Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үлгэр


Үлгэр 		 Үлгэр: Хөлөө гамнахдаа
Оруулсан admin on 2014-02-24 19:25:09 (9806 уншсан)

Нэг зальтай бадарч явж байтал адуучин эр адуугаа услахаар гол руу багширтал туун явахыг хараад хоёр модон таягаа сугандаа тулан өрөөсөн хөлөө атийлган догонцсоор адууны нь хажуугаар өнгөрөн явахыг тэр адуучин хараад суга таягтай хүнийг өрөвдөн
“Та хаа хүрэх нь вэ?” гэж асуусанд 
“Би Баруун зуу орноо” гэж хариулав. 
“Та ийнхүү хөл зовуурьтай байж тийм хол газар яаж хүрэх билээ?” гэж адуучин асуусанд бадарчин ... 
“Миний хөл эв эрүүл болой. Гагцхүү хол газар явах учир “Хөл юүгээ гамнасугай” хэмээн хоёр хөлөө ээлжлэн ингэж явдаг юм” гэж хэлсэнд тэр адуучин “Ядарсан хүнд тус хүргэе” гэж бодоод 
“Би танд буян санаж нэг номхон морь өгье. Та түүнийг унаж хөл амар явагтун!” гэж хэлээд бадарчинд нэг сайн морио барин өгчээ.

эх сурвалж : http://ulgerch.blogspot.com/2010/05/blog-post_8723.html

( Дэлгэрэнгүй... | 0 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Хурмастын хулагч гүүг барьсан нь
Оруулсан admin on 2014-02-24 19:16:22 (11888 уншсан)

Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )


Үлгэр 		 Үлгэр: Болдоггүй Бор өвгөн
Оруулсан admin on 2014-02-24 16:27:06 (15408 уншсан)

Эрт урьд цагт Болдоггүй Бор өвгөн гэж нэг өвгөн байж гэнэ. Энэ өвгөн долооон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй Бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой бариад суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг байжээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, нисдэггүй бор морио зүүн талдаа аргамждаг байжээ.

Болдоггүй Бор өвгөн: “Хув бор хониноос минь хундан цагаан хурга гараасай, Хурмаст тэнгэрээ тахих юмсан” гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув бор хониноос нь хундан цагаан хурга гарсанд Хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад хурганы уутанд хийж хээр тавиад хонио буцаагаад ирсэн чинь Хурмастын хон хэрээ нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гэнэ. Болдоггүй Бор өвгөн уурлаж, нисдэг бор морио унаж, нисч очоод хон хэрээний эвэр хошуугий нь аваад модон хошуу хийгээд тавьчихаж гэнэ. ( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Цагаан толгойн үлгэр
Оруулсан Oyuka on 2012-09-27 14:14:47 (16828 уншсан)

Оюука : Эрдэм номын далайд хөл тавьж буй энхрий бяцхан үрстээ зориулав.

Эрт урьд цагаас энэ манай үе хүртэл "Эрдэм номын хаант улс" гэсэн нэгэн гүрэн энх амгалан оршсоор иржээ. Энэ хаант улсад хаанаасаа эхлээд харц ард хүртлээ үлгэр, шүлэг, ном зохиодог болохоор "Эрдэм номын хаант улс" гэж нэрлэсэн юмсанжээ.

Эрдэм номын хаант улсыг цал буурал үстэй цаглашгүй их эрдэмтэй Цагаан толгой хаан, оюун ухаан, үг хэл төгс Эх хэл хатныхаа хамтаар захиран суудаг байжээ. Хаант улсын ард түмэн нь ухаант хааныхаа удирдаж байгаа улс орондоо үнэхээр их аз жаргалтай амьдардаг болохоор үлгэр, ном зохиох ажилдаа чин сэтгэлээсээ хандаж дэлхийн бүх хүүхдүүд зориулж олон гайхамшигтай үлгэрийг зохиож өгдөг байлаа.

( Дэлгэрэнгүй... | 5 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: П.Дэлгэржаргал : Сайхан хайр байдаг юм
Оруулсан admin on 2009-04-20 08:34:54 (15977 уншсан)

Эрт урьдын цагт нэгэн хаант улсад хэн бүхний хайрыг булаасан ханхүү амьдардаг байжээ. Түүний өмнө бүгд бөхөлзөнө. Тэрээр юм бүхний эзэн учир хангалуун тансаг амьдарч, энэ хорвоогийн амьдралыг үүрд мөнхийн баяр баясгалан хэмээн ойлгодог байлаа. Хүү өсөж том болохын хэрээр өөрийн аавдаа хэрхэн туслах вэ хэмээн бодно. Харин аав нь өөрийн хаант улсаа хүчирхэгжүүлэхийн тулд зэргэлдээ улсын охинтой сүй тавьсан ажээ. Хүү охин хоёр энэ бүхнийг ийм л байх ёстой хэмээн ойлгож тэр цаг хугацааг иртэл сайхан найзлан нөхөрлөдөг байлаа.

Жилийн жилд ханхүү өөрийн орноор аялан ард түмнийхээ аж амьдрал, ёс заншилтай танилцдаг байлаа. Нэгэн удаагийн хүлээн авалт дээр түүний нүд, сэтгэл нэг л зүг рүү чиглэн, түүний өөдөөс дүрлийтэл харах нүдийг хараад хараад ханамгүй баясан хөөрч, гар хөл нь чичрэн салгалан зүрх нь амаар нь гарах адил оволзож эхлэв гэнэ. Хоёулаа хоёр бие рүүгээ зөнгөөрөө харж, догдлон амьдралдаа анх удаагаа нүүр тулж байгаа хэрнээ хоёд биендээ учиргүй их яаран тэмүүлж байлаа.
( Дэлгэрэнгүй... | 23 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол
Оруулсан admin on 2009-02-03 07:26:02 (15581 уншсан)


Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувууч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ.
Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав. ( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин
Оруулсан admin on 2008-12-06 06:26:51 (16408 уншсан)


Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ.Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахайгаа унагачихжээ. ( Дэлгэрэнгүй... | 3 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Ч. Галсан : Нууцыг тайлсан нь
Оруулсан admin on 2008-11-29 06:00:47 (14200 уншсан)


/Орчин цагийн үлгэр/

Гурван оюутан байж гэнэ. Тэр гурав дээд сургуулиа төгсөхдөө насаар чацуу төдийгүй бас дипломдоо тавиулсан дүнгээр ч тун л тэнцүүхэн байж гэнэ дээ. Дүн гэдэг бол оюутан, сурагч хүний хувьд зүтгэл, чадлынх нь үнэлгээ болдог. Ингэхлээр мань гурав бүтээлээр ч тэнцүүхэн байсан байж таарах нь. Тэд хэдийгээр гурван өөр газар хуваарилагдан очсон боловч хүлээх хариуцлага, эдлэх эрх, авах цалин нь бас л ав адилхан таарах нь тэр. Нэгэнт ийм болохлоор тэдний багш нараас ч юм уу ангийнхнаас хэн нэгэн хүн энэ тухай мэдсэн бол "Нэгэнт л тэнцүүхэн гурав юм чинь тийнхүү таарахаас ч яахав" гэх байсан биз.
Арван жилийн дараа өнөө гурав дахин уулзжээ. Гэтэл энэ удаад тэднийг тэнцүүлж үзэхийн арга нэгэнт үгүй болсон байж гэнэ. Яагаад гэвэл, нэг нь дороо таван зуун ажилтантай, албаны тэрэгтэй байгууллагын дарга, нөгөө нь дороо тавин ажилтантай, дуудлагын тэрэгтэй хэлтсийн эрхлэгч болсон байхад гурав дахь нь дээрээ таван даргатай гүйцэтгэх ажилтан хэвээр үлджээ. Үүнд хэн хүн гайхах нь зүй ч гэсэн харин бүхнээс илүү гайхсан нь өнөө гурав өөрсдөө гэнэ.
( Дэлгэрэнгүй... | 6 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Баавгай
Оруулсан admin on 2008-11-02 21:07:35 (15044 уншсан)


Бүдүүн аав баавгай бамбаруушаа дуудаад
-Миний бяцхан бор бамбарууш наад самрын модоо алгаддаа гэв ( Дэлгэрэнгүй... | 4 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Алтан шатарт хүү
Оруулсан admin on 2008-08-04 22:09:25 (14897 уншсан)


Урьд эртийн цагт өсөхийн гурван наснаас чулуун шатраар тоглож сурсан хүү өргөн дэлхийгээр шатар тоглон явсаар харь газрын ухаант шатарчинтай Алтан шатраар нь мөрийцөн тоглож хожоод шатрыг нь авч гэнээ. Арван таван настай аахай мэргэн шатарчин хүү алсаас нутагтаа ирэхэд, өөрийн хаан нь зэргэлдээ хааныхантай шатар тавьж хожигдоод хамаг юмаа алдаад хаан төрөө ч унагахад тулсан харамсалтай мэдээ сонсдож гэнэ. Хоёр хаадын толгой авалцах шатрын өрөг эхлэх өдөр хүү очиж гэнэ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: 1001 шөнийн үлгэр : Ас–Синдбад хааны үлгэр
Оруулсан admin on 2006-08-17 09:40:28 (17674 уншсан)

Юнан  хаан өгүүлрүүн:  Урьд эрт  цагт  перс газар  наадам  зугаа,  ан гөрөө  их  дуртай  нэгэн хаанбайжээ . Нэг шонхор  тэжээж,түүндээ  их хайртайн учир  өдөр  шөнөгүй дэргэд байлгах  агаад анд явахдаа  авч  явна. Хүзүүнд нь  алтан аяга  зүүж , түүнд хоол  хийж өгдөг  байж .  Хаан нэг өдөр  анд явж  нэгэн их  хөндий  хүрээд  өгөөш  тор  тавьсанд  нэг шаргачин  оржээ .  
( Дэлгэрэнгүй... | 0 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: 1001 шөнийн үлгэр : Юнан хааны шадар сайдын тууж
Оруулсан admin on 2006-08-15 16:43:32 (13786 уншсан)

 Загасчин  өгүүлрүүн:  Урьд  эрт цаг  Персийн  хот,  рум*/ газар  Юнан  гэдэг нэгэн хаан  байжэээ. Цэргийн  олон  жанжинтай , амь сахиул нартай  их баян хаан  атал  уяман өвчтэй  ажгуу .  хаан  э«двийн  эм тан ууж  тос тэргүүтэн  түрхэвч  огт үл  эдгэх  агаад нэгээхэн  бээр оточ  эс  анагаажээ . Тэр  хотод  оточ  Дубан  нэртэй  нэг  сүрхий  оточ байжээ .  Тэр бээр  Грек, Перс, Вазиант, Араыб, Сир,  таван хэл мэдэх агаад  анагаах  ухаан,  одон  мичдийн орны  үндсийг мэдэх бүлгээ . Бас амьд  ба  хатсан   тустай  ба хортой  бүхий л өвс  ургамал  цөмийг  танина . Бас  гүн ухаан  мэднэ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Ёнтгор хүрэн
Оруулсан admin on 2006-06-26 13:51:50 (14219 уншсан)

Урьд нэгэн цагт мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гэж гурван чоно амьдарч байжээ. Энэ гурав олон хоногоор уул хад, ус голыг гатлан идэш эрж яваад юу ч олж идэлгүй өлсөж ундаасан ядарчээ. Хурдан саарал, бөөн саарал хоёр,
- Чи мэргэн гэж алдаршсан боловч мэдэж байгаа чинь аль вэ гэж уцаарлахад мэргэн саарал,
- Одоо энэ өндөр уулын орой дээр гарвал идэх юм аяндаа харагдана байх гэж нөгөө хоёрыгоо тайтгаруулжээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Агайн улаан хаан
Оруулсан admin on 2006-06-26 10:47:30 (14409 уншсан)

Мэл шар тал гэнэ
Шижирийн өнгөтэй хөндий гэнэ
Дөрвөн уулын чингэл гэнэ
Дөрвөн далайн хөвөө гэнэ
Уул бүхэн нь антай
Ам бүхэн нь рашаантай
Дөрвөн уулын чиглэлээ
Дөрвөн далайн хөвөөгөөр
Нутагланхан суудаг
Агайн улаан хааны
Суудаг өргөө нь бол
Майгуур зандан тулгууртай
Шилэн эрдэнэ тоонотой
Сувд эрдэнэ уньтай
Шуран эрдэнэ ханатай
Цас мөнгөн туургатай
Цалин мөнгөн цавагтай
Шижир алтан дээвэртэй
Сийлбэр алтан ганжиртай
Өргөө нэгэн байдаг санж
( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Долоон настай хүү
Оруулсан admin on 2006-06-26 10:13:02 (12573 уншсан)

Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч ирээд, чамайг иднэ гээд бариад авчээ. Долоо баян: ( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Далдын хар малгай
Оруулсан admin on 2006-06-26 10:05:43 (13780 уншсан)

Хааны хүү Гомбо
Харцын хүү Гонгор хоёр
Хаан төрдөө халдаад,
Далайн захад хоёулаа
Далан шуудай будаатай
Данагар сайхан шатартай цөлөгджээ
Даам шатраа тавьсаар байгаад
Далан шуудай будаагаа идчихээд
Далайн захаас хоёулаа явжээ ( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: Гурвалдайн гурван цэцэн
Оруулсан admin on 2006-06-23 15:12:05 (12861 уншсан)

Гурвалдайн гурван цэцэн гэж нэг эцгийн гурван хүү байжээ. Гурван хүү юм үзэхээр явж байгаад буман уньтай бургасан гэрт хоножээ. Их ах нь өглөө босоод гадаа гарахдаа,
- Энэ гэрийн эзэн нь борогч гүүтэй бор халтар нохойтой юм байна гэв.
Дунд дүү нь:
- Тэр хүний чинь өрөөсөн нүд нь муу юм байна гэлээ.
Бага дүү нь:
- Тэр хүний бас өрөөсөн хөл нь муу юм байна гэжээ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: А.Шартолгой : Мартагдсан үлгэр
Оруулсан admin on 2006-05-23 13:47:22 (13005 уншсан)

      Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
      Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
     - Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: 1001 шөнийн үлгэр : ХОЁР ДАХЬ ШӨНӨ
Оруулсан admin on 2006-05-22 11:24:16 (11879 уншсан)

Дуньязада “Аяа эгч минь ээ!” Худалдаачин бирид хоёрын үлгэрээ ярьж өгөөч!” гэхэд Шахразада : “Хаан соёрхон айлдваас дуртайяа ярьсугай” гэсэнд Хаан “Ярь ярь ” гэлээ .
Шахразада үргэлжлүүлэн өгүүлрүүн: ( Дэлгэрэнгүй... | 1 | Үлгэр | Үлгэр | )

Үлгэр 		 Үлгэр: 1001 шөнийн үлгэр : АНХНЫ ШӨНӨ
Оруулсан admin on 2006-05-15 13:45:15 (15530 уншсан)

Шахразада өгүүлрүүн:
“Аяа жаргалтайхан хаан минь ээ! Урьд эрт цагт ертөнцийн олон орноор явж худалдаа намаа хийдэг туйлын баян нэгэн худалдаачин байжээ . Нэг өдөр өөр улс гүрэнд очиж өр нэхэхээр гарч, халуун наранд ядраад нэгэн модны сүүдэрт бууж, богцоо уудлан боов боорцог, хасарваанийн жимс гаргаж тамшаалан илдэж суужээ .
( Дэлгэрэнгүй... | 4 | Үлгэр | Үлгэр | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 104 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor062.jpg
600x700 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4662

Ж. Ганхүү 1958	50х80, зотон тос
Борооны дараа
600x318 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4928

Д. Энхбаатар	210х110, зотон тос
Хүн 2
600x304 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5363


Агуулга
Monday, 2006.05.15
· Мянга нэгэн шөнийн үлгэр
Friday, 2006.03.24
· Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ
Monday, 2006.03.20
· Алтан гургалдай
Tuesday, 2006.01.24
· Дугар зайсаны домог

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn