Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ц Хулан


Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Ирээдүй анирдахын бадаг
Оруулсан admin on 2007-03-27 03:41:08 (7585 уншсан)


                Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
                Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана
                Ирээд одсоны араас гуниглах амархаан
                Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон
                Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана
                Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
                Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол
                Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…
                Ирээдүйгээс би
                Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ
                Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ
                Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,
                Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ
                Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
                Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
                Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,
                Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ
                Ирээдүйгээс би
                Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо
                Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна
                Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа
                Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна
                Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж
                Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
                Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
                Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ
                Ирээдүйгээс би
                Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
                Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
                Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж
                Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ
                Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж
                Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,
                Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг
                Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр
                Ирээдүйд би
                Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ
                Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна
                Сүү шиг алдраар эх орноо мялааж
                Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Анхнаасаа миний биш хvний амраг...
Оруулсан admin on 2007-03-27 03:37:05 (4242 уншсан)

Анхнаасаа миний биш хүний амраг
Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ
Алтан бэлзэгний шигтгээ мэт
Анхилхан сувд нулимсаа
Авааль гэргийнх нь оёсон дээлийн энгэр рүү
Асгаруулаад байвчиг
Аашилж туньдаг ардын дуугаа
Аяланхан гуйгаад чиг нэмэргүй
Аяндаа холдоно оо
Угаасаа миний биш хvүний амраг
Уурлахыг мэднэ, уучлахыг эс мэднэ
Yйлний хайч шиг уран ааш дэлгэж
Зүйлийн торго шиг намираад байвчиг
Зүс буруутай харийн адуу шиг
Өөрийн нутгаадаа сэрвэлзэж хононо
Сэрэмж алдсан алтан гургалдай шиг зүрхээ
Сэтгэлийн дураар нисгэж болохгүй
Эхнэртэй харчуул нууц амрагаар гоёдог
Энгэрийн зүүлт шиг хуучраад хаягдаж мэднэ ээ…
Хэдийнээсээ миний биш хvний амрагт
Халуун хайр биш нялуун vг зохино
Хэдийнээсээ миний биш
Хүний амрагийн өвөр дээр
Хээвнэг эрхлэн инээд алдаж суухдаа
Өөрийн янагийн царайг санаж бай.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Ганцхан таныг би хүлээнэ
Оруулсан admin on 2006-11-16 06:13:03 (6611 уншсан)

Сайрхах юм даанч биш дээ
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
30 гарсан эр хүн үнэнч л баймаар даа
...Уруулын будгийн минь цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг уучлан боддогт чинь би хайртай

Хүсдэг гэвч зоргоор болдоггүй хайр
Хүлээдэг гэвч хүрээд ирдэггүй амьдрал
Хүндэлдэг гэвч намайг ойлгоогүй амраг
Хайрладаг гэвч минийх биш амраг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 29/6 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Агар
Оруулсан admin on 2006-08-09 14:36:15 (4167 уншсан)



Тэгэхэд би цор ганцаар байсныг
Тэнгэр минь чи юунд хэлсэнгүи вэ?
Нулимсаа сэм арчсаныг минь
Нууцалсаны учир юунд вэ


Өнгөрсөн бүхнээс би чамд л итгэж
Өөрийгөө аргацаадаг байсан
Өнө мөнхөд түүнийг л хайрлахаа
Өөрт чинь л би хэлсэн


Аяа гэтэл чи надаас урваж
Асгарах нулимсыг бороогоор далдалж
Амраг минь гэж хэлснийг минь
Аянгын чимээгээр сольчихлоо


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан: Чамаас олсон
Оруулсан admin on 2005-08-29 15:07:55 (7469 уншсан)

Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой ал алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахад минь тоссон эх орон минь ээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Намрын дунд сарын арван долоон
Оруулсан admin on 2005-07-29 16:42:35 (6959 уншсан)

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
Арван тавны маань саран тэргэлтээд л байна уу даа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Оруулсан admin on 2005-07-29 16:27:39 (18214 уншсан)

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 224/50 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хуланг : Миний дурлал
Оруулсан admin on 2005-06-13 15:25:18 (10253 уншсан)



Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 73/15 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр ...
Оруулсан admin on 2005-05-27 14:14:35 (10795 уншсан)


Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж дээлээ нөмгөлөх дуртай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 100/23 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан: ЭХ ОРОН
Оруулсан admin on 2005-05-12 15:16:56 (7302 уншсан)

Хайртай гэж чангахан хэлсэндээ үнэн байдаггүй
Хайртай л бол хэлээд байхын хэрэг юун!
Эх орон гэж элдэв тангараг, сүржин үгийн хэрэггүй
Эгэл жирийн хамгийн чимээгүйд ч эх орон байдаг юм
Хайрлана гэдэг сүржин үг, танхай шүлэг биш
Халамцуухан явахдаа Чингисийг магтаж ширээ тойрсон яриа биш


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 18/4 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ
Оруулсан admin on 2005-05-12 15:13:27 (6680 уншсан)

Таны төлөө би хундага өргөдөг
Таны төлөө бурханд мөргөдөг
Тоосонцор оддыг хэлхэн дүрийг чинь тэнгэрт зурж
Тоогүй олон үдшээр ганцаар алхдаг
Ганцхан тань руу тэмүүлэхдээ
Галд шунасан эрвээхэйн үлгэрийг санадаг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Ганцхан ээждээ унших
Оруулсан admin on 2005-04-27 16:13:05 (24264 уншсан)

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 187/39 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Хайртай хүний дүр эсгэн
Оруулсан admin on 2005-04-27 14:07:27 (9966 уншсан)


Хайртай хүний дүр эсгэн
Харцаа над руу бүү илгээгээрэй
Дулаахан нудэнд чинь би дасаад
Дэндүү ихээр чамайг хайрлачихбал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 72/15 | Хулан Ц )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Хаврын ногоо
Оруулсан admin on 2005-04-27 13:40:00 (6532 уншсан)

Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй ээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 25/5 | Хулан Ц )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 126 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-040.JPG
Хэмжээс: 463x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2979


khuv5-030.JPG
Хэмжээс: 600x800 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3051

Ёл хад
YolHad_35.JPG
Хэмжээс: 700x525 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2614


Агуулга
Пүрэв, 2006.11.16
· Ц.Хулан : Ганцхан таныг би хүлээнэ
Лхагва, 2006.08.09
· Агар
Даваа, 2005.08.29
· Ц.Хулан: Чамаас олсон
Пүрэв, 2008.10.23
· Ц.Хулан: Чи л битгий
Мягмар, 2007.03.27
· Ц.Хулан : Зүгээр л нэг амьдрах юмсан
Баасан, 2005.07.29
· Ц.Хулан : Намрын дунд сарын арван долоон
· Ц.Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Даваа, 2005.06.13
· Ц.Хуланг : Миний дурлал
Баасан, 2005.05.27
· Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр ...
Пүрэв, 2005.05.12
· Ц.Хулан: ЭХ ОРОН
· Ц.Хулан: ТАНЫ ТӨЛӨӨ
Лхагва, 2005.04.27
· Ц.Хулан : Ганцхан ээждээ унших
· Ц.Хулан : Хайртай хүний дүр эсгэн
· Ц.Хулан : Хаврын ногоо

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn