- Ирдэггүй л юм байсан чинь, одоо яасан ч сүрхий хүрээд ирнэ вэ дээ. За би сууя - даа; чи тэнтээ талаас суугаад явчих гээд Өнөржин Очирбадийн өөдөөс харлаа. Айсуй троллейбусны гэрэл, бүсгүйн нүүрэнд жишүү тусаж, өрөөсөн нүдийг нь сүүдэр хаахуйд зовж шаналсан ч, ээрч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нүднээс нь сайхь эрийн босгосон үстэй захны дундаас үззгдэхтэй үгүйтэй байх нүүрэн дээр нь тогтон алдаж тогтон алдаж байх аж.
Цээжний чанад хүйтэн юм огшоод ирлээ. Тэг тэгсээр амин голоор бууны сүмбэ шаачих шиг горойгоод хүзүү хөшиж нугас царцаад мөнөөх огшигч хүйтэн бээр толгойд ормогц гавал заадлаараа юу юугүй Зад үсэрч тархи юугаа цацах нь уу гэмээр багтаж ядахуй дур амь тэмцээд ухасхийн босон харайх гээд би хөдөлж чадсангүй ээ. Судас шүрмүс минь агшиж татаад хамаг биеийг минь дотогш эвхэж эхэллээ. Чингэх зуур "Yгүй энэ чинь.. Яаж байна вэ... Ингээд л ... Арай ч дээ... Яадаг билээ..." хэмээн бодоод автал амь тавиулам асан өвчин айдас хүйдэс дур дарагдан анир тасарлаа. Yхлийн цээж өөд бивээр хамаг байдаг ухаан санаагаараа түлхэн цахлаад нүдээ харах гэвээс чадсангүй.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-05.jpg 600x450 161k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5181
mongolia2007year-069.JPG 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4185
khuv5-052.JPG 600x450 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4432
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: