Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

М Цэемаа


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Зөрлөг
Оруулсан Цэемаа on 2011-11-19 10:24:13 (2545 уншсан)

Хүн хэмээх амьтан тэгтлээ ханьсаг болохыг  Зундуй  Сэндэмийн  эзэнгүй  З хоногт  мэдсэн шиг мэджээ.Аргалын хонхорын ар руу уяач Сүхийн  “хурдан халтар “ хэмээх нутаг орондоо цуутай хурдан ажнай үхэдгийн даваан дээр байгааг  саахалтынх нь айлын  Банди  хэлж  ирээд Сэндэмийг аваад явах гэтэл Зундуй  “ ува нохой долоо ямар хүн байгаа биш дээ нүүрэндээ үстэй адсага байж “түргэн” дуудаад байгаа юм уу хаашаа юм,тэгээд ч унаа унш алга хэмээн  дургүйцэн цэхвэлзэхэд,Сэндэм ийн санаа нь зовж яадаг билээ эртүүд өгөөд явуулсан туулга тус болсонгүй юм аа даа янз нь гэвэл “цэндийсэн гичий чинь дуртай даа л...” хараал урсган  өөдөөс нь ч эгцэлж харалгүй мод толгойтойгоо ноцолдон  тонгойн суугаад үлдэж билээ. Дулаан уулын энгэрээс Аргалын хонхор хүртэл  Банди ам хуурай  явсангүй , Сэндэм  ...аан за за ...гэхээс олигтойг ч ярьсангүй, гэрээс гарахын л сэтгэл тавгүйрэхснээс тэр.Унасан унаа  ч гэж унааширсан эцэнхий амьтан.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Гөлөг
Оруулсан Цэемаа on 2011-11-16 22:38:17 (2239 уншсан)

Намрын оройн хүйтэн зэвэргэн шөнө хоол хошоор дандаа дутаж явдаг шар гөлөг олны хөлийн газар болох их захын зүүн урд дахь контейнер нэртэй ган амбаарын хажууд хэвтэнэ.Гэдэс нь хонхолзон нүдээ анья гэвч болохгүй нь даанч гачлантай хэвтэшнээсээ босч суниаж үзэв.Туул голын хүйтэн нойтон салхиар сүүгтэл үлээж амьтай голтой бүхнийг царцаж голдоо ортол  нь дааруулна.Энэ өвдийг яаж давж гарна даа хэмээн бодох зуур ойрмогхон цаас шарчигнах,хүнд нүсэр биетэн янцаглан хөрвөөхөд цочиж,хань татан зогссоноо эргэж урд хоёр хөлнийхөө завсраар толгойгоо хийн суниаж хэвтээд амаа ангайн урт улаан хэлээ  гарган эвшээмээр  аядаж байснаа ...яая даа байз....



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Зүрхний бичлэг
Оруулсан admin on 2011-11-16 22:30:11 (2343 уншсан)

Цонхны шилэн дээр борооны дуслууд няц үсрэн урсах нь уйлж буй шиг.

     ...Тэртээ хол Зараагийн мөөмөн бор толгод өдрийн од шиг талын энгээр цахилах ганц нэгэн гэр.Зуны халуун залхуутай яа зууралдан уйтан талд голио царцааны дуу шаргина....”гал бадарч дөл цацарсан энэхэн насандаа... чихнээ яруу уянгалаг дуу хадаж годон буурал морьтой,хүрэн тэрмэн дээлээ сугалдаргалсан галтай бор нүдэндээ инээд баяр гэрэлтүүлсэн хөөрхөн хүү давхиж одлоо.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЗАЯА
Оруулсан admin on 2011-11-15 17:13:21 (1423 уншсан)

Эрсээр л би олохгүй нь ээ заяа

Эрээд л эрээд л олдохгүй нь заяа

Хайгаад л хайгаад л алга даа заяа

Хаачив даа хаачив миний заяа

ҮҮр зулзагалах хяруут өглөөгүүр чи намайг сэрээчихээд

Үнэгний сүүлэнд зүүгдээд л яваад өгчих юмаа заяа

Өдөр болгон эрээд л эрээд  заяа,аяа

Өөр нэгэн тавиланд оногдох болоогүй юу заяа

Сар усны мандалд хөл алдан сандрахад

Саа мөрлөн усан дээгүр  бүжсээр холдох ч шиг

Санасан санаандаа гүйцэхгүй нь юмуу аяа

Сартай шил дээр хээр хонолоо заяа

Энгэр түвшин дулаахан аалинд эрхэлсэн үү заяа

Имчдэх хурууны өндөг шиг гялайчихжээ зам тань аяа

Харанхуй дөндийлэн үүрийн завсраар алхлаа аяа

Хаачив даа хаачив миний заяа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа :  ЦЭЦЭРЛЭГИЙН ДУНД
Оруулсан admin on 2011-11-15 17:06:05 (1439 уншсан)

Намрын салхи ойн гүйнд уйтгартай уухилж

Нарийн зурваст чөлөөгөөр шархан навчис хийснэ

Тодол мөнгөн сарны намиа мяндсан туяанд

Турьхан цагаан хусхан цайрдсан толь шиг мөнгөрнө

Сормуусан дээгүүр жихүүн салхи бүжин

Санааны угт түмэн ээдрээ бугшсаар

Шанхны нь үс сэвс сэвсхийн намирч

Салаа замын эрхээр чи минй надаас холдсоор

Оройн хар чийг бодол тасчин зүрх жихүүцүүлэхэд

Олойртсон цагаан зурвасыг ширтсээр л би хоцорлоо

Олны бүтэн хорвоо минв чи намайг юунд гэсгээж

Ойчин нисэлдэх навчсын дунд хийсгэнэ вэ

Яах вэ яах вэ чи минь дураараа л жаргаж явдаа

Ямархан сэтгэлийн дэнсэнд уягдаж би хоцорсныг

Ямар ч л байсан та минь гадарлаж чадахгүй чадахгүй

Яах вэ яах вэ чи минь дураараа л жаргаж яв даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЭЭЖДЭЭ
Оруулсан admin on 2011-11-15 17:02:03 (1496 уншсан)

Зөөлхөн цагаан хорвоод зүдэрч байж хүүгээ хүн болгосон миний ээжээ

Нарны хооронд нуруугаа бөгтийж,хуруугаа мойтол үйл үртэс,үнс  ус авч,гарч орж,гайхаж эргэлзэж

Нартад хоромхон зуур,үзэх төдийхөн наслахдаа насаа надад өгч,намбаа хадгалж хүүдээ шингэсэн ижий минь ээ

Цаг цагийн эрхэнд элэгдэхдээ намайг хурцалж уйлж ирээд уйлуулж буцсан

Цагаан хирнээ мэнгэт алаг орчлонд тунгаамал цэнхэр аялгуу болж ,уянгалж уйлуулсан,санахад ойрхон сайхан ижий минь ээ

Үхлийн дансанд эрлэг бүртгэхээр маргаж,

Үйл заяаны дэнс хаашаа ч эргэхээр байхад

Үг ээ ч хэлж чадахгүй зовж байсан...нулимстай инээмсэглэл...

Үр минь хүү минь чагнасан сан бол миний уйлах дуу ээжийн зүрхэнд эгшиглэсэн

Хазаарын амгайн дуу чагнаж нойргүй хононсон

Хонохын хооронд санадаг,зовдог,хардаг,харуулддаг

Олноос хүүгээ дандаа л “илүү” санадаг

Санахад нь санаснаас нь хэтрэхгүйдээ би зовдог

Салж явахдаа “үхчих вий “ гэж айдаг

Орчлон дундуур туулж одсон ижий минь над дундуур туулж

Он цагийн хэмнэл дундуур цаг мөчийг хэлхэнэ

Хэлхээ мянган амь амьдрал дунд үр чинь хүн болж,ээж болж

Хэлээгүй орхисон хэцүү замаар тань мацаж

Бүүвэйн дуу үдшээр аялж,аялахдаа уйлж,ухаарч,эмзэглэж

Бүхий л орчлонг тань шигээ өргөж асарч түшиж тулж явна

Хорвоо гэдэг хүйн холбоо,үрийн холбоо

Ээж бид хоёроор эгнэсэн эгэл жинхэнэ битүү хатуу –ХОЛБОО



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : СУУРИНЫ ШӨНӨ
Оруулсан admin on 2011-11-15 17:00:30 (1297 уншсан)

Уулын бэлээр алдрах суурины гэгээ цайраад

Уур савсуулсан амьсгал сормуусны цан үргээнэ

Умрын тэртээд маралын гурав донхойж

Унтаагүй миний орчлон жаргалтай яа жаргалтай

Арчмал толин тэнгэрт алмаз одод гялалзаад

Амирлангуй хорвоо дэлхий бүүвэй бүүвэй

Аялан дуулмаар өвлийн энэ шөнө нам гүм

Аяа суурины саран цагаан шөнө бүүвэй

Илчтэй ичимхий уруул жавар бүлээсгэн тохиож

Элгэн халуун сэтгэлээ товч мултлан дэлгэхэд

Эгэл багын зан хонин холбоогоор тушиж

Ингэн туйлаадас хацрыг минь шүргэн алдах ч шиг

Нэвсийх харанхуйн түмэн аймшгийг ялан

Нээрэн чи минь мартамгүйгээр инээж чадсан

Саран цагаан шөнийн анхны учрал бүүвэй

Сайхан дурсамж хадгалсан суурины шөнө бүүвэй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа :  НАМАР-БОДРОЛ
Оруулсан admin on 2011-11-15 16:58:29 (1405 уншсан)

Гандмал тал дээгүүр намуухан аяз хөвөн шар алчуур дэвнэ

Галууд нь буцсан нуур уйтгарлан нулимстай нүдээр мэлтийнэ

Зунжингаа хураар тэжээгдсэн  торгон зүлэг цайран тоос нь хуйларна

Зусландаа сууж үлдсэн айлууд шингэн зэрэглээнд торолзоно

Хуурай өвсний толгой шингэрэн шингэрэн тоосоор амьсгална

Хув хөх зэрэглээг нар унан зүүн рүү жороолно

Хол ойрыг холбосон ухаа замууд дээр салхи унаж халуарна

Холбоо толгодын хөдөрсөн дээл сэжүүрээсээ сэмрэн нимгэрнэ

Намрын дохио хангинана,нар ёнхойн цаашилна

Надад уйтгар төрж алдраад л байх чинь...

Цагаан руу нэг л өглөө уравчихна даа уравчихна

Цас орох нь чиг юмуу...бодоод байх нь ээ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ХОРВООГИЙН АЯЛГУУ
Оруулсан admin on 2011-11-15 16:52:41 (1384 уншсан)

Нар мөрлөн тонгойх их уулсын хормойд  зүүгдэх сүүдэр

Аажуу аажуухан гулсан гулссаар өвсөн дээгүүр нөмрөв

Дэрсэн толгой хормойлдон нисэлдэх хорхой шавьжийн аян

Лимбийн эгшгээр нүүгэлтэн нүүцгээх шиг санагдан санагдана

Зуурам халуун амьсгал  хүнд хүндээр зөөлөн үлээж

Зуны оройн тал дунд хурган шүүдэр цахилан цахилав

Голын ус үе үехэн хоржигнон шоржигнон дуугарах аяст

Голоос сэрүү  татуулан оройн чийгт  амьсгал жигдэрнэ

Сар  мөрлөн өндийх  их уулсын хормойд шүүдрээр ундлаад

Саа хаялах мөнгөн хүрээт  талаар бүрэнхий довтолно

Шүхэрт цэцгийн зүүдийг манан салхи сэмхэн үлээж

Шүүдэр дамжсаар шөнийн дуу намуухан эгшиглэнэ

Ххх                                      ххх                       ххх

Холын одод сормуусан дээр  минь царцан

Хонгор шаргал навчсаар  туйлсан зэгэл саарал шөнөөр

Алсын чимээ салхинд туугдан  сонсогдохгүй нам гүмд

Адуу тууж гол өгсөн ергөх сайхан

Адууны хондлойд сар бидэрлэн бөмбөрч

Агаарт хөшиглөх тоосноос айраг үнэртэнэ

Биелэх саран долгио агтны тоосонд бүжихүй

Бичиглэм уянга хөглөгдөж адуу минь дэргэтэл хаирна

Адуу,адуу аялгуут хутаг оршим ажнай хүлэг морин

Амьд яваа энэхэн чөлөөнд дуулан дуулах дуу минь

Адуу дэргэтэл хатирахад шүлгийн бадгууд цээжинд довтолно

Амгалан шөнө хөглөгдөж адуу минь дэргэтэл хатирдаг даа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ШАРГА АЗАРГА
Оруулсан admin on 2011-11-15 15:51:12 (1466 уншсан)

Сүр дарагдам сүрэнд нь шүүдэр цахилахад

Шүүдэр зүсэн намуухан талаар шарга азарга довтолно

Шүргэн алдах өнжмөл дэлэнд нь хяруу гялтраад

Сүүлэнд нь тоглох хөлийн салхитай унаж үлдэнэ

Намирсан торгон дэлэнд нь салхи шуранхайлах айзамд

Нахилзах өвсний толгой хийлийн утас шиг чичиргэнэн хөөмийлнө

Шанх дэлэнд нь нар сунан тусахад сухайраад

Шатсан түүдэг шиг шарга азарга дүрэлзэн давхина

Газар тэнгэрийн хаяа нийлэх хязгаараар

Гандмал цагаан тоос буцлан буцлан бужигнана

Найрал аялгуулах хуурын чавхдаст салхи эргэхэд

Намрын өрөмтсөн шаргал талаар “гал шарга”-ын домог аяз зөрж жороолно

                                                                                         1987 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ЖАРГАЛ
Оруулсан admin on 2011-11-15 14:18:41 (1536 уншсан)

Хундага дүүрэн мэлтэлзэх найрын ширээнээ заларч-жаргал

Хуримын цагаахан даашинзны хормойноос зуларч-жаргал

Хутаг зөрчсөн  хорвоогийн бүгээн шөнөөс хоцорч-жаргал

Хуруудаж хожсон хожлын уруудаж олсон цэнгэл хэмээмүй-жаргал

Жаргалтай газарт хүн байтугай бурхад , чөтгөрүүд ч дургүй гэнэ үү

Жаргал ямархан амтлаг бөгөөд гашуун юм бэ дээ

Дарс цэцгийн цоморлигтой ширээнээ нулимс дусах нь гал дээр дусал ус унах мэт

Жаргал хэмээх оройгүй огт оргүйгээр,ёроолгүй тамаар

Энэхэн орчлон өнхөрсөөр...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Дууны үг: М.Цэемаа : Цасны бүүвэй
Оруулсан admin on 2011-11-15 14:17:53 (5696 уншсан)

1988,1989 онд шилдэг эстрадын дуугаар шалгарч байв.

О.Билэгтийн  ая “ЗАЛУУС ХАМТЛАГ”

Туулай дүрсэт саран хүйлэн тэнгэрт хөвж

Торгон цайвар алчуураар толгодыг зөөлөн илбэхэд

Цагаан дээлтэй охид бүжгийн баяр хийх шиг

Цасан ширхэг бужигнаж оддын харц угаана

Гар гараасаа барилцсан тэнгэрийн хийсмэл элчис

Газар тэнгэрийн савсалгаар өөрийн бүжгээ бүжихүй

Түнэр харанхуй сарниж бүүдгэр гэгээ татаад

Түрүүчийн бүх харанхуй ширхэг цасанд шингэнээ

Цэцэрлэгийн гүнд чимээгүй ноёрхож цас будраад

Чи бид хоёрын сормуусан дээгүүр цагаан өд хөөцөлдөнө

Дээр дээрээсээ лавсах цаль мөнгөн ширхэгт

Дэндүү зузаан дахаа дэлхий төдөхнөө нөмөрлөө

БҮҮВЭЙ БҮҮВЭЙ БҮҮВЭЙ



( Сэтгэгдэл [] | Дууны үг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Шүлэгнүүд 2
Оруулсан admin on 2011-11-15 13:49:39 (2096 уншсан)

                               Хххх                                      ххх                                       ххх

Харгиатан буух тунгалагхан горхины дэргэд дөрөө мултлан амсхийхэд

Хазаарын амгай дуугарч хүлэг минь уснаа яарна

Харьж эгээрэхийн түг түмэн хүслэн намайг яаруулж

Хаяарч буй үүрийн зүг тэмүүлнэ

Ерхөгийн сэвлэг ялалзах нутгаа намраар зориход

Ер бусын сэтгэлийн халил зүрхэнд нулимстай унана

Ертөнцөд ургаж унах жам ёсны төлөө

Ерөөс сэтгэл тогтож өгөхгүй дэрвэлзэх нь юуных болоо...

              Ххх                                 ххх                                 ххх

Санаа чиг гэмээ нь санаа юу даа

Сайхан чиг нүд нь гунигтай яа

Сайвар чиг алаг орчлон мину

Санаа чиг гэмээ нь санаа юу даа

Санана чиг гэмээ нь санасан л юм даа

Сайвар чиг алаг орчлон мину

Сайхан чиг хоёр алаг нүд чинь ээ ай хө

Санана > чиг гэмээ нь санасан л юм даа

Сайвар чиг алаг орчлон мину

Санааны зоргоор явсан чиг үгүй дээ

Сайхан чиг нүдийг чинь ай хө

Сайвар чиг алаг орчлон мину



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Шүлэгнүүд
Оруулсан admin on 2011-11-15 13:45:41 (1948 уншсан)

Хх                                                           хх                                             хх

                                                                             Хамгаас хайртай чамдаа зориулав.

Нулимстай нүдэнд хадагран харагдах нутгийн минь намхан бор толгодоо

Алагхан зүрхний амин голын дуунд уяраад уйлмаар уу

Ижилгүй алагхан орчлонд “Хэнтийн өндөр уул”-ыг  эгшиглүүлэн байна уу

Даамай их хайрын хаялага цацлаганы дууль

Амин хайрын үнэн дуугаа чамдаа би өргөе

Нулимстай нүдэнд хадгаран харагдах нутгийн минь номхон бор толгодоо

Дөлгөөнхөн цэнхэр зэрэглээ хаяа хярхаггүйгээр шуранхайлах урт уртын шилүүд минь

Оосор бүчгүй орд өргөө  гэрүүд нь бөмбийн цайраад уудам хөндийн уянгын халилаа

Равжаа хутагтаас “”үүлэн зардас”-аар хөлөглөн ирэх  “Түмэн” мэдрэхүй сэргэхэд

Жаргал баярын охь манлайн дээд амирлам уу

 

 

 

               Ххх                                              ххх                                            ххх

Хар хар гэхэд эгэлгүй хар үсэнд чинь суусан ганцхан тодол цагаан үс чинь би юм шүү

Харалган үрэлгэн явсан залуухан,халуухан насны тань хамгийн том алдаа нь би юм шүү

Цав цагаахан цас тооноор сэмрэн урсахуй өр нимгэрэн самсаа шархирна.

Цадиг бүдэгхэн орчлонд чамтай учирсан даа би өөртөө “ҮХТЭЛЭЭ” гомдож явдагаа

xхх                                           ххх                               ххх

Шаргалхан навчис салхины аясаар шулганалдан нисэлдэх жихүүн намраар

Шанх чичиргэн сэтгэл сэмэлж ижийгээ саналаа

Шав шар намраар нулимс хүртэл шараар бөмбөрч

Шаналах зүрхэнд гуниг хургаж бодлол төөрнө.

Саран дэлхий гэгээрээд намуухан оргиод л

Санаандаа ч хүртэл ганцаардаж суухуй дор уйтан

Санахгүй яаж байх вэ дээ муу ижийгээ

Сааралтсан тэнгэрээр буцах шувуудын дуу хадан тарж гаслах ч шиг

Шар шар навчис хөлийн  дор шархийн ёолоход

Шаргал уйтан бодол салахгүй дагаж эргэлдэнэ

Шад шүлгийн бадгууд нулимсан бороо болж буухуй

Шавилхан жаахан ижийгээ санахгүй яаж байх вэ дээ

 

                                            ТУНАМАЛ АЯЛГУУ

Яв ягаахан тэнгэрийн хаяа ягуухан уусаж арилахын дор 

                           Маргааш дулаарах нь ээ

Ягаанхан уруулаас булээхэн үгс  урсаж

                                       Дулаацмаараа

Ганцаардан гиюүрсэн саран аль хэдийн мандаад

Газар тэнгэрийн ертөнцөөр нууцлаг нууцаа нуугаад

Болор болорхон нулимсаа навчсаар сэмхэн арчихад

Болзоот ерөөлийн тухай бүхэл насаараа дуулна

Цэв цэнхэр аялгуу яв ягаанаао дуурсч

Цэнхэр тэнгэрийн хаяа ягаан шунхаар будамшина.

Ххх                                   хххх                       ххх

Хөхөлбөр  сэвхтэй өөвгөр  сарны дор өмбөн бөмбөн шүүдэр  үсчүүлсхийн гүйгээд

Хөх алсын хөдөөдөө  хүүхэд насаа дурсахуй цэцгийн илтсэн дээрх шүүдэр лүгээ эмзэг

Хөөрүү балчир нас минь сарны нулимстайхан цагаан манан дундуур туучин гүйж одоод

Хөнгөнхөн хийсгэлэнхэн гуниг цээж түлхэж нулимс хоолойд аргуудуу

                                  АЙ ЦЭВ ЦЭНХЭРХЭН ҮДШЭЭ.

Ххх                                      ххх                                       ххх

Сар хээрлэн мэлтийгээд зуны намхан тэнгэр дор тал нойрсоно.

Саруулхан хөдөөд агаар үнэртэн түмэн амгаланг олохтийн

Санчигт одод эрхлэн нэгэн хэмээр симфони эгшиглэхүй

Санааны чигтээ бяцхан хөндүүр төрж сэтгэл хөвөлзөнө

Гэгээ бүүдийн талд адуу тургилахад,цэцэгсийн тэргүүнд нууц эргэлдэнэ

Гэгэлзүүр зөөлөн салхи үг чагнах шиг энгэр заамаар оролдмоор

Гэнэнхэн нэгний дутуу үлдээсэн сэтгэлийн үгс ,тал дүнхийнэ

Гил хархан шөнөөр гэгээ мэдрэх чинь ээ...аяа сэтгэл гээч...

Ххх                                            ххх                                   ххх

Түм буман одод шуугилдан шөнийн танго бүжинэ

Тэмдэгрэх үүрийг мартсан шувууд гүн нойрондоо шал согтуу бүүвэйлэгдэнэ.

Тэрлэгэн дээлэндээ багтахгүй арван хэдэн нас минь дээ сэтгэл гэгэлзүүлэн энгэр задгай

Тэлмэн жороо салхитай тэр хавар хаашаа одном бэ

Ххх                                  ххх                             ххх

Хавар бодол  зөөллөн хөлийн үзүүрт гэгээ мэдрүүлнэ

Хачин эвлэг сэтгэл төрж алдраад боломгүй

Хайж олохоор юуг эрэн бэдчиж орчлонг тэмтчинэ вэ?

Ххх                           ххх                               хх

Довжооны нөмөрт ногоон соёонууд цухуйж

Дотоод энгэрт эмзэг нэгэн дууг аялав

Долоон хэлээр шувууд үлгэр хэлэлцээд л байна даа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Сахиус
Оруулсан admin on 2011-11-15 13:40:57 (2534 уншсан)

Өвлийн илчгүйхэн нар цонхоор тусаад өглөөний ээлжийн хичээл эхэлж  самбарт шинэ сэдвийн  нэр бичиж дуусаагүй байтал хуучин муу  хаалга ёолох шиг чихран онгойж ханцуй дээрээ “ЖА” гэсэн тод улаан бичигтэй  өндөр хүү орж ирснээ “ Саран багшаа таныг намын дарга дуудаж байна” гээд захиалгын сонинууд ширээн дээр авчирч тавиад гарлаа.Холоос даарч ирсэн хүүхдүүд дулаан байранд орж ирээд бэргээ нь гарч нойр нь хүрч эхлэв бололтой арын ширээнээс уртаар санаа алдах,эвшээх сонсогдов.Самбар дээрх шинэ гарчигаа  алчуураар арчиж орхиод  “би хурдан ирнээ.Та нар өмнөх хичээлээ давтаад байж бай.Маргааш бичгийн ажилтай шүү гэсээр цүнх,хүзүүний ороолт хоёроо бариад гараад явлаа.Шатаар өгсөж явахдаа намын гишүүн бус намайг намын дарга дууддаг нь ямар учиртай юм бол хэмээн гайхасхийн явсаар ... сургуулийн намын үүрийн дарга... гэсэн хаягтай өрөөний үүдэнд очоод хувцасаа засаж гутал руугаа харснаа хаалгыг тогшив.Захирал эмэгтэй,намын дарга настайвтар хар хүний хамт нэг л янзгүй байгааг зөвшөөрөл авч хаалгаар орохдоо л мэдрэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Суганы шилбэ
Оруулсан admin on 2011-11-13 21:15:01 (2532 уншсан)

Хөөх миний дүү чинь яасан том эр болоо вэ? Ёстой л хангайн буга шиг сайхан эр болжээ гэж Навч эгч дуу алдан угтсан сан.

     Тавь шүргэж л яваа гэхэд урт Дорж гуайн Умбаагаас долоон дор өтөлсөн харагдана.Умбаа гэж гулав шалавхийсэн улаан чавганц.Хэл ам гэж хээрийн түймэр л гэсэн үг.Өчигдөрийн сайн өдрөөр  “шанх”-аа үргээлгэж  “чавганц болжээ.Тойрмын голоор л нэг “хөөрхөн чавганц” болжээ гэж өхөөрдөхөөсөө шоолох нь.Тэр олигтой ч чавганц болж чадахгүй дээ муна оргисон мунхаг золиг гэж цухлын  муу үг шидэх нэг ч байх.

     Гучин жил гэдэг хүмүүний насанд урт хугацаа билээ.Урт Дорж,Умбаа,Навч гурвын хувьд энэ цаг хугацаа жаргалтайгаа дуудвал өчигдөр шиг,зовлонтойгоо бодвол зуун жил шиг л байсан байх даа

     Намайг сургуульд ордгийн жил хормойгоо шүргэсэн хоёр салаа  црт гэзэгтэй номхон нүдтэй намхан бор охиныг баян Алдрын ганц хүү Лүнгийн буудал дээрээс сундлаад,сундлаад ч  юу байх вэ ганзагалаад  шахам аваад ирж билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Аавыгаа санахуй
Оруулсан admin on 2011-11-13 21:08:26 (2536 уншсан)

< Наран сөрөг гялалзан гялтганах хялганан толгой халиурах өргөн их талын дундуур будар будар сэтгэлээсээ буцааж ер чаддаггүй магнаг цэнхэр тэнгэртэй халиун хонгор нутагаадаа Цэлмэг “гүйж” явна. Нутгийн агаар тагнайд амтагдам бурам,атгаад авахад хөрс шороо нь бүлээн дулаан. Өвсний үндэс,чулууны ширхэг бүр нь танил дотно,аавынх нь үнэрийг шингээсэн нутаг Төв Азийн төв сайхан нутаг юугаа он оны хэлхээс дундаас эрэн нэхэн очихын учир юусан билээ. Хөхөлбөр манан уйсан хөшиглөх талын тэртээ ганц бараан адуу хөгжмийн нотын бичвэр дээрх өнчин бичээс шиг. Ганц бараан адуу. . . ганц. . . ганцхан. Тольт зүрхний гүнд үл мэдэг утас чичрэн . . . ээрэм хөдөө минь эзэнгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 35 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x75
Чулуун байгаль
Хэмжээс: 600x404 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2782

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-198.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3240


erd-003.JPG
Хэмжээс: 600x450 56k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3392


Агуулга
Даваа, 2012.10.22
· М.Цэемаа : 4-мөртүүд
· М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
· М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
· М.Цэемаа : Шүлэг ...
· М.Цэемаа : Уйлган шарын домог
· М.Цэемаа : Тогоруу буцна
Бямба, 2012.10.20
· М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
· М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
· М.Цэемаа : Бүрхэг өдөр
· М.Цэемаа : Манжуурын толгод
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Баасан, 2012.08.24
· М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Даваа, 2012.08.13
· М.Цэемаа : Наадмаар морь манахад
Бямба, 2012.08.04
· М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
· М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
· М.Цэемаа : Эрэл
Пүрэв, 2012.07.26
· М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Пүрэв, 2012.09.06
· М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Лхагва, 2012.09.05
· М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Лхагва, 2012.07.25
· М.Цэемаа : ЭРЭМГИЙ
· М.Цэемаа: Эрэл
Ням, 2012.06.03
· М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
· М.Цэемаа : Гомдоогүй ээ
Лхагва, 2012.05.23
· М.Цэемаа : ЦАСХАН
Даваа, 2012.05.21
· М.Цэемаа : Дуу
Даваа, 2012.04.23
· М.Цэемаа : Шагай
Бямба, 2012.04.21
· М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Бямба, 2012.04.07
· М.Цэемаа : Үдэш
Пүрэв, 2012.03.15
· М.Цэемаа : Хонины ээлж
Пүрэв, 2012.03.01
· М.Цэемаа : Илүүдэл хүн
· М.Цэемаа : Эгч
Даваа, 2012.02.06
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
Бямба, 2012.02.04
· М.Цэемаа : Нэргүй шүлэг
· М.Цэемаа : Гуниглан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn