Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Соёрхын Пүрэвсүрэн


Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
Оруулсан admin on 2024-07-01 11:34:25 (441 уншсан)

Бүүдэн тэнгэрийн хаяанаас намрын салхи үлээх, зүүдэн буурал орчлон буцах цагийг зарлав.
Бөгтөр гүвээний цаадтайх сундлаа уулсын оройгоор зүрх цагаан саран сиймгэр үүлс нөмөрч, нанхиад торгон хөнжилд халууцсан гүнжийн дүрээр сунайв.
Намрын шөнийн жаварт сэтгэл зовнисон өвгөн гансны тагжраагаа сэтгэж галын аманд түгдийхэд, <надад илгээсэн бурхны бэлэг, шорвог үгийн гашуун амт, намайг л жаргаах гэж дэргэд минь бөртийх хань минь>  гэж эмгэн бодолдоо ээнэгшив.
-Цагаан цэцэг халиураад зуд болохын дохио доо.
Цахилдагны толгой шарлаад цас унахын тохиол доо.
Үнээ буханд гарахгүй сөл тасрах янзтай.
Үхэр гаднаа тогтохгүй хээр хонох боллоо.
Намаржаандаа сууж байгаад зуданд дарлуулчих вий дээ.
Навтаргын цаас шиг туурганд салхи тогтохгүй үлээлээ гэж уурсан бодох өвгөний сэтгэлийн уцаарыг нэмье үү гэх шиг хөх төмөр  яндан  хөөлсөн салхинд  хангир янгир савчив.
Ямаатсан тогооны хөөнөөс оч унаж харагдав.
Язмагтсан ээдэмний уутнаас шар сүү дусагнав.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Богино өгү: Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
Оруулсан admin on 2024-07-01 11:27:52 (271 уншсан)

Бүүдэн  сарны нулимс чив чимээгүй мэлмэрнэ.
Бүгээн морьтой өвгөн салхи сөрөн гэлдэрнэ.
Од мичидийн тохиол сарны нулимсыг барна.
Омголон залуу насны бүүр түүрхэн алдаа мэт хэмээхүй...
Цагийн цагт, цасны хайрууд энгэр задгай давхиж явсаар задгай хоч зүүсэн Жанчив бээр нас гучин зургаа орчим. Хууз хар сахал нь хянга хамар доор  сүрхий зохиж харагдах задгай Жанчив гуч хэтийх насандаа зэргэлдээ нутгийн "жаал" хэмээх Банзар өвгөний том хүүхнийг буурлын жаяг ёсоор хадаг дэлгэн гуйж,  ёс төртэйхэн авчирсан билээ.
Хар бага наснаас ижийтэйгээ өссөн  Жанчивт эхнэр гуйж өгөх хүн ч байсангүй. Ижийнхээ бор авдарнаас ганц самбай хадаг аваад хөтөлгөө морьтой давхиж одсон хүүгээ хаашаа яарсныг ижий нь асуусангүй.
Орсон гарсан хэнд ч аяга хоол хийж өгөөд 
-Ээ тосоор гоож хэмээн  уулга алдан инээж  суудаг Бадам буурай ганц хүүгээ хүүхэн дагуулаад харьж  ирэхэд, үүлтэй тэнгэр цэлмэсэн мэт баярлан, бургасан таягаа барин тавин сандарч, уулга алдан угтав. Өсөх наснаас өдий хүртэл  өнгөтэй өөдтэй  торго дурдан барьж ч  үзээгүй буурал авгай, эх хүний далд ухаан нийтгэж,
 "Хүүдээ л  өгнө дөө. Өсч яваа хүү минь нэг л өдөр  гэргий дагуулаад ирэхдээ л ирнэ"  гэж  хүүтэй хүний боддогийг бодон, олон жилийн уртад ганц нэгээр нь худалдан  авч далд хийсээр тов хийсэн  ахарын эсгий журам, торго болтол элдсэн хурган дотортой цоо шинэ хөнжил, одоо цагт нүдний гэм болсон тав зургаан цомбон шаазан, утсан чинээ нарийнхан,ганц алтан бөгж тэргүүтнээ шинэхэн бэрдээ гарган өгч, үртэй эхийн бах ханан,  сэтгэлийн амгаланг анх удаа ханатал эдэлж, хөлсөө арчин башийж суулаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Богино өгү | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
Оруулсан admin on 2019-03-12 14:39:18 (5910 уншсан)

/Өгүүллэг/

Улиасны унгирал хөвсөн зургадугаар сарын арван тавдаар "хар" Балдан гуайг эмнэлэгээс гаргав.
Угтаа эмчилгээ хийгээд нэмэргүй гэж үзээд, хүү охинтой нь зөвлөн ярилцаж, ийнхүү эмнэлгээс үдэж буйгаагаа нуумагласан эмч хархүү эелдэгхэн инээмсэглэж,
-Балдан гуай наадам дөхчихлөө. Гэртээ хариад хэд хоног амарч байгаад ир дээ. Намрын сэрүүн орохоор буцаж ирээд хэд хоног эмчлүүлээрэй гэж хэлээд, аавынхаа гутлыг өмсүүлж суугаа бага охиных нь зүг учиртайхан харц хаяад гарч одов.
Охиныхоо чимээгүйхэн шуухитнахыг зовуурьтайхан харж, юу юугүй мэлтэгнэн алдах нулимстай нүдийг нь сэмхэн ажиглаад өөрийнхөө хойдын тавиланг бат нот ойлгосон өвгөн
-Үгүй ээ мөн сайн эмч шүү. Хэд хоног сайхан эмчлүүллээ. Намар ижийг нь авчраад энэ хүүгээр үзүүлдэг хэрэг ээ. Би ч бүр сэвэлзчихлээ. Наадмаар бух Дорж, Рагчаа заан тэргүүтэй өвгөчүүлийн барилдаан болно гэх чив. Хэд хоног эмчлүүлсний хэрэг юу билээ. Аав нь наадамд гарна аа. Чоно өтлөвч хургандаа зөв. Цорж өтлөвч балиндаа зөв гэж хуучны үгтэй юм. Ноолж үнгэсээр гарт орчихсон үеийнхээ хэдийг дөнгөлгүй яахав гэж хэлэхдээ дууных нь өнгө ялимгүй сааралтах шиг болов.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
Оруулсан admin on 2018-12-05 16:29:18 (6684 уншсан)

Үзчихээд өгье гэсэн ч үл олдох хувь заяа Чандага хэмээх хар модны ур шиг магшгар бор өвгөнд оногдсон ажгуу. Чандага Чандага л гэцгээгээд байсан чинь чүлдийсэн хар залуу л байсан даг гэж үеийнхээ охидтой аальгүйтэж байсан Дэлгэрмаа охиныг нэг л өглөө хөтөлж аваачин гэргий заяанд аргамжсан Чандага энэ жил тавин таван насныхаа бусгаа булгиатай он жилүүдийг ардаа орхисон билээ.

 Царам хангайн даваа нь цалин мөнгөн дуулгатай

Царайлаг төрсөн Бурам нь харчуулын сэтгэлд уяатай

Булган хангайн даваа нь будан манан хөшигтэй

Бурханы дүртэй Бурам нь

Бусдын сэтгэлд уяатай гэж залуу зандан насандаа дуулагдаж явсан Бурмаа эмгэн болоод түүний ганц хүү Чандага хоёрын туулсан амьдрал эгэл нэгнээс тэс ондоо билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Оруулсан admin on 2018-12-05 08:06:22 (6366 уншсан)

-Цаана чинь баян Бархас цахилгаанд цохиулчихсан гэнэ. Гурав наяд авахуулчихсан юм байхаа. Ухаангүй байна гэнэ.
-Паа баларч дээ. Яаж яваад цохиулчихав. Тэсэх нь үү.
-Муу байна гэнэ. Харин ч хярвас болчихоогүй нь их юм.
-Ороолон нэгээр дутаж дээ. Олон хүнийг дээрэлхсэн ланчиг ихтэй тийрэн байгаа юм.
-Яахнав. Өчигдөрхөн өмнө нь гөлчигнөж байгаагүй юм шиг.
-Дайраад гаръя даа. Давилуун зантай дээрэмчин ч гэлээ, морьтон удмын Монгол цус буй биеэр нь эргэцэж байгааг нь бодоод ороод гаръя.
-Тэгье дээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Би хавар байсан бол
Оруулсан admin on 2018-03-02 16:04:31 (3179 уншсан)

 

Би хавар байсан бол...

Нулимсаа бөмбөрүүлэн мэлмэрсэн ингэн тэмээний буйлаанд
Нутгаа тэмцэн гүйсэн унаган хүлгийн шогшоонд
Нууцхан хайрын болзоонд ичингүйрч догдолсон бүсгүйд
Нуруу ачаатай нүүдлийн аяншиж цангасан настанд энэрхүйн өглөг өргөж,
Анхны бороогоо дээжлэнэ ээ.

Би хавар байсан бол...

Бэлтрэгээ орхиж зүрхлээгүй өлөгчин чонын гаслаанд
Бидэрээ гээтэл цалгисан Биндэръяа хөх нууранд
Цөнгөө түрэн мяралзсан тунгалаг Байдрагийн долгионд 
Хүүгээ санасан ижийн сүүгээ өргөсөн залбиралд зөөлөн түрлэг нэмж, шувуудын ганганааг дэглэнэ ээ.

Би хавар байсан бол...

Төрсөн нутгийнхаа уулсыг салхиар аргадан саймширч
Түмэн жаргал мянган учралыг ивээгээд
Уртын сайхан дуунд хуурын түрлэг нэмчихмээр
Уяхан замбуу тивийн наранг өдөржин шөнөжин аргамжина аа
Хэрвээ би хавар байсан бол...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Шинийн нэгний өглөө хавар ирдэг
Оруулсан admin on 2018-02-24 23:20:55 (3888 уншсан)

Шинийн нэгний өглөө хавар ирдэг....

Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж 
Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд
Хавар ирчихсэн байдаг.
Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх
Шинийн нэгний өглөө 
Хавар ирчихсэн байдаг
Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин
Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд 
Хавар ирчихсэн байдаг
Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж
Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Өвгөн маарамбын удам.
Оруулсан admin on 2018-02-24 23:13:19 (4507 уншсан)

Уулын оройд будан сууж, цасан хялмаа хаялсан намрын мөнгөн өглөө нар хүртэл жижигхэн болчихсон мэт цаанаа л нэг уйтай.

Өвсний сөл тасарч, гандаж цайсан уулын хэцийн намхан цохионы нөмөрт өвгөн маарамба Санж, зээ хүүгээ салхинаас хаацайлан суугаад бохиндоо тагжирсан, муу мод толгойгоо сэтгүүрдэн ухаж, гутлынхаа ээтэн хоншоорт пүд пүд хийтэл цохиж, күд күдхийлгэн үлээх зуур
-Хялмаа ихэдвэл зуд
Хялар ихэдвэл сохор гэгчээр энэ тэнгэрийн царайг хараад байгаарай.
Мичин жилийн зуд миний чинийгүй цөлмөх нь дээ гэж уцаарлан хуйцаганаж, ганцаар үглэнэ.

Харин газар дээрх галын ганц зээ хүү нь сайртаж холцруутсан тайранхай шантгар хамраа гарынхаа араар үрчин, гомдол, тунирхал дүүрэн хорголон хар нүдээр халцарч цайсан гутлынхаа хоншоорыг ширтэн сууна.

Өвгөн өнөөдөр ааш муутай байгаа бөгөөд бойтогны хонх шиг шулганасан, божин бор хүүтэйгээ түнжин хагарч, загнаж уйлуулсандаа зүрх нь хөндүүрлэвч, өрөвдсөн харцаа аньсагандаа нууж, ууртай царайгаар уруулаа чимэн тамшаалах бөлгөө.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
Оруулсан admin on 2018-01-31 18:38:35 (4056 уншсан)

Нүдний хараа гүйцэмгүй алсран цэлийх, тэнгэр газрын хаяа нийлсэн уулзвар, нарны буурал тоосонд халиуран сүүмийнэ. Хэлбэр хийцгүй нөмгөн зэрэглээ өөд уруугүй сайварлах вандан шаргал талыг хөндлөн зурж дурайсан иржгэр дэржгэр ховилтой хуучин замаар тоосон хөшиг татан хурдлах хэдэн залуусын унасан унаа огло огло харайн, тэр тоолон чих дөжрөм дуу газар тэнгэрийг нижигнүүлэн бүрээдэж, тал нутгийн хотгор гүдгэрт өчүүхэн сааталгүй нисч буун, нисч буун давхилдана. Эдгээр мотоциклчдийн тэргүүнд тод шаргал өмд цамцтай өндөр гуалаг залуу ардаа яваа бусдыгаа эргэн харах мөчид огцом эргэлттэй ховилтой зам дээр нисээд явчихлаа.

Гэтэл яг ард нь явсан мотоцикль түрүүчийн залуугийн тоосонд нь орж, юу болсноо ч мэдэх сөхөөгүй мөн л араас нь үсэрчихэв.
Ийнхүү огцом эргэлттэй, өндөр жалганд эхний хоёр нөхөр дээр дээрээсээ нисч, ар араасаа унахыг нь ард нь явсан бусад залуус хараад, өөрийн мэдэлгүй зүрх алдан, хурд хасч, бие биенээ хүлээн зогсов.
-Цаад хоёр чинь юу болчихов оо. Амьд уу гэж хашгиралдсаар бусад нь ч цуглав.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ /богино өгүүллэг/
Оруулсан admin on 2017-09-25 12:05:15 (4630 уншсан)

Борооны түрүүчээр боссон салхи хэдэн гэрийн тавиуртай ааруулыг авч шидэн, аргалаа бүтээхээр гүйлдсэн авгай хүүхнүүд шуурганд хийссэн адсага ширдэгтэй хөөцөлдөж, айлуудын дээвэр туурга хөвсөлзөн, ноход хуцаж, саяхан тугалсан сарлагийн үнээ зэл өөдөө саагчих нь гантай жилийн араншин гэлтэй.

Борооны өмнө шороо, боохойн өмнө хэрээ гэгчээр газар тэнгэр нийлтэл шуурсан шороо тоос, борооны түрүүчийн том том ширхэгт нам цохиулж, ангамал хуурай хөрснөөс анхилам чийг үнэртэнэ. Баруун хойноос цайрсан бороо юу юугүй хаядгийн даваан дээр тав аравхан дусал шидлээд салхи нь эргэчихэв бололтой.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Удган
Оруулсан admin on 2017-09-25 11:52:28 (4202 уншсан)

-Миний муу түнтгэр хүү яваад нэлээд хэд хоночихлоо. Унаа мал нь зүгээр л байдаг байгаа даа. Таньж, мэдэхгүй айлд хүн, хүний аргыг олох гээд бөндөгнөж яваа шүү байхдаа. Тэнгэрийн тамгатай, зайран багш минь ганц хүүгээрээ толгойгоо түшүүлэх ерөөлтэй л юм байлгүй. Хэдэн охид нь хялалзаж цэхэлзээд дургүйг нь хүргэчихвий. Гайгүй сайн захисан юмсан. Хаячихаад давхиад ирж чадах л хүн шүү... Харин тэр том охин нь сүрхий ухаалаг бүсгүй харагдсан. Хүүг минь өөрсдөө дуудчихаад гайгүй шүү байгаа даа гэж үймэрч самгардсан бодолдоо ээрэгдэн, хөрзөнгийн галд бөөр нь улайссан зуухан дээр ээзгий ширгээн суугаа самганыг Балгиа удган гэнэ.
...Урсан одох цаг хугацаа хүмүүн биеийг минь гамгүй элээж, гоо үзэсгэлэн хийгээд залуу нас, омголон зан хийгээд ухаарлын уянга бодлын чанадад уусан шингэж, дотоод сэтгэлд ярган, дотроосоо гэгээ татуулах бүсгүй намба надад суугаа юу гэмээр. Энэ л богинохон зайнд яасан ихийг амжуулаа вэ.
Тиймээ. Хорвоод бүтээсэн үйлс бүхэн минь мөнх тэнгэрийн таалал буй хэмээн бишрэн залбирах Балгиа удган залуу нас, гэгээн хайраа дурсан нулимс унаган суугаа нь энэ билээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )


Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : ЭМЧ
Оруулсан admin on 2017-09-25 11:44:22 (4626 уншсан)

Аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ шөнө дуудлага тасарсангүй. Эмчийн албанд тангараг өргөсөнөөс хойш цахилж одсон хорин жилийн хугацаанд ийм шөнө олон л байсан санагдавч өнөөдрийнх шиг аяга кофе уух завгүй баруун зүүн жигүүрлүү гүйсээр хоносон шөнө таараагүй мэт.
Нуруу чилж, хоёр хөл эзэнгүй мэт салхийн бохироход ойрхон санагдана.
Аль эсвэл цаг хугацааны хуулиар урсан одох мөч бүрд зүүгдэж одоод мартагдсан байхыг үгүйсгэхгүй.
Хүнд өвчтөнг алдчихгүйн тулд хөлс дуслуулан зүтгэсээр арайхийн торгоож хэсэгхэн амрах зуур энэ л хуучин цонхоор харж зогсох дуртайсан.
Эмнэлэгийн баруун талын шинэхэн байранд айлууд нүүн орсоор л байна даа. Сайхан юм даа. Хүмүүсийн амьдрал хангалуун л байна. Ийм нэг байранд ороод муу хөгшинөө баярлуулахсан. Даанч тийм боломж надад заяасангүй дээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 88 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Тогооч
Хэмжээс: 473x600 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4843

Ёл хад
YolHad_22.JPG
Хэмжээс: 700x525 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3720

Должин : Зам зуур
zam-094.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4784


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn