Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Сургамж


Сургамж 		 Өгүүллэг: Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Оруулсан Bataka on 2025-12-23 11:06:59 (3804 уншсан)


"Ээж ээ, тэр их сонин хүн…
Сургуулийн бүх 600 хүүхдийн нэрийг бүгдийг нь цээжилчихсэн байдаг гээд бод доо"....
Удалгүй эцэг эхийн хурал болж, би сургууль дээр нь очоод сурагчдын хоолны газраас хавчуургатай талх авав…
Буурал үстэй, үсний тор зүүсэн хоолны газрын ажилтан ахмад эмэгтэй ширээ арчиж байв...
Тэр над руу ч харалгүйгээр "Та Зоигийн ээж байна" гэх нь тэр…
Би гайхаж зогтусаад "Та яаж мэдэв?" гэж асуулаа...
"Яг адилхан нүдтэй юм…
Охин чинь долоодугаар ширээнд суудаг…
Бусад хүүхдүүдийн голдог, бага зэрэг халцарсан алимнуудыг тэр үргэлж авдаг юм" гэв…
"Та миний охины тухай ийм зүйл мэддэг хэрэг үү?" гэж намайг асуухад…
-"Би тэдний бүгдийнх нь тухай мэднэ" гэлээ...
Тэр надтай биш, зүгээр л... агаарт яриад байх шиг санагдав…
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Чингис хааны алтан сургаалиас
Оруулсан admin on 2019-03-13 13:19:37 (17414 уншсан)

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.

Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.

Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.

Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг

Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох ажээ

( Дэлгэрэнгүй... | 1 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Амжилт хаана байдаг вэ?
Оруулсан admin on 2009-11-07 00:28:37 (22569 уншсан)


Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.

( Дэлгэрэнгүй... | 46 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Эрдэнийн сан Субашидаас
Оруулсан admin on 2008-12-23 02:35:36 (13224 уншсан)


Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Олон зүйл эрдэм бүхэнд төгссөн мэргэн
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүльюү.
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадъюу

Ухаан муутан эе эвдрэн хямарвал
Оюун төгөлдөр хүн аргаар амаржуулъюу
Усан мөрөн булингараар зүдэг болсныг
Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.

Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдаг занд үл орох.
Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч
Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил. ( Дэлгэрэнгүй... | 3 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Өгүүллэг: Хадаас
Оруулсан admin on 2008-08-14 20:57:00 (18063 уншсан)

Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Сургамж | )

Сургамж 		 Афоризм: Хүмүүсийн бүх ялгаа
Оруулсан admin on 2008-08-14 18:30:00 (14467 уншсан)


Хамгийн сайн хүн ихэнхдээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн базаахгүй хүн бусдын санаа өөрийн сэтгэл хоёроор амьдардаг. Үйл ажиллагааны энэхүү дөрвөн үндэс, учир сэдлийн янз бүрийн хослолд хүмүүсийн бүх ялгаа оршдог. ( Дэлгэрэнгүй... | 4 | Афоризм | Сургамж | )

Сургамж 		 Шүлэг: Цаг гарга
Оруулсан admin on 2008-08-14 17:06:00 (20021 уншсан)

Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга ( Дэлгэрэнгүй... | 15 | Шүлэг | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа
Оруулсан admin on 2008-08-14 16:33:00 (18475 уншсан)

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав

Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав ( Дэлгэрэнгүй... | 11 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Нэр хугарснаас яс хугарсан дээр
Оруулсан admin on 2008-08-14 16:29:00 (17083 уншсан)

Нэр хугарснаас яс хугарсан дээр.

Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ.
Сен Семон

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
( Дэлгэрэнгүй... | 5 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Афоризм: Аяа бас эрдмийг суралгүй
Оруулсан admin on 2008-08-14 14:14:00 (13276 уншсан)

...Аяа бас эрдмийг суралгүй элдвийг сурагч банди нар ичиг ичиг
Д. Равжаа

Үсэг ном сургалгүй эгэл балай болговол
Үзэлгүй сохор мэт ганц хүчин зарна.
Үлэмжид эрдэм номд боловсорвол
Өөр бусад алинд ч тус буян түгээнэ.
Н. Ишданзанваанжил ( Дэлгэрэнгүй... | 2 | Афоризм | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Алимны мод
Оруулсан admin on 2008-08-14 13:09:00 (17685 уншсан)

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж : ( Дэлгэрэнгүй... | 9 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Афоризм: Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав
Оруулсан admin on 2008-08-14 09:48:00 (14368 уншсан)

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
Биант

Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр.
Эзоп ( Дэлгэрэнгүй... | 1 | Афоризм | Сургамж | )

Сургамж 		 Шүлэг: Сургааль
Оруулсан admin on 2008-08-14 09:07:00 (13611 уншсан)



Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Сургамж | )

Сургамж 		 Өгүүллэг: ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ
Оруулсан admin on 2008-08-14 00:00:00 (19370 уншсан)

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Б. Бааст : Шаалуу ахын шар суран аргамж
Оруулсан admin on 2008-08-04 22:35:32 (14557 уншсан)


Өвөл болов. Айлууд идшээ төхөөрч эхлэв. Нутгийн минь олны нэг сайхан хүн чанар байж уу! Аль хатуу хөтүү ажлаа хамжиж элбэж бүтээх нь гайхалтай. Яаж, нэгэндээ хэл ул болдог байсныг мэдэхгүй. Арав таван тагт арвайгаа тариалах болно уу, атга чимх өвс тоосоо хамах болно уу эсвэл эсгий ч хийнэ үү, өвөл идшээ ч төхөөрөх болно уу! Нэг харахад rap санаа нийлдэг хүмүүс цуглачихсан, ямар ажил хийх бол түүнийгээ элбэж хамжаад бүтээж байдаг. Манайх идшээ төхөөрөхөд, жилийн жилд ёс шиг ирдэг хүмүүс ирж аавд минь хамжаа дэмжээ болов. ( Дэлгэрэнгүй... | 1 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Зурмал сарнайн үнэр
Оруулсан admin on 2008-08-04 22:17:50 (15140 уншсан)


Маргааш багш нарын баярын өдөр. Бас Саран багшийнх нь төрсөн өдөр. 5а ангийнхан багшдаа гучин гурван сарнай бэлэглэхээр болжээ. Тэд ангидаа гучин гурвуулаа билээ. Ингээд хичээлийн дараа хүүхдүүд ангийн даргадаа сарнай авах мөнгөө өгцгөөлөө. Гэтэл Алимаагийн мөнгө нь алга. Бүх халаас, дэвтэр номынхоо завсар үзээд ч олсонгүй. Тэр өчигдөр гэртээ харингуутаа л ааваасаа хоёр мянган төгрөг авч цүнхэндээ хийснээ, бас өнөөдөр автобусанд хэн нэг нь цүнх чинь онгойчихсон байна гэж хэлж байсныг тодхон санаж байлаа. ( Дэлгэрэнгүй... | 7 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: ҮГС
Оруулсан admin on 2008-07-20 01:07:07 (11860 уншсан)


Алга ташуулах гэж бүү улайр гол нь хүлээн зөвшөөрөгдөх. МОНТЕСКИ

Хоолны хамгийн сайн хачир бол өлсөх. СОКРАТ

Залуу хүн мөнгөгүй байна гэдэг гутамшиг биш, харин мэдэхгүй байна гэдэг гутамшиг.

Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ахаа гэж... ( Дэлгэрэнгүй... | 2 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Афоризм: ...
Оруулсан admin on 2008-04-13 11:20:00 (9798 уншсан)


Чамд ганц олдох хайр гэж байна
Чиний өмнө өөрөө ирэх зүйл ч байна
Харин чи тэр болгонд гэнэдэж болохгүй
Хүний сэтгэлийг тэр болгон олохгүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Уучлах гэдэг ямар сайхан гээч...
Оруулсан admin on 2008-01-03 10:23:57 (13817 уншсан)

Амьдралдаа зөвхөн ганцхан удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш.Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.Тар үед одоо нэрийг нь сайн санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа.Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй ойлгуулсан юм.
( Дэлгэрэнгүй... | 9 | Сургамж | Сургамж | )

Сургамж 		 Сургамж: Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Оруулсан admin on 2007-11-20 10:30:44 (10759 уншсан)

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй

( Дэлгэрэнгүй... | 4 | Сургамж | Сургамж | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 104 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-164.JPG
600x450 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4802


khuv5-046.JPG
600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5663

Должин : Зам зуур
zam-056.JPG
600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5067


Агуулга
Tuesday, 2007.01.09
· Бүтээлч хүмүүсийн 7 дадал
Friday, 2006.10.27
· Амжилтанд хэрхэн хүрэх вэ?
Wednesday, 2006.10.25
· Шийдвэр гаргах, шийдэмгий бус байдлаас зайлсхийх аргууд
· Шалтаглах өвчнөөс салах зам
· Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга
Monday, 2006.10.23
· Цаг заваа үр дүнтэй ашиглах 10 арга
· Мөрөөдлөө биелүүлэх 15 арга
· “Амжилтад хүрч чаддаггүй хүмүүс”-ийн хамгийн нийтлэг 9 чанар
Tuesday, 2006.08.15
· Хэл сурах арга барил
Monday, 2006.07.03
· С.Баттөр : Өөртөө бичсэн шүлэг
Friday, 2006.06.30
· Ааваа уучлаарай
· Эцэг
· Дэвидийн түүх
· Ах дүүс
· Цэцэрлэг
Thursday, 2006.05.04
· Цаг бол алт
· Сахиусан тэнгэр
· Цоорхой хувин
· Сүүний цаг
· Харамч
· Шан
· Амьдралын үнэ, цэнэ
· Цаг
· Бялуу
Tuesday, 2006.05.02
· Зочид
· Агаарын бөмбөлөг
· Хайр
· Бэлэг
· Захидал
· Нэг аяга сүү
· Цусан өшөө
· Уучлах гэдэг ухааных
· Өр
Monday, 2006.05.01
· Ус, цэцэг хоёр
· Сарнайн цэцэрлэг
· Гутрангуйн гамшиг
· Ид шид
· Аз жаргалын түлхүүр
Thursday, 2006.04.27
· Хурд ба амь нас
Thursday, 2008.08.14
· Алимны мод

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn