Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Ариун-Эрдэнэ


Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Анхны багш
Оруулсан admin on 2012-06-25 11:23:56 (6773 уншсан)

“А үсэг анх заалгаад
10-ын тоо зэрэг сургасан”
Анхны багш тандаа
Алдрайхан шавь нь шүлгээ бичлээ

Дэвтэр номоо дэлгэхэд минь
Дэргэд минь ирж суугаад
Харандаа үзгийг минь хамт барьж
Хамтран бичсэн багш минь

Анхы “А” үсгийг шавьдаа та заасан
Атгаж явсан төгрөгийн тоог тоолохыг та заасан
Сургуульдаа анх ороход минь гараас минь хөтлөн оруулсан
Хайрт багш таныгаа хаана ч явсан мартахгүй

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Аргадахуйн дор
Оруулсан admin on 2012-06-25 11:22:01 (3839 уншсан)

Чимээгүй борооны дусалд чи норлоо
Чагнад ирэх хайрын урсгалд чи урслаа
Уйлаад, дуулаад үзэл дээ болох нь уу
Уурлаад инээгээд үзэл дээ чадах нь уу

Бодол бодлоо аргадаж зүүд нь хээр хонодог
Буцаад эргэн ирж нойр болон тархдаг
Сүжиг, сэжиг хоёроо хослуулан байж мэдэрлээ
Сүсэн чимээ гарч зүрхийг минь аргадлаа

Холын хол гүн чимээнээс зайлсхийж
Хоцрохгүй хэмээн мэгшиж дандаан чамайг дагадаг
Хорвоо уудам болохоор түүний энгээр сэтгэх гэж
Хонгор амраг хоёрыг аргадасхийгээд үлдээе

Хүсэл зорилго ихтэй монгол хүний дансанд
Хүн төрөлхтөн болно гэж эрлэгийн элчийн аргаддаг
Хорвоо эмзэг болохоор зүгээр байлгая
Холбоо тасрахгүй юм чинь зөнгөөр нь байлгая

Мөнгөн усны тундасаар ганган загас наадахад
Морьтон ардын сүсэг жаргал ирээсэй гэж ерөөнө
Мөчир салаа нахиалсан түмэн олон бургасанд
үүрийн таван жингээр хөхөө донгодохыг хүлээнэ

Будан хичнээн өтгөрөвч уулаа залгихгүй
Бодол хичнээн шаналавч зүрхээ зүсэхгүй
Боломж хичнээн олдсонч сэтгэл цадахгүй
Болзоо хичнээн хуучравч бүтэн мартагдахгүй

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Алтайн унага-99
Оруулсан admin on 2012-06-25 11:21:45 (4146 уншсан)

Эрийн гурван наадмын сүлд нь болсон хүлэг
Эргэх зурхайн газраас салхин адил хүлэг
Эр чадал нь таарвал далавчит адил хүлэг
Элстэй газар уралдсан ч хүч төгс хүлэг

Алтайн ууланд багшран байдаг
Адуун сүргийн минь чимэг
Аргамаг хүлгийг тоосруулан байдаг
Ар монголын минь төрийн сүлд

Улсын баярын өдөр уухай дуулсан хүлэг
Улаан залаат Монголын минь уриа дуудуулсан хүлэг
Ургах нарны зүгээс хүйс нь тасарсан хүлэг
Уудам Монгол орондоо унага нь болсон хүлэг

Цэлмэг цэнхэр огторгуйн одод тасрах зүгт
Цэмцэж, цэцэрч мэндэлсэн миний Монголын унага
Цээж дүүргэн баясгах босоо төрсөн унага
Цэрэг эрсийн унаа болсон хөх Монголын унага

Дэлхийн хаан Чингисээр унуулж явсан хүлэг
Дэлтэй найман шаргаа шүтэж мөнхөрсөн Монгол
Дэлхийн дайны үед хөлсөө урсгасан хүлэг
Дээрмийн хар сарваатныг чавчиж сурсан шарга

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Хайраа би бичнэ
Оруулсан admin on 2012-06-25 11:19:27 (4423 уншсан)

Дурлаж суудаг хорвоод хайраа би бичнэ
Дуулж амьдардаг хорвоод үгээн би бичнэ
Дасаж бодогдох ертөнцөд шүлгээн би бичнэ
Дардан энэхэн заяандаа чамайгаа би бичнэ

Тиймээ хайраа би бичнэ

Зоргоор авирладаг орчлонд бодлоо би бичнэ
Зөнгөөр заяах тавилангаа дурсаж би бичнэ
Зөн билгээр итгэсэн хүний сайхан аалинд
Зөвхөн чиний төлөө найргаа би бичнэ

Тиймээ хайраа би бичнэ

Аргадаж эрхэлдэг аалиа би бичнэ
Андуурч таньдаг зүүдэндээ би бичнэ
Алагхан хорвоод амрагаа би бичнэ
Алиахан зантай найзаа би бичнэ

Тиймээ хайраа би бичнэ

Хоргодож гансардаг сэтгэлдээ ижил болгон бичнэ
Хатуу өртэй хорвоод нөмөр болгон бичнэ
Хагас сартай шөнийг бүтэн болгож бичнэ
Хайр булаасан чамайгаа шүлэг болгон бичнэ

Тиймээ хайраа би бичнэ

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Хүмүүн заяа
Оруулсан admin on 2012-06-25 11:17:50 (4235 уншсан)

Сэтэр хөглөсөн хувь заяа
Сэтгэл нэрсэн суурь заяа
Бодол ороосон буурь заяа
Борогшиж буцалсан миний заяа
Эр дутаагүй бүсгүй заяа
Эсгий дутаагүй гэр заяа
Сүү дутаагүй цай заяа
Сүлд дутаагүй тэнгэр заяа
Хайр дутаагүй ханийн заяа
Хал дутаагүй хүний заяа
Ном дутаагүй ухаан заяа
Нойр дутаагүй бүрэн заяа
үг дутаагүй сургааль заяа
үнэр дутаагүй ялдам заяа
үгүйлэл дутаагүй хайр заяа
үхэл дутаагүй хорвоо заяа
Омог дутаагүй даруу заяа
Онгод дутаагүй найраг заяа
Жаргал дутаагүй миний заяа
Заяа дутаагүй хүмүүн заяа

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Ижий цагаан уул / Мөнххайрхан/
Оруулсан admin on 2012-06-25 11:17:14 (4030 уншсан)

Эхийн сүүгээр амилдаг бурхан цагаан уул минь
Эмнэг цагаан хүлэг шиг чихээ босгосон уул минь
Эгшиг аялгуу дуулахад хуягаа нөмөрдөг уул минь
Энэ орчлонгийн дунд дүнхийх амьд эзэн минь

Хөх тэнгэр ижилтэй нуман цагаан уул минь
Хөдөөгийн өвгөдийн сүсэгтэй бумбан цагаан уул минь
Баяр баяслаар ундрах түшиг цагаан уул минь
Баруун Монголын дээвэр амьд цагаан уул минь

Ёлын жигүүр сулдам ерөөлийн таван хумаст
Ертөнцийн гийчид ирэхэд есөн өнгөөр солонгорноо
Азийн гийчид ирж ар хормойд нь мөргөдөг
Аавын хүүгийн нэрийг аврага болгодог

өвгөн буурал өвөө шиг өнгөлөг сайхан уул минь
өсөх насны жаргал өвөр гурван булаг минь
Ард олныг минь умдаалсан ар гурван Сэнхэр минь
Аав ээжийг минь төрүүлсэн алаг, улиастай өлгий минь

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Шандаст хүлэг ( Ая зохиогчдод )
Оруулсан admin on 2012-06-25 11:07:10 (4373 уншсан)

Хуртай зуны сардаа хө
Хүчээ сорин уралдсан
Хуурын чавхдас шиг хөлөөрөө
Хурмастын буяныг далладаг

Аа аа аа, аа аа аа

Тэнгэрийн заяатай морь мину зэ
Түрүүлж ирэх болгонд нь
Хөлсийг нь хүртэж зүүдэлдэг
Түрүү магнайд ирэхэд нь
Хөөрхий эзэн нь баяартай

Аа аа аа, аа аа аа

Олны манлай хүлэг минь
Уясан эзэн нь хийморьтой
Унасан хүүхэд нь жавхаатай
Уул, Усандаа зартай
Унаган ижилдээ ээлтэй

Аа аа аа, аа аа аа

Түмний хишигтэй хүлэг минь

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : өчих мину
Оруулсан admin on 2012-06-25 11:06:26 (3922 уншсан)

Бурханы өмнө гэрэлтэх цөгцний хэлбэр
Будаг улаан цайны ганган үнэр
Бодолдоо тээж хэлхэсэн үрлэн чихэр
Бусдаас илүү хүртээсэн бурханы хишиг

Ноднин жилийн шувууд буцаагүй байна
Нартад өгсөн дуугаа аваагүй байна
Хойтон жилийн саран гараагүй байна
Хожим илгээх хайраа нэхээгүй байна

Бугат уулын чулуу нураагүй байна
Буянт буурлуудын сургааль хуучраагүй байна
Бургастын эхэнд хавар айлчилж явна
Буурлын оройд дуу аялаж явна

Айлын хотонд мал идээшлэнэ л гэнэ
Алагийн голын ус нь урсана л гэнэ
Адуун сүрэг нь бэлчээрээ санана л гэнэ
Ард түмэн жаргалаар хөглөгдөнө л гэнэ

Бор өндрийн өвс найгана л гэнэ
Булгийн улаан хад цуурайтна л гэнэ
Байгалийн намуун аялгуу эгшиглэнэ л гэнэ
Булбарай нялх үрсээ бүүвэйлнэ л гэнэ

Саахалт айлын газраас бүрэлзсэн юм
Салхитын улаан толгойд гялалзсан юм
Сургаж номхотгосон хангалаа унасан юм
Сударт бурханы номоо дэлгэсэн юм

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Буянт дээдсүүд
Оруулсан admin on 2012-06-25 10:11:20 (3975 уншсан)

Домог түүхийн хуудсанд
Дөрвөн ойрадын нутаг
Дээдлэн жаргах заяатай
Долоон хошуу урианхай

Бөө бүжингийн шүтээнтэй
Бөх буурлуудын удамтай
Бодон хар бовъяан нь
Баруун бэйсийн бөх

Эрин үеийн түүхэнд
Элгээрээ түвшин Урианхай
Эрдэнэт сүргээрээ манлайлсан
Энхээ баян миний өвөө

Ар монголын минь заяа өөдрөг
Ард түмнийг минь түшиг
Алтан тамга барилцаж явсан
Аавын минь удам Номт бичээч

Зах хязгаар Алтай нутгийг минь
Завшигч булаан эзлэгчид
Зав чөлөөгүй баяжиж байхад
Заяатай буурлууд минь хамгаалж өгсөн

Улс орны алтан шороог ч
Улаан хувьсгалчдаас хамгаалж өгсөн
Уудам талбайгаас түгшүүр зарлахад
Утаа татсан онгоц явсан

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Нутаг шүтээн
Оруулсан admin on 2012-06-25 10:11:09 (4192 уншсан)

Он цагийг нөмөрлөж бурхан шигтгээ хэлхэхэд
Орчлон хорвоогийн аяс хүний мөрийг шалгадаг
Огторгуйн эзэн ташуурч хазгай суусан өдөр ч
Омголон голын загас нь эргээ даган нааддаг

Монгол Алтайн нуруу хишиг түгээн ноёрхоход
Морьтон ардын заяа ижил буяан хайрладаг
Усан болор мананд нь нүүрээ тольдон суухад
үүрийн цагаан гэгээнд нь бурхад хүртэл амилдаг

Аргаад хоцорсон хоолойг минь цагаан шүүдрээр гэсгээж
Алтан сайхан өнгөнд нь буяны хишиг хурдаг
Агуу өвөг дээдсийн минь ариун сүнсэнд хадгалаастай
Ачит эх нутгийг минь эрлэгийн элч өршөө

Монгол гэрээ барьж эсгий юугаар бүрдэг
Морьтон ардын сүсэгтэй жороо унага хайрладаг
Мөнхөд дээдлэх рашаан нь түмэн олныг умдаалсан
Миний нутгийн уулнаас алтан нар цацардаг

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Ганцхан чинийх байх
Оруулсан admin on 2012-06-25 10:10:58 (4130 уншсан)

Дэлхий дүүрэн инээмсгэлсэн төрх минь хүртэл чинийх байх
Дэндүү гоёмсог ухаарлын охь нь хүртэл чинийх байх
Нар хоргодож ивэлсэн сэтгэл минь хүртэл чинийх байх
Нэрхэд шорвог байдаг нулимс минь хүртэл чинийх

Шөнийн жаргалдаа ташуурсан хүсэл минь зөвхөн чинийх
Шивнэж ирээд хэлсэн хайр минь хүртэл чинийх
Оройтож ирээд дурласан дурлал минь хүртэл чинийх
Онгон биеийн минь шаналал хатуу ч гэсэн чинийх

Сэтгэлд минь хардалт нэмсэн зовлон хүртэл чинийх
Сэвтээгүй байтлаа шаналсан зүрх минь хүртэл чинийх
Халуурхлаа ч өврөөс чинь босоогүй шөнө ганцхан чинийх
Хармаллаа ч бусдад алдаагүй бие минь ганцхан чинийх

Бэтгэртлээн бодсон бодлын шаналал ганцхан чинийх
Бэрээлхэж цөөхөн гаргасан алдаа ганцхан чихийх
Бэхээ баллаж урсгасан нулимс минь ганцхан чинийх
Биеэн ариухнаар нь бэлэглэсэн итгэл минь ч гэсэн чинийх

Чадахгүй гэж ичингүйрч байсан үнсэлт минь ганцхан чинийх
Чангарлаа ч хэн нэгэнд шидээгүй харц минь хүртэл чинийх
Ихэмсэг ч гэсэн дулаахан сэтгэл минь хүртэл чинийх
Илүү ч үгүй дутуу ч үгүй хайрлах хайр минь ганц чинийхээ гэж

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Тавилан
Оруулсан admin on 2012-06-25 10:10:54 (3914 уншсан)

Санаа бодлын тавилангаар өчнөөн бодол жиндэхэд
Сарны мөнгөн туяанд болзохыг үл хүссэн
Саруул талын өртөөнд ганган эрвээхэй хоргодоход
Санаанд ороогүй дурлал тавилан гижигдэж дууддаг

үүлэн чөлөөний наран дэлхийн тооноор мэлтийж
үхэлгүй мөнхийн цагаан уулс миний дурлалыг эзэгнэдэг
өндөр их тавиланг гангар шувууд эдэлж
өлзий буян ихтэй гүн аялгуу дууддаг

Бурангуй явсан өдрүүдээ хуруу даран тоолж
Буцаад ирсэн жаргалаас зовлон гэдгийг хасдаг
Будар цасны ширхэг миний сормуусыг дэвтээж
Бодол зүрх хоёр минь хичнээн удаан хүлээдгийн бэ

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Цав цагаахан эзэн
Оруулсан admin on 2012-06-25 10:10:44 (3965 уншсан)

Цав цагаахан үүлсийг харж таныгаа би хайрладаг
Цав цагаахан цас будрахад таныгаа би нөмөрлөдөг
Цав цагаахан хайранд тань бялууртлаа би жаргадаг
Цав цагаахан хун шиг сэтгэлд тань би уярдаг

Цав цагаахан сэтгэлээ нээж таныгаа би боддог
Цав цагаахан хүсэлд тань би бүжиглэдэг ээ
Цав цагаахан зураг болгоноос таныгаа би хайдаг
Цав цагаахан бодолдоо хөтлөгдөж таныгаа би боддог

Цав цагаахан царайнд тань нүүрээ тольдон мишээдэг
Цав цагаахан инээмсэглэлд тань өөрийн эрхгүй татагддаг
Цав цагаахан сүүтэй зүйрлэн таныгаа би хайрладаг
Цав цагаахан жаргалдаа хошуурч таныгаа би тэвэрдэг ээ

Цав цагаахан зүүднээс таныгаа би олдогоо
Цав цагаахан бүхэнтэй таныгаа би зүйрлэдэг ээ

Энэ бүхэн миний цагаахан бодол
Энэ бүхэн миний цагаахан зүүд
Энэ бүхэн миний цагаахан хайр
Энэ бүхэн миний цагаахан тавилан


МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Галзадын хөх уул
Оруулсан admin on 2012-06-13 23:49:19 (4210 уншсан)

Нарны цацраг мишээж эцгийн дүрийг сийлэхэд
Настай сайхан өвгөд ардын дуу аялдаг
Ганзага сугсруулан хийсэх илбийн салхины нугачаанд
Гандан буурч үзээгүй Галзадын хөх уулаа

Бурхадыг амилуулдаг оргил нь бодлын эхэнд уяатай
Бусдын болоогүй хархан минь Богдын сүнсэнд хадгалаатай
Сүрлэг хангай исгэж дөвөн зүгийг сийлэхэд
Сүсэгтэй хөх уулс минь тэнгэр бараадан өгсдөг

Тахилгатай мөргөлийн толгой эрдэнийн бумбыг далладаг
Тэр жилийн овоонд эцэг минь очиж манлайлдаг
Замилан суусан уулаа зэмлэн нэхээд харахад
Завсар зайгүй сүндэрлэх нь зууны түүхийг нэмдэг

МИНИЙ ТУНГАЛАГШИЛ Б.Ариун-Эрдэнэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Хөх гол
Оруулсан admin on 2012-06-13 23:49:17 (5442 уншсан)

Сэтгэл сэргэм байгальд нь
Цэцгийн мандал хослох
Сүндэрлэх өндөр уулс
Цэлэлзэх гол нь урсах

Байгалийн үзэсгэлэнт шувууд нь зэллэсэн
Амгалан бэлчих сүргээ хараад
Алсад өнгөрсөн өвгөдийн цагаас намайг өлгийдсөн
Аяа минийл Алтай нутаг хийморийг сэргээнэ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Ойрадын мөнгөн хэлхээ
Оруулсан admin on 2012-06-13 23:49:14 (5149 уншсан)

Уяран бодох хүсэл дэндүү холоос цацарч
Уудам сайхан нутагтаа сэтгэлийн бичээс илгээдэг
Галуун цуваа хошууран тэнгэрийн энгээр бүрхэж
Гантиг чулуун оргилоо янгир эзэнд бэлэглэдэг

Марал бугын хийморь хайрханы дэвжээг эзэгнэхэд
Манцуйлж бүүвэйлсэн нялхас эхийн аялгаар саатдаг
Манлайлж явдаг бөх удмаа дуудуулан дэвхэд
Мөргөлийн хөх мэнгэрээс долоон солонго илгээдэг

Алтайн их уулс сүрлэг гавъяа байгуулж
Айлчин гийчид ирэхэд буханы дүрээр далладаг
Манан будан хөшилдөн их уулсыг орооход
Миний дээдсийн дүр замилан сууж мөргөдөг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Миний шүтээн Мөнххайрхан уул
Оруулсан admin on 2012-06-13 23:26:17 (5745 уншсан)

Эхээс төрөхөд минь намайг халуун илчээрээ угтаж
Эцсийн амьсгалаа хураах цагт цасаараа цээжийг минь дэвтээнэ
Хурж ирсэн өндөрлөгөөс сайны охийг амтлах
Хурмастын дор дүнхийх цагаан эзэнд бэлэглэнэ

Урианхайн их хошууд мөргөж сүсэглэдэг Хайрхан
Урьд усаар цангааж зовлон болгоогүй буянтан
Улханы өндөр шилд дүнхийн харагдах оргил
Умбан, шумбах жаргалтай түмний минь их шүтээн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Баруун Алтайн уянга
Оруулсан admin on 2012-06-13 23:26:16 (5163 уншсан)

Хайрт нөхрөө дайнд үдэхдээ
Харанхуй бүрийгээр долоон бурханд сүү өргөсөн
Хамт олноороо мэнд л яваарай гэж
Ханцуй дүүрэн чулуу боосон

өвөг дээдсийн үнэтэй шороо
өстөн дайснуудад булаагдах үед
өлсөж даархаа мэдэхүгй явсан
өмөөрч үлдсэн баатрууд яана

үр удам хойчоо бодож
үнэхээр Монгол орноо хамгаалсан
үйл заяаны хагацал дундуур
үнэтэй сайхан ялалт авчирсан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Мянган бурханы илчтэй миний хайртай ижий
Оруулсан admin on 2012-06-13 23:26:13 (5114 уншсан)

Хайрт ээж Х.Долгортоо зориулав

Хөглөгөр Алтайн нуруу тэнгэр хатган дүнсийхэд
Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг
Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд
Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ

Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь
Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй
Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь
Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь

Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг
Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран
Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ
Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )

Ариун-Эрдэнэ 	Б	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Иргэншил
Оруулсан admin on 2012-06-13 23:26:10 (4766 уншсан)

Хүн төрөлхтөн минь ээ

Дэлхий дээр хүн мэндэлчихээд
Дэргэдүүр чинь өнгөрөхдөө хорсоод байна
Дээд тэнгэр дуугүй болж л болж байна
Дээдэс бурхад хэлгүй болж тэсэж байна

Агуу итгэлийн эзэд минь ээ

Насны эцэст чи хичнээн өртөөг дамжих юм бэ
Наад цаагуураа нэгнээ битгий хуураа
Хэн нэгэн чамд итгэл хүлээлгэсэн болохоос
Хэтэрхий давар гэж толгойг чинь илээгүй

Өнгө мөнгөний луйварчид минь ээ

Хүйтэй мөнгөний наймаачид шиг
Хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлж байна
Хорвоо хүн чанараар ангаж
Холоо сүлсээр цангаж байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Ариун-Эрдэнэ Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 163 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor037.jpg
Хэмжээс: 600x813 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5141


khuv5-011.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3974

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-028.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6253


Агуулга
Wednesday, 2012.06.13
· Б.Ариун-Эрдэнэ : Сэтгэлийн аяс
· Б.Ариун-Эрдэнэ : Эх орон
Monday, 2012.06.11
· Б.Ариун-Эрдэнэ : Малчин
· Б.Ариун-Эрдэнэ : Минийх байх
Wednesday, 2010.12.29
· Б.Ариун-Эрдэнэ : Гэгээн аялгуу
· Б.Ариун-Эрдэнэ : Мянган бурханы илчтэй миний хайртай ижий
· Б.Ариун-Эрдэнэ : Сэтгэлийн аяс
Friday, 2010.12.24
· Б.Ариун-Эрдэнэ : Миний тунгалагшил
· Б.Ариун-Эрдэнэ : Хүн төрлөхтөн минь ээ
· Б.Ариун-Эрдэнэ : Сэтгэлийн аяс
· Б.Ариун-Эрдэнэ : Эх орон
Thursday, 2010.12.23
· Б.Ариун-Эрдэнэ Минийх байх

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn