Залуу яруу найрагч Э.Үржинхандын "Өөртөө үнэнч үлдэнэ" шинэ шүлгийн ном худалдаанд гарлаа.
Ном худалдаалагдаж буй цэгүүд: 1. Internom номын дэлгүүр 2. Улсын Их Дэлгүүрийн номын тасаг 3. 3,4-р хорооллын НОМИН-ийн номын дэлгүүр 4. Баруун 4 замд байрлах Шинэ Монгол Өргөө-ийн номын дэлгүүрүүдэд тус тус худалдаалагдаж байгаа.
Номын буян арвижих болтугай.
“Бас л завгүй” яруу найргийн цомог нь монголын сор болсон 13 яруу найрагчдын шилдэг 26 шүлэг багтсан. Эдгээрийг дурьдвал:
Уг цомогийг 1905 утсанд захиалвал таны хаягаар үнэгүй хүргэж өгөх болно. Мөн 6390 төгрөгөөр Hi-Fi mega store, Orange records болон “Номин” их дэлгүүрийн салбаруудаар худалдаалагдаж байна.
Давтагдашгүй яруу найргийн шилдэг бүтээлүүдийг мөнхлөн үлдээв.
Та доорх зарим шүлгийн хэсгээс татаж сонсож болно
Ганцхан сумаас МЗЭ-ийн шагналт хоёр яруу найрагч төрнө гэдэг ховор тохиолдол гэж Дорноговийн Хатанбулаг руу явж байхдаа би бодсон. Их говийн өмнийн хөх хязгаар Хатанбулаг сумаас Сономын Чулуун, Гомпилдоогийн Мөнхцэцэг нар төржээ. Ноён хутагт Данзанравжаа ч энэ газар нутагтай амин холбоотой. Хулан хатныг нь ч энд оршоосон гэдэг. Ингээд бодохоор эл ариун дагшин газар нь эртнээс инагш дуу хуур, шүлэг найргийн онгод хийморьтой газар байж. 1990 онд “Болор цом” наадамд Дорноговиос гурван хүүхэд ирсний нэг нь Г.Мөнхцэцэг байв. “Бэхэн цэнхэр өдрүүд” гэсэн жижигхэн боловч чамбай хөөрхөн номоо тэр гурав надад дурсгахдаа Мөнхцэцэг “Хархүү ахдаа өргөн барья. Онгод дэврэх болтугай!” гэж бичиж билээ. Эрдэнэ-Очир, Энхбаяр, Мөнхцэцэг гурвын дурсгасан бяцхан ном одоо ч надад буй. Мөнхцэцэгийн ертөнц өвөрмөц, тэгээд ч шүлэг нь ямагт сэтгэлийнх нь байдаг.
1901 оны утга зохиолын салбарын нобелийн шагналтан: СЮЛЛИ-ПРЮДОМ ФРАНСУА АРМАН /1839-1907/ Францын нэрт яруу найрагч Сюлли-Прюдом Парис хотод төрсөн. "Станцууд хийгээд шүлгүүд" "Авгиевын адууны хүрээ" "Ганцаардал" "Дэмий энхрийлэл" "Шударга ёс" "Аз жаргал" "Яруу найргийнгэрээслэл" зэрэг түүний ном зохиолууд нь утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж утга зохиолын салбар дахь анхны нобелын шагналыг түүнд 1901 онд өгчээ. 1902 оны утга зохиолын салбарын нобелийн шагналтан: ТЕОДОР МОММЗЕН /1817-1903/ Германы түүхч Теодор Моммзен Шлезвиг-Гольштейне хэмээх газар нэг их чинээлэг биш ламтаны гэр бүлд төрсөн. Пруссийн парламент, Рейхстагын гишүүнээр сонгогдож байсан. "Corpus Inscriptionum Latinarum" хэмээх 20 боть "Ромын түүх" бүтээлээрээ түүхийн сэдвээр бичдэг томоохон зохиолчийн хувьд 1902 оны утга зохиолын салбарын нобелийн шагналыг гарджээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хүн 2 Хэмжээс: 600x304 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4978
B3-033.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4701
zam-079.JPG Хэмжээс: 600x450 150k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5112
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: