Нар ороод ялаа шумуулын ид бужигнаантай зэрэгцэн... үүнийг уя, тэрийг хөлсөл , чи хаачив би яав гэх их шуугиан дундуур ирсэн "портер" нэртэй намхан цагаан ачааны тэрэгний тэвшнээс хоёр жаахан хүүхэд бууж манайхны хотонд бүл нэмэв. Манайхны хот гэдэг нь манлай уяач Охиндойгийн "олон уяа"-ны бүл.Ирсэн дороо л биеэр багавтар нь Охиндойгийн адайр хүрний нуруунаа туслах уяач Номхоноор мордуулуулж харагдана."Адайр хүрэн" гэж унаач,уяач,яваачгүй нэрлэх эрлийздүү сэрвээ өндөр сайхан хүрэн морь.Сайхан нь ч сайхан л амьтан даанч адайр,ойролцоо гарсан хэнийг ч хазаж хайрч,зөрж өшиглөхийг нь яана.Ёстой л нөгөө сэлэм гялс, толгой бөндгөс гэгчээр.Харин эрхэм манлай адайр хүрнээ муу хэлэх нь байтугай муухай ч харахгүй.Аргагүй шүү дээ жилдээ хэд хэдэн мотоцикль,хоёр ч том бандгар жиип машин эзэндээ авчирсан гэцгээх.Тэр жиипнүүд нь хотод тансаг харшийнхаа гражид залардаг байх гэж бодоцгооно.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-103.JPG 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4529
Түүхийн цонх 600x584 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5540
mongolia2007year-226.JPG 600x800 182k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5373
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: