Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Л Өлзийтөгс


Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Оруулсан admin on 2012-08-14 10:29:53 (8403 уншсан)

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон


Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан


Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

  1998.9.21



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Амьдралд би итгэдэг
Оруулсан admin on 2012-07-02 22:17:07 (6328 уншсан)

Амьдралд би итгэдэг

Альхан нэгтээ намайг хүлээж буй

Алтан загас, гурван хүсэл

Мөрөөдөлд би итгэдэг.

Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч

Нүдгүй биегүй харанхуйд ч

Үүрийн зүүд, айдас, совинд

Үнэн, ялалт, ид хав...

Ялалтанд би бүүр итгэдэг

Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг

Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг

Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн

Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг

Худал үгэнд ч би итгэдэг

Худлаа юм шиг үе үе санагддаг ч

Хувьхан энэ амьдралд ...

Л.Өлзийтөгс



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Дурсамж: Л.Өлзийтөгс : Үзэхийн хязгаар
Оруулсан admin on 2012-06-03 21:33:35 (32077 уншсан)

Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз?

Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа. “Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайг өргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь! Үгүй дээ, бурхан минь! Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог, хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн...

Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон, гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Оруулсан admin on 2011-12-13 15:35:19 (7933 уншсан)

Чамайг зүгээр л харахыг хүсдэг 

Хармагцаа 

Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг

Хүргэмэгцээ

Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог

Тэвэрмэгцээ

Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 

Амсмагцаа 

Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд

Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 

Бодмогцоо

Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг

Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг

2008,10,13 Л.Өлзийтөгс.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Чиний гар дээр би...
Оруулсан admin on 2011-12-12 21:25:43 (9291 уншсан)

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

1999 он

Яруу найрагч Л.ӨЛЗИЙТӨГС
“Тэнгэрт ургадаг модод” шүлгийн түүвэр /УБ. 2000/ 
81-р талд буй.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Чи бол миний зовлон
Оруулсан admin on 2011-12-12 21:25:00 (7720 уншсан)

Чи бол миний зовлон

Зовлондоо би яасан их хайртай юм.

Чи бол миний зогсоол

Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм.

Чи бол миний төөрөгдөл

Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм.

Чи бол миний сүйрэл

Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм?

Чи бол миний нүцгэрэл

Нүцгэрэл минь чи миний төгсгөл

Чи бол миний ялалт

Ялсны дараах их хоосрол.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
Оруулсан admin on 2011-12-12 21:24:00 (8150 уншсан)

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг

хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг

түгшүүртэй,

нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм

хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атлаа

Зүүдээ өөрөө зохион байж үзээд

түүндээ үхтлээ итгэхийн нэр юм

Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л

цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

 

Хэн нэгнийг хайрлана гэдэг

хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч

хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм

Энэ бол

дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа

амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол

нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй

асар харанхуй гүн хонгил доторх,

хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах

аяар аяархан зовлонт инээд юм.

2008.11.19



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хайр гэж ингэхэд юу юм бэ?
Оруулсан admin on 2011-12-12 21:22:40 (6779 уншсан)

Хайр гэж ингэхэд юу юм бол?

Шанаагаа тулаад би өдөржин бодлоо

Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв

Энэ юм болов уу?

Хоёул нэгэн үндэснээс ургасан модны

нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж

Энэ юм болов уу?

Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав

Энэ юм болов уу?

“Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв

Энэ юм болов уу?

 

Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа

нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан

Энэ юм болов уу?

Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ

аварга энэ айлын эр бүхэн

аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө

Энэ юм болов уу?

Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,

           хүв хүйтэн царайлна вэ?

Эсвэл энэ юм болов уу?

Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,

                     Тэгсэн атал бүгд айдастай

Энэ юм болов уу?

Шанаагаа тулаад би өдөржин бодлоо

Шарх шиг зовиуртай юм

                     хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ

Энэ юм болов уу?

2007.10.25



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Ялалт
Оруулсан admin on 2011-11-30 16:19:26 (5165 уншсан)

Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би
Бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа

Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа.

Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч
харамлахгүй ээ би
Хайраар минь тоглосон
хүнээс ч...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Тэнгэрт ургадаг модод
Оруулсан admin on 2011-01-12 12:17:00 (13634 уншсан)


Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг

Өгөх л гэж өгсөн бие минь
Авах л гэж авсан та минь
Өшрөөд уйлах минь үнэн байдаг ч
Үнсэхэд чинь л би нулимастай инээж эргэдэг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс :Би цэв цэнхэр атлаа
Оруулсан admin on 2010-01-13 20:19:43 (6496 уншсан)

Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Л.Өлзийтөгс
Оруулсан admin on 2010-01-13 20:19:19 (5160 уншсан)

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой
Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай
Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай
Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Бүр нэг сэтгэлээр уначихаад
Оруулсан admin on 2008-12-15 06:01:29 (5380 уншсан)


Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Òийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
Оруулсан admin on 2008-12-15 06:00:43 (6617 уншсан)


Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Өгүүллэг: Л. Өлзийтөгс: Хүүхэлдэйн үс
Оруулсан admin on 2008-12-12 05:27:46 (9831 уншсан)


Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : ...Миний тасдсан, миний мартсан
Оруулсан admin on 2008-10-22 10:05:30 (5404 уншсан)


...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
Оруулсан admin on 2008-10-22 10:04:39 (7341 уншсан)


Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Моддын дээр цас орно
Оруулсан admin on 2008-09-15 03:49:18 (5155 уншсан)


Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан суулчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнэ
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Харанхуйн бороо
Оруулсан admin on 2008-09-15 03:48:12 (5056 уншсан)


Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө*



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Өгүүллэг: Л.Өлзийтөгс : Хүлээс
Оруулсан admin on 2008-06-27 08:48:04 (15516 уншсан)

Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 132 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-062.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4097

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-001.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4815

Д. Энхбаатар	210х110, зотон тос
Хүн 2
Хэмжээс: 600x304 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4905


Агуулга
Wednesday, 2008.06.04
· Л.Өлзийтөгс : Хуримын маргааш
Wednesday, 2007.10.17
· Л.Өлзийтөгс : Шүлэг
Friday, 2007.08.24
· Л.Өлзийтөгс : Гэм
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
· Л.Өлзийтөгс : Би чөлөөлөгдөхийг хүсч байна
· Л.Өлзийтөгс : Алга ташилтын дор
· Л.Өлзийтөгс : Залуу нас
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Нууц
Thursday, 2007.08.23
· Л.Өлзийтөгс : Одоо ганцхан
· Бэлэг
Wednesday, 2007.05.30
· Шүлэг
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Би худалч
Sunday, 2007.05.27
· Л.Өлзийтөгс : Харанхуйн бороо
Thursday, 2007.04.19
· Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Tuesday, 2007.02.27
· Л.Өлзийтөгс : Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...
· Л.Өлзийтөгс : Шөнө дунд цас орж байна
· Л.Өлзийтөгс : Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг ...
Saturday, 2005.10.22
· Аквариум
Tuesday, 2005.09.06
· Л.Өлзийтөгс: Тэр цэцэг үхчихлээ
Thursday, 2005.08.11
· Л.Өлзийтөгс: Рауль, Рауль хоёр
Saturday, 2005.07.30
· Л.Өлзийтөгс: Тунирхал
· Л.Өлзийтөгс: Цаг хугацаанаас....
· Л.Өлзийтөгс: Би яагаад...?
Wednesday, 2005.07.27
· Л.Өлзийтөгс: Шүлэг 1
· Л.Өлзийтөгс: Шүлэг
· Л.Өлзийтөгс: Бурханд шивнэсэн нууц
· Л.Өлзийтөгс: Чиний эзгүйд
· Л.Өлзийтөгс: Саранд хүрдэг шат
· Л.Өлзийтөгс: Би бусдаас өөр
· Л.Өлзийтөгс: Моддын дээр цас орно
· Л.Өлзийтөгс: Би чөлөөлөгдөхийг хүсч байна
· Л.Өлзийтөгс: Шүлэг 2
· Л.Өлзийтөгс: Усан дээр бичсэн үсэг
· Л.Өлзийтөгс: Халуун өдрийн шүлэг
· Л.Өлзийтөгс: Ганцаардлын дасгал номноос 1
· Л.Өлзийтөгс: Ганцаардлын дасгал номноос

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn