Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Э Агиймаа


Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Ид шидтэй чихэр
Оруулсан admin on 2013-02-15 20:46:30 (2071 уншсан)

Өөрөөсөө харамласан чихрээ
Өвөртөө хадгалсан эмээ
Өөдтэй өнгөтэй болгоноо
Өөдөсхөн ачдаа л өгөх гэнэ
Бяцхан ач нь чихрээ задлаад
Бувар бувар хүлхэх агшинд
Бурхан биеэрээ заларсан юм шиг
Буурал эмээ баярлана
Эмээгийн сэтгэлийн илч
Хайр энэрэлд нь шингээд
Эрээн цаастай чихэр нь
Ид шидийн мэт увидастай
Буянтай эмээгийн халуун сэтгэл
Буурал хорвоогийн нар шиг элчтэй
Орсон гарсан бүхнийг хооллож ундаалсан
Орчлонд ганцхан эмээ минь хамгийн жаргалтай

2011.11.13

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Эмээ
Оруулсан admin on 2013-02-15 20:45:20 (2178 уншсан)

Газар яг эмээ шиг минь юм
Гарц нь болж бүгдийг
Гандатлаа тээдэг мөртлөө
Ганц ч гомдол нэхдэггүй нь энэрэнгүйеэ

Шороо яг эмээ шиг минь юм
Шоргоолжноос ч олныг багтааж
Хотойтлоо тээдэг мөртлөө
Хожил харах сэтгэлгүй нь хүлцэнгүйеэ

Цэцэг яг эмээ шиг минь юм
Цэнгэсэн олны сэтгэлийг сэргээгч 
Цэврүү шиг үзэмжит гоо хэрнээ
Цэц булаалдан ихэрхдэггүй нь бахдалтайяа

Гэрэлт наран яг эмээ шиг минь юм
Гэрэлтүүлнэ гэж ертөнцийг бүхэлд нь
Гийгүүлэн байдаг хэрнээ
Ганц ч шагнал нэхдэггүй нь гайхалтайяа

Тэрсүү нэгнийг ч уучлах дээдэс язгуур ухаантай
Тэнэг нэгнийг ч ухааруулах цэц мэргэн увидастай эмээдээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл өргөн золгоё
Тэргүүн сарын шиний нэгний энх мэндийг эрье

2006.07.18

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Эргэж буцдаг орчлон
Оруулсан admin on 2013-02-15 20:44:29 (2134 уншсан)

Зөв л амьдрахгүй бол болохгүй нь
Зүүдэнд эргэх өвөө минь шаналахвий
Аадар бороо мөндөрнөөс ч илүүтэйгээр
Алагхан зүрхийг минь норгож орхих байх
Духыг минь үнэрлэчихээд одсоноос тань хойш
Дуугүйхэн дотроо үгүйлсээр олон жил хайлаа түмний дундаас
Үхэх төрхийг заагласан хоёр өөр ертөнцөд
Өсөж ганьхарч хорин жил хүлээлээ өвөө таныгаа
Сэвлэг даахь минь сүүний үнэртэй байхад та явсан
Сэтгэлийн жигүүр борхон гараараа далласаар үлдсэн
Бойтогны хонх жингэнүүлж тэнтэр тунтар алхалсаар
Бор шувууны бялзуухай шиг шулганаж хэлд орсон би
Өвөөг минь энгэртээ тосч авсан эх газрын шороо
Өөд тэнгэрээс ирнэ гэсэн балчир насны минь хүлээлт
Хөрст дэлхийд цэцгийн үр болж соёолоод
Хүйтэн цасан дороос яргуй болон дэлгэрдэг юм уу?
Буруу зөрүү л гишгэж болохгүй нь
Буян заяаг тань гундаахгүй хүн шиг амьдрах юм шүү
Будан хүдэн татаад ууланд сэрүү орлоо
Буурал хорвоогийн жамаар өвлийн цас бударлаа
Санаж бэтгэрээд санаа алдаад ч яахав дээ
Сар жилийн алсаас гэгээн дүр нь тодордог
Сайхан өвөөгийн минь сүнс төөрөх байх
Саруул уудам Монголоо олох гэж
Сансараас бэдрэх нь лавтай
Энгүй жиндүү орчлонгийн
Элгэнд нь нойрсох өвөөгийнхөө
Дэрнийх нь чулуунд хүслээ шивнэлээ
Дэргэдэх дэрсэнд нь сунаж мөргөлөө
Дээд тэнгэрийн албаа дуусгаад
Дэргэдэх үр минь болоод эргээд ирээрэй

2008.06.12

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Би чиний зураг
Оруулсан admin on 2013-02-15 20:43:36 (1956 уншсан)

Өглөөний наран цонхоор тусахад
Өөрөө чи минь намайг үзэсгэлэнтэй болгодог
Өнгө өнгийн будаг хайрандаа шингээгээд
Өөрөө чи минь намайг уран зураг болгодог

Амьдралынхаа жаргалтай сайхан дүр бүхнийг
Анх чамтайгаа бүтээж эхэлж байна би чинь
Аз жаргал баяр хөөрөөр  дүүрэн
Ариухан гэр бүлийг бүтээж эхэлж байна чамтайгаа

Халуу төөнөсөн үгсээр хацрыг минь туяаруулж
Хар хүрэн нүдээрээ хайрын үгээ шивнэж
Удахгүй төрөх алаг үртэйгээ өхөөрдөмхөн хөөрөлдөх
Ухаалаг зан чинь наддаа амжилтын хүчийг хайрладаг

Чинийхээ өгдөг хайрын баланд бялууран бялуурсаар Чимх чимхээр би чинь эрхийн тэнэг болчихжээ
Өр зүрхийг минь чимэн дулаацуулах халамжинд чинь
Өөрийн эрхгүй би чинь хэлээ хазаад сурчихжээ

Би чиний бусдаас харамлан нууж бүтээсэн
Бийрийн урнаар сэтгэлээсээ ургуулсан зураг чинь юм шүү
Үргэлж хажууд минь байж хайрлаж урладаг
Үнэнч дурлалын чинь урлагийн бүтээл юм шүү

2010.11.15

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Охин үр минь
Оруулсан admin on 2013-02-15 20:43:33 (11305 уншсан)

Охин үр минь чи ээждээ
Оюун ухаанаас минь соёолсон үр
Омог зангаас минь салаалсан үндэс
Одтой залуу насны минь оргилох хүслийн нахиа
Одот тэнгэрийн дундаас онцолж шүүрсэн
Од минь юм шүү
Үнэрийнх нь  сайханд ээж нь эрдэнэ заяасан гэж баярлах
Өөрийгөө дуурайсныг нь харж аав нь гавъяа байгуулсан гэж бахархах
Үе үе инээхэд нь охиноо том болж гэж өөрийгөө хөөргөх

Үнэгчлэн уйлахад нь аав нь хурайлан сууж бүүвэйлэх
Өдөр өдрөөр шинийг сурч, өмөлзөн эрхлэх охин минь
Өргөн орчлонг өөрийхөөрөө  таньж, ухаантай хүн болж өсөөрэй
Үр минь чи ээж аавдаа
Өр зүрхний гэгээхэн цайзнаа тонголзон эрхлэх
Өргөстэй бүхнээс өмгөөлөн хамгаалах энхрийлэл дундах хайр юм шүү 
Өөрийгөө умартан бүхнээ зориулах
Өнгөт орчлонгийн наран минь юм шүү
Алагхан үр минь чи ээж аавынхаа
Аз жаргал дунд минь анхлан дүрэлзсэн гал
Айсуй цагийн эрч хүчтэй гэгээхэн эхлэлийн эзэн
Алтан дэлхийн ирээдүйг атгалцан зогсох хойч үе юм шүү

2011.03.26

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Би таны үргэлжлэл
Оруулсан admin on 2013-02-15 20:42:37 (2172 уншсан)

Хатуу зөөлөн хослон хуйларсан
Хачин жигтэй замбуулингийн шуурганд
Эмээ минь та хамт байдаг болохоор
Энхрийхэн үр чинь жаргалтай явдаг аа
Баярлуулах гэж таныгаа л үргэлж  дээдэлж
Баяр жаргал бүхэн минь таны минь буянаар дэлгэрч
Одот орчлонгийн гэгээн наран таныхаа
Оргилсон сэтгэлийн тань халуун элч нь билээ би
Амттаны  дээжээ алаг үрдээ хадгалсан
Ачит эмээ минь та мөнхийн шүтээн минь билээ
Амьдралын догшин шуурганд төөрч будилахгүй л гишгэж
Алагхан үр чинь таныгаа баярлуулж л явахсан
Амьсгалах тоолондоо миний л төлөө залбирах
Ачлалт сайхан буурал эмээтэй болохоор
Амьдын хорвоод сэтгэл тэнэгэр  явдаг аа би
Бусдын хүүхдээс илүү сэтгэл минь өег явдаг
Буянд тань бялуурч, умбаж явдаг болохоор тэр 
Бусдын хүүхдээс илүү ухаан минь саруул явдаг
Буурал эмээ минь намайг хурцалж өгдөг болохоор тэр
Алаг үр чинь алив зүйлийг хийхдээ
Айх аюулгүй зоригтой байж чаддаг
Ариухан сэтгэлтэй эмээ минь хажууд болохоор
Алаг  дэлхий хүртэл аядуу зөөлөн санагддаг
Бяцхан ач тань таныгаа өвччихжээ
Бие минь залуу ч сэтгэл минь тогтчихжээ
Аль өөдтэйг идэх бүрдээ ааруул ээзгий харах бүрдээ
Амсахгүй л таньдаа барихсан гэж
Аль хэдийнээ боддог болчихжээ
Бүтэхгүй зүйл тохиолдох бүрдээ
Бүрэн эхээр нь маань уншчихдэг
Бусармаг нэгний бурууг ч уучилдаг
Буянтай эмээгийнхээ энэрэнгүй занг дуурайчихжээ
Би таны үргэлжлэл
Бие минь сэтгэл минь
Танаас ургасан дэлбээ 
Тасдаж боломгүй танхилхан иштэй
Тансагхан үзэмжтэй таны хоёр дахь төрх 
Тиймээ би таны үргэлжлэл чинь болохоор
Тэнгэр газрын дундах хайр энэрлийн тань нахиа болохоор
Тийм ээ би таны залуу нас байхсан
Тэнгэрийг ч цэлмээх буянтай үйлсийг тань
Тив  дэлхийд үргэлжлүүлж амьдрахсаан            

2009.10.01

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Үгс
Оруулсан admin on 2013-02-15 20:41:27 (1936 уншсан)

Насан туршаа энхрийлэл сонсоогүй энэ л үгс
Намайг сонсоход ташуур лугаа мэдрэгдлээ
Нартад ганцхан ачилсан ээжийн минь тэр л үгс
Нар халхлан бүрхэх мэт сэтгэлд гуниг төрүүллээ
Өсөх хүртэл сонсогдож үзээгүй тэр л үгс
Өөрийн минь сэтгэлд аадар бороо мэт асгарлаа
Өнөөдрийг хүртэл сөхөрч үзээгүй ээжийнхээ
Өлмийн дор сөгдөж ширүүн мөндөрт цохигдлоо
Гэмших хүртэл зэмлэл сонсоогүй энэ л үгс
Гэгээтэй тэнгэрийг бөөн үүлээр бүрхүүлэн хучлаа
Гэгэлзсэн сэтгэлд тайтгар үгүй амьдралын
Гишгэх замд нь аянга болж ниргэлээ
Үгс өөрөө үнэн болж сонсогдлоо
Өр зүрхэнд шуурга татуулан ирлээ
Өөрөө би ухаарч амжаагүй явснаа
Өөдөөс ирэх ирээдүйд сургамж болгон авлаа

2010.12.13

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Яарахгүй бол болохгүй нь
Оруулсан admin on 2013-02-15 20:39:43 (2213 уншсан)

Яарахгүй бол болохгүй нь
Яагаад ч юм тайван  сууж чадахгүй нь
Алдуурсан зээрд шиг цахилан оддог
Алтнаас ч үнэтэй цаг мөч ирэхгүй ээ
Цаг өөрөө цахилдаг юм байна
Цай ууж суутал өнгөрдөг юм байна
Цаг өөрийгөө  хэмждэг юм байна
Уралдаад л байя цаг чамтай
Ухаанаа л уралдуулъя цаг чамтай
Нартад ирээд буцах жамтай хүний мөрөө мөнхөлж              
Насныхаа номыг бүтээж гиюүрч суухгүй байя
Яарахгүй бол болохгүй нь
Яагаад ч амар жимэр суух зав алга
Наадаж наргих цаг даанч алга
Нартад амжиж хийж бүтээх юм мөн ч их байна

2010.09.18

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Амьдралын хэмжүүр
Оруулсан admin on 2013-02-15 20:37:59 (2190 уншсан)

Т.Элиотын шүлгийн мөр

“Амьдралаа би цайны халбагаар хэмжиж”
Алхам бүрийн үйлдлээ цагийн зүүгээр тоолох юм
Алс ирээдүйн замаа бартаагүй гэж төсөөлсөөр
Аргацаах амьдралын харгуйг цөс хөөргөн туулах юм
Аз жаргалаа би зовлонгийнхоо хэрээр  хэмжиж
Алдаж оносон бүхнээ ахин  давтахгүйг хичээнэ
Асар номин талын цэцгийн дэлбээн чуулган шиг
Алаг дэлхийн нэгэнтээ амгалан ертөнцийг эрэлхийлнэ
Мөрөөдлөө  би мөнх тэнгэрээр  төсөөлж
Мөрөн голын уснаа загас адил  сэлнэ
Үүлгүй цэнхэр тэнгэрт шонхор  дүүлэн нисэх шиг
Үлэмж их хүслийнхээ төлөө үхэн үхтлээ зүтгэнэ         

                2009.01.06

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Гомдол
Оруулсан admin on 2013-02-15 20:37:24 (2770 уншсан)

Гомдоод уйлна гэдэг амьд байгаагийн шинж
Гомдлоо тайлна гэдэг амьдрах гэнэн хүсэл
Зөн билгийн шинэ цагаан толгой
Зөрүүд зангаас минь эхэлдэг ч байж болох юм
Юм бүхэнд би гомддог болохоор
Юм бүхэн надад баярладаг байх
Үнэн худал хоёрыг зөвшүүлэн байж би гоморхдог
Үхсэн амьд хоёрыг харьцуулан байж би гоморхдог
Зүтгэл итгэл хоёроос зөрүү аван би гомддог
Зүүдэнд ирсэн бүхнээс сэжиг аван би гомддог
Намайг тоогоогүй дурлалыг гуйлгуулж би гомддог
Насан үүрдийн ханьдаа тунирхал  амсуулж би гомддог
Юм бүхэнд би гомддог болохоор
Юм бүхэн надад баярладаг байх
Сав ертөнцийн жамаар мөхөх бүхэнд би гомддог
Санаад ч ирэхгүй нэгнийг угтан байж би гомддог
Гомдоод уйлна гэдэг амьд байгаагийн шинж
Гомдлоо тайлна гэдэг амьдрах гэнэн хүсэл

2010.07.05

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Үнэндээ надад
Оруулсан admin on 2013-02-15 20:34:53 (1941 уншсан)

Үнэндээ надад
Үзэсгэлэнтэй бүхэн сайхан бус
Үнсэх минь саваагүй дүрсгүйтэл
Үзэмж төрх минь
Үүлнээс буусан цасны туяарал
Тунирхах минь зэрэглээн хэнэггүйтэл
Үзэн ядах минь цасан хунгарлал
Цөхрөх минь шүүдрийн дусал
Зөнгөөрөө урсах голын хоржигноон
Үнэндээ надад
Хүн төрөлхтний араншин  буй ч
Үнэндээ надад
Үүрдийн бүхэн сайхан биш ээ

2009.01.12

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Тэнгэрийн солонгоноос үлгэр авч шүлгээр гүүр бүтээхүй
Оруулсан admin on 2013-02-15 20:31:03 (2102 уншсан)

Тэнгэрийн солонгоноос үлгэр авч шүлгээр гүүр бүтээхүй
Тэртээ солонго өнгөө хувирган хамаг бүхнийг сэрээхүй
Тэнэг ухаантныг ялган байж тив дэлхийг аргадахуй
Тэнгисийн усанд шумбан шингэх тийм нэг шүлэг зохиохуй
Үзэмжит солонгоос өнгө дуурайж шүлгээр  амьдрал зохиохуй
Өргөн солонго нарийн болж өөрийн биеийг хувиргахуй
Өнгөрсөн түүхийг сөхөн байж өөрийн замыг чиглүүлэхүй
Өнөөх шүлэг гол даган чив чимээгүйхэн урсахуй
Найрагчийн бодрол солонгонд шингэн өнгө хувьсан өөрчлөгдөхүй
Надаас урсах миний горхи намуухан хоржигонон урсахуй
Насан залуу амьдралын замд бартаа түүнийг гаталхуй
Над руу тэмүүлэх уншигчийн хүсэл нар болон гэрэлтэхүй

2009.08.09

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Ганцаардлын хаалгаар. . .
Оруулсан admin on 2013-02-15 12:36:21 (2308 уншсан)

Өөрөө өөрийгөө таниад шөнийн өнгийг солиод
Өнгөт хорвоогийн тухай олон шүлэг тэрлээд
Ертөнцөд хүн болсондоо гомдолгүй баярлаж
Ер бусын нэгэн өдөр ганцаардлын амтыг мэдрэх гээд

Ганцаардлын хаалгыг нээхэд ганцхан би л байна
Гартаа үзэг цаас бариад тархины ертөнцөө уудлаад
Торомгор хоёр нүд гунигаар дүүрсэн шиг толботой
Торон доторхи шувуу шиг шаналал тээгч төрхтэй

Ганцаардлын хаалгаар ороход солонго татсан байна
Гадаа бороо шиврээд гаслангуй түрхэн зогсоод
Сэмэрсэн сэтгэлээс харууслын нулимас сэмхэн амтагдаад
Сэрүүн унтаа хоёрын зааган дунд зүүдлээтэй

Ганцаардлын хаалгаар гарахад халуун сэтгэл төөнөнө
Гартаа би өврийн дэвтэр шүлгийн номоо атгаад
Жаргал намайг тоох юм байна гэж харцаа цочоон инээмсэглээд
Жам ёсны хорвоогийн хоёр үнэнийг туулаад үзлээ

Ганцаардлын хаалгаар орсноос
Ганцаардлын хаалгаар гараад үзэх таалагдана
Гал огшсон бодлын амьд бүхний хэлтэрхий
Ганцаардлын хаалгыг үүрд хаагаад дахин нээхгүйг хичээнэ ээ . . .


2010.08.15

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Чимээгүйхэн
Оруулсан admin on 2012-02-06 13:08:45 (2342 уншсан)

Нэг.
Шаргал навчис хийсэн чимээгүйхэн мод уйлах
Шаналалаар дүүрэх бодлууд салхинд хийсэн арилах
Шинэ хуучин хосолсон шигшмэл сонгодог ертөнцөд
Ший жүжгийн гол дүрүүд чимээгүйхэн хувиралдах

Хоёр.
Анхны цас ороход чимээгүйхэн газар уйлах
Аясын хөнгөн санаанууд аажуу тайван хөврөх
Аз азгүйдэл ээлжилсэн хачин жигтэй хорвоог
Аядуу зөөлөн болгох гэж чимээгүйхэн урагшлах

Гурав.
Голын ус урсаж чимээгүйхэн чулуу уйлах
Голт зүрх өөрийн эрхгүй алгуурхан уурсах
Гомдол баясал хоёрын зааг нь үгүй амьдарлын
Гольдрол замыг нь хайн байж чимээгүйхэн алхлах

Дөрөв.
Өргөст цэцэгс ургаж чимээгүйхэн хуруу хатгах
Өр зүрхэнд өнөөх жүжиг шүлэг болон хувирах
Өрөөсгөл, эвлэрэл хоёрын тэнцүүргүй заяа тавилантай
Өнгө байдлыг нь ажин байж чимээгүйхэн уралдах

Тав.
Чиний бодол, миний санаа чимээгүйхэн холилдох
Чихний ээмэг, хурууны бөгж чимээгүйхэн солигдох
Чин хүсэл, хясал хоёр чимээгүйхэн тэмцэлдэх
Чив чимээгүй ертөнц өөрөө чимээгүйхэн эргэлдэх

2011.10.06

ЭНХТӨРИЙН АГИЙМАА



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Үнэний эрэлд
Оруулсан admin on 2012-02-06 13:07:42 (2242 уншсан)

Гоо үзэмж голтой үнэнийг эрэх тусам цөөрөөд
Гэрэлтэй өдрөөр ч түнэр харанхуй мэт төөрнөм
Хүний орчлонгоос тэс өөр үнэн шударгын ертөнц
Худал үггүй ариухан орон зай миний тархинд суунаглан байнам

Гуниглая гэлээ ч гомдол минь дотогшоо чиглэн хязгааргүйн гүнд шигдэх мэт
Гудамжинд гарч үнэн чамайг хайх нь ёроолгүй далайд шумбах мэт
Баярлая гэлээ ч  баясал минь гадагш нэвтрэхгүй араншин мэт
Байшин дотор өглөгч занг хайх нь зэлүүд хээр талд буудаллах мэт

Марзаганах хэдэн үгс бүхий ядмагхан шүлгийг минь уншихдаа
Магадгүй худал байна гэж элс шороотой ижилсүүлэн ч болох юм
Миний бодлыг тольдон, өт хорхойтой зүйрлэсэн ч болох юм
Миний амьдарлыг төсөөлөн, төөрсөн унагатай адилтган

Тохуурхан бодсон ч болох юм
Гагцхүү ганц үнэн миний бодолд соёолон байна
Газар дээр биш миний мөрөөдлийн ертөнцөд
Гарт минь бүлээцэгдэн, тархинд минь хадгалагдах
Гараг ертөнцийн үнэн гээчийг ганцаараа бус олуулаа мэдрэхсээн.

2011.02.03



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Бурханы үг
Оруулсан admin on 2012-02-06 13:06:17 (2409 уншсан)

Бурханы цус судсаар минь гүйхэд шүлгээ би бичдэг
Будант орчлонгийн нугачааг дэвтрийн цааснаа буулгадаг
Буруудаж зөвддөг орчлонгийн алтан учгийг ухаарах гэж
Буман бээрийн алсаас бурханд үгээр хүүрнэдэг

Тэнгэрийн дор газар оршиход үүлс хураа буулгадаг шиг
Тэнэгийн дор ухаантан оршиход сэтгэл нулимсаа хайрладаг
Тэргэл саран гэрлээ гийгүүлэхэд одод онцлон анивчдаг шиг
Тэртээ зэрэглээ шиг амьдарлаа би шүлгээрээ хэмжиж алхдаг 

Цэцгийн үр хөрсөндөө соёолох мэт шүлгээ би уншдаг
Цэлмэг тэнгэрт шонхор дүүлэх мэт онгодоо бас хөглөдөг
Цээжин доторхи хоёрхон шүлгээрээ бүхий л ертөнцийг төсөөлчихөөд

Цэрвэх завгүй халуухан аашаараа шүлгээ би гоёдог
Бурханы дүр нүдэнд минь үзэгдэхэд шүлгээ би уншдаг
Буруу ч бай зөв ч бай дөрөвхөн мөртөө туурвидаг
Буцах тавилангүй орчлонгийн жамыг сөрж чадахгүй ч
Бусармаг бүгдийг илчилж шүлгээ би уншдаг

Зуурдын жаргал бүхнийг үүрдийнх болгон холбож
Зулзган модны навч шиг ухаанаа дэлгэрүүлж амьдардаг
Зурвасхан харваад өнгөрөх залуу насаараа чимсээр
Зургаахан мөртэй шүлгээрээ гунигаа аргадан тайтгардаг

Бурханы үг чихэнд минь сонсогдоход шүлгээрээ би бахархдаг
Бурхан шүлэгчийн агуу хишгээс өчүүхэн ч болов хүртчихээд
Буруудаж зөвддөг амьдралын алтан учгийг ухаарах гэж
Бурхдын шүлгийг би буурал хорвоод түгээхийн талаа амьдарнам

 

            2009.12.13



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Миний дотор
Оруулсан admin on 2012-01-06 14:44:43 (2192 уншсан)

Ухаан дотор минь
Урсан өнгөрөх горхинд
Би дүрсээ үргэлж тольддог
Бодол дотор минь шиврэх
Манант зөөлөн бороонд
Би өөрийгөө үргэлж үздэг

Онгод дотор минь дүрэлзэх
Омголон халуун илчинд
Би өөрийнхөө хязгаарыг үргэлж тэлдэг
Өнгө нэмэх гэж энэ хорвоод
Өөрөө би ирсэн юм
Өт хорхой шиг бус хүн шиг амьдрах гэж
Өргөн хорвоод мэндэлсэн юм
2011.03.02



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Цагийн зүү
Оруулсан admin on 2012-01-06 14:43:48 (2341 уншсан)

                                                                  Э.Дикинсоны шүлгийн мөр
“Мөнхийн дуулал цагийн зүү үд дундыг зааж байна”
Мөрөн гол урсах мэт хоржигнонхон чимээлж байна  
Эгшиглэх дууны аялгуу зүрхийг минь өртөөлөн дөтөлсөөр
Эргээд хэзээ ч ирэхгүй мөчүүдийг тоолон анирлаж байна
Уулсын оргилд үүлс хуран чуулж байна
Ухаант хүмүүний үйлдэл бодлоосоо өрсөөд сүйдэлж байна
Уужим нутгийн минь салхи сэвэлзэн сэрүүцүүлэхээ больж
Улаан  шороогоор булсаар утаан хөшгөөр халхалдаг болж дээ
Мөсөн дээр гал улалзан асч байна
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэнгэр өөд тэмүүлж байна
Өнөөдрийн хатуу бүхнийг өр зүрхээрээ сөрж
Үд дундыг биш үүр цайхыг заалгахсан
2009.11.12

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )

Агиймаа 	Э	 Шүлэг: Э.Агиймаа : Дэндүү
Оруулсан admin on 2012-01-05 18:56:14 (2284 уншсан)

Нартай бороо зөөлөн шивэрхэд дэндүү дуртай
Наадан тоглох жаалуудыг хараад хүүхэд насаа дурсдаг
Намуухан үдэш  болзоонд зогсохдоо  дэндүү  дуртай
Найзалж нөхөрлөх залуусыг хараад залуу насаа хайрладаг
Нэг нэгээр надаас одох он жилүүдийг хайрладаг шиг ээ
Надад заяасан энэхэн амьдралаа дэндүү жаргалтайгаар төсөөлөн алхана
Намартаа буцаад хавартаа ирэх нүүдлийн шувуудад хайртай
Насан туршийн хайрыг ганцхан минийх гэж аминчирхана
Дэгэж дэрвэх өхөөрдөм үрдээ дэндүү хайртай
Дэврүүн бодолтой сайхан залуу насаа дэндүү хайрлана
Орчлон дэлхийн эгэл бүхэнд дэндүү татагддаг би 
Оддын дор оргилуун хүслээрээ жигүүрлэн амьдардаг би

2011.02.06

ЭНХТӨРИЙН АГИЙМАА

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Агиймаа Э )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 64 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor038.jpg
Хэмжээс: 600x470 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3744

Зураач : Б.Хонгорзул
khongor049.jpg
Хэмжээс: 600x480 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3721

Б. Энхбат 1981	18.5х16, модон бар
Бурхдын орон
Хэмжээс: 600x524 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2833


Агуулга
Баасан, 2013.02.15
· Э.Агиймаа : Байгалийн аяс хайрын шүлэг
· Э.Агиймаа : Чулууны аялгуу
· Э.Агиймаа : Уулсын өнгө
· Э.Агиймаа : Хол явах юмсан
· Э.Агиймаа : Далд хүний ил бичээс
· Э.Агиймаа : Зохиогүй чимэг
· Э.Агиймаа : Үнэн гэнэ үү?
· Э.Агиймаа : Шүлэг бичиж шаналснаас уйлж суух нь дээр юм шиг
· Э.Агиймаа : Эх оронч
· Э.Агиймаа : Гэнэн дээ гэнэн энэ ертөнц
· Э.Агиймаа : Үнэний эрэлд
· Э.Агиймаа :Цөвүүн цагийн Монгол
· Э.Агиймаа : Зуслангийн дурсамж
· Э.Агиймаа :Хөдөөгийн хөх өвгөд
· Э.Агиймаа : Нандин хэлхээ
· Э.Агиймаа : Ховор заяа
· Э.Агиймаа : Харуусал
· Э.Агиймаа : Багшдаа
· Э.Агиймаа :Ээжээ та
· Э.Агиймаа : Аавын үг
· Э.Агиймаа : Ид шидтэй чихэр
· Э.Агиймаа : Эмээ
· Э.Агиймаа : Эргэж буцдаг орчлон
· Э.Агиймаа : Охин үр минь
· Э.Агиймаа : Би чиний зураг
· Э.Агиймаа : Би таны үргэлжлэл
· Э.Агиймаа : Үгс
· Э.Агиймаа : Яарахгүй бол болохгүй нь
· Э.Агиймаа : Амьдралын хэмжүүр
· Э.Агиймаа : Гомдол
· Э.Агиймаа : Үнэндээ надад
· Э.Агиймаа : Тэнгэрийн солонгоноос үлгэр авч шүлгээр гүүр бүтээхүй
· Э.Агиймаа : Ганцаардлын хаалгаар. . .
Даваа, 2012.02.06
· Э.Агиймаа : Чимээгүйхэн
· Э.Агиймаа : Үнэний эрэлд
· Э.Агиймаа : Бурханы үг
Баасан, 2012.01.06
· Э.Агиймаа : Миний дотор
· Э.Агиймаа : Цагийн зүү
Пүрэв, 2012.01.05
· Э.Агиймаа : Дэндүү

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn