Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Түмэнбаяр Бум-Эрдэнэ


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 11 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:56:26 (3191 уншсан)

хүнтэй ноцолдсоор байгаад . . . Би нус нулимстайгаа хутгалдаад уйлаад байдаг, уйлаад байдаг. Бузрын амьтан чинь дуусчихаад бас аргадах гэж янз, янз болсноо сүүлдээ чамд өөрийн гэх хүн байхгүй шүү. Амаа мэдээрэй. Хэрвээ чи хэлэх юм бол энэ байрны бүх эрчүүл чамайг шившиглэх болно шүү. Орчлонгийн шившиг болов чи гэж загнасан гэлээ. Би Сувдааг одоо л уйлах болов уу гэсэн чинь тэгсэнгүй. Харин ч хөмхийгөө зуугаад

- Би тийм газар охиноо үлдээх гэж үү? Чи тэрийг хүсэж байна уу? гэлээ. Энэ удаа би
- Чи надад үүнийгээ яриагүй ш дээ. Санаж байгаа биз дээ? Хэрвээ ярьсан бол би юу боллоо гэж асрах газрын чинь тухай дурсах юм бэ гэж ширүүхэн хэллээ. Тэртэй тэргүй би ялагдаж байсан болохоор тэвчээр барагдаж байсан байх л даа. Сувдаа юм хэлсэнгүй. Түүнийг дуугай байх тусам би байгаа байдалдаа, гаргасан аашиндаа гэмшиж байлаа. Тэгээд


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 10 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:43:34 (3252 уншсан)

Миний уур ч юмуу, гомдол ч юмуу нэг юм цээжинд хурж, хамрын уг руу огшиж байгааг мэдэрч байлаа. Уур ч гэж дээ дургүй хүрээд болох биш. Тэгээд

- За, за чи бид хоёр одоо хэн хэнийгээ билүүдэж суугаад яахав. Ямар цаг хугацаа эргэж ирэх биш. Хүслээн, явах уу? гэж охиныг дуудлаа

- Ээжээ, ээжээ . . . гэж Хүслэн хашгирснаа царай нь хувирч

- Нөгөө, нөгөө . . .

- Юу гэсийн? Эгчдээ юм хэлэх гээ юү? Хэл л дээ . . . гэтэл Сүхээ хажуунаас
- Хүслэн мөхөөлдөс идэх гэсэн байхгүй юү, тэ? Алив, гурвуулаа явъя гээд түүнийг сэв хийтэл өргөж мөрөн дээрээ суулгаад түрүүлээд алхчихлаа. Ямар боль, боль гэлтэй биш дагаад л явав. Хүслэн тоглоомондоо ядарсан уу мөхөөлдөсөө хагас дутуу идээд унтчихлаа. Сүхээ түүнийг үүрсээр манайд авчрав. Хүслэнг орон дээр хэвтүүлчихээд миний Бүжинг олоод харчихлаа. Тэр Бүжинг авч


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 9 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:43:27 (3091 уншсан)

- Ямар ч байсан өглөөнөөс химийн эмчилгээнд оруулах байх. Юутай ч гэсэн өглөө ирээрэй гэлээ. Намайг гарахын алдад Сувдаа

- Өнөөдөр Хүслэнг авах ёстой. Чи авчих тэгэх үү? Би ийм байдалтай охиндоо харагдмааргүй байна. Охин маань өдрийн ангид орно гээд ээрээд байхаар нь ээж нь жаахан өвдөөд байна гайгүй болохоороо оруулна гээд гэчихсэн. Тэгэхээр одоо намайг хараад итгэл нь хугарчих байх. Гэрт өөрийнх нь нэг бор туулайн чихмэл байгаа түүнийг битгий мартаарай тэвэрч унтдаг юм. Аа, тийм “ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг аялж өгвөл дуртай байдаг юм гэлээ. Сувдаагийн охиныг хажуудаа хэд хоног байлгана гэхээр сонин ч юм шиг, сайхан ч юм шиг санагдана.
Эмнэлэгээс гараад ирсэн чинь дөнгөж үүр хаяарч байлаа. Зуны өглөө шувууд жиргэж, модод сэрчигнээд цаанаа нэг сайхан. Нүдний угаар аргаж байхыг бодоход ядарсан юм болов уу. Гэхдээ олон удаа жижүүрт гарч, олон арван өвчтөнтэй зууралдаж явсан хүн чинь энэ зэргийг даалгүй яахав. Сүхээ намайг хүлээгээд зогсож байх юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 8 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:40:39 (3400 уншсан)

Нэг мэдсэн чинь охин нь гүйгээд ирж

- Ээжээ, та нь яагаад уйлаад байгаа юм бэ? Юу ч болоогүй байхад битгий уйлж бай. Уйлвал муу ёр гэж та нь хэлсэн биз дээ? гэнэ. Бодвол охиноо уйлахаар тэгж хэлдэг байсан бололтой.

- Тийм шүү охин минь. Ээж нь уйлаагүй ээ. Салхинд л нулимс гарч байна. Чи Болороо эгчийгээ харахгүй юү. Бас л нулимс нь гарчихаж гэхэд нь би худлаа үнэн мушиймар аядлаа. Зүгээр үедсэн юм бол түүнд зүйргүй их гомдохсон. Даанч зүгээр биш ийм үе шүү дээ. Би эмч хүн, өвчтэй хүн ямар байдгийг, ямар бодолтой байдгийг мэдэлгүй яахав. Гэхдээ тэр хүүхэдгүйн тухай яриа л хувь заяаны гашуун зураа байсым. Тэгтэл Сувдаа
- За, за найз нь ажил руугаа явлаа гээд охиноо хөтлөөд гэнэтхэн явчихав. Надад гайхмаар зүйл олон байлаа. Сувдаа өөр болж байгаа нь анзаарагдав. Гэртээ харьж явахад надад хүнд хэлэхээс санаа зовмоор бодол гэнэт орж ирснийг яана . . .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 7 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:38:20 (3096 уншсан)

- Бөх гэснээс манай эмнэлэгийн нэг эмч байдаг байхгүй юү. Бөхөд их сонирхолтой. Ер нь бөхөөр амьсгалдаг гэхэд болно. Би заавал бөхтэй сууна гэж ярина. Түрүү жил нэг хүнтэй сууваа. Тэгсэн чинь цагдаатай суучихаж. Манай нэг галзуу эмч, чи нөгөө бөх мөх гээд байсан яасан бэ? гэж авдгийн. Тэгсэн чинь өнөө хүүхэн &ldquo;Яадгийн, бөхийн өргөөний цагдаа юм чинь&rdquo; гэдэг байгаа. Бид гурав нулимсаа гартал инээлдэв. Сувдаа<br />
- Яанаа, хөөрхий бөх, бөх гээд бөхийн өргөө рүү гүйж яваад наана нь бүдрээд уначихсан байна ш дээ гээд л гэдэн годон гээд инээд алдлаа. Тэгээд л яриад л байлаа, яриад л байлаа. Нэг мэдсэн чинь вино маань ч дуусаж<br />
- Дахиад нэмэх үү? халуурая л даа гэж намайг хэлэхэд Анхмаа<br />
- Одоо оройтлоо. Болноо гэнэ. Гэтэл гаднаас бидний үеийн болов уу гэмээр залуу орж ирснээ Сувдаа руу дохиж байна. Таньдаг л бололтой.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 6 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 16:36:15 (3408 уншсан)

Явж, явж нэг хогийн юмны хүүхэд гаргачихвал хар төвөг гэлээ. Надад их сонин санагдав. Малаар бол хээлтүүлэг маягийн юм яригдаад байхаар тэр байх л даа. Гэсэн ч би бүр хошигномоор санагдаад

- Би ерөөсөө нэртэй хүмүүсийн үрийн шингэн зардаг бизнес эрхэлдэг юм бил үү? гээд тачигантал инээтэл Анхмаа хэзээний итгэчихсэн

- Паах! Тэгээд дэлгүүр аятай юү?

- Нээрээ тэгвэл ямар хүмүүсийн үр их зарагдах болоо? гэхэд Сувдаа
- Манайхан бөх, бөх гээд л сүйд болдог хойно бөхчүүдийн үр л их зарагдах байлгүй гэв Анхмаа
- Тэгвэл энэ гудамжаар дүүрэн тэнтийсэн, тэнтийсэн юмнууд болох байлгүй дээ гэхэд бид гурав жуумганав. Тэгтэл надад манай нэг эмчийн хөгтэй явдал санаанд ороод


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 5 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 15:39:25 (3527 уншсан)

- За яахав ээ, Хүүхдүүд ажилтай байгаа биз. Ингэсгээд ирцгээнэ. Хөгшин минь, нэг хоол хошны юм хийхийг бод гэж байна. Үд дунд гараад явсан хүн чинь бага охиныд очоод гурван хүүхдийг нь аваад ирсэн юм байж. Би нөгөө цаас руугаа ухаан алдаад өвгөнийг хэр удсаныг анзаарсангүй. Гэнэтхэн өөрийгөө бодохоор инээд ч хүрэх шиг. Ёстой нөгөө хөгшин азарга жороо сурна гэгчээр цаг нараа ч мэдэхээ байх даа яах вэ дээ? Гээд яахав дээ, үнэн л тэр хойно. Мах гаргаж битүү хоол бэлдлээ. Бууз чимхэж байх зуураа өвгөн
- Эртээр муу охин маань гомдчих шиг болсон юм. Өнөөдөр маажигнаад яваад очсон чинь харин бүр гайгүй шүү гэж охиндоо санаа зовсон гэхээсээ илүү эмээсэн янзтай хэлж байна.
- Ишш! Тэрний төлөө тийшээ харайлгаж явдаг чи мөн залуу хүнээ. Одоо энэ хүүхдүүд бидэнтэй бидэнгүй учраа олох цаг болсон доо гэж намайг үглэхэд
- Байгаа дээрээ ингэж л байя. Байхгүй хойгуур яах санж дураараа болог. Би ямар ажилтай биш. Гэрт байхаар чамайг ээрээд юмыг чинь хийлгэхгүй юм гэж охиноо өмөөрч намайг аргалж байна. “Эвий дээ гэж. Ийм хүнтэй би ер нь ямар тавилангаар учрав даа” гэж дотроо шүүрс алдан хайр хүрэхдээ хэдэн сөөвгөр цагаан хялгасыг арагш нь илэн гүн үрчлээтсэн ягаан духан дээр нь гурилдаж орхилоо. Арилгах санаатай дахиад илээдэхсэн чинь бүр нэмээд цагааруулчих нь тэр.
“За, за яршиг цаашаа. Зурвас халзан өвгөн сууж л байг” гэж бодов. Удалгүй Сувдаа маань нөхрөө дагуулчихсан амьсгаадсаар орж ирлээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Article1: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 4 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 15:10:37 (2639 уншсан)

бүсгүй бол Сувдаа байсан юм. Жаахан байрагшсан л болохоос ерөнхий төрөх нь яг л хэвээрээ.

- Хүүе ээ! Ямар сонин хүн бэ? гэж хашгираад тэр намайг тэвэрлээ. Надад ч сайхан санагдав. Бүр худалч хүнд сормуус ч норох шиг.

- За тэгээд, сонин сайхан юу байна даа? Завтай бол хоёулаа хэсэг ярьж сууя л даа гэж байна. Мэдээж би зөвшөөрөлгүй яахав. Бидний яриа хэдэн цаг үргэлжилснийг одоо бараг санах юм алга. Их л удсан санагдана. Би түүнийг их удаан харж суув. Миний мэдэхийн асрах газрын жаахан танхайвтар охин биш болсон байлаа.
Сувдаа маань ер нь элдвийг л үзсэн юм байх. Асрах газраасаа гараад сургууль соёл ч гэсэнгүй. Сурлага нь ч хүрээгүй гэнэ. Тэгээд нэг найзыгаа даган наашаа цаашаа явдаг наймаанд явж гэнэ. Угаасаа өөрийн гэсэн мөнгөгүй учир өдөр хоногоо л аргацаасан юм болж. Тэгтэл нэг боломж гараад Солонгос явсан байна. Тэр үеэр манайхан бараг явдаггүй. Монгол хүн тэнд их нэр хүндтэй байсан гэнэ. Солонгосын виз ердөө л хорин ногоон л байлаа шүү дээ гэнэ. Тэгэхээр эрт явсан бололтой. Миний анагаах төгсөж байсан үетэй давхцаж байв. Тэнд очоод хоолны газар ажилд орж, солонгос хоолыг харин чамгүй сайн хийж сурсан гэнэ. Тэгээд хэдэн жилийн өмнө ирээд энэ байрыг түрээслэн ажиллуулж байгаа гэнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Article1: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 3 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 14:19:27 (2857 уншсан)

сүү барьсаар орж ирлээ. “Наашаа ирж, бичиж байгааг тонгойж харах вий дээ” гэж санаа зовохдоо түүн рүү сэмхэн хялмалзаад байлаа. Ямар ирэнгүүт нь жаахан охин шиг хамаг юмаа хумиад, нуугаад уналтай биш. Тэгэхгүй гэхээр хөгшин улс бие биенийхээ сэтгэлд юм хийчихвэл үхтлээ юугаа ярьж суух билээ. Би чухам ямархуу царайтай болсноо анзаарсангүй. Өвгөн маань
- Бичээд бай, бичээд бай өвгөн нь ойрхон гараад ирье гээд нүдээ нэг хөөрхөн ирмээд, нэг их халуун дулаахан харлаа. Энэ хүн надад үнэхээр хайртай юм гэдгийг мэдээд мөн ч олон жил болж байна. Би ч азтай л хүн. Гэхдээ яг одоо бол “хурдхан гараасай” гэж бодож байв. Хүн гэж муухай шүү. Өвгөн гарч хаалганы түгжээ торхийхэд би цааш нь үргэлжлүүлэх гэснээ нэг их сонин санагдчихав. Бодвол өөрөөсөө л ичээд байгаа бололтой. Яаж яваад энэ сэдэв рүү орчихов доо. Санаа зовмоор юм. Энэ зохиолч нар ер нь яаж болж байдаг юм бол? Магадгүй, тэдэнд өөрсдөд нь хамаагүй байдаг болохоор тэр юм болов уу? Харин энэ бол миний амьдрал учраас үр хүүхэд, хань ижил гээд бүгд уншина гэж бодоод санаа зовоод байж болох л юм. Ямартай ч гэсэн нэг хэсэг сууснаа үзэг цаасаа цааш нь түлхэж, энэ сонихон хэсгийг зүгээр л дурсаж бодъё гэж санаад гэрээ цэвэрлэж гарлаа. Тэгэвч бодол санаа минь аль тэртээх халуун залуу насандаа очсон байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 2 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 14:10:17 (3484 уншсан)

- Арваа ч төгсөөгүй байж заваан, замбараагүй юү юү гэнэ вээ мэдэхгүй. Ээж, аавын загнахаас айх, тэдний яриад байгаа ирээдүй гээч нь ингээд өнгөрч байгаа юм байх гээд л дотор харанхуйлна. Арга барахдаа Сүхээд хэллээ. Гэтэл өнөө мангар чинь

- Ямар гоё вэ? гэдэг байгаа. Надад хэлэх үг олдсонгүй.

- Бид хоёр чинь арваа ч төгсөөгүй байна ш дээ гэтэл

- Тэр ямар хамаатай юм. Би төгсөөд шууд үйлдвэрт ачигч болж та хоёрыгоо тэжээнэ л гэнэ. Мөн их романтик юм ярьж байнаа. За тэгэх л юм байх гэж бодов.

Гэтэл хэд хоногоос нэг л биш ээ. Ээж нь загнасан, аав нь зодсон л гэнэ. Нөгөө их оргилсон хайр сэтгэл нь алга болчихлоо. Яг энэ үеэр манай ээж намайг хүүхдээ авхуулахыг ятгаж эхлэв. Миний ирээдүйд энэ хүүхэд маш их гай тотгор болох юм байх. Эх хүн гэдэг хүүхдээ яаж загнах, яаж үгэндээ оруулахаа мэддэг юм шиг байгаа юм. Хувь тавилан гэдэг юмыг үнэхээр хэлж болдоггүй юм билээ. Нэг өдөр ээж маань
- Өнөө орой манайд хүн ирнэ. Чиний хүүхдийг авхуулах боллоо гэдэг байгаа. Дотор харанхуйлаад нэг л биш. Ямар ч байсан эцэг нь болох нөгөө хүүдээ хэлмээр санагдаад болдоггүй. Ээжийг арай гэж аргалаад хог асгах гэж буй хүн болон хогийн сав бариад гарлаа. Нэг давхрын хаалгыг тогшив. Харамсалтай нь Сүхээ гэртээ байдаггүй. Аргагүйн эрхэнд абортонд орлоо. Тэр үед абортыг зөвшөөрдөггүй. Хийвэл нууцаар хийдэг байв. Уг нь бол эмч ч тэр, ээж ч тэр маш аюултай юм хийж байна гэсэн үг л дээ. Би тэр хүний царайг одоо болтол санадаггүй юм. Орж ирснээс нь хойш айгаад эгцэлж хараагүй. Сүүлд нь нүүрэндээ маск зүүчихсэн болохоор харах ч аргагүй. Тэгээд ч юун царай харахтай манатай. Эхэндээ шал танихгүй эрэгтэй хүнд хамаг юмаа дэлгээд үзүүлж байгаадаа туйлгүй их ичиж, айж байж билээ. Харин сүүлдээ юун ичих, голоос нэг юм зулгаагаад шархиран өвдөж өөрийн эрхгүй нулимс урсаад л . . . Ээж маань харин их хатуу чанга, надад бүр хайргүй ч юм шиг санагдсан даа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Роман, тууж: Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 1 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 13:39:48 (3652 уншсан)

Хүмүүсийн хашгичих, машин техникийн хяхтнах чимээ намайг сэрээлээ. Эргэж унтахыг хичээсэн ч нойр хүрэхгүй юм. Өглөө болгон эрт сэрээд сурчихсан бололтой. Босох гэж өндийв. “Юундаа ч яарах билээ” гэж бодогдоно. Буцаж хэвтэв. Тэгсээр байтал нойр бүрэн сэргэх нь тэр. Тэтгэвэртээ гарах гэдэг сонин мэдрэмж. Өчигдөрхөн манай эмнэлэг, манай тасгийнхан намайг тэтгэвэрт гаргасан гэхээр хаашаа юм дээ, өтөл нас руу минь үдэж өгсөн гэвэл болох юм уу. Түүнийгээ бас гавъяаныхаа амралт гэчихжээ. За даа, тэднийг ч хэлэлтгүй, өдий болтол ажиллах хугацаанд олон ч хүн тэтгэвэрт гарч байсан даа. Тэр үед ийм өдөр надад ирэхгүй юм шиг л бодож явж. Цаг хугацаа гэж . . . Хүн болгон л хэзээ нэгэн цагт над шиг ингэж санаа алдацгаадаг байх даа.
Би элдвийг бодож хэзээ ч юм хагарсан, бас хэзээ ч юм хэн нэг нь битүүлж шавардсан адар ширтэн хэвтлээ. Адарын тэр хагархай гүрэлзэж гүрдийн, хөгшин хүний судас шиг санагдана. Яагаад ч юм “Ийм судсанд тариа хийвэл мөн амархан олдоно доо” гэж бодлоо. Ёстой л нөгөө мэргэжлийн өвчин гэж иймэрхүү юмыг хэлдэг байх даа гэж санахаар инээд ч хүрэх шиг. Намайг сэрвэлзээд унахаар тэгсэн үү, өвгөн маань яраглан тамшаалаад дээш харан хэвтлээ. Хажуудаа хүн байгааг гэнэт санасан мэт би түүнийг тогтуун харав. Цав цагаан толгойтой ёнхигор өвгөн л нойрсоно. Сайхан өвгөн. Тиймээ, сайхан ч өвгөн, сайхан ч хүн. Миний хань.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-30 13:53:27 (3469 уншсан)


Нар ташжээ. Зуны өдрийн бүгчим халуун ашгүй нэг нугарч, оройн сэвэлзүүр салхи үе үехэн намилзах нь үдшийн сэрүүн мөдхөн ирэхийн дохио. Яг л энэ мөчид би ажлаа таран гэрээдээ алхдаг маань бараг ёс гэмээр болчихож. Заримдаа учиргүй яаран алхана.  Харин заримдаа энэ тэрхэнийг харсан шиг бодолд автан гэлдрэх нь бий. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг бололтой. Яаралгүйхэн алхсаар бараг л зам дээр шахам таардаг нэгэн сүүдрэвчинд ирлээ. Үүгээр явах тоолонд хэдэн хөгшид юугаа ч юм ярилцан, бумбаралдан сууцгаадаг юм. Өнөөдөр харин алга.
Сүүдрэвчинд оров уу, үгүй юү насан туршийн найз мэт болсон өнөөх муу үмхий тамхиа асааж, ойрын найрд татаагүй аятай шуналтайхан хэд гурав сорлоо. Сорох ч гэж дээ бараг л хөхөх юм даа. Сэв сэв салхин шанхны хэдэн үсээр оролдоод таатай санагдах тул навсгар хар цүнхээ хажуудаа шидчихээд гэдийж авлаа. Гэдэс жаахан хонхолзож байсан ч тэр одоо надад хамаагүй мэт. Хүний сэтгэл гэдэг угаасаа л сонин юм хойно доо. Юм бүхэн сайхан санагдах аж. Сайхаан, сайхан . . .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-25 21:46:24 (3429 уншсан)

“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд л нэг өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах юм болж байнаа. Яаж алхаж гишгэж, яаж урдах ардахаа мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ. Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” хэмээн би гашуун бодолдоо дарагдаж, хөл доорх газар огт хамаагүй мэт энд тэнд гишгэлэн явлаа. 
 Өндөр нуруу, ханхар цээж, хүрэлгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихаад яваа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг нэг ааш нь хөдлөөд, нүүрээ буруулахаараа хэнийг ч ялгахгүй юм даа хөөрхий. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.
“Тиймээ, нарны туяа, гэгээн өдрүүд, гудамжаар тоомжиргүйхэн алхах хүмүүс гээд ерөөсөө энэ бүгд миний хот, миний орчин, миний амьдрал. Ийм л байх ёстой. Харагдаж байгаа юмс бүхэн минийх гэдэгт хамаарч болдог ажээ. Гэтэл би энэ бүгдийгээ харахгүй болчих гээд байдаг” гэсэн урвагар бодолд дарагдан явснаа би гэнэтхэн сэхээ авч

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Эхнэр
Оруулсан admin on 2011-02-11 15:33:05 (4739 уншсан)

“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа л даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.
-  Еэ! Ашгүй дээ ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
-  Хэн бэ?
-  . . .    хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
-  Хэн бэ? Чи
-  Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-эрдэнэ : Хундага нулимс
Оруулсан admin on 2010-08-06 12:02:00 (5544 уншсан)

Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. “Заяа бас л ирж хоносонгүй дээ” гэж бодсоор ажил руугаа гарлаа. Сараа, Заяа хоёр монголд байхдаа цуг ажилладаг байлаа. Сараа бол царай зүсээр муугүй, хамт олондоо нэр хүндтэй. Түүнийгээ дагаад яриа хөөрөөтэй, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай. Ер нь цаанаа л нэг аз жаргалтай нэгэн. Нөхрийг нь Түвшин гэнэ. Бас л аятайхан залуу. Эрдэм мэдлэгтэй, доктор хүн. Хүүхэн болгон л Сарааг азтайг гайхна. Нөхөр нь гэж өөрийнх нь үгээр, хүүхдүүд нь гайгүй сургуульд явна. Ганц дутуу юм нь байр байлаа. Байргүй тул хөгшчүүлтэйгээ цуг амьдарна. Хөөрхий нөхөр нь чадлаараа оролдож байж ганц хашаа байшинтай болсон ч түлээ нүүрс, унаа, ус гээд дээр нь хүүхдүүдийн сургууль холдоод, өвөл хаврын сэрүүнд ханиад томуу эргүүлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тул түүнээ зараад хөгшчүүл дээрээ ирчихсэн нь энэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 23/6 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бүжиглээч
Оруулсан admin on 2009-12-17 05:51:00 (5614 уншсан)

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай” гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний нэвтрүүлэг гарч байна. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан гэсэн хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа хичээж, гараа гарган бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлав аа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой гэж боддог байж.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 25/5 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Товч
Оруулсан admin on 2009-03-24 00:41:51 (3879 уншсан)

    (Өгүүллэг)
 
-  Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүү алганыхаа бяцхан хонхорхойд жижигхэн цагаан товч тогтоосоор орж ирлээ. Ээж нь
-  Ээ! Чи бас л товчоо тасалчихав уу? Энэ удаа яаж нэг юм товчоо олоов? За ямарч байсан эмээгийнхээ товчны хайрцаганд хийчих. Ээж нь орой ирээд торгоож өгөхөөс, одоо хоёулаа явахгүй бол амжихгүй нь. Алив хурдал гэхэд хүү дугуй дамар хайрцагны тагийг нь авч дотор нь жижиг цагаан товчоо торр хийтэл шидээд буцаагаад таглах гэтэл нэг л эв нь таарсангүй дутуу таглаад ээжийнхээ араас яаран ухасхийн гарлаа. Ухасхийхдээ хормойгоороо тагийг нь шүргэтэл нимгэн төмрөнцөр таг шалан дээр унаж сарр сарр хийн хэд эргээд чимээгүй болов. Гэрт нам гүм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Тэр надаас жаран нэг ах (Өгүүллэг)
Оруулсан admin on 2009-03-08 23:46:54 (4072 уншсан)

Би сэрүүлэгнийхээ дуунаар босож кофе чанагч руугаа очлоо. Кофе дөнгөж болсныг илтгэж жижигхэн ногоон гэрэл ёлтойн асна.  “Амар эд шүү бас” гэж бодлоо. Энэ чанагч, хэрэгтэй цагаа сануулаад орхичихоор тэр цагт нь буцалгачихсан байдаг болохоор тэгж олзуурхсан хэрэг л дээ. За тэгээд над шиг эхнэр хүүхдээсээ хол байгаа хүнд бол бүр аятайхан. Кофегоо аягандаа хийхэд халуун уур нь хамар цоргиж, өрөөгөөр нэг тархан тааламжтай санагдана. Яагаад би энэ харь нутгийн ундаанд ингэтлээ татагдах болсноо өөрөө ч мэддэггүй. Анх нэг их тоодоггүй байж. Тоохгүй ч юу байхав дээ амт нь ч гэсэн олигтой эд биш шиг санагдаад сүүтэй цай, хярмаа л их үгүйлдэгсэн. Одоо тэгсэн чинь өглөөд ямар ч байсан тогтмол уудаг болчихож. Тэгэхдээ бүр сүү ч үгүй, чихэр ч үгүй шүү. Аяганыхаа сэнжнээс хоёр хуруугаараа гогдоод ганц нэг оочлон цонхон дээрээ очлоо. Нар аль хэдийнээ манджээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Миний отчигон (Өгүүллэг)
Оруулсан admin on 2009-02-16 22:55:26 (3997 уншсан)


Өглөө би эрт ажилдаа гардгаараа гарч тэргээ асаан хөдлөнгөө хоёрхон цагийн дараа босох хүүгээ бодлоо. Миний бага хүү аавынхаа гучин долооны жил дээр, ээжийнхээ ёстой л нэг хүсэл мөрөөдөл нь болсоор энэ хорвоод ирээд дөнгөж гурван жил хэдэн сар болж байгаа юм. Гэхдээ энэ өдөр хүүд маань ер бусын өдөр эхлэх юм. Хүү маань өнөөдөр эндхийн хэлээр бол “сургууль”-д орж байгаа юм. Бидний ойлголтоор бол цэцэрлэг маягийн.
Хүү маань энэ улсад төрсөн монгол хүү.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Мөө -Мөө
Оруулсан admin on 2009-02-05 02:38:25 (3846 уншсан)


Шоп! хийтэл дуугарган хүүгийнхээ амнаас хөхөө сугалж авсан ээж нь
- За ингээд миний хүү нэг хэсэг байж бай.
Өө! энэ баадайгаа өмсчих. Шээчихэж мэднэ. Ээж нь хэдэн тугалаа харангаа аргал түүчихээд ирье гээд арван сартай хүүгээ орны толгойноос уясан бүсний үзүүрээр бэлхүүсээр нь ороож тооно тушчихаад босоход
“ Өө! ингээд бас л орхих нь дээ. Дотор эвгүй оргиод уйлмаар болж байх чинь. Уйлчихдаг ч юм билүү. Гэхдээ газар жаахан баймаар ч шиг” Хүүгийн ам нь өмгөнөөд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тул болив.
- За ээж нь тоглоомнуудыг нь дөхүүлээд өгье. Ийм том хүү чинь уйлдаггүй ээ гээд хамаг новшийг нь ойртуулчихаад, уйлахаас нь өмнө гэсэн шиг яаран гарав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 19 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-164.JPG
Хэмжээс: 600x450 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2745

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-206.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2445

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-014.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3154


Агуулга
Пүрэв, 2013.02.21
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 11 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 10 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 9 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 8 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 7 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 6 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 5 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 4 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 3 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 2 (тууж)
· Т.Бум-Эрдэнэ : "ҮР ХАРАМ" - 1 (тууж)
Даваа, 2012.01.30
· Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)
Лхагва, 2012.01.25
· Т.Бум-Эрдэнэ : Зургаагийнхан (Өгүүллэг)
Баасан, 2011.02.11
· Т.Бум-Эрдэнэ : Эхнэр
Баасан, 2010.08.06
· Т.Бум-эрдэнэ : Хундага нулимс
Мягмар, 2009.03.24
· Т.Бум-Эрдэнэ : Товч
Ням, 2009.03.08
· Т.Бум-Эрдэнэ : Тэр надаас жаран нэг ах (Өгүүллэг)
Даваа, 2009.02.16
· Т.Бум-Эрдэнэ : Миний отчигон (Өгүүллэг)
Пүрэв, 2009.02.05
· Т.Бум-Эрдэнэ : Мөө -Мөө
Ням, 2009.01.25
· Т.Бум-Эрдэнэ : Таван стакан архи
Баасан, 2009.01.16
· Т.Бум-Эрдэнэ : Зүрх
Мягмар, 2009.01.06
· Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 2
· Т.Бум-Эрдэнэ : Лойдор - 1
Пүрэв, 2009.12.17
· Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бүжиглээч
Бямба, 2008.10.11
· Т.Бум-Эрдэнэ : Ижилгүй заяа
· Т.Бум-Эрдэнэ : Дэндүү уужим
Даваа, 2008.08.04
· Т.Бум-Эрдэнэ : Аавтай минь бvжиглээч
· Т.Бум-Эрдэнэ : Борог өвс
Мягмар, 2008.07.22
· Т.Бум-эрдэнэ : Сэмэрч үл барагдана
Ням, 2008.01.20
· Т.Бум-Эрдэнэ : Гагнаас
Бямба, 2008.01.12
· Т.Бум-Эрдэнэ : Сэмэрч үл барагдана.

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn