Сархадын жаргалант орноо бадмалнам уу

 

Хархан хөмсөг,ягаан уруулын баланд согтном уу

Хайр,янаглалын орчил харанхуй цайваржин гэгээрмээр үү

Хаяаны тийш зөөлөн гийналдахад...мэдрэхүй доргином байц уу...

       ...гайхмаараа...

                                                                2000 он    Гашуунсухайт

                                                                              М.Цэемаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Цагаан Эрвээхэй
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:03:05 (1740 уншсан)

Задгай дэнгийн дөлөнд  цагаан эрвээхий ноцож

Зальтай чөтгөрийн өмнө үйлт нэгэн сөхрөв

Замилан хорвоо хагасарч нэгэн зай дутаад

Цагаан харын завсар улаан амь тэнсэнэ.

Амирлангуйн гэгээ татаад ерөөлийн ертөнц тийш одохуй

Адайр зөнгийн өмнө цагаан эрвээхий ноцно

Амьдын амин орчлон хучлагаа тийрэн хаяж

Ад зэтгэрийн дуугаар маань үглэн сөхөрнө

Цагаан эрвээхийн гэрлийн шунал үхлээр дуусч

Цадиггүй зэтгэрүүд хөөрхийн бүлээн амиар наадна

Сүнсний орчил гэрлээр баясалдан жаргалдахуй

Үйлийн хар үр ланчигаар цадан цондооно.

    М.Цэемаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Наран Нүдэн
Оруулсан admin on 2011-12-26 23:33:40 (2786 уншсан)

Сөөсгөр шаргал үстэй жаахан охин, хүүхдийн цэцэрлэгийн гаднах цементэн талбай дээр  ...нэг,хоёр,гурав...хэмээн тоолон дэвхэрч “черта” тоглоно.Нэг,хоёр,гураваа яг онолоо шүү.Мэргэн шил байна даа.Нэг,хоёр,гураваа...өө ээж ирэхгүй юм байх даа.Бяцхан хамар дээгүүр нь хөлс бурзайж түүхий шохойгоор зурсан черта дээгүүр шилний хагархайг гулсуулан дараалласан нүхнүүдэд шидэж оруулан урамшин тоглоно.Ааш муутай авга эгчийгээ ойролцоох дэлгүүрээр ороход нь л Туяамандал салхины үнэр авч, наранд гарна.Нүдээ бүлтэртэл цонхоороо хардаг хүүхдийн тоглоомын талбай дээр хааяа нэг ингэж гарч ирэх нь өдрийн од шиг л... Ээжийгээ тэрээр 3 жилийн өмнөөс л хараагүй байгаа билээ.Зүүдэндээ яг ээждээ үнсүүлэх гэж байхад авга эгч нь татаж сэрээгээд сэтгэл гонсгор байгаа.Авга эгч Хандаа  аавыг нь байхаар сайхан зантай.”миний муу сөөвгөр  шар дүү...хөөрхөн ш дээ...гэж ирээд л наалинхайтана.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЖАВРАЙ
Оруулсан admin on 2011-12-26 13:54:23 (2566 уншсан)

\”ОЖГОО МИНЬ дурсамж өгүүллэгийн хэсэг\

Зуны дунд сарын наран тэргэл өдрүүд ард үлдэж уйлганасан усан бороо хоёр гурав  хоногоор “цутгалан нь тасарсан” мэт орсоор.”Хөх толгой”-н хөндлөнд байгаа  Цэнд гуайнхны хот айлд эрлээр ирээд бороонд хөл хоригдож орхисон “адуун”-ы хэдэн банди нар,хонины хишигтээ ээлжгүй гүйдэг Чанцал  хэмээх дунд зэргийн нуруутай ногоовтор нүд монхор хамартай эмэгтэй ер мордож суух чадал даягтай хэдэн хүнд мөрөндөө углах хуурай хувцас үгүй болжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Ожгоо минь
Оруулсан admin on 2011-12-23 21:29:27 (2137 уншсан)

Өвлийн шөнийн цэнгэг агаар ,аргалын хадган цэнхэр утаа бүрий дундуур цэнгийн цагаан хадаг лугаа намиран үзэгдэхэд холоос агсагдаж,даарсан Цэнгэлийн бие тавирч,унаж яваа үрээнхэн морины  чих нь сортолзон хөл нь хөнгөрөөд ирэхэд уулын бүрэнхий мухраас хөв...хөвхийн хуцах нохдын дуу чимээлнэ.
Гэрийн гадаа саравчлан зогсоо Ожгоо “...за байз Халзан гуайгаар зоос татуулдаг юм бил үү...Урд хөтлөөр улаан тоос татаад байх чинь ээ...Өө энэ миний муу хоёр цийлэн чинь өдрөөр  ч өөдтэй харахаа больжээ зайлуул...өнөө харъяа нүдгүй,харайяа хөлгүй гээч л болоод байгаа юм аа даа хэмээн өөртэйгөө ярин,тоос босч харагдсан хөтлийг нүдээ арчин арчин дахин дахин харсаар гарч орно.Тогооны хусам горьдон үүдэн тушаа хэвтэх хөгшин халтар нохой унжсан зовхио арай ядан өргөн  залхуутай яа харах нь гайхаад ч байгаа шиг....Аа золиг гэж адилхан өтөл  болж яваа юм байж өнөөхөө мартаж ...амаа барин эргэж орсноо эрэгнэгийн урд захад  орхисон буурал хусмаа нэг гар дээрээ овоолон барьж гарч ирснээ эгээ л хүнтэй хүүрнэх мэт...эвий дээ өдрийн хагас цайгүй бол би сөхчих гээд байхад өвгөн болсон чи атга хусманд хоолших болов уу даа .Чи бид хоёр ч “хорвоо болж” явна даа хэмээн халтар нохойтойгоо ярина.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 3-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:34:37 (3005 уншсан)

Шөнийн тэнгэртээ одод үймээд их хотын гэгээ ч түүнээс гэрэлтэй.Нимгэн цув,богино түрийтэй хуучин муу гутал хоёроо бариад  жижүүр дуудлагаар явахыг анаж байгаад хүлээн авахын хаалгаар  гарч гүйлээ.Эмнэлгийн байшингийн зүүн үзүүрийн доголд орж яаран сандран хувцаслаад зам даган явсаар автобусны зогсоол хүртэл ашгүй “Баянхошуу Жанцан” гэсэн бичигтэй автобус хойшоо хараад  зогсоно.Хүн ч алга,ороод жолоочийн бүхээгийн арын суудалд суугаад уйлав.Цамцныхаа захыг дээшлүүлж байгаад  урсан гарах нулимсаараа нүүрээ угааж гарлаа.Уг нь Гульсара урианхай удмын хүн билээ.Айлын ганц охин, аав нь Ногоон нуурын дамжлага баазад насаараа хурган даргын ажил хийж,ээж нь хүний бага эмчээр осолдох хүртлээ ажилласан аж.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 2-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:33:31 (2643 уншсан)

Ажил тарж олны хөл татарсан үед гүүрний хашлага түшээд зогсож байсан бие давхар  хувцас нимгэн бүсгүй хөл алдан суун тусаж дуу тавин ёолохыг харсан Амгалан хөлийн хурдаар гүйн хүрч суганаас нь өргөн авлаа.Такси...такси сандарсан саарал хоолойгоор  хашгиртал ашгүй такси зогслоо.Өмнө нь эмнэлэг байтугай эмийн сан ч ордоггүй Амгалан хаашаа явах ухаанаа ололгүй шууд л “эх нялхас руу яваарай хүү минь хурдалж үзээрэй гэв

Удаж төдөлгүй “Эх нялхасын клиник” гэсэн цэнхэр гэрлэн чимэглэл бүхий хаалгаар өнөөх бүсгүйг сугадан түшсээр орж очив.Намхавтар эмэгтэй тосч аваад  “эмчийг дууд” хэмээн цааш хэл болоод  баахан хүснэгт болсон цаас ширээний нүднээс гаргаж ирээд өнөөх бүсгүйг шалгааж эхлэв.Айж сандарсандаа өнөөх бүсгүйн царайг ч тогтоон  харж чадаагүй Амгалан эмч юу гэж асуугаад байгааг ч ойлгосонгүй үүлгэртэнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 1-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:32:10 (2878 уншсан)

Олны хөл үл тасрах Их Сургуулийн модот гудамж хичээлийн хоёр байрны голд байрлах гуталчны жижиг шовгорын хажуугаар өнгөрөнгөө сараажин төмөр хашааны  завсраар шагайн байр руугаа харвал том хар жип машин зогсоо нь харагдахад Оюунтунгалагийн хормой чичрэн айдас ч төрөх шиг гарынх нь алга хөлрөөд явчихав.Навчис унаад хөлөөр нэг хөглөрөөд гунигтай.Холоос цохисон утасны дуудлага ижийнх нь бие муу байгааг дуулгасан болохоор байр руугаа ум хумгүй гүйн хүрч том хар машины урд талын суудалд түүнийг тэвчээртэй хүлээн суугаа хүнээс тусламж гуйн цурхиран уйлмаар.Алс баруун хязгаараас ирээд гурван оныг үдсэн Оюунтунгалаг бусдын адил ижийдээ очиж чадаагүй яваа аж.Ижий нь нутагтаа багшийн ажил хийж ядруухан амьдарна.Гурван дүүтэй тэд нь балчир.Хойд аав нь болох Элдэв уг нь барилгачин л даа.Барилгын трест нь тараад ажилгүй болсон нэгэн.Ажилгүй хирнээ архи уухаараа мөнгө олоод л гударчихна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Бороо орохуйн найраг
Оруулсан admin on 2011-11-29 12:28:46 (1455 уншсан)

Намрын азарган бороо навч таслан унагалахад

Нүүгэлтэн цахилах үүлс аянга түрэн нижигнүүлнэ

Нүдэнд туссан шүүдэр  зүрхэн толионд толборч

Нүсэр хүнд амьсгаа хүзүү даран бөгтийлгөнө

Галт могой мурилзан үүлэн хээ гэрэлтүүлж

Газар дээрх буруутныг тэнгэр гэсгээн цээрлүүлэхэд

Эцэнхий нарийн шилбэнээсээ нулимс дуслуулсан навчин

Этгээд нэгэн аварлыг надаас эрэн гиншинэ

Харуусал нөмөрсөн  дуун зүрхэнд голдрилоор  цутгахад

Хайр энэрлийн үүдийг аяар аяархан тогшино

Сэрэхүйн  мянган утас нэг нэгээр хөглөгдөн

Сэтгэл оюуны ертөнцөд найргийн бороо асгарав.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Зөрлөг
Оруулсан Цэемаа on 2011-11-19 10:24:13 (2451 уншсан)

Хүн хэмээх амьтан тэгтлээ ханьсаг болохыг  Зундуй  Сэндэмийн  эзэнгүй  З хоногт  мэдсэн шиг мэджээ.Аргалын хонхорын ар руу уяач Сүхийн  “хурдан халтар “ хэмээх нутаг орондоо цуутай хурдан ажнай үхэдгийн даваан дээр байгааг  саахалтынх нь айлын  Банди  хэлж  ирээд Сэндэмийг аваад явах гэтэл Зундуй  “ ува нохой долоо ямар хүн байгаа биш дээ нүүрэндээ үстэй адсага байж “түргэн” дуудаад байгаа юм уу хаашаа юм,тэгээд ч унаа унш алга хэмээн  дургүйцэн цэхвэлзэхэд,Сэндэм ийн санаа нь зовж яадаг билээ эртүүд өгөөд явуулсан туулга тус болсонгүй юм аа даа янз нь гэвэл “цэндийсэн гичий чинь дуртай даа л...” хараал урсган  өөдөөс нь ч эгцэлж харалгүй мод толгойтойгоо ноцолдон  тонгойн суугаад үлдэж билээ. Дулаан уулын энгэрээс Аргалын хонхор хүртэл  Банди ам хуурай  явсангүй , Сэндэм  ...аан за за ...гэхээс олигтойг ч ярьсангүй, гэрээс гарахын л сэтгэл тавгүйрэхснээс тэр.Унасан унаа  ч гэж унааширсан эцэнхий амьтан.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor030.jpg
Хэмжээс: 600x680 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3447


B2-022.JPG
Хэмжээс: 600x400 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2811

Ёл хад
YolHad_20.JPG
Хэмжээс: 700x525 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2165


Агуулга
Даваа, 2012.10.22
· М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
· М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
· М.Цэемаа : Шүлэг ...
· М.Цэемаа : Уйлган шарын домог
· М.Цэемаа : Тогоруу буцна
Бямба, 2012.10.20
· М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
· М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
· М.Цэемаа : Бүрхэг өдөр
· М.Цэемаа : Манжуурын толгод
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Баасан, 2012.08.24
· М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Даваа, 2012.08.13
· М.Цэемаа : Наадмаар морь манахад
Бямба, 2012.08.04
· М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
· М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
· М.Цэемаа : Эрэл
Пүрэв, 2012.07.26
· М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Пүрэв, 2012.09.06
· М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ЭРЭМГИЙ
· М.Цэемаа: Эрэл
Ням, 2012.06.03
· М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
· М.Цэемаа : Гомдоогүй ээ
Лхагва, 2012.05.23
· М.Цэемаа : ЦАСХАН
Даваа, 2012.05.21
· М.Цэемаа : Дуу
Даваа, 2012.04.23
· М.Цэемаа : Шагай
Бямба, 2012.04.21
· М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Бямба, 2012.04.07
· М.Цэемаа : Үдэш
Пүрэв, 2012.03.15
· М.Цэемаа : Хонины ээлж
Пүрэв, 2012.03.01
· М.Цэемаа : Илүүдэл хүн
· М.Цэемаа : Эгч
Даваа, 2012.02.06
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
Бямба, 2012.02.04
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Гуниглан
Бямба, 2012.01.28
· М.Цэемаа : Уралдаанч

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn