Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэрэнтулгын Түмэнбаяр


Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Лууны зулзага
Оруулсан admin on 2025-09-11 11:02:57 (11271 уншсан)


Багануурт болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн 80, “Бага нуур” ХК-ийн 35 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Шувуун саарал” богино өгүүллэгийн наадамд 3 лууны зулзага” өгүүллэгээрээ оролцож дөрөвдүгээрт байрт шалгарлаа. 
Цэрэнтулгын Түмэнбаяр


Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучууд “улаан хамгаалагч” нэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноо “хуучирсан, ялзарсан” хэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугаманд “Ура” хашгиран давшиж явсан билээ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Шүлэг: Ц.Түмэнбаяр : Мэргэнд буусан чоно
Оруулсан admin on 2011-11-11 17:42:14 (8831 уншсан)

Төлөгч:

- Шанью минь есөн зоосны хөлд чоно буулаа гэж баяртайгаар дуу алдан:

- Чоно чонодоо бүр цагаан чоно гэж дэлгэсэн алгаа нүдэнд нь ойртуулахад Түмэн шанью:

- Тийм байна. Энээс илүү яаж буухав гээд таатайяа инээмсэглэв. Шанью төлөгчийг гар гэж дохиод жуумалзасхийн бодол боллоо. Тогтсон од шиг торомгор нүдэн хатныхаа төрөх гаж шаналж байхдаа гуйсан хүслийг биелүүлэх боломж олсондоо олзуурхан суув. “Би үхэх нь. Би үхэж магад” гэж уруулаа чичрүүлэн, нулимс торолзуулахдаа “Хэрэв надаас хүү төрж гэмээ нь ширээгээ үалгамжлуулна гэж амлаач” гэхэд нь “Амлая, Ганц чи минь бүү үхээрэй. Чамайгаа үгүй бол би чинь амьдаараа хатна” гэчихэж билээ. Хатнаас хүү төрж, харин талийгаач хатнаас төрсөн ахмад хүүгээ яахин далд оруулах аргаа олж цөхөн хэдэн жил тарчилж билээ. Тэгээд эртний хонзонт Юэчжийнхэн нэг хүгээ барьцаанд өгөхийг шаардсаныг далимдуулан том хүүгээ явуулахаар шийдэж, чингэвэл овог, аймаг, орон гэр, удам угсаанд нь хэр өлзийтэй байхыг зоос татуулж үзсэн нь энэ бөлгөө. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )


Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Шүлэг: Ц.Түмэнбаяр : МӨРӨӨДЛИЙН ЭГЧ
Оруулсан admin on 2011-11-11 17:25:53 (8830 уншсан)

Би тэр үед дөнгөж долоохон настай байжээ. Цасан шуурганд салхи сөрөн алхахад томдсон хуучин хүрэмний минь хормой хөөрөгдөн жихүүн жаварт нуруу, гэдэс хайрагдана. Салхинд алдчихгүйн тулд талхны мөнгөө чанга базсан гар минь бадайран бээрч, сарьс шиг хоёр дэлдэн чих минь тасран алдаж час часхийнэ. Ядаж дэлгүүр хол, гурван гудамжны цаана. Дэлгүүрийн хаалганд савуулах шахам арай гэж ороод бадайрсан алгаа алгуурхан дэлгэж, мөнгөө өглөө.

Талхаа энгэртээ тэврэн дэлгүүрээс гарахад өөдөөс мөс мэт салхи шавхуурдан хайр найргүй хацрыг минь алгадахад, амьсгал минь бөглөрч, толгойгоо дальжгасхийлгэхэд өнөө муу хүрэмний нь энгэр хоёр тийш ярагдан, далавч шиг хийслээ. Би талхаа газар алдаж, хунгарласан цасанд элээ шиг л нэвсгэсхийн уналаа. Цасан хунгарт хамраараа хатган унах тэр агшинд хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх залуухан эгч намайг татаж босголоо. “Миний дүү бос, Хөлдлөө ш дээ” хэмээн цасыг минь гөвж өгөхөд тэр эгчийн хөгжүүн баясгалантай царай, тунгалаг хар нүднээс урьд өмнө миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их гэрэлт хайр асгарч, энэ хүйтэнд хаанаас нь гардаг халуун бэ гэмээр хачин дулаахан гараараа тасрах шахсан чихийг минь дарж, хоёр гарыг минь атгаж бүлээцүүлэхэд бүхий л бие минь халуу оргих шиг болсон сон. Би бүр юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л эрүү амаа зодолдуулан дагжтал чичрэн зогсоход өнөө эгч товч нь тасраад уначихсан хүрэмний энгэрийг лав гэгч нь зөрүүлээд, захы минь босгож, газар алдсан талхыг минь тэврүүлэн “За дүү минь дэгдээд харьчих” гэж өхөөрдсөн өнгөөр инээмсэглэн хэлж билээ. 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Нүцгэн натур
Оруулсан admin on 2009-04-06 11:08:36 (10188 уншсан)

Бүсгүй үзэсгэлэнгийн танхим руу явахдаа миний зураг ямархуу болсон бол хэмээн ер бусын догдлолд автан яарч байв. Зураачийн емне анх нүцгэлэхдээ жигтэйхэн ичиж билээ. Гэвч үнэндээ мөнгөний хэрэгцээ даанч их байсан болохоор ичих зовох гэгчийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Хоёр мянган төгрөгийн урьдчилгаа авчихаад ганц бие зураачийн ядуухан гэрт орохдоо хачин их жийрхэж байсан нь одоо бодоход инээдтэй ч юм шиг. Тийм авьяастай зураач гэхэд хувцас хунар, орон гэрийнх нь тавилга, эд хогшил хайш яйш. Будаг ханхалсан өрөөнд нь анх орохдоо хожим нь түүнийхээ авьяасыг биширч мөнгө авахаасаа илүү мөнхөд зуруулахын хүслэнд автана гэж яахан санах билээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Гаслан
Оруулсан admin on 2009-02-16 01:17:29 (9241 уншсан)

Яс нь яйрах мэт өвдсөн ч хөмхийгөө цус шүүртэл зуусан Эсэнбөхийн мэнэрсэн нүдэнд нурж унасан майхан, энд тэнд ичгүүр сонжуургүй тэрийн ойчсон үхдэл, хүний цээж бөгсөнд зоогдож сэрийсэн жад сэлэм манантаж харагдана. Эсэнбөх “амьд амьтан үлдсэн болов уу” хэмээн горьдож, тасарч санжсан хөлөө чирэн цусан зам татуулсаар мөлхөж, үхдэл бүрийн цээжинд чихээ наавч ганц ч бүлээн амьсгаа сонсогдсонгүй.
Түүний цээж дэлбэртлээ амьсгаадаж, нүд нь эрээлжилнэ. Хийморлиг догшин эрсийнхээ, талаар нэг шагай шиг цацагдсан үхдэл хүүрийг харахдаа өөрийн эрхгүй нүд дальдарч, хумсаа элсэнд шигтгэн самардлаа. Энэ бол түүний зуу дахин үхсэн ч цагаатгаж эс чадах гаслант алдаа байсан юм. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Буруу энгэртэй дээл
Оруулсан admin on 2009-02-01 21:13:14 (10540 уншсан)


... Улаан борыгоо унаж л явлаа хө хө
Усанд нь ойчоод сандарч явлаа хө хө
Учирсан амрагтаа очьё гэтэл хө хө
Усных нь багачуул дооглоод горьгүй нь хө хө гэсээр галигуулан ирэх нөхрийнх нь эрдүү цээл хоолой шөнийн намуун хязгаараас наашлан наашлахад Цэмцээ авгай чих тавин чагналаа. Тэрээр ухархай даган урсаж, алтан ээмгий нь мөлчийтөл угаасан нулимсаа арчин, тэрлэгээ ханцуйлаад, лаа барьж, үс гэзгээ янзлав. Аль болох тайван байх юмсан гэж мэрийсэндээ бие нь ялимгүй чичирнэ.
Бадрах уяан дээрээ ирэхдээ дуулахаа больж, тавь хол гарсан настай гэхээргүй сэвэлзсэн хөнгөн алхаагаар гэрийнхээ үүдэнд ирснээ тээнэгэлзэн зогсов. Жилийн өмнө яг л өнөөдрийнх шиг, гэхдээ гэгээн цагаан өдөр гаднаа ингэж хулган зогссон сон. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Ажаа
Оруулсан admin on 2008-12-07 00:01:32 (9309 уншсан)


Хар Дагдан гэж нутаг усандаа цуутай анчин байлаа. Манай нутгийнхан аавыгаа ажаа гэж дуудна. Өвөг эцгийг өвөө ажаа гэнэ.
Хоёр ганзагандаа дүүжилсэн тарвага нь алаг морины шогшоонд далбага далбага хийсээр ирэхэд, тарваганы мах идэхсэн гэж шүлсээ залгисан дүү бид хоёрын нүд ганзаган дээр нь тусна. Өглөөн нарнаар гараад оройн нарнаар ирсэн өвөө ажаа минь эмээ ээжийн тавьсан айрагний хул дүүрэн өрөмтэй шар будаа идэж, таван литрийн данхтай цайг бүгдийн нь юүлнэ.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Цайны дээж
Оруулсан admin on 2008-09-16 22:59:21 (9437 уншсан)


Аяганы дөрвөлж тойрон гурван өвгөн даалуу “нүдэж” сууна. Өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан тэнхээлэг өвгөн,
- Би хүн
Наадах чинь мод
Орон битгий нураачих
Охин битгий цодойлгочих
Дураа цааш нь
Духаа нааш нь
Гозгор толгой гоохолзоно ( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Эр хар нулимс
Оруулсан admin on 2008-08-04 22:45:59 (9950 уншсан)

 
Үнгэгдсэн цаас шиг үрчийсэн хар нүүрнээс тэр гэж танихын тэмдэг алга.
-Чи намайг төсөөлөх ч үгүй байна уу хэмээн мөнөөх эр гаслантай асуухад, бүсгүйд хүнгэнэсэн сайхан дууны нь өнгө нэг л танил бөгөөд харцанд нь "Даанч дээ" гэсэн гомдол тодрохыг олж харлаа.Бүсгүйн сэтгэлд тэртээх он жилүүдийн зүүд мэт бүдэг бадагхан төсөөлөгдөх эелдэг намуухан салхитай, намрын сэвэлзсэн шөнө зурсхийн орж ирлээ.
Бүсгүй "Чи минь " гэдэг үгийг дуулдах төдий ч зүрхнийхээ угаас хэлж буйгаа өөрөө ч анзаарсангуй. Тэрхүү чин сэтгэлийн өөриймсөг үгийг дэндүү сайн мэдэрсэн эр "Би л байна шүү дээ" хэмээн уруул нь үл мэдэг чичирч хэлэхдээ хоолой нь сааралтан, оволзох догдлолоо барьж ядан чимээгүй болж, шүүрс алдлаа. Бүсгүй:
( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Овооны чулуу
Оруулсан admin on 2008-06-08 09:59:10 (9552 уншсан)

“Хүү минь бэлийн чулууг овоонд залах шиг том буян байдаггүй юм”
/Овоон дээр таарсан өвгөн ламын ярианаас/
-Ивэх юм алга уу?
-Торойх ч юм алга.
-Тэр овооноос авчихвал яадаг юм?
-Энэ харанхуй шөнө овооноос чулуу авна гэдэг…
-За яадаг юм. Маани уншаад л аргагүй байдлаа хэлээд л авахгүй юу.
-Шөнөдөө гүйдэлтэй л гэдэг шүү дээ.
-Оронд нь хэдэн төгрөг өргөчих. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Ганц бие хөгжимчин
Оруулсан admin on 2006-12-18 23:00:37 (10974 уншсан)

Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ, Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Хилэнцэт хорхой
Оруулсан admin on 2006-12-18 22:59:52 (10909 уншсан)

Жү овогт үхэхээс бусдыг үзжээ. Орсгой шүдээрээ газар мэрэх шахаж цуглуулсан хөрөнгөнийхөө ачаар өнөөдөр Бээжингийн нэртэй зочид буудалд ясаа амрааж амьд яваагийнхаа ид хавыг үзэж буй нь энэ, Эргэдэг дугуй ширээн дээр амуу будаа, амтат жимснээс эхлээд далайн зөөлөн биет, зэрэг жараад төрлийн хоол алаглан зугуухан эргэнэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц. Түмэнбаяр : Сүүдэр
Оруулсан admin on 2006-07-05 09:18:04 (14678 уншсан)

Дохиогоо хангинуулан одох галт тэрэгний хойноос хүсэж мөрөөдөхөөс гадна атаархаж шохоорхсон гунигтайхан харцаар ширтэн зогссон тав, зургаа орчим насны бяцхан охин галт тэрэгний бараа тасрахад эргэж гүйлээ.
Төмөр замын далангийн шороо шууж зогссон хориод насны бүсгүйн дэргэд хүрч очоод шуухитнан зогссоноо тэртээ зүүн урд зүг рүү жигүүрээ алгуур алгуур дэвэн нисэх хос тогорууг хараад ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )

Түмэнбаяр 	Цэрэнтулгын 	 Өгүүллэг: Ц,Түмэнбаяр: Уралын тэс мод
Оруулсан admin on 2005-12-02 11:32:19 (11474 уншсан)

МЗЭ-ийн шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр
Оросын бүх эмэгтэйчүүдэд зориулав.
(баримтат өгүүллэг)
Утга зохиол урлаг сонин


Ээж минь "Галзуу орос авгайд хүүхдийн тархи хага цохиулчихав аа. Мэдэлтэй л яваарай" хэмээн өглөө бүр сануулдаг үгээ тоть шиг давтаад гарч одлоо. Арваадхан настай би зургаан сартай дүүгээ тэрэгтэй нь түрэн хятадд сиянзны арын өргөн гудамжаар явдаг байсан юм.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Түмэнбаяр Цэрэнтулгын | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 106 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-059.JPG
600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4622

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-058.JPG
600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6462

Анхны цас 2005 он
Улаанбаатар зочид буудал
600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6257


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn