Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

С.Б. Бат-Эрдэнэ


Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2026-03-18 16:06:05 (10675 уншсан)

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!! Социализмын үед бий болсон ардын хэлц үг

Энэ л богинохон хирнээ нилээн гүн гүнзгий логик агуулгатай афоризмыг чухамхүү яг хэдийд гарсаныг, хэн гээч бэлэн цэцэн үгтэн анхлан айлдсаныг эдүгээ цагт хэн ч бүү мэд агаад, ямар боловч цэргийн дарга, жолооч хэмээх тухайн үеийн шинэ цагийн монголдоо л шинэхэн хоёр мэргэжлийн эрчүүлийг охид, бүсгүйчүүл ихэд шохоорхон, тэдний харцанд өртөж, хайр ивээлд нь орчихвол нэгэн насны хэрэг бүтэж, ёстой л нэг тэнгэрийн умдагийг атгачихсан мэт санадаг байсан тэр л социализмын үед гарсан үг байх нь гарцаагүй. Харин яагаад гялгар товч, өлзий хээт мөрдэс, дамран малгай болсон жавхаалаг цэргийн даргыг бус одоогийн хэллэгээр жирийн л нэг тостой хар жолоочийг сонго гэсэн нь бас л учиртай л байсан байж таарах бөгөөд өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны үед оросын коментерний удирдан чиглүүлсэн харгис тулгалтаар геноцед үйлдэн, монголын боловсролтой гэгдсэн болгоныг болон өсөх ирээдүйтэй гэсэн цэргийн дарга нар, офицеруудыг худалч хүнд толгой дараалан хоморголон, үй олноор нь хэлмэгдүүлснээс үүдэлтэй байж хэдийвээр болох ч, хожмын хойно дал, наяад оны үед арми дагасан офицеруудын охидуудын амьдрал бас ч гэж ихэд хэцүүрхэлтэй.
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН- 3 (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2026-03-17 16:08:43 (10363 уншсан)

АХМАД БОЛД
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрөвдүгээр оны хаврын нэгэн амралтын өдөр, ням гариг, жиндүүхэн өдөр. Уг нь бол тав дугаар сар аль хэдийнээ гарсан хирнээ, нэг л олигтой дулаарч өгөхгүй, зэвэргүүндүү өдрүүд үргэлжилж байсан тийм нэг өдөр, энэ хавар цэргийн баяраар ахлах дэслэгч цол авсан Болд хорооны жижүүрт гаран цээж нүцгэлэн, гутлаа тайлан жижүүрийн модон орон дээр доошоо харан тухлан хэвтээд нэгэн цэргээр нуруундаа массаж хийлгэн таатай нь аргагүй тухлан байтал гэв гэнэт гаднаас пижигнэтэл гүйн ирэх хөлийн чимээ гаран зарлага цэрэг хар гүйхээрээ амьсгаадан орж ирээд илтгэж, ёсолж ёсорхсон ч үгүй шууд л:
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
Оруулсан admin on 2011-08-06 00:06:20 (10841 уншсан)

Итгэмтгий, гэнэн тэнэгүүдэд зориулав

... "Байгаль эрдэнэ сан" нэртэй ТББ байгуулан иргэдээс их хэмжээний мөнгө залилах сүлжээг үүсгэн байгуулсан Г.Мэндсайхан, Т.Уранчимэг нарыг цагдаагийнхан олж саатуулсан байна. Харин сүлжээний бас нэг толгойлогч Н.Содномпилийг эрэн сурвалжилсаар байна. Цагдаагийнхны мэдээлж буйгаар сүлжээний хохирогчид 3000 хол даваад байгаа юм. Цагдаагийн байгууллагаас "Байгаль эрдэнэ сан" ТТБ-ын тэргүүн Т.Уранчимэг нарт эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар эрүүгийн 21140777 тоот хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцож, цагдан хориод байгаа аж. Дээрх залиланг эхлүүлсэн Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарыг зургадугаар сарын 4-нд "Байгаль эрдэнэ сан "ТББ-ыг үүсгэн байгуулж, 3000 гаруй иргэнээс тус бүр 650.000-аас 4.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан байна. Дээрх сүлжээнд хамрагдаж, хохирсон иргэд тус тусын оршин суугаа дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгуудад өдөр бүрийн 09-20 цагийн хооронд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна…
Авсан эх сурвалж: http://www.news.mn/content/71631.shtml

Уйдсан хүний сэтгэлийн зугаа интернетээр аялан суугаад дээрхи мэдээг олж хараад “Үгүй ээ, яах вэ дээ! Ямар ч л байсан хэргийн эздийн тал хагасыг нь олж дээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Оруулсан admin on 2011-08-05 23:24:16 (10533 уншсан)

ХОЁР ДАХЬ ХОНОГ

Модны хоёрын буудлын доод талаас гар өргөн зогсоо булга, савхи болсон ганган эрийг суулгаад, доош уруудан төв замаар зүүн эргэн явсаар Мэргэжилтний хорийн автобусны буудал дээр иртэл, нөгөөх эр гэнэтхэн, зүүгээр хатгуулах мэтээр огцомхон:
-Хөгшөөн, энд ингээд зогсчих!
-Үгүй, хөгшөөн! Дөнгөж уулзвар гараад зогсъё хө. Чамайг энд буулгаад би 600 төгрөг авчихаад, харин одоо чамайг буулгах газарт бас дахин зогсоод энэ нөхөрт (Замын голд хянамгай гэгч нь ширтэн зогсоо замын цагдааруу эрүүгээрээ сэм дохин заав) 2000 төгрөг өгөх хэрэг гарна, аравхан алхам газар л байна шүү дээ! хэмээн Бальдагийг учирлахад дөч эргэм насны нөгөө дэгжин эр их л ихэрхүү байдлаар:
-Би уг нь зорчигч, чамд хөлсөө төлөөд л буух ёстой газартаа буух ёстой биз дээ хэмээн хямсаганахад Бальдаг ч мөчөөгөө өгсөнгүй:
-Би жолооч хүн, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зөвшөөрөгдсөн газарт л зогсох нь миний үүрэг шүү дээ, 2км, 600 төгрөг! гэсээр зогслоо. Зорчигч эр түнтийтэл 500, 1000-т чихсэн түрийвч гаргаж ирсэнээ, зуутын ягаан дэвсгэрт нүдэнд ил харагдсаар атал 500 төгрөг сугалан “зуун төгрөг алгаа” гэхэд, хэдий завандаа бэлдээд барьчихсан байсан юм, өөдөөс нь 400 төгрөг бэлэн сарвайн “Мянгыг өгчих өө хө, миний хөгшин задгайтай явж бай!” хэмээн ёжлонгуй хэлэхэд нөгөө эр мянгатын дэвсгэрт сугалж өгөөд хариултаа авангаа амандаа ямар нэгэн юм бувтанасаар буутал зөрөөд настайвтар эр хаалгаар тонгойн шагайж: ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Оруулсан admin on 2011-06-09 10:33:20 (10985 уншсан)

ХОР Ч ХООЛ БОЛНО

Задгай, Зил-130 машины тэвшин дээр үеийн хорь гаран залуус, зарим нь нилээд халамцуу, бүгд бүхээгний ард шавааралдан, урдах, дэргэдэх хэн нэгнээсээ болон кузовны ирмэгээс гараараа барин зогсоогоороо, хоолой мэдэн:
...Ардын арми, улаан арми
Ахан дүүсээр баатар болсон юм...
...Манай цэргийн жавхаа сүр
Улаан тугийн намираа... гэсэн ганц нэг цэрэг эх орны сэдэвт дууны сэтгэлд хоногшсон дахилт төдийг дахин, дахин хоолой нийлүүлэн бархирсаар Таван толгой руу орж ирлээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Оруулсан admin on 2011-05-24 13:23:04 (10968 уншсан)

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…

ОРШИЛЫН ОРОНД

Уг хүү туужыг бүл эгч асан Цэдэнсодномын Алтанцэцэг, найз асан Намсрайн Болдбаатар нарын гэгээн дурсгалд зориуллаа.

Би гээч амьтан нартын тоосыг дөчин хэдэн жил хөдөлгөхдөө сайн муу, сайхан муухай амьдралыг, чухамдаа бол хэн хүний л адилаар амьдралын эрээн барааныг яалт ч үгүй туулсаар иржээ. Гэнэн хонгорхон гэгээлэг хүүхэд нас, өсч өндийсэн идэрхэн залуу нас гэгээд одоо бол нас тогтож намба суух талруугаа явж буй энэхэн үедээ өөрийн туулж өнгөрүүлсэн адармаатай бөгөөд адал явдалаар дүүрэн амьдралынхаа тухай эргэцүүлэн бодож, түүнээс санаанд ил тод үлдсэн, мартахын аргагүй үйл явдлуудыг голчлон түүхчлэн бичсээр эдүгээ гурван жилийн нүүрийг үзэж байх шиг вэ. Дөчин хэдэн жилийн энэ амьдралд тугал хариулан доошоо орж явсан минь л олон болохоос туг барьж мандуулж явсан минь бол, үгүй ер үгүй л юмдаг уу даа. Түүний дотор амьдрахын эрхээр, авгай хүүхдүүдээ эр хүн шиг, гэрийн эзэн шиг авч явахын эрхээр нэгэн хэсэг буюу 1998-2002 он хүртэл “Халтуурын жолооч” гэдэг адал явдалтай хирнээ, эрсдэлтэй, бас ч гэж хөгжилтэй сонин мэргэжилээр дагнан ажилласан дөрвөн жилд туулсан, голдуу өөрт тохиолдсон болон өөрийн эргэн тойрны найз нөхөд, тэр дундаа монголд ганцхан байсан “Такси бааз”-аас угшилтай өөрийн унаган багын найз нөхдөд тохиолдсон сонирхолтой үйл явдлуудыг энэхүү туужид өгүүлэх болно. Уг зохиолд гарч буй том жижиг үйл явдлууд бүгд бодит амьдрал дээр болж өнгөрсөн бодит явдалууд (мэдээжийн хэрэг зохиолд гарч буй зохиолын баатрууд маань одоо хир нь амьдарч буй амьд хүмүүсийн учир нэр усыг нь өөрчилж бичсэн) учир ийнхүү “Баримтат тууж” хэмээх уран зохиолын төрөл жанрт зоригтой оруулсан бүлгээ. За ингээд эрхэм уншигч авхай нар минь таалан соёрхоно уу!

ГЭРЭЭС ГАРСАН НЬ

...Еэ ээ... Хм, ээ ээ... Ёстой нээрээ, хммм... ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Оруулсан admin on 2011-01-10 11:08:25 (11690 уншсан)

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай ”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан, алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.
( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: Давуу талтай зэрлэгшсэн хүн сүрэгт атаархахуй...
Оруулсан admin on 2010-12-14 10:30:47 (7437 уншсан)

Хэрвээ,
Хүний хувь заяаны хамгийн адгийн ёроол гэж байдаг бол
Хэний ч мэдээжээр тэр бол яахын аргагүй ганцаардал, гунихрал бас цөхрөл
Хэрвээ,
Арчаагүй тэнэг залхуудаа нийгмийн адгийн хог, шаар шавхруу болчихоод
Архины лонх, хоосон лааз, юу л байна хогын савнаас бусадтайгаа алалдан түүж
Ялзарч муудсан хоолны үлдэгдэл, ясыг боловч булаацалдан өлөн ноход мэтээр хэмлэлдэвч
Яахын аргагүй хорын хор болох хужаа спиртыг хуурайгаар нь шахам хөнтрөгч
Танк, траншейныхан хэмээх сүрлэг бөгөөд сүржин тодотголтой зэрлэгшсэн хүн сүргүүд ч
Тэнэгийн тэнэг ганцаардал гээчийг үл мэдэгчид, өөрийн гэсэн жаргалтай хомо сапиенсууд

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-12-13
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Оруулсан admin on 2010-11-22 10:48:29 (10567 уншсан)

Мэнгэт гэхээр л нөгөө Жагаагийн дуулдаг
“Гуниг хэлхэсэн алаг нүдний чинь доор
Нулимс дуссан нэг л мэнгэ байдаг...
...Инээд нуусан ягаан уруул дээр чинь
Энхрийн дотнохон нэгэн мэнгэ байдаг...
...Гижиг бүжиглэсэн цагаан хүзүүн дээр чинь
Хайр шингээсэн нэгэн мэнгэ байдаг... гээд дуунд гардаг шиг нүүр дүүрэн мэнгэтэй хүний тухай өгүүлэх нь гэж бодвоо, үгүй шүү, үгүй. Зүгээр л насан багын нэгэн хөгжилтэй түүх санаанд ороод, түүнийгээ л эвлүүлэхээр оролдон сууна. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 29 БУУРАЛ ӨМДӨТ
Оруулсан admin on 2010-11-08 10:30:44 (9719 уншсан)

Эдүгээгээс гучин жилийн тэртээ аргын тооллын нэгэн мянга есөн зуун ная дугаар оны арван нэгдүгээр сарын зургааны орой арван зургаа, долоо, наймхан настай үеийн баахан цэл залуухан охид, хөвгүүд голдуу нэгдүгээр курсынхэн ээлжлэн дараалалд чилтлээ зогсож дотуур байранд байх тоотой хэдэн индүүг ёстой нэг жинхэнэ утгаар нь улайстал нь халааж “засаг цэнхэр”* формын хувцасаа аль болохоор жимбийтэл нь, толийтол нь, болж өгвөл пиджакныхаа ар нуруунд гоёлын нугалаас гарган гангалан индүүдэцгээж байлаа. Гэнэт ухаан орсон юм шиг гэнэт ийнхүү бүгд индүүнд очерлон дараалж зогсохын учир нь маргааш өглөө аугаа их октябрийн хувьсгалын яруу алдарт жаран гурван жилийн ойн их баярын өдөр, баярын парааданд бүх нийтээрээ хөл нийлүүлэн жагсаж алхалахын хувьд, баярын хурал цуглаан, митингэд бүгдээрээ үзэл суртлын өндөр хэмжээнд оролцохын учир ийнхүү бүгдээрээ хичээнгүйлэн дарааллаа хүлээн зогсож буй бөлгөө. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН-2 (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2010-10-24 20:24:39 (10403 уншсан)

ТӨМӨРИЙНХ
Төмөр уг нь хангайн нэгэн аймгын уугуул бөгөөд хотод полийн дээд төгсөөд л дөчин таван хоног тусгай карентинд дөнгөж сая их, дээд сургууль төгссөн үеийн баахан оюутан залуустай карентилагдан цэрэг армийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болоод шууд бага тушаалын офицер, бага дэслэгч болон АА-ын дугаар ангид хувиарлагдан ирж байсан нь аргын тооллын нэгэн мянга есөн зуун жаран гурван оны зун цаг ажгуу. ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 20:37:00 (11419 уншсан)

Гутгаар бүлэг. ГУЧ
Жарантайн ач хүү Билгүүн нь эрдэм номын мөр хөөн, бакалавр аспирантур гэж явсаар оройтож гэрлэн хорин найман насандаа л дөнгөж сая гуч хүүгийн бараа харуулсан тэр л өдөр шинэхэн өвөө Идэр тавин насны сүүдэр зооглож таарсан нь тун ч билэгшээлтэй зүйл байх нь хэнд ч ойлгомжтой агаад ер нь тэгж өвөөгийнхөө төрсөн өдөр төрөх ач, зээ ер нь ховорхон байх нь мэдээжийн хэрэг. Энэ удаа шинэхэн гуч хүүгийн элэнц эцэг болох Жарантай гэргий Бадам болон дүү Далантай нь хамт уригдан ирсэн бөгөөд нөгөө нэг дүү Жарантав нь сайн муу, сайхан муухай амьдрал туулж явсаар хорвоог орхисоор гурван намрыг үдээд байгаа билээ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 19:34:00 (9360 уншсан)

Дэд бүлэг. АХ ДҮҮ ГУРАВ
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан оны зуны дунд сард, наадмын дараахан дөнгөж хорин хоёр хүрч яваа идэрхэн Идэр хүү аав болж, эцэг Жарантай өвөө болсон тэр нэгэн дурсгалт өдрийн орой юмсанжээ. Бие давхар “эмээ” болсон Бадам хоол цай болон түнтэгнэж, ид насан дээрээ яваа Жарантай “өвөө” бодолд автан хоёр дүүгээ хүлээн, хаалга үүд рүү чимээ тавин, үе үехэн босч цонхоор гадагш хараачлан, эхнэрийнхээ ажилд туслалцан, бөөн бодолд дарагдан байлаа. Жарантай эцэг эхээс гурвуулаа, гурвуулаа хэнз хүүхдүүд юмсанжээ. Аав ээж хоёр нь их хожуу нийлсэн улс байж. Аав нь ч тэр, ээж нь ч тэр аль, аль нь өөр амьдралтай байгаад насны бөгсөнд аяга цайгаа хувааж уухаар нэгэн гэрт орсон хөгшчүүл байж. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 18:37:00 (9535 уншсан)

Тэргүүн бүлэг: ЖАРАНТАЙ
Жарантай өвгөн аг даггүй ээрэн орилох гуч хүүгийнхээ уйлах дуунд унтууцавч, арга эв нь олдвол түүнийг шүүрэн авч аргадан, энхрийлэх гэсэн хөгшинийгөө хааяа нэг муухай харан, хяламхийвч дотроо “Ишшш чааваас, удам минь гэсэн юм, мөн шүү! Мөн ч шийртэй туучий юм даа, хоншоор нь хүрвэл дахиад нэг хоног чарлах л ёстой доо!” хэмээн өхөөрдөнгүй бодовч заримдаа “Өгөр толгой чинь зөнөг залгаад хүүхэд махлаад байгаа юм болов уу...” хэмээн санаа нь зовнивч “За даа, чи бид хоёр ямар хүүхэд махлаж, хүмүүжүүлж сураагүй биш! Төдийгөөс өдий хүртэл үр, ач нараа өчнөөн жил махлаж, төдий чинээгээрээ зөв хүн хийж аваа л биз дээ” хэмээн өөрийгөө тайвшруулан, амьдралдаа анх удаагаа шившин татаж сурч буй тамхиа гарган нэгийг асаалаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: ААЛЗТАЙ АРСАЛДСАН НЬ
Оруулсан admin on 2010-06-29 11:17:34 (8262 уншсан)

Өө муу аалзаа
Өөдгүй муу аравгараа
Өөрт чинь би хэлээ л биз дээ
Өглөө болгон үглээ л биз дээ
Өмнүүр битгий хөндөлдөөд бай
Өөр газар тор саваа татаа гэж
Өдөр болгон чамд хэлдэг
Өдөж чи өдөр болгон
Өлөн шүлсээрээ нүүр шүлсдэж
Өс зангидаж, хонзон санамаар
Үзэн ядах сэтгэл төрүүлэх чинь
Өмхий муу аалз минь
Өөрт чинь ер төвөггүй байна уу? ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ : НАДАД ДУРЛААГҮЙ...
Оруулсан admin on 2010-06-28 11:00:30 (7072 уншсан)

Надад дурлаагүй бүсгүй болгонд
Насаараа би гомдож яваа ч
Нартад зөвхөн намайг л гэж
Нандин бүхнээ зориулсан
Насны ганц ханийхаа өмнөөс
Насаараа би тэднийг уучлаж яваа
Өөрийг минь ер тоогоогүй
Өр зүрхээн надад зориулаагүй
Өнгөлөг сайхан бүсгүйчүүлд
Өөрийн эрхгүй гомдож явдаг ч
Зөвхөн надад хайраан өгч
Зүрх сэтгэлээрээн намайг хайрласан
Насны ганц ханийхаа өмнөөс
Насаараа би тэднийг уучлаж яваа
Намайгаа гэсэн хайр нь ганц
Надад өгсөн зүрх сэтгэл нь ганц
Нартад төрүүлсэн нуган үрс нь гурвуул
Насны ганц хань минь
Яагаад би чамдаа хайртай гэж хэлээгүй юм бол оо?
Ямар учраас чи минь ч бас надад хэлээгүй юм бол оо?
Надад дурлаагүй бүсгүй болгонд
Насаараа би гомдож яваа ч
Нартад зөвхөн намайг л гэж
Нандин бүхнээ зориулсан
Насны ганц ханийхаа өмнөөс
Насаараа би тэднийг уучлаж яваа...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-06-20 ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: ҮР МИНЬ...
Оруулсан admin on 2010-06-10 00:59:14 (8121 уншсан)

Их хүүгийнхээ эр цэргийн хувцастай, идэрхэн эр цэргийн зургийг хараад өөрийн эрхгүй уулга алдсан минь
Үр минь юм гэсэндээ
Өвчөөд хуулаад байна уудаа, аавыгаа
Үгүй гээд хэрэггүй дээ
Өөрийг минь үйлийн үргүй дуурайсан хүү минь
Хөрөг дүрийг тань сая ажихдаан
Хорин хэдэн хаврын тэртээх
Хал үзэж хашир таниагүй
Хүүхдээрээ өөрийгөө аав нь олж харлаа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЧИ МӨН ҮҮ?
Оруулсан admin on 2010-05-19 04:55:56 (8032 уншсан)

Жирмийн сүлжээ шиг урсан одох
Жил саруудын уртын уртад
Чин зүрхнээсээ мөрөөдөн хүлээсэн
Чилтлээн хүлээсэн амрагхан минь

Чи мөн үү?

Үлгэрийн юм шиг дурлалыг
Үүлгэртэж би өчнөөн жил хүлээсээн
Өөрийг чинь би харин анхлан харахдаа
Өнийн хүслийн тэр нэгхэн минь гэж горьдов доо

Ингэхэд чи, тэр минь мөн үү?
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЦАГ ХУГАЦАА УЛИРАН ОДЖЭЭ
Оруулсан admin on 2010-04-03 10:06:28 (7947 уншсан)

Арын цас ч алаглаж ханзарсан
Айсуй зуны түрүүч, ирэх энэ л цагаар
Аавынхаа хамтаар хөдөөлж гадаалан
Анхлан би хавартай танилцсансан

Дөчин жил ард минь хоцорчээ

Буйлс цэцэглэх хавар цагаар
Буурал Тройцкод зугаалсанаа мартаагүй
Буйдхан цэцэрлэгт үеийн охинтой ижилдэж
Булангын сандалд тухалсанаа өнөө би дурснам

Гучин жил өнгөрчээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )

Бат-Эрдэнэ  	С.Б.	 Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: ДЭЭВЭР ДЭЛДЭХ ШӨНИЙН БОРООНООР...
Оруулсан admin on 2010-03-24 08:47:30 (7150 уншсан)


Дээвэр дэлдэх шөнийн борооноор
Дэрээн тарчлааж нойргүй хонолоо
Дэлхий дэлэгнэсэн усан борооны чимээ
Дэндүү гэмээр нойрыг хульжааж орхижээ
Унтъяа гэвч нойр бултаж орхиод
Усан борооны нижигнэсэн шаагианд
Уйтгарт бодлууд сэтгэлд хургаж
Уйтай шөнийн энэ л цагийн уртад
Зүүдний ертөнцөөр аялдаг тэр л агшиндаа
Зүгээр л би кино үзэж хонолоо

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-03-19

http://www.youtube.com/watch?v=6YFZQv--evk ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бат-Эрдэнэ С.Б. | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 107 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor016.jpg
600x736 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5234

Должин : Зам зуур
Тахь
600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5546

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-097.JPG
600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4924


Агуулга
Monday, 2010.01.25
· С.Б.Бат-Эрдэнэ : Чи намайг мэдэхгүй
Monday, 2009.04.20
· С.Б.Бат-Эрдэнэ : Катана
Monday, 2009.03.23
· С.Б.Бат-Эрдэнэ : Меламинтай сүү
Sunday, 2009.03.22
· С.Б.Бат-Эрдэнэ: ГУНИГЛАН СУУХДАА...
Friday, 2009.03.13
· С.Б.Бат-Эрдэнэ : Болзоо ба хүлээлт
Tuesday, 2009.03.10
· С.Б.Бат-Эрдэнэ: БҮСГҮЙ МИНЬ (Шүлгэндээ бичсэн хариу )
Sunday, 2009.03.08
· С.Б.Бат-Эрдэнэ : Бүсгүй минь
Friday, 2009.02.13
· С.Б.Бат-Эрдэнэ: ЦЭРЭН (Гурамсан өгүүллэг)
Wednesday, 2009.02.04
· С.Б.Бат-Эрдэнэ : ИЖИЙ МИНЬ, ТАНЬГҮЙ ХҮҮ НЬ ИЙМ
Tuesday, 2009.02.03
· С.Б.Бат-Эрдэнэ: ЦЭРЭН (Гурамсан өгүүллэг)
Sunday, 2009.02.01
· С.Б.Бат-Эрдэнэ : ЦЭРЭН (Гурамсан өгүүллэг)
Thursday, 2009.01.01
· С.Б.Бат-Эрдэнэ: Ирээдүйгээс ирсэн захидал
Monday, 2008.12.01
· С.Б.Бат-Эрдэнэ : ЗҮГЭЭР Л, АЛХААД Л БАЙМААР
Thursday, 2008.11.27
· С.Б.Бат-Эрдэнэ: НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО
Wednesday, 2008.11.26
· С.Б.Бат-Эрдэнэ : ЭРГҮҮТЭЛ
· С.Б.Бат-Эрдэнэ: дөрвөн мөрт
Tuesday, 2008.11.11
· С.Б.Бат-Эрдэнэ : АМЬДРАЛЫН ТЕОРОМ (Монологи)
Wednesday, 2008.10.15
· С.Б.Бат-Эрдэнэ : Их зохиолч Д.Нацагдорж гуай өнөө үед амьдарч байсан бол ингэж шүлэглэх байсан болов уу...
· С.Б.Бат-Эрдэнэ : ХӨНДҮҮР СЭДЭВ
Thursday, 2008.09.25
· С.Б.Бат-Эрдэнэ : д, АРТЕНЬЯН ГУАЙД БИЧСЭН ЗАХИДАЛ
Tuesday, 2008.09.16
· С.Б.Бат-Эрдэнэ : ДАЛДААК
Wednesday, 2008.09.10
· С.Б.Бат-Эрдэнэ: САЧОТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№7 АРҮБАЕТЧИН
Saturday, 2008.09.06
· С.Б.Бат-Эрдэнэ : САЧО ТАЧИ- ДАРГА, ЭЗЭД:№6
Thursday, 2008.08.21
· С.Б.Бат-Эрдэнэ:БИ (БИД) ХЭН ЮМ БЭ...
Sunday, 2008.08.17
· С.Б.Бат-Эрдэнэ : Намайг төрдөг жил
Friday, 2008.08.15
· С.Б.Бат-Эрдэнэ : НАМАЙГ ТӨРДӨГ ЖИЛ...
Thursday, 2008.07.24
· С.Б.Бат-Эрдэнэ: ХОМПҮҮТЭР УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН БУЮУ ИТГ
Wednesday, 2008.07.23
· С.Б.Бат-Эрдэнэ:ХИЙХ НЬ АРГАА, ХИЙХГҮЙ НЬ ШАЛТАГАА
Tuesday, 2008.07.15
· С.Б.Бат-Эрдэнэ :Төрийн төлөө оготоно боож үхэх цагаар
Sunday, 2008.06.08
· С.Б.Бат-Эрдэнэ : “Хурган хүн” үү, Хуудуу цуурхал уу
Thursday, 2008.06.05
· С.Б.Бат-Эрдэнэ: Аяны жолоо дээшээ байна
Sunday, 2008.05.25
· С.Б.Бат-Эрдэнэ : АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА? №9
Friday, 2008.05.23
· С.Б.Бат-Эрдэнэ : Миний агаа нар
Sunday, 2008.05.11
· С.Б.Бат-Эрдэнэ: МОНГОЛГҮЙ МОНГОЛ
· С.Б.Бат-Эрдэнэ : Журмын нөхдөөр сор залсан минь
Sunday, 2008.04.13
· С.Б.Бат-Эрдэнэн : ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХЭЭ БАЙЖ, ЭРЭГ НЬ ХАШИХ УСГҮЙ БОЛСОН ЦАГ
Monday, 2008.03.31
· С.Б.Бат-Эрдэнэ : Аугаа их ...
· С.Б.Бат-Эрдэнэ : Долоон тэрбумын цалин (Фельетон)
Wednesday, 2008.03.12
· С.Б.Бат-эрдэнэ : Японд хэн аз жаргалтай вэ?
Tuesday, 2008.02.26
· С.Б.Бат-Эрдэнэ : Өр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn