Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Мэдээ, мэдээлэл


Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: ” МОНГОЛ МОРЬ” яруу найргийн наадам
Оруулсан admin on 2025-06-24 11:24:02 (6117 уншсан)

” МОНГОЛ МОРЬ” яруу найргийн наадмын удирдамж
НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
1.1 Монголчууд бид  мянга мянган жилийн  туршид  харьтан дайсны  үймээн түйвээн, улс орны тусгаар тогтнол эрх чөлөө,  жаргал зовлонгийн  хахир хатуу бүхнийг  морьтойгоо хамт  туулж ирсэн арвин түүхтэй ард түмэн билээ.  Хол ойрыг холбогч ухаант  монгол морь нь улс гүрэн болоод  хотол олон, хайртай эзэндээ хэрхэн  тус нэмэр болж байсан  ховор түүх,  монгол морины хүч чадал, сүр жавхлан, үйл алдрыг монгол туургатан даяар мөнхжүүлэн сэргээх зорилготой.
1.2 Монгол хэл соёлоо гэсэн хүн бүхэн найртай сайхан ёсоор  яруу тансаг хэл соёлоо хамтдаа бадраан,  дэгжин дэлгэрүүлж  нийт ард түмнээ эгнэшгүй гайхамшигт чихэнд чимэгтэй яруу эгшиглэнт Монгол морины сэдэвтэй шүлэг найргаар тэтгэн тэжээж,  соён гэгээрүүлэхэд уралдааны зорилго оршино.
ХОЁР. УРАЛДААНЫ ХЭЛБЭР
2.1. Цахимаар нээлттэй  
ГУРАВ. УРАЛДААНЫ ЖУРАМ НӨХЦӨЛ
3.1. Уралдаанд 18-с дээш насны шүлэг яруу найраг сонирхон бичдэг хүмүүс  болоод нийт яруу найрагчдын дунд зохион байгуулна.
3.2. Уралдаанд оролцохыг хүсэгчид 2025 -оны  06 дугаар сарын 25-ээс эхлэн  yruusliinchuulgan@gmail.com цахим хуудсанд хандаж, зааварчилгааны дагуу  бүртгүүлнэ.
3.3. Оролцогч нь энэхүү бүртгүүлсэн хаягт  аль улс , аймаг хотоос  оролцож байгаа болон овог нэр утасны дугаараа  тодорхой бичиж явуулна.
3.4.Уралдааныг  мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.
3.5. Тус  уралдаанд  оролцогч нь морины сэдэвтэй хоёр шинэ шүлэг уншина.
3.6. Видео бичлэгээр унших шүлэг нь урьд өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй  байх.
3.7. Уралдаанд оролцогч нь мандатын 20.000 төгрөг 5055412630 дансанд тушаана.
 3.8.Оролцогчид нь энэхүү уралдаанд хоёр шинэ шүлгээ шивсэн байдлаар ирүүлнэ. 
3.9. Хүндэтгэх шалтгаантай бол шүлгээ  өөр хүнээр уншуулж болно.
Анхаарах зүйлс:
• Бүртгэл нь баталгаажсан оролцогчид шүлэг уншсан өөрийн  дүрс бичлэгээ yruusliinchuulgan@gmail.com цахим хуудас руу зааварчилгааны дагуу ирүүлнэ. Холбогдох утас: 99399416, 85888237
• Бүтээлээ дүрс бичлэгийн төхөөрөмжөөр хөдөлгөөнгүй нэг байршлаас дуу дүрсний өндөр чанартай бичнэ.
• Хэрэв гар утсаар дүрс бичлэг хийх бол утсаа хөндлөн барьж нэг байршлаас хөдөлгөөнгүй бичсэн байх.
• Шүлгээ уншихдаа  оюуны өмчийн зөрчилтэй дуу, дүрс ашиглахыг хориглоно.
   ДӨРӨВ. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ
4.1 Уралдаанд оролцогчдоос сүүлийн шатанд шалгарсан 15 яруу найрагчийн нэрсийг 8 сарын 15-д зарлана. 
ТАВ.  
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР:
5.1. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2025 оны  08сарын 22-д болно.
ЗУРГАА.   УРАЛДААНЫ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: 
1. Тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг хурдан удмын даагаар шагнах ба эхний 9 яруу найрагчийг шагнаж урамшуулна.
Ерөнхий ивээн тэтгэгч, Сүхбаатар аймаг Уулбаян сумын Уяачдын холбоо 
Хамтран зохион байгуулагч “ЯРУУСЛЫН ЧУУЛГАН” ТББ
May be an illustration of lighting and text ( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ
Оруулсан admin on 2023-03-17 04:30:15 (15906 уншсан)

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд

( Дэлгэрэнгүй... | 3 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Оруулсан admin on 2019-03-12 09:06:12 (10958 уншсан)

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.

Сайн байна уу?

Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.

Та намайг тэнгэрээс харж байна уу? Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав.

( Дэлгэрэнгүй... | 1 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Дотоод ертөнцийн урсгал
Оруулсан admin on 2019-03-04 15:56:53 (10721 уншсан)

Яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсаны "Дотоод ертөнцийн урсгал" өгүүллэг, шүлгийн ном шинээр мэндэлжээ. Энэхүү шилмэл уран бүтээлийн түүвэрт багтсан өгүүллэгийн талаарх нийтлэлч Б.Номинчимэдийн шинэхэн бичвэрийг хүргэж байна.

Анзаарах аваас амьдралын агшин бүр яруу сайхан, хошин, басчхүү бясалгагч араншинтай. Тэгээд тэр анзаарга бүхнээ чухам үгийн шидийг эзэмшиж чадсан хүн л тод урлах билээ.

“Мотоцикльтой хүний араар бол харин пагвайтал буучихна.” Уулын жаахан зөрүүд зантай хөдөөх цөлх өвгөн өтлөөд морь унаж чадахыг байж. Харин мотоцильтой хүний араар бол сундалдаад яваад байж чадна. Түүнийг “пагвайтал буучихна” гэхээр бүр нэг нүдэнд харагдаад, өнөөх өвгөний дүр төрх, дотоод ертөнц нь хүртэл амилаад ирж байгаа юм.

Дорнын талын их Данзангийн Нямсүрэн найрагч лугаа адил Ванхүүгийн Батбаяр хэмээх нэгэн найрагч нэгэн цагт баруун Алтайн өвөр говьдоо “Гэсэр сүмэн уул дотноор завилан, Гэрлийн давалгааг алган дээр өгөх” Их Богд уулаа түшин,  “Хээр их талынхаа анир гүм дунд, Зуур нэгэн дураар...” тухлаад,

“Гүвээн дундах шанданд намрын бороо жирвэлзээд

Гөрөөс түүнийг шимэнгээ уран биеэ үзэхүй” мөн адил гайхан харж,  

“Хэнзэлсэн гоньд шиг хөлөө товшин сэрвэлзэж

Хэрмэл борлог үүлний нүүдэл дунд ...” дэгдэн одохуй араас нь аньсага чийгтүүлсэн шиг ажин түжин сууж билээ. 

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Бусад: Huree.MN: Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Оруулсан admin on 2018-07-27 15:07:05 (9944 уншсан)

Өдрийн мэнд, Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу? 

Huree.mn -д Улаанбаатар хот болон орон нутгийн бүх амралт, сувилалын газруудын мэдээлэл үнэгүй байршиж байдаг тул Та өөрийн сэтгэлд нийцсэн амралтын газраа хамгийн хурдан олох болно. 

Huree.mn| Амралт сувилалын газрууд

Улаанбаатар хотод байрлах бүх ресторануудын хүлээн авалтын үнэ, зураг, байршил гээд танд хэрэгтэй бүх мэдээллүүдийг Huree.mn-ээс харах боломжтой. 

Huree.mn| Ресторан үйлчилгээний газрууд

Авто машины бүх төрлийн үйлчилгээний газруудын мэдээлэл нэг дор
www.araa.mn

( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Оруулсан admin on 2016-03-29 16:23:42 (12290 уншсан)

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв баавайд маань уншигч түмний маань тус дэм одоо л хэрэгтэй байна. Нүүрномын ертөнцөд цонхоо нээгээд өдөр бүр залуус бидэндээ ухаан, урынхаа шаглааг өглөөний нартай уралдан хүргэдэг түүнтэй нүүрномын найз больё гэвэл Пүрэв Санж  нэрээр хүсэлт илгээгээрэй. Манай цахим залуус хүчтэй шүү дээ. Дунд маань ухаанаа уудлан суугаа утга зохиолын нэгэн суутнаа өргөөд л босгоно доо. Та нар минь ядаж л зурган дээр байгаа утсаар холбогдоод саяхан хэвлэлтээс гарсан шинэ номнуудыг нь худалдан аваарай.

Дансны дугаар:

ХААН банкны данс 503 4402 911. Санжийн ПҮРЭВ.

ТӨРИЙН БАНК 103 200 150 992 Санжийн ПҮРЭВ

Хэрвээ СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС киноны гол дүрийн жүжигчин Батцэцэг эгчид тусламж хэрэгтэй байсан бол ард түмэн хуйгаараа босно доо. Гэтэл энд зохиолч нь даруухаан шинэ өглөөний сайхныг тэмдэглэж суух хэрнээ цаана нь үхэлтэй нүүр тулж сууна. Туслаарай монголчууд аа.

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Бусад: Д.Сосор : Миний муу эжий
Оруулсан admin on 2016-03-20 17:20:54 (12806 уншсан)

Миний дөчөөд жилийн хөдөлмөр. Олон жил хэвлүүлэх гэж зүтгэсэн. Энэхүү номоо уншигч таны гар дээр тавьж байгаадаа урамтай байна. Энэ номд “Итгэл”, “Давхар хаалга”, “Миний муу эжий”, Чийжаа” зэрэг туужууд, социализмын үед бичиж байсан өгүүллэгүүд бас шог хошин зохиолууд орсон байгаа. Социализмын үед бичиж байсан зохиолууд маань огт шинээрээ байгаа нь энэ ном цагийн аясыг даах нээ. Уран зохиолыг уншигч та, цаг хугацаа хоёр шүүдэг болохоос улс төр, Төр засаг, зохиолчдын хороо, алдар цол шүүхгүй. Александр Дюма, Лев Толстой, Жек Лондон нар ардын уран зохиолч, гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар байгаагүй гэдгийг санатугай. 

Миний муу эжий
(номноос)

...........Эцэгтэй минь нийлээд овоо хэдэн жилийг элээсэн юм билээ. Үр хүүхэд тогтодгүй хэцүүхэн айл аа. Есөн хүү төрүүлснээс гурав нь амьд сэрүүн, бусад нь өсөх насандаа л ээжийн минь голыг харлуулсан байдаг юм. Үр хүүхэд тогтохгүй болохоор “Юм мэддэг” хүнд үзүүлэхэд, гурван чулуу тарнидаж өгөөд:
-Одоо гарах хүүхдээ айлд өргүүлчих. Энэ гурван чулууг хадгалж яв! Хаяж, үрэгдүүлж болохгүй гэжээ. Гэдсэнд байсан хүүхэд нь нөгөөх баян айлд эргүүлээд өргүүлсэн миний дээд ах. Үрээ харамлах сэтгэл нь хэчнээн чанааж байсан ч юм мэддэг хүний үгийг яахан зөрчих билээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Бусад: Д.Сосор : Бүргэд хаалга
Оруулсан admin on 2016-03-20 17:16:15 (11842 уншсан)


Авлигал, хээл хахуул, хүний наймаа, гадаадын хөрөнгө оруулалтын тухай роман. Дунд гарын авлигачид жирийн бидний амьдралд яаж нөлөөлдөг, авлига авах арга барилууд, энэ үзэгдлээс болж Хятадад худалдагдсан нэгэн ядарсан Монгол бүсгүй, хөдөөгийн малчин залуу хоёрын тухай гарна. Тэдний амьдрал, хувь заяагаар авлигачид яаж тоглосныг уншиж үзээрэй.

Бүргэд хаалга
(Романаас)
............ Тэр залуу хоёр зуун ширхэг хаалга оруулж иржээ. Нэгд нэггүй тоолоод үзэхэд яг л хоёр зуу. Гаалийн мэдүүлэгтээ мөн л хоёр зуу. Өө эрээд олохгүй энэ барааг Жаргалаас өөр хүн бол шууд л оруулчихна. Тэр их гярхай хүн болохоор хайрцгийг нь бага зэрэг зузаан байхыг анзаарч:
- Энэ хайрцгийг задал даа гэхэд залуу сандарч, тэвдэлгүй шууд л нэг талынх нь булаг хутгаар хайр найргүй яран үзүүлэв. Нэг хаалга болох нь харваас илт.
- Бүр цааш нь. Дуустал! гэж Жаргалыг хэлэхэд залуу хурдан хөдөлгөөнөөр доод талыг нь гүйцээн задлав.
Үнэхээр нэг хаалга. Гэвч Жаргал юмыг дуустал үзэж байн санаа нь амардаг хүн болохоор дээд талыг нь задлуулж үзвэл мөн л нэг хаалга. Түүний санаа амралгүй:
- Наад хаалгаа харцаганаас нь бүр гарга гэлээ.
Үүн дээр л залуугийн царай хувьс хийж:

( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: “СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Оруулсан admin on 2012-09-07 16:20:59 (8549 уншсан)

Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлч, удирдах ажилтнуудын анхааралд

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 5 дах жилдээ зарлаж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго:

  • Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:

  • Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно. 

Хөтөлбөрийн үр дүн:

  • Хөтөлбөрийн хугацаанд манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн  хэрэгжүүлэлт зэрэг 10 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах
  • Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
  • Өөрийн шинэлэг санаачлага бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах
  • МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох
  • Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно.

Үндсэн шаардлага:
Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 25-35 насны залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой.
Сонгон шалгаруулах шалгуур:

  • Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлага
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар
  • Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх
  • Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар
  • Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл
  • Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина.
Өргөдлийн маягт болон хугацаа

  • Өргөдлийн маягтыг энд дарж  татаж авна уу. [DOC]
  • Өргөдлийг холбогдох материалын хамт  2012 оны 9-р сарын 12-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.

 

Хаяг:         МонголынУрлагийнЗөвлөл
ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот
 /Уртцагаанызүүнурдталд/
Жуулчныгудамж, Чингэлтэйдүүрэг
Утас:        319017
Факс:        319015
И-мэйл:culture@artscouncil.mn
Вэб хуудас:www.artscouncil.mn

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: “Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг
Оруулсан admin on 2011-08-10 01:18:00 (8844 уншсан)

“Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг

Зохион байгуулагч: “МҮОНТ” телевиз, “Шинэ үнэр” ТББ, “Болор луу” продакшн

Зорилго: 90-ээд оныхноос хойш хүч түрэн гарч ирж буй сэтгэлгээний шинэ үе буюу “шинэ мянганыхан”-ны уран бүтээлийг шинэлэг, сонирхолтой уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгох, олонд таниулахаас гадна уран зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх. Мөн нэг үеийн залуу шүлэгчдийн хооронд уран бүтээлийн санал бодлоо солилцох харилцааг бий болгох, харилцан бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэтгэлцэх зэрэг уран зохиолын хөгжилд тустай төлөвшлийг бий болгоход уралдаант нэвтрүүлгийн зорилго чиглэнэ.

Уралдааны журам: Сэтгэлгээ, бичлэг, уншлага гэсэн үзүүлэлтээр дүгнэнэ.

Шагналын сан: Нийт шагналын сан 2 сая төгрөг.

Нэгдүгээр байр: 500 хувь ном хэвлүүлэх эрх
Хоёрдугаар байр: 300 хувь ном хэвлүүлэх эрх
Гуравдугаар байр: 300 хувь ном хэвлүүлэх эрх           

Бүртгэл: 15-30 насны залуу яруу найрагчдыг 8-р сарын 1-15 хүртэл.

Холбогдох утас: 88817013, 91112920, ulzii_ulemj@yahoo.com

( Дэлгэрэнгүй... | 2 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Эрхий мэргэн харваач хүүг Дэлхийн аваргад өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлцгээе!
Оруулсан admin on 2011-08-05 23:31:53 (9844 уншсан)

Монгол улсад байт харвааны спорт үүсч хөгжөөд 50 гаруй жил болж байгаа бөгөөд байт харвааны спорт нь түүх, соёл, уламжлалын хувьд ч, оюун санаа, удамшлын хувьд ч манай оронд хөгжүүлбэл зохих, монгол хүний бие махбодь хийгээд сэтгэл зүйд тохирсон спорт хэмээн эрдэмтэн судлаачид, спорт сонирхогчид дүгнэдэг бөгөөд манай үе үеийн шилдэг тамирчдын ололт амжилт үүнийг бэлхнээ харуулж байгаа билээ.
Энэ удаа 8 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Польшийн Легника хотод болох Өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 2 насны ангиллаар оролцох гэж байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: - Тархи цэнэглэгч буюу оюуны талх - хэмээх байнга хэрэглэх шинэ ном гарлаа
Оруулсан admin on 2011-04-29 19:27:00 (12629 уншсан)

"Тархи цэнэглэгч буюу оюуны талх" хэмээх байнга хэрэглэх шинэ ном гарлаа.

Афоризмууд- хэзээ ч хуучирдаггүй юм.

Хонхны баяраар багш нартаа
Төрсөн өдрөөр нь анд найздаа бэлэглэцгээе!

Бүх номын дэлгүүрт

Үнэ : 25 000 төг  Захиалж авбал 20 000 төг
Утас : 99177623, 91995870

Номын хэсгээс ...

Гайхамшигт сургаал үгс нь агуу их хүч, цэцэн мэргэн ухаан байдаг учраас зуунаас зуунд, үеэс үед дуурсагдан, хэзээ ч үл мартагдана.

Зангидсан уяа амархан тайлагддаггүйтэй адил зарим онч мэргэн санаа хэзээ ч бөхөхгүй гэрэлтэж байдаг юм.

Онч сургаал үгс нь гүн ухааны сэтгэлгээг цэгцлэн найруулсан хамгийн сайн хэлбэр.

Сургамжийг урт илтгэл, номлол шиг биш товч тодорхой өгүүлэх тусам оновчтой болдог.

Мэргэн үгс - цэцэн ухааныг хураангуилан цэгцэлсэн хэлбэр, хүний сэтгэл мэдрэмжийн охь шим.

Амьдрал хэмээх модны үр жимс нь цэцэн мэргэн үгс болой.

Зүйр цэцэн үг гэдэг нь цөөн үгээр илэрсэн том агуулга юм.

Хэд хэдэн оновчтой санаанаас шалгарч үлдсэн нь жинхэнэ мэргэн сургаал болдог юм.

Бид хүмүүсийн зөвхөн гавьяат үйлсийг дурсахаас гадна тэдний хэлсэн онч үг, мэргэн санаа, товч сургамжийн сан хөмрөгийг өвлөж үлдэх хэрэгтэй.

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баярын мэнд хүргэе!
Оруулсан admin on 2011-03-07 14:27:59 (47576 уншсан)

Өргөн монголын хатан ГОО
Өнөр бүлийн эзэн ГОО
Бүүвэй аялах уян ГОО
Бүхнийг шаглах уран ГОО
Эрийг чимэх саран ГОО
Энхрий аальтай бүсгүй ГОО
Эрхэмсэг тансаг хатан ГОО
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

* * *

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэнт танд
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.......

* * * ( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Хамтран ажиллахыг урьж байна
Оруулсан admin on 2011-02-28 23:00:00 (8885 уншсан)

Олон түмэнд зохиол болон шүлэг яруу найрагаа хүргэх зорилготой , өөрсдийн уран бүтээлээр CD гаргах хүсэлтэй уран бүтээлчидтэй удахгүй цуврал болон гарах өгүүллэг, яруу найрагийн CD дээр хамтарч ажиллахыг урьж байна.

Холбоо барих утас: 95980907,  354328  
Имэйл: otgoo_e23@yahoo.com              
PIClines production ХХК.  Гүйцэтгэх захирал: А,Отгонбаатар.

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: “УРАН СЭТГЭМЖ” өгүүллэгийн сэтгүүлд доорх төрлийн өгүүллэгүүд авна
Оруулсан admin on 2011-01-04 18:27:50 (11134 уншсан)

Танд Монголын Манга Холбооны өмнөөс шинэ оны мэнд хүргэе. Бид монголынхоо сэтгэж боддог, бичдэг хүмүүсийгээ дэмжих зорилгоор “УРАН СЭТГЭМЖ” өгүүллэгийн сэтгүүл эрхлэн гаргах гэж байна. Сэтгүүлд доорх төрлийн өгүүллэгүүд багтана.

  • ХАЙР ДУРЛАЛ
  • УРАН ЗӨГНӨЛТ
  • АДАЛ ЯВДАЛ
  • АЙМШИГ, СҮНС
  • АМЬТДЫН ЕРТӨНЦ
  • ХОШИН ШОГ
  • АМЬДРАЛЫН ЭЭДРЭЭ
  • ХҮҮХДИЙН ҮЛГЭР
  • ДЭЛХИЙН ШИЛДЭГ
( Дэлгэрэнгүй... | 1 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ
Оруулсан admin on 2010-11-26 13:06:00 (10787 уншсан)

Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглаж бичнэ би
Тив дэлхийг сүрээрээ дарсан ...
Тэнхээт монголын үр сад танаа
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
Хөх тэнгэрийн оронд
Нартайгаа мандсан сүртэй
Туурга нэвт гэрэлтэх өглөө эртийн нарнаар
Тусгаар улс минь тогтнож дэлхийд зарлаж мандсан түүхтэй
Харгуй зам дээр хүмүүс санаандгүй нэгнээ шүргэхэд
Хайрт эх орон минь адилхан тух алддаг
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэндээ.
Улс тунхагласны баярын мэндийг хүргэе!

УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ. САЙХАН БАЯРЛАЛААРАЙ.

( Дэлгэрэнгүй... | 4 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Дорнод аймгийн төв номын санд 11сарын 13нд Бийрбэх.мн сайтыг сурталчлах өдөрлөг болно
Оруулсан admin on 2010-11-12 16:45:00 (8928 уншсан)

Дорнод аймгийн төв номын санд 11 сарын 13-нд Дорнодын яруу найрагч Хөх Цэрэндоржийн ЖАМБАЛГАРАВ-ын "СҮҮДРИЙН ОД" яруу найргийн түүвэр номын нээлт болно.

Дорнодын яруу найрагчиддаа хөнгөн бийр тань хөшилгүй байж уран бүтээл тань улам арвижих болтугай гэж ерөөе!

Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2 –р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан.

  Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц. Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон.

    Одоогоор 18 ажиллагсадтай нэг ээлжинд 140 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уншлагын 4 танхим, явуулын үйлчилгээний фурган машинтай.Номын сангийн үйл ажиллагааны автомажуулалтын “LIB4U NET VERSION” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дотоод сүлжээнд холбож номыг оруулж, танхимуудын үйлчилгээнд ашиглаж эхэлсэн.    

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Кино зохиолын уралдаан
Оруулсан admin on 2010-11-08 11:46:55 (9357 уншсан)

Кино зохиолчдын анхааралд
Монгол улс ӨМӨЗО-ны кино сонирхогчдын клубээс хоёр сая төргөгний шагналын сантай кино зохиолын уралдааныг зарлаж байна.

Заавар:
Зохиолыг орчин үеийн сэдэвтэй,  ямарч төрөл жанраар бичиж болно. Зохиолын мөр хоорондын зай 1.5, үсгийн фонтын хэмжээ 12
фонт – mon courier new cyr байна.

Бүртгэлийг 2010 оны 12-р сарын 1-ний 16 цаг хүртэл хүлээн авна. Зохиолыг өөрийн биеэр болон доорх хаягаар ирүүлж болно.
e-mail: onenationmgl@yahoo.com
Харилцах утас: 88709087, 88087737

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Шүлэг: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ
Оруулсан admin on 2010-05-03 09:48:50 (8782 уншсан)

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ

Монголын киноны уран бүтээлчдийн анхааралд

Киноны нийт уран бүтээлчдийн нэгдсэн каталоги ''Film Catalogy" Монгол-Англи хэлээр хэвлэгдэн гарах тул уран бүтээлчид та бүхэн өөрсдийнхөө анкет, уран бүтээлийн жагсаалтыг 5-р сарын 3-ны дотор МҮКУА-д ирүүлэх эсвэл www.mnafa.org вэбсайтад байрших маягтыг бөглөнө үү.

Утас:96061118, 98022227 E-mail: htopcon@yahoo.com enkhjin2007@yahoo.com enkhjin@mnafa.org
Хаяг: Улаанбаатар, БЗД, Сансар хороолол, XII хороо, 125В байр, 303тоот ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Мэдээ, мэдээлэл | )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Эрчүүддээ зэвсэгт хүчний 89 жилийн ойн мэнд хүргэе
Оруулсан admin on 2010-03-18 23:45:38 (9034 уншсан)

Нар сарны хорвоо дээр эх оронтой билээ л
Наадан эрхлэн учирсан амрагтай билээ л
Надаас алс бүхэн надруу тэмүүлсэн итгэлтэй билээ л
Намрын шувуудын гунигийг хуваалцах сэтгэлтэй билээ л
Энэ Монголынхоо төлөө амиа өгсөн өвгөдийн
Энхрий хайрынх нь хариу харийн дарангуйлал юм уу
Бүлээн цусаа царцтал нутгаа хамгаалсан тэдний
Бүрэн эрх нь харин халтар зоос болов уу
Урин хонгор салхи эх орноо эргэсэн
Улаан ягаан цэцэгс эх орондоо тэмүүлж ургасан
Эх орноо гэсээр элгэн хад эмтэрсэн
Энэ цагийн Монгол
Эр цэрэгтэй Монгол оо ( Дэлгэрэнгүй... | 1 | Мэдээ | Мэдээ, мэдээлэл | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 95 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


khuv5-046.JPG
600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5663

Ц. Очирбал	40х50, зотон тос
Сэрэл lll
600x758 319k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4893

Г.Ариунболд Зотон, тос 60x50
Тэмцэл
600x466 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4810


Агуулга
Monday, 2010.03.15
· “Ирж буй цаг” яруу найргийн чөлөөт уншлага
Thursday, 2009.10.01
· Зохиолчдын анхааралд
Tuesday, 2009.02.17
· Шинэ ном : Өөртөө үнэнч үлдэнэ
Sunday, 2009.02.01
· Анхны ном ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл '' маань хэвлэгдлээ
Sunday, 2007.09.23
· Бас л завгүй
Monday, 2007.04.23
· Сархадын шүүдэрт цэцгийн бал хүртэгсдийн нэг үр нь энх
Wednesday, 2007.04.18
· Утга зохиолын салбарын Нобелийн шагналтангууд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn