Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.
Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.
Утгын чимэг -2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг
Адууны үнэр гэнэт ханхийгээд намайг сэрээчихэв. Ах адуугаа цуглуулаад гадаа хураачихжээ. Гэрт надаас өөр хүн алга, манайхан бүгд гүүн зэлэн дээр дуу шуу болж, эмнэг унага чарлаж, адуу мал унгалдан шуугилдана. Би таг унтчихсан байв. Даанч би өчигдөр үдэш, “маргааш гүү барина” гэх сургаар, хүүхэд хүүхдээс дэндүү хөөрч хөөрцөгдөөд унтахгүй, аав ээждээ зэмлүүлсэн бил үү?..
Миний нас зургаа, нэр Очир. Гүү барина гэхэд миний хөөрсний учир гэвэл, өнөөдөр гүүн зэлний уралдаанд айлынхаа хоёр охинтой би уралдах болсонд хамар учир оршиж байв. Тэр хоёр охин надаас нэг хоёр насны эгч ч гэлээ, би тэднээс өөрийгөө хавьгүй том гэж бодож явсан цаг. Манай хот айлын хүүхэд гэвэл, ердөө л бид гурав юм чинь, өнөөдрийн уралдааныг бодохоос миний инээд хүрээд болдоггүй. Тэр муу хоёр охин намайг яаж бараадахав? Гэхээс сэтгэл догдлоод ер болж өгдөггүй, байж ядахдаа би хот айлынхаа гэр гэрт дахин ахин орж, хаалга үүдийг нь онголзуулан, хүмүүсээс,
Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч. мушгирсан аварга хос эврүүд нь хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух ... Эвэртэй эвэргүй хоёр хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг.
Ямар ч хамгаалалт, жийргэвчгүй, хоёр гөлөөн дух тасхийн тулахад харсан хүний магнай өвддөг. Энэ нь маш сонин байгаа юм. Жар далан килограммын жинтэй хоёр мундаг түнжин хуц хойш ухран ухарсаар гэнэт өөд өөдөөсөө хар хурдаараа цойлон нисэж: лут том биеийнхээ бүх жингээр ясан гавлаараа яг буухад хоёр сайхан эцэг малын толгой заадсаараа зад үсрэв үү? гэлтэй агаад хиншүү үнэртэх шиг болно. Тэд хоёул балартсан шар нүдээ эргэлдүүлж, хэсэг зуур салганан, ийш тийш дэмий тэнэснээ сая дөнгөж өөрийн ухаан орж, сэхмэгц, уур хорсолдоо түрүүчийнхээсээ хол ухарна. Холхон айлын хэрий зай аваад, сэрвээ цээж түхийлгэсэн хоёр том цагаан сум чавхдан цахилсаар лүгхийхэд хоёулангийнх нь нус суга үсрэв.
Хоёр гэр урт саравчны баруун зүүнд зайдуухан. Цас хайлмагтсан хаврын ховорхон налгар өдөр атлаа тэнгэрийн хаяа цаагуураа нэг л дүнсгэр дүлий. Баруун гэрт дөч орчим насны шандаслаг хүрэн эр Жүгдэр ганцаараа “Үнэн” сонин гарчиглана. Багийн дарга санаатай юм. Тэгтэл зүүн гэрийн хаалга дотроосоо үл ялим онгойж, гуч гаруй насны Жавзан эрэвгэр сэрэвгэр нүдээр хавь ойрыг нууцхан тагнав. Тэртээ баруун хамрыг шээжгий үүрсэн аргалчин хүүхэн давж, толгой нь торолзсоор далд орлоо. Жавзан үс гэзгээ янзалж, бүсээ шавхийтэл ороогоод саравчны араар мяраасаар баруун гэрт орохын өмнө бас ойр хавийг эргүүлдэн судлав.
Үг.Д.Доржготов Ая.Д.Батсүх
Эрийн тэнгэртэй аав минь
Ханийхаа итгэлд сэтгэл дулаахан
Үрсийнхээ дуунд хөгжөөн наргиантай
Хайр, энэрлээ харамгүй сөгнөсөн
Хүний хайлан, эрийн тэнгэртэйсэн Та
Айлын дайтай өрхөө тэргүүлж
Хүний зэрэгтэй үрсээ өсгөлцсөн
Буурал ээжийгээ өргөж асарсан
Нуруу түвшин, ухааны цараатайсан Та
Пр:Дүрлэгэр алаг нүдэндээ хайр гэрэлтүүлж
Дөлгөөхөн инээж суудаг дүр тань тодхон
Ааваа таныгаа үгүйлэх юм даа
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын гуравдугаар байрын шагналт Ц.Доржготов “Танил биш буун дуу” өгүүллэгийг хүргэж байна. Танил бус буун дуу Амар амгаландаа налгар назгай нь дэндсэн Гашууны голынхон хачин жигтэй юм үзэцгээжээ. Ганц гэрэээрээ нутгалдаг Аварга Бадгай гэж алдаршсан зожиг эр нэгэн шөн гутлаа алдчихжээ. “Шивэр ханхлууллаа” гэж эхнэрийгээ загнаад байхаар зуны бөгчим шөнө аварга том хоёр гутлаа сэрвээхээр түрийг нь сахи сөргүүлээд гэрийнхээ хажуугийн довон дээр тавьсан нь өглөө алга болсон байлаа. “Хачин юм даа, хүн амьтнаас зайдуу эзгүй энэ нутагт миний хоёр гутлыг ямар хүн ирж авдаг байнаа. Хүн ирлээ гэхэд харанхуй шөнөөр гутлыг минь олмооргүй юм даа. Эсвэл гутлын минь үнэрээр чоно шиншилж ирээд зуугаад явчихсан юм болов уу” гэж гайхан бодож зогстол хажуухан талд нь өөрийнх нь гутлаас том уу гэхээс жижигдмээргүй нэлээн том хуучин муухай банхар маахай хэвтэж байлаа.
ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн. Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна. Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.2005 онд "Төрийн шагнал" хүртжээ.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-29.jpg 600x450 184k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5300
mongolia2007year-260.JPG 600x450 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4283
orkh-003.JPG 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 1553435
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: