Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ш Батцэцэг


Батцэцэг 	Ш	 Шүлэг: Хувьхан заяаны эх орон
Оруулсан admin on 2020-12-28 14:23:29 (8926 уншсан)

Уулсынхаа салхиар аргадуулж

Уяранхан суух шиг жаргал хаа билээ

Өвс бүхнийх нь амьсгалыг сонсохдоо

Өлмийгөө хүргэхээс ч эмээдэг

Эмзэгхэн цэцэгст уулс минь

Өнжмөл хөх өвсний үнэр нь хүртэл сайхансан

Өвсний нөмрөөс дэгдэх туулайн бүжин нь энхрийсэн

Өвөр дулаахан уулст нутгийн минь тэнгэр шиг

Цэв цэнхэрийг өөр хаанаас олж үзнэ гэж?

Өөр шүү өөр

Өөрийн нутаг

Өмөлзөөд тосдог ижийн нутаг

Эн тэнцүүлэх юусан билээ

Элэг сэтгэлийн гэгээ

Эх орон хэмээгчийн

Эх оршихуй

Амгалан цэнхэр уулс минь

Амьдрахуйн шидэт диваажин минь

Дархан уулсынхаа бэлээр

Чулуу зайчлан ургадаг

Цэцэг бүхэнтэй нь ярилцаж

Даанчиг балчир насандаа тоглож өссөн

Мөлгөрхөн чулуудынхаа

Амь бүхний тоогоор сэтгэлээ гэрэлтүүлж алхдаг

Уулсынхаа салхиар аргадуулж

Алхажээ явах шиг жаргал гэж үгүй

Үсныхаа тунгалагыг рашаан хэмээн шүтэж

Уран жиргээч шувуудын хөгжимлөг хөөрөлдөөнийг

Сонсож ээ суух шиг сонгодог анир өөр хаана ч үгүй ээ

Эх орны минь эх оршихуй

Эс бүхнээрээ шүтэж амьдардаг тоонот минь

Газрын диваажин миний Дархан уул

Ганцхан насны минь жаргалыг дэглэж өгсөн

Хувь тавилангийн нөмөр их уул

Хувьхан заяаны минь

Хамгийн том эх орон

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: яг одоо
Оруулсан admin on 2020-12-28 14:20:04 (7686 уншсан)

Яг одоо уйлмаар байна

Яруу санаа урвасан

Ялдам инээд гээгдсэн

Энэ өдрийн мананг цуулж

Эхэр татан уйлмаар байна.

Хамхуулыг цэцэг хэмээн андуурч

Хаврын салхи шиг шуургалсан

Хачин гунигтай хүмүүсийг өрөвдөхдөө

Халиртал үерлээд байна нулимс.

Их мэдэх, үл санахын өвчинд нэрвэгдэн

Эгэм мөрөө ялгахаа байсан

Ичмээр энэ цаг үеийн төлөө

Яагаад ч юм уйлмаар байна.

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Батцэцэг : Хайрын шүлэг
Оруулсан admin on 2020-02-14 13:28:11 (10783 уншсан)

Өөдөөс минь инээмсэглэн алхаж яваа

 Өнгө төгөлдөр хаврыг дурлал гэдэг үү?.

Өөр нэгэнд бичээд хариу аваагүй захидлын

Мартагдах шахсан мөртүүдийг сэтгэл гэдэг үү?.

Дандаа л гэрэлтэж байдаг түүний харцыг жигүүр гэдэг үү?.

Далавчтай юм шиг сэтгэл дайвалзуулдаг сормуусыг салхи гэдэг үү?

Дараа төрөлдөө ч учрахгүй мөртлөө зүрхний хэмнэлд хамт оршдог бодлыг мөрөөдөл гэдэг үү?

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Номинзултай орчлон
Оруулсан admin on 2018-01-13 13:43:41 (7622 уншсан)

Намхан орчлонг өндөр болгох гэж

Нахилзанхан ургадаг байх даа энэ модод

Онцгой хүсэл дотнохон сэтгэлийнхээ

Оргилох гэрлийг сацрууланхан гэрэлтүүлье

Мөд ирэхгүй төд бүтэхгүй зүйл гэж үгүй ээ

Мөнгөн сартай ертөнцийн жаргалыг сэтгэлээсээ халиа

Ижил сэмбэрүү цэцэгс исгэрэнхэн ургадаг жамаар

 Итгэлийн зулаа бадамлууж ижилсэхийн жаргалыг эдлэе.

Номин зуны эрвээхийд өнгөөн гээж одлоо ч

 

 

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Оруулсан admin on 2017-09-06 12:03:35 (8435 уншсан)

 Дүүмэдхэн минь
Дүүгсэн халуун гэрлээр
Сэтгэлд бадамладаг дөл` минь
Дүүрэн намрын гунигыг
Үргээж сэвэлздэг салхи минь
Дүүмэдхэн минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Дэггүйрхэлийн бадаг
Оруулсан admin on 2015-10-01 10:46:14 (8678 уншсан)

Эрвэн нүдний дэрвэн харцанд
Энхрий сэтгэл уясаад байх чинь.
Хөнгөн алхаа донж намбанд
Хүсэл сэтгэл минь татагдаад байх чинь.
Дэвүүр шувууд хавар цагаар дуулалдан ирэхэд
Дэнсэлж догдлоод зүрхний гуниг бороо шиг сувдрав.
Сэвэлзүүр салхи сэвлэгээр наадан аальгүйтэн эрхлэхэд
Сэрэмж алдууран түүний зүг хүсэл минь урвав.
Эрвэн эрвэн харцны чинь гэгээнд
Ээнэгшинхэн дасмаар байна.
Дэрвэн дэрвэн харцных нь гэгээнд
Дэгжин гоёмсог бүжмээр байна.
Хувилгаан цагаан гараас нь
Хундагагүй дарс уумаар байна.
Хулгайн хорвоог хайраар уучилж
Хууль цаазгүй жаргамаар байна.
Хөнгөн алхаа, ихэмсэг дүр нь
Хөвсөлзөх зүрхнээ тодхон байна.
Хүслэн хяслан алаглах хорвоод
Хүмүүний хайр л агуу байна.
Эрвэн дэрвэн харцны чинь гэгээнд
Эрххэн охин шиг дуулмаар байна.
Элэгнээс сэмрэх сүүн гунигаа
Энгэрт чинь асгаж уйлмаар байна.

Ххх

Өмнөдэлгэрийн залууг
Өөртөө би дурлуулмаар.
Өнгө аялгуу тансаг
Амрагийн шүлэг уншуулмаар.
Дөлгөөн бор нүдэнд нь
Сэмхэн гунигаа нуумаар.
Дүүрэн цагаан инээмсэглэлд нь
Арван наймт шиг баясмаар.
Надтай хамт бүжиглүүлж
Намба алдуулж цэнгүүлмээр.
Найрын сөн түшүүлж
Нам согтдогийг нь болиулмаар.

Зүггүй зүггүй бодлууд
Зүү шиг хатгаад байх чинь
Зүүн зүгийн салхи ийм л саваагүй юм уу даа.
Зүүсгэл дэгжин хөвүүний
Зүрхийг нь гижигдэхээ болъё доо.
Зүс зүсээ андахгүй
Зүгээр л найзууд явъя даа.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Гоёл
Оруулсан admin on 2015-10-01 10:27:52 (8412 уншсан)

Даруухан зан надад зохихгүй гэнэ.
Давилуун ааш минь надад гоёл болдог гэнэ ээ.
Гунигаа нуусан харц минь наддаа л гоёл.
Дуу алдсан инээд минь ч бас нэгэн гоёл.
Хэнгэрэг дэлдсэн дуу хоолой минь
Хэн хүнд байхгүй гоёл оо.
Буян далласан мэнгэ минь гоёл.
Бурханаас надад заяасан авьяас минь гоёл.
Байгаль ээжээс заяасан очмог цочмог араншин
Орчлонд намайг чимсэн үнэлшгүй гоёл мөн.
Томъёолж хэлэхийн аргагүй миний л араншин
Тооцоолж бодохын хэрэггүй миний л гоёл оо.
Цэв цэнхэр эсвэл ягаан
Цэг, цэг... миний л араншин

Ххх

Намир намир бороонд нь
Шүхрээн гээж алхмаар.
Насны намбаа гээж
Гэзгээн задгайлж гунхмаар.
Нарны цацраанд сувдрах
Болор мөнгөн дуслыг нь
Насны гунигаа мартан
Хацрынхаа хонхорхойд шигтгэж
Надад зовлон үгүй гэж
Ертөнцөөр дүүрэн хашгирмаар.

Шивэр шивэр бороонд нь
Сэтгэлээ ариусгаж алхмаар.
Сэргэлэн  нүдтийнхээ харцыг
Алган дээрээ бөмбөрүүлж,
Сэрмүүхэн талын цэцгэн дунд
Завилж суугаад
Бурханы бадаг хэлхэхсэн …

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Эндүү дэндүү хорвоо
Оруулсан admin on 2015-10-01 10:27:50 (7906 уншсан)

Хөнгөн гуниг сэтгэл эзэмдэнэ ээ.
Бодлын мөнгөн бороо шивэрсхийгээд дэндүү.
Борхон зүрх минь цээжиндээ догдлол дүүрэн эндүү.
Болзоо холын газраас чамдаа яараад андуу.
Эндүү андуу хорвоогийн наранд
Элээх тавилан учралаа зөвтгөж
Дуулан хайлан уярч л явна даа.
Дутууг гүйцээх хүсэлтэй л нас минь,
Залуу нас минь.
Цэцгийн эмзэг дэлбээ салхинд ганхаад аядуу.
Цэрвүү алсаас чи минь бодолд ургаад андуу.
Наран солонгорч зүрхэнд хайр бялхаагаад дэндүү.
Нажидтай энэ л хорвоо тавилан зөрүүлээд эндүү.
Эндүү андуу хорвоогийн наранд
Элээх тавилан учралаа зөвтгөж
Дуулан хайлан уярч л явна даа.
Дутууг гүйцээх хүсэлтэй л нас минь,
Залуу нас минь.
Нойрмог сарны гэгээ, бүдэг бадаг санаашрал,
Нойтон сормуус сувдран гэгэлгэн ай туниатай.
Хүний тавилан өнгийсөн андуу заяа хөөрхий.
Хүслээн дагаж хайрласан сэтгэл ээ хөөрхий.
Эндүү андуу хорвоогийн наранд
Элээх тавилан учралаа зөвтгөж
Дуулан хайлан уярч л явна даа.
Дутууг гүйцээх хүсэлтэй л нас минь,
Залуу нас минь.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Хорин нэгтэй амраг
Оруулсан admin on 2015-10-01 10:15:25 (8173 уншсан)

Хорвоогийн гунигийг зүрхэнд юүлсэн учрал
Хоёрлох сэтгэлийн үзүүрт хайр үерлүүлсэн тавилан
Хослохын ерөөлөөс зөрж, үйлээр хөтөлсөн заяа
Холоос ч, ойроос ч эрэхийн хэрэггүй зүрхэнд минь байдаг
Хорин нэгтэй амраг надад байдаг.

Хайр байгаа болохоор л

Харцанд минь чи ойрхон байна.
Хашгирахад дуу минь чамд хүрэхээр байна.
Харайгаад л чиний энгэрт зүүгдэж болохоор байна.
Хайрт минь чи надад дэндүү ойрхон байна.
Дэндүү ойрхон байгаа болохоор чинь
Сэтгэлийнхээ галыг өрдөж болохгүй байна.
Тэгвэл шатчихна, тавилан гуниглана.
Дэргэдээс чинь холдож чадахгүй байгаа болохоор л
Сэмхэн дотроо шаналж хуурай гунигаар мэгшинэ.
Уйлвал чи мэдчихнэ, сэтгэл эмтэрнэ.

Хайртай гэж
Хад чулуу доргитол хашгирмаар байвч
Би тэвчинэ.
Хашгирсан ч зүрхэн дотроо хашгирна.
Хорвоо хайраар бялхаж л байдаг.
Хайрыг дагаад нулимс урсаж л байдаг.
Хайр байгаа болохоор
Хүмүүс учирч, бас хагацдаг.
Хайртай учирсан болохоор л
Хүн төрж, бас үхдэг.
Хайр байгаа болохоор л…

Ххх

Аяар аяархан цасан будраад
Анир хөндөж бодол сандаахад
Алчуурын дэрвээнд он цаг алсарч
Ай завгүйхэн явсаар нас нэмж одно.
Амрагаан санаж ганцаар алхахад
Ариухан цас аргадаж ханьсана.
Амрагтаан яарч гэгэлзэнхэн алхахад
Алиман сар чиний зүгт хөтөлнө.
Тэнгэр нь хүртэл мэддэг
Тийм тавилантай хүмүүс дээ, чи бидэн.
Тэнгэр нь хүртэл таалдаг
Тэргэл ерөөлтөй хүмүүс дээ, бидэн.
Аяар аяархан цасан будраад,
Анир хөндөж бодол гэгэлзүүлээд
Амрагтаан тэмүүлэн яарсаар явтал
Алчуурын дэрвээнд он цаг хийсчихэж.
Алган дээрээс минь
Шинэ оны наран мандаж байна.
Ххх

Их санахын цагаан талд адуу янцгаана.
Ижилсэхийн цагаан тивд  аядуухан яарна.
Хувь ерөөл байвал төөрөөд ч болов ирнэ дээ, миний амраг.
Хувилгаан сарны гэрэлд  шүлгээ шадалж хүлээнэ ээ, би чинь.
Их яарлын цагаан салхинд ямархан аялгуу жимбүүрдэнэ вэ?
Их хүслийн цагаан үйлээр ямархан тавилан урланам бэ?
Тавилан хэрвээ байвал
Тамд ч болов уулзана даа, амрагтайгаа...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Ногоолин сүм
Оруулсан admin on 2015-10-01 10:11:47 (8057 уншсан)

Тэнгэр аргадсан эрх жаргалын өргөө
Тэвчээр алдарсан энхэр хүслийн өглөө
Тэр бидний учралын драм тоглодог
Нов ногоохон,
Ногоолин сүм.
Гоо хонгор сарыг атаархуулан байж,
Гоё хүүхэн одыг төөрүүлэн байж,
Гуа ертөнцийн тансгийг бүтээн туурвиж
Тэр бидний жаргадаг
Ногоолин сүм.
Тэнгэрийн доор хайраар босгосон
Нандин сүм.
Нов ногоохон,
Ногоолин сүм-
Амрагийн дуэльд дуудсан
Болор одон жингэнээтэй.
Амьдралын далайд төөрүүлсэн
Бодрол хайрын шивнээтэй.
Тэргэл сарны гэгээг
Дарс шиг шимсэн хөлчүүрхэлтэй.
Тэнэглэлийн халуун галд
Шатаж эндэхийн эмгэнэлтэй.
Тэр сүмд би
Жаргал дүүрч очдог.
Тэр сүмээс би
Зовлон үүрч гардаг.
Тэглээ гээд гомддоггүй
Тийм амттай зовлонгийн үрийг
Тэр сүмд л тарьж болдог.
Тэр бидний жаргадаг ногоолин сүм.
Тэнгэрийн доор хайраар босгосон
Ариуслын сүм -Ногоолин сүм.
ххх

Миний задгайлсан
Гэзэгний үзүүрт
Сувдан дусал бөнжигнөнө.
Хэний гуниг вэ?
-Тэнгэрийн гуниг!

Миний хантайрсан
Хүлгийн нуруунд
Чийгтэж хононо.
Хэний гуниг вэ?
Орчлонгийн гуниг аа…

 

Ххх

Улаан сарны гэгээнд
Улаан модод дуулалдана. 
Улаан мододтой гудамжаар
Улаан машинтай давхина.
Улаан дарс уугаад
Улаан хөлчүү явхад
Улаан сормуустай залуу
Улаан болзоонд урина.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Дүүмэдхэн
Оруулсан admin on 2015-10-01 10:10:40 (8478 уншсан)

Дүрийг чинь мартах гэж өөрийгөө би зовоодоггүй.
Дүүмэдхэн байлаа ч, уулзахаас би айдаггүй.
Цадиггүй хонгор аалинд чинь дэндүү би хайртай.
Цайлган сэтгэлийн гэгээн энхрийлэлтэй.
Ямархан үйлээр чамтай учирснаа би мэдэхгүй.
Яах гэж чамд дурласнаа би мэдэхгүй.

Дөлгөөхөн харцыг чинь санахын ихээр санана.
Дүрвэсэн алсаас хүсэхийн ихээр хүснэ.
Сар хоног улирах тоолон
Жаргасан өдрүүдээ бодолдоо хүрдэлж,
Сайхан чамтай учран дассан
Жамын төгсгөлийг үл хүснэм.

Ххх

Наалинхай хоёр эрэвгэр нүд
Намба донж, насны гэнэн
Аль алинд нь сэтгэл сөгчих
Аальгүй нас минь үгүй болж дээ.
Арван хоёр насны
Алтан зөрүү харшилдаад
Амраглахын орчлонд
Дүү минь чи хожимджээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Цаг мөнхийн гоёл
Оруулсан admin on 2015-10-01 10:05:30 (8315 уншсан)

Гоёхон үзэг гоо сайхны зураач юм.
Сэтгэл минь цэв цэнхэр тэнгэр юм.
Сэрэл минь сэв сэвхэн салхин юм.
Сэрэмж минь тэв тэнгэрийн бөөлөл юм.
Сайхан төрх минь зэрэглээ юм.
Санаж гуних минь манан юм.
Сартай үдшийн болзоонд
Таяг тулсан эмгэн очдоггүй.
Сайхан залуу нас минь л миний гоо сайхан
Цаг зуурын гоёл минь юм.
Цаг мөнхийн гоёл минь харин
Сэтгэл минь юм.
Сэтгэл минь өөрөө
Цөвтөж үгүйршгүй гоо сайхан минь юм.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Миний гудамж
Оруулсан admin on 2015-10-01 10:04:22 (8263 уншсан)

Гучин хэдэн нас намбаан гээж сээхэлзээд
Гуниг үерлэсэн гудамжны төгсгөлд
Гэрийн халаадтайгаа зогсоно.
Гурван бээр, дөрвөн бээр,
Олон, олон бээрийн чанадаас ирэх
Хэн нэгнийг хүлээнэ.
Гурван сар, дөрвөн сар, таван сар дууссан байна.
Гуа цагаахан хус өвгөрсөн мэт нүцгэн үзэгдээд…
Энэ гудамжны замыг бүр хаагаад…
Эргэж ирэхгүйгээр салах ёс гүйцэтгэе үү…

Гуниг минь миний хамгийн хайртай гоёл минь юм шиг,
Нулимс минь миний хайраар хэлхэгдсэн 
Сувдан зүүлт юм шиг,
Гудамж минь- миний дураараа туйлах араншин минь.
Ганцаардал минь -миний ирээдүй тольдох ухаарал минь…

Гучин хэдэн нас намбаан гээж
Гуниг үерлэсэн гудамжаар
Даашинзгүй алхаж болно.
Хаах замгүй, хайх мөргүй
Миний гудамж-Гунигийн гудамж…

2010.05.14

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Гучин наймтай ах
Оруулсан admin on 2015-10-01 10:03:31 (8532 уншсан)

Саахалт айлын ах
Гучин найман настай.
Сайхан хар нүд нь
Сониуч содон харцтай.
Хар хамбан дээлний
Ембүү мөнгөн товчинд
Хасын сарны туяа ойж буусан учралтай.
Хаврын дунд сарын тэргэл гийсэн үдшээр
Халуухан зүрхэс уяралдуулж
Харцаараа ярьсан шивнээтэй.

Хот айлын ах
Гучин найман настай.
Хонгор сэтгэл уясаах
Хайрын гэгээн совинтой.
Хав дөрвөлжин цээжинд нь
Барсын хүч оршоостой.
Хат суусан ухаанд нь
Хаадын ухаан шаглаастай.
Хайлан цагаан сэтгэлд нь
Хайрлахын үнэн хөглөөстөй.
Ханийн заяа тэгшилсэн
Тавилангийн сайханд ивээлтэй.

Айлын сайхан ах
Гучин найман настай.
Алаг нүдний харцанд нь
Охидын сэтгэл дэглээстэй.
Амраг ханиа хуурахгүй
Итгэл гэдэг  цайзтай.
Айлын сайхан ах
Гучин найман настай…

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Батцэцэг
Оруулсан admin on 2015-10-01 10:03:27 (8290 уншсан)

Бал амтагдсан жаргалын
Төгсөшгүй үргэлжлэл болж
Батцэцэг ургасан.
Бага л жаалхан амрагийнхаа
Бялхсан хайрын сэтгэлээс
Гал цэцэг болж бадарсан.
Бартаа цөвтэй амьдралын
Түмэн нугачаан дундаас
Үхэшгүй мөнхийн цагаан уул
цэцэг болж дэлгэрсэн.
Төөрсөн төөргийн тавиланг
Зөөллөж ургасан бүсгүй цэцэг.
Түвшин хонгор сэтгэлд
Нөмөр бараадаж ургасан бэр цэцэг.
Янжинлхамын энгэрт
Эгшиг анирдаж ургасан
Шидэт цэцэг.
Янз гоо дүрээрээ
Бусдын зүрхэнд гэрэлтэх
Домог цэцэг.
Явж одсон цаг хугацааны
Солонго цэцэг.
Энхэр үрсдээ сүүн хайр ивэлгэсэн
Ижий цэцэг.
Эхнэр заяандаа
Ханийн хайр сүлдэлсэн
Эмзэг цэцэг.
Монголын хоймор завилах
Хаан заяа тэтгэгч
Хатан цэцэг.
Мохошгүй хийморь сэргээх
Хүн заяаны
Амин цэцэг.
Баяр гунигийн дундаас
Бадамлаж дэлбээлсэн
Амьд цэцэг.
Балрашгүй дуусашгүй амьдралын үргэлжлэл
БАТЦЭЦЭГ  -бөх цэцэг ээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Шалтгаан
Оруулсан admin on 2015-10-01 10:02:13 (8114 уншсан)

Тэнгэрээс сувдрах хурын дусал шиг
Ариухан байлаа гээд яах юм?
Тэргэл саран хүртэл зүүдэнд ирж нөхцөөд
Нүглийн алим хуваалцдаг орчлонд
Тэвчээрийн гортигоос хазайж
Үзэсгэлэнгийн өмнө харц бүдэрдэг үнэнд
Би ариухан гэж тангараг хэлэлцэхийн шалтгаан үгүй.
Бийр үзгээ шүүрч
Дурлалын шүлэг бичихийн шалтгаан харин бий. 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Би
Оруулсан admin on 2015-10-01 10:01:04 (8151 уншсан)

Нар дагуулан нисдэг
Эрвээхэй  байлаа би.
Навчис цэцэгсийг шилэн сонгон
Нааддаг байлаа.
Харь холын ирээдүйд
Тэмүүлдэг байлаа.
Хан хүүгээсээ төөрөлдөн
Гуниглаж явлаа.
Хараацай сормуусаа дэвсэн
Үзэсгэлэн байлаа.
Харцандаа гунигаа үзүүлдэггүй
Тэвчээртэн явлаа.
Саранд дүүлэн тэмүүлсэн
Хараацай байлаа би.
Сайхан зүүд эзгэнэсэн
Дагина явлаа.
Санахын алсад ганцаардсан
Хайр байлаа.
Салахын үйлэнд хөтлөгдсөн
Учрал байлаа.
Бодлоо дэвтээн шивэрсэн
Бороо байлаа.
Бусдын сэтгэл зөөллөсөн
Уянга байлаа.
Зүггүй хонгор насны
Инээд байлаа.
Үггүй хайрын харцны
Дурлал байлаа.
Үймээн шуугиант хорвоод
Гэнэн залуу явлаа.
Үхлээс хүртэл айхгүй
Омголон танхил явлаа.
Нар дагуулан нисдэг
Эрвээхэй байлаа.
Навчис цэцэгсийг шилэн сонгон
Нааддаг байлаа.

Би-
Инээд байлаа.
Гуниг байлаа.
Жаргал байлаа.
Зовлон байлаа.
Шувуу байлаа.
Би цаг хугацааны солонго байлаа.
Бийр үзэгтэй нөхцсөн солиорол байлаа.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Миний урлан
Оруулсан admin on 2015-10-01 10:00:06 (8107 уншсан)

Бодлын жигүүр болсон шүлгээ
Чиний инээдээр хэлхдэг.
Борхон хацраа би
Чиний инээдээр өнгөлдөг.
Бор торгон амьдралыг
Чиний инээд хөглөдөг.
Болрын мөнгөн талст шиг
Итгэлийн гэрэл цацардаг.

Уруулын чинь хээгээр би
Улаахан цэцэг зурдаг.
Зүрхэн дээрээ ургуулаад
Зүггүй саранд гайхуулдаг.
Харцны чинь урсгалаар би
Харзтай мөрөн урладаг.
Хараацай сормуусаа дүрээд
Хайрын шүлэг бичдэг.
Харзалсан мөрөн сэтгэлээр минь урсдаг.
Хаа эртний шувууд ирж чуулдаг.
Хан тэнгэрийн одод зүсээн тольддог.

Наалинхай аалиар чинь би өөрийгөө мануулж,
Нарнаас өөр юу ч нэвтлэхгүй цамхаг босгодог.
Намайг аргадан энхрийлэх чиний аалиар
Насаараа би мануулж явахыг хүсдэг.
Амар амгалангийн манаач болж,
Аз жаргалын өглөгч болж,
Зүүдэнд минь чи нар болон мандаарай,
Зүрхэнд минь чи хайр болон мөнхрөөрөй,
Чиний ертөнцөд би зорчмуй.
Чиний ертөнцөд би шүлгэлмүй.
Чиний ертөнц- миний урлан.

2006 он

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )

Батцэцэг 	Ш	 Шүлэг: Ш.Батцэцэг: Сондорлоод чиг урсдаг ...
Оруулсан admin on 2015-10-01 09:57:23 (8648 уншсан)

Сондорлоод чиг  урсдаг
Нулимсыг минь арчихдаа чи
Солиотой хүүхэн шүү гэж боддог уу?
Сохор чиг зоосны үнэгүй нулимс минь
Солиортлоо бачуурсан
Сэтгэлийн минь хирийг угаадаг
Сонгодог нэгэн хурын дусал юм шүү дээ.
Хацрын хонхорхойд тогтсон
Үрэл сувдан нулимс нь
Хайрлахын үйл үерлүүлсэн
Орчлонгын гуниг л юм даа.
Хархан нүдний сормуус
Үзүүр сувдран үзэгдэх нь
Хатуу тавилан сөрсөн хувь заяаны 
Хайлган бор зүрхний уярал л юм даа.
Уйланхай хүүхэнд дургүй бол
Учралаа надаас зөрүүлсэн нь дээр дээ.
Уяран хайлан дуулдаггүй бол
Уран гоё хоолойгоор яах вэ.
Уйлж,  дуулж, жаргаж, зовж чадахгүй бол
Ухаантны хорвоод амьдраад чиг яах вэ?  

2006 он  Дотуур булаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батцэцэг Ш | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 91 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


erd-024.JPG
600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4444

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-177.JPG
600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4415

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-131.JPG
600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5120


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn