1980-аад оны сүүл үе юмдаа. Нохой битгийн хэл хүн идэх юмгүй өлсөж байх цагт айлын жингэрийг харуулдан байж гөлөгтэй болов. Хурдан болохыг нь билэгдэж Түргэн хэмээх нэр хайрлав. Түргээ маань надтай тоглосоор жил шахуу болов. Эв нь таарвал үнэг туулай шудрахаар хурдан гөлөг болон өсч байлаа. Тээр жилийн хэрээ нохой хоёр хэт ихэссэн зудтай жилийн хавар нохой устгалаар ирсэн буутай хүмүүс Түргэнийг минь авч явах нь тэр. Ижил дасал болсон найзаа нохой овоолсон хүүрийн цэгрүү оосорлуулан явахад нь хамаг чадлаараа тэмцмээр байсан ч “чамайг ч бас буудчих нь шүү” гэх ширүүн төрхтэй нохой нухдаг танихгүй ах нараас айгаад хөдөлж ч чадалгүй үлдсэн юмдаг. Сэм гэтсээр алсаас харахад хөөрхий Түргээг минь чирж аваачаад хүүрийн захад цохиж алсан юмдаг. Сум үнэтэй цаг байжээ. Намайг бодвол Түргээ алдуурахыг хичээж, эргэж боргон, хуцаж архиран байдаг чадлаараа тэмцсээр үхсэн юмдаг. Түргээ гөлөг биш би гөлөг байжээ. 1990 ээд оны дунд үе. Багш нарын цалинг архиар тавьж байсныг бодвол улс эх орны байдал ямар байсан нь ойлгомжтой. Гэхдээ тулгандаа галгүй ч сэтгэлдээ галтай он жилүүд. Шалгалтын дүн дуудах согтуу ангийн багш тааруухан сурдаг байсан найзыг минь “ Күээ энэ Баяраа сайн авчихаж, хэнээс хуулав” гэхэд нь Баярааг бор зүрхээрээ хичээж дүн авсныг нь мэдэх учир багшаа “Баяраа яагаад сайн авч болдоггүй юм” гэж хэдэрлэв. Багш юу гэнээ ахиад хэл гэв. Бүр дургүй хүрээд чангаар “Баяраа яагаад сайн авч болдоггүй юм бэ”гэж хашгирав. Согтуу багш намайг ангийн 30 гаруй хүүхдийн өмнө гөлөг болтол зодсондоо. Амь тэмцсэндээ гарч зугтаах гэтэл барьж аваад л дэвсэлсэн юмдаг. Намайг зодуулж байхад ангид хэн ч байхгүй мэт нам гүм байж билээ. Сүрэг гөлөг байхыг сургаж.
Шагж таргалаад алдаж онож явсан түүх нь ард үлдэх нь байна. Сүүлийн 7 хоног 3кг турлаа. Намайг турахад статистик яаж өссөнийг харья Эхнэр над руу өдөрт хам хум нэг хардаг байсан бол одоо зүгээр гөлрөөстэй. Бодлыг нь уншвал биений юм хурдан яваасай эдр... Хажуу айлын авгай хүүхнүүд хашаан дээгүүр өндөлзөх нь ихэслээ. Бодлыг нь уншвал “Харахын заяа байхаас хазахын заяа байх биш” гэжийнэ. Мөн тэдгээр хүүхэнүүдийн найзууд худлаагаар манай ойр орчмоор эргэлдэх боллоо. Бодлыг нь уншвал “Ёооё ядаж Шагжийн хөрш болоод төрчихиймсан” гэжийнэ. Сүх, хөрөө, хүрз гуйхдаа хүүхдээ гүйлгэдэг байсан Долгор эгч юм л бол өөрөө ирэх боллоо. Бодлыг нь уншвал “Ядаж арван насаар залуу байсан ч болоосой” Нөхрөө эзгүй хойгуур ДДИШ тааруулаад өгөөч гэж дуудах хагас нүцгэн хүүхнүүдийн тоо бас л өслөө. Бодлыг нь уншвал “гүлдийчээд юу ч ойлгохгүйм” гэжийнэ. Өглөөд намайг ажилдаа явахад тааралддаг хүүхнүүдийн тоо бүүр огцом өслөө. Бодлыг нь уншвал “Тааралдахын заяа байхаас биш таалуулахын заяа байхгүй юмдаа эдр”
Хуцын хөг шиг болчихсон бор түрийвчийг минь зарим хүмүүс их ад үзнээ. Наад салбайсан юмаа солиочээ гээд л. Энэ тэнд хүн амьтнаас нуух нь халаг болох юм.
Уг нь энэ түрийвч бид хоёр чинь анх хуушуур лугаа данайсан шар амьтад байлаа.Даанч амьдрал бид хоёрыг бов бор болгожээ. Хумсаараа дээр нь зурахад самбар лугаа тод цагаан зураас гарна. Үнэр танар нь хорвоод огт байхгүй өвөрмөц. Бор түрийвч бид хоёр ханилаад 12 жил болжээ. Удаан эхнэрээс илүү ханилчихсан шахуу. Хөөрхий бор түрийвч бид хоёрын туулсан зовлон их. Юм авах гэхээр мөнгө хүрэхгүй бие биетэйгээ тэрсэлдэж явсан он жилүүд ч их бий. Түнтийтэл нь мөнгө чихэж шоудаад элдэв хэл ам таталж байсан нь цөөнүй. Тэхдээ энэ л бор түрийвч эрэвгэр хэдэн хүүхдийг минь хооллож энэ хүрчээ. Нийтдээ би гурван удаа гээгээд олж байсан түүхээсээ хуваалцая.
Цайны дээж өргөх технологи, түүнээс үүдсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай.
Гэргий хүн нөхөр, хүүхдээ сэрэхээс өмнө босч зүс царайгаа янзлан цайгаа чаначихсан орчин үед бол усаа буцалгачихаад сууж байх ёстой.
Цайны дээж өргөхдөө эмээ маань толгойдоо алчуур зангидаад гардаг байсан. Эсвэл зүүн гараа толгой дээрээ тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Болж өгвөл бүрэн хувцастай. Цайны дээж хэт халуун байж болдоггүй нь зунд бол тэр дор явж байгаа өт хорхой, шоргоолжийг түлж алах, эсвэл өвс ургамалыг түлэх нигууртай. Дээжээ өргөхдөө уул ус, үр хүүхэд гэр бүл, төрөл төрөгсөд төр улс гээд бүхий л зүйлийн талаар аливаа сайн зүйлийг бодон байж өргөх учиртай. Гол сүсэг бишрэл нь идээ будаагаа хангай дэлхий, бурхны оронд очсон өвөг дээдэстэйгээ хуваалцаж одоо байгаа бүхнийхээ ажил хэрэг зам мөрийг нь даатган хүсч буй ээж хүний залбирал юмуудаа. Эрэгтэй хүн бол дээж өргөдөггүй, мөн бор цай ч өргөхгүй байх. Энэ тухай бол яг тэгнэ ингэнэ гэсэн юм бол байхгүй ч ерөнхийдөө болохгүй болов уу. Ном судар харахад, уулзаж явсан Дамбий гуай эд нараас сонсоход нэг ийм. Манай Улаанбаатарт байдаг том асуудлуудын нэг цайны дээжээ өргөх буурай, дээжинд нь оногдсон машинууд. Бидний ээж аавуудаас уламжлагдаж ирсэн энэ ёс заншил жолооч нарын хараал, авто угаалгын газрын орлогын нэмэгдүүлээд дуусдаг.
Тэгэхээр яах ёстой вэ.
Эхээс төрөхдөө би нээлттэй төрсөн юм.
Ээж мээмээ хэзээ өгөх бол гээд ам маань тувт нээлттэй. 90 оны өлсөглөнд нэрвэгдэж хоол хайсаар байгаад одоо ч ам онгорхой. Ганц хэл заяасан биш гамгүй их ярьна даа. Хар багын л ханзархай өмдний аарцаг тувт нээлттэй. Салхи шуурга хоёрын саадгүй нэвтэрдэг газар. Хоншоор нь эргэсэн хоёр бакаалны минь өлмий байнга нээлттэй. Өмдний цахилгаан мөнхийн эвдрээстэй тул бас л нээлттэй. Хувцасны кармаа мөнхийн цоорхой тул заримдаа түлхүүрээ бажийнкнаасаа олох жишээний. Оймсны арын өсгий аанай л ангархай. Манай гэрийн поорчик эзэнгүй байсан ч нээлттэй. Агаар байхад хоолоор яадын гэсэн уриатай тул мөнхийн онгорхой. Гэрийн хаалга маань бас л нээлттэй. Найз нөхөд, ах дүү нар өнө мөнхөд цуваг гэсэн уриатай тул байнга нээлттэй. Эсэн бусын юм телевизээр үзээд шөнө дунд хүртэл нүд минь нээлттэй. Шумуул битгий хэл шувуу нисээд орчихмоор хамрын нүх минь , хорхой битгий хэл хулгана унаад үхчихмээр чихний нүх минь мөнхийн нээлттэй. Утас, чат фэйсбүүк минь 24 цаг нээлттэй. Эх орон хэзээ дуудах бол гээд байнгын асаалттай. Хаа нэгтээгээс мөнгө ороод ирж магадгүй гээд Хаан банкны данс маань хүртэл мөнхийн нээлттэй.
Өнгөрсөн жил манай эхнэр Шенгений визинд оров. Халуун хавраар шахуу визээ мэдүүлээд гол, ус хөлдөх цагаар виз нь гарчээ. Хөөрхий минь бөөн баяр. Цаг хугацааг бол тоож байгаа ч юм алга.
Нөгөөдөр өглөө 9 цагт ниснэ гээд УБ хотруу авав. Би нөгөө Сэрчмаагийн дуулсан Итгээд миний бодолд чи минь үнэмшээд Энгэрээ битгий сул тавиарай Дуулим хорвоод ганцхан гэдгээ мээдрээд Дурлалаа ухааран ариун яваарай гээд чихэнд нь хоногштол сонсгов. Ер нь бол 7 сартай жирмээ байсан л даа. Тэхдээ л баталгаатай араанд нь хийж байгаа ухаантай. Урд орой нь за маргааш 9 цагт нислээ. Ар сайн даавал ар нь түүц шүү гээд л. Хүүхдүүдээ ингээрэй тэгээрэй гээд баахан захиас захив. Маргааш өглөө нь нисэх явж байна, одоо холбогдож чадахгүй байх баяртай л гэлээ. Би ч цаг хараад л байлаа. 9 цаг болонгуут нь за агаартаа гараа биз ухааны юм бодоол найз нөхөдрүүгээ залгаад л хүрээд ир мир гээд өдөж эхлэв. Сэдхилийн архийвт байсан ганц нэг бүсгүйчүүдрүү чаат, маат бичээд л. За худлаа худлаа.
Заяаны юмаа түшилдээ найз минь
Завсарын юм налж унасаар байгаад Наад залуу нас чинь Навч шиг хийслээ Хамаг залуу нас чинь Хадаас шиг зэвэрч гүйцлээ.
Толгойны чинь ус бууралтах нь Төмсгөндөө хүүхэд чинь өтлөх нь Хотын утаа үзэх гэж бус Хүүгийнхээ утааг үзэх ижий чинь ирсээн.
Анд минь чи амьдралаа бодооч Аяга бантан хутгаж өгөх амрагаа олооч Алийн болгон чи бэлэн гоймон идэж Авдарт мартагдсан торго шиг сэмэрч явах юм бэ
Тоонон дээгүүр ангир ганганалдаад хавар иржээ. Манай нутагт багад яасан ч их цахлай ирдэг байсан юм. Гуага гуага гэж муухай орилолдоод л. Хоол унд муутай ядарч явахад цахлай орилоход тархи шуугиад там шүү. 100мм-н хадаасыг мяндсаар оосорлоод толгой дээгүүрээ эргүүлж байгаад цахлайруу шиднэ. Цахлай алах гэж байгаан.
Бөөн цахлайруу аанай л нөгөө хадаасаа эргүүлж байгаад шидтэл пирр гээл ниссэн бужигнаан дунд нэг охин орилоод уналаа шүү. Харайлгаад очтол манай нөгөө ангийн охин. Байхгүй ээ нөгөө хадаас чинь охины пальтог нэвт хатгаад баруун мөр хавьцаа нь онож. Хөөрхий тэр охин нүүрээ дарчхаад уйлаад суугаад байх. Хажууд нь баахан суулаа. Би: Өвдсөн үү... /угаасаа л өвдийшдээ тэнэг асуулт асууж байгаан/ Охин-аанхаа гээл толгой дохиж байна. Би:Цус гоожиж байна уу, цаашаа орсон болов уу. Охин: Мэдэхгүй гээд мөрөө хавчив. Би: Тайлаад харах уу. Охин: Үгүй ээ. Өөр ч олон юм ярьсангүй. Яаж тархи толгойг нь оночхоогүй юм гээд үлээгээгүй шаар лугаа миний давчуу цээж бэлбэгнэж байлаа. Нөгөө охин босоод явчихав. Аав нь захиргаанд ажил хийдэг том биетэй хүн бий. Маргааш би алуулсан гэж бодохоос дотор харанхуйлна.
1. Хүйтэн байна уу. Би бол мангар дулаахан яваа. Учир нь мөнгөгүй болоод карт улайссан тул энгэр бүлээцүүлээд бодож санах юмгүй сайхан байна.
2. Утаатай байна уу. Хохь чинь. Чамд утаа их мэдрэгдэж байгаа бол чиний уушиг энгийн номхон ард түмний л уушиг. Наад утаан дотор ядаж тамхиа больчих амьсгаа минь. Наад янжуур чинь яндан шиг харагдаад уур хүрээд байна.
3. Ордонд утаа яриад байна уу. Шааж байгаан наадуул чинь. Ордонд утаа байхгүй. Тэд чинь гараашнаасаа машиндаа суугаад зайсанруу явчихдаг тул уушиг нь төрийнх.
4. Карээр ахихгүй миа байна уу. Зайрмаг долоож, боовоо барьж яваа хохь чинь. Цүнх барьж, бөгс долоож чадаагүй өөртөө гутар. ПС , утасны ард суут ухаантан, амьдралыхаа ард гөлөг байхаар тэгдэг юм.
3 хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж болдоггүй юм байна.Дөрвөн хүүхэдтэй бол хүүхдүүдээ тэнцүү хуваагаад хоёр тийшээ болоход асуудал алга гэж эхнэрээ цаашлуулж байдаг лдаа би.Тэгсэн одонгийн охин өнгөрсөн жил гараваа. Ууганаа пийтко залгасанаа “за хэзээ салах гэж байна”гэж авсан. Чи одоо юу гээд сулиараад байгаа юм бэ гэсэн чинь утасны цаанаас нээх балиар инээснээ чи өөрөө тэгдэг л биздээ гэв. Билэггүй юм яриад пийтко чинь.
Яаа амьдрал бас л шуугиантай байнаа.4 хүүхэд гэдэг чинь 3 хүүхдээс замбараагүй их юмаа. Ийш тийшээ явах гэж зүгээр галуун цуваа. Тэврэхийг нь тэврээд, хөтлөхийг нь хөтлөөд байхад л хүүхдүүд дуусахгүй. Үүдэнд хувцасаа өмсөх гэж бөөн бужигнаан. Соёлын төв өргөөний үзвэрийн өлгүүр мэт. Өмсгөөд л байна өмсгөөд л байна. Олон хүүхэдтэй хүн чинь эхнэрээрээ их загнуулдна. Ямар буруу юм хийснээ мэдэхгүй л загнуулаад байх юм. Хүнд тусалсангүй, түрүүлж хувцасаа өмсчихөөд үүдэнд очиод хүн яарууллаа гээд л эхнэр зэмлэх. Энийг ав, тэрийг үүр гээд л. Намайг зил 130 машин шиг ачиж байна бараг. Яг сайхан машинд суух гэж байтал тийм юм мартчихаж буцаад аваад ир гэнэ.Өнөөхийг нь гэртээ хайгаад олноо гонж. Тэгээл бас л загнуулах . Яг тэнд байгаа, яг тэр шургуулганы доод талд гээд их мундаг зааж байгаан. Хайж байгаа зүйлийн огтлолцол,солбилцлыг хэлсэн ч маниус даанч олохгүй дээ. Эхнэр хажуугаар амандаа бувтнаж очоод ганцхан шургуулганаас л олчих нь илбийн юм шиг. Одоо нөгөө олсон юмаа надруу “энэ л байгаа биз дээ” гэж уурлаад шиднэ гэж бодоод бултах бэлтгэлээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-180.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4030
mongolia2007year-205.JPG Хэмжээс: 600x800 165k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4225
khongor029.jpg Хэмжээс: 600x675 140k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5402
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: