Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Л Өлзийтөгс


Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хуримын маргааш
Оруулсан admin on 2008-06-04 07:34:09 (5678 уншсан)


Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Оруулсан admin on 2007-10-17 04:04:31 (8214 уншсан)


Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Гэм
Оруулсан admin on 2007-08-24 05:28:16 (3377 уншсан)

 

Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Оруулсан admin on 2007-08-24 05:26:20 (3471 уншсан)

 

Дөлгөөн сарны
Гэгээ цалгиулсан
Бүлээн усанд нь
Харц урсгаж
Дөрвөн цаг
Тав дахь улирлын
Дөрөөн чимээг
Анирдан суудаг.
1994 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
Оруулсан admin on 2007-08-24 05:25:06 (3640 уншсан)

 

Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ...
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц


Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Оруулсан admin on 2007-08-24 05:24:37 (4723 уншсан)

 

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна


Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Алга ташилтын дор
Оруулсан admin on 2007-08-24 05:24:08 (3494 уншсан)

 

Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг
Шөнө гэж байдаггүй юм
Хар хөшигний цаана, биднийг харан
Алга ташсан бурхад сууж байдаг

Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг
Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд
Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм
Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй

Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд
Итгэлиийг олсон хүмүүс чигээ алдана
Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид
Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй
 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Залуу нас
Оруулсан admin on 2007-08-24 05:22:09 (5354 уншсан)

 

Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан

Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан

Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан

Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Оруулсан admin on 2007-08-24 03:52:27 (3771 уншсан)

 

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж
үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
1995 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Нууц
Оруулсан admin on 2007-08-24 00:49:27 (3727 уншсан)

 

Тэнгэр лүү чи сайн хар даа
Тэнд миний нэг нууц бий
Олоод үзчихэв үү?...
Яг тийм Ондоо хүнд битгий хэлээрэй
Харанхуй татаад ирэхээр л
Хачин тод үзэгддэг юм
Хана, цонхыг минь нэвтлээд
Хамаг биед шингэчихдэг юм
Салхитайд бол үзэгдэхгүй ээ
Сартайд бүр ч харагдахгүй
Санаа алдаж болохгүй шүү
Сандраад тэр нуугдчихдаг юм
Үгүй, үгүй, яалаа гэж
Үргэлж тэр ярихгүй
Үзэг цаас минь золгохоос нааш
Үгээ тэр хэлэхгүй
Яг ийм аялгуу
Яг ийм өнгө...
Тэгэлгүй яахав, миний шидэт дуу
Тэнгэрт байдаг юм, сайн хар даа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Одоо ганцхан
Оруулсан admin on 2007-08-23 23:42:12 (4554 уншсан)

 

Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Өгүүллэг: Бэлэг
Оруулсан admin on 2007-08-23 23:37:31 (3982 уншсан)

 

Үнэр хөлөглөгч салхиар
Үнэрээ дайлаа
Үнсэлт минь энэ болог
Үсэн норгогч бороогоор
Нулимсаа дайлаа
Үдэлт минь энэ болог
Үүрийг сэрээгч болжмороор
Үг дайлаа
Үргэснийг минь энэ хэлэг
Үнэн хайртай чамдаа
Өөрөөсөө бусдыг явууллаа
Хагацал маань энэ болог ээ



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Шүлэг
Оруулсан admin on 2007-05-30 21:40:17 (5574 уншсан)

Энэ байшинг нураагаад єєр байшин баримаар байна
Энэ замыг таглаад єєр зам гаргамаар байна
Эгчийнхээ vсийг хусаад, ахынхаа vсийг ургуулмаар байна
Ээж ээ! би энэ орчлонг орвонгоор нь эргvvлмээр байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
Оруулсан admin on 2007-05-30 21:38:33 (4292 уншсан)

Энэ байшинг нураагаад єєр байшин баримаар байна
Энэ замыг таглаад єєр зам гаргамаар байна
Эгчийнхээ vсийг хусаад, ахынхаа vсийг ургуулмаар байна
Ээж ээ! би энэ орчлонг орвонгоор нь эргvvлмээр байна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Би худалч
Оруулсан admin on 2007-05-30 21:31:09 (5667 уншсан)

Би худалч,
Худлаа хэлэх тусмаа
Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг.

Би жүжигчин,
Дүрдээ итгэх тусмаа
Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Харанхуйн бороо
Оруулсан admin on 2007-05-27 20:41:58 (3855 уншсан)


Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална.

Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харангхуй бөнжигнөнө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Оруулсан admin on 2007-04-19 21:38:23 (3963 уншсан)

Хав харанхуйн дунд
Нисэж яваа галууд аа

Хаа хүрэх нь вэ?
Намайг аваад яваач

Хамгийн өндөр уулан дээр
Одоо л яг гарахсан

Халуу шатсан гараараа
Шөнийн чулуунд хүрэхсэн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...
Оруулсан admin on 2007-02-27 21:34:19 (3952 уншсан)

                Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
                Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
                Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
                   үгүй дээ үгүй
                Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
                Цонхоо хаагаад, хөшгөө татаад
                Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
                Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
                Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
                Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,
                   тэмүүлэл бүрээсээ
                Бишгүй алсад, зүүдэн дундаа
                 амьдрахыг хүсч байна.
                Хүсч байна би, амгаланг хүсч байна
                Нүдээ нээмэгц
                Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх...
                2001 он



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Шөнө дунд цас орж байна
Оруулсан admin on 2007-02-27 21:32:25 (5675 уншсан)

                Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
                Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага...
                Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
                Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.

                Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
                Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
                Жимсний үнэрт үсчсэн дарснаас
                Жил саруудыг амтлан санаа алдан суув

                Хүн бүхнийг унтаж байхад босоод
                Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
                Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч
                Үүр цайх хичнээн сайхан байсан гээч !
                2002.02.04

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг ...
Оруулсан admin on 2007-02-27 21:28:00 (3633 уншсан)

Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
Өрөө дуурэн гэрэл цацсан болор хундага...
Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.

Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
Жимсний үнэрт үсчсэн дарснаас
Жил саруудыг амтлан санаа алдан суув

Хүн бүхнийг унтаж байхад босоод
Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч
Үүр цайх хичнээн сайхан байсан гээч !
2002.02.04



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өлзийтөгс Л )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-023.JPG
Хэмжээс: 600x800 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3343

Анхны цас 2005 он
uvl-004.JPG
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3629

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-045.JPG
Хэмжээс: 600x450 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2547


Агуулга
Лхагва, 2008.06.04
· Л.Өлзийтөгс : Хуримын маргааш
Лхагва, 2007.10.17
· Л.Өлзийтөгс : Шүлэг
Баасан, 2007.08.24
· Л.Өлзийтөгс : Гэм
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
· Л.Өлзийтөгс : Би чөлөөлөгдөхийг хүсч байна
· Л.Өлзийтөгс : Алга ташилтын дор
· Л.Өлзийтөгс : Залуу нас
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Нууц
Пүрэв, 2007.08.23
· Л.Өлзийтөгс : Одоо ганцхан
· Бэлэг
Лхагва, 2007.05.30
· Шүлэг
· Л.Өлзийтөгс : Шүлэг
· Л.Өлзийтөгс : Би худалч
Ням, 2007.05.27
· Л.Өлзийтөгс : Харанхуйн бороо
Пүрэв, 2007.04.19
· Л.Өлзийтөгс : Хав харанхуйн дунд ...
Мягмар, 2007.02.27
· Л.Өлзийтөгс : Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...
· Л.Өлзийтөгс : Шөнө дунд цас орж байна
· Л.Өлзийтөгс : Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг ...
Бямба, 2005.10.22
· Аквариум
Мягмар, 2005.09.06
· Л.Өлзийтөгс: Тэр цэцэг үхчихлээ
Пүрэв, 2005.08.11
· Л.Өлзийтөгс: Рауль, Рауль хоёр
Бямба, 2005.07.30
· Л.Өлзийтөгс: Тунирхал
· Л.Өлзийтөгс: Цаг хугацаанаас....
· Л.Өлзийтөгс: Би яагаад...?
Лхагва, 2005.07.27
· Л.Өлзийтөгс: Шүлэг 1
· Л.Өлзийтөгс: Шүлэг
· Л.Өлзийтөгс: Бурханд шивнэсэн нууц
· Л.Өлзийтөгс: Чиний эзгүйд
· Л.Өлзийтөгс: Саранд хүрдэг шат
· Л.Өлзийтөгс: Би бусдаас өөр
· Л.Өлзийтөгс: Моддын дээр цас орно
· Л.Өлзийтөгс: Би чөлөөлөгдөхийг хүсч байна
· Л.Өлзийтөгс: Шүлэг 2
· Л.Өлзийтөгс: Усан дээр бичсэн үсэг
· Л.Өлзийтөгс: Халуун өдрийн шүлэг
· Л.Өлзийтөгс: Ганцаардлын дасгал номноос 1
· Л.Өлзийтөгс: Ганцаардлын дасгал номноос

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn