Ганцхан бид далавтай өвгөний хүү Шүлэгээ унших гэж байна чимээгүй Галын шугаманд эрсэдсэн цэргийн Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ Тамсагийн зуравдугаар девиз оройн тоондоо жагсаж байна Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй Сайхан дээл эмээл хазаар зэхээд Саахалтаас бэрээн тандсан өвгөнд Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч Хүүшлээд даачих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ
Ээжээ та хүүдээ гомдодгүй биз дээ Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж Гадаа гэртийн хооронд Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ Гэлээ ч ижий минь та Гарынхаа дэргэд гар Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж Намайг төрүүлээгүй болохоор Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор Урт холын бодол минь Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү Нэг л өдөр зай чинь ханхайж Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж Бодож чаддаггүйдээ Үрийнхээ нүдэнд их өтөлж Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ Буянтай таныхаа ачийг би Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa Гэлээ ч миний намхан ижий та Хүүдээ битгий гомдоорой Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая aa Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ Би боддог юм, зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав Зүүдлээд сэрхэд, ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь Бүтэн жаргаагүй ч яахавдээ Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ Үлгэрийн төгсгөл шиг миний ижий Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж, ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа Дуун өргөлөө өргөж байна ижий минь ээ.
Адгаад яахав дээ Амьдрал болдгоороо л болно Давшлаад яахав дээ Дандаа ийм байхгүй Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж Алсаас сайхан сураг ирнэ Үймрээд яахав дээ Үнэн гадаа чинь ирнэ Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт Өөр юм хүмүүс боддог болно Зүсэрсэн бороо татарч Нороо дээл чинь эгшинэ Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг Хамаг бүхэн тайван болно Хөдөлж яваа хөсөг Зогсож байж ачаагаа чангалдаг юм Хүний ухаан заавал сайхныг бараадна Ухаан ухаанаа бараадаад Улс олон минь дэгжинэ Эв эеэ цэгцэлж Эх орон минь хөгжинө Сонсохыг хүсвэл энд дарна уу
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-019.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4213
B3-019.JPG Хэмжээс: 600x373 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7318
zam-060.JPG Хэмжээс: 600x450 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3975
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: