Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Түмэнбаяр Бум-Эрдэнэ


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
Оруулсан admin on 2019-03-29 09:57:19 (10169 уншсан)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Оруулсан admin on 2018-04-18 23:27:48 (5201 уншсан)

(Өгүүллэг)

- Хаа хаа л гэх юм чи гуя авчихаар яагаад байгаа юм. Махных нь арвиныг бодсон ч гэсэн гэж Цэмбэлийг хэлэхэд
- Хаа авнаа. Муусайн хүүхдүүд нь багадаа хоёр хацар нь тос даачихсан л нэг нэг хавирга зулгаагаад гүйлддэг байсныг мартаа юу гэж Жамба зөрүүдлэв.
- Тэр үе чинь алин цагийн өнгөрчихөөд байхад даа. Одоо юу гэж л хавирга зулгааж суух вэ дээ
- За за чи тэр тавагныхаа л аяыг олохыг бод гэж Жамба авгайгаа яршиглана. Нэг ингээд зөрчихөөрөө юу ч гэж хэлээд нэмэргүйг мэдэх Цэмбэл түүнийг орхин цааш эргэтэл Жамба
- Үгүй чи мөнгөө. Би энэ махыг чинь юугаараа авах юм болж байна гэж шарвалзав.
- Өө, харлаа гэж Цэмбэл өврөө уудлан хэдэн төгрөг гаргаж өгөөд цаашиллаа. Жамба махаа авчихаад чихэр жимсхэн эргүүлж явсан Цэмбэлийн араас очиж бас дуугай байж чадсангүй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Хундага нулимс
Оруулсан admin on 2018-04-10 20:23:10 (5008 уншсан)

Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. "Заяа бас л ирж хоносонгүй дээ” гэж бодсоор ажил руугаа гарлаа. Сараа, Заяа хоёр монголд байхдаа цуг ажилладаг байлаа. Сараа бол царай зүсээр муугүй, хамт олондоо нэр хүндтэй. Түүнийгээ дагаад яриа хөөрөөтэй, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай. Ер нь цаанаа л нэг аз жаргалтай нэгэн. Нөхрийг нь Түвшин гэнэ. Бас л аятайхан залуу. Эрдэм мэдлэгтэй, доктор хүн. Хүүхэн болгон л Сарааг азтайг гайхна. Нөхөр нь гэж өөрийнх нь үгээр, хүүхдүүд нь гайгүй сургуульд явна. Ганц дутуу юм нь байр байлаа. Байргүй тул хөгшчүүлтэйгээ цуг амьдарна. Хөөрхий нөхөр нь чадлаараа оролдож байж ганц хашаа байшинтай болсон ч түлээ нүүрс, унаа, ус гээд дээр нь хүүхдүүдийн сургууль холдоод, өвөл хаврын сэрүүнд ханиад томуу эргүүлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тул түүнээ зараад хөгшчүүл дээрээ ирчихсэн нь энэ. Хадмууд нь хэдийгээр илүү дутуу ааш гаргаад байхгүй ч олуулаа шуугиад ирэхээр наанадаж хоёр хөгшинд төвөгтэй, цаанадаж өдий гуч гарчихсан улс гэр орондоо өөрийн тааваар байх боломж жаахан муу. Адаглаад санаа амар хэдэн хором хэвтчихэж үл болно. Ажлаасаа орж ирээд нэг сайхан үнсчих, үнсүүлчих энэ тэр бол бүр хавчлагатай.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:32:04 (4539 уншсан)

Тэнгэрийн хаяанаас цайсан үүрийн гэгээ араасаа шар туяа дагуулсаар цонхоор тусаж өрөөгөөр нэг тархахын алдад би тав тухтай нойрноосоо сэрлээ. Нойр ханажээ. Хэдийгээр босох арай болоогүй ч нэгэнт нойр сэргэсэн тул орноос босоход харамсахааргүй болж. 

Босож салхивчаа онгойлготол зуны өглөөний цэнгэг агаар багтаж ядан орж нүүр илбэн үлээнэ. Агаартай хамт моддын сэрчигнээн, шувуудын жиргээн өрөөгөөр нэг сүлэлдэх нь уяран дуулмаар хөгжимийн айзам гэлтэй. Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй гэгчээр модны мөчирнөөс хумсынхан чинээ сарвуугаараа лавтайхан атгасан хэдэн болжмор ургах гэгээг угтаж, хоорондоо уралданхан хоолойныхоо хэрээр жиргэх нь түүнд оногдсон ямар их хувь тавилан бэ. 

Энэ бол өглөө. Өглөө гэдэг сайхан байх нь мэдээж боловч энэ өглөө яагаад ч юм юутай сайхан, юутай тансаг, юутай өөр.

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Юуг ч бодож болдог орчлон
Оруулсан admin on 2018-01-30 17:42:33 (3670 уншсан)

“Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо. Үнэхээр тийм муухай харагдах юм байсангүй. Харин түрүүхэн дэлгүүрээс авсан дотуур хувцсаа таардаг л байгаа даа гэж санаа зовнисоор өмслөө.

Юуг ч бодож болдог орчлон 
Тор шиг ч юм шиг, торго шиг ч юм шиг материалаар хийсэн болохоор өмсөхдөө урчих вий гэж санав. Харахад эмзэгхэн хэрнээ өмссөн хойно яасан ч гоё харагддаг юм. Хоёр хөхийг минь өндийлгөн хооронд нь үл ялиг шахаж өгч. Хөхөн дээрх жижигхэн хар мэнгэ эгдүүтэй харагдана. Дотоож нь биенд яв цав таарч бүсэлхийгээр тайлтай болгож харагдуулна. Виктория секрет гэж өөр юмаа. Хүүхнүүдийн брэнд, брэнд гээд үхэлдээд байдгийн учрыг багахан ч гэсэн ойлгох шиг болов. 

 

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Бум-Эрдэнэ Түмэнбаярын : Хуучин ном
Оруулсан admin on 2017-12-27 10:04:13 (4805 уншсан)

Нэг мэдсэн чинь өвгөн өрөөсөн гартаа сийрсэн цагаан малгайгаа хумиад базчихсан байрныхаа гадаах сүүдрэвчинд “Яана гэнээ чи. Насандаа нэг бүтэн ном уншиж үзээгүй байж үлдсэн гурван номыг минь авах гэнээ чи. Хэзээ байтлаа чи номонд ингэтлээ хайртай болчихоов. Би ямар чамайг мэдэхгүй биш. Бас л нөгөө архиа гудрах гэж байгаа биз. Тэгж ч ярихгүй ээ хүү минь” гэсэн уур унтуунд ороогдон нилээн амьсгаатай сууж байв. Сая чухам юу болоод өнгөрснийг ухаарах сөхөө одоо л орж байх шиг.
“Наад муу цаасыг чинь хэн ч уншихгүй за юу, зарагдах ч үгүй. Харин ч би ганц нэгээр нь зарж өгч байгаад баярла. Одоо та нарыг уншдаг хүн гэж хаа байсан юм. Та нарын үе чинь өнгөрч байна шүү дээ, хөгшин зөнөгөө. Ер нь чиний зохиолч гэж юу байсан юм бэ, айн!” хэмээн чарлах согтуу хүүгийнх нь дуу чихэнд нь хадна. Баруун шанаа нь халуу дүүгэхийг сая анзаарч, чичирхийлсэн гараараа сэмхэн дарж үзвэл гайгүй нь ч гайгүй бололтой.
Цээжнийх нь гүнээс гомдол харууслын хар манан багтаж ядан огшиж, хүүгийн тухай бодол гашуун нулимс дагуулан гадагшилна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Шүлэг: Г.Содбаяр : Диваажинд би очихгүй
Оруулсан admin on 2015-11-25 22:48:12 (4710 уншсан)

 Диваажинд би очихгүй

Тэнд яагаад ч би очихгүй 

Тэр газрыг сонсохыг ч хүсэхгүй

Аз жаргал, аав ээж , үзэсгэлэнт хань 

Үр хүүхэд , үүрдийн анд , үнэнч албат

Өнө мөнх жаргал амалсан ч тэнд л би очихгүй

 

Тэнд уйтгартай бас урагшгүй.

Уйлах шалтгаангүй , шаналах сэтгэлгүй. 

Ухаарах мөчгүй , өрөвдөх гачлангүй , бодохгүй бас ойлгохгүй...

Тиймээс би ТАМД очино. 

 

Нүглийн үүр, бузрийн оромж , залхаан цээрлүүлэх орон зай.

Нулимс, цус, хөлс, тарчлаан, хашгирах чимээний аялгуут оромж.

Энэ бүгдийн дунд зогсож байна гээд төсөөл дөө!

Энгүй их үзэсгэлэн харагдаж байна уу? ГАЙХАМШИГ! 

 

Үнэн хэрэгтээ төгсийн бас үзэхийн хязгаар юм.

Үзэшгүй аймшиг бишээ! Үхлийн хүч мэдрэмж.

Харамсал , гуниг ухаарлын, хамгийн дээд халуун цэг. 

Түүнээс мэдрэх хайрыг төсөөлж л болно өөр аргагүй. 

 

Зүрх зүсэж гомдоосон хэн нэгний зовлонг мэдэрч 

Өрөвдөж хайрлан , өөрийгөө зүхэхдээ ,

Зах хязгааргүй буян үйлдэх , хүчтэй сэтгэл бас огшилт.

Замбараагүй бодрол, харууслын хязгаар

Сургамж, сургууль , ойлголт

Эцэс сүүлд нь амирлангуй их бясалгал

Тамын тарчлалаас тайвшрах таашаал, Эрх чөлөө

Ай! энэ ямар их хүч бас агуу мэдрэмж юм.

Төсөөлөөд үздээ! Гүн ухааны мастеруудаа! 

Сэтгэл судлаач нар минь , хэнээтэнгүүд минь. 

Олох , ойлгохын урлагыг бүтээгчидээ! 

Шинжлэх ухааны сүүлчийн гэрчлэлт мөч биш гэж үү!

 

Энэ бүх ойлгохын хязгаарыг яг дэргэдээс нь

Эд эс бүхнээрээ мэдрэхийг хүсэж байна. 

Галзуу солиотой байна уу? Гажууд хэрцгий байна уу? 

Тэр хязгаар хүртэл бүх сургаалийг 

Түрүүлээд ойлгочихлоо, одоо яах вэ?

Сэтгэл дотроо онолыг нь үзээд 

Сэрүүн зүүдэндээ практик болголоо.

 

Учир нь учиртай тэр нь учиртай байдаг уялдаа холбоог

Урлаг , уянга, яруу найргийн үнэн чанар шалтгааныг

Шинжлэх ухаан, сэтгэл судлал, тайлагдашгүй нууц

Үнэн худал, үхээрийн бузар, үйлийн үр

Үхэх хүртэл хүлээх үүрэг эрх хариуцлагын талаар

Үнэндээ зүгээр л бодоод олчихсон , төсөөлсөн бас мэдэрсэн....

 

Тэгээд ч шунал минь барагдахгүй байна вэ яах вэ!

Ямар байна галзуурал тийм үү!

 

Тиймээс би диваажинд очихгүй гэсэн юм!

Тэнд уйтгартай, бүх юм ойлгомжтой!

Мөнх нас үүрдийн жаргал горилох шунаг сэтгэлтнүүдийн

Мөрөөдөл болсон жинхэнэ ТАМ,

Хайр өгөөд хариу нэхэх хувиа бодогчдын

Харц нүдний хор цугласан газар.

 

Үүрэг хариуцлагаа бүгдийг нь ягштал биелүүлж

Үр удмаа үлдээж, үнэн мэдлэгийг сургаж

Өвгөдийнхөө ёсоор өвлүүлж дуусгаад

Үзэхийн хязгаар үхлийг туулсаны дараа

Шударга бусын анхны цэгт би очихгүй ээ

Шууд ТАМ хэмээх үнэний Сүм рүү тэмүүлнэм...

Өршөө!!!

Г.Содбаяр 2012.8.12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Сонин зүүд
Оруулсан admin on 2015-11-16 11:14:27 (7247 уншсан)

- За тэр! ёстой хөөрхөн таарч байна шүү дээ. Миний хүү чинь ноднингоо бодвол мундаг том эр болжээ. Хүүхэд өснө гэдэг ч үгүй мөн хурдан юмаа даа гэж эмээ нь хүүгийн дээлийг янзлангаа хэлэхэд
- Хэлээд юүхэв! Ноднин энэ дээлийг чинь одоо хэн нь өмсөж байсан юм дээ? гэж өвгөн асуухад
- Яагаав! Батаа, Дархаа, Очироо үгүй ээ, өө нөгөө хэний бага. За байз эднийг чинь одоо ингээд холиод байдгиймаа гэж эмээгээ мунгинахад хүү
- Сүрнээ ахын өмсөж байсан дээл шүү дээ гэтэл эмгэн сая ухаарч
- Тийм л дээ. Цогоогийн бага. Энэнээс арай ах юмдагуудаа гэхэд өвөө нь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Түнтүүлэй /Өгүүллэг/
Оруулсан admin on 2015-11-03 01:58:28 (11588 уншсан)

-   Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээ. Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.
-   Өдрийн наранд унтаад байхаар наад тархи толгой чинь хагардаггүй юм уу? гэж бүр нэг том хүн шиг асуух загнахын завсраар хэлж байна.
-   Нүүрээ бүтээгээд жаахан хэвтсэн чинь нам унтчихаж гэж би өөрийн мэдэлгүй бүр жаахан хүүхэд шиг хариулчихсандаа ичих шиг.
-   Май энийг уу гэж байна. Наад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөв. Үнэндээ ангасан гэж учиргүй. Цайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс бас л санаа зовов.
-   Ингэхэд чи хаанаас гараад ирэв.
-   Саахалтаа саахалт. Өглөөнөөс хойш таныг дурандлаа. Хөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байна. Инээд хүрээд болдоггүй. Нэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтай ч билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Мөө-Мөө
Оруулсан admin on 2015-04-17 14:54:30 (6417 уншсан)

Шоп! хийтэл дуугарган хүүгийнхээ амнаас хөхөө сугалж авсан ээж нь
- За ингээд миний хүү нэг хэсэг байж бай.
Өө! энэ баадайгаа өмсчих. Шээчихэж мэднэ. Ээж нь хэдэн тугалаа харангаа аргал түүчихээд ирье гээд арван сартай хүүгээ орны толгойноос уясан бүсний үзүүрээр бэлхүүсээр нь ороож тооно тушчихаад босоход
“Өө! ингээд бас л орхих нь дээ. Дотор эвгүй оргиод уйлмаар болж байх чинь. Уйлчихдаг ч юм билүү. Гэхдээ газар жаахан баймаар ч шиг” хүүгийн ам нь өмгөнөөд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тул болив.
- За ээж нь тоглоомнуудыг нь дөхүүлээд өгье. Ийм том хүү чинь уйлдаггүй ээ гээд хамаг новшийг нь ойртуулчихаад, уйлахаас нь өмнө гэсэн шиг яаран гарав.
Пад! гэх дуунаар хүү хаалганы зүг харж, газар суусаар хоцроод гэрийн эргэн тойрныг эргэцүүлэн харав. Гэрт нам гүм. Тооноор сүвэгчилж туссан нар хүүг уясан баруун хойд ор луу чиглэж, үл мэдэг тоосонцор гэрлийн дагуу шугам татуулан бужигнана. Зууханд гал шажигнан дуугарахаа больж цогшиж эхлэнэ. Дээр нь хөнгөн цагаан данхтай цай тавьжээ. Хаалга хаагдахад доргионд нь зүүн чагтаганаас өлгөсөн шанага санжигнан хөдөлж байснаа зогслоо. Хүү хэсэг чимээгүй сууснаа дахин “уйлдаг ч юмуу” санагдаж өмөлзөн хоёр гараа савах янзтай хөдөлгөтөл гарт нь бариатай тоглоом дуугарахад сатааран дуугай болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Бурхан зүг (Өгүүллэг)
Оруулсан admin on 2014-09-10 15:00:52 (8225 уншсан)

Хааяа хэн нэгэн дагаад байх шиг санагддаг даа. Яг тийм мэдрэмж гэнэтхэн төрөөд орхив. Эргэн тойрноо хартал юм мэдэгдсэнгүй. Бодоод байхад хүн хар танихгүй хөдөөгийн энэ аймагт дөч хол давсан намайг хэн л дагав гэж дээ. “Гэр орноосоо хол явахаар нойр, хоолны хэм алдагдаад ингэдэг юм болов уу” гэж хүртэл бодов. Би гэрээс гараад бараг хоёр долоо хоносон гэдэг чинь бас л овоо хугацаа. Наашаа ирэхдээ зам товчилох гэж засмалаас гарч, шороон замаар давхиж яваад хуучин чулуун карьерын ухаад орхисон нүхэн дээгүүр харайлгаад эгээтэй л сүйд болчихоогүй. Машинаа л эвдсэнээс өөр сонин содон зүйл энэ томилолтын хугацаанд болоогүй юмсан. Гэтэл өнөөдөр нэг л жигтэй. Бас цаанаа нэг хөндүүр. Юу юугүй намар оройн жиндүү салхи цонх сарлах шиг сэтгэл хонгиноод ирэв. Гэнэтхэн юу болчих нь энэв дээ гэж бодохоор урагшаа алхах шинжгүй. Архи уусны маргааш шиг зэрзийгээд явчихлаа. Хий дэмий л халаасаа тэмтчин байж тамхиа гарган асааж хэд соров. Өөрийгөө яг яагаад байгааг ойлгож ядан эргэцтэл нүдний буланд нэг их танил гэмээр царайтай эмгэн жижигхэн цагаан байшингийн цаагуур бөртөс гээд орчих шиг болов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Салалт
Оруулсан admin on 2014-09-10 14:59:10 (8583 уншсан)

Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.
- Яасан бэ?
- Саяын алиалагчдыг бодоод. Хөөрхөн юмаа. Эд яаж ийм юм бодож олдог байна аа?
- Бөмбөлөгөө хагалаагүй бол ч тэр хоёрын хайр өнгөрсөөн. Ингэхэд тэд тэр бөмбөлөгөө хийх гэж зовсон байх даа?
- Бөмбөлөгтөө хайртай ч гэсэн хагалахаас өөр замгүй юм даа
- Харин тийн. Пүдхийтэл мөргөлдөөд л хоёр тийшээ өнхрөөд унахын. Тэгээд хашрахгүй дахиад л бие биен рүүгээ гүйх нь хөөрхөн тээ. . .
Зоригт Сарнай хоёр циркийн үзүүлбэр үзчихээд харьж яваа нь энэ. Хөөрхий алиалагчийн хөгтэй явдлыг хөгжилтэй нь аргагүй ярьж, яг л залуухан охин шиг инээх Сарнай Зоригтын сэтгэлийг улам нялхруулна. Аз жаргал гэдэг атгаад авсан хүндээ алхам бүрт мэдрэгддэг сэтгэлийн амттан ажээ.
Циркийн манеженд томоо гэгчийн хийн бөмбөлөгтэй эр эм хоёр алиалагч зөрөлдөн алхана. Тэд өөр өөрсдийнхөө бөмбөлөгийн сайхныг илэрхийлж, илж таална. Төдөлгүй бие биенээ олж харан сэтгэл алдарч, хөтлөлцөн алхана. Хийн бөмбөлөг нь том учир гар нь арай чүү гэж хүрэх ажээ. Улам бүр дотносох тэд тэврэлдэн үнсэх гэвч яагаад ч хүрэхгүй. Асар их хүчин чармайлт гарган холоос гүйж ирэн тэврэх гэвч хийтэй бөмбөлөг хоорондоо мөргөлдөж тэд тэртээ хол үсэрч унана. Босож ирээд дахин оролдоно. Үзэгчид тэгэх тоолонд элэглэн шоолцгооно. Бүр эвхэрч унан инээлдэнэ. Эцэстээ алиалагчид бөмбөлөг саад болоод байгааг ойлгож, хагалахаар шийднэ. Эхлээд эрэгтэй нь харамсаж байгаа хэдий ч зоригтойгоо илтгэн хагалав. Гэтэл мөн л хоёр биенээ тэвэрч, үнсэж чадсангүй. Тэгээд эмэгтэй нь бас л харамсан байж хагалав. Өөрсдийнхөө хамгийн хайртай бөмбөлөгийг хагална гэдэг тэднээс ихээхэн сэтгэлийн тэнхээ шаардах ажээ. Гэвч эцэстээ тэд бие биенээ тэвэрч, үнсэж, хайрлаж чадаж байв. Алиалагчдын үзүүлсэн сюжет энэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Мянга мянган жилээр . . .
Оруулсан admin on 2014-09-10 14:59:08 (7131 уншсан)

Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.
Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туульсын эгэлгүй ертөнц үелзээд ирдгийм. Одоо мөдгүй эртэч хэдэн бялзуухай айдаст нүдээ гялтгануулан ирж, эртний хэлээр нарыг дуудан жиргэх болно. Би тэднээс өхөөрдлийг мэдэрдэг. Өхөөрдөл гэдэг орчлонгийн хамгийн энхрий мэдрэмж байх. Төд удалгүй тэдний дуудсан тэг дугираг хуучин нар шинэхэн гэрлээ цацруулсаар тэнгэрийн хаяанаас мандахад цэв цэнхэр гариг маань цээлхэн хоолойгоор дуулах болно. Айдсаа гээсэн өнөөх хэдэн бялзуухай нарны цацраг дамжин нисэж одно. Нар угаасаа л итгэл найдварыг тээгч байх.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Такси баригч (2)
Оруулсан admin on 2013-10-04 13:16:47 (6524 уншсан)

- Тийм үү? Өнгө ч үгүй хар цагаан зураг юм болохоор нэг сүг сүүдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд
- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхүү бодол төрдөг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогүй шахам улс байсан шиг байгаа юм. 
- Яг тийм ч биш байх л даа. Зүгээр л, сургуулиа төгсөөд хаана ажиллах, тэр ч бүү хэл хэдэн төгрөгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдүй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгүй нүүгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л төсөөлөгддөг юм.
- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нүүгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтүүлж өгдөг юм даа. 
Ай даа! Залуу насаа гэж . . . гээд үгээ тасалж хэсэг байзнаснаа
- Юутай ч зүйрлэшгүй эд юм даа гээд нэг их урт санаа алдав. 
Бидний яриа огцомхон өрнөсөн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгүйхэн сорохоос өөр чимээгүй хэсэг сууцгаалаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Такси баригч (1)
Оруулсан admin on 2013-10-04 12:44:44 (6885 уншсан)

Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүй байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу сая нэг юм хаалгаа нээв. Хаалганы завсраар саагих ууран дунд зогсох түүний өрвийсөн үснээс нь хүртэл халуу дүүгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгүй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нүдээ ээлжлэн нухлана.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Хонины морь
Оруулсан admin on 2013-10-04 12:24:09 (7317 уншсан)

Зуны дунд сарын жирийн нэгэн өдрийн жин үдийн халуун, агаар дүнгэнүүлэн нуугина. Нүдэнд унасан цэгээн шиг өчүүхэн цагаан үүл тэртээ тэнгэрийн хаяанд гялайхаас өөр зүйл тэнгэрт алга. 
Ов товхон бор толгодын дээгүүр зэрэглээ үелзэн сүүмэлзэж, хээрийн хөх чогчого хаа нэгтэй шогширохоос өөр амьд амьтан үгүй мэт нам гүм. Бүрэнгийн голын эхээс жаахан хойхонтой Сэргэлэн дэнж гэж байх агаад түүний зүүн зовхинд хаяаг нь шазайтал шуусан их бага хоёр гэр хурц наранд гялбан бөндийлдөнө. Нар чанх дээр голлосон болоод тэрүү гэрийн сүүдэр хойд хэсгээрээ нарийхан зураа төдий тусах бөгөөд түүнийг даган гөлгөн хар нохой нүдээ гялтагнуулан, нарийхан ягаан хэлээ унжуулан, цээж түхэгнүүлэн сунан хэвтэнэ.
Гэрийн баруунтайд элдэв новш дээр нь овоолсон морь тэрэг хоёр арлаараа газар шийрлэн тухлана. Түүний доор дөрвөн нүдтэй хөгшин банхар өөрийнхөө эзэмшлийн газар байгаагаа ирэлхийлж хаа нэгтэйгээс авчраад хаячихсан адсага аятай амьгүй юм шиг хэвтэнэ. Морь тэрэгний баруун урд руу хонины хороо, тугалын хашаа халуунд халан сарзайх ба хашааны модон дээгүүр үл ялиг зэрэглээ гүвэлзэж, хааяа нэг хар ялаа бууж сууна. Хашаа тойрон хэдэн хурга хэвтэх нь хэвтэж, зарим нэг нь хорон зогсжээ. Хашааны хажууд хээлтэй гүү шиг цүндийсэн гэдэстэй, урт дэлтэй хөгшин бор морь цулбуур унжуулан ялаархавч халуун наранд дуниартан үүрэглэнэ. Бор морины нуруунд хүүхдийн жижигхэн эмээл тохож, олом нь тэртээ тэргүй тэр том гэдсэн дээгүүр нь татаж хүрэхгүй тул улаан сугаар нь давхарлан татсан харагдах нь хүүхдийн баривч чихээд өмсчихсөн том хүн гэлтэй харагдана. Энэ бол энэ хот айлын хонины морь. 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : ХУУЧИН НОМ
Оруулсан admin on 2013-05-02 14:18:20 (6157 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Шүлэг: М.Цэдэндорж : Миний монгол
Оруулсан admin on 2013-03-25 15:53:09 (5328 уншсан)

Уул нь өндөр,
Ус нь тунгалаг,
Ургац нь өтгөн,
Уудам саруул,
Миний монгол
Мэнэнгийн говь
Хангайн нуруу
Хан хөхий
Хөвч тайга
Хөвсгөлийн үзэсгэлэн,
Хүн нь амгалан,
Хөлөг нь хурдан
Хүүхэн нь жавхлан
Хүүхэд нь баясгалан,
Миний монгол
Мөнхийн рашаан
Хэрлэн гол
Хэнтийн нуруу
Сайхан тал 
Сарьдаг Алтай
Огторгуй нь номин, 
Од нь бадмаараг
Охь нь гал,
Онц төгөлдөр
Миний монгол
Минж халиу
Харлаг тахь,
Хатирч хулан,
Бөхөн жороо,
Бүргэд шонхор,
Мал нь олон
Магнай нь тэнүүн,
Сэтгэл нь уужуу
Сэвгүй ариун
Миний монгол
Мэлтэлзсэн айраг
Эгшиг дуу
Эрх жаргал
Эрдэм соёл 
Элбэг баян
Хүсэл нь чандмань
Хүч нь арслан
Авьяас нь живэр
Ажил нь сүмбэр
Миний монгол
Мэдэх бүхэнд
Янагийн жаргал
Яруу найраг
Аялгуу хөгжим
Алаг цэцэг
Эцэг нь Алтай
Эх нь Онон
Толь нь Буйр
Гэзэг нь Сэлэнгэ
Миний монгол
Мишээсэн дагина
Арцсын орон
Жаргалын нутаг
Энэ газар
Энхжингийн өлгий
Хус нь уурга
Хуйв нь Туул
Хурамсага нь Саяан
Хувь заяатай
Миний монгол
Мишээсэн хархүү
Өнөр айл, 
Өгөөмөр гэр
Эртний соёл
Өвгөдийн дурсгал
Хөрс нь эрдэнэс
Хөгжил нь үйлдвэр
Садан нь дэлхий
Санаа нь сүү
Миний монгол 

1960 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 15 буюу төгсгөл (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 17:08:19 (7903 уншсан)

- Охиныг нь авна гэнэ
- Хүслэнг үү?
- Тийм. Гол нь охиндоо ч биш. Кафед нь болоод байгаа байхгүй юу Охиныг нь үрчлээд авчихвал тэрний эзэн болно гэж тооцоолсон хэрэг.
- Тэр том үйлдвэртэй хүн тэр муу жаахан кафегаар яах гэсэн юм болоо?
- Үгүй ээ, харин тийм л шуналтай болсон байхгүй юу. Бүр авах идэхийн дон. Би түүнд зөвшөөрөөгүй юм. Анх талийгч кафегаа өөрийн болголоо гээд бид хэд сууваа даа. Тэгээд дараа нь би Надмидад манай Сувдаа мөн сүрхий юм. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихлоо. Тэгээд бид гурав жаахан хөөрөөд суучихсан гэсэн чинь л юун сүртэй юм. Тэрийг ямар хөрөнгө гэдэг юм. Миний машин ямар үнэтэйг мэдэх үү? Ийм хоёрхон машины мөнгө цуглуулчихаад хөрөнгө гэлээ гээд л баахан ихэрхэв. Тэгэхээр нь ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Чи ямар тэглээ гээд хоёр машинаа зэрэг унаж чадах биш гээд хэлчихсэн чинь уурлаад тэр шөнө намайг ээрч өдсөөр байгаад хэрэлдэж байгаа юм даа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 14 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 17:05:09 (6194 уншсан)

“Өөрийн ганц охин Хүслэнгээ хамгийн хайртай найз Болороодоо үрчилж үлдээснээ гэрээслэв” гэсэн байв. Би нүдэндээ итгэсэнгүй. Нотариатчийн тамга ч харагдах шиг. Сувдаагийнхаа зургийг тэврээд уйлж гарлаа. Ийм юм гэж байдгаа бас . . . Еэ, тэнгэр минь гэж . . . Бурхан минь гэж . . . сад тавьсан нулимс маань урсаж, эрүүнээс дусалж байсныг ч мэдэлгүй нэг хэсэг л уйлж суулаа.

- Баярлалаа Сувдаа минь, баярлалаа. Би охиныг чинь хүний зэрэгтэй хүн болгоно. Нүднийхээ цөцгий мэт хайрлана. Би амлаж байна гээд л өөр юу юу гэсэн юм бүү мэд. Үглээд л, амлаад л, Сүхээг тэврээд л уйлаад байлаа. Энэ бол өөрийгөө бодохоор баярын, Сувдаагаа бодохоор харамслын уйлалт байсан юм.
Энийг нь эртхэн мэдсэн бол би хамгийн сүүлчийн үгээ арай өөр үг хэлэх байсан юм. Энэ амлалтаа түүнийг ухаантай байхад нь амлах байсан юм. Юм гээч яагаад ингэж өнгөрсөн хойно хоцорч ойлгогддог байнаа. Хорвоо гэдэг хожимдож ухаарахын харууслаар дүүрэн байдаг ажээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 142 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-028.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4135


B3-029.JPG
Хэмжээс: 600x453 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5661


B2-008.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4588


Агуулга
Thursday, 2013.02.21
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 13 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 12 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 11 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 10 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 9 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 8 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 7 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 6 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 5 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 4 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 3 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 2 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 1 (тууж)
Monday, 2012.01.30
· Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)
Wednesday, 2012.01.25
· Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
Friday, 2011.02.11
· Т.Бум-Эрдэнэ : Эхнэр
Friday, 2010.08.06
· Т.Бум-эрдэнэ : Хундага нулимс
Tuesday, 2009.03.24
· Т.Бум-Эрдэнэ : Товч
Sunday, 2009.03.08
· Т.Бум-Эрдэнэ : Тэр надаас жаран нэг ах (Өгүүллэг)
Monday, 2009.02.16
· Т.Бум-Эрдэнэ : Миний отчигон (Өгүүллэг)
Thursday, 2009.02.05
· Т.Бум-Эрдэнэ : Мөө -Мөө
Sunday, 2009.01.25
· Т.Бум-Эрдэнэ : Таван стакан архи
Friday, 2009.01.16
· Т.Бум-Эрдэнэ : Зүрх
Tuesday, 2009.01.06
· Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 2
· Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 1
Thursday, 2009.12.17
· Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бүжиглээч
Saturday, 2008.10.11
· Т.Бум-Эрдэнэ : Ижилгүй заяа
· Т.Бум-Эрдэнэ : Дэндүү уужим
Monday, 2008.08.04
· Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бvжиглээч
· Т.Бум-Эрдэнэ : Борог өвс
Tuesday, 2008.07.22
· Т.Бум-эрдэнэ : Сэмэрч үл барагдана
Sunday, 2008.01.20
· Т.Бум-Эрдэнэ : Гагнаас
Saturday, 2008.01.12
· Т.Бум-Эрдэнэ : Сэмэрч үл барагдана.

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn