Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Галсансүх


Галсансүх 	Б	 Шүлэг: Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Оруулсан admin on 2022-11-28 12:39:47 (7939 уншсан)

“Болор цом 40” яруу найргийн наадмын дэд байрын шагнал хүртсэн Д.Галсансүх
ХЯТАД СУРГУУЛЬ

Саарал тоосгон Хятад сургуулийн байшинг үзвээс
Санаанаас гардаггүй Цагаан хэрэм, Цавчаал боомтын үлдэгдэл шиг санагдаад
Улаан туг ба уралдан шулагнах эрлийз, хурлийз сурагчдыг нь харваас
Урьдын түүхнээ Амбагай хааныг хадсан модон илжиг бодогдоод
Өөхөнд боодолтой үнхэлцэг шиг үрсээ энэ сургуульд тушаах монголчууд ба
Өнөөх Шинжаан, Өвөр Монголыг хятадчилан хүмүүжүүлэх хорих газар шиг үзэгдэх ба
Тортой өргөстэй хашаа ба ТЭР сургуулийн төмөр хашааг харваас
Тэнгэр мэнгэрт байгаа дээдсийн сүнс харанхуйлан хавчуулагдсан ба
Ай, Мөнхийн хөрш минь гээд ам руугаа сэтгэл рүүгээ алагдуулах монголчуудад 
Нэг зам, Нэг Хятад гээд
нүдүүлж, зодуулж ,уусч устах урт зам тоссон ба
Нялуун хоол ба үгэнд үхтлээ автах аюултай болсон ба
Оршуулгын газрын бунхан шиг зэвхий энэ сургууль дотор
Одоо ч маниусыг нядлах ирт мэсийг ирлэх ба 
Барилгачин ажилчдын дэрэн дороос олдсон цэрэгжлийн сурах бичиг шиг
Баахан дотор санаатай амьдрахгүй л бол болохгүй аймшигтай хятад сургууль ба
Зуун айл, Зайсан толгой гээд зориуд олшруулсан хятад сургууль ба
Зугтаж ид гэх Күнзийн суртал шиг ЗОРГООРоо маниусыг зуусан ба
Эрдэм ухаанаар эцэж цуцатлаа элдүүлэвч цаашаа санаа сууж
Эргээд ээж,ааваа ч эх нутгаа ч ХЯТАД ХООЛоор худалдах ба
Хятад хүн болж төрөөд ханх тавиж явснаас
Харь гаригийн хүн болж төрсөн нь хувь илүү ба
Монгол хүн л ингэж мохошгүйгээр мэдэрч, мэдэж чадах ба
Мянга мянган жил морио эмээллээд урагшаа ухас хийхдээ үүнийг ухсан ба

02. 11. 2022
Д.Галсансүх

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
Оруулсан admin on 2022-11-25 17:21:26 (7583 уншсан)

"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд  Дэд байр эзэлсэн Д.Галсансүхийн сүүлийн шатанд уншсан шүлэг.

СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД

Ц. Буянзаяа-д

Нохойнд хүртэл сэтгэл гэдэг эрхтэн байдаг учрыг

Нас барсан эзнээ өртөөн дээр хүлээх нохой нотолдог

Хүмүүнд үнэнч сэтгэл үргэлж дутагддаг учрыг

Хос хунгийн дууль хэлээд л өгдөг

Морин хуурын аялгуунд ботгоо голсон ингэ

Молор эрдэнэ нулимсаа бөмбөрүүлэн саамшдаг

Сэтгэл гэдэг эрхтэн шоргоолжинд байдаг гэж боддог

Сэргийлэгч галуу хүртэл согтуу галуугаа гэрт нь хүргэж өгдөг

Ганцхан хүн гэдэг амьтан ганцаарддаггүйг зөгий зөндөө харуулдаг

Гарцаагүй аюул тулгарахад тэд тал тал тийшээ таран зугтдаггүй

Эд мөнгөний шуналгүйдээ өрөвдөлтэй үхэрнүүд

Эзэн юугаа дандаа дагаж сажилдаг

Ялаа хүртэл ялтай үйл үйлдсэн лугаа адил

Яагаад ч юм дайдад дайжиж нисдэг

Бүхий л амьд амьтанд бүр усанд хүртэл сэтгэл буй гэж

Бөгтөр болтлоо бодоход таягт тэвчээр байх шиг санагддаг.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Дөрөө
Оруулсан admin on 2013-05-16 22:48:41 (8759 уншсан)

Элбэгдорж, Энхболд Зандаахүүгийн, Алтанхуяг энэ тэр шиг жижигхээн дөрөө жийж

Эцсийн далайг зорьсон эрэлхэг, дайчин, баатар эрсийн араас

Шарж Аль Шейхын наран шарлагын газарт хүрээд

Сартай шөнө Сангибат бид хоёр хуванцар сандалд зэрэгцүүлэн суугаад

"Морьтой Чингэс" задлангаа улаан тэнгисийн уурлахыг сонсож

Монгол хэлээр хашхиралдангаа маш удаан

Цогиулахад цаад өвөг дээдэс чинь хас тамгатай дөрөөгөө (Кайр хотын

Цамхаг Цитаделийн хормойд) мулталж лхагва, ням

Гаригт шаазан хуланд айраг сөгнөн хуруудаж, шандаст хүлгээ уралдуулж

Гадуур дотуур бөөн найр, наадам үүсгээд дуусахгүй

Гизагийн сац суваргатай арван хоёр ханат

Гэрээ хүрээ үүсгэн бариулж суугаад шонхор шувуугаа хооллож

Тал нутгаа үгүйлэн тэнхээт нумаа эвшээлгэхэд

Таван зуун тохой өндөр суваргын дээгүүр

Тавьсан сум нь ниссэн болоод сураг тасрахад

Ойрад биелгээ, бэлхүүсийн бүжиг юутай

Ойрхон бэ? Гээд инээлдэн жаргаад

Энхбаяр, Энхтүвшин, Энхболд Миеэгомбын энэ тэр шиг асуудалтай

Элдэв асуудалгүй төмөр, яс, модон дөрөөгөө

Тас хийтэл нь жийгээд хав хийтэл мордохдоо

Тэнгэр мэдтүгэй хэмээн ташуураа өргөснийг

Галсансүхийн дөчин нэгдүгээр оны нэгдүгээр сарын

Гал нохой өдөр ганцаараа бичиглэн суухад

Гадаа цас ганц нэгээр ширхэглэн ширхэглэн шүхэрлэснээ

Галзуурсан лугаа малгайлан орж эхэлвэй

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх: Гэгээн гуниглал минь
Оруулсан admin on 2010-06-10 17:06:00 (18904 уншсан)

Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй. ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б. Галсансүх : Би ингэж үхнэ - 3
Оруулсан admin on 2009-04-15 00:58:56 (14390 уншсан)


"Тал дээр хэвтдэг нь яс юм аа хө
Тамд очдог нь сүнс юм аа хө
Тавилан заяа нь болдоггүй юм бол
Тамын чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү"
Сийлэн бөөр, далай ван, төмөр зам, адууны умс
Сиймхий гарах, модны холтос, Ромын эзэнт улс
Авсны таг, архины бөглөө, соронзон хальс
Архирах гөлөг, гайхах зөнөг,хадны аньс ( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б. Галсансүх : Би ингэж үхнэ - 4
Оруулсан admin on 2009-04-15 00:58:02 (11711 уншсан)

Мөрөн голд дайвалзах навчис дээр нь ялаа амарсан
Мөнгөлөг талын чандаганы мөрөнд нь хурын ус дүүрсэн
Үүр шөнийн заагаар одон гариг уйлсан
Үзэсгэлэн гоо, үүрд, үнэн гэмээр үлгэр адил үгстэй
Хаяад одоход хайран ч харийн нутаг юм даа
Холдоод явахад хоргодмоор ч хүн болж
Хөрсөн дээр нь дахин гишгэмээргүй "хүн болж төр" гэж
Хараал зохиомоор утгагүй ч утга нэхэх амьдралтай
Харийн нутгаас харилаа би. ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Би ингэж үхнэ-1
Оруулсан admin on 2009-03-13 10:29:05 (11198 уншсан)


Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл түгэж  
Хана, шат, хүйтэн мэлмийг минь сорж  
Хөл минь дээвэр цөмлөн, халуун  
Хөлсөнд минь савханцарууд мушгиралдан  
Тархинаас минь уур савсаж, хумсны  
Толиог минь шоргоолжнууд зөөж  
Уруул дээр минь ялаа өндөглөж  
Уран хэлийг минь сүлбүүрэн зүүгээр  
Сэтлэж, янагийн эрхтэн минь  
Сэнгэнэтэл үнэр орон ялзарч  
Хүзүүний минь үенд хар хорхойс хавчуулагдан  
Хавирга минь хорхой хүрэм тос дааварлан хүрэнтэж  
Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад  
Өнгө, хэлбэргүй сүнс минь намайг орхиоч...  
Өлгийтэй хүүхэд хаа нэгтээгээс олж аваач...  
Цагаа хар даа...  
Цаг хугацаа хар даа...

( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Алга
Оруулсан admin on 2009-03-10 20:20:57 (8641 уншсан)


Алга . . .
Алган дээрээ хэн байгааг мэдэх гээд
Алга . . .
Алга минь хэнийг ч зааж өгсөнгүй
Алга
Юу ч алга
Юу ч байхгүйг харсаар суутал
Аль эртийн чимээний зүсийг нь үзэх гээд
Чих миний өрөөсөн нүдийг зээлээд одов
Би хүү бодож авна
Хүү бодож авахдаа
Хэний хүүг авахаа мэдэхгүй хэд хоног сандраад . . .
Хээгүй уйлна
Хээтэй инээнэ
Хэнд ч юм харуулах гэж хоосонг шагайна
Хэнд ч юм харагдах гэж хоосон шагайлгана
Ичих нүүргүй
Ичих нүүргүй ч сайхан л байхдаа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Дахиад зүүд - 2
Оруулсан admin on 2009-02-12 14:08:19 (10332 уншсан)


Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал
Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол
Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл
Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй.
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол
Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол
Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол
Хэн нэгний зохиосон диваажин сонирхолгүй санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил
Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно
Би байна...
Би байхгүй...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Хулгайчидтай нийлсэн ч
Оруулсан admin on 2009-01-15 22:31:26 (13386 уншсан)


Хулгайчидтай нийлсэн ч

Хулгайч болоогүй минь хурмастын таалал
Луйварчидтай нийлсэн ч
Луйварчин болоогүй минь лус савдгын таалал
Янхан завхай хүмүүстэй нийлсэн ч
Янхан завхай болоогүй минь сүнсний минь таалал

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн
Оруулсан admin on 2009-01-15 22:30:02 (9559 уншсан)


Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн
Зовлонт өдрүүдэд цуйвангийн мах хэрчих
Цай чанах эгшинд бүрэнхий нөмөрч
Цас гадаа хэн нэгний хөлийн доор
Чарлистон бүжих шиг чахрана ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Ээждээ зориулсан шүлэг
Оруулсан admin on 2008-12-13 08:08:20 (16529 уншсан)


Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа. ( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Ганцаараа амьдрахад
Оруулсан admin on 2008-12-13 08:07:04 (9923 уншсан)


Толь ичихгүй, Тогоо шаналахгүй
Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй
Хутга айхгүй, Хайч хялалзахгүй
Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй
Хана хөлгүй, Хаалга хумсгүй
Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй
Цай цангахгүй, Цоож унтахгүй
Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй
Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй
Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй
Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй
Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй
Давс гашлахгүй, Дэр халууцахгүй
Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй
Саван сахалгүй, Сойз нүдгүй
Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй
Ширээ чихгүй, Шал хэлгүй
Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй
Аяга амрахгүй, Алчуур инээхгүй
Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй
Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй
Чи минь байхгүй, Би бухимдахгүй ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Оруулсан admin on 2008-11-13 07:15:49 (8957 уншсан)


Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг
Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг
Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л
Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг
Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг
Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л
Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг
Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг
Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л
Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Хүүхэд засварын газар
Оруулсан admin on 2008-10-24 02:23:54 (10511 уншсан)


Том хүн шиг
Томоотой байвал
Хүүхэд засварын газар
Хүргээд өгчихнө шүү
Мөрөөдлөө ярьж
Мөөмнөөсөө гарахгүй бол
Хөлөн дээр минь гишгэж
Хөөрч дэвхцэхгүй бол
Жаахан хүүхэд засварын газар
Жинхэнээсээ аваачиж өгнө шүү
Бороо ороход
Баярлаж гүйхгүй бол
Солонго татахад
Сонирхож харахгүй бол
Дэргэд ойрхон байгаа
Дэггүй хүүхэд засварын газар өгчихнө шүү
Гэтэж мяраагаад
Гэнэт цочоовол
Урхидаж хуураад
Уйлтал зовоовол
Том хүн засварын газар
Торонд хийгээд тушаачихна шүү.

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Дондог, Янжмаа хоёр
Оруулсан admin on 2008-10-02 20:56:17 (20338 уншсан)


Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог Морьтой болохыг хүснэ
Янжмаа үртэй болохыг хүснэ ( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Өгүүллэг: Б.Галсансүх : Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Оруулсан admin on 2008-09-03 10:17:53 (10015 уншсан)


Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлхийн эрхгүй тийм аялгуунаас болж би
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог
( Дэлгэрэнгүй... | 4 | Өгүүллэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Нүдийг минь нээмүй
Оруулсан admin on 2008-06-16 03:51:52 (12426 уншсан)


Царцаахайн мөнгөн царгиа
Салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогрууны бүжигэнд
Хүн байтугай хулгана хүртэл автаад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд
Нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн
Нүдийг минь нээмүй ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүдээс
Оруулсан admin on 2007-12-16 03:32:00 (15373 уншсан)


Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... ( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Галсансүх Б | )

Галсансүх 	Б	 Шүлэг: Б.Галсансүх : Сэтгэл
Оруулсан admin on 2007-12-16 03:30:00 (17618 уншсан)


Миний сэтгэл гонзгой урт-улаан хоолой шиг
Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог.
Баярлахаараа агшиж сунаад агшиж сунаад агшиж сунаад
Байдгаараа тэлээд тэлээд тэлээд, тэгээд сөөчихдөг. ( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Галсансүх Б | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 106 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-140.JPG
600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5186

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5554

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-160.JPG
600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4436


Агуулга
Friday, 2007.04.06
· Б.Галсансүх : Англи хэлэнд итгэж зориулав
Wednesday, 2006.03.22
· Б.Галсансүх : Мастурбаци
Monday, 2005.12.12
· Б.Галсансvх: Символист- хүн судлал
Friday, 2005.11.18
· Б.Галсансүх: Сонгодог авангард-Хүн судлал
Thursday, 2010.06.10
· Б.Галсансүх: Гэгээн гуниглал минь
Thursday, 2005.11.17
· Б.Галсансүх: Хувь заяатайгаа би ...
Wednesday, 2005.11.16
· Б.Галсансүх: Сентименталист-Хүн судлал
· Б.Галсансүх: Шивээстэй бүсгүйн хаалга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn